SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 5
Батлав тэнхимийн эрхлэгч ………………………………/ Ph док Я. Баярхүү /

                                                                             Лекц № 4

                                       Үржил

   1. Үржлийн тухай ерөнхий ойлголт
   2. Бэлгийн бус үржил
   3. Бэлгийн үржил
   4. Үр тогтолтын тухай
   5. Өсөлт хөгжлийн тухай

Үржлийн тухай ерөнхий ойлголт: Үржил буюу нөхөн үйлдвэрлэлт нь амьдралын
түгээмэл шинж чанаруудын нэг юм. Үржил, амьд биеийн хөгжлийн зөвхөн тодорхой үед
явагдана. Хэрэв аливаа нэгэн зүйлийг бүрдүүлэгч бүх амьд бие үр удмаа нөхөн үйлдвэрлэх
чадварыг алдвал тэр зүйл байгаль дээр оршин тогтнохоо больж сөнөдөг. Иймд үржил бол
ямар нэг амьд зүйлийн байгаль дээр тасралтгүй амьдран оршин тогтнох ба үр удмаа
залгамжлан хадгалах нөхцлийг хангана. Үржлийг дараах байдлаар ангилна. Үүнд:

   -   Бэлгийн бус үржил
   -   Бэлгийн үржил

Бэлгийн бус үржил: Нэг эст бие махбодид митоз, олон эст бие махбодууд вегетатив,
өөрөөр хэлбэл биеийн хэсгээр буюу их биеийн бүлэг эсүүдээр үржил явагдана. Нэг эст
ургамал, амьтад бэлгийн бус үржил дараах хэлбэрээр үржинэ.

    Хуваагдах
    Олон дахин хуваагдах (шизогони)
    Нахиалах

Митоз хуваагдлаар нэг эст бие махбод үржинэ. Эхлээд бөөм митозоор хуваагдаж, дараа нь
цитоплазм тасархайтан хуваагдана.

Шизогони буюу олон дахин хуваагдах үржлийн үед эсийн бөөм маш түргэн хугацаанд
олон дахин хуваагдаж эцэст нь цитоплазм үүссэн бөөм бүрийг тойрч тасархайтан
хуваагдана.
Нахиалах үржлийн үед эхлээд эх эсийн гадаргууд бөөм бүхий жижиг булцуу үүснэ.
үүссэн нахиа эх эсийн хэмжээнд хүртэл томорч аажимдаа түүнээс тасарч сална. Үржлийн
нахиалах хэлбэр хөрөнгөний мөөг ба нэг эст амьтадад ажиглагдана.

      Спор үүсэх үржил нь нэг эст амьтдад, спортонд тохиолдоно. Спор үүсэх нь
тэдгээрийн амьдралын эргэлтийн тодорхой үе шат мөн. Спор бол тусгай бүрхүүл бүхий
үржих чадвартай эс юм. Зарим бактери бэлгийн үржлийн дараа спор үүсгэх чадвартай
байдаг. Бактерийн спор үржихийн тулд биш, харин биеэ хамгаалахын тулд үүсдэг учир
олон эст ургамал ба нэг эст амьтдын спороос биологийн онцлогоор ялгаатай.

Бэлгийн үржил: Бэлгийн үржлийн биологийн давуу тал нь эцэг эхийн аль алинд байгаа
удамшлын үнэт материал нэгдэн нийлж генетикийн шинэ мэдээллийг үүсгэн өмнөхөөс
давуу шинж чанарыг бий болгох боломжийг бүрдүүлж байгаад оршино. Бэлгийн үржлийн
үндэс нь бэлгийн процесс юм. Түүний мөн чанар эцэг эхийн генетикийн мэдээлэл нэгдэн
нийлж тэндээс шинэ шинж чанар бүхий үр удам үүсэж хөгжихөд байгаа юм. Ургамалд
бэлгийн эс боловсруулах үржлийн тусгай бүтэц байдаг бол амьтны бэлгийн эс нь бэлгийн
булчирхайд боловсорч хөгжинө. Биеийн ба бэлгийн эсийн хооронд өвөрмөц ялгаа байдаг.
Үүнд: биеийн эс митоз хуваагдлаар өөрөө өсөж олширхоос гадна мейоз хуваагдалд орж
бэлгийн эсийг үүсгэдэг. Харин бэлгийн эс ингэж хуваагдах чадвар байдаггүй учир зөвхөн
үр тогтоход оролцож шинэ бие махбод үүсгэх үүрэгтэй байна. Зарим тохиолдолд өөр
хоорондоо бүтэцийн хувьд ялгаагүй хоѐр гамет нийлж эвсэл үрийг үүсгэдэг. Ийм
тохиолдлыг изогами гэнэ.

