More Related Content
Similar to Stahim hereglegdehuun1 td (15)
Stahim hereglegdehuun1 td
- 1. ТОДОРХОЙЛОЛТ Бодисын төлөв байдал, өнгө, үнэр, гялтан, үнэр, уусах чанар, хайлах ба буцлах температур, нягт, цахилгаан дамжуулах чанар зэргийг бодисын физик шинж гэнэ.
- 3. ТОДОРХОЙЛОЛТ Хими сургалтыг зохион байгуулахад зориулан тавилга, багаж хэрэгсэл, бодис урвалж бусад материалаар тоноглож төхөөрөмжилсөн өрөө тасалгааг химийн кабинет гэнэ.
- 5. ТОДОРХОЙЛОЛТ Найрлага дахь бодисуудын жижиг хэсгүүд нь энгийн нүдээр болон микроскопоор харахад үл ялгагдах холимгийг нэгэн төрлийн холимог гэнэ.
- 6. ТОДОРХОЙЛОЛТ Найрлага дахь бодисуудын жижиг хэсгүүд нь энгийн нүдээр болон микроскопоор ялгагдан харагдах холимгийг нэгэн төрлийн биш холимог гэнэ.
- 8. ТОДОРХОЙЛОЛТ Бодисын өнгө үнэр өөрчлөгдөх хий ба тунадас, гэрэл дулаан ялгарах шинж илэрч өөр бодис болон хувирах үзэгдлийг химийн үзэгдэл гэнэ.
- 13. ТОДОРХОЙЛОЛТ Цахилгаан саармаг атом электрон авах эсвэл алдах тохиолдолд сөрөг ба эерэг цэнэгтэй эгэл хэсгүүд буюу ион үүсэх бөгөөд сөрөг цэнэгтэй ионыг анион , эерэг цэнэгтэй ионыг катион гэнэ.
- 16. ТОДОРХОЙЛОЛТ Химийн нэгдэл үүсгэхэд оролцсон элементийн атомаас электроныг нь өөртөө татах тухайн элементийн атомын шинжийг харьцангуй цахилгаан сөрөг чанар гэнэ.
- 19. ТОДОРХОЙЛОЛТ Дан бодисын шинж чанар болон эдгээрийн нэгдлийн хэлбэр, шинж чанар нь элементийн атом жингийн хэмжээтэй үелэх шүтэлцээтэй байна.
- 20. ТОДОРХОЙЛОЛТ Химийн элемент ба тэдгээрийн үүсгэх дан болон нийлмэл бодисын шинж чанар нь атомын дэс дугаар буюу цөмийн цэнэгтэй үелэх шүтэлцээтэй.
- 24. ТОДОРХОЙЛОЛТ Молекулд үүсч буй дундын хос электроныг цэгээр тэмдэглэж харуулсан томьёог электрон томьёо дундын хос электроныг зураасаар илэрхийлснийг байгуулалтын томьёо гэнэ.
- 26. ТОДОРХОЙЛОЛТ Тухайн бодисын чанарын ба тооны найрлагыг химийн тэмдэг, индексийн тусламжтай илэрхийлсэн бичиглэлийг химийн томьёо гэнэ.
- 30. ТОДОРХОЙЛОЛТ Нэг дан бодис, нэг нийлмэл бодистой харилцан үйлчлэлцэж шинэ дан бодис, шинэ нийлмэл бодис үүсэх урвалыг халалцах урвал гэнэ.