SlideShare a Scribd company logo
1 of 7
Нийлэг (синтезийн) болон нүүрс, нефть, ургамал, амьтад зэрэг байгалийн
бүтээгдэхүүнээс гаралтай, нүүрстөрөгч ба устөрөгчийн атомаас тогтсон
нэгдлийгорганик бодис гэх ба энэ нь найрлагадаа С, Н-ийн атомаас гадна О, N,
S, Р, Halзэргийг агуулсан байж болно.
Органик хими нь органик нэгдлийг гаргах арга, шинж чанарыг судлах, улмаар энэ
үндсэн дээр хэрэглээг тоггоох зорилготой шинжлэх ухааны нэг томоохон салбар
юм. Судалгаа нь химийн үндсэн хэл болох урвал судлах аргад тулгуурлана.
Тухайлбал: сонирхсон урвалын өгөөжийг дээшлүүлэх, явах оптималь (тохирсон)
нөхцлүүдийг олж тогтооход оршино. Үүний тулд тухайн урвалын механизм, түүнд
нөлөөлөх факторууд (хүчин зүйл)-ыг буюу чухамдаа эдгээрээр дамжуулан судалж
органик нэгдлийн гаргах арга, шинж чанарыг тогтооно.
Эдгээр факторууд нь даралт, температур, орчин, концентрац урвалын кинетик
нөхцлөес гадна урвал явагдах төвд нөлөөлөх термодинамик фактор зүйл юм.
Гэхдээ энд шинээр үүсч буй төвийн тэнцвэрт тайван нөхцөлд байх эсэхийг
харгалзан үзэх нь зүйтэй. Эсрэг тохиолдолд урвал явагдахгүй буюу эргэх болно.
Термодинамик фактор нь чөлеөт буюу Гиббсийн энергийн
( AF= AH-TAS) өөрчлөлтөөр             хэмжигддэг         билээ.          Эдгээр
хэмжигдэхүүнд: AF<0, Н<0,AS>0 байгаа тохиолдолд урвал өөрөе аяндаа явна.
/A-гаар дельта тэмдэглэгээ хийсэн болно/
Гэхдээ AF<0 байх эсэх нь AН, TAS- ийн харьцаанаас хамаарах ба энэ нь улмаар
эцсийн эцэст тасарч байгаа ба шинээр үүсч буй холбооны энергийн ялгавар буюу
энтальпийн утпа (±АН ккал/моль) урвал явагдах төвийн тохиромжтой нөхцөл
байдалд байгаа эсэхээс хамаарна. Тухайлбал: энэ мь тэрхүү төвийн хүрээлэл,
тодруулбал электрон байгуулалт ба түүний эффект (нөлөө) юм. Урвал бүхэн
өөрийн механизмтай ба нөлөөлөх фактортай. Урвалын кинетик ба термодинамик
нөхцөл нь харилцан бие биенээ нөхцөлдүүлсэн симбат чанартай хүчин зүйлс
болно.
Урвалын механизм, орон зайн ба электрон эффөкт нь хоорондоо маш нягт холбоо
шутэлцээтэй бөгеөд энэ талаар номын бүлэг бүхэнд гарах болно.
Урвалын механизм, орон зайн ба электрон эффект нь органик химийн онолын ба
хэрэглээний судалгааны тулгын гурван чулуу юм. Энэхүү тулгын гурван чулууг
кинетик нехцөлтэй нь холбогдуулан судална гэдэг нь уг чанартаа органик нэгдлийн
гаргах арга, шинж чанарын судалгаа болно. Тухайн урвалын механизм, улмаар
түүнд нелөөлөх факторыг тохируулж тооцохгүйгээр урвал явуулбал тухайн
нэгдлийн шинж чанарыг бүрэн төгс гаргаж чадахгүйгээр үл барам урвалаар
бүтээгдэхүүний гарцыг ихэсгэх, хугацаа, эрчим хүч хэмнэх, түүхий эдийн орцыг
бууруулах, дагалдах урвал явах замыг хаах, арилгах, ингэснээр хаягдалгүй
технологи боловсруулах үндэс суурийг тавих, байгаль орчинд үзүүлэх хор
хөнөөлийг тооцох, улмаар тэр хенөөлийг гаргахгүй байх боломжийг бүрдүүлж
чадахгүй бөгөөд урвал жолоодлогогүй болно. Йймд онол бол хэрэглээ юм.
Ингэхлээр урвалын механизм, электрн ба орон зайн эффектийг судлах нь хэрэглээ
төдийгүй технологи юм. Энэ бол орчин үеийн органик химийн судалгааны
хөгжлийн онцлог билээ.
Хүн төрөлхтөн органик бодисыг өнө эртнээс амьдрал ахуйдаа хэрэглэсээр иржээ.
Эдгээрийн тоонд юуны өмнө цуу, сахар, архины спирт, ургамлын гаралтай зарим
будагч ба эмийн бодис, хатуу шингэн тос орно. Байгалийн органик нэгдлийг ялган
цэвэрлэх арга, судалгааны ажлын эхлэл үндсэндээ германы эрдэмтэн К.В.Шееле
(1742-1786)-ийн ажлаар эхэлжээ. Тэрээр хандлах аргаар усан үзэмнээс усан
үзэмний -С4Н606, нимбэгнээс нимбэгний - С6Н807, алимнаас алимны - С4Н605,
бэхний самарнаас галлын - С7Не05, гашилсан сүүнээс сүүний - С3Н603, шээснээс
шээсний -С5Н403,   хурган   чихнээс     хурган   чихний - С2Н204 зэрэг  органик
хүчлүүдийг 1769-1786онуудад анх ялган авчээ. К.В.Шееле хатуу шингэн тосны
молекулын үндсэн бүрдэл хэсгийн нэг нь глицерин - С3Н803 болохыг анх тогтоосон
юм.
Шаталтын талаар хийсэн К.Лавуазьегийн сонгомол ажлууд ч чухам энэ үед (1772-
1777)хийгджээ. Ингэхлээр XVIII зууны II хагас нь химийн шинжлэх ухааны сэргэн
мандалтын эхлэлийн үе байсан юм.
Органик хими, органик бодис гэдэг нэр томъѐог Шведийн агуу их химич Берцелиус
анх1807 онд дэвшүүлсэн нь агуулгын хувьд органик бодисын тухай орчин үеийн
ойлголтонд тохирохгүй байгаа хэдий боловч химийн шинжлэх ухаанд баттай байр
сууриа нэгэнт эзэлжээ. Берцелиус "Органик ба ер нь организмд үүсдэг аливаа
бодис нь гагцхүү амьд эд эсийн дотор байгаа амьдралын хүч" гэгдэх тусгай
материаллаг хүчний нөлөөгеөр үүснэ. Түүнийг энэ хүчний оролцоогүйгээр бүтээх
боломжгүй юм." гэж узсэнээр хүний оюун сэтгэлгээнд хязгаар тавьж, органик ба
органик биш бодисын хооронд эрс зааг тавьсан юм. Чухам эндээс үндэслэн
шинжлэх ухаанд "витализм" гэдэг үзэл нэгэн үе гарч ирсэн билээ. Берцелиусын
дэвшүүлсэн "амьдралын хүч" гэдэг томъѐололд зөвхөн буруутгах үзлийн үүднээс
хандаж бас боломгүй, шүүмжлэлтэй хандах нь зүйтзй. Үнэхээр ч амьд эд эс,
байгалийн бүтээсэн ээсэн
тусгай бодисын оролцоотойгоор амьдралын бодисуудыг (уураг, эслэг, цардуул,
нуклейны хүчил зэрэг биополимер болон бусад нэгдлүүдийг) хэвийн нөхцөлд нэн
урлагтайгаар,- гажиггүй синтезлэдэг.
Одоо хэр нь хүн төрөлхтөн эд эсийн дотоодод явж байгаа программчилсан энэ
нарийн синтезийн нууцыг бүрэн төгс тайлж, практикт хуулбарлан явуулж чадаагүй
л байна. Гэвч орчин үеийн органик синтез нь хөгжлийн нэн өндөр түвшинд хүрч
нэгэнтэй үйлдвэрлэх хүчин болсон нь хүний нийгмийн хөгжлийн өнеө ирээдүйн
дэвшлийг түүнгүйгээр сэтгэхийн аргагүй боллоо. Органик синтез нь молекул
инженер буюу молекул архитектур гэж зүй ѐсоор нэрлэгдэн шинжлэх ухааны
биеэ даасан нэгэн шинэ салбар болтлоо эрчимтэй хөгжиж байна.
Эд     эсийн      хүрээнд      явж       байгаа      синтезэд хлорофиль,        уураг,
ферментүүд ба нуклейны хүчил болон бусад бодисууд онцгой үүрэгтэйг эрдэмтэд
нэгэнт тогтоожээ. Орчин үеийн ойлголтоор чухам эдгээр нь амьдралын хүчний
бодисууд юм гэлтэй. Эдгээр амьдралын хүчний бодисуудын бүтэц байгуулалт,
үйлчлэх мехаиизм үлэмж нарийн юм.
Берцелиус "амьдралын хүч" гэдэг ойлголтыг цэвэр хийсвэр сэтгэлгээний үүднээс
дэвщүүпзэгүй юм. Ургамал амьтнаас гаралтай органик бодисыг "амьдралын хүч"-
ний оролцоогүйгээр гаргах боломжгүй юм гэсэн Берцелиусын үзэл нь хүний оюун
ухааны сэтгэлгээнд хязгаар тавьснаараа дутагдалтай юм. Гэвч Берцелиус бол
