Diese Präsentation wurde erfolgreich gemeldet.
Wir verwenden Ihre LinkedIn Profilangaben und Informationen zu Ihren Aktivitäten, um Anzeigen zu personalisieren und Ihnen relevantere Inhalte anzuzeigen. Sie können Ihre Anzeigeneinstellungen jederzeit ändern.

хийжүүлсэн ундаа

6.595 Aufrufe

Veröffentlicht am

хийжүүлсэн ундаа

  1. 1. ХИЙЖҮҮЛСЭН УНДААНЫ СУДАЛГАА K.SS11D108 Г.Баярмаа
  2. 2. Бидний судалгааны гол зорилго нь оюутан залуучуудын хийжүүлсэн ундааны хэрэглээ хэр байдаг түүний талаар хэр мэдлэгтэй байдаг хийжүүлсэн ундаа хэрэглэх сайн болон муу талууд тухайн ундааг хэрэглэх болсон шалтгаануудыг судалж үнэн бодит фактаар үндэслэн оюутан залуусд хүргэх зорилготой билээ. ЗОРИЛГО
  3. 3. ХИЙЖҮҮЛСЭН УНДАА ГЭЖ ЮУ ВЭ?  Чихэрлэг, хvчиллэг, гаазтай энэхvv шингэний vнэ нууцаа алдаагvй жорондоо л байдаг аж. Уг нь найрлаганд орж байгаа бvтээгдэхvvн нь төдийлэн vнэтэй биш ажээ. Ер нь л дэлхийд алдартай брэндvvд ийм л байдаг. 1886 онд эм зvйч Жон Пёмбертон гэгч Африкт ургадаг кола самар болон Өмнөд америкийн кока ургамлыг холин шингэн гаргаж авахад өвөрмөц сайхан амттай байж. Opcoн ургамлынхаа найрлагаас шалтгаалж ядаргааг тайлж, сэтгэл санааг сэргээхээс гадна шvдний өвчинд сайн бэлдмэл болно гэж тэрбээр найдаж байв. Ингээд туршилтаар худалдаанд гаргажээ. Xарин нэгэн эмийн сангийн худалдагч хийжvvлсэн усан дээр дээрх бэлдмэлийг санамсаргvй байдлаар хольчихсон байна. Ингэж л кока кола vvссэн гэдэг. Анх эмчилгээний зорилготой гаргаж авсан бэлдмэл маань эрvvл мэндэд хортой болохыг эрдэмтэд нотолсоор л.
  4. 4. АЛДАРТ УНДАА КОКА КОЛА-ГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ  1. Кока Кола нь дэлхийн 200 гаруй орны дэлгүүр, рестoран болон үйлчилгээний газруудад зарагддаг хамгийн алдартай хийжүүлсэн ундаа юм. 2. 19-р зууны сүүлээр Жон Пембертoн энэ ундааг эмийн зорилготой шинээр гаргаж ирсэн байна. Аса Григс Кандлэр гэгч бизнес эрхлэгч Кока колаг хилийн чанад руу худалдаанд гарган, түүний нөлөөгөөр 20-р зуун гэхэд дэлхийд ноёрхлоо тогтоосон. 3. Хамгийн анхны Кока кола ногоон өнгөтэй байжээ. 4. Кока кола компанийн үйлдвэрлэсэн бүх ундаагаар 180 сантиметрийн гүнтэй усан санг дүүргэвэл түүний урт нь 33 км, өргөн нь 15 км болох юм. Ийм усан санд нэг дор 512000 хүн багтаж чадна. 5. "Кока кола" компанийн үйлдвэрлэсэн бүх ундааг дэлхийн хүмүүст тараавал нэг хүнд 1500 шил ундаа ноогдоно
  5. 5.  . 6. Чили улсын Арикт хотод Кока кола-гийн хамгийн том тэмдэг байдаг гэнэ. Энэхүү тэмдэг нь довын орой дээр байрладаг. Тэмдгийн өргөн нь 122 метр, өндөр нь 40 метр бөгөөд кока-кола- ны 7000 ширхэг шилээр бүтээгджээ. 7. Дэлхий дахинд 1 секундэд 8000 аяга Кола ундааг уудаг байна. 8. 100 жилийн хугацаанд үйлдвэрлэсэн Кока колаг нэг эгнээнд асгах юм бол энэ нь дэлхийг 4334 удаа тойрно. Мөн ийм замаар сар дэлхий хоёрын хооронд 1405 удаа явж болох юм байна. 9. Кока Кола дотор стэйк хийгээд тавихад хоёр хоногийн дараа та юу ч олж харахгүй. Стэйк аль хэдийн ууссан байх болно. 10. 1989 онд Оросын Пушкины гудамжинд рекламаа дэлгэсэн хамгийн анхны компани нь Кока-Кола байжээ.