                              Нэг биед эр эм бэлгийн эс аль аль нь үүсэхийг
                              гермафродитизм (манин) гэнэ. Жинхэнэ гермафродитизм
                              хүний   зарим    шимэгчдэд    ажиглагддаг.    Хөврөлийн
                              хөгжлийн гажуудлаас шалтгаалан хүнд янз бүрийн
                              хэлбэрийн манин үүсэж болно. Харин жинхэнэ манин хүн
                              ховор тохиолдоно. Үр тогтолт нь бэлгийн үржлийн онцгой
                              шинж мөн боловч заримдаа үр тогтоогүй өндөг эсээс шинэ
                              бие үүсэж хөгжих онцгой шинжийг хадгалсан амьтад
                              байдаг. Энэ үзэгдлийг партеногенез гэнэ. Партеногенез
үржлээр зөгий, олон тооны шимэгчид үрждэг.
Бэлгийн эсийн үүсэл: Эр эм бэлгийн эс үүсэж, өсөж, ялгаран хөгжих үзэгдлийг
гаметогенез гэнэ. Сперматогони гэж нэрлэгдэх биеийн эсээс эр бэлгийн эс, овогони хэмээх
эсээс эм бэлгийн эс үүсэж хөгжих бөгөөд энэхүү үзэгдлийг тус тусад нь сперматогенез,
овогенез гэж нэрлэдэг. Гаметогенез нь мейоз хуваагдлын механизмаар зохицуулагдана.

Сперматогенез: Хөгжил гүйцсэн эр бэлгийн эсийг сперматозоид гэнэ. Сперматогенезийг

      өсөх
      боловсрох
      хэлбэржих гэсэн гурван мөчлөгт хуваана.

   Хэлбэржиж бие гүйцсэн сперматозоид толгой хүзүү, сүүл гэсэн хэсгээс бүтнэ. Толгойн
хэсэг нь акросома ба бөөмөөс тогтох бөгөөд бөөм нь гаплоид тооны хромосомыг агуулдаг.
Сперматозоидын хүзүү буюу дунд хэсэгт центроиль, митохондри оршино.

                                        Овогенез: Хүн ба сүүн тэжээлт амьтанд өндгөн
                                        эс боловсрох ажиллагаа тэднийг төрөхөөс өмнө
                                        эхэлдэг. Хүний өндгөвчийн цэврүүнд байрлах
                                        том бөөмт эсүүдийг овогони гэнэ. Түүнээс
                                        анхдагч овоцит үүснэ. Анхдагч овоцит цаашид
                                        мейозын I хуваагдалд орно. Шингэн ихтэй том
                                        эсийг хоѐрдогч овоцит гэх бөгөөд жижгийг нь
                                        анхны цөөрүүлэгч бие гэнэ.

Эр бэлгийн эс хоѐрдогч овоцитод нэвтэрмэгц тэр

хуваагдаж гаплоид тооны хромосом бүхий овотид

ба хоѐр дах цөөрүүлэгч биеийг үүсгэнэ. Энэ үед

анхны цөөрүүлэгч бие мөн хуваагдаж хоѐр болсон

байна. Ийнхүү нэг ээлжийн овогенезийн эцэст

цаашид ялгаран хөгжиж эм бэлгийн эс үүсгэх

чадвартай ганц овотид, гурван цөөрүүлэгч бие үүснэ. Цөөрүүлэгч бие үүссэнээр
хромосомын тоо гаплоид байдалд орохоос гадна эм бэлгийн эсэд тэжээлийн бодис
хуримтлах боломжийг олгож байгаа юм. Цөөрүүлэгч биес хоѐрдогч овоцитын нэгэн адил
гаплоид хромосомтой байх боловч тэд бэлгийн эс болон хөгжиж чадахгүй.

Үр тогтолт: Эцэг эхийн удамшлын материалыг агуулсан эр эм бэлгийн эс нийлж шинэ
бие үүсэхийг үр тогтолт гэнэ. Үр тогтолт нь

   -   бэлгийн
   -   үржлийн гэсэн хоѐр үндсэн үүрэгтэй.
   1. Эцэг эхийн ген үр удамд дамжиж өөр хоорондоо хольцолдон шинэ найрал үүсэхэд
       чиглэгддэг
   2. Өндөг эсийн цитоплазмд явагдах урвалыг өдөөж үр тогтсон эс цаашид үргэлжлэн
       хөгжиж шинэ бие махбод үүсгэхэд оршино.

