Diese Präsentation wurde erfolgreich gemeldet.
Wir verwenden Ihre LinkedIn Profilangaben und Informationen zu Ihren Aktivitäten, um Anzeigen zu personalisieren und Ihnen relevantere Inhalte anzuzeigen. Sie können Ihre Anzeigeneinstellungen jederzeit ändern.

Huhed undsen

117 Aufrufe

Veröffentlicht am

Mongolia

Veröffentlicht in: Gesundheit & Medizin
  • Als Erste(r) kommentieren

  • Gehören Sie zu den Ersten, denen das gefällt!

Huhed undsen

  1. 1. Хүүхэд судлалаар үндсэн мэргэшлийн сургалтын төгсөлтийн шалгалтын жишиг сорил 1.Нэг сонголттой тест ( Зөвхөн 1 хариулт зөв байх ) Энэ хэлбэрийн сорил нь A, B, C, D, E гэсэн дугаартай бөгөөд Зөвхөн 1 зөв хариуг сонгоно. 2.Олон сонголттой тест ( Хэдэн ч хариулт зөв байж болох ) 1, 2, 3 дугаар хариултууд зөв бол (A.) 1, 2, 3, 4 дугаар хариултууд зөв бол (B.) 2 ба 4 дугаар хариултууд зөв бол (C.) Зөвхөн 4-р хариулт зөв бол (D.) Бүх хариулт зөв бол (E.) 3.Шалтгаан хамаарлын тест (Заагдсан тестүүдийн үнэн зөв хийгээд тэдгээрийн шалтгаан хамаарлыг тодорхойлно.) Зөв, Зөв, Зөв (A.) Зөв, Зөв, Буруу (B.) Зөв, Буруу, Буруу (C.) Буруу, Зөв, Буруу (D.) Буруу, Буруу, Буруу (E.) /1./ Сэрээ булчирхайн экстракт аль нь вэ A. Миелопид B. Тимоген C. Анаферон D. Тималин /2./ Дархлаа сулралыг физиологийн хэдэн үед хуваадаг вэ? A. 3 B. 4 C. 5 D. 6 /3./ Диабетийн эмнэлзүйн шинжүүд илрэхээс өмнө дараах шинжилгээнээс алийг нь хийх нь хамгийн зөв бэ? A. Глюкоз тэсвэрлэх чадвар тодорхойлох сорил B. Глюкозжсон гемоглобин C. Өлөн үед сахарыг тодорхойлох D. Шээсээр ялгарах сахарыг хэмжих E. Генетикийн шинжилгээ хийх /4./ Бодисын солилцооны хүчилшлийн үед: 1. рН буурна. 2. рСО2 буурна. 3. ВЕ буурна. 4. РО2 ихэснэ. 5. ВЕ ихэснэ. /5./ Ус давамгайлж шингэн алдсан үед сийвэнгийн осмос яаж өөрчлөгдөх вэ? 1. багасна. 2. нормын дээд хязгаарт байна. 3. өөрчлөгдөхгүй. 4. ихэснэ. 5. нормын доод хязгаарт байх нь онцлог. /6./ Төвөнхийн бачуурлын үед дараах шинжүүдээс аль нь илрэх вэ? 1. амьсгал авалт саадтай, уртассан байна. 2. тайван үед хяхтнаа амьсгалтай байна. 3. зарим үед өвчүүний дээд хонхорхой татагдана. 4. өвчин ихэвчлэн шөнө, оройн цагаар эхэлнэ.
  2. 2. 5. хоолой сөөнгөтөж, хуцуулж ханиалгана. /7./ Допамин гидрохлорид 3 мкг/кг/мин тунгаар ямар үйлчлэл үзүүлэх вэ? 1. бөөрний судасжилтыг тэлэх замаар цусан хангамжинд нөлөөлнө. 2. тархины цусан хангамжинд нөлөөлнө. 3. элэгний цусан хангамжинд нөлөөлнө. 4. гэдэсний цусан хангамжинд нөлөөлнө. 5. допамин рецепторыг цочрооно. /8./ Гассерын хамшинжийн үндсэн шинжүүдийг нэрлэнэ үү? 1. Бөөрний цочмог дутмагшил 2. Цус задралын цус багадалт 3. Тромбоцитопени 4. Элэгний цочмог дутмагшил 5. Тархины цочмог дутмагшил /9./ Ихэнх эмийн хордолтын үед (амаар хэрэглэж хордсон үед): 1. идэвхижүүлсэн нүүрсийг огт хэрэглэхгүй. 2. идэвхижүүлсэн нүүрсийг хааяа хэрэглэнэ. 3. идэвхижүүлсэн нүүрсийг заавал хэрэглэх албагүй. 4. идэвхижүүлсэн нүүрсийг заавал хэрэглэнэ. 5. идэвхижүүлсэн нүүрсийг бага тунгаар хэрэглэж болно. /10./ Эмийг амаар ууж цочмог хордсон үед идэвхижүүлсэн нүүрсний анхны тунг өгсний дараа та үргэлжлүүлэн хэрэглэх үү? 1. 2 цагийн дараа анхны тунгаар хэрэглээд дахин хэрэглэхгүй. 2. хорын үйлчлэл гартал 12 цаг тутамд анхны тунгаар хэрэглэнэ. 3. хорын үйлчлэл гартал 8 цаг тутамд 0.5 гр/кг-аар хэрэглэнэ. 4. хорын үйлчлэл гартал 4 цаг тутамд 0.5 гр/кг-аар хэрэглэнэ. 5. хорын үйлчлэл гартал 1 цаг тутамд 0.5 гр/кг-аар хэрэглэнэ. /11./ Шенлейн-Хенохын өвчний үед дараах шинжүүдээс аль нь илрэхгүй вэ? A. Арьсаар цусархаг тууралт гарна B. Үеэр өвдөх C. Бүх биеэр өвдөх D. Гэдсээр өвдөх E. Цустай шээх /12./ Төлжилтгүйдлийн цус багадалт (гипо, апластик)-ын үед эритроцитын амьдрах хугацаа яаж өөрчлөгдөх вэ? A. Бараг 2 дахин багасна B. 4 дахин багасна C. Өөрчлөгдөхгүй D. Бараг 3 дахин богиносно E. 1.5 дахин уртасна /13./ Цочмог лейкоз өвчний оношийг батлах гол шинжилгээг заа A. Захын цусанд залуу эс тоолох B. Дархлалын эсүүдийг тоолох C. Миелограмын шинжилгээ D. Цитохимийн шинжилгээ E. Цусны биохимийн шинжилгээ /14./ Хурц явцтай тромбоцитопени хэдэн сар үргэлжилдэг вэ? A. 1 жил B. 3 сар C. 6 сар D. 1 сар E. 2 жил /15./ Цусархаг эмзэгшлийн үед преднизолоныг дунджаар ямар тунгаар хэрэглэх вэ? A. 1-2 мг/кг B. 5-7 мг/кг C. 10-15 мг/кг