  6. 6.  11. Кока кола нь Олимпийн наадмын хамгийн урт хугацааны хөрөнгө оруулагч компани юм. 1928 оноос эхлэн Кока кола нь Олимпийн наадмын ивээн тэтгэгч болж байжээ. 12. Кока кола компани нь “Coke” брэндийн дор өөрсдийн олон төрлийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн. Хамгийн алдартай нь “Diet Coke”, ба өөр бусад Coca Cola Zero, лемoнтой болон кофетэй гээд олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. 13. Муаммар Каддафи-ийн хэлснээр хийжүүлсэн ундааны өлгий нутаг нь Ливи хэмээн үзжээ. Тэрээр бүр 2006 онд Кока-кола компаниас хувь нэхсэн байдаг. 14. 2011 онд Кока Кола нь дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэндээр шалгарсан. 15. Хамгийн анхны Кока Колагийн найрлага нь Колумбус дахь “Eagle” эмийн сан болон Химийн үйлдвэрт Жон Пембертoн гэгч бүтээжээ. Уг нь энэ нь Пембертoны “Франц дарс” гэж нэрлэгдэж байсан.
  7. 7.  16. 1886 онд Атланта болон Фултон гүнгийн харъяат газарт хууль ёсны хорио цээр тавигдахад, Пембертoн хариу үйлдэл хийн Кока Колаг гол нь Франц дарсны согтууруулах бодисгүй төрөл болгон худалдаанд гаргасан ба анхны худалдаа нь 1886 оны 5-р сарын 8-нд Атланта дахь Якобын эмийн санд 5 центийн үнэтэй худалдаалагдаж байсан. Тэр үед Америкт хүмүүс хийжүүлсэн ундаа эрүүл мэндэд сайн гэсэн ойлголттой байсний улмаас ихээр худалдаалагдсан байжээ. 17. 355 мл-ийн нэг лааз саванд 39гр нүүрс ус, 50гр сод, 140гр калори найрлагатай байдаг. Байгалийн амтлагчийн жор : Кока колагийн амтлагчдийн жор нь үйлдвэрлэгчдийн нууц хэвээр байгаа. 18. Анхны жорын хувилбар нь “Suntrust” банкинд 86 жилийн турш хадгалагдсан бөгөөд 2011 оны 12-р сарын 8-нд Атлантагийн дэлхийн Кока кола музейд олны хүртээл болсон. 19. Кока кола-гийн цагаан, улаан бичигтэй лого нь дэлхийн хамгийн алдартай тэмдэг юм. Дэлхийн хүн амын 94 хувь нь тус ундааны логог таньдаг гэсэн судалгаа бий.
  8. 8.  20. Хийжүүлсэн ундааны брэнд ногоон өнгийн логотой бүтээгдэхүүнээ саяхан Аргентин улсад худалдаанд гаргасан. Coca Cola Life ундаа нь ногоон өнгөөр худалдаанд гарч буй нь учиртай аж. Шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн материалын 30 хувийг дахин боловсруулж ашиглах боломжтой учраас байгальд ээлтэй гэсэн утгаар анх удаа ногоон өнгийг сонгосон байна.  21. Кока кола-гийн дундаж хэрэглэгч 4 өдөрт нэг Кола уудаг байна. 22. Кока Кола компани нь зар сурталчилгаандаа Apple, Microsoft компаниас ч илүү их мөнгө төлдөг. 2010 оны байдлаар Тус компани зар сурталчилгаандаа нийт 2.9 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Харин Apple, Microsoft компаниуд 1.6 тэрбум болон 691 мянган ам.доллар зарцуулсан байдаг. 23. Дэлхийн дээр Колаг хамгийн ихээр уудаг үндэстэн нь мексикчүүд юм. Тэд Америк, Британи, Энэтхэг, Хятадын иргэдээс ч их хэмжээний Кола уудаг. Нэг мексик хүн жилд 665 Кола уудаг байна. Харин Америк хүн 399, Британи 202, Хятад 32, Энэтхэг 9 гэсэн судалгаа гаргажээ. 24. Тус компани жилд 300 тонн хөнгөн цагааныг лаазандаа ашигладаг аж. Энэ нь АНУ-ын нийт хөнгөн цагаан үйлдвэрлэлийн 17.4 хувьтай тэнцэнэ.
  9. 9. ӨДӨРТ 3 ЛИТР КОКА КОЛА УУДАГ БАЙСАН САЙН ЭР НАС БАРЖЭЭ  30 настай британи эр хийжүүлсэн ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас уушги нь дөрөв дахин томроод таалал төгсчээ. Британийн Баруун Йоркшир гүнлигийн Хауорт тосгоны оршин суугч Пол Инман кока кола ундааг хэтрүүлж хэрэглэдэг байсан тул нас барсан гэдгийг эмч нар тогтоов. Англи эр энэ чихэрлэг хийжүүлсэн ундааг уух маш дуртай байсан бөгөөд түүнийгээ авч уухаар ойролцоохь дэлгүүр рүү өдөрт хэдэн удаа гардаг байсан гэнэ. 17 настайдаа тэрбээр аутизмын нэг хэлбэр болох Аспергерын хам шинж өвчтэй гэдэг оношийг тогтоолгожээ. Эрүүл мэнд нь муу байсан тул залуу эмч нарын байнгын хяналтад орох ёстой болсон юм. Гэвч тэр эмч нартай харьцахыг хүсээгүй бөгөөд өөрөө хоол, ундны дэглэмээ зохицуулж байсан аж. Залуу кока кола ундаанд хэт донтсон явдлаа ялан дийлж чадаагүй гэнэ. Уушги нь устсанаас болж таалал төгссөн эрэгтэйн цогцсыг унтлагынх нь өрөөнөөс олсон байна. Шүүх эмнэлгийн шинжилгээг явуулсны дараагаар түүний уушгины хэмжээ ердийнхөөс дөрөв дахин томорсон байсан нь тогтоогджээ. Эхлээд эмч нар мань хүнийг зүрх нь хаагдаж нас барсан гэж таамагласан ч хожим энэ нь тийм биш гэдэг нь илэрсэн аж. Биед нь хэт их шингэн цугларсны улмаас амьсгалын замын эрхтэн нь устсан гэсэн дүгнэлтэд эмч нар хүрэв.