химийн түүхэнд мөнхөрсөн агуу их эрдэмтэн юм. Дарсны хүчлийг судалж
байгаад 1830 онд Берцелиусын дэвшүүлсэн изомерийк тухай ойлголт нь органик
нэгдлийн   байгуулалтын     онолын     сэтгэлгээнд   томоохон   үүрэг    гүйцэтгэснийг
эрдэмтэд зүй ѐсоор үнэлдэг юм. Орчин үед изомерийн онол нь атропизомер,
геометрийн     изомер,   байршлын    (салбарлалтын)     изомер,   конформер      буюу
эргэлтийн изомер зэрэг олон чиглэлээр амжилттай хөгжиж байна.
Биосинтезтэй харьцуулбал нэн болхи хэдий боловч цэвэр хуруу шилний синтезийн
аргаар 1828 онд аммонын цианитаас мочевинийг синтезлэсэн германы эрдэмтэн
Ф.Вѐллерийн ажил нь "амьдралын хүчний" оролцоогүйгээр организмд үүсдэг
бодисыг синтезлэх боломжтой болохыг нотолсон анхны түүхэн синтез юм.
Францын      эрдэмтэн    Ж.Дюма (1800-1884), германы     эрдэмтэн       ЮЛибих (1803-
1873) нарын ажлын үрд дээрх үетэй эн зэрэгцэн органик нэгдлийн найрлагыг
тодорхойлох тооны анализ эрчимтэй хөгжиж байлаа.
Too, чанарын анализ нь химичдэд судалгаа шинжилгээний ажилд нь нүд, чих нь
болсон маш чухал, нэн хүчтэй хэрэглүүр болсон бөгеөд одоо ч ач холбогдлоо
алдаагүй байна.
Too ба чанарын анализ нь химийн анализийн заавал хийх ѐстой анхдагч анализ
бөгөөд энэ нь бодисын бүтэц, байгуулалт, шинж чанарын талаар маш үнэтэй
мэдээлэл өгдөг юм.
Органик химийн хөгжлийг ерөнхийд нь дөрвөн үед ангилж болно. Үүнд:
• Нэгдүгээр үе буюу байгуулалтын онол боловсрогдох (1800-1860) хүртэлх үе нь
байгалийн нэгдлийг ялгах, цэвэрлэх, судлах, синтезлэх оролдлого арга замыг
хучтэй эрэлхийлж байснаар тодорхойлогдоно. Энэ үед эрдэмтдийн үзэл бодол
нэгдмэл   биш,    мэдээлэл   дутмаг,   судалгааны   баримт   материал     асар   их
хуримтлагдсан, түүнийг нэгтгэн дүгнэх, ангилах ажил их хоцрогдсон байв.
Энэ үе нь ямар их ээдрээтэй байсан нь Вѐлероос багшдаа (Берцелиуст)
бичсэн (1835)захидалдаа "Органик химийг нэвтэршгүй балар ширэнгэ, шугуйтай
зүйрлэснээс тодорхой байдаг."
• Дараах үе буюу электрон онол боловсрогдох хүртэлх үед (1860-1910) байгалийн
шинэ брдисыг нээх, бүтэц байгуулалтыг тогтоох, түүнийг синтезлэх ажил эрчимтэй
өрнөж байв. Энэ үед байгалийн алдартай будаг болох ализарин (К.Гребе,
К.Либерман. 1869), индиго                       (А.Байер, 1879), алкалоид-никотин
(А.Пикте, 1904) зэрэг   зэгсэн   нарийн   байгууламжтай   бодисуудыг    амжилттай
синтезлэжээ. Органик синтез нь ид эрч хүчээ авч олон тооны эмийн ба будагч
бодисыг нийлэг аргаар гаргаснаар синтезийн үйлдвэрлэлийн эхлэл тавигдлаа.
• Электрон онолын буюу 3-р үе нь 1950-аад оноос эхэлнэ. Энэ үе нь органик
химид орчин уеийн физик судалгааны нарийн багаж төхөөрөмж нэвтэрч эхэлсэн үе
юм. Энэ суурин дээр квант-органик хими тасран гарчээ. Органик синтез улам
эрчимтэй хөгжиж, олон тооны нийлэг полимер материал, бага молекулт нэгдэл
синтезлэж хүмүүс зарим талаар байгалийн эрхшээлээс гарлаа.
• Орчин үе нь синтезийн ба онолын органик химийн нэгдлийн буюу органик -
синтезийн үйлдвэрлэлийн цэцэглэлтийн үе юм. Өнөө үед хүмүүс янз бүрийн шинж
чанартай, ихэнх органик бодисоо синтезлэж чадаж байна. Орчин үе нь нэг талаар
органик химийн интеграцчиллын үе юм. Энд юуны өмнө шинжлэх ухааны салбарт
шинээр үүссэн, үйлдвэрлэлийн органик синтез, физик органик хими, биоорганик
хими, гео органик хими, полимер нэгдпийн хими физикийг дурьдаж болно.
Одоо   үед   альч   улсын   цэрэг,   эдийн   засгийн   хүчин   чадлыг    үнэлэхдээ
үйлдвэрийн органж синтезийн хөгжлийг нэгэн гол үзүүлэлт болгож авдаг нь
жирийн хэрэг биш юм.
Органик химийн байгуулалтын тухай онол боловсрогдохоос өмнө янз бүрийн
онолууд дэвшигдэж байсан юм.
Витализмаас гадна химийн түүхэнд гарч байсан нилээд ээдрээтэй чухлаас чухал
асуудлын нэг нь органик нэгдлийн байгуулалтын тухай асуудал байлаа. Учир юу
гэвэл байгуулалтын тухай онолын үндсийг тавьснаар:
а. Хуримтлагдаад байсан туршлагын асар их материалыг тайлбарлах, нэгтгэн
дүгнэх;
б. Органик нэгдлийн бүтэц, байгуулалт тэдгээрийн уялдаа холбоог тайлбарлах,
органик нэгдлийг ангилах;
в.Бодисын шинж чанар, байгуулалтын хоорондын уялдаа холбоо, органик бодисын
олон   болохын      шалтгааныг   тайлбарлах,    ингэснээр      органик   синтезийг
үйлдвэрлэлтэй холбох зорилго чиглэлтэй буюу хэрэглээний шинж чанарыг
удирдлага болгон явуулах, урьдчилан харах зэрэг олон асуудлыг шийдвэрлэх
байлаа-j Байгуулалтын онолын гол асуудал бодисын шинж чанарыг, тухайлбал
байгуулалт ба шинж чанарын хоорондын холбоо хэлхээг тайлбарлахад оршино.
Байгуулалт нь бодисын зөвхөн химийн төдийгүй түүний өнгө, үнэр, амт, хүнс
тэжээлийн болон эмчилгээний ба хоруу чанар зэрэг бүхий л шинжтэй маш салшгүй
холбоотой. Ингэхлээр бодисын химийн ба орон зайн байгуулалтын тухай асуудал
нь хими сургалтын зангилаа асуудал юм. Бодисын шинж чанар нь дараах хүчин
зүйлээс хамаарна. Үүнд:
1. Атомуудын       холбогдсон     эрэмбэ     дараалал    буюу     химийн
байгуулалтаас: Жишээ      нь: СН3-О-СН3 (диметмлийн   эфир),  СН3-СН2-ОН
(этилийн спирт) нь хэдийгээр найрлагын хувьд ижил боловч шинж чанар нь эрс
өөр билээ. Мөн анхдагч, хоѐрдогч, гуравдагч нүүрстөрөгчийн атомтай холбогдсон -
Н, -OH, -Hal нь халалцаанд орохдоо идэвхийн хувьд ялгаатай төдийгүй урвалын
эрэмбийн хувьд ч өөр байна.
2. Орон зайн байгуулалтаас: Энд цис, транс изомерийн шинж цикланы аксиаль
ба экваториаль байршилд байгаа устөрөгчийн халалцаанд орох байдал зэрэг олон
жишээ татаж болно- СА3 2
3. Электрон байгуулалтаас: sp , sp , sp- холбоо бүхий нэгдэл ароматик
нэгдлийн шинж чанар, мөн спиртийн, фенолын, хүчлийн -ОН бүлгүүдийн эрс тэс
ялгаатай шинж чанар нь электрон байгуулалтаар тодорхойлогдоно.
4. Орон       зайн       фактороос          буюу       урвалын         төвийн
халхавчлалтаас: Урвалын SN1, SN2-эрэмбэ нь орон зайн фактороос хамаарна.
Алканы хувьд гомолитик задралд орох энерги С-С холбооны хувьд 350 кЖ/моль ба
С-Н холбооны хувьд үүнээс их буюу 376-435 кЖ/моль байсаар байтал халалцаа С-
Н холбоогоор явах, изобутаныг монобромжуулахад (СН3)3С-Вг (99.0%) үүсэх,
толуолыг бромжуулах, нитрожүүлэхэд п-изомер дийлэнх үүсэх, тетрахлорт этилен
полимержих урвалд ордоггүй зэрэг нь орон зайн фактортай холбоотой.
Дараа дараагийн бүлэг, хэсгүүдтэй танилцахад энэ талаар тодорхой урвалуудаар
жишээ гарах болно.
Химийн түүхэнд органик бодисын молекул байгуулалтын талаар хэд хэдэн онол
дэвшигдэн гарч байсан юм.




