More Related Content
Similar to Малчин өрхийн амьжиргааны судалгаа (20)
More from Ankhbileg Luvsan (20)
Малчин өрхийн амьжиргааны судалгаа
- 1. МАЛЧИН ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ СУДАЛГАА
Хадбаатар.Ү, доктор (Ph.D)
ХААИС-ын харъяа УГТСЭШХ Агро экологи Бизнесийн Сургууль
hadecm@yahoo.com
Хураангуй
Монгол орны эдийн засагт бэлчээрийн мал аж ахуйн үүрэг оролцоо чухал
байр суурийг эзэлдэг билээ. Сүүлийн жилүүдэд мал сүргийн тоо жил бүр өсөж
байгаа боловч малчин өрхүүдийн аж амьжиргаа газар нутаг бүр харилцан адилгүй
байгаа бөгөөд улсын дүнгээр авч үзэхэд амьжиргааны түвшин доогуурт
тоооцогдож байна. Энэ судалгаагаар Хөвсгөл болон Дархан-Уул аймгийн 3-н
сумын малчин өрхүүдээс асуулга, анкетын аргаар тэдний орлого, зардлын байдал,
түүний малын тоо толгой болон төрөл, бүтцээс хэрхэн хамаарч байгааг болон
орлого зардлын байдалд ямар хүчин зүйлүүд нөлөөлж байгааг тогоохыг зорилоо.
Судалгааны дүнд малчин өрхийн 31.5 хувь нь ядуу өрхийн тоонд багтаж байгаа
бөгөөд тэдний орлого малын тооны хэмжээнээс шууд хамаарч энэ дундаа ноос,
ноолуурын орлого голлож байна. Харин 200 доош малтай өрхийн хувьд орлогын
бүтцэд тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсний орлого өндөр хувьтай байгаа нь цаашид
малчдын энэ төрлийн орлогыг бууруулахгүй байх арга хэмжээ шаардлагатай нь
харагдаж байна. Харин өрхийн зардлын үндсэн хэсэг буюу 45% -ийг эзэлж буй
өрхийн хэрэглээний зардал малын тооноос хамаарахгүй ойролцоо байна. Малын
тооны өсөлтийг даган мал аж ахуйн үйлдвэрлэлийн зардал болон хөрөнгө
оруулалтын зардал харьцангуй нэмэгдэж байна.
Оршил
Монгол мал аж ахуй бол жилийн дөрвөн улирлын турш бэлчээрт түшиглэн,
цаг агаарын эрс тэрс нөхцөлд харьцангуй бага зардлаар бүтээгдэхүүн
үйлдвэрлэдэг, олон зуун жилийн турш манай малчин түмний амьжиргааг залгуулж
ирсэн уламжлалт салбар боловч ашиг шим багатай, эрчим муутай салбарт
тооцогддог. Үүний зэрэгцээ нэг өрхөд ногдох малын тоо, малын төрөл, бүтэц,
байгаль эдийн засгийн бүс зэргээс хамааран малчин өрхийн бүтээгдэхүүн
- 2. үйлдвэрлэн борлуулах чадавхи асар их ялгаатай байгаа тул малчин өрхийн
орлого, амьжиргааны түвшин ч ялгаатай байна. Ийм ч учраас мал аж ахуйн
салбар, тэнд ажиллагсдын нийгмийн асуудлыг сайжруулах явдал бол Монгол
Улсын Засгийн газар болон хандивлагч улс орон, олон улсын байгууллагын
анхаарлын төвд байсаар байгаа билээ. Иймд малчин өрхүүдийн аж ахуйн эдийн
засгийн үр ашгийг судлаж үнэлэлт өгөх, сайжруулах боломж арга замыг
тодорхойлох асуудал бол цаг үеэ олсон чухал асуудал болоод байна.
Түлхүүр үг: Бэлчээрийн мал аж ахуй, мал аж ахуйн орлого, зардал
Үндсэн хэсэг.
Судалгааг Дархан-Уул аймгийн Хонгор, Орхон сум, Хөвсгөл аймгийн
Төмөрбулаг сумын малчин өрхүүдээс 146–ийг өрхийг түүвэрлэн сонгож
амьжиргааны байдал, өрхийн орлого, зарлага, тэдэнд учирч буй саад бэрхшээл,
нийгмийн халамж үйлчилгээний талаар асуулга, анкет, ярилцлагын хэлбэрээр
авсан.