  10. 10. КОКА-КОЛА ХЭТРҮҮЛЭН УУГААД НАС БАРЖЭЭ  Найман хүүхдийн эх, Шинэ Зеландын иргэн Наташа Харрисын амийг бүрэлгэсэн байж болзошгүй хэмээн цагдаа нар үзэж, хоёр жилийн турш хэрэг дээр ажилласан ч эцэстээ хаасан байна. Цагдаа нарын тогтоосноор Харрис кока-колаг хэтрүүлэн хэрэглэсний улмаас зүрх нь хаагдсан байна. Наташа өдөр бүр найм орчим литр кока-кола ундааг уудаг байжээ.  Түүнийг гэрийнхээ ванны өрөөнд нас барсан байхыг олсон юм. Хөрш нь Наташаг ванны өрөөндөө ухаангүй хэвтэж буйг олж хармагцаа цагдаа дуудсан ч нэгэнт оройтсон байжээ. 2010 оны нэгдүгээр сарын 30-нд энэ эмгэнэлт явдал гарсан юм байна. Үүнээс хойш цагдаа нар кока-колаг хэргийн гол “буруутан” гэж үзэлгүйгээр хөршөөс нь өгсүүлээд олон хүнийг сэжиглэн шалгасан ажээ.  Харин кока-кола компанийн удирдлага бүтээгдэхүүн нь хүний аминд хүрсэн тухай энэ мэдээллийг няцаасаар байгаа гэнэ. Тэдний үзэж буйгаар Харрисын үхэлд өөр олон хүчин зүйл нөлөөлсөн байж болох ажээ. Гэвч мэргэжилтнүүд Наташа Харрисын цогцсонд задлан шинжилгээ хийснээр өдөрт хүний хэрэглэх ёстой саахрын хэмжээг 11 хувиар давуулж байсныг тогтоосон байна. Тиймээс ч найман хүүхдийн эх амиа алдахынхаа өмнө амандаа огт шүдгүй болсон байжээ.
  11. 11.  Хийжүүлсэн ундаа эрүүл мэндэд муу, ясны сийрэгжилт үүсгэдэг гэж ярьдаг нь үнэний хувьтай гэнэ. Калори, сахарын найрлага их байдаг нь хэт таргалалт болон бусад эмгэгийн шалтгаан болдог байна. Хийжүүлсэн ундаа ялангуяа хүүхдэд маш аюултай байдаг нь ходоодыг хийгээр дүүргэж цатгалан мэдрэмж төрүүлдэгтэй холбоотой гэнэ. Түүнээс гадна хийжүүлсэн ундаа шүдний номер нэг дайсан гэдгийг судалгаа харуулсан байна. Хийжүүлсэн ундаанд уснаас гадна, эрдэнэшишийн сироп, карбоноос гадна амт үнэр оруулагч химийн бодисууд ордог. Харин тэдгээр бодисууд нь хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг судалгаа харуулжээ.
  12. 12. ГААЗТАЙ УНДААНЫ ХОР НӨЛӨӨ  Ганц лааз хийжүүлсэн ундаа хүний биед хэчнээн хор хөнөөлтэйг Бразилийн Матто Гроссогийн их сургуулийн судлаачид тогтоожээ. Бразилийг 18 жил удирдсан Ерөнхийлөгч Жетулиу Варгас эх нутагтаа “Кока-Кола” худалдахыг хориглож байсан нь гайхахаар зүйл биш байсныг доорх баримтуудаас ойлгож болно. Сэнгэнэсэн хүйтэн ундаа юм уу шар айраг уусны дараах жаран минут буюу бүтэн цагийн хугацаанд бие тань хэрхэн өөрчлөгддөгийг…
  13. 13.  -10 минутын дараа Цайны арван халбага элсэн чихэр идсэнтэй дүйх хэмжээний их чихэр биеэр нэг тарна. Гэхдээ үүнийг мэдэрч, дотор эвгүйрхдэггүй нь хийжүүлсэн ундаа дахь фосфорын хүчилтэй холбоотой. -20 минутын дараа Цусан дахь чихэр “тэсэрч”, инсулин ялгарна. Элэг хариуд нь хүлээж авсан бүх чихрийг өөх тос болгон хувиргана. -40 минутын дараа Кофейн цусанд шингэж дуусна. Хүүхэн хараа томорч, цусны даралт ихсэнэ. Эдгээрийг зохицуулахын тулд элэгний үйл ажиллагаа идэвхжиж, цусанд их хэмжээний сахар цутгана. Тархины аденозин буюу булчирайдуур хаагдаж, толгой сэргэн эрч хүчтэй болох мэт мэдрэмж төрнө.
  14. 14.  -45 минутын дараа Тархины таатай мэдрэмж “хариуцагч” хэсэгт дофамин ялгарч эхэлнэ. Энэ нь хар тамхи татсан үед мөн ажиглагддаг өөрчлөлт юм. -50 минутын дараа Хийжүүлсэн ундаа дахь фосфорын хүчил нарийн гэдэс дэх кальци, магни, цайрыг нэгтгэж, бодисын солилцоог идэвхжүүлдэг. Цусан дахь чихрийн хэмжээ мөн жирийн үеийнхээс хэдэнтээ өснө. Шээсэн дэх кальци мөн нэмэгдэнэ. Үүнийг энгийнээр тайлбарлавал, хийжүүлсэн ундаа яс шингэлэн гадагшуулдаг уршигт нөлөөтэй гэсэн үг. -60 минутын дараа Хийжүүлсэн ундааны лаазыг онгойлгосноос хойш бүтэн цаг өнгөрчээ. Кофейний далд хөнөөл чухам энэ үед л эхэлнэ. Шингэнээ гадагшуулахад тань үе мөч, ясанд хэрэгтэй ихэнх эрдэс бодис алдагдана. Дараахан нь чихрийн “ноёрхол” мэдрэгдэж, өөрөө ч мэдэлгүйгээр уур уцаартай, залхуу болж эхэлнэ.
  15. 15. Секунд тутам 200.000 худалдаалагдаж байдаг дэлхийн хамгийн алдартай хийжүүлсэн ундаа бол Кока Кола билээ. Кола Кола гэдэг үг нь хүмүүсийн хамгийн их хэлдэг үгсийн жагсаалтад №2 дугаарт бичигддэг гэнэ. Үүний өмнө “Сайн уу?” ордог байна. Судалгаагаар Кока Кола байнга уудаг хүмүүсийн 48% нь зүрхний шигдээсээр нас барах эрсдэлтэй байдаг бөгөөд “Respirology” сэтгүүлд нийтлэгдсэн мэдээлэлд Кока Колаг байнга уух нь уушгийг гэмтээж амьсгалын замын өвчин болон ходоодны хорт хавдар үүсгэгч бөгөөд бие дэх кальцийн хэмжээг бууруулж улмаар яс сийрэгжих эмгэгийн үндэс болдог гэжээ.
  16. 16. ХИЙЖҮҮЛСЭН УНДАА ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ  СӨҮЛ. /ЁНХАП/. Эмэгтэйчүүд цэвэршилтийн дараа үед сахарын агууламж өндөр хийжүүлсэн уувал умайн хүзүүний хорт хавдар тусах эрсдэл нэмэгддэг.  АНУ-ын “Минесотта”-ын их сургуулийн судалгааны баг нэг жилийн турш 23039 эмэгтэйд хийсэн судалгааны дүнд дээрх байдлыг олж тогтоожээ. Судалгаагаар сахарын агууламж өндөр хийжүүлсэн ундааг хэт их уудаг эмэгтэйчүүд хамгийн түгээмэл тохиолдох “Эстоген”-ийн гаралтай умайн хүзүүний хорт хавдар тусах магадлал 78 хувь байсан байна. Судалгаанд оролцогчдын сахарын агууламж өндөр хийжүүлсэн ундаа хэрэглэх тоо долоо хоногт 1,7 – 60,5 байжээ. Судалгааны багийн хэлж буйгаар сахарын агууламж өндөр хийжүүлсэн ундаа нь хүний биеийг өөхлүүлж улмаар өөхлөлт нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч “Эстоген”, “Инсулин”-ий хэмжээг нэмэгдүүлэх нөлөө үзүүлдэг аж.
  17. 17. ХООЛ УУ, ХОР УУ  Энэ ундаанд фосфорын хvчил ихээр агуулагддаг учраас аливаа зvйлийг "цэвэрлэхдээ" их сайн гэнэ. Америкийн зарим хэвлэлд бичсэнээр томоохон хэмжээний осол гарсан тохиолдолд авто зам дээр их хэмжээний цус асгарахад найдвартай цэвэрлэгч болох колаг тогтмол бэлэн байлгадаг аж. Аваар осол болсон газарт кола асгахад цусны ул мөр ор тас арилдаг байна. Энд нэгэн жишээг татсан байсан нь 500 грамм махыг xоёp литр колад хийгээд хэсэг хугацааны дараа шалгахад тvvнээс юу ч vлдээгvй тухай бичсэн байна. Тэр байтугай зэв идсэн төмөр эдлэлийг ч цэвэрлэхэд ашигладаг. Эндээс vзэхэд кола ундааг хvнсэнд хэрэглэхээс илvv ахуй талдаа ашиглачихмаар ч юм шиг. Юутай ч бидний амьдралд хамгийн ойрхон дараах туршилтыг та хийгээд vзээрэй. Нэг лааз коланд зvсэм мах хийхэд болчихсон юм шиг борлочихыг та харна. 