Энэ нь органик нэгдлийн байгуулалтын талаар гарсан анхны онол юм. Энэхүү
онолын боловсрогдоход Берцелиусын дэвшүүлсэн химийн холбооны тухай
электрохимийн буюу дуалист онол үндэс нь болжээ. Дуалист онол ѐсоор аливаа
бодис нь эсрэг цэнэггэй хэсгүүдийн харилцан таталцлаар үүснэ гэж үзэж байв.
Органик нэгдлийн хувьд ийм эсрэг цэнэгтэй хэсэг нь зевхен ион ч төдийгүй
радикал гэгдэх бүлэг атомууд байж болох ба радикалууд нь атомын адилаар
химийн урвалаар хувиралд орохгүй нэг бодисоос нөгөөд шилжинэ гэж үзэж
байлаа.
Ингэснээрээ энэ онол нь байгуулалтын биш харин органик нэгдлийн бүтэц,
бүрдлийг тайлбарлах гэж оролдсон жинхэнэ "Бүтцийн онол" байсан юм. Зарим
эрдэмтэд. тухайлбал Дюма, Либих нар органик химийг нийлмэл радикалын хими
гэж тодорхойлж байв.
Анх нээгдсэн (Ю.Либих, Ф.Вѐлер нарын) ийм органик радикалын нэг нь бензойны
хүчил,    хлорт   бензоил.   бензальдегидаас   гаргасан   бензоил   (С6Н5СО)   юм.
Радикалын онол нь органик нэгдлийг бүлэглэх, ангилах, бодисын шинж чанарыг
тайлбарлахад болон нэршлийн тогтолцоонд томоохон түлхэц болсон юм. Гэтэл
радикалын онол тийм ч төгс биш болох нь Дюмашйн нээсэн металепсийн (метаны
ба метилийн устөрөгч дараалан хлороор халагдах) урвалаар хөдөлгөөнгуй
нотлогдлоо.
Үүний нэгэн адил мөн энэ үеэр цууны хүчлийн ба бусад нэгдлийн метилийн
устөрөгч нь галогенаар халагддагийг нээлээ.
Ингээд      нэмэх     цэнэгтэй    устөрөгч     нь   хасах    цэнэгтэй    хлороор
халагдах бопон хасах цэнэпэй хлор мь устөрөгчөө алдахад үүссэн, мөн хасах
цэнэгтэй үлдэгдэлтэй нь нэгдэж байгаа мэт ээдрээтэй асуудал гарч ирсэн нь
радикалын онолд эргэлзэхэд хүргэжээ. Мөн этанаар жишээ авахад тэр нь эсрэг
цзнэгтэй метил (-СН3) гэсэн ижил радикалаас үүсэх болж байна.
Органик биш нэгдлийн найрлага дахь элементүүдийн нэгэн адилаар радикалыг
чөлөөт байдлаар гаргах гэсэн удаа дараагийн оролдлогууд бүтэлгүйтсээр байсны
зэрэгцээ, радикалын онолыг баримталснаар алдаатай узэлд ч хүрч байлаа.
Тухайлбал Вюрцийн урвалаар гаргасан этаныг:
(2 СН3Вг + 2 Na -> СН3-СН3 + 2 NaBr)
түүний молекулын массыг тодорхойлох хүртэл метил (-СН3) гэж үзсээр байв. Өнөө
үед радикал гэсэн ойлголт нь арай өөр ухагдахуунаар хэрэглэгдэж байгаа билээ.

