Diese Präsentation wurde erfolgreich gemeldet.
Wir verwenden Ihre LinkedIn Profilangaben und Informationen zu Ihren Aktivitäten, um Anzeigen zu personalisieren und Ihnen relevantere Inhalte anzuzeigen. Sie können Ihre Anzeigeneinstellungen jederzeit ändern.

Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь

5.602 Aufrufe

Veröffentlicht am

Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь /Нарантуяа.М/

Veröffentlicht in: Präsentationen & Vorträge
  • Login to see the comments

Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь

  1. 1. АРТЕРИЙН ДАРАЛТ ИХДЭХ ӨВЧНИЙ ТАРХАЛТ, ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ ИЛРҮҮЛЭХ НЬ Нарантуяа.М 1 Одбаяр.Д 2 АШУҮИС, Дархан–Уул аймаг дахь АУС Үндэслэл: Өнөөдөр дэлхий дээр артерийн даралт ихсэх өвчнөөр 1 тэрбум хүн өвдөж, 1.5 тэрбум хүн цусны даралт ихсэх өвчний зовиуртай амьдарч байна. Түүнээс 55 секунд тутамд нэг хүн уг өвчний улмаас тархины цус харвалтанд өртөж, жилд долоон сая хүн буюу 3.3 минут тутамд нэг хүн харвалтын улмаас нас барж байгааг судлаачид тогтоожээ. Цусны даралт ихсэх өвчин нь тархинд цус харвах /дайрлага/ шалтгааны 64%, зүрхний шигдээсийн шалтгааны 49.0%-ийг эзэлдэг. Монгол улсад насанд хүрэгчдийн өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Монгол оронд байгаль цаг уур, газар нутаг төвийн бүсийн байдлаар авч үзэхэд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн нурууны уулархаг бүс нутагт (1600-2500 м-т) амьдардаг хүмүүс 20.0-25.0% байгаа бөгөөд давс их хэрэглэдэг баруун бүс нутгийн хүмүүст даралт ихсэлтийн түвшин өндөр байна. Монгол улсын хэмжээнд 2014 оны байдлаар артерийн даралт ихсэх өвчин оноштойгоор 19811 хүн хэвтэн эмчлүүлж, 46022 хүн амбулаторын тусламж үйлчилгээ авсан байна . Дархан-Уул аймгийн хүн амын дунд артерийн даралт ихсэх өвчин 2010 оноос хойш насанд хүрэгчдийн нийт өвчлөлийн 39,5% -ийг эзэлж жил ирэх тусам тухайн өвчнөөр нас барсан хүний тоо нэмэгдсээр байна. Иймээс даралт ихсэх өвчний тархалт, түүнд нөлөөлж буй амьдралын хэв маяг болон хооллолт зарим эрсдэлт хүчин зүйлсийг бүс нутгийн газар зүйн байршил, байгаль цаг уур, ѐс заншилтай хэрхэн холбоотой болохыг судалж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, өвчлөл, нас баралтыг бууруулах асуудал тулгамдаж байна. Судалгаанд нийт 150 хүн оролцсон бөгөөд бидний хийсэн судалгаагаар АДИӨ-ний тархалт 40-49 насныхны дунд 15% ихсэж, 50-59 насанд 39% байгаа нь нас ахих тутам нэмэгдэж байгаа нь 2009 оны МСС-ын “ Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийн тархалт” судалгаа мөн НЭМХ-гийн Хоол судлалын төвийн “Артерийн даралт ихсэх өвчин,
  2. 2. түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс” зэрэг судалгааны нас ахих тусам даралт ихсэх хандлагатай байна гэсэн дүгнэлтийг баталж байна. Зорилго Дархан-Уул аймгийн хүн амын артерийн даралт ихсэх өвчний тархалт, зарим эрсдэлт хүчин зүйлийг судлах Зорилт 1. Артерийн даралт ихсэх өвчний тархалтын түвшинг тогтоож анхдагч болон завсрын эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг тодорхойлох 2. Артерийн даралт ихсэх өвчний тархалт, амьдралын хэв маяг, ѐс заншлын онцлогын хоорондын хамаарлыг тогтоох Шинэлэг тал Артерийн даралт ихсэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлийн өнөөгийн байдлыг амьдралын хэв маяг, зан заншлын онцлогтой харьцуулан судалж дүгнэлт өгсөнд оршино. Практик ач холбогдол Бидний судалгааны үр дүн, баримт нотолгоонд суурилан эрүүл мэндийн анхан шатны тусламжийн эмнэлэг, эрүүл мэндийн ажилтнууд, артерийн даралт ихсэх өвчнийг эрт илрүүлж хяналтанд авах, хувь хүмүүс энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хэрэгжүүлэх боломжтойд практик ач холбогдол оршино. Судалгааны ажлын арга, аргачлал Дескритив загварыг ашиглан судалгааг явуулав. Асуумж, ажиглалт, ярилцлага, эмнэлзүйн үзлэг хэмжилтийн аргуудыг ашиглан судалгааны мэдээ материалыг цуглуулсан. ДЭМБ-ын халдварт бус өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийн илрүүлэлтийн менежментийн арга аргачлалыг судалгаандаа ашигласан. Бид судалгаандаа Дархан-Уул аймгийн Гэрэлтэй өрхийн эмнэлгийн 50, Энэрэлт наран эмнэлгийн 50, Гос хот эмнэлгийн 50 нийт 25-64 насны эрэгтэй, эмэгтэй 150
  3. 3. хүнийг хамруулан асуумж, эмнэлзүйн үзлэг, хэмжилт, ярилцлагын аргыг хослуулан явуулсан. Артерийн даралтыг хэмжихдээ “OMRON Model M5” автомат даралт хэмжигч ашиглан судлуулагчийн баруун гарын бугалганд 3 удаа давтан хэмжилт хийж, 2 ба 3 дахь хэмжилтийн дундаж үзүүлэлтээр артерийн даралтыг тогтоосон. Судалгааны үр дүн Бидний судалгаанд хамрагдсан хүмүүсийн 10 хүн тутмын 2 нь ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйлийн аль нэг хүчин зүйл нь илэрч байгаа бөгөөд 2009 онд хийгдсэн дээрхи судалгааны Монголын 10 хүн тутмын нэг нь ХБӨ-ний нийтлэг эрсдэлт хүчин зүйлд өртөх өвчлөх эрсдэлтэй байна гэсэн дүгнэлттэй ойролцоо байна. 2009 оны халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн судалгаанд эрэгтэйчүүдийн 43%, эмэгтэйчүүдийн 5,2% тамхи татдаг байхад бидний судалгаагаар эрэгтэйчүүдийн 36,5%, эмэгтэйчүүдийн 7% байгаа нь тамхийг их хэрэглэснээс даралт ихсэлтэнд нөлөөтэй нь харагдаж байна. Зураг 1. Тамхи таталтын байдал 1-р зургаас харахад тамхи татдаг байгаа эрэгтэйчүүд 24.0%, эмэгтэйчүүд 3% -ийг эзэлж байна.
  4. 4. Зураг 2. Артерийн даралт ихсэлт, насаар 2-р зургаас харахад нас, артерийн даралтын хооронд (r =0.67) эерэг дунд зэргийн хүчтэй хамааралтай байна. 40-49 наснаас артерийн даралт нэмэгдэж байна. Зураг 3. Артерийн даралт ихсэлт, тамхи таталтын хамаарал 3-р зургаас харахад артерийн даралт ихсэлт, тамхи таталтын хооронд (r=0.01), үл ялиг хамааралтай байна. Зураг 4. Хоол унданд хэрэглэх давсны хэрэглээ 4-р зургаас харахад судалгаанд хамрагдагсадын дундах хоолны давсны хэрэглээг судлахад 10,0 граммаас дээш давс хэрэглэдэг хүмүүсийн дунд АДИӨ-ний тархалт (p=0.03) өндөр байна. АДИӨ, давсны хэрэглээний хооронд (r=0.4) дунд зэргийн хамааралтай байна.
  5. 5. Зураг 5. Архины хэрэглээ, % 5-р зургаас харахад АДИӨ, архины хэрэглээний хооронд (r=0.5) дунд зэргийн хамааралтай байна. Зураг 6. Өөх тосны хэрэглээ, АДИӨ-ний хамаарал, % 6-р зургаас харахад АДИӨ-ний тархалт өөх тосны хэрэглээний хооронд (r=0.6) дунд зэрэг хамааралтай байна. Хэлцэмж Судалгаанд нийт 150 хүн оролцсон бөгөөд бидний хийсэн судалгаагаар АДИӨ-ний тархалт 40-49 насныхны дунд 15.0% ихсэж, 50-59 насанд 39.0% байгаа нь нас ахих тутам нэмэгдэж байгаа нь 2009 оны МСС-ын “ Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийн тархалт” судалгаа мөн НЭМХ- гийн Хоол судлалын төвийн “Артерийн даралт ихсэх өвчин, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс” зэрэг судалгааны нас ахих тусам даралт ихсэх хандлагатай байна гэсэн дүгнэлтийг баталж байна. Бидний судалгаагаар хүн амын 27% нь тамхи татаж байгаа нь 2009 оны халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн
  6. 6. судалгаанд хөдөөгийн хүн амын 27.8% нь тамхи татдаг гэсэн дүгнэлттэй тохирч байгаа нь тамхийг их хэрэглэснээс даралт ихсэлтэнд нөлөөтэй нь харагдаж байна. Манай судалгаагаар амьдралын сөрөг хэв маягаас шалтгаалан АДИӨ-ний тархалт ихсэж байгаа нь 2009 онд хийгдсэн дээрх судалгааны дүгнэлттэй ойролцоо байна. Дүгнэлт 1. Дархан-Уул аймгийн хүн амын дунд цусны даралт ихсэх өвчний тархалтын түвшин өндөр (p= 0.005) байгаа бөгөөд үүнээс нас ахих тусам ихсэх магадлал өндөр байгаа нь харагдаж, АДИӨ-ний тархалтанд өөх тостой хоол, давс их хэрэглэх, тамхи татах, архи уух зэрэг нь завсрын эрсдэлт хүчин зүйлс болох нь батлагдаж байна. Эдгээр хүчин зүйлс нь АДИӨ-тэй ( r=0.7) дунд зэргийн хүчтэй хамааралтай байна. 2. Мөн түүнчлэн хүн амын дунд архи,тамхи,өөх тос,давсны хэрэглээ харьцангуй өндөр байгаа нь амьдралын буруу хэв маягтай холбоотой төдийгүй артерын даралт ихсэх өвчнийг тархалт ихсэж байгааг харуулж байна. Ном зүй : 1. Эрүүл мэндийн статистик үзүүлэлт. Дархан-Уул аймаг : 2013 2. Дэжээхүү Г. Эрүүл мэндийн увидас сэтгүүл. Улаанбаатар: 2004.№7.х.5. 3. Донгиндоо Э. Эрүүл биеийн физиологийн үндэс. Улаанбаатар: 1966.х.100. 4. Доцент Дорж Г, Дамдинсүрэн Л, Дашцэрэн Ц, Дугарсүрэн С, Намсрай Л, Нээчин Ч. Хүний эрүүл анатоми. Улаанбаатар: 1967.х.321-324. 5. Цэцэгмаа Ц, Оюунбат Б, Эмгэг үйл судлал Улаанбаатар: 2004. 6. “Өрхийн эмчийн үйл ажиллагааны менежмент” Д.Одонтуяа УБ 2007 7. “Нийгмийн эрүүл мэнд,ДЭМБ удирдамж” УБ 2007 8. “Эрдэм шинжилгээ судалгааны арга зүй” Б.Баярсайхан УБ 2007 Зөвлөмж Цусны даралт ихдэлтээс хэрхэн сэргийлэх вэ? ● Зөв хооллолт
  7. 7. Давсны хэрэглээг хязгаарлах : хоногийн давсны хэрэглээг 6 гр (натрийн агууламж 2,4 грамм) болтол нь хязгаарлах. Давсыг хэт их хэрэглэх нь цусны даралтыг ихэсгэх гол шалтгаан болохоос гадна даралт буулгах зарим эм бэлдмэлтэй харшилж, эмийн үйлчилгээг сулруулдаг. Хоол хүнсэндээ, ялангуяа цайндаа давс нэмэхгүй байх нь ач тустай. Түргэн хоол, давс ихтэй хагас болон бүтэн боловсруулсан бэлэн бүтээгдхүүний хэрэглээг хязгаарлах нь зохистой. Эрүүл хоолны дэглэм тогтоох: жимс ногоо, тослог багатай сүүн болон бусад хүнсний бүтээгдхүүнийг хоолны дэглэмдээ ахиухан оруулах нь чухал. Өөх тос бага агуулсан хоол хүнс түлхүү хэрэглэнэ. Зөв хооллолт биеийн жинг хэвийн хэмжээнд барина. Биеийн илүүдэл жингээс сэргийлж, дараах зарчмыг баримтлах шаардлагатай. Үүнд: ▪ хэт их идэхгүй байх- зөвхөн бие махбодийн энергийн зарцуулалтыг нөхөх хэмжээнд хоол хүнс хэрэглэх; ▪ тогтмол хооллох- өдөрт олон удаа (4-6 удаа), бага хэмжээгээр, тогтмол цагт хооллох нь зохистой. Унтахын өмнө хэт их идэхээс зайлсхийх хэрэгтэй. Оройн хоол нь унтахаас хамгийн багадаа 2-3 цагийн өмнө байх шаардлагатай; ▪ хоол хүнсний зохистой тэнцвэрийг хангах- өдөр тутмын хоолонд 15 хувийн уураг, 30 хувийн тос, 55 хувийн нүүрс-ус агуулагдсан байх; ▪ шинэхэн хүнс хэрэглэх- жимс, ногоо түлхүү хэрэглэж, хүнсийг ууранд, эсвэл хэт богино туяат болон энгийн зууханд жигнэн, чанаж болгох нь зохистой; ▪ өөх тос, давс, чихрийн хэрэглээг багасгах. Тамхинаас татгалзах Хэрэв та тамхи татдаг бол түүнээс татгалзах хэрэгтэй. Энэ нь янжуур, сигар, гаанс зэрэг бүх төрөлд хамаатай юм. Тамхи татах нь зүрх судасны өвчин үүсэх тэргүүлэх шалтгаан болдог. Та тамхи татдаггүй ч тамхичин хүний хажууд байдаг бол өөрийгөө “дам тамхичин” хэмээн тооцож, тамхичны адил зүрх судасны өвчинд өртөх эрсдэлтэй гэж үзнэ. Иймд аль болох тамхи татаж байгаа хүний дэргэд байхгүй байхыг хичээнэ.
  8. 8. Архины хэрэглээгээ хязгаарлах Архийг зохисгүй хэрэглэх нь цусны даралт ихдэхэд нөлөөлөх бөгөөд биеийн жин нэмэгдэх, цусны даралт ихдэлтийг хянах үйл явцыг хүндрэлтэй болгодог. Таны цусны даралт ихэсдэг бол архи хэрэглэхээс аль болох зайлсхийх, хэрэв архи уудаг бол архины хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Биеийн хөдөлгөөн Өдөр тутмын амьдралдаа идэвхтэй хөдөлгөөнтэй байх нь артерийн даралтыг 10-20 ммМУБ-аар бууруулдаг. Үүнээс гадна биеийн тамирын дасгал хийснээр биеийн жинг багасгаж, илүүдэл жингээс ангижрахад тусална. Биеийн дасгал хөдөлгөөн тун энгийн байхад л хангалттай. Тухайлбал: ▪ явган явах- цахилгаан шат, нийтийн тээврээр зорчихоос аль болох татгалзах; ▪ өглөөний дасгал хийх; ▪ эрүүлжүүлэх биеийн тамираар хичээллэх- явган алхах, гүйх, усанд сэлэх, дугуй унах, цанаар гулгах; ▪ цэвэр агаарт биеийн хөдөлмөр эрхлэх- тухайлбал, зуслан дээрээ ногоо тарьж, арчлах; ▪ спортоор хичээллэх - гар бөмбөг, агаарын болон газрын теннис тоглох; ▪ цэвэр агаарт гарах- ой мод, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах зэрэг болно. Жингээ хасах ба барих Илүүдэл жин нь цусны даралт ихдэлтийн шалтгаан болдог. Хэрэв илүүдэл жинтэй бол жингийнхээ 4-8 хувийг хасахад л цусны даралт 3-4 ммМУБ-аар буурна. Жин хасах үед таны хэрэглэж буй даралт бууруулах эмийн үр дүн сайжраад зогсохгүй, цусан дахь холестерин, өөх тос, чихрийн хэмжээ багасдаг. Бухимдалтай тэмцэх Бухимдлыг хэзээ ч тамхи татах, архи уух байдлаар тайлах гэж оролдсоны хэрэггүй. Энэ нь байдлыг улам хүндрүүлэх болно. Хамгийн үр дүнтэй арга бол бухимдал тайлах зөв аргачлалд суралцаж, биеийн эсэргүүцэх чадварыг
  9. 9. сайжруулах юм. Үүнд бясалгал, өөрийгөө ятган тайвшруулах, йог, биеийн тамирын дасгал хөдөлгөөн онцгой нэмэртэй байдаг. Хамгийн чухал нь ! ▪ Эмнэлгийн үзлэгт тогтмол орж байх нь зүйтэй. ▪ Артерийн даралт, цусан дахь холестерины хэмжээг хянаж, эрсдэлийн бусад хүчин зүйлийг мэргэжлийн эмч нараар шинжлүүлэх нь өвчнийг эрт үед нь оношлох, түүнээс сэргийлэхэд тустай. ▪ Нас ахих тусам зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл улам нэмэгддэгийг санаж явах хэрэгтэй. Тиймээс 40-өөс дээш насны хэвийн артерийн даралттай хүмүүс жилд нэг удаа даралтаа эмнэлгийн ажилтнаар хэмжүүлж байх шаардлагатай юм.

×