  18. 18. ШVДНИЙ ПААЛАНГ ГЭМТЭЭЖ БАЙГААГ ТОГТООЖЭЭ  Хийжvvлсэн ундаа нь таргалалтын гол шалтгаан болоод зогсохгvй шvдний "дайсан" гэдгийг Америкийн эрдэмтэд судалгааны дvнд тогтоожээ. Энэ тухай "Now York Times" сонин мэдээллэв. Тус судалгаагаар Кока-Кола ундаа нь бусад төрлийн жимсний шvvснээс илvv муу нөлөөтэй гэнэ. Тус улсын Иллиниосийн их сургуулийн хоол судлаачид урт хугацааны туршилт явуулсны дvнд нэгэн нээлтийг хийжээ. Тэд спиртийн агууламжгvй өргөн хэрэглээний хорин төрлийн ундааг сонгон авч, хvний шvдний хэсэг пааланд дусааснаар аль нь хэрхэн нөлөөлж байгааг тогтоосон байна. Ингэхэд паалангийн жин 1,6-5 хvртэл хувиар багасч байжээ. Vvнд хамгийн ихээр нөлөөлсөн ундаа нь Кока-Кола байсан бол Пепси удаалсан байна. Ийн шvдний паалан гэмтээхэд ундаанд агуулагдаж байгаа чихэр болон хvчлийн хэмжээ их нөлөөлж байна гэж эрдэмтэд vзжээ. Ийнхvv шvдний фосфорын ионыг уусган шvдний кальцийг хамгаалалтгvй болгодог учир шvд амархан цоордог байна. Энэ зөвхөн ганц удаагийн дусаалтаар ясанд хэрхэн нөлөөлж байгааг тогтоох зорилготой хийсэн судалгаа ажээ. Тзгэхлээр тогтмол ууж хэрэглэдэг хvний ясанд сийрэгжилт vvсдэг гэх яриа оргvй зvйл биш бололтой. Тэгээд ч кола ундааг европын орнуудад бага хvvхдэд худалдаалахыг хориглосон журам ч гаргасан байдаг.
  19. 19. ХИЙЖҮҮЛСЭН УНДАА БАЙНГА ХЭРЭГЛЭДЭГ ХҮҮХДИЙН АНХААРАЛ ТӨВЛӨРДӨГГҮЙ  Америкийн эрдэмтдийн судалгаагаар хийжүүлсэн ундаа ой тогтоолтод муугаар нөлөөлдөг нь батлагджээ. Мөн хийжүүлсэн ундаа байнга хэрэглэвэл ууртай болдог аж. Эрдэмтэд таван настай 3000 гаруй хүүхдийг судалгаандаа хамруулахад тэдний 43 хувь нь өдөр бүр хийжүүлсэн болон чихрийн агууламж өндөртэй ундаа хэрэглэдэг нь тогтоогдсон байна. Тэднээс өдөрт тогтмол дөрвөн лааз ундаа уудаг болох дөрвөн хувь нь хүүхэд зодох, бусдын тоглоомыг булаах зэргээр байнга хэл ам таталдаг болохыг эрдэмтэд онцолжээ.  Хийжүүлсэн ундаанд агуулагдах кофеиний нөлөөгөөр хүүхдүүд нойронд муу болж, улмаар зан аашинд нь өөрчлөлт ордог гэсэн дүгнэлт гаргасан тухайгаа судалгааны багийнхан мэдээлсэн байна
  20. 20.  Тиймээс ч эрүүл мэнддээ анхаардаг хүн бүрт зориулан Кока Коланы ашигтай бөгөөд сонирхолтой ахуйн дараах “10” хэрэглээний тухай нийтэлжээ.
  21. 21.  Зэв арилгагч Кока Кола нь хүчиллэг чанартай учраас зэвийг маш сайн арилгахаас гадна өнгийг нь гайхалтай сэргээж өгдөг байна. Аливаа төмөр эдлэлийн зэвийг Коланы тусламжтайгаар арилгахдаа нэг хоног дэвтээх хэрэгтэй байдаг гэнэ. Ингээд нэг хоносны дараагаар зөөлөн арчиж цэвэрлэхэд зэвийг ор мөргүй арилгадаг байна.