More Related Content

What's hot

Erdem shinjilgeenii oguulel 1
Erdem shinjilgeenii oguulel 1Erdem shinjilgeenii oguulel 1
Erdem shinjilgeenii oguulel 1Munkhbat Tsendjav
 
Energi
EnergiEnergi
EnergiTsets
 
шинжилгээний орчин үеийн аргууд
шинжилгээний орчин үеийн аргуудшинжилгээний орчин үеийн аргууд
шинжилгээний орчин үеийн аргуудdavaa627
 
органик химийн хөгжлийн тойм
органик химийн хөгжлийн тойморганик химийн хөгжлийн тойм
органик химийн хөгжлийн тоймdavaa627
 
Захиргааны ерөнхий хуулийн танилцуулга сургалт
Захиргааны ерөнхий хуулийн танилцуулга сургалтЗахиргааны ерөнхий хуулийн танилцуулга сургалт
Захиргааны ерөнхий хуулийн танилцуулга сургалтNyamka Tegshee
 
нано материалууд
нано материалууднано материалууд
нано материалуудBumbaarai
 
101 2-undsen huuliud
101 2-undsen huuliud101 2-undsen huuliud
101 2-undsen huuliudXaz Bit
 
химийн урвал, түүний төрөл
химийн урвал, түүний төрөлхимийн урвал, түүний төрөл
химийн урвал, түүний төрөлBaterdene Tserendash
 
Физиологий судалгааны аргууд Lkhagva
Физиологий судалгааны  аргууд LkhagvaФизиологий судалгааны  аргууд Lkhagva
Физиологий судалгааны аргууд LkhagvaNurdaulet Kupjasar
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтAriunbayar Bazarvaani
 
мэдээллэн загвар байгуулах.9
мэдээллэн загвар байгуулах.9мэдээллэн загвар байгуулах.9
мэдээллэн загвар байгуулах.9Khishighuu Myanganbuu
 
бодисын тоо хэмжээ
бодисын тоо хэмжээбодисын тоо хэмжээ
бодисын тоо хэмжээnayna-1
 

What's hot (20)

Ooh tos
Ooh tosOoh tos
Ooh tos
 
Erdem shinjilgeenii oguulel 1
Erdem shinjilgeenii oguulel 1Erdem shinjilgeenii oguulel 1
Erdem shinjilgeenii oguulel 1
 
Energi
EnergiEnergi
Energi
 
P.k.paz 6
P.k.paz 6P.k.paz 6
P.k.paz 6
 
хими хичээл
хими хичээлхими хичээл
хими хичээл
 
нхх лекц №2
нхх  лекц №2нхх  лекц №2
нхх лекц №2
 
валент
валентвалент
валент
 
Химийн тест
Химийн тестХимийн тест
Химийн тест
 
шинжилгээний орчин үеийн аргууд
шинжилгээний орчин үеийн аргуудшинжилгээний орчин үеийн аргууд
шинжилгээний орчин үеийн аргууд
 
Өвөрхангай танилцуулага
Өвөрхангай танилцуулагаӨвөрхангай танилцуулага
Өвөрхангай танилцуулага
 
органик химийн хөгжлийн тойм
органик химийн хөгжлийн тойморганик химийн хөгжлийн тойм
органик химийн хөгжлийн тойм
 
хөнгөн цагаан
хөнгөн цагаанхөнгөн цагаан
хөнгөн цагаан
 
Захиргааны ерөнхий хуулийн танилцуулга сургалт
Захиргааны ерөнхий хуулийн танилцуулга сургалтЗахиргааны ерөнхий хуулийн танилцуулга сургалт
Захиргааны ерөнхий хуулийн танилцуулга сургалт
 
нано материалууд
нано материалууднано материалууд
нано материалууд
 
101 2-undsen huuliud
101 2-undsen huuliud101 2-undsen huuliud
101 2-undsen huuliud
 
химийн урвал, түүний төрөл
химийн урвал, түүний төрөлхимийн урвал, түүний төрөл
химийн урвал, түүний төрөл
 
Физиологий судалгааны аргууд Lkhagva
Физиологий судалгааны  аргууд LkhagvaФизиологий судалгааны  аргууд Lkhagva
Физиологий судалгааны аргууд Lkhagva
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
 
мэдээллэн загвар байгуулах.9
мэдээллэн загвар байгуулах.9мэдээллэн загвар байгуулах.9
мэдээллэн загвар байгуулах.9
 
бодисын тоо хэмжээ
бодисын тоо хэмжээбодисын тоо хэмжээ
бодисын тоо хэмжээ
 

Viewers also liked

органик хими
органик химиорганик хими
органик химиotgoo80
 
органик нэгдлийн изомери
органик нэгдлийн изомериорганик нэгдлийн изомери
органик нэгдлийн изомериdavaa627
 
органик химийн урвал
органик химийн урвалорганик химийн урвал
органик химийн урвалdavaa627
 
органик нэршил
органик нэршилорганик нэршил
органик нэршилdavaa627
 
хичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтхичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтdavaa627
 
органик химийн тест
органик химийн тесторганик химийн тест
органик химийн тестbolormaa87
 
алканууд
алкануудалканууд
алкануудdavaa627
 
хичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтхичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтdavaa627
 
органик хими
органик химиорганик хими
органик химиbuyana2002
 
хичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтхичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтdavaa627
 
анализын физик химийн аргууд
анализын физик химийн аргууданализын физик химийн аргууд
анализын физик химийн аргуудdavaa627
 
8 р анги нийлмэл бодис нэгж
8 р анги нийлмэл бодис нэгж8 р анги нийлмэл бодис нэгж
8 р анги нийлмэл бодис нэгжNaraa_2012
 
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдгол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдdavaa627
 
органик хими чанарын бодлого
органик хими чанарын бодлогоорганик хими чанарын бодлого
органик хими чанарын бодлогоTsedev Tsedvee
 
11 ангийн химийн 75 тест
11 ангийн химийн 75 тест11 ангийн химийн 75 тест
11 ангийн химийн 75 тестchemistry teacher
 
химийн жишиг даалгавар 2012 он 9 р анги
химийн жишиг даалгавар 2012 он  9 р ангихимийн жишиг даалгавар 2012 он  9 р анги
химийн жишиг даалгавар 2012 он 9 р ангиAnhaa Jargalsaikhan
 