Малчин өрхийн орлого, зарлагын байдал нь дараах нөхцлүүдээс хамааран
харилцан адилгүй байдаг:
- Малчин өрхүүд нь өргөн уудам нутагт тархан суурьшдаг бөгөөд цаг
уурын болон бэлчээрийн мал маллах янз бүрийн нөхцөлд байдаг
- Төвлөрсөн зах зээл, төв суурин газраас янз бүрийн зайнд байршдагаас
өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүний үнэ харилцан адилгүй үнэтэй байдаг
- Малын тоо, төрөл, бүтэц малчин өрх бүрт харилцан адилгүй байдгаас
хамааран орлого зарлагын бүтэц, хэмжээ өөр өөр байдаг
Малчин өрхийн орлогын гол эх үүсвэр, тэдний үндсэн гол хөрөнгө болох
малын тоогоор нь өрхүүдийг бүлэглэж, бүлэг бүрээр сүргийн бүтцийг судалж үзлээ.
Хүснэгт.1. Малчин өрхийн малын бүтэц: (малын тооны бүлгээр)
Малын
бүлэглэ
лт
Малчи
н
өрхий
Малы
н
дунда
Үүнээс
Тэмэ
э
%
Аду
у
%
Үхэ
р
%
Хон
ь
%
Яма
а
%
- 3. н тоо ж тоо
100> 18 68 0
0.
0
2
2.
9
9
13.
2
18
26.
5
39
57.
4
101-200 30 164 0
0.
0
8
4.
9
15 9.1 62
37.
8
79
48.
2
201-500 61 392 3
0.
8
18
4.
6
22 5.6 175
44.
6
174
44.
4
501-
1000
29 683 2
0.
3
29
4.
2
33 4.8 359
52.
6
260
38.
1
1001< 8 1205 0
0.
0
62
5.
1
47 3.9 663
55.
0
433
35.
9
Дундаж 146 408 2
0.
4
19
4.
6
23 5.5 196
48.
0
169
41.
4
Судалгаанд хамрагдагсан өрхүүдээс 200 –аас доош тооны малтай буюу манай
судлаачдын үзэж байгаагаар ядуу амьдралтай, төр засгийн тусламжинд найдсан
өрхүүд 32.9 хувийг, 500 –аас дээш толгой малтай тогтвор суурьшилтай, мал аж
ахуйгаа бизнесийн хэлбэрээр хөгжүүлж буй өрхүүд 25.4 хувийг тус тус эзэлж
байна.
Малчин өрхүүдийн малын тоо нэмэгдэх тусам малын төрөл тус бүр нэмэгдэж
байгаа бөгөөд ямаан сүргийн нийт сүрэгт эзлэх хувийн жин буурч харин хонин
сүргийн нийт сүрэгт эзлэх хувийн жин өсөж байна. Мөн бод малын хувьд өрхийн
малын тоо өсөх тусам нийт сүрэгт адууны эзлэх хувийн жин аажим өсөж үхэр
сүргийн хувийн жин буурч байна.
Малчин өрхийн орлогын судалгаа
Малчин өрхийн МАА-н орлогыг тодорхойлохдоо дараах аргачлалыг баримтлав.
Үүнд:
- Бусдад зарсан малыг тухайн орон нутгийн ханшаар, мөн малчдын өөрсдийн
мэдүүлсэн үнээр тооцов.
- 4. - Ашиг шимийн орлогыг нэгжээс авах ашиг шимийн дундаж үзүүлэлтийг малын
тоо болон нэгж бүтээгдэхүүний тухайн орон нутгийн үнээр тооцов.
- Малчин өрхийн өөрсдийн хэрэгцээнд хэрэглэсэн мах, сүү, цагаан идээ зэргийг
худалдан борлуулсан бол орлого олох боломжтой байсан, энэ утгаараа
малчдын өөрсдийн хэрэгцээнд хэрэглэсэн бүтээгдэхүүн нь алдагдсан
боломжийн өртөг болох юм. Иймд өөрсдийн хэрэгцээнд хэрэглэсэн мал болон
сүүний хэмжээг орон нутгийн ханшаар тооцож орлого болгов. Мөн өвөл
идшэнд хэрэглэх малын тоог хүлээгдэж буй орлого гэж үзэн орлогод оруулан
тооцов.