  3. 3. D. 15 мг/кг E. 20 мг/кг /16./ Аль нь Верльгофын өвчний шинж биш вэ? A. Хамраас цус гоожих B. Тромбоцитын тоо цөөрөх C. Захын цусанд бласт эс илрэх D. Цус гоожих хугацаа уртсах E. Ретракц муу үүсэх /17./ Ялтас эсийн үйл хямрах үед үүсэх эмнэлзүйн хамгийн түгээмэл илрэл A. Цустай шээх B. Үенд цус хурах C. Ходоод-гэдэснээс цус алдах D. Салстаас цус алдах,арьсаар цусархаг тууралт гарах E. Тархи, уушги, элэгнээс аяндаа цус алдах /18./ Шенлейн-Хенохын өвчнөөр өвчилсөн хүүхдийг хэдэн жил диспансерийн хяналтанд байлгах вэ? A. 6 сар B. 1 жил C. 1-3 жил D. 5 жил E. 10 жил /19./ Дараах эмүүдээс аль нь нойрсуулах нөлөөгүй вэ? 1. Кларотадин 2. Цитеризин 3. Телфаст 4. Левоцитеризин 5. Хлорфенирамин /20./ Харшлын сорилыг ямар үед тавьж болохгүй вэ? 1. Халуурч буй үе 2. Харшлын өвчин ид хөдөлсөн үе 3. Биеэр түгээмэл тууралттай үе 4. Гистамин, лейкотриены эсрэг эм уусан үе 5. ДОХ, сүрьеэ /21./ Шүүдэст эмзэгшлээс сэргийлэхийн тулд жирэмсний сүүлийн хагаст дараах зүйлийг хэрэглэхгүйг хичээх 1. Зөгийн бал 2. Шоколад 3. Өндөг 4. Хоол амтлагч-халуун ногоо 5. Амьтны уураг ихээр /22./ Гуурсан хоолойн багтраа өвчнийг дараах өвчнүүдийн алинаас нь ялган оношилох хэрэгтэй вэ? 1. Сүрьеэ 2. Уушгинд гаднын биет орох 3. Гуурсанцрын үрэвсэл 4. Муковисцидоз 5. Зүрхний багтраа /23./ Гистамины эсрэг I үеийн эмийн гаж нөлөө 1. Үйлчилгээ богино 2. Салст хуурайшуулах 3. Нойр хүргэх 4. Дасал болох 5. Шээс багасах /24./ Шүүдэст эмзэгшлийн үед салст бүрхэвчийн талаас гарах шинж: 1. Хэлний салстын хучуур эсүүд хөөж гуужсанаас болсон "Газрын зураг" шиг хэл
  4. 4. 2. Амьсгалын замын өвчинд өртөмхий 3. ХГЗ-ын салст эмзэг учир суулгамтгай 4. Шээс дамжуулах замын салстууд улаймхай гэмтэмхий учраас үрэвсэлд өртөмхий 5. Үрэвсэл нь ужиг явцтай, амархан дахих, хүндрэх хандлагатай. /25./ Атопийн дерматитын тууралтын онцлог: 1. Загатнаа ихтэй 2. Нас насанд өөр өөр байрлалтай байх 3. Халдварт өртөмхий 4. Олон дахин сэдэрдэг 5. Гэнэт туурч гэнэт алга болдог /26./ Шингэн их алдалттай үед судсаар сэлбэх нэн тохиромжтой уусмал аль нь вэ? A. 10%-ийн глюкозын уусмал B. 5% -ийн глюкозын уусмал C. Рингер Лактатын уусмал D. 10%-ийн NaCl E. физиологийн уусмал /27./ Шарлалттай нярайг хэзээ давтан үзэх вэ? A. 1 хоноод B. 2 хоноод C. 5 хоноод D. 14 хоноод E. 30 хоноод /28./ Дараахаас аль нь хүнд тураалын шинж вэ? A. Алга цайсан B. Алга хувхай цагаан C. 2 хөл хавантай D. Жин бага E. артерийн даралт бага /29./ Шингэн сэлбэх давсны уусмал ямар найрлагатай вэ A. Ус, натри хлорид, глюкоз, кали хлорид B. Ус, натри хлорид, кали хлорид, глюкоз, натри гидрокарбонат C. Глюкоз, натри хлорид, кали хлорид, гурвал натрит цитрат D. Глюкоз, натри хлорид E. Ус, хлор, кали хлорид /30./ Хүнд цус багадалтын шинжийг нэрлэнэ үү ? A. Алга хувхай цагаан B. Алга цайсан C. 2 хөл хавантай D. Насанд тохирсон жин бага E. Арьс цонхийсон /31./ Нярайг хоногт хэдэн удаа хөхүүлэх вэ? A. 8-аас цөөн B. 8 ба түүнээс олон C. 7 удаа D. 6 удаа E. 5 удаа /32./ В төлөвлөгөөгөөр хамар ходоодны хаймсуураар шингэн сэлбэхдээ ямар хэмжээгээр хэдэн цагийн турш сэлбэх вэ? A. Цагт 50 мл/кг 5 цагийн турш B. Цагт 40 мл/кг 4 цагийн турш C. Цагт 30 мл/кг 3 цагийн турш D. Цагт 20 мл/кг 6 цагийн турш E. Цагт 10 мл/кг 6 цагийн турш /33./ Шингэн их алдалттай 10 кг жинтэй хүүхдийг ууж чаддаг болмогц нь 1 цагийн дотор хэдий хэмжээний шингэн уулгах вэ?
  5. 5. A. 50 мл B. 40 мл C. 30 мл D. 70 мл E. 75 мл /34./ Шингэн их алдалттай, 15 кг жинтэй, 3 настай хүүхдэд хураагуур судсаар эхний 30 минутанд хэдий хэмжээний шингэн хийх вэ? A. 300 мл B. 400 мл C. 450 мл D. 500мл E. 550 мл /35./ Нярайг нэг удаа хэдэн минут хөхүүлэх вэ? A. 5-10 минут B. 10-15 минут C. 15-20 минут D. 20-25 минут E. 25-30 минут /36./ Цочмог суулгалт гэж юу вэ? A. Суулгалт цочмог эхэлж 7 хоногийн дотор намдаж байвал B. Суулгалт цочмог эхэлж 10 хоногийн дотор намдаж байвал C. Суулгалт цочмог эхэлж 14 хоногийн дотор намдаж байвал D. Суулгалт цочмог эхэлж 14 хоногоос дээш хугацаагаар үргэлжилж байвал E. Суулгалт цочмог эхэлж 21 хоногоос дээш хугацаагаар үргэлжилж байвал /37./ 2 настай, 12 кг хүртэлх жинтэй суулгаж буй хүүхдэд Б төлөвлөгөөний дагуу 4 цагийн турш хэдий хэмжээний шингэн өгөх вэ? A. 200-450 мл B. 450-800 мл C. 800-960 мл D. 960-1600 мл E. 100-200 млE. 100-200 мл /38./ Ужиг суулгалт гэж юу вэ? A. Баасны тоо олшрох B. 14 хоногоос удаан суулгах C. Эмгэг хольцтой баах D. Баас шингэрч, бөөлжих E. Хоногт 3-аас дээш устай суулгах /39./ Хүүхдэд амны шархлааг өдөрт хэдэн удаа эмчлэх вэ? A. 1 удаа B. 2 удаа C. 3 удаа D. 4 удаа E. 5 удаа /40./ ХӨЦМ-ээр ямар насны хүүхдийг нярай хүүхэд гэж тооцдог вэ? A. 1 сартай B. 21 хоногтой C. 28 хоногтой D. 2 сар хүртэлх E. 3 сар хүртэлх /41./ Тайван биш цочромхой, ховдоглон ууж байгаа суулгалттай хүүхдийг шингэн алдалттай гэж ангилах учраас эмнэлэгт яаралтай хэвтүүлнэ. /42./ Төрөх замаар төрсөн нярай нүдний халдварт өртөх эрсдэлтэй байдаг тул нүдэнд нь тетрациклины нүдний тос хавчуулна.
