More Related Content
Similar to Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өвөрмөц эмчилгээний дүнгээс (20)
More from Ankhbileg Luvsan (11)
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өвөрмөц эмчилгээний дүнгээс
- 1. ХЭВЛИЙН ХӨНДИЙН ИДЭЭТ ҮРЭВСЭЛТ ӨВЧНИЙ ҮЕД ТУНГАЛАГИЙН
БУЛЧИРХАЙД ХИЙГДСЭН ӨВӨРМӨЦ ЭМЧИЛГЭЭНИЙ ДҮНГЭЭС
Нарансүх.Б1
, Оюунгэрэл.Х2
, Оюунбаяр.Х2
1
БХХСАХНЭ, 2
АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС
Орчин үед эрдэмтэд тунгалагын тогтолцооны анатоми, физиологийг
нарийвчлан судлаад рентген туяа үл нэвтрэх бодис шахаж зураг авах,
тунгалагийн үүсэл, шингэний урсгалыг хурдасгаж бие махбодын шингэний
эргэлтийг сайжруулах, хэвлийн хөндийн эмгэгийн уед цзэжний тунгалагын
булчирхайн цоргоос тунгалаг шингэн авч хортой бодисоос цэвэрлэн буцааж хийх,
тунгалагийн судас булчирхайд эмийн бодис тарих ззрэг аргаар тунгалаг булчирхай
судлалын үр дүнг эмнэл зүйн практикт ашиглах болсон.
1970 онд Ю.Левин хавдартай өвчтөнд энэхүү аргыг хэрэглэсэн нь үр дүнтэй
болсныг ажиглажээ.
Туршин судлаач Р.Т.Панченков, Н.И. Федоров нарын эрдэмтэд хэвлийн
хөндийн эрхтний идээт үрэвслийн хүндэрсэн тохиолдолд тунгалгийн замаар
антибиотик хэрэглэхэд хэрэглэхэд хордлогыг хурдан арилган, идээт үрэвсэл
багасгаж, өвчтөний биеийн байдал 2-4 хоногт мэдэгдэхүйц сайжирсан байна.
Манай оронд хэвлийн хөндийн эрхтэний идээт үрэвсэл элбэг тохиолддог
бөгөөд бид хэвлийн хөндийд түгээмэл идээт үрэвсэлтэй 20 хүнд тунгалагийн
булчирхайд антибиотик тарьж эмчилсэн юм.
Судалгааны ажлын зорилго
Хэвлийн хөндийн хурц идээт үрэвслийн хүндэрсэн тохиолдлуудыг
тунгалагийн булчирхайд антибиотик тарих шинэлэг аргаар эмчилсэн эмчилгээний
үр дүнг тооцох
Судалгааны ажлын зорилт
1. Хурц идээт үрэвслийн хүндрэлийн үед эмчилгээг тунгалагийн булчирхайд
хийх.
2. Эмчилгээний үр дүнг эмнэл зүйн байдал, лабораторийн шинжилгээн дээр
үндэслэн тооцох
- 2. Судалгааны ажлын материал ба аргачлал:
БХХСАХНЭ-т хэвтэн эмчлүүлж буй перитонит, парапроктит, остеомиелит
зэрэг хурц идээт үрэвслийн хүндрэл бүхий 20 өвчтөнд тунгалагийн булчирхайд
антибиоикийг эмийн бэлдмэлтэй хавсран хийж эмчилсэн. Мөн ижил онош бүхий
20 өвчтөнг хяналтын бүлэгт сонгон эмчилгээ оношлогооны удирдамжинд заагдсан
эмчилгээг явуулав.
Судалгаанд хамрагдсан өвчтнүүдэд эмнэл зүйн үзлэг хийж онош тогтоон,
гемограмм, лейкограммыг шинжлэн тодорхойлсон.
Үндсэн бүлгийн өвчтөнүүдэд тунгалагийн булчирхайд цефазолин 1сая ед,
дексаметазон 2.4%-0.5, витамин РР 1.0 мл, гепарин 2500 ед, 0.25-0.5 % ийн 15-20
мл новакайнаар шингэлэн хийж тарьсан. Энэ эмчилгээг 24-72 цагийн зайтай тарьж
хэрэглэв.