- Малчин өрхийн бэлэн мөнгөний гол эх үүсвэр бусдын мал малласны орлого,
тэтгэвэр, тэтгэмжийн орлогыг малчдын өөрсдийн хэлж мэдүүлснээр, нийгмийн
халамжийн мөнгийг ам бүлийн тоог үндэслэн тооцлоо.
Хүснэгт.2. Малчин өрхийн орлогын дундаж хэмжээ (орлогын бүлэглэлтээр)
Орлогын
бүлэглэлт
мян.төг
Өрхийн
тоо
Дүнд эзлэх
хувь (%)
Өрхийн дундаж
орлого
(мян.төг)
2000.0> 2 1.4 1754.8
2001.0-3000.0 11 7.5 2698.3
3001.0-5000.0 33 22.6 4373.4
5001.0-8000.0 51 34.9 6919.9
8001.0-12000.0 31 21.2 10892.1
12001.0-18000.0 14 9.6 15889.3
18001.0< 4 2.7 22672.7
Нийт 146 100.0 8090.6
Судалгаагаар нийт өрхийн 8.9% нь 3 сая хүртэл, дийлэнх буюу 78.7% нь 3 -
12 сая төгрөг хүртэл, 12.3% нь 12 сая төгрөгөөс дээш орлоготой, нийт өрхийн
дундаж орлого нь 8090.57 мянган төгрөг байлаа. Малчин өрхүүдийн дундаж ам
бүлийн тоо 4 байсан бөгөөд дээрх 2 аймгийн 4 ам бүлтэй өрхийн хувьд жилийн
орлого нь 5116.8 мян.төг –өөс дээш гарч байж амьжиргааны баталгаажих доод
түвшнээс давах юм. Орлогын бүлэглэлтээс харахад жилийн нийт орлого нь
- 5. амьжиргааны доод түвшинд хүрэхгүй өрхийн тоо 46 буюу судалгаа авсан нийт
өрхийн 31.5 хувь нь ядуу өрхийн тоонд багтаж байна.
Хүснэгт.3. Малчин өрхийн нийт орлогын бүтэц: (сумдаар)
Сум
Өрхийн
дундаж орлого
мян.төг
Үүнээс хувиар (%)
МАА Цалин
Тэтгэвэр,
тэтгэмж
ГТ Бусад
Орхон 8196.4 82.4 2.2 12.3 2.5 0.6
Хонгор 8581.3 81.4 2.5 11.9 3.1 1.1
Төмөрбулаг 7494.2 85.5 0.3 14.1 0 0.1
Дундаж 8090.6 83.1 1.7 12.8 1.9 0.6
Судалгаанд хамрагдсан малчин өрхүүдийн орлогын үндсэн эх үүсвэр нь
МАА-н үйлдвэрлэлийн орлого байна. Харин тэтгэвэр, тэтгэмжийн орлого 12.8
хувийг эзэлж байна. Малчин өрхийн бэлэн мөнгөний гол эх үүсвэр болох энэ
төрлийн орлого нь өмнө 1990 оноос өмнө нэгдлийн мал маллаж байсан хүмүүсийн
тэтгэвэр байгаа бөгөөд энэ нь цаашид буурах тул малчдыг нийгмийн даатгалд
хамруулах, ирээдүйд энэ төрлийн орлгыг бууруулахгүй байх арга хэмжээ
шаардлагатай гэдэг нь харагдаж байна.
Цалингийн орлогыг мал маллуулсаны хөлсийг цаг тухай бүр олгодог аж
ахуйн нэгж болон хувь хүний хөлсийг тооцсон бөгөөд 100 –аас доош малтай
өрхийн нийт орлогын дүнд цалин дундажаар 14%, тэтгэвэр, тэтгэмжийн орлого
40%, 101-200 малтай өрхийн орлогын 6% нь цалин 19% нь тэтгэвэр, тэтгэмжийн
орлого байгаа нь хамгийн өндөр хувийг эзэлж байна.