  6. 6. /43./ Хүүхдийн халуун 38.5оС байвал өндөр халуун учраас парацетамол өгнө. /44./ Зөв найруулсан шингэн сэлбэх давсны уусмал нь хэт өтгөрүүлэгтэй байдаг тул суулгалтыг намжаана. /45./ Нүдний халдварыг ямар эмээр эмчлэх вэ? A. Ung Albucidi 20% B. Sol Penicillini 1-2% C. Ung Prednizoloni 5% D. Ung Tetracyclini 1% E. Ung Tetracyclini 5% /46./ Нярай хүүхдийн баас цустай гарах нь зөвхөн цусан суулгын шинж учраас гэрт нь эмчилнэ. /47./ 6 сартай, 8 кг жинтэй суулгаж буй хүүхдэд Б төлөвлөгөөний дагуу 4 цагийн турш хэдий хэмжээний шингэн өгөх вэ? A. 50-100 мл B. 100-200 мл C. 200-450 мл D. 450-800 мл E. 800-960 мл /48./ Уушгины хатгалгааны үед хангалттай хүчилтөрөгч авч чадахгүй учраас хүүхдийн амьсгалын тоо олширно. /49./ Шингэн их алдалттай суулгалт В төлөвлөгөөгөөр эмчлэгдэж буй хүүхэд уух чадвартай болмогц ямар хэмжээний шингэнийг цаг тутам уулгах вэ? A. 30 мл/кг B. 20 мл/кг C. 15 мл/кг D. 15 мл/кг E. 5 мл/кг /50./ Баруун ховдлын цочмог дутагдлын үед ямар шинж илрэх вэ? 1. Агшилтын даралт ихсэх 2. Элэг томорч эмзэглэлтэй болох 3. Хөөсөрхөг ягаан цэртэй ханиах 4. Хэвлийд шингэн хуралдах 5. Уушгинд нойтон хэржигнүүр ихсэх /51./ Зүрхний зүүн ховдлын цочмог дутагдлын үед ямар шинж илрэх вэ? 1. Агшилтын даралт ихсэх 2. Уушгинд нойтон хэрчигнүүр ихсэх 3. Хэвлийд шингэн хуралдах 4. Хөөсөрхөг ягаан цэртэй ханиах 5. Хавагнах /52./ Дараах гажгуудаас бага эргэлтэнд баяжилттай цайвар гажгийг сонгоно уу? 1. Гол судасны нарийсал 2. Артерийн битүүрээгүй цорго 3. Фаллогийн дөрвөл 4. Ховдол хоорондын таславчийн цоорхой 5. Уушгины артерийн нарийсал /53./ Зүрхний гликозидын үйлчилгээ ямар эмнэлзүйн шинжээр илрэх вэ? 1. Зүрхний цохилт цөөрөх
  7. 7. 2. Элэгний хэмжээ багасах 3. Шээсний гарц нэмэгдэх 4. Халуун буурах 5. Артерийн даралт буурах /54./ Анхдагч хэрэхийн зүрхний гэмтлийн үед ЗЦБ-т ямар өөрчлөлт илрэх вэ? 1. Шүдний далайц намсах 2. QRS -ийн төгсгөл өөрчлөгдөх 3. PQ уртсах 4. T-шүд намсах 5. ST сегмент уртсах /55./ Зүрхний гликозидоор хордсон үед ямар арга хэмжээ авах вэ? 1. Кальцийн бэлдмэл өгнө 2. Зүрхний гликозидыг хасна 3. Шингэн сэлбэнэ 4. Калийн бэлдмэл өгнө 5. Арга хэмжээ шаардлагагүй /56./ Ховдол хоорондын таславчийн цоорхойн үед цус хөдлөлзүйн ямар өөрчлөлт гарах вэ? 1. Баруун ховдлоос зүүн тийш цус хаяна 2. Зүүн ховдлоос баруун тийш цус хаяна 3. Бага эргэлтэнд цус хомсдоно 4. Бага эргэлт цусаар баяжна 5. Их эргэлт цусаар баяжна /57./ 46. Ховдол хоорондын таславчийн цоорхойн төгсгөлийн шатанд бага эргэлтийн даралт эрс ихсэх учраас цус юүлэлтийн чиглэл өөрчлөгдөн хөхрөлт илэрнэ. /58./ Бөөр-шээсний замын халдвартай хүүхдэд илэрч болох өөрчлөлтүүдийг сонгоно уу? 1. Лейкоцитоз, саармагсаг эс багасах, лимфоцитоз 2. Пиури, шээсэнд нитрит эерэг байх 3. Шээсэнд эмгэгтөрөгч 5000 илрэх 4. Лейкоцитоз, саармагсаг эс ихсэх 5. Аддисын сорилд лейкоцит 1 сая /59./ Аль нь бөөр-шээсний замын өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл биш вэ? 1. Биеийн ерөнхий ба хэсэг газрын эсэргүүцэл сул 2. Хүүхэд голдуу илүү тээлттэй байх 3. Бөөрний эдийн хөгжил бүрэн гүйцээгүй 4. Жирэмсэн үеийн ургийн хөдөлгөөний идэвх сул байх 5. Шээсний урсгалын төрөлхийн ба олдмол саад /60./ 10 настай хүү халуурна, залгихад хоолой хөндүүрлэнэ, хар цай шиг хүрэн өнгөтэй шээсэн. Энэ өвчин анх удаа тохиолдож байна. Ямар өвчин байх магадлал өндөр вэ? Ямар шинжилгээ шаардлагатай, илүү тодорхой мэдээлэл өгөх вэ? 1. Цочмог пиелонефрит 2. Цочмог гломерулонефрит 3. Шээсний нян судлалын шинжилгээ 4. Шээсний ерөнхий шинжилгээ 5. Хоногийн шээсэнд биохими /61./ Пиелонефритийн үндсэн хамшинжид аль нь орох вэ? 1. Өвдөлтийн хамшинж 2. Дизурийн хамшинж 3. Хордлогын хамшинж 4. Цусархагшлын хамшинж 5. Хавагнах хамшинж /62./ Цочмог гломерулонефритийн үед эмнэлзүйд гарах шинжүүд. 1. Шээс цустах, бортгонцортох
  8. 8. 2. Шээсний гарц багасах 3. Шээсний нягт хэвийн эсвэл ихсэх 4. Шээсний нягт багасах 5. Шээсний гарц ихсэх /63./ Цочмог гломерулонефритийн үед эмнэлзүйд давамгайлан илрэх эмнэлзүйн хамшинжийг сонгоно уу 1. Нефроз хамшинж 2. Нефрит хамшинж 3. Холимог хамшинж 4. АД ихсэх хамшинж 5. Өвдөлтийн хамшинж /64./ Бага насны хүүхдэд бөөр-шээсний замын халдвар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл: 1. Энтеробиоз 2. Гаж хөгжил 3. Давсагны үйл ажиллагаа алдагдах 4. Баасан дээрээ удаан хэвтэх 5. Хөвгүүдийн тээрхийн нарийсал /65./ Архаг гломерулонефрит нь 1. Хүнд явцтай 2. Эмнэлзүйн хувьд дахидаг 3. Бөөрний дутагдалд амархан ордог 4. Бүтцийн эргэшгүй өөрчлөлтөнд ордог 5. Зөвхөн анхдагч өвчний үед илэрнэ /66./ Гиалин бүрхүүлт өвчний үед рентген шинжилгээнд гарах өөрчлөлтийг заа. A. Чээжний хөндийд агаар байх B. Уушгинд зүрхний сүүдэртэй нийлсэн тархмал сүүдэр гарна C. Агааран бронхограмм илрэх D. Уушгины зураглал олширох E. Өрц хавтгайрах /67./ Эмнэлзүйд алга, ул шар байгаа бол цусны билирубины түвшин хэд байж болох вэ? A. 4 мг% хүртэл B. 5 мг% хүртэл C. 12 мг%-иас дээш D. 15 мг%-иас дээш E. 15 мг% хүртэл /68./ Нярайг халдварт өртөхөөс сэргийлэхэд аль нь орохгүй вэ? A. Эхийн сүүгээр хооллох B. Эх болон эмнэлгийн ажилчид гараа угааж хэвших C. Шаардлагагүй эмнэлгийн ажилбар хийхээс зайлсхийх D. Антибиотик эмчилгээ урьдчилан сэргийлэх зорилгоор хийх E. Хүйг хуурай байлгах /69./ Элэг хамгаалах бэлдмэлд орохгүй эмийг нэрлэнэ үү A. Лив-52 B. Карсил C. Эссенциале D. Урсофальк E. Силимарин /70./ Зунгагт хахах хамшинжийн үед хийгдэх эмчилгээний үндэс нь юу вэ? A. Хүчилтөрөгч эмчилгээ B. Уушгины үрэвсэл үүсэхээс сэргийлж, антибиотик эмчилгээ хийх C. Сурфактант орлуулах эмчилгээ D. Амьсгалын замаас зунгагийг эрт соруулах E. Хиймэл амьсгал хийх /71./ Греггийн гурвалд аль нь хамаарах вэ? A. Нүдний гажиг, дүлийрэл, уушигны үрэвсэл
  9. 9. B. Дүлийрэл, зүрхний гажиг, микроцефали C. Нүдний гажиг, зүрхний гажиг, гепатит D. Нүдний гажиг, дүлийрэл, зүрхний гажиг E. Арьсны тууралт, дүлийрэл, зүрхний гажиг /72./ Нярайн жингийн алдагдлыг хэдэн хувиас эхлэн дээш байвал эмгэг гэж үзэх вэ? A. 6% B. 8% C. 10% D. 12% E. 15% /73./ Таталдамхай өвчний ил хэлбэрийн эмнэлзүйн шинжүүдийг зөв тодорхойлно уу: А. Дууны хөвч агчилт В. Ул сарвууны таталт С. Эклампси 1. Сарвуу “эх баригч”, тавхай “адууны туурай”-ны шинж бүхий таталт өгөх 2. Амьсгал тасалдаж, царай цонхийж хөхрөх, татах, хоолой сөөнгөтөх 3. Ухаан алдах, амнаас хөөс сахрах, таталт нүүрний булчингаас эхлэн бүх биеийг хамрах, мэдээгүй бие засах A. А1, В3,С2 B. А2, В1, С3 C. С1, В2, А3 D. А2, В3, С1 E. А3, В1, С2 /74./ Бөөрний түүдгэнцрийн архаг үрэвслийн эмнэлзүйн хэлбэрүүдийг онцлох шинжээр нь ялган оношлоно уу: А. Цусаар шээх В. Уургаар шээн, хавагнах С. Холимог 1. Өвчний эхлэл үед микрогематури, бага зэргийн протеинури 2. Гипопротеинеми, гиперлипидеми 3. Гематури, хаван, даралт ихсэлт, их хэмжээний протеинури A. А1, В3,С2 B. А1, В2, С3 C. С1, В2, А3 D. А2, В3, С1 E. А3, В1, С2 /75./ Гуурсан хоолойн цочмог үрэвслийн хэлбэр, эмнэлзүйн явц нь хүүхдийн нас, суурь өвчин, харшилтай эсэхээс хамаарна: А. 6 сар хүртэлх насны хүүхэд В. 6-12 сартай хүүхэд С. Бага ба сургуулийн насны хүүхэд 1. Гуурсанцар хоолойн үрэвсэл зонхилж, эмнэлзүйн хүнд хэлбэр буюу хүнд цочмог хатгалгаатай төстэй. 2. Гуурсан хоолойн энгийн үрэвсэл тохиолдох ба өвчний эхний үед хуурай хүчтэй ханиалгах ба ихэвчилэн 3-4 хоногийн дараагаас нойтон ханиалгаж цэр ховхорч эхэлнэ. 3. Гуурсан хоолойн бөглөрөлтөт үрэвсэл давамгайлдаг тул энгийн хэлбэрээс хүнд явцтай. A. А1, В3,С2 B. А1, В2, С3 C. С1, В2, А3 D. А2, В1, С3 E. А3, В1, С2 /76./ Шуугиант амьсгал хяхтнаа амьсгалаас юугаар ялгаатай вэ? A. Амьсгал авахад шуугиантай, зовиуртай B. Амьсгал гаргахад шуугиантай, зовиуртай C. Амьсгал авах, гаргах нь шуугиантай, зовиуртай D. Амьсгал авахад хожигноо сонсогдоно E. Уушги чагнахад гуурсан хоолойн амьсгал сонсогдоно /77./ Шуугиантай амьсгалтай уушгины хатгалгаатай 10 сартай хүүхдэд сальбутамолыг яаж өгөх вэ? A. 4 мг шахмалаас ¼ шахмалаар өдөрт 3 удаа, 5 хоног B. 4 мг шахмалаас ½ шахмалаар өдөрт 3 удаа 5 хоног C. 2 мг шахмалаас 1 шахмалаар өдөрт 2 удаа 5 хоног D. 2 мг шахмалаас 1+1/2 шахмалаар өдөрт 2 удаа 5 хоног E. 2 мг шахмалаас ½ шахмалаар өдөрт 5 удаа 3 хоног /78./ Ой хүртэлх хүүхдийн хөдөлгөөн-сэтгэцийн хөгжлийг хэдэн шатад хуваадаг вэ?
  10. 10. A. 2 B. 3 C. 4 D. 5 E. 7 /79./ Хүүхэд хэдэн наснаас инээмсэглэж сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг вэ? A. 1 сар B. 1.5 сар C. 2.5 сар D. 3 сар E. 4 сар /80./ Хүүхдийг их юм мэдүүлэх гэж шахах нь хортой яагаад гэвэл тархи туйлдан ядарч хүүхэд нойр, хоолондоо муудаж цаашилбал мэдрэл-сэтгэхүйн эмгэг ч үүсч болно. /81./ Зүрх тасалдах мэт болох нь ээлжийн бус агшилттай холбоотой үүсдэг сэрэл учраас зүрхний бүтцийн өөрчлөлтэй холбоотой байх нь ховор. /82./ Хүүхдийн үйл хөдлөлийг байнга хоригловол хүүхдийн уураг тархины саатлын процесс давамгайлах учраас неврозын анхдагч сэжүүр бий болж, уур уцаартай, адайр зантай болох хандлагатай. /83./ Суулгалттай А төлөвлөгөөгөөр эмчлэгдэж буй 5 сартай хүүхдэд 20 мг-тай цайрын бэлдмэлээс ямар тунгаар өгөх вэ? A. ½ шахмалаар өдөрт 1 удаа 14 хоног B. ¼ шахмалаар өдөрт 1 удаа 14 хоног C. ½ шахмалаар өдөрт 1 удаа 5 хоног D. 1/4 шахмалаар өдөрт 1 удаа 5 хоног E. 1 шахмалаар өдөрт 1 удаа 14 хоног /84./ Таталдамхай өвчний анхдагч урьдчилан сэргийлэлтийг зөв сонгоно уу: A. Витамин А уулгах B. Кальцийн бэлдмэл өгөх C. Рахитаас сэргийлэх D. Таталт тавиулах бэлдмэл хэрэглэх E. Сийвэнгийн кальцийг тогтмол хянах /85./ Монгол хүүхдийн хөдөлгөөн-сэтгэцийн хөгжлийг судалсан Г.Оросоо, Ш.Оросоо нарын ажиглалтаар бие дааж хийдэг үйлдэл аль нь вэ? (Дундажаар) A. 3 сартайдаа толгойгоо дааж B. 7 сартайдаа сууж C. 9 сартайдаа мөлхөж D. 12 сартайдаа явна E. Бүгд зөв /86./ Багтраа өвчний хөдлөл үеийн үе шат, эмгэгжамыг уялдуулан сонгоно уу. А. Харшил урвалын дархлааны шат В. Эмгэг хувирлын шат С. Эмгэг физиологийн шат 1. Хөөнгө эсийн гадаргад JgЕ-ийн эсрэгбиетэй харшилтөрөгч нэгдэх 2. Хөөнгө эсийн нэвчимхий чанар ихсэх, эсийн мөхлөг гадагшилах 3. Амин идэвхит бодисуудын нөлөөгөөр эд эрхтэний хэвийн ажиллагаа алдагдах A. А1, В2,С3 B. А2, В1, С3 C. С1, В2, А3 D. А2, В3, С1 E. А3, В1, С2 /87./ Суулгаж байгаа хүүхдэд саагийн вакцин уулгах уу? A. Уулгах боловч тунг хийсэнд тооцохгүй. B. Дархлаа тогтохгүй учир уулгахгүй.
  11. 11. C. Уулгаад товлолын дагуу уусанд тооцно. D. Уулгахгүй, учир нь суулгалтаар гарчихна. E. Уулгахгүй, учир нь дархлаад нөлөөлсөн эсэхийг мэдэх боломжгүй. /88./ Перинаталь үе гэдэгт дараах үе хамаарна A. Жирэмсний 22 долоо хоногтойгоос төрөлт эхлэх хүртэлх хугацаа B. Төрөлтийн үйл ажиллагаа эхлэхээс нярайн хүйг таслах хүртэлх хугацаа C. Төрсний дараах амьдралын эхний долоо хоног D. Төрсний дараах амьдралын эхний 168 цагийн доторх хугацаа E. Жирэмсний 22 долоо хоногтойгоос төрсний дараах эхний 7 хоног /89./ 6 сартай 8 кг жинтэй хүүхэд 2 хоног суулгасан зовиуртай , үзлэгээр хүүхдийн нүд хонхойсон, ам нь их цангасан, ховдоглон ууж байв. Өөр шинж илрээгүй. Хүүхдийн биеийн байдлыг үнэлж ямар арга хэмжээ авах вэ? A. Хүнд шингэн алдсан гэж үзээд хураагуур судсанд шингэн юүл. B. Шингэн алдсан гэж үнэлээд 4 цагийн дотор 450-800 мл ШСД цайны халбагаар уулга. C. Шингэн алдсан гэж үзээд 800-1200 мл ШСД бага багааар уулга. D. Шингэн алдалтгүй гэж үнэлээд А төлөвлөгөөний дагуу эмчил. E. Шингэн их алдсан гэж үнэлээд 100 мл/кг жинд тооцоолон Рингер лактат дуслаар хий. /90./ Зөвхөн хөхөө хөхдөг , бор хоолонд ороогүй, 6 сар хүрээгүй хүүхдэд ханиалга намдаах хоргүй зөөлөн ямар эмчилгээ хийх вэ? A. Шар тостой аарц B. Хөхний сүү C. Аньсны ханд D. Зөгийн балтай сүү E. Уротропин /91./ Тархи бусад эрхтнүүдээс дундажаар хэд дахин их хүчилтөрөгч хэрэглэдэг вэ? A. 10 B. 15 C. 20 D. 25 E. 30 /92./ Амны аль нэг буланд хуруугаа хүргэхэд тэр тал уруу толгойгоо эргүүлж, амаа ангайлган хэлээ булталзуулна A. Уруул цорвойх рефлекс B. Хайх рефлекс C. Хөхөх рефлекс D. Галантын рефлекс E. Бауэрийн рефлекс /93./ Хэрлэгийн үеийн хоёр хавтаст хавхлагын дутагдал рентгенд ямар дүрсээр илэрхийлэгддэг вэ? A. Майхан B. Митраль C. Гутлын D. Хөндлөн томрол E. Модон шаахай /94./ 38,5 хэмээс дээш хэлуурч буй 8 сартай хүүхдэд парацетамолын 100 мг- ын шахмалаас яаж өгөх вэ? A. 14 B. 12 C. 1 бүтнээр D. 1.5 E. 2 бүтнээр /95./ Ургийн хөгжлийн хэд дэх 7 хоногт мэдрэлийн тогтолцоо үүсч эхэлдэг вэ? A. Эхний 7 хоногт B. 2 дахь 7 хоногт
  12. 12. C. 3 дахь 7 хоногт D. 4 дэх 7 хоногт E. 5 дахь 7 хоногт /96./ Хөврлийн хөгжлийн хэд дэх 7 хоногт амьсгалын зам үүсдэг вэ? A. 1-2 долоо хоног B. 2-3 долоо хоног C. 3-4 долоо хоног D. 4-5 долоо хоног E. 5-6 долоо хоног /97./ Тураалтай, цус багадалттай, хооллолтын бэрхшээлтэй гэж ангилагдсан 8 сартай хүүхдийг эмч үзэж зөвлөгөө өгөөд, хамгийн ойрын давтан үзлэгийг хэзээ товлох вэ? A. 2 хоноод B. 5 хоноод C. 10 хоноод D. 14 хоноод E. 30 хоноод /98./ Ханиад шуухинаатай хүүхдэд шингэнийг яаж хэрэглэх вэ? A. Эрүүл үеийхтэй ижил хэмжээний шингэн өгнө B. Шингэн уух дуршлаас хамаарна C. Эрүүл үеийхээс илүү шингэн өгнө D. Бөөлжиж байгаа үед шингэн өгөхгүй E. Шингэн өгөх шаардлагагүй /99./ Улаанбурханы вакцины 1-2-р тунг хэдэн сарын зайтай хийх ёстой вэ? A. 1 сарын зайтай B. 3 сарын зайтай C. 6 сарын зайтай D. Жилийн зайтай E. 8 жилийн зайтай /100./ Эбштейны өвчний зүрхний цахилгаан бичлэгт илрэхгүй шинжийг зөв сонгоно уу: A. Баруун тосгуурын томрол B. Цахилгаан тэнхлэг зүүн тийш хазайх C. Цахилгаан тэнхлэг баруун тийш хазайх D. АВ дамжуулалт уртсах E. Гисийн баруун багцын хориг /101./ Шүүдэст эмзэгшилтэй хүүхдийн цусны дэлгэрэнгүй шинжилгээнд илрэх эмнэлзүйн ач холбогдол бүхий өөрчлөлтийг зөв сонгоно уу. A. Лейкоцитоз B. Лимфоцитоз C. Нейтропени D. Эозинофили E. СОЭ өндөрсөх /102./ 6-12 сартай хөхөө хөхдөг хүүхдэд нэмэгдэл хоолнуудад дасгасны дараа өдөрт хэдэн удаа нэмэлт хоол өгөх вэ? A. 1-2 удаа B. 3 удаа C. 5 удаа D. 4 удаа E. 6 удаа /103./ 10-12 насны хүүхдийн ходоодны физиологийн багтаамж хэд байдаг вэ? A. 1000-1300мл B. 1500-1700мл C. 1300-1500мл D. 1700-2000мл E. 2000-2300мл
  13. 13. /104./ Хүйнээс нь идээ гарч байгаа, 1 өдөр халуурсан нярайд ямар ангиллаар, ямар тусламж үзүүлэх вэ? A. Хэсэг газрын нянгийн халдвар гэж ангилаад үүсгэгчийн эсрэг эм уулгаад, хэсэг газрын эмчилгээ хийгээд, 2 хоноод давтан үзнэ. B. Нянгийн хүнд халдвар байж болзошгүй гэж ангилаад, антибиотикийн эхний тунг тариад, цусны сахар багасхаас сэргийлээд, дулаан авч явахыг зөвлөөд эмнэлэгт яаралтай хэвтүүлнэ. C. Үүсгэгчийн эсрэг хоёрдугаар сонголтын эм уулгаад гэртээ хэрхэн асрах талаар эхэд зааж өгнө. D. Яаралтай эмнэлэгт хэвтүүлнэ. E. Үүсгэгчийн эсрэг эм уулгаад, хэсэг газрын халдварыг генцианвиолетээр гэрт нь эмчлэнэ. /105./ Шүүдэст эмзэгшилтэй нярайд ямар шинжүүд илрэх вэ? A. Хөлрөмтгий, шилээ шөргөөх, дагзны үс халцрах. B. Нурамтгай, толгойд зузаан хагтай, жин хурдан нэмэгдэх. C. Идээт цэврүүнүүд арьсан дээр гарч халуурах, хөхөндөө дургуйцах D. Гульгимтхай, цочромтхой, нойронд муу. E. Шээх бүр уйлж сэрдэг, шээс нь улаан шар өнгөтэй. /106./ 3 настай хүүхдийн чихнээс булаг гойжоод 7 хонож байгаа . Гэтэл өчигдрөөс эхлээд хүүхэд халуурч, чих өвдөж байна гэж уйлагнасан. Үзлэгээр чихнээс булаг гарч байсан, чихний ард хөндүүр хавдсан байв. Хүүхдийг хэрхэн ангилах вэ? A. Чихний цочмог халдвар B. . Чихний архаг халдвар C. Хөхлөг ургацын үрэвсэл D. Шингэн хулхи E. Хэсэг газрын халдвар /107./ Улаанбурхантай 2 настай хүүхдэд А аминдэмийн 200 000 МЕ-тэй капсулыг яаж өгөх вэ? A. 1 капсулыг яаралтай өг, маргааш уулгах 1 капсулыг эхэд нь яаж уулгахыг заагаад өг. B. 12 капсулыг яаралтай өг, маргааш уулгах 12 капсулыг эхэд нь өг. C. 1 капсулыг нэг удаа өг. D. 2 капсулыг нэг дар уулгах E. 3 дуслыг өнөөдөр өг. /108./ Дөнгөж төрсөн нярайд тогтворжоогүй байдаг нь аль нь вэ? A. Харц B. Сонсгол C. Тэнцвэр D. Дуу авиа ялгах чадваргүй E. Бүгд /109./ Уушгины дэлбэнгийн үрэвсэл А. 1 хүртэлх насанд В. 1-3 насанд С. Сургууль цэцэрлэгийн насанд 1. Тохиолдохгүй 2. Цөөн 3. Голчилон тохиолдоно A. А1, В3,С2 B. А1, В2, С3 C. С1, В2, А3 D. А2, В1, С3 E. А3, В1, С2 /110./ Фаллогийн дөрвөлд орохгүй гажгийг нэрлэнэ үү A. Уушгины артерийн эхлэх амсрын нарийсал B. Ховдол хоорондын таславчийн цоорхой C. Гол судасны амсар баруун тийш хэлбийх D. Тосгуур хоорондын таславчийн цоорхой E. Баруун ховдлын ханын зузаарал /111./ Амьсгал дутлын зэргээс хамаарч илрэх эмнэлзүйн гол шинжүүд нь: А. Амьсгал дутлын 1-р зэрэг В. Амьсгал дутлын 2-р зэрэг С. Амьсгал дутлын 3-р зэрэг 1. Цусны рН
  14. 14. 7.2 –оос бага, үл зохицох хүчилшилтэй 2. Судасны лугшилт, амьсгалын тооны харьцаа нэг минутанд 3.5:1, цусны хүчилтөрөгчийн хангамж 85 мм.муб хүртэл буурсан 3. 3.Тайван үед амьсгаадна, цусны хүчилтөрөгчийн хангамж 70- 85 мм.муб A. А1, В3,С2 B. А1, В2, С3 C. С1, В2, А3 D. А2, В3, С1 E. А3, В1, С2 /112./ Бага насны хүүхэд пиелонефритээр өвдсөн үед бижийн хамшинж дараах байдлаар илрэнэ: A. Ховор B. Маш ховор C. Огт тохиолдохгүй D. Хааяа E. Элбэг /113./ Хяхтнаа амьсгал юугаар ялгагдах вэ? A. Амьсгал авахад шуугиантай, зовиуртай B. Амьсгал гаргахад шуугиантай, зовиуртай C. Амьсгал авах, гаргах нь шуугиантай, зовиуртай D. Амьсгал гаргахад хожигноо сонсогдоно E. Уушги чагнахад гуурсан хоолойн амьсгал сонсогдоно /114./ Хүүхдийн хэдэн насанд хэл ярианы хөгжилд нь илүү анхаарах шаардлагатай вэ? A. 1-2 нас B. 2-3 нас C. 3-7 нас D. 7-9 нас E. 9-12 нас /115./ Гуурсан хоолойн багтрааны багтрах шатанд илрэх эмнэлзүйн шинжүүдэд дараах орно: 1. Амьсгал тавчдан, амьсгал гаргалт саадтай болох 2. Амьсгал шуугиантай 3. Амьсгалд туслах булчингууд хүчтэй оролцох 4. Хүүхэд албадмал байрлалд орох 5. Хүйтэн хөлс гарах /116./ IgA дутмагшилтай хүүхдэд зонхилон тохиолдох өвчнийг нэрлэнэ үү? 1. Харшлын өвчин 2. Нарийн, бүдүүн гэдэсний шархлаат өвчин 3. Ходоод гэдэсний замын өвчин 4. Ялтсан эс цөөрөх 5. Дэлүү томрох /117./ Зүрхний булчингийн үрэвслийн үед судас түгээмэл гэмтсэн бол ямар шинжүүд илрэх вэ? 1. Арьсны өнгө эрээнтэх 2. Тууралт гарах 3. Үеэр өвдөх 4. Цустай шээх 5. Долгион хэлбэрийн явцтай байх /118./ Гүнсэл 3 настай, чихнээс булаг гойжоод 1 сар болсон, чих өвддөггүй, халуураагүй, өөр зовиур ба эмгэг шинжгүй. Ангил. Эмчил. 1. Чихний архаг халдвар гэж ангилна. 2. Чихийг чихээсээр хуурайшуулахыг ээжид нь зааж өгнө. 3. 5 хоноод давтан үзүүлэхийг зөвлөнө. 4. Чихний цочмог халдвар гэж ангилна. 5. Котримоксазолын 480 мг-ын шахмалыг 12 цагаар гэрт нь 5 хоног уулгана /119./ Верльгофын өвчний үеийн тууралтын гол онцлог нь
  15. 15. 1. Олон өнгийн 2. Олон хэлбэрийн 3. Хэм тэгш бус 4. Шөнө аяндаа гарах 5. Нойтон хэлбэрт “барын арьс”-ны шинж илрэх /120./ Аденовирусын халдварын үед эмнэлзүйд илрэх онцлох шинжүүдийг зөв сонгоно уу? 1. Нусгайрах, ханиах, хоолой сөөнгөтөх 2. Нүд улайх, нуухтах 3. Гэдэс базалж өвдөх,баас шингэрэх 4. Аденоид ба гүйлсэн булчирхай үрэвсэх 5. Халуурах /121./ Хүүхдийн уушгины голомтот үрэвслийн онцлог шинж юу вэ? 1. Өвчин аажим эхэлсэн үед АЦХ-ын шинж дээрдэж байснаа 7 хоногийн сүүлээр ерөнхий хордлогын шинж дахин илрэх 2. Цэртэй ханиалгах, амьсгаадах 3. Дал хооронд ба далны доод хэсэгт тогшилтын авиа бүдгэрэх 4. Уушгины авиа суларсан эсвэл тодорсон 5. Шаржигнасан жижиг хөөслөг нойтон хэржигнүүр /122./ Төрөхөд вакцинуудаа хийлгээгүй 10 хоногтой хүүхдэд ямар вакцинуудыг нөхөн хийж болох вэ? 1. БЦЖ 2. Саа 1 3. ВГ 1 4. УБ 1 5. СХХТ1 /123./ Хүүхдийн бөөрний онцлогийг дурьдана уу? 1. Насанд хүрэгсдийнхээс бага жинтэй 2. Үйл ажиллагаа муу 3. Шүүрэлтийн талбай ихтэй тул амархан хорддог 4. Генлийн гогцоо богинохон 5. Цусны ихэнх хэсэг нь холтослог давхаргаар урсаж өнгөрдөг /124./ 2 сартай тураалгүй, цус багадалтгүй хүүхдийг хоногт 5 удаа хөхүүлдэг (шөнө бас хөхүүлдэг) ба 2 удаа үнээний сүүгээр угждаг. Энэ хүүхдийн хооллолтын алдаа, бэрхшээлүүдийг заа. 1. өдөрт 8-с цөөн хөхүүлдэг 2. үнээний сүү өгдөг 3. үнээний сүүг угжаар өгдөг 4. шөнө хөхүүлдэг 5. хөхүүлдэг /125./ Нас ахих тутам тэнэгч мэдрэлийн зохицуулга сайжрах учраас зүрхний цохилт олширно. /126./ Рентген шинжилгээнд уушгины агааржилт ихэссэн, жижиг голомтлог сүүдэр илэрч байвал ямар эмгэг байж болох вэ? A. Гуурсан хоолойн цочмог үрэвсэл B. Гуурсанцрын үрэвсэл C. Гуурсан хоолойн бөглөрөлтөт үрэвсэл D. Уушгины цочмог үрэвсэл E. Уушгины архаг үрэвсэл /127./ Сальбутамолын 1 удаагийн хэрэглэх тун A. 3-5 мг B. 4-5 мг C. 1-2 мг
  16. 16. D. 0.2-0.3 мг E. 0.3- 0.5 мг /128./ Уушгины хатгалгаа, чихний халдвар, маш хүнд өвчний үед хэрэглэх нэгдүгээр сонголтын антибиотик A. Амоксациллин B. Кларитромицин C. Ципрофлоксацин D. котримоксазол E. Ампициллин /129./ Аюултай ерөнхий шинжийн нэг болох хүүхэд уусан бүхнээ бөөлжих шинжийг шалгахдаа эхээс ямар асуулт тодруулж асуух вэ ? A. Хүүхэд бөөлжиж байгаа эсэх B. Хэдэн өдөр бөөлжиж байгаа эсэх C. Хир олон удаа бөөлжиж байгаа эсэх D. Залгисан бүгд эргэж гарч байгаа эсэх E. Ямар зүйлээр бөөлжиж байгаа эсэх /130./ Хүүхдэд хэдэн наснаас цулцангийн амьсгал сонсогдох вэ? A. 1 нас B. 3 нас C. 5 нас D. 7 нас E. 9 нас /131./ Рахитын ид үед булчингийн тонус суларсныг илтгэх шинжүүдийг заана уу? 1. Хөдөлгөөний идэвх сулрах 2. Үе мөч нь уян, нугарамхай болох 3. Гэдэс цардайх 4. Кифоз үүсэх 5. Шүд хожуу ургах /132./ Квашиоркорын үед арьс, салстанд гарах өөрчлөлтийг заана уу? 1. Битотын толбо 2. Шалбархай 3. Нөсөөтөл ихэссэн 4. Шүүдэстэй шархалт 5. Сувдан хэлхээ /133./ Кальци, фосфорын солилцоонд D-аминдэмийн аль хэлбэр илүү идэвхтэй нөлөөлөх вэ? 1. 25-гидрохолекальциферол 2. 1.25-дигидрохолекальциферол 3. 1.25-холекальциферол 4. 24,25-дигидрохолекальциферол 5. 25-дигидроксихолекальциферол /134./ Рахит өвчний ангилалд аль нь тохирох вэ? 1. Цочмог 2. Дахилттай 3. Ид үе 4. Архаг 5. Хүндрэлийн үе /135./ Дараах шалтгаанаас аль нь төмөр алдагдахтай холбоотой вэ? 1. Мелена 2. Гематури 3. Метрорраги 4. Гельминтоз 5. Мальабсорбци /136./ Хүнд тураалтай хүүхдэд эмчилгээний эхний өдрүүдээс нэмж өгч болохгүй зүйлийг заан уу?