  22. 22. . ШИЛ АРЧИГЧ КОЛАНД АГУУЛАГДДАГ НИМБЭГНИЙ ХҮЧИЛ НЬ ЦОНХНЫ ШИЛИЙГ САЙТАР ЦЭВЭРЛЭХЭЭС ГАДНА ӨВӨЛ ЦАНТУУЛАХГҮЙ САЙН ТАЛТАЙ ГЭНЭ. ЭНЭ НЬ ЗОРИУЛАЛТЫН ШИЛ АРЧИГЧААС Ч ДУТАХААРГҮЙ ҮР ДҮНГ ҮЗҮҮЛЭХЭЭС ГАДНА ҮНИЙН ХУВЬД ХЯМДХАН ТУСДАГ УЧИР ЭНЭ МЭТ ШИЛ ТОЛИО ЦЭВЭРЛЭХЭД ӨРГӨН АШИГЛАГДДАГ БАЙНА
  23. 23.  Хоолны “шилдэг” амтлагч Кока Колаг дэлхийн маш олон оронд их бага хэмжээгээр хоол амтлагч болгон ашигладаг. Энэ нь тахиа болон гахайн махыг амталж жигнэхэд нэн тохиромжтой байдаг бөгөөд Коланд агуулагдах сахар нь зоогонд өнгө ба чихэрлэг амтыг өгдөг бол нимбэгний хүчил нь хурц бөгөөд салахын аргагүй амтыг хачирлаж өгдөг ажээ.
  24. 24. ҮСНИЙ ТЭЖЭЭЛ КОЛАГААР ҮСЭЭ ЗАЙЛАХ НЬ ҮСЭНД ТЭЖЭЭЛ БОЛДОГ БА ӨНГИЙГ СЭРГЭЭЖ, НАМИРСАН ЗӨӨЛӨН БОЛГОДОГ БАЙНА. ҮҮНЭЭС ГАДНА АРЬСАА ШАВШИХ НЬ Ч САЙН БӨГӨӨД БИЕЭС ЭВГҮЙ ҮНЭРИЙГ АРИЛГАЖ АРЬСЫГ ЗӨӨЛӨН ТОЛИГОР БОЛГОДОГ ГЭНЭ. МӨН ҮСЭНД НААЛДСАН БОХИЙГ ТӨВӨГГҮЙ АРИЛГАДАГ БА БОХЬ НААЛДСАН ХЭСЭГТЭЭ КОКА КОЛАГААР ШАВШИХАД ХЭСЭГ ХУГАЦААНЫ ДАРАА НААЛДСАН БОХЬ ХЯЛБАРХАН АРИЛДАГ БАЙНА. КОКА КОЛАНЫ ЛААЗЫГ ЛЭЙДИ ГАГА ТЭРГҮҮТЭЙ АЛДАРТНУУД ҮС БУРЖИЙЛГАГЧ БОЛГОН АШИГЛАСАН ТОХИОЛДОЛ Ч БАС БИЙ.
  25. 25. ӨВЧИН НАМДААГЧ КОКА КОЛАНД АГУУЛАГДДАГ ХИМИЙН НЭГДЛҮҮД НЬ ЗӨГИЙ, ШУМУУЛ, ДАЛАЙН МӨГӨӨРС ЗЭРЭГ АМЬТДАД ХАТГУУЛСАН ӨВЧНИЙГ НАМДААХАД ХАМГИЙН ХЭРЭГТЭЙ ЭД БАЙДАГ ГЭНЭ. ДАЛАЙН ЭРГЭЭР АМАРЧ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ОЛОНХ НЬ ӨВЧИН НАМДААХ ЭМ МЭТЧИЛЭНГИЙН ҮНЭТЭЙ ЗҮЙЛС АВЧИРДАГ БОЛ ЭДГЭЭРИЙН ОРОНД ГАНЦ ЛААЗ КОЛА БАЙХАД Л ХАНГАЛТТАЙ АЖЭЭ. АМЬТАНД ХАТГУУЛЖ ЭСВЭЛ ХАЗУУЛСАН ХЭСЭГТЭЭ КОКА КОЛА АСГАХ НЬ ӨВЧНИЙГ НАМДААЖ ЭДГЭРЭЛТИЙГ ТҮРГЭСГЭДЭГ БАЙНА. ЭНЭ АРГЫГ ХЭРЭГЛЭЭД НЭМЭРГҮЙ БАЙВАЛ ТУХАЙ ХЭСЭГТЭЭ ӨӨРИЙНХӨӨ ЭСВЭЛ ХЭН НЭГНИЙ ШЭЭСЭЭР ЖИН ТАВЬЖ ШАВШИХ НЬ ХАЧИРХАЛТАЙ БӨГӨӨД ҮР ДҮНТЭЙ АРГА ГЭНЭ.
  26. 26.  Түлэнхий арилгагч Аливаа сав суулга түлэгдэж өнгөө алдсан тохиолдолд Кока Колагаар хялбархан өнгийг нь сэргээж, түлэнхийг арилгах боломжтой байдаг гэнэ. Ингэхийн тулд тухайн сав суулганыхаа түлэнхий өнгөрийг давах хэмжээний Кока Кола хийж зөөлөн гал дээр цаг гаран байлгадаг байна. Ингээд л түлэнхий нь ор мөргүй арилж өнгө нэмдэг байна.