Уг эмчилгээний үр дүнг өвчтний түүхэнд хийсэн анализ, эмчилгээний үе
шатууд дахь шинж тэмдэг, клиникийн байдал, лейкограмм, гемограммын
үзүүлэлтийг эмчилгээний өмнө ба хойно үнэлэн протоколд тэмдэглэн гаргаж
тооцлоо.
Судалгааны ажлын үр дүн
Судалгаанд хамрагдсан 40 өвчтнүүд бүгд хэвлийн эрхтний идээт үрэвслийн
хүндрэлтэй болон хүндэрсэн байсан. Өвчлөл 22-58 насны хооронд тохиолдож
байлаа. Хүйсийн хувьд гэвэл 60 хувь эрчүүд, 40 хувь эмэгтэйчүүд эзэлж байв.
Өвчтөний биеийн халуун , лейкоцит, лимфоцитын үзүүлэлт
Хүснэгт 1
Үзүүлэлт Групп
Эмчлэгдсэн өдөр
1
Эмчилгээний
эхэнд
2 3 4
Эмчилгээний
дараа
Биеийн
халуун
Үндсэн
Хяналтын
38,6+-0,20
39,1+-0,24
37,0+-
0,56
37,0+-
0,31
37,0+-0,11
37,6+-0,21
- 3. 38,4+-
0,3
38,0+-
0,14
Лейкоцит
*10ﺂ9л
Үндсэн
Хяналтын
9,8+-0,64
11,0+-0,70
8,3+-0,4
10,4+-
0,6
7,4+-0,21
9,0+-0,32
6,31+-0,25
9,8+-0,24
Лимфоцит
10 ул
Үндсэн
Хяналтын
18,7+-0,7
19,7+-0,4
12,8+-
0,3
14,6+-
0,1
8,2+-1,6
10,5+-0,6
6,2+-0,4
8,2+-0,1
Үндсэн бүлгийн өвчтөнүүдийн биеийн халуун эм хэрэглэхийн өмнө 38.6±0.20
байсан бол эмчилгээний дараа 37.0±0.11 болон багассан, харин хяналтын бүлэгт
эм хэрэглэхийн өмнө 39.1±0.24 байснаа эмчилгээний дараа 37.6±0.21 болон
багассан байна.
Үндсэн бүлгийн өвчтөнүүдийн лейкоцитын тоо эм хэрэглэхийн өмнө
9.8±0.64 байсан бол эмчилгээний дараа 6.31±0.25 болон багассан, харин
хяналтын бүлэгт эм хэрэглэхийн өмнө 11.0±0.70 байснаа эмчилгээний дараа
9.8±0.24 болон багассан байна.
Үндсэн бүлгийн өвчтөнүүдийн лимфоцитын тоо эм хэрэглэхийн өмнө
18.7±0.7 байсан бол эмчилгээний дараа 6.2±0.4 болон багассан, харин хяналтын
бүлэгт эм хэрэглэхийн өмнө 19.7±0.4 байснаа эмчилгээний дараа 8,2±0.1 болон
багассан байна.
Тунгалагын булчирхайд антибиотик хэрэглэсэн бүлгийн өвчтнүүдийн
(12)60% перитонит байсан бөгөөд эмчилгээний дараа биеийн байдал эрс сайжрал
авсан бол, хяналтын бүлэгт (10)50% байснаа 5-7 хоногт эмчилгээний үр дүн гарсан
байна.
Дүгнэлт:
1. Идээт үрэвсэл хүндэрсэн үед тунгалагийн замаар антибиотик тарих аргыг
клиникийн практикт хэрэглэхэд бололцоотой, арга техникийн хувьд хялбар,
- 4. бусад эмчилгээний аргуудаас давуутай, цаг хугацаа хожсон, дархлааг
зохицуулах замаар өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх үйлдэлтэй
байгаа нь ажиглагдсан тул хот хөдөөд эмчилгээний практикт нэвтрүүлэхэд
бүрэн боломжтой.
2. Хэвлийн хөндийн идээт үрэвслийн хүндрэлийн үед тунгалагийн замаар
антибиотик тарьж эмчилснээр хордлогыг хурдан хугацаанд тайлж, идээт
үрэвслийг намдааж, биеийн дархлааг сэргээж байгаа нь лабораторийн
шинжилгээний үзүүлэлтүүдээр нотлогдож байна.
Ном зүй: