SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 6
ПОПУЛЯЦИЙН ЭКОЛОГИ


                                           Экологийн асуудлын гол суурь нь популяци гэдэг
                                    ойлголт юм. Ургамал амьтны зүйл бүхэн ямар нэг
                                    ареалыг эзэмшин амьдардаг. Тухайн амьтны тодорхой
                                    эзэмшил газрыг ареал гэнэ. Байгаль дээр тархаж буй
                                    ургамал амьтан бүгд монголын газар шороонд тархан
                                    амьдардаг эзэмшил нутаг буюу ареалтай байдаг.
                                    Зүйлийн ареалын янз бүрийн хэсгүүдэд орших хэсэг
бүлэг биесүүд нь бие биеэсээ тусгаарлагдан, хоорондоо эвцэлдэхгүй болж ирдэг. Эдгээр хэсэг
бүлгийн тоо нь тухайн зүйлийн тоо толгой, ареалын хэмжээ, бусад шалтгаанаас хамаарна.
Ийм замаар ерөнхий генийн сантай, морфологийн хувьд төстэй, амьдралын нэгдсэн эргэлттэй
хэсэг бүлэг биесүүд нь популяцийг үүсгэдэг. Жишээ нь:
       Хар тарвага – Алтайн ууланд амьдардаг байхад шар тарвага нь хээр тал газар
амьдардаг. Энэ 2 зүйл нь үнэндээ 2 төрлийн популяци болно гэсэн үг. Иймээс популяци гэдэг
нь байнгийн хувирч өөрчлөгдөж байгаа нөхцөлд удаан хугацаагаар өөрийн тоо толгойг
хадгалахад зайлшгүй чухал нөхцөлүүд бүхий тодорхой нэг зүйлийн амьд биесийн бүлэглэлийг
хэлнэ. Зүйлийн доторх ийм бүлэглэл буюу популчци нь зүйлийн генетикийн нэгж болох ба
тэдгээрийн хувьсал нь тухайн зүйлийн эволюцийг бий болгодог.




      Амьтан судлалын ухаан: Популяци буюу суурьшил гэдэг бол ареалын ямар нэгэн
       хэсгийг эзэлж байгаа зүйлийн биесийн нэгдэл мөн.
      Экологийн ухаан: Популяци нь өөр хоорондоо холбоотойгоор тухайн зүйлийн ерөнхий
       тархац нутгийг хамтдаа эзлэн орших нэг зүйлийн бүлэг бодгалийг хэлнэ.
    Популяци гэдэг бол өөрийгөө нөхөн төлжүүлж, олон үе удмын туршид үржих
       чадвараа хадгалах нэг буюу зэргэлдээх биоценозод оршин амьдарч буй нэг зүйлийн
       бодгалийн нэгдэл.
      Эволюцийн онолд популяци нь тодорхой газар нутаг буюу зүйлийн дэлхэц нутгийнхаа

