"ЭВТАРД-1" ТӨСӨЛ Тухайлбал, Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр 2013 оны байдлаар Улаанбаатар хотын айл өрхийн сарын дундаж орлого 1,044,640 төгрөг, 2014 оны байдлаар 60 м2 байрны үнэ дунджаар 1,3-1,8 сая төгрөг байна. Иргэд 8 хувийн хөнгөлөлттэй 10 жилийн зээлд хамрагдана гэж үзвэл сар тутам 1,578,678 төгрөг төлөхөөр тооцоо гарч байгаагаас үзэхэд бага, дунд орлоготой иргэд тохилог орон сууц худалдан авах боломжгүй байна. Ялангуяа залуу гэр бүлийн өрхийн орлого хүрэлцдэггүйгээс банкны зээлийн шаардлагыг хангаж чаддаггүй, шаардлага хангасан нь цалингаас цалингийн хооронд амьдардаг, нөгөөтэйгүүр Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ сүүлийн жилүүдэд эрс ихэсч (70 хувийг гэр хорооллын яндангаас гарч буй утаа дангаараа эзэлдэг), агаарын бохирдлоос үүдэлтэй төрөл бүрийн өвчин, эмгэг нэмэгдсээр байгаа нь иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах шаардлагатайг харуулж байна. Залуу гэр бүл, иргэд өөрсдийн хүчээр бага зардлаар өөрийн байшингаа босгох үндсэн зорилготойгоор тус ТББ-ыг үүсгэн байгуулж, эхний ээлжинд зуун айлын жишиг хотхон барих “ЭВТАРД-1” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр нэгдэн ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотын ерөнхий төлөвлөлт, хөгжлийн бодлогод нийцүүлэн орчин үеийн архитекурын шийдэл бүхий 100 айлын эко хотхонг барьж байгуулах юм. Манай хөтөлбөр нь төрөөс хэрэгжүүлж буй инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол хөгжүүлэх зорилго, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй нягт уялдаж, төсөлд хамрагдсан иргэд, гэр бүлийг өөрийн амины орон сууцтай болгох юм. Жишиг хотхон амжилттай баригдсан тохиолдолд цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлж иргэд, з