  27. 27. Толбо / Үнэр арилгагч Ахуйн сонирхолтой олон зориулалтаар ашиглах боломжтой Кока Кола нь хувцас болон хивсэнд шингэсэн эвгүй үнэр ба толбыг арилгах чадвартай юм байна. Ялангуяа хувцсанд шингэсэн эвгүй үнэрийг дарахаас гадна цусны толбыг маш сайн арилгадаг гэнэ
  28. 28.  Хортон шавж хөнөөгч Кока Коланы чихэрлэг үнэр нь гэрт үүрлэсэн аливаа хортон шавжийг олноор цуглуулж хөнөөхөд тустай байдаг гэнэ. Зуны цагт ялаа, шумуул зэрэг элдэв хортон шавжийг хөнөөснийхөө дараа илүү гарсан Кока Колагаараа цэцэрлэг ба хүлэмжнийхээ зүлэг, ургамал цэцэгсийг услах нь тэжээл болж өгдөг байна. Кока Коланд агуулагдах хүчил нь шавжийг хөнөөдөг ажээ.
  29. 29. Эмчилгээний “шилдэг” арга Хамгийн алдартай бөгөөд цангаа тайлагч амттай Кока Кола нь төрөл бүрийн эмгэгийг анагаахад хэрэглэгддэг байна. Тухайлбал дотор муухайрч бөөлжис цутгахыг зогсоохоос эхлээд суулгалт, гэдэсний элдэв өвчнийг намдаах, хоолой өвдөх ба зогисуулахад хэрэглэх жишээтэй Торгомсог зөөлөн арьстай болохыг хүсвэл нэг халбага Кока Колаг байнга хэрэглэдэг нүүр ба биеийнхээ лосьонтой хольж түрхэх хэрэгтэй гэнэ. Ингэснээр арьсанд тэжээл болохын сацуу чийглэг, зөөлөн бөгөөд өөгүй толигор болдог гэжээ.
  30. 30.  Уг судалгааг Вашингтонд төвтэй хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газраас явуулжээ. Уг байгууллага Кока кола, пепси ундааны найрлагад ордог өнгө оруулагч карамелийг хэрэглэхийг хориглох саналыг Америкийн Эм хүнсний яаманд гаргажээ. Учир нь уг бодис хорт хавдар болон өмөн үү үүсгэгч гол бодис гэнэ.
  31. 31. ХИЙЖҮҮЛСЭН УНДААНД ӨНГӨ ОРУУЛАГЧ КАРАМЕЛИЙН ХҮРЭН ӨНГӨ НЬ ЖИНХЭНЭ КАРАМЕЛЬ БИШ, ӨНДӨР ТЕМПЕРАТУР, ДАРАЛТЫН ДООР ГАРГАЖ АВСАН АММИАК БОЛОН СУЛЬФАТТАЙ ЭРДЭНЭШИШИЙН САХАР АЖ. ЛАБОРАТОРИД ЯВУУЛСАН СУДАЛГААГААР ДЭЭРХ ХОЁР ХИМИЙН БОДИС НЬ ЭЛЭГНИЙ БОЛОН УУШИГНИЙ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭГЧ ЭЛЕМЕНТҮҮД БОЛОХ НЬ ТОДОРХОЙ БОЛСОН БАЙНА. ХИЙЖҮҮЛСЭН УНДАА БАЙНГА УУДАГ ХҮМҮҮС БУЮУ ӨДӨРТ ТОГТМОЛ 16 МИКРО ГР ХЭРЭГЛЭХЭД Л АЙМШИГТАЙ ҮР ДАГАВАРТ ХҮРЭХ АЖ. ХАРИН ХИЙЖҮҮЛСЭН УНДААНЫ ТОГТМОЛ ХЭРЭГЛЭГЧИД НЬ ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮД БАЙГАА НЬ ХАМГИЙН ИХ СЭТГЭЛ ЭМЗЭГЛҮҮЛЖ БАЙГАА БӨГӨӨД ЭНЭ ТОО УЛАМ НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА.
  32. 32.  Соса-Cola болон Pepsi зэрэг аварга том компаниудын рекламын ачаар 1980-иад оны эхээр хийжүүлсэн ундаа “урагш цойлон гарсан юм”. Хийжүүлсэн чихэрлэг ундааны хэрэглээ 1998 онд дээд цэгтээ хүрч, АНУ-ын оршин суугч бүр жилд дунджаар 204 литр ийм ундаа ууж байсан бол, харин усны жил тутмын хэрэглээ 159 литр байжээ. Гэвч сүүлийн жилүүдэд байдал өөрчлөгдөх болсон байна. Хийжүүлсэн ундаа эрүүл мэндэд хортой, тухайлбал таргалуулдаг гэж эмч нар уг ундааг буруутгах болсон юм. АНУ-ын нэг оршин суугч жилд дунджаар 166 литр хийжүүлэн ундаа ууж байгаа нь 1998 оныхоос 17 хувиар багасчээ.