101 3-organic bish angilal,nershil12
101 3-organic bish angilal,nershil12101 3-organic bish angilal,nershil12
101 3-organic bish angilal,nershil12Xaz Bit
 

Viewers also liked (20)

органик хими
органик химиорганик хими
органик хими
 
органик нэгдлийн изомери
органик нэгдлийн изомериорганик нэгдлийн изомери
органик нэгдлийн изомери
 
органик химийн урвал
органик химийн урвалорганик химийн урвал
органик химийн урвал
 
органик нэршил
органик нэршилорганик нэршил
органик нэршил
 
сх рр-5
сх рр-5сх рр-5
сх рр-5
 
хичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтхичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолт
 
органик химийн тест
органик химийн тесторганик химийн тест
органик химийн тест
 
алканууд
алкануудалканууд
алканууд
 
хичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтхичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолт
 
органик хими
органик химиорганик хими
органик хими
 
үзүүлэх хичээл
үзүүлэх хичээлүзүүлэх хичээл
үзүүлэх хичээл
 
Himiin holboo
Himiin holbooHimiin holboo
Himiin holboo
 
хичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтхичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолт
 
анализын физик химийн аргууд
анализын физик химийн аргууданализын физик химийн аргууд
анализын физик химийн аргууд
 
8 р анги нийлмэл бодис нэгж
8 р анги нийлмэл бодис нэгж8 р анги нийлмэл бодис нэгж
8 р анги нийлмэл бодис нэгж
 
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдгол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
 
органик хими чанарын бодлого
органик хими чанарын бодлогоорганик хими чанарын бодлого
органик хими чанарын бодлого
 
11 ангийн химийн 75 тест
11 ангийн химийн 75 тест11 ангийн химийн 75 тест
11 ангийн химийн 75 тест
 
химийн жишиг даалгавар 2012 он 9 р анги
химийн жишиг даалгавар 2012 он  9 р ангихимийн жишиг даалгавар 2012 он  9 р анги
химийн жишиг даалгавар 2012 он 9 р анги
 
101 3-organic bish angilal,nershil12
101 3-organic bish angilal,nershil12101 3-organic bish angilal,nershil12
101 3-organic bish angilal,nershil12
 

Similar to Or.tuhai lekts 2012

1 r hicheel
1 r hicheel1 r hicheel
1 r hicheelEtugen
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1E-Gazarchin Online University
 
энхболдын блогт тавтай морил
энхболдын блогт тавтай морилэнхболдын блогт тавтай морил
энхболдын блогт тавтай морилSaikhnaa Munkhbat
 
физик коллоид хими 1
физик коллоид хими 1физик коллоид хими 1
физик коллоид хими 1davaa627
 
ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх
ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүхургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх
ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүхswsaraa
 
физик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэл
физик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэлфизик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэл
физик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэлdavaa627
 
физик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэл
физик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэлфизик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэл
физик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэлdavaa627
 
суурьшлын экологи
суурьшлын экологисуурьшлын экологи
суурьшлын экологиdavaa627
 

Similar to Or.tuhai lekts 2012 (20)

1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
Lecture.5 rev 3.4. (1)
Lecture.5 rev 3.4. (1)Lecture.5 rev 3.4. (1)
Lecture.5 rev 3.4. (1)
 
1 r hicheel
1 r hicheel1 r hicheel
1 r hicheel
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1
 
энхболдын блогт тавтай морил
энхболдын блогт тавтай морилэнхболдын блогт тавтай морил
энхболдын блогт тавтай морил
 
физик коллоид хими 1
физик коллоид хими 1физик коллоид хими 1
физик коллоид хими 1
 
Lekts 1
Lekts  1Lekts  1
Lekts 1
 
Lekts 1
Lekts  1Lekts  1
Lekts 1
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
Lekts 5
Lekts 5Lekts 5
Lekts 5
 
ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх
ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүхургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх
ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх
 
K.ss238.lecturs.1 8
K.ss238.lecturs.1 8K.ss238.lecturs.1 8
K.ss238.lecturs.1 8
 
физик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэл
физик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэлфизик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэл
физик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэл
 
физик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэл
физик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэлфизик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэл
физик химийн үүсэл хөгжлийн үндсэн чиглэл
 
суурьшлын экологи
суурьшлын экологисуурьшлын экологи
суурьшлын экологи
 

More from davaa627

экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнэкологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнdavaa627
 
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнэкологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнdavaa627
 
эрлийзжилт
эрлийзжилтэрлийзжилт
эрлийзжилтdavaa627
 
эрлийзжилт
эрлийзжилтэрлийзжилт
эрлийзжилтdavaa627
 
Or.reaction
Or.reaction Or.reaction
Or.reaction davaa627
 
физик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнфизик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнdavaa627
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудdavaa627
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудdavaa627
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудdavaa627
 
Ecology book
Ecology bookEcology book
Ecology bookdavaa627
 
хичээлийн тодорхойлолт Or
хичээлийн тодорхойлолт Orхичээлийн тодорхойлолт Or
хичээлийн тодорхойлолт Ordavaa627
 
хичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтхичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтdavaa627
 
хичээлийн тодорхойлолт Pk
хичээлийн тодорхойлолт Pkхичээлийн тодорхойлолт Pk
хичээлийн тодорхойлолт Pkdavaa627
 
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдгол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдdavaa627
 
органик химийн тэмцээн
органик химийн тэмцээнорганик химийн тэмцээн
органик химийн тэмцээнdavaa627
 
органик химийн тэмцээн
органик химийн тэмцээнорганик химийн тэмцээн
органик химийн тэмцээнdavaa627
 
физик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнфизик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнdavaa627
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалтdavaa627
 
бие даалтын сэдэв
бие даалтын сэдэвбие даалтын сэдэв
бие даалтын сэдэвdavaa627
 
органик нэршил
органик нэршилорганик нэршил
органик нэршилdavaa627
 

More from davaa627 (20)

экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнэкологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
 
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнэкологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
 
эрлийзжилт
эрлийзжилтэрлийзжилт
эрлийзжилт
 
эрлийзжилт
эрлийзжилтэрлийзжилт
эрлийзжилт
 
Or.reaction
Or.reaction Or.reaction
Or.reaction
 
физик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнфизик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээн
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
 
Ecology book
Ecology bookEcology book
Ecology book
 
хичээлийн тодорхойлолт Or
хичээлийн тодорхойлолт Orхичээлийн тодорхойлолт Or
хичээлийн тодорхойлолт Or
 
хичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтхичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолт
 
хичээлийн тодорхойлолт Pk
хичээлийн тодорхойлолт Pkхичээлийн тодорхойлолт Pk
хичээлийн тодорхойлолт Pk
 
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдгол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
 
органик химийн тэмцээн
органик химийн тэмцээнорганик химийн тэмцээн
органик химийн тэмцээн
 
органик химийн тэмцээн
органик химийн тэмцээнорганик химийн тэмцээн
органик химийн тэмцээн
 
физик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнфизик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээн
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
бие даалтын сэдэв
бие даалтын сэдэвбие даалтын сэдэв
бие даалтын сэдэв
 