                                                                                        1
хувьд тодорхой хэсгийг эзлэн оршдог, уг газар нутгийнхаа хүрээнд бодгалиуд нь мөн
        тэр зүйлийн бодгалиудтай илүү ойр холбоотой оршдог бодгалийн бүлэг юм.
       Генетик: Популяци бол хоорондоо удам төрлийн ба үржлийн холбоогоор холбогдсон
        бодгалиудын нийлбэр болно.
       Популяци гэдэг бол урт удаан хугацааны турш тодорхой орон зайг эзлэн амьдарч
        байршсан, бодгалиуд дотор нь панмикс (panmixi- эмх замбараагүй эвцэлдэлт гэсэн
        грек үг) явагддаг их бага ямар нэг хэмжээгээр зэргэлдээ орших, бодгалиудын ийм
        бүлгээс тусгаарлагдсан, нэг зүйлд хамаарагдах бодгалиудын нэгдлийг хэлнэ.
        Популяцийг дэлхий, тив, орон нутгийн цар хэмжээгээр авч үзэж болно. Эдгээр цар
хэмжээ тус бүрд янз бүрийн байдлаар тусгаарлагдсан бодьгалуудын бүлэглэл байдаг. 1ш
биеийг бодгаль гэх ба популяци нь 1 бодгалиас тогтохгүй. Тухайлбал, арал дээрх амьдралд
ойн энд тэнд орших шувууд өөр өөр модон дээрх шавьжууд гэх мэт. Судалж буй объектоос
шалтгаалан бүлэг организмын нийлбэрийг бүхэлд нь арай жижиг популяциудаас бүрдсэн нэг
популяци, эсвэл нэгдмэл популяци гэж авч үзэх хэрэгтэй. Популяцийн шинжүүдийн нэг бол
түүнд оршин амьдрах организмуудын нягmрал юм. Популяцийг оршин тогтнож буй орон
зайн хувьд 3 ангилна.
   1.   Зүйлийн ареал.
   2. Газарзүйн популяци.
   3.   Экологшйн популяци.
   4.   Эгэл популяци
        - Газар зүйн популяци. Байгалъ цаг уурын нэг бүс нутгийн хүрээнд хамаарах өөр өөр
биогеоценозод оршин амьдарч буй популяцуудийг газар зүйн популяци гэнэ. Газар зүйн
популяци нь бие биеэс харьцангуй бүрэн тусгаарлагдсан байх ба бодгалиудын хэмжээ, үр
төлөрхөг чанар, экологи. зан төлөв болон бусад олон онцлогоор хоорондоо ялгаатай байна.
   -    Экологийи популяци. Нэг биогеоценозийн хүрээнд оршин амьдардаг, фенотипийн
        хувьд ижил зүйлийн доторх орон зайи хязгаарлагдмал бүлэглэлийг хэлнэ. Ийм
        популяциуд нь бие биеэс тусгаарлагдах тал сул учир тэдгээрийн хооронд генетикийн
        мэдээллийн солилцоо харьцангуй олон үүсдэг.
   -    Эгэл популяци. Бага хэмжээтэй, нэг төрлийнорганик амьдрагч бүлэг бодгалиудыг
        хэлнэ. Энэ нь популяцийн хамгийн энгийн жижиг хэлбэр.
   -    Популяцийн үндсэн шинж. Популяци нь макросистемийн үндсэн нэгж, хэсэг
        бодгалийн бүлэглэл болохын хувьд тухайн зүйлийн организмуудаас ялгагдах өвөрмөц
        онцлогтой.
   -    Популяцийн тоо толгой. Тухайн газар нутаг эзэлхүүнд оршин амьдрагч бодгалийн
        нийт тоог популяцийн тоо толгой гэнэ. Байгалийн популяцийн хувьд энэ үзүүлэлт

                                                                                          2
хэзээ ч нэгэн хэвийн тогтмол байх боломжгүй бөгөөд үржлийн идэвхи, үхэл хорогдол
        болон бусад хүчин зүйлээс хамааран байнга өөрчлөгдөж байдаг.
   -    Үр төлөрхөг чанар. Нэгж хугацаанд тухайн популяцид шинээр нэмэгдэж буй
        бодгалийн тоог уг популяцийн үр төлөрхөг чанар гэнэ. Аливаа организм нөхөн
        үржлийн асар өндөр боломжтой. Бактери 20 минут тутамд хуваагддаг. Энэ хурдаар
        өсөлт тасралтгүй үргэлжилвэл нэг бактери 36 цагийн дараа өөрийн үр удмаар манай
        гаригийг нэлэнхүй бүрхэх бололцоотой юм. Орчны тохиромжтой нөхцөлд оршин
        амьдарч буй зүйлүүд үр төлөрхөг чанараар харьцангуй доогуур буюу цөөн тооны үр
        удам өгдөг байна.
   -    Популяцийн бүтэц нь уг популяцийн тоо толгойн төлөв байдал, орон зайд
        организмуудын тархсан онцлог, янз бүрийн нас, хүйсийн бодгалиудын харьцаа зэргээр
        тодорхойлогддог. Организмын өсөлт, хөгжилт, үржил, үхэл хорогдол, хүрээлэн буй
        орчны нөхцөлийн өөрчлөлт, дайсан, шимэгч организмын тоо толгойн өсөлт, хорогдол
        зэрэг олон хүчин зүйлээс хамаарч популяцийн бүтэц байнга хувьсан өөрчлөгдөж
        байна, Тэгэхдээ тухайн цаг үед уг популяци ямар бүтэцтэй байх нь түүний цаашдын
        өөрчлөлт хувирлын чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.
   -    Популяцийн насны бүтэц. Популяци нь янз бүрийн настай бодгалиудаас тогтоно.
        Зүйл болон популяцийн хувьд бодгалиуд нь өөрийн насны бүлгийн харьцаатай байдаг.
        Энэ харьцаанд амьдралын үргэлжлэх хугацаа, бэлэг бойжих буюу үржилд орох
        хугацаа, үржлийн эрчим зэрэг онцлогууд нөлөөлдөг. Жишээлбэл, үлийн цагаан оготно