  33. 33. ХОДООДОО ЭРҮҮЛ БАЙЛГАЯ ГЭВЭЛ ХИЙЖҮҮЛСЭН УНДААНААС ТАТГАЛЗ  Чихэрлэг ундаа уух болон эмэгтэйчүүдийн дунд зүрхний титэм судасны өвчин тусах эрсдэл хоорондоо холбоотойг Америкийн эмч нар илрүүлжээ. Чихэрлэг хийжүүлсэн ундаа хэд хэдэн удаа байнга балгадаг эмэгтэйчүүдэд зүрх-судасны элдэв өвчин тусах эрсдэл 35 хувиар их байдгийг Харвардын анагаах ухааны сургуулийн судалгаа харуулсан байна. Хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, тамхи татах, согтууруулах ундаа их хэмжээгээр уух, өөх тос ихтэй хоол идэх зэрэг хүчин зүйлийг харгалзан үзсэний дараа ч үр дүн өөрчлөгдөөгүй ажээ. Соодтой болон хийжүүлсэн амтлаг ундаа нь хоолны дэг барих эрүүл биш сонголт бөгөөд эдгээрийг хамгийн бага хэрэглэх ёстойг зүрх-судасны эмч нар сануулж байна. Хийжүүлсэн ундаа тогтмол уух нь эмэгтэйчүүдэд зүрхний элдэв өвчин даамжирах магадлалыг нэлээд ихэсгэдэг гэж мэргэжилтнүүд хэлж байна. 34-59 хүртэлх насны 88 мянган эмэгтэйчүүдийн биеийн байдлыг үзэж, хоолны дэглэмд нь дүн шинжилгээ хийжээ. Кофеинтай кола, чихэрлэг хийжүүлсэн ундаа, хийжүүлээгүй илчлэг ундаа, байгалийн юмуу хиймэл амт оруулагч найрлагад нь ордог соодны болон жимсний шүүсүүдийг эмч нар зүрхэнд хортой гэж үзэж байна. Сүүлийн 30 жилд ийм ундааны хэрэглээний давтамж ялангуяа өсвөр насныхан болон залуучуудын дунд хоёр гаруй дахин нэмэгдсэнийг судлаачид тэмдэглэжээ.
  34. 34. Бид 100 оюутанаас судалгаа авсан ба судалгааны маань үр дүн маш сонирхолтой гарсан юм. БИДНИЙ СУДАЛГААНЫ ҮР ДҮН
  35. 35. Судалгаанд оролцсон хүмүүс бүгд оюутнуудын байлаа. Нийт оюутнуудын 65% нь байнга хийжүүлсэн ундаа хэргэлдэг нь ажиглагдлаа.
  36. 36. Хийжүүлсэн ундааны хэрэглээг 1 оюутаны 7 хоногийн хэрэглээгээр судалж үзэв. Нийт оюутнууд 7 хоногийн 4 өдөр хийжүүлсэн ундааг тус тус хэрэглэдэг болох судалгаагаар гарч ирлээ.
  37. 37. Оюутануудын ихэвчлэн хэргэлдэг ундаанаас Сонгодог нь кола пэпси 36%тай байлаа
  38. 38. Их дээд сургуульд суралцагсад хоногт дунджаар 7 цагийг сургууль дээрээ өнгөрүүлдэг байна. Оюутануудын кола хамгийн их хэргэлдэг газраар бүгд буюу гэртээ сургуульдаа хаана ч байсан хэргэлхэд болон худалдаж авахад кола хамгийн амар олддог гэсэн хариу гарлаа Хийжүүлсэн ундаа хэрэглэх болсон шалтгаануудаас амны цангаа тайлахдаа онцгой сайн мөн реклам сурталчилгаа хамгийн өндөр үзүүлэлттэй байлаа
  39. 39. Оюутанууд хийжүүлсэн ундааны талаар өөрөө мэддэг гэж байв
  40. 40. Оюутнуудын дунд хийсэн судалгаанд хийжүүлсэн ундааны талаар мэдлэг хангалтгүй байлаа. Ялангуяа хүний биед ямар муу үр дагавартай ямар факт гарсан талаар тодорхойгүй ихэвчлэн муу байдаг гэж сонссон гэдэг хариулт өгсөн бөгөөд цаашид энэ чиглэлийн сургалтыг өргөнөөр зохион байгуулах шаардлагатайг харууллаа.
  41. 41. Мөн нийт судалгаанд оролцсон оюутнуудын 88% нь хүний биед муу гэдгийн мэддэг хирнээ уудаг гэж хариулсан юм.
  42. 42. Иймээс тэдний эрүүл мэндийг хамгаалах, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хийжүүлсэн ундааны хэрэглээг багасгах орчинг бүрдүүлэх талаар асуудал чухлаар тавигдаж байна. Үүний тулд сургуулиудын дэргэдэх хоолны газрууд дэлгүүрт хийжүүлсэн ундааны борлуулалтыг багасгаж ундааны нэр төрлийг сайжруулах, оюутнуудын эрүүл мэндэд тустай ундаа хэрэглэх орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлыг хийх хэрэгтэй байна.
  43. 43.  Их дээд сургуульд суралцагсдын дунд хийжүүлсэн ундааны талаарх үнэн зөв мэдлэг, дадал олгох гарын авлага материалаар хангах, мэдээлэл сургалт сурталчилгааг оюутнуудын оролцоог дэмжсэн хэлбэрээр далайцтай хийх шаардлагатай байгаа нь тус тус харагдлаа.
  44. 44. АНХААРЛАА ХАНДУУЛСАН ТАНЬД БАЯРЛАЛАА

×