Орхон, Хонгор сумын малчин өрх дундажаар нийт орлогынхоо 7%-ийг төмс
хүнсний ногоо тариалах, самар түүж бусдад борлуулсанаас олж байсан бол
Төмөрбулаг сумын малчин өрхийн тухайд газар тариалан эрхэлдэггүй бөгөөд
бусдын ямаа самнах (1 ямааг 3000₮), хашаа барих, хөрзөн малтах, байгалийн
баялаг болох жимс, жимсгэнэ түүж борлуулах гэх мэтийн ажил хийж орлогын
багаахан хувийг бүрдүүлдэг байна.
- 6. Зураг.1. МАА-н үйлдвэрлэлийн орлогын бүтэц (малын тооны бүлгээр)
Эндээс харахад мал аж ахуйн орлогод мах буюу мал борлуулсаны орлого,
ноос ноолуурын орлого өндөр байна. Малын тоо өсөхийн хэрээр ноос ноолуурын
орлогын хувийн жин өсөж байна. Харин мал худалдсаны орлого буурах
хандлагатай байна. Үүний гол шалтгаан нь өрхийн мал аж ахуйн орлогод идшэнд
хэрэглэсэн малыг оруулж тооцсонтой холбоотойгоор цөөн тооны малтай өрхийн
мал худалдсаны орлого өндөр гарсан байж болох ч нөгөө талаар малчид мал
худалдан борлуулах, эргэлтэнд оруулах сонирхол бага байгаагаар тайлбарлаж
болох юм. Малын хэрэглээний зарлагын оны эхний малд эзлэх хувь Дархан-Уул
аймагт 39% байгаа нь Хөвсгөл аймагаас 10 гаруй хувиар илүү байгаа (өх: оны
эхний малаас худалдан борлуулсан малын тоо 10 гаруй хувиар өндөр) хэдий ч
жил бүр мал сүргийн тоо 10 гаруй мянган толгойгоор нэмэгдэж байна.
Ноос, ноолуурын орлого нь малчин өрхийн нийт орлогын 33-60 гаруй хувийг
эзэлж байгаа, нийт сүргийн бүтцийн 80 гаруй хувийг хонь, ямаа эзэлж байгаа зэрэг
нь малчин өрхийн амьжиргааны байдал ноос, ноолуурын үнээс ихээр хамааралтай
байгааг илэрхийлж байна.
Малчин өрхийн зардлын судалгаа
Судалгаанд хамрагдсан малчдын ам бүл, малын тоо, бүтэц, бүс нутгийн
хөгжил, өрхийн эзэмшлийн хөрөнгө зэрэг нь харилцан адилгүй болохоор тэдний
зардлын түвшин ч мөн ялгаатай байна. Малчин өрхийн нийт зардлыг доорх
бүлгүүдээр багцлаж үзлээ.
МАА-н үйлдвэрлэлийн зардал:
0.0
50.0
100.0 Сүү, сүүн
бүтээгдэхүүн
Арьс, шир
Мал
борлуулсны
Ноос, ноолуур
- 7. - Туслах малчны цалин болон бусдаар хөлс төлж хийлгэсэн ажил (ямаа
самнах, хонь ноослох, өтөг бууц, хөрзөн малтах, хашааны мод бэлтгэх г.м)
- Өвс тэжээлийн зардал (хадлан бэлтгэхтэй холбогдон гарсан зардал, өвс,
тэжээл давс хужир худалдан авах)
- Нүүдлийн зардал (улирлын бэлчээр сэлгэх нүүдэл болон отрын нүүдлийн
зардал)
- Эм тарилгын зардал (малын эрүүл ахуйн зардал буюу халдварт өвчнөөс
урьдчилан сэргийлэх вакцин, өвдсөн малын эмчилгээний зардал, туулга г.м
)
Хэрэглээний зардал:
- Өрхийн хүнсний болон хувцас эдлэлийн хэрэглээний зардал
- Ариун цэвэр, гоо сайхны хэрэглээний зардал
- Өрхийн түлээ түлш бэлтгэх, зөөж тээвэрлэхтэй холбогдон гарах зардал
- Хувийн машин, мотоцикльтэй өрхүүдийн хэрэглээний шатахууны зардал
Боловсрол, эрүүл мэндийн зардал:
- Хүүхдийн сургуулийн төлбөр, байр орон сууц, бусад зардал
- Өрхийн гишүүдийн эмнэлэгт болон гэрээр биеэ эмчлүүлсэний төлбөр,
түүнтэй холбогдон гарах зардал
- Өрхийн гишүүдийн амралт, рашаан сувилалд явсантай холбогдон гарах
зардал
Нийгмийн шинжтэй зардал:
- Бүх нийтийн амралт, баяр ѐслолын өдрүүдийн зардал (цагаан сар, шинэ
жил, үндэсний баяр наадам г.м)
- Бүх нийтээр болон хувийн зүгээс хандив, тусламжинд зарцуулсан зардал
Хөрөнгө оруулалтын зардал:
- Өрхийн хэрэгцээнд худалдан авсан автомашин, мотоцикль, хашаа, төлийн
байр
- Шинээр гаргасан болон засаж янзалсан худгийн зардал (булаг шандын
эхийг хамгаалах зорилгоор зарцуулсан зардал мөн орсон)
- Төв, суурин газар худалдан авсан хашаа байшингийн зардал
- Банкинд байршуулсан хадгаламж
- 8. Зураг.2. Малчин өрхийн зардлын бүтэц
Малчин өрхийн нийт зардал малын тооноос ерөнхийдөө хамаарч малын тоо
нэмэгдэх тусам даган өсөж байна. Харин өрхийн нийт зардлын үндсэн хэсэг буюу
45% -ийг эзэлж буй өрхийн хэрэглээний зардал малын тооноос хамаарахгүй
ойролцоо байлаа. Малын тооны өсөлтийг даган мал аж ахуйн үйлдвэрлэлийн
зардал болон хөрөнгө оруулалтын зардал харьцангуй их хэмжээгээр нэмэгдэж
байна. Эндээс харахад 500 дээш тооны малтай өрх мал аж ахуйн үйлдвэрлэлдээ
зориулж хөрөнгө оруулах боломжтой болохоор байна.
МАА-н үйлдвэрлэлийн зардал
Хүснэгт.4. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн зардал: (малын тооны бүлгээр)
Малын
бүлэглэл
т
Нийт
МАА-
н
зарда
л
Өвс,
тэжээлий
н
%
Эм,
тарилгы
н
%
Туслах
малчн
ы
%
Нүүдэл,
хашаан
ы
зардал
%
100> 94.5 18.7
19.
8
10.6
11.
2
0.0 0.0 65.3
69.
1
101-200 681.3 264.8
38.
9
98.4
14.
4
95.6
14.
0
222.5
32.
7
201-500 919.0 265.4 28. 118.1 12. 343.1 37. 192.4 20.
0%
20%
40%
60%
80%
100%
Хөрөнгө
оруулалтын
зардал
Нийгмийн
шинжтэй зардал
Боловсрол, ЭМ-
ийн зардал
Хэрэглээний
зардал
МАА-н зардал
- 9. 9 9 3 9
501-1000
1092.
1
173.3
15.
9
45.6 4.2 803.2
73.
5
70.2 6.4
1001<
1787.
2
281.3
15.
7
89.5 5.0 1328.0
74.
3
88.4 4.9
Дундаж 850.5 217.4
25.
6
84.8
10.
0
395.3
46.
5
152.9 18
Мал аж ахуйн нийт зардлын дүнд туслах малчны зардал хамгийн их буюу
47% -ийг, өвс тэжээлийн зардал 26%-ийг тус тус эзэлж байна. Малын тооны
бүлгээр авч үзвэл 500 аас дээш тооны малтай өрхүүд нийт мал аж ахуйн зардлын
70 гаруй хувийг туслах малчины зардалд зарцуулдаг байна. Харин малын эрүүл
ахуй болон нүүдлийн зардалд малчид төдийлөн их зардал гаргадаггүй байна.
Мал аж ахуйн зардлыг сумын дүнгээр авч үзвэл Хонгор болон Орхон сумын
малчид хадлан, тэжээл бэлтгэхэд харьцангуй их зардал зарцуулсан байна.
Малчин өрхийн ашиг алдагдал
Малчин өрхийн орлого зарлагын байдлыг дүгнэж үзэхэд 200 –аас доош малтай
өрхүүдийн жилийн нийт орлого зардлаа нөхөж чадахгүй байгаа бөгөөд 201-500
талтай өрхийн хувьд бага зэрэг ашиг олдог байна.
Хүснэгт.5. Малчин өрхийн ашиг, алдагдлын байдал (мян.төг)
Малын
бүлэглэлт
Нийт
орлого
Сарын
орлого
1 хүнд
ногдох
орлого
Hийт
зардал
Сарын
зардал
1 хүнд
ногдох
зардал
Жилийн
ашиг,
алдагдал
100> 2866.1 238.8 59.7 2983.9 248.7 62.2 -117.8
101-200 5533.3 461.1 115.3 5576.5 464.7 116.2 -43.2
201-500 7325.5 610.5 152.6 6842.1 570.2 142.5 483.4
501-1000 11657.2 971.4 242.9 8044.8 670.4 167.6 3612.5
1001< 18153.4 1512.8 378.2 9608.1 800.7 200.2 8545.3
Дундаж 8090.6 674.2 168.6 6496.8 541.4 135.4 1593.8
- 10. Монгол улсын статистикийн ерөнхий газраас тогтоосон амьжиргааны доод
түвшинтэй уялдуулан харахад судалгаа авсан малчдаас 100 –аас доош малтай
малчин өрхийн орлого амьжиргааны баталгаажих доод түвшинд хүрэхгүй, 101-200
хүртэлх малтай малчин өрхийн орлого дөнгөж хүрч байгаа буюу нэн тэргүүний
зайлшгүй хэрэгцээг хангахаас хэтрэхгүй байгаа нь харагдаж байна. Гэвч малын
тоогоор биш орлогын бүлэглэлтээр авч үзвэл судалгаанд хамрагдсан нийт малчин
өрхийн 30 гаруй хувь нь амьжиргааны баталгаажих доод түвшинд хүрэхгүй байгааг
дээр дурдсан билээ.
Дүгнэлт
- Судалгаанд хамрагдсан нийт өрхүүдээс жилийн нийт орлого нь
амьжиргааны доод түвшинд хүрэхгүй өрхийн тоо 46 буюу судалгаа авсан
нийт өрхийн 31.5 хувь нь ядуу өрхийн тоонд багтаж байна. эдгээр өрхүүд нь
200 –аас доош малтай өрхүүд байна.
- Ìàë÷äûí îðëîãûí ¿íäñýí ýõ ¿¿ñâýð íü ноос, ноолуурын орлого áàéíà. Энэхүү
орлого нь малын тоотой шууд хамааралтайгаар өөрчлөгдөх бөгөөд зах
зээлд тогтмол тооны малыг худалдан борлуулж эргэлтэнд оруулдаг өрх
цөөхөн байна.
- Малчдын тогтмол мөнгөн орлогын гол эх үүсвэр тэтгэвэр, тэтгэмж байгаа
бөгөөд цаашид буурах тул малчдыг нийгмийн даатгалд хамруулах, тэтгэвэрт
хамруулах арга хэмжээ шаардлагатай гэдэг нь харагдаж байна.
- Малын тооны өсөлтийг даган мал аж ахуйн үйлдвэрлэлийн зардал болон
хөрөнгө оруулалтын зардал харьцангуй нэмэгдэж байна. Уг хөрөнгө
оруулалтыг хашаа байшин, машин техник зэрэг хөрөнгө худалдан авахад
зориулж байна.
Ашигласан ном, материалын жагсаалт
1. Монголын бэлчээрийн менежментийн холбоо “Монголын малчдын
амьжиргааны судалгаа” УБ. 2009
2. Тогтвортой амьжиргаа төсөл. “Өрхийн орлого зарлага, амьжиргааны
түвшний судалгаа” УБ, 2010
- 11. 3. Бакей.А, “Малчин өрхийн эдийн засаг, санхүүгийн асуудлууд” Nomaadic
Studies сэтгүүл, №4, Хх118-120, 2002.
4. Бат-Эрдэнэ.Ц, “Малчин өрхийн эдийн засаг”, УБ 2004
5. Монгол улсын үндэсний статистикийн хороо “Монгол улсын статистикийн
эмхтгэл 2012 ” УБ 2013
6. Төмөржав.М, “Монголын нүүдлийн мал аж ахуй”., УБ, 1998
7. “Хөдөөгийн хөгжлийн онол, арга зүй, танин мэдэхүйн сэтгүүл”. УБ, 2004
Интернэт хаяг:
1. www.mofa.gov.mn
2. www.masm.gov.mn
3. www.nso.mn