        Шавьжийн авгалдай ус хөрсөнд байдаг бол түүний нас гүйцсэн биесүүд нь хуурай
газарт амьдардаг. Мөн загасны янз бүрийн насны бүлгүүд тус тусдаа амьдардаг.
   -    Популяцийн зан төрхийн бүтэц:
       - Сүрэг бүлгээрээ амьдрах зан төрх (зээр)
       - Ганц хоёроороо амьдрах зан төрх (мазаалай)
       - Зарим нь үржлийн үедээ сүрэглэх (шувуу, чоно)

                                                                                           3
-   Популяцийн нягтшил. Нэгж талбай эсхүл нэгж эзэлхүүнд оршин амьдарч буй
       бодгалиудын тоо юмуу биомассын дундаж үзүүлэлтийг хэлдэг. Тухайлбал 1га талбайд
       дунджаар 150 ширхэг нарс ургасан байх, 1мЗ усанд 0,5 гр циклон амьдрах зэрэг нь
       эдгээр зүйлийн популяцийн нягтшилыг зааж, буй үзүүлэлт болно.
       Популяцийн толгой, нягтшил хэвийн хэмжээнээс нэмэгдэхэд тэжээл хомсдох, амьдрах
орон зай хумигдах. өвчин эмгэгт нэрвэгдэх үйл явц эрс эрчимжиж популяцийн хэвийн
тэнцвэрт байдлыг алдагдуулна.
   -   Популяцийн үхэл. Тодорхой нэгж хугацаанд нэгэн биеийн хөгжилт зогсон мөхөж буй
       тусгаар бодгалуудын тоо хэмжээг популяцийн үхэл гэнэ. Аливаа популяцийн тоо
       толгой, нягтшил нь түүний үхэл хорогдлын төлөв байдлаас үлэмж хамаарна. Энэ нь үр
       төлөрхөг чанарын адил амьдрах орчны нөхцөл, нас популяцийн төлөв байдлаас
       хамаарч ямагт эхний юмуу ихэвчлэн дундаж хэмжээнд харьцуулан хувиар
       илэрхийлэгддэг.
            Популяцийн тоо=[төрөлт+гаднаас ирсэн]-[үхэл+гадагшаа явсан]




                                                                                      4
Популяцийн тоо толгойн хөдлөлзүй ба
насны харьцаа. Популяцийн тоо толгой ба
насны бүтцийн хооронд тодорхой хамаарал
байдгийг      амьдралын муруйн доорх зургаас
харж болно. Амьдралын муруй нь популяцийн
тоо     толгойд   үнэлгээ   өгөхөд   чухал   ач
холбогдолтой. Амьдралын муруйн нэн олон
хэлбэр байдаг ч биологичид дараахи үндсэн 3
хэлбэрийг онцгойлон авч үздэг.
      Популяцийг бүрдүүлэгч бодгалиуд тухайн орчинд жигд биш байдлаар суурьших хэд хэдэн
хувилбар байж болох талтай ч ерөнхийд нь хоёр үндсэн хэлбэрт ангилдаг.
      1.Колони маягийн суурьшилт. Популяцийг бүрдүүлэгч бодгалиуд хэсэг бүлгээрээ нэгдэж
колони үүсгэх ба тэдгээр нь бие биеэс эрс зааглагдаж тусгаарлагдсан байдаг. Цэцэрлэг, ойн
төгөлд турлиах колониор үүрлэж суурьшсан байдаг нь дээрхийн тодорхой жишээ болно.




                                                                                       5
2. Тохиолдлын буюу диффузи маягийн суурьшилт. Энэ нь популяцийг бүрдүүлэгч
бодгалиуд тухайн орчиндоо тодорхой эрэмбэ, хэлбэр маяг үүсгэхгүйгээр суурьших хэлбэр
юм. Нэг төрлийн амьдрах орчинд бие биеэс үл хамааран амьдрагч бодгаль бүхий популяцийн
хувьд ийм суурьшилт ажиглагдана. Зарим зүйл цох гурилд, голын нуга, татамд цагаан тэмээ
аалз, өдөржингийн шавьж гол горхины усанд тус тус энэхүү диффузи маягаар суурьшсан
байдаг.




                                                                                     6

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

менделийн хууль 1
менделийн хууль 1менделийн хууль 1
менделийн хууль 1byambka1
 
амьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэрамьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэрDolgormaa Doogii
 
хүний хоол-боловсруулах-эрхтэн-тогтолцоондоо-1
хүний хоол-боловсруулах-эрхтэн-тогтолцоондоо-1хүний хоол-боловсруулах-эрхтэн-тогтолцоондоо-1
хүний хоол-боловсруулах-эрхтэн-тогтолцоондоо-1Geepilmaa Monhbat
 
гидра
гидрагидра
гидраundar79
 
химийн тэнцвэр ба термодинамик үндэслэл
химийн тэнцвэр ба термодинамик үндэслэлхимийн тэнцвэр ба термодинамик үндэслэл
химийн тэнцвэр ба термодинамик үндэслэлdavaa627
 
хромосомын тоо
хромосомын тоохромосомын тоо
хромосомын тооOidov Tungaa
 
хүний хоол боловсруулах эрхтэн
хүний хоол боловсруулах эрхтэнхүний хоол боловсруулах эрхтэн
хүний хоол боловсруулах эрхтэнOidov Tungaa
 

Was ist angesagt? (20)

Amitnii aimag
Amitnii aimagAmitnii aimag
Amitnii aimag
 
Биологийн төрөл зүйл
Биологийн төрөл зүйлБиологийн төрөл зүйл
Биологийн төрөл зүйл
 
Экологи Байгаль хамгаалал
Экологи Байгаль хамгаалалЭкологи Байгаль хамгаалал
Экологи Байгаль хамгаалал
 
моногибрид
моногибридмоногибрид
моногибрид
 
менделийн хууль 1
менделийн хууль 1менделийн хууль 1
менделийн хууль 1
 
эсийн бүтэц
эсийн бүтэцэсийн бүтэц
эсийн бүтэц
 
Lecture3
Lecture3Lecture3
Lecture3
 
фотосинтез
фотосинтезфотосинтез
фотосинтез
 
Амьсгалын тогтолцоо
Амьсгалын тогтолцооАмьсгалын тогтолцоо
Амьсгалын тогтолцоо
 
амьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэрамьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэр
 
хүний хоол-боловсруулах-эрхтэн-тогтолцоондоо-1
хүний хоол-боловсруулах-эрхтэн-тогтолцоондоо-1хүний хоол-боловсруулах-эрхтэн-тогтолцоондоо-1
хүний хоол-боловсруулах-эрхтэн-тогтолцоондоо-1
 
Lecture15
Lecture15Lecture15
Lecture15
 
гидра
гидрагидра
гидра
 
химийн тэнцвэр ба термодинамик үндэслэл
химийн тэнцвэр ба термодинамик үндэслэлхимийн тэнцвэр ба термодинамик үндэслэл
химийн тэнцвэр ба термодинамик үндэслэл
 
хромосомын тоо
хромосомын тоохромосомын тоо
хромосомын тоо
 
хүний хоол боловсруулах эрхтэн
хүний хоол боловсруулах эрхтэнхүний хоол боловсруулах эрхтэн
хүний хоол боловсруулах эрхтэн
 
ДНХ- ийн нийлэгжилт
ДНХ- ийн нийлэгжилтДНХ- ийн нийлэгжилт
ДНХ- ийн нийлэгжилт
 
Lecture8
Lecture8Lecture8
Lecture8
 
Шавьж түүний ангилал
Шавьж түүний ангилалШавьж түүний ангилал
Шавьж түүний ангилал
 
Chromosome
ChromosomeChromosome
Chromosome
 

Ähnlich wie популяци

"Экологи байгаль хамгаалал" Хичээл-3
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-3"Экологи байгаль хамгаалал" Хичээл-3
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-3E-Gazarchin Online University
 
биоценоз
биоценозбиоценоз
биоценозdavaa627
 
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшинамьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшинOyuka Oyu
 
бүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцаа холбоо
бүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцаа холбообүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцаа холбоо
бүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцаа холбооzkazero
 
биоценоз
биоценозбиоценоз
биоценозdavaa627
 
эволюци ба популяци
эволюци ба популяциэволюци ба популяци
эволюци ба популяциbolormaa87
 
ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх
ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүхургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх
ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүхswsaraa
 
Биологийн хичээлийн лекц 8
Биологийн хичээлийн лекц 8Биологийн хичээлийн лекц 8
Биологийн хичээлийн лекц 8enkhmaa1986
 

Ähnlich wie популяци (20)

"Экологи байгаль хамгаалал" Хичээл-3
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-3"Экологи байгаль хамгаалал" Хичээл-3
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-3
 
Lects4
Lects4Lects4
Lects4
 
Cem4
Cem4Cem4
Cem4
 
биоценоз
биоценозбиоценоз
биоценоз
 
Sem2
Sem2Sem2
Sem2
 
Lekts 3
Lekts 3Lekts 3
Lekts 3
 
Populius
PopuliusPopulius
Populius
 
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшинамьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
 
Enkhbold populyatse
Enkhbold populyatseEnkhbold populyatse
Enkhbold populyatse
 
бүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцаа холбоо
бүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцаа холбообүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцаа холбоо
бүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцаа холбоо
 
биоценоз
биоценозбиоценоз
биоценоз
 
эволюци ба популяци
эволюци ба популяциэволюци ба популяци
эволюци ба популяци
 
Lects3
Lects3Lects3
Lects3
 
монгол тарвага
монгол тарвагамонгол тарвага
монгол тарвага
 
Evolution
EvolutionEvolution
Evolution
 
ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх
ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүхургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх
ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх
 
Biol l 1
Biol l 1Biol l 1
Biol l 1
 
Amitnii angilal12
Amitnii angilal12Amitnii angilal12
Amitnii angilal12
 
Biol l 8
Biol l 8Biol l 8
Biol l 8
 
Биологийн хичээлийн лекц 8
Биологийн хичээлийн лекц 8Биологийн хичээлийн лекц 8
Биологийн хичээлийн лекц 8
 

Mehr von davaa627

экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнэкологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнdavaa627
 
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнэкологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнdavaa627
 
эрлийзжилт
эрлийзжилтэрлийзжилт
эрлийзжилтdavaa627
 
эрлийзжилт
эрлийзжилтэрлийзжилт
эрлийзжилтdavaa627
 
органик химийн урвал
органик химийн урвалорганик химийн урвал
органик химийн урвалdavaa627
 
Or.reaction
Or.reaction Or.reaction
Or.reaction davaa627
 
физик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнфизик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнdavaa627
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудdavaa627
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудdavaa627
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудdavaa627
 
Ecology book
Ecology bookEcology book
Ecology bookdavaa627
 
хичээлийн тодорхойлолт Or
хичээлийн тодорхойлолт Orхичээлийн тодорхойлолт Or
хичээлийн тодорхойлолт Ordavaa627
 
хичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтхичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтdavaa627
 
хичээлийн тодорхойлолт Pk
хичээлийн тодорхойлолт Pkхичээлийн тодорхойлолт Pk
хичээлийн тодорхойлолт Pkdavaa627
 
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдгол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдdavaa627
 
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдгол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдdavaa627
 
органик химийн тэмцээн
органик химийн тэмцээнорганик химийн тэмцээн
органик химийн тэмцээнdavaa627
 
органик химийн тэмцээн
органик химийн тэмцээнорганик химийн тэмцээн
органик химийн тэмцээнdavaa627
 
физик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнфизик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнdavaa627
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалтdavaa627
 

Mehr von davaa627 (20)

экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнэкологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
 
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнэкологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
 
эрлийзжилт
эрлийзжилтэрлийзжилт
эрлийзжилт
 
эрлийзжилт
эрлийзжилтэрлийзжилт
эрлийзжилт
 
органик химийн урвал
органик химийн урвалорганик химийн урвал
органик химийн урвал
 
Or.reaction
Or.reaction Or.reaction
Or.reaction
 
физик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнфизик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээн
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
 
Ecology book
Ecology bookEcology book
Ecology book
 
хичээлийн тодорхойлолт Or
хичээлийн тодорхойлолт Orхичээлийн тодорхойлолт Or
хичээлийн тодорхойлолт Or
 
хичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтхичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолт
 
хичээлийн тодорхойлолт Pk
хичээлийн тодорхойлолт Pkхичээлийн тодорхойлолт Pk
хичээлийн тодорхойлолт Pk
 
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдгол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
 
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдгол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
 
органик химийн тэмцээн
органик химийн тэмцээнорганик химийн тэмцээн
органик химийн тэмцээн
 
органик химийн тэмцээн
органик химийн тэмцээнорганик химийн тэмцээн
органик химийн тэмцээн
 
физик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнфизик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээн
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 

популяци

  • 1. ПОПУЛЯЦИЙН ЭКОЛОГИ Экологийн асуудлын гол суурь нь популяци гэдэг ойлголт юм. Ургамал амьтны зүйл бүхэн ямар нэг ареалыг эзэмшин амьдардаг. Тухайн амьтны тодорхой эзэмшил газрыг ареал гэнэ. Байгаль дээр тархаж буй ургамал амьтан бүгд монголын газар шороонд тархан амьдардаг эзэмшил нутаг буюу ареалтай байдаг. Зүйлийн ареалын янз бүрийн хэсгүүдэд орших хэсэг бүлэг биесүүд нь бие биеэсээ тусгаарлагдан, хоорондоо эвцэлдэхгүй болж ирдэг. Эдгээр хэсэг бүлгийн тоо нь тухайн зүйлийн тоо толгой, ареалын хэмжээ, бусад шалтгаанаас хамаарна. Ийм замаар ерөнхий генийн сантай, морфологийн хувьд төстэй, амьдралын нэгдсэн эргэлттэй хэсэг бүлэг биесүүд нь популяцийг үүсгэдэг. Жишээ нь: Хар тарвага – Алтайн ууланд амьдардаг байхад шар тарвага нь хээр тал газар амьдардаг. Энэ 2 зүйл нь үнэндээ 2 төрлийн популяци болно гэсэн үг. Иймээс популяци гэдэг нь байнгийн хувирч өөрчлөгдөж байгаа нөхцөлд удаан хугацаагаар өөрийн тоо толгойг хадгалахад зайлшгүй чухал нөхцөлүүд бүхий тодорхой нэг зүйлийн амьд биесийн бүлэглэлийг хэлнэ. Зүйлийн доторх ийм бүлэглэл буюу популчци нь зүйлийн генетикийн нэгж болох ба тэдгээрийн хувьсал нь тухайн зүйлийн эволюцийг бий болгодог.  Амьтан судлалын ухаан: Популяци буюу суурьшил гэдэг бол ареалын ямар нэгэн хэсгийг эзэлж байгаа зүйлийн биесийн нэгдэл мөн.  Экологийн ухаан: Популяци нь өөр хоорондоо холбоотойгоор тухайн зүйлийн ерөнхий тархац нутгийг хамтдаа эзлэн орших нэг зүйлийн бүлэг бодгалийг хэлнэ.  Популяци гэдэг бол өөрийгөө нөхөн төлжүүлж, олон үе удмын туршид үржих чадвараа хадгалах нэг буюу зэргэлдээх биоценозод оршин амьдарч буй нэг зүйлийн бодгалийн нэгдэл.  Эволюцийн онолд популяци нь тодорхой газар нутаг буюу зүйлийн дэлхэц нутгийнхаа 1
  • 2. хувьд тодорхой хэсгийг эзлэн оршдог, уг газар нутгийнхаа хүрээнд бодгалиуд нь мөн тэр зүйлийн бодгалиудтай илүү ойр холбоотой оршдог бодгалийн бүлэг юм.  Генетик: Популяци бол хоорондоо удам төрлийн ба үржлийн холбоогоор холбогдсон бодгалиудын нийлбэр болно.  Популяци гэдэг бол урт удаан хугацааны турш тодорхой орон зайг эзлэн амьдарч байршсан, бодгалиуд дотор нь панмикс (panmixi- эмх замбараагүй эвцэлдэлт гэсэн грек үг) явагддаг их бага ямар нэг хэмжээгээр зэргэлдээ орших, бодгалиудын ийм бүлгээс тусгаарлагдсан, нэг зүйлд хамаарагдах бодгалиудын нэгдлийг хэлнэ. Популяцийг дэлхий, тив, орон нутгийн цар хэмжээгээр авч үзэж болно. Эдгээр цар хэмжээ тус бүрд янз бүрийн байдлаар тусгаарлагдсан бодьгалуудын бүлэглэл байдаг. 