органик нэршил
органик нэршилорганик нэршил
органик нэршил
 

Or.tuhai lekts 2012

  • 1. Нийлэг (синтезийн) болон нүүрс, нефть, ургамал, амьтад зэрэг байгалийн бүтээгдэхүүнээс гаралтай, нүүрстөрөгч ба устөрөгчийн атомаас тогтсон нэгдлийгорганик бодис гэх ба энэ нь найрлагадаа С, Н-ийн атомаас гадна О, N, S, Р, Halзэргийг агуулсан байж болно. Органик хими нь органик нэгдлийг гаргах арга, шинж чанарыг судлах, улмаар энэ үндсэн дээр хэрэглээг тоггоох зорилготой шинжлэх ухааны нэг томоохон салбар юм. Судалгаа нь химийн үндсэн хэл болох урвал судлах аргад тулгуурлана. Тухайлбал: сонирхсон урвалын өгөөжийг дээшлүүлэх, явах оптималь (тохирсон) нөхцлүүдийг олж тогтооход оршино. Үүний тулд тухайн урвалын механизм, түүнд нөлөөлөх факторууд (хүчин зүйл)-ыг буюу чухамдаа эдгээрээр дамжуулан судалж органик нэгдлийн гаргах арга, шинж чанарыг тогтооно. Эдгээр факторууд нь даралт, температур, орчин, концентрац урвалын кинетик нөхцлөес гадна урвал явагдах төвд нөлөөлөх термодинамик фактор зүйл юм. Гэхдээ энд шинээр үүсч буй төвийн тэнцвэрт тайван нөхцөлд байх эсэхийг харгалзан үзэх нь зүйтэй. Эсрэг тохиолдолд урвал явагдахгүй буюу эргэх болно. Термодинамик фактор нь чөлеөт буюу Гиббсийн энергийн ( AF= AH-TAS) өөрчлөлтөөр хэмжигддэг билээ. Эдгээр хэмжигдэхүүнд: AF<0, Н<0,AS>0 байгаа тохиолдолд урвал өөрөе аяндаа явна. /A-гаар дельта тэмдэглэгээ хийсэн болно/ Гэхдээ AF<0 байх эсэх нь AН, TAS- ийн харьцаанаас хамаарах ба энэ нь улмаар эцсийн эцэст тасарч байгаа ба шинээр үүсч буй холбооны энергийн ялгавар буюу энтальпийн утпа (±АН ккал/моль) урвал явагдах төвийн тохиромжтой нөхцөл байдалд байгаа эсэхээс хамаарна. Тухайлбал: энэ мь тэрхүү төвийн хүрээлэл, тодруулбал электрон байгуулалт ба түүний эффект (нөлөө) юм. Урвал бүхэн
  • 2. өөрийн механизмтай ба нөлөөлөх фактортай. Урвалын кинетик ба термодинамик нөхцөл нь харилцан бие биенээ нөхцөлдүүлсэн симбат чанартай хүчин зүйлс болно. Урвалын механизм, орон зайн ба электрон эффөкт нь хоорондоо маш нягт холбоо шутэлцээтэй бөгеөд энэ талаар номын бүлэг бүхэнд гарах болно. Урвалын механизм, орон зайн ба электрон эффект нь органик химийн онолын ба хэрэглээний судалгааны тулгын гурван чулуу юм. Энэхүү тулгын гурван чулууг кинетик нехцөлтэй нь холбогдуулан судална гэдэг нь уг чанартаа органик нэгдлийн гаргах арга, шинж чанарын судалгаа болно. Тухайн урвалын механизм, улмаар түүнд нелөөлөх факторыг тохируулж тооцохгүйгээр урвал явуулбал тухайн нэгдлийн шинж чанарыг бүрэн төгс гаргаж чадахгүйгээр үл барам урвалаар бүтээгдэхүүний гарцыг ихэсгэх, хугацаа, эрчим хүч хэмнэх, түүхий эдийн орцыг бууруулах, дагалдах урвал явах замыг хаах, арилгах, ингэснээр хаягдалгүй технологи боловсруулах үндэс суурийг тавих, байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийг тооцох, улмаар тэр хенөөлийг гаргахгүй байх боломжийг бүрдүүлж чадахгүй бөгөөд урвал жолоодлогогүй болно. Йймд онол бол хэрэглээ юм. Ингэхлээр урвалын механизм, электрн ба орон зайн эффектийг судлах нь хэрэглээ төдийгүй технологи юм. Энэ бол орчин үеийн органик химийн судалгааны хөгжлийн онцлог билээ. Хүн төрөлхтөн органик бодисыг өнө эртнээс амьдрал ахуйдаа хэрэглэсээр иржээ. Эдгээрийн тоонд юуны өмнө цуу, сахар, архины спирт, ургамлын гаралтай зарим будагч ба эмийн бодис, хатуу шингэн тос орно. Байгалийн органик нэгдлийг ялган цэвэрлэх арга, судалгааны ажлын эхлэл үндсэндээ германы эрдэмтэн К.В.Шееле (1742-1786)-ийн ажлаар эхэлжээ. Тэрээр хандлах аргаар усан үзэмнээс усан үзэмний -С4Н606, нимбэгнээс нимбэгний - С6Н807, алимнаас алимны - С4Н605, бэхний самарнаас галлын - С7Не05, гашилсан сүүнээс сүүний - С3Н603, шээснээс шээсний -С5Н403, хурган чихнээс хурган чихний - С2Н204 зэрэг органик хүчлүүдийг 1769-1786онуудад анх ялган авчээ. К.В.Шееле хатуу шингэн тосны молекулын үндсэн бүрдэл хэсгийн нэг нь глицерин - С3Н803 болохыг анх тогтоосон юм. Шаталтын талаар хийсэн К.Лавуазьегийн сонгомол ажлууд ч чухам энэ үед (1772- 1777)хийгджээ. Ингэхлээр XVIII зууны II хагас нь химийн шинжлэх ухааны сэргэн мандалтын эхлэлийн үе байсан юм. Органик хими, органик бодис гэдэг нэр томъѐог Шведийн агуу их химич Берцелиус анх1807 онд дэвшүүлсэн нь агуулгын хувьд органик бодисын тухай орчин үеийн ойлголтонд тохирохгүй байгаа хэдий боловч химийн шинжлэх ухаанд баттай байр сууриа нэгэнт эзэлжээ. Берцелиус "Органик ба ер нь организмд үүсдэг аливаа бодис нь гагцхүү амьд эд эсийн дотор байгаа амьдралын хүч" гэгдэх тусгай материаллаг хүчний нөлөөгеөр үүснэ. Түүнийг энэ хүчний оролцоогүйгээр бүтээх боломжгүй юм." гэж узсэнээр хүний оюун сэтгэлгээнд хязгаар тавьж, органик ба органик биш бодисын хооронд эрс зааг тавьсан юм. Чухам эндээс үндэслэн шинжлэх ухаанд "витализм" гэдэг үзэл нэгэн үе гарч ирсэн билээ. Берцелиусын дэвшүүлсэн "амьдралын хүч" гэдэг томъѐололд зөвхөн буруутгах үзлийн үүднээс