Амьтны үр тогтолт өөр хоорондоо ихээхэн ялгаатай байх боловч дараах хэдэн түгээмэл
чанартай. Үүнд:

   -   эр эм бэлгийн эс уулзаж бие биеэ сонжих , энэ бол чанарын хяналтын үе
   -   сперматозоид өндөг эс рүү нэвтрэх ажиллагааны зохицуулга, энэ бол тоон
       хяналтын үе юм.
   -   Эр эм бэлгийн эсийн генетикийн материал нийлж холилдох
   -   өндгөн дэх бодисын солилцоо идэвхижиж, цаашид хөгжихөд бэлтгэгдэх

Сперм бэлгийн замд       24-72 цаг амьд байх чадвартай. Энэ хооронд үр тогтохгүй бол
спермүүд аяндаа хайлж алга болно.

                                              Хөгжлийн      тухай     ойлголт:    Амьтны
                                              хөгжлийг судалдаг ухааныг эмбриологи гэнэ.
                                              Хөгжил    гэдэг   бол   амьдралын   туршид
                                              тасралтгүй үргэлжлэх процесс юм. Хөгжил нь
                                              хоѐр үндсэн үүрэгтэй.

                                                 1. Хөгжлийн явцад янз янзын үүрэг
                                              ажиллагаа бүхий эсүүд үүсч, нэг үеийн
       туршид явагдах үйл явцын эрэмбэ дараалалыг тогтоодог. Үр тогтсон ганц эсээс
булчингийн мэдрэлийн, цусны, арьсны гэх мэт бүх төрлийн эд эрхтний эс үүсч
      хөгждөг. Үүнийг ялгарах хөгжил гэнэ. Ялгаран хөгжсөн эсүүд эрэмбэ цэгцэд орж,
      өсөж эд эрхтэнг үүсгэхийг морфогенез гэнэ.
   2. Эр эм бэлгийн эс нийлж үр тогтсон тэр үеэс нэгэн биеийн хөгжил эхэлдэг.
      (онтогенез)


                                                    Хїний хєгжлийн їе шатууд



                         Тєрєхєєс ємнєх їе                                                Тєрсний дараах їе




                                                                                                         Бэлгийн бойжилын їе
        Эвсэл їрийн їе




                                 Хєврєлийн їе




                                                                                                                               Нас бие гїйцэх їе
                                                ургийн їе




                                                                                            хїїхэд нас
                                                                               Нярай їе


Өсөлт: Амьтай бүхэн өсөх чадвартай. Хөгжил өсөлт хоѐр хоорондоо салшгүй холбоотой.
Өсөлтийн бүх шатлал нь биохимийн идэвхижилтэй салшгүй холбоотой. Өсөлт гэдэг
ойлголтыг тодорхойлохдоо нэг талаас ямар ч амьтан ургамлын тухайд хэмжээний хувьд
томрох нөгөө талаас өсөлттэй хамааралтай бодисын солилцооны идэвхжлийг харгалзан
үзэх нь зүйтэй. Өсөлт эерэг сөрөг хоѐр янз байж болно. Анаболизм нь давамгайлж байвал
эерэг, катаболизм давамгайлж байвал сөрөг өсөлт гэнэ. Өсөлтийг хэлбэрээр нь изометрийн
ба аллометрийн гэж ялгаж болно. Изометрийн (isos-ижил) өсөлт гэж биеийн янз бүрийн
хэсэг харьцангуй ижил хурдтай өсөхийг хэлнэ. Энэ тохиолдолд өсөлтийн улмаас биеийн
гадаад хэлбэр өөрчлөгдөхгүй. Тухайн эрхтэний өсөлт, биеийн бусад хэсгийн өсөлтийн
хурдтай тохирохгүй байхыг аллометрийн (allos - өөр) өсөлт гэнэ. Аллометрийн өсөлтийн
үед биеийн харьцаа өөрчлөгдөж байдаг.

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

сэрэмтгий эсийн физиологи
сэрэмтгий эсийн физиологи сэрэмтгий эсийн физиологи
сэрэмтгий эсийн физиологи khashkhorol mashbat
 
эукариот ба прокариот эс
эукариот ба прокариот эсэукариот ба прокариот эс
эукариот ба прокариот эсbyamba-1
 
Нарийн гэдэсний гистологи
Нарийн гэдэсний гистологиНарийн гэдэсний гистологи
Нарийн гэдэсний гистологиGunJee Gj
 
хөврөлийн хөгжил ба хөврөлийн дараа хөгжил
хөврөлийн хөгжил ба    хөврөлийн дараа   хөгжилхөврөлийн хөгжил ба    хөврөлийн дараа   хөгжил
хөврөлийн хөгжил ба хөврөлийн дараа хөгжилUlziitugs Ariunbat
 
хромосомын тоо
хромосомын тоохромосомын тоо
хромосомын тооOidov Tungaa
 
Cудасны бүтэц ангилал
Cудасны  бүтэц ангилалCудасны  бүтэц ангилал
Cудасны бүтэц ангилалSugar Gonchigdanzan
 