1ш биеийг бодгаль гэх ба популяци нь 1 бодгалиас тогтохгүй. Тухайлбал, арал дээрх амьдралд ойн энд тэнд орших шувууд өөр өөр модон дээрх шавьжууд гэх мэт. Судалж буй объектоос шалтгаалан бүлэг организмын нийлбэрийг бүхэлд нь арай жижиг популяциудаас бүрдсэн нэг популяци, эсвэл нэгдмэл популяци гэж авч үзэх хэрэгтэй. Популяцийн шинжүүдийн нэг бол түүнд оршин амьдрах организмуудын нягmрал юм. Популяцийг оршин тогтнож буй орон зайн хувьд 3 ангилна. 1. Зүйлийн ареал. 2. Газарзүйн популяци. 3. Экологшйн популяци. 4. Эгэл популяци - Газар зүйн популяци. Байгалъ цаг уурын нэг бүс нутгийн хүрээнд хамаарах өөр өөр биогеоценозод оршин амьдарч буй популяцуудийг газар зүйн популяци гэнэ. Газар зүйн популяци нь бие биеэс харьцангуй бүрэн тусгаарлагдсан байх ба бодгалиудын хэмжээ, үр төлөрхөг чанар, экологи. зан төлөв болон бусад олон онцлогоор хоорондоо ялгаатай байна. - Экологийи популяци. Нэг биогеоценозийн хүрээнд оршин амьдардаг, фенотипийн хувьд ижил зүйлийн доторх орон зайи хязгаарлагдмал бүлэглэлийг хэлнэ. Ийм популяциуд нь бие биеэс тусгаарлагдах тал сул учир тэдгээрийн хооронд генетикийн мэдээллийн солилцоо харьцангуй олон үүсдэг. - Эгэл популяци. Бага хэмжээтэй, нэг төрлийнорганик амьдрагч бүлэг бодгалиудыг хэлнэ. Энэ нь популяцийн хамгийн энгийн жижиг хэлбэр. - Популяцийн үндсэн шинж. Популяци нь макросистемийн үндсэн нэгж, хэсэг бодгалийн бүлэглэл болохын хувьд тухайн зүйлийн организмуудаас ялгагдах өвөрмөц онцлогтой. - Популяцийн тоо толгой. Тухайн газар нутаг эзэлхүүнд оршин амьдрагч бодгалийн нийт тоог популяцийн тоо толгой гэнэ. Байгалийн популяцийн хувьд энэ үзүүлэлт 2
  • 3. хэзээ ч нэгэн хэвийн тогтмол байх боломжгүй бөгөөд үржлийн идэвхи, үхэл хорогдол болон бусад хүчин зүйлээс хамааран байнга өөрчлөгдөж байдаг. - Үр төлөрхөг чанар. Нэгж хугацаанд тухайн популяцид шинээр нэмэгдэж буй бодгалийн тоог уг популяцийн үр төлөрхөг чанар гэнэ. Аливаа организм нөхөн үржлийн асар өндөр боломжтой. Бактери 20 минут тутамд хуваагддаг. Энэ хурдаар өсөлт тасралтгүй үргэлжилвэл нэг бактери 36 цагийн дараа өөрийн үр удмаар манай гаригийг нэлэнхүй бүрхэх бололцоотой юм. Орчны тохиромжтой нөхцөлд оршин амьдарч буй зүйлүүд үр төлөрхөг чанараар харьцангуй доогуур буюу цөөн тооны үр удам өгдөг байна. - Популяцийн бүтэц нь уг популяцийн тоо толгойн төлөв байдал, орон зайд организмуудын тархсан онцлог, янз бүрийн нас, хүйсийн бодгалиудын харьцаа зэргээр тодорхойлогддог. Организмын өсөлт, хөгжилт, үржил, үхэл хорогдол, хүрээлэн буй орчны нөхцөлийн өөрчлөлт, дайсан, шимэгч организмын тоо толгойн өсөлт, хорогдол зэрэг олон хүчин зүйлээс хамаарч популяцийн бүтэц байнга хувьсан өөрчлөгдөж байна, Тэгэхдээ тухайн цаг үед уг популяци ямар бүтэцтэй байх нь түүний цаашдын өөрчлөлт хувирлын чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой. - Популяцийн насны бүтэц. Популяци нь янз бүрийн настай бодгалиудаас тогтоно. Зүйл болон популяцийн хувьд бодгалиуд нь өөрийн насны бүлгийн харьцаатай байдаг. Энэ харьцаанд амьдралын үргэлжлэх хугацаа, бэлэг бойжих буюу үржилд орох хугацаа, үржлийн эрчим зэрэг онцлогууд нөлөөлдөг. Жишээлбэл, үлийн цагаан оготно Шавьжийн авгалдай ус хөрсөнд байдаг бол түүний нас гүйцсэн биесүүд нь хуурай газарт амьдардаг. Мөн загасны янз бүрийн насны бүлгүүд тус тусдаа амьдардаг. - Популяцийн зан төрхийн бүтэц: - Сүрэг бүлгээрээ амьдрах зан төрх (зээр) - Ганц хоёроороо амьдрах зан төрх (мазаалай) - Зарим нь үржлийн үедээ сүрэглэх (шувуу, чоно) 3
  • 4. - Популяцийн нягтшил. Нэгж талбай эсхүл нэгж эзэлхүүнд оршин амьдарч буй бодгалиудын тоо юмуу биомассын дундаж үзүүлэлтийг хэлдэг. Тухайлбал 1га талбайд дунджаар 150 ширхэг нарс ургасан байх, 1мЗ усанд 0,5 гр циклон амьдрах зэрэг нь эдгээр зүйлийн популяцийн нягтшилыг зааж, буй үзүүлэлт болно. Популяцийн толгой, нягтшил хэвийн хэмжээнээс нэмэгдэхэд тэжээл хомсдох, амьдрах орон зай хумигдах. өвчин эмгэгт нэрвэгдэх үйл явц эрс эрчимжиж популяцийн хэвийн тэнцвэрт байдлыг алдагдуулна. - Популяцийн үхэл. Тодорхой нэгж хугацаанд нэгэн биеийн хөгжилт зогсон мөхөж буй тусгаар бодгалуудын тоо хэмжээг популяцийн үхэл гэнэ. Аливаа популяцийн тоо толгой, нягтшил нь түүний үхэл хорогдлын төлөв байдлаас үлэмж хамаарна. Энэ нь үр төлөрхөг чанарын адил амьдрах орчны нөхцөл, нас популяцийн төлөв байдлаас хамаарч ямагт эхний юмуу ихэвчлэн дундаж хэмжээнд харьцуулан хувиар илэрхийлэгддэг. Популяцийн тоо=[төрөлт+гаднаас ирсэн]-[үхэл+гадагшаа явсан] 4
  • 5. Популяцийн тоо толгойн хөдлөлзүй ба насны харьцаа. Популяцийн тоо толгой ба насны бүтцийн хооронд тодорхой хамаарал байдгийг амьдралын муруйн доорх зургаас харж болно. Амьдралын муруй нь популяцийн тоо толгойд үнэлгээ өгөхөд чухал ач холбогдолтой. Амьдралын муруйн нэн олон хэлбэр байдаг ч биологичид дараахи үндсэн 3 хэлбэрийг онцгойлон авч үздэг. Популяцийг бүрдүүлэгч бодгалиуд тухайн орчинд жигд биш байдлаар суурьших хэд хэдэн хувилбар байж болох талтай ч ерөнхийд нь хоёр үндсэн хэлбэрт ангилдаг. 1.Колони маягийн суурьшилт. Популяцийг бүрдүүлэгч бодгалиуд хэсэг бүлгээрээ нэгдэж колони үүсгэх ба тэдгээр нь бие биеэс эрс зааглагдаж тусгаарлагдсан байдаг. Цэцэрлэг, ойн төгөлд турлиах колониор үүрлэж суурьшсан байдаг нь дээрхийн тодорхой жишээ болно. 5
  • 6. 2. Тохиолдлын буюу диффузи маягийн суурьшилт. Энэ нь популяцийг бүрдүүлэгч бодгалиуд тухайн орчиндоо тодорхой эрэмбэ, хэлбэр маяг үүсгэхгүйгээр суурьших хэлбэр юм. Нэг төрлийн амьдрах орчинд бие биеэс үл хамааран амьдрагч бодгаль бүхий популяцийн хувьд ийм суурьшилт ажиглагдана. Зарим зүйл цох гурилд, голын нуга, татамд цагаан тэмээ аалз, өдөржингийн шавьж гол горхины усанд тус тус энэхүү диффузи маягаар суурьшсан байдаг. 6