  • 3. хандаж бас боломгүй, шүүмжлэлтэй хандах нь зүйтзй. Үнэхээр ч амьд эд эс, байгалийн бүтээсэн ээсэн тусгай бодисын оролцоотойгоор амьдралын бодисуудыг (уураг, эслэг, цардуул, нуклейны хүчил зэрэг биополимер болон бусад нэгдлүүдийг) хэвийн нөхцөлд нэн урлагтайгаар,- гажиггүй синтезлэдэг. Одоо хэр нь хүн төрөлхтөн эд эсийн дотоодод явж байгаа программчилсан энэ нарийн синтезийн нууцыг бүрэн төгс тайлж, практикт хуулбарлан явуулж чадаагүй л байна. Гэвч орчин үеийн органик синтез нь хөгжлийн нэн өндөр түвшинд хүрч нэгэнтэй үйлдвэрлэх хүчин болсон нь хүний нийгмийн хөгжлийн өнеө ирээдүйн дэвшлийг түүнгүйгээр сэтгэхийн аргагүй боллоо. Органик синтез нь молекул инженер буюу молекул архитектур гэж зүй ѐсоор нэрлэгдэн шинжлэх ухааны биеэ даасан нэгэн шинэ салбар болтлоо эрчимтэй хөгжиж байна. Эд эсийн хүрээнд явж байгаа синтезэд хлорофиль, уураг, ферментүүд ба нуклейны хүчил болон бусад бодисууд онцгой үүрэгтэйг эрдэмтэд нэгэнт тогтоожээ. Орчин үеийн ойлголтоор чухам эдгээр нь амьдралын хүчний бодисууд юм гэлтэй. Эдгээр амьдралын хүчний бодисуудын бүтэц байгуулалт, үйлчлэх мехаиизм үлэмж нарийн юм. Берцелиус "амьдралын хүч" гэдэг ойлголтыг цэвэр хийсвэр сэтгэлгээний үүднээс дэвщүүпзэгүй юм. Ургамал амьтнаас гаралтай органик бодисыг "амьдралын хүч"- ний оролцоогүйгээр гаргах боломжгүй юм гэсэн Берцелиусын үзэл нь хүний оюун ухааны сэтгэлгээнд хязгаар тавьснаараа дутагдалтай юм. Гэвч Берцелиус бол химийн түүхэнд мөнхөрсөн агуу их эрдэмтэн юм. Дарсны хүчлийг судалж байгаад 1830 онд Берцелиусын дэвшүүлсэн изомерийк тухай ойлголт нь органик нэгдлийн байгуулалтын онолын сэтгэлгээнд томоохон үүрэг гүйцэтгэснийг эрдэмтэд зүй ѐсоор үнэлдэг юм. Орчин үед изомерийн онол нь атропизомер, геометрийн изомер, байршлын (салбарлалтын) изомер, конформер буюу эргэлтийн изомер зэрэг олон чиглэлээр амжилттай хөгжиж байна. Биосинтезтэй харьцуулбал нэн болхи хэдий боловч цэвэр хуруу шилний синтезийн аргаар 1828 онд аммонын цианитаас мочевинийг синтезлэсэн германы эрдэмтэн Ф.Вѐллерийн ажил нь "амьдралын хүчний" оролцоогүйгээр организмд үүсдэг бодисыг синтезлэх боломжтой болохыг нотолсон анхны түүхэн синтез юм. Францын эрдэмтэн Ж.Дюма (1800-1884), германы эрдэмтэн ЮЛибих (1803- 1873) нарын ажлын үрд дээрх үетэй эн зэрэгцэн органик нэгдлийн найрлагыг тодорхойлох тооны анализ эрчимтэй хөгжиж байлаа.
  • 4. Too, чанарын анализ нь химичдэд судалгаа шинжилгээний ажилд нь нүд, чих нь болсон маш чухал, нэн хүчтэй хэрэглүүр болсон бөгеөд одоо ч ач холбогдлоо алдаагүй байна. Too ба чанарын анализ нь химийн анализийн заавал хийх ѐстой анхдагч анализ бөгөөд энэ нь бодисын бүтэц, байгуулалт, шинж чанарын талаар маш үнэтэй мэдээлэл өгдөг юм. Органик химийн хөгжлийг ерөнхийд нь дөрвөн үед ангилж болно. Үүнд: • Нэгдүгээр үе буюу байгуулалтын онол боловсрогдох (1800-1860) хүртэлх үе нь байгалийн нэгдлийг ялгах, цэвэрлэх, судлах, синтезлэх оролдлого арга замыг хучтэй эрэлхийлж байснаар тодорхойлогдоно. Энэ үед эрдэмтдийн үзэл бодол нэгдмэл биш, мэдээлэл дутмаг, судалгааны баримт материал асар их хуримтлагдсан, түүнийг нэгтгэн дүгнэх, ангилах ажил их хоцрогдсон байв. Энэ үе нь ямар их ээдрээтэй байсан нь Вѐлероос багшдаа (Берцелиуст) бичсэн (1835)захидалдаа "Органик химийг нэвтэршгүй балар ширэнгэ, шугуйтай зүйрлэснээс тодорхой байдаг." • Дараах үе буюу электрон онол боловсрогдох хүртэлх үед (1860-1910) байгалийн шинэ брдисыг нээх, бүтэц байгуулалтыг тогтоох, түүнийг синтезлэх ажил эрчимтэй өрнөж байв. Энэ үед байгалийн алдартай будаг болох ализарин (К.Гребе, К.Либерман. 1869), индиго (А.Байер, 1879), алкалоид-никотин (А.Пикте, 1904) зэрэг зэгсэн нарийн байгууламжтай бодисуудыг амжилттай синтезлэжээ. Органик синтез нь ид эрч хүчээ авч олон тооны эмийн ба будагч бодисыг нийлэг аргаар гаргаснаар синтезийн үйлдвэрлэлийн эхлэл тавигдлаа. • Электрон онолын буюу 3-р үе нь 1950-аад оноос эхэлнэ. Энэ үе нь органик химид орчин уеийн физик судалгааны нарийн багаж төхөөрөмж нэвтэрч эхэлсэн үе юм. Энэ суурин дээр квант-органик хими тасран гарчээ. Органик синтез улам эрчимтэй хөгжиж, олон тооны нийлэг полимер материал, бага молекулт нэгдэл синтезлэж хүмүүс зарим талаар байгалийн эрхшээлээс гарлаа. • Орчин үе нь синтезийн ба онолын органик химийн нэгдлийн буюу органик - синтезийн үйлдвэрлэлийн цэцэглэлтийн үе юм. Өнөө үед хүмүүс янз бүрийн шинж чанартай, ихэнх органик бодисоо синтезлэж чадаж байна. Орчин үе нь нэг талаар органик химийн интеграцчиллын үе юм. Энд юуны өмнө шинжлэх ухааны салбарт шинээр үүссэн, үйлдвэрлэлийн органик синтез, физик органик хими, биоорганик хими, гео органик хими, полимер нэгдпийн хими физикийг дурьдаж болно.
  • 5. Одоо үед альч улсын цэрэг, эдийн засгийн хүчин чадлыг үнэлэхдээ үйлдвэрийн органж синтезийн хөгжлийг нэгэн гол үзүүлэлт болгож авдаг нь жирийн хэрэг биш юм. Органик химийн байгуулалтын тухай онол боловсрогдохоос өмнө янз бүрийн онолууд дэвшигдэж байсан юм. Витализмаас гадна химийн түүхэнд гарч байсан нилээд ээдрээтэй чухлаас чухал асуудлын нэг нь органик нэгдлийн байгуулалтын тухай асуудал байлаа. Учир юу гэвэл байгуулалтын тухай онолын үндсийг тавьснаар: а. Хуримтлагдаад байсан туршлагын асар их материалыг тайлбарлах, нэгтгэн дүгнэх; б. Органик нэгдлийн бүтэц, байгуулалт тэдгээрийн уялдаа холбоог тайлбарлах, органик нэгдлийг ангилах; в.Бодисын шинж чанар, байгуулалтын хоорондын уялдаа холбоо, органик бодисын олон болохын шалтгааныг тайлбарлах, ингэснээр органик синтезийг үйлдвэрлэлтэй холбох зорилго чиглэлтэй буюу хэрэглээний шинж чанарыг удирдлага болгон явуулах, урьдчилан харах зэрэг олон асуудлыг шийдвэрлэх байлаа-j Байгуулалтын онолын гол асуудал бодисын шинж чанарыг, тухайлбал байгуулалт ба шинж чанарын хоорондын холбоо хэлхээг тайлбарлахад оршино. Байгуулалт нь бодисын зөвхөн химийн төдийгүй түүний өнгө, үнэр, амт, хүнс тэжээлийн болон эмчилгээний ба хоруу чанар зэрэг бүхий л шинжтэй маш салшгүй холбоотой. Ингэхлээр бодисын химийн ба орон зайн байгуулалтын тухай асуудал нь хими сургалтын зангилаа асуудал юм. Бодисын шинж чанар нь дараах хүчин зүйлээс хамаарна. Үүнд: 1. Атомуудын холбогдсон эрэмбэ дараалал буюу химийн байгуулалтаас: Жишээ нь: СН3-О-СН3 (диметмлийн эфир), СН3-СН2-ОН (этилийн спирт) нь хэдийгээр найрлагын хувьд ижил боловч шинж чанар нь эрс өөр билээ. Мөн анхдагч, хоѐрдогч, гуравдагч нүүрстөрөгчийн атомтай холбогдсон - Н, -OH, -Hal нь халалцаанд орохдоо идэвхийн хувьд ялгаатай төдийгүй урвалын эрэмбийн хувьд ч өөр байна. 2. Орон зайн байгуулалтаас: Энд цис, транс изомерийн шинж цикланы аксиаль ба экваториаль байршилд байгаа устөрөгчийн халалцаанд орох байдал зэрэг олон жишээ татаж болно- СА3 2 3. Электрон байгуулалтаас: sp , sp , sp- холбоо бүхий нэгдэл ароматик нэгдлийн шинж чанар, мөн спиртийн, фенолын, хүчлийн -ОН бүлгүүдийн эрс тэс ялгаатай шинж чанар нь электрон байгуулалтаар тодорхойлогдоно.
  • 6. 4. Орон зайн фактороос буюу урвалын төвийн халхавчлалтаас: Урвалын SN1, SN2-эрэмбэ нь орон зайн фактороос хамаарна. Алканы хувьд гомолитик задралд орох энерги С-С холбооны хувьд 350 кЖ/моль ба С-Н холбооны хувьд үүнээс их буюу 376-435 кЖ/моль байсаар байтал халалцаа С- Н холбоогоор явах, изобутаныг монобромжуулахад (СН3)3С-Вг (99.0%) үүсэх, толуолыг бромжуулах, нитрожүүлэхэд п-изомер дийлэнх үүсэх, тетрахлорт этилен полимержих урвалд ордоггүй зэрэг нь орон зайн фактортай холбоотой. Дараа дараагийн бүлэг, хэсгүүдтэй танилцахад энэ талаар тодорхой урвалуудаар жишээ гарах болно. Химийн түүхэнд органик бодисын молекул байгуулалтын талаар хэд хэдэн онол дэвшигдэн гарч байсан юм. Энэ нь органик нэгдлийн байгуулалтын талаар гарсан анхны онол юм. Энэхүү онолын боловсрогдоход Берцелиусын дэвшүүлсэн химийн холбооны тухай электрохимийн буюу дуалист онол үндэс нь болжээ. Дуалист онол ѐсоор аливаа бодис нь эсрэг цэнэггэй хэсгүүдийн харилцан таталцлаар үүснэ гэж үзэж байв.
  • 7. Органик нэгдлийн хувьд ийм эсрэг цэнэгтэй хэсэг нь зевхен ион ч төдийгүй радикал гэгдэх бүлэг атомууд байж болох ба радикалууд нь атомын адилаар химийн урвалаар хувиралд орохгүй нэг бодисоос нөгөөд шилжинэ гэж үзэж байлаа. Ингэснээрээ энэ онол нь байгуулалтын биш харин органик нэгдлийн бүтэц, бүрдлийг тайлбарлах гэж оролдсон жинхэнэ "Бүтцийн онол" байсан юм. Зарим эрдэмтэд. тухайлбал Дюма, Либих нар органик химийг нийлмэл радикалын хими гэж тодорхойлж байв. Анх нээгдсэн (Ю.Либих, Ф.Вѐлер нарын) ийм органик радикалын нэг нь бензойны хүчил, хлорт бензоил. бензальдегидаас гаргасан бензоил (С6Н5СО) юм. Радикалын онол нь органик нэгдлийг бүлэглэх, ангилах, бодисын шинж чанарыг тайлбарлахад болон нэршлийн тогтолцоонд томоохон түлхэц болсон юм. Гэтэл радикалын онол тийм ч төгс биш болох нь Дюмашйн нээсэн металепсийн (метаны ба метилийн устөрөгч дараалан хлороор халагдах) урвалаар хөдөлгөөнгуй нотлогдлоо. Үүний нэгэн адил мөн энэ үеэр цууны хүчлийн ба бусад нэгдлийн метилийн устөрөгч нь галогенаар халагддагийг нээлээ. Ингээд нэмэх цэнэгтэй устөрөгч нь хасах цэнэгтэй хлороор халагдах бопон хасах цэнэпэй хлор мь устөрөгчөө алдахад үүссэн, мөн хасах цэнэгтэй үлдэгдэлтэй нь нэгдэж байгаа мэт ээдрээтэй асуудал гарч ирсэн нь радикалын онолд эргэлзэхэд хүргэжээ. Мөн этанаар жишээ авахад тэр нь эсрэг цзнэгтэй метил (-СН3) гэсэн ижил радикалаас үүсэх болж байна. Органик биш нэгдлийн найрлага дахь элементүүдийн нэгэн адилаар радикалыг чөлөөт байдлаар гаргах гэсэн удаа дараагийн оролдлогууд бүтэлгүйтсээр байсны зэрэгцээ, радикалын онолыг баримталснаар алдаатай узэлд ч хүрч байлаа. Тухайлбал Вюрцийн урвалаар гаргасан этаныг: (2 СН3Вг + 2 Na -> СН3-СН3 + 2 NaBr) түүний молекулын массыг тодорхойлох хүртэл метил (-СН3) гэж үзсээр байв. Өнөө үед радикал гэсэн ойлголт нь арай өөр ухагдахуунаар хэрэглэгдэж байгаа билээ.