эсийн онол,эсийн ангилал
эсийн онол,эсийн ангилал эсийн онол,эсийн ангилал
эсийн онол,эсийн ангилал Oidov Tungaa
 
Биохимийн лекц №1
Биохимийн лекц №1Биохимийн лекц №1
Биохимийн лекц №1seku_nn
 
8. нөхөн үржихүйн
8. нөхөн үржихүйн8. нөхөн үржихүйн
8. нөхөн үржихүйнotgonubuns
 
Биологийн молекулууд.pptx
Биологийн молекулууд.pptxБиологийн молекулууд.pptx
Биологийн молекулууд.pptxGanzorigUlziidash1
 
Сэрэмтгий эдийн физиологи
Сэрэмтгий эдийн физиологиСэрэмтгий эдийн физиологи
Сэрэмтгий эдийн физиологиnight owl
 

Was ist angesagt? (20)

Biol l 5
Biol l 5Biol l 5
Biol l 5
 
сэрэмтгий эсийн физиологи
сэрэмтгий эсийн физиологи сэрэмтгий эсийн физиологи
сэрэмтгий эсийн физиологи
 
эукариот ба прокариот эс
эукариот ба прокариот эсэукариот ба прокариот эс
эукариот ба прокариот эс
 
Эс
ЭсЭс
Эс
 
Biol l 1
Biol l 1Biol l 1
Biol l 1
 
Нарийн гэдэсний гистологи
Нарийн гэдэсний гистологиНарийн гэдэсний гистологи
Нарийн гэдэсний гистологи
 
хөврөлийн хөгжил ба хөврөлийн дараа хөгжил
хөврөлийн хөгжил ба    хөврөлийн дараа   хөгжилхөврөлийн хөгжил ба    хөврөлийн дараа   хөгжил
хөврөлийн хөгжил ба хөврөлийн дараа хөгжил
 
хромосомын тоо
хромосомын тоохромосомын тоо
хромосомын тоо
 
Biochemistry l7
Biochemistry l7Biochemistry l7
Biochemistry l7
 
Cудасны бүтэц ангилал
Cудасны  бүтэц ангилалCудасны  бүтэц ангилал
Cудасны бүтэц ангилал
 
эсийн онол,эсийн ангилал
эсийн онол,эсийн ангилал эсийн онол,эсийн ангилал
эсийн онол,эсийн ангилал
 
Биохимийн лекц №1
Биохимийн лекц №1Биохимийн лекц №1
Биохимийн лекц №1
 
Цусны эргэлт
Цусны эргэлт Цусны эргэлт
Цусны эргэлт
 
бэлгийн үржил
бэлгийн үржилбэлгийн үржил
бэлгийн үржил
 
Biochemistry l 8
Biochemistry l 8Biochemistry l 8
Biochemistry l 8
 
Цусны эргэлтийн эрхтэн тогтолцоо
Цусны эргэлтийн эрхтэн тогтолцооЦусны эргэлтийн эрхтэн тогтолцоо
Цусны эргэлтийн эрхтэн тогтолцоо
 
8. нөхөн үржихүйн
8. нөхөн үржихүйн8. нөхөн үржихүйн
8. нөхөн үржихүйн
 
Биологийн молекулууд.pptx
Биологийн молекулууд.pptxБиологийн молекулууд.pptx
Биологийн молекулууд.pptx
 
Сэрэмтгий эдийн физиологи
Сэрэмтгий эдийн физиологиСэрэмтгий эдийн физиологи
Сэрэмтгий эдийн физиологи
 
амьтны аймаг
амьтны аймагамьтны аймаг
амьтны аймаг
 

Andere mochten auch

амьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэрамьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэрDolgormaa Doogii
 
Tsahim hicheel 1111
Tsahim hicheel 1111Tsahim hicheel 1111
Tsahim hicheel 1111odgerel_9161
 
11 бэлгийн үржил
11 бэлгийн үржил11 бэлгийн үржил
11 бэлгийн үржилzulushka_s
 
General mechanism of eukaryotic cell cycle
General mechanism of  eukaryotic cell cycleGeneral mechanism of  eukaryotic cell cycle
General mechanism of eukaryotic cell cycleBanzragch Dorjsembe
 
биологийн тест
биологийн тестбиологийн тест
биологийн тестhome
 
бэлгийн эсийн үүсэл
бэлгийн эсийн үүсэлбэлгийн эсийн үүсэл
бэлгийн эсийн үүсэлOyuka Oyu
 
удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?Maa Enkh
 
бэлгийн эсийн үүсэл
бэлгийн  эсийн  үүсэлбэлгийн  эсийн  үүсэл
бэлгