More Related Content
Similar to bolovsrol ez 4 ereltiin unelgee
Similar to bolovsrol ez 4 ereltiin unelgee (15)
More from Гончигжавын Болдбаатар
More from Гончигжавын Болдбаатар (20)
bolovsrol ez 4 ereltiin unelgee
- 2. Сургуулийн эрэлтийн харилцан хамаарлыг
үнэлэхдээ статистикийн зарим арга хэрэгслийг
туршихаас гадна маркетингийн судалгааны
аргыг хэрэглэдэг.
• Хэрэглэгчдийн судалгаа
• Ярилцлага (фокус группын ярилцлага)
• Зах зээлийн туршилт гэх зэрэг
маркетингийн судалгааны аргууд
• статистикийн аргыг өргөн хэрэглэнэ.
- 3. Орчин үед сургуулийн удирдлагууд аливаа
шийдвэрийг гаргахдаа эконометрийн загвар,
үнэлгээг өргөн хүрээтэй хэрэглэж байна
Эконометрикс нь эдийн засгийн
хувьсагчийн харилцан хамаарлыг
туршиж хэмжих болон эдийн засгийг
шалгах зорилгоор ашиглаж буй
статистикийн боломжит арга хэрэгслийг
нэгдэл юм.
- 4. • Боловсролын эдийн засгийн харилцан
хамаарлыг хэмжих нь эдийн засаг ба
загварын хэрэглээнд зайлшгүй үе шат бөгөөд
сургуулийн удирдлагын шийдвэр гаргагчдын
сонирхож буй хувьсагчдад тоон үнэлгээ
өгөхөд хэрэглэгдэнэ. Жишээлбэл, сургуулийн
эрэлтийг таамаглахын тулд удирдлага бусад
хүчин зүйлс, тухайлбал, сургалтын төлбөр,
суралцагчдын орлогын түшин, зар
сурталчилгааны зардал гэх зэргийн
өөрчлөлттэй холбоотойгоор сургуулийн
эрэлтийн тоо хэмжээ хэрхэн өөрчлөгдөхийг
хэмжих ѐстой.
- 5. Сургуулийн эрэлтийг үнэлэхийн тулд
хэрэглэх эконометрикийн хэрэгслүүд нь
регресс болон корреляци байдаг.
• Шугаман ба шугаман бус ререссийн
загварууд боловсролын эдийн
засгийн таамаглалд чухал үүрэгтэй
байхаас гадна зардалын функц ба
үйлдвэрлэлийн функцийн
үнэлгээнд чухал байдаг.
- 6. .
Эконометрийн арга хэрэглэн сургуулийн
эрэлтийн функцийг үнэлэх нь дараах үе
шаттай .
• Хувьсагчийг тодорхойлох
• өгөгдлүүдийг цуглуулах
• эрэлтийн загварыг боловсруулах
• загварын параметрийг үнэлэх
• загварт суурилсан таамаглалыг
хөгжүүлэх
- 7. Сургууль нь анхны эрэлтийн тэгштгэлд ямар
хувьсагчийг сонгон авч оруулах вэ? гэдгийг
онцлохоос өмнө сургуулийн эрэлтэнд нөлөөлөх
хүчин зүйлийг аль болохуйц судалж үзэх ѐстой
• Хэрвээ онцолж үзэх хувьсагч орхигдсон
бол регресс буруу тооцогдож, улмаар
загварыг дутуу үнэлэх буюу хэт үнэлэхэд
хүрч болно. Загварыг байгуулах үед
сургууль нь бүх чухал хувьсагчийг
багтаахаар оролдох хэрэгтэй. Яагаад
гэвэл, нэмэлт хувьсагч нь илүү их өгөгдөл
цуглуулахыг шаардаж болно. Мөн эдгээр
өгөгдлүүд дандаа боломжтой юм уу эсвэл
илүү ач холбогдол өгөхгүй байж болно.
- 8. Хувьсагч бүхэн тодорхой мэдээллийг агуулж
байдаг. Өөр бас нэг авч үзэх ѐстой зүйл нь
загвар аль болох бага хувьсагчаар
илэрхийлэгдсэн байх нь ховор байдаг.
• Урьдчилан мэдэгдэж буй хувьсагчийг Y
/хамаарах/, түүнийг тодорхойлоход хэрэглэгдэж
буй хувьсагчийг X1, X2, X3 /үл хамаарах/ гэж
тэмдэглэнэ.
• Хувьсагчийг тодорхойлсны дараагийн шат нь
хувьсагчуудад хамаарах өгөгдөлийг цуглуулах
явдал юм. Өгөгдөлүүд нь янз бүрийн эх
сурвалжаас авсан тоо баримтууд байна.
Сургуулийн эрэлтийг үнэлнэ гэвэл төлбөр ба
суралцагчдын тоо хэмжээг түүний өнгөрсөн
үеэс олно.
- 9. • Боловсролын салбарын эрэлтийг үнэлэх
үед өгөгдлүүдийг сум, орон нутгийн
боловсролын байгууллага, статистикиийн
төв газраас хэвлүүлэж буй нэгдсэн
эмхэтгэлээс авч болох юм. Мөн
мэдээллээр хангах бусад эх
сурвалжуудаас олж авна. Зарим
тохиолдолд өгөгдөл оновчтой бус байж
болох юм. Тиймээс загварт нийцүүлэхийн
тулд дахин тодорхойлох хэрэгтэй болно.
Ийнхүү тоо баримтуудыг цуглуулснаар
тэгштгэл буюу загварын хэлбэрийг
тодорхойлж хамаарах ба үл хамаарах
хувьсагчийн хоорондын холбоог
илэрхийлнэ.
- 10. Сургуулийн эрэлтийн судалгаанд шугаман
ба үржвэрийн /multiplicative/ загварыг
нэлээд түгээмэл хэрэглэдэг.
• Шугаман загвар нь эрэлтийг үнэлэх нилээд
түгээмэл арга. Үүнийг Y=+1X1+2X2+3X3+ε
гэсэн их олонлогийн регрессийн тэгшитгэлээр
илэрхийлэж болно. Тэгвэл энд:
• , 1, 2, 3 – загварын параметрүүд
• ε-регрессийн үлдэгдэл
Энэхүү их олонлогийн регрссийн тэгштгэлд
тулгуурлан эрэлтийг үнэлэх түүвэр регрессийн
тэгштгэлтйг үнэлж болно. Тухайлбал ,
• X1- оюутанд чиглэсэн үйлчилгээний зардал
• X2- Сургалтын төлбөр
• X3- суралцагчдын өрхийн орлого байж болох юм
- 11. Сургуулийн эрэлтийн шугаман тэгштгэл нь
эмпирик ажил байх бөгөөд эрэлтийн харилцан
хамаарлын нилээд боложит хэмжээгээр судлах
болон үнэлэхэд хэрэглэгддэг.
• Эрэлтийг үнэлэхэд хэрэглэдэг өөр нэгэн
түгээмэл арга нь үржвэрийн загвар
бөгөөд түүнийг дараах байдлаар
илэрхийлэж болно.
Y=·X11·X22·X33