  17. 17. 1. Кали 2. Натри 3. Аминдэм 4. Төмөр 5. Магни /137./ Рахитын ид үед хүүхдэд өгөх D-аминдэмийн тун ямар байх вэ? 1. 500-600 МЕ/хоног 2. 2000-5000 МЕ/хоног 3. 100-200 МЕ/кг 4. 200000-400000 МЕ/курс 5. 50-100 МЕ/кг100-200 МЕ/кг /138./ Тураалтай хүүхдийн бодисын солилцоонд ямар өөрчлөлт гарах вэ? 1. Гипогликеми 2. Бодисын солилцооны хүчилшил 3. Цусанд натри багасна 4. Цусанд кали багасна 5. Бодисын сололцооны шүлтшил /139./ Тураалын III зэрэгт ямар шинж тохирохгүй вэ? 1. Салст бага зэрэг цайвар 2. Жингийн алдагдал 20-30% 3. Чулицкийн индекс 10-15 4. Мэдрэл сэтгэцийн хөгжил насандаа тохирсон 5. Маразмын шинж /140./ Тураалтай хүүхдийг хооллох зарчимд аль нь тохирохгүй вэ? 1. Чихэрлэг хоол өгөх 2. Кали нэмж өгөх 3. Магни нэмж өгөх 4. Натри нэмж өгөх 5. Аминдэм нэмж өгөх /141./ H.p-г устгах үйлчлэлгүй эм: A. Де-нол B. Метронидазол C. Амоксациллин D. Хилак-форте E. Азитромицин /142./ Улаан хоолойн архаг үрэвслийн эмчилгээнд үл хэрэглэх эмчилгээ A. Хоол эмчилгээ B. Хүчлийн эсрэг эм C. Холиноспазмолитикүүд D. Метоклопрамид E. Мотилум /143./ Шархлаа өвчин үүсэхэд эмгэг жамын хамгийн их ач холбогдолтой нь: A. Сэтгэл санааны ачаалал B. Хоолны дэглэм алдагдах C. Дисбактериоз D. Харшлах байдал E. Салстын тэсвэрлэх чадвар буурах /144./ Гүш хорхойн байрладаг, өндөглөдөг газар: A. Дээд гэдэс B. Цөсний суваг C. Нарийн гэдэс D. Бүдүүн гэдэс E. Уушги /145./ Бүдүүн гэдэсний нянгийн хэдэн хувь нь агааргүйтэн бэ? A. 30%
  18. 18. B. 70% C. 80% D. 85-89% E. 96-99% /146./ Улаан хоолой үрэвсэхэд аль нь хамгийн их нөлөөтэй вэ? A. Ходоодны шүүрэл хэт ихсэх B. Хурц хоол их идэх C. Удамшил D. Сэтгэл санааны стресс E. Ходоод-улаан хоолойн сөрөг урсгал /147./ Элэгний архаг үрэвсэлтэй хүүхэд дараах хоолноос хамгийн тохиромжтойг заа A. Сүүтэй будаа B. Цөцгийтэй тараг C. Ээдэм, бяслаг D. Үхрийн мах E. Тахианы мах /148./ Анхдагч гастрит үүсэхэд хамгийн их нөлөөтэй нь: A. Эм байнга уух B. Хооллолтын хүчин зүйл C. Гэдэсний халдвараар өвчлөх D. Эрт унтах E. Чихэр их идэх /149./ Архаг В-гастрит үүсэхэд холбогдолгүй шалтгаан A. Элэгний вирүст үрэвсэл B. Салстын нөхөн төлжилт хямрах C. Нугалуурын салстад Н.p үржих D. Үрэвслийн эсрэг эм удаан уух E. Дээд гэдэс, ходоодны сөрөг урсгал /150./ Шарх булцуунд байрлаж байгаа үед илрэх өвөрмөц бус шинж: A. Өлөн элгэн дээр өвдөлт их B. 1.5-2 цагийн дараа дахин өвдөх C. Гашуун юмаар хэхрэх D. Дотор хорсох E. Өглөөгүүр огиулах Сорилын зөв хариулт 1-D, 2-C, 3-A, 4-A, 5-D, 6-E, 7-E, 8-A, 9-D, 10-D, 11-C, 12-D, 13-C, 14-C, 15-A, 16- C, 17-D, 18-D, 19-B, 20-E, 21-E, 22-E, 23-E, 24-E, 25-B, 26-C, 27-A, 28-C, 29-B, 30- A, 31-B, 32-D, 33-A, 34-C, 35-C, 36-C, 37-D, 38-B, 39-B, 40-D, 41-C, 42-A, 43-A, 44- E, 45-D, 46-E, 47-D, 48-A, 49-E, 50-C, 51-C, 52-C, 53-A, 54-E, 55-C, 56-C, 57-A, 58- C, 59-C, 60-C, 61-A, 62-A, 63-C, 64-E, 65-C, 66-C, 67-D, 68-D, 69-D, 70-D, 71-D, 72- C, 73-B, 74-B, 75-A, 76-B, 77-A, 78-C, 79-B, 80-A, 81-A, 82-A, 83-A, 84-C, 85-E, 86- A, 87-A, 88-E, 89-B, 90-B, 91-C, 92-B, 93-B, 94-C, 95-A, 96-C, 97-B, 98-C, 99-C, 100- B, 101-D, 102-B, 103-C, 104-B, 105-B, 106-C, 107-C, 108-E, 109-B, 110-D, 111-D, 112-E, 113-A, 114-C, 115-E, 116-A, 117-E, 118-A, 119-E, 120-E, 121-E, 122-A, 123-E, 124-A, 125-C, 126-C, 127-C, 128-A, 129-D, 130-D, 131-B, 132-B, 133-C, 134-A, 135-B, 136-C, 137-C, 138-B, 139-B, 140-D, 141-D, 142-C, 143-E, 144-C, 145-E, 146-E, 147-C, 148-B, 149-A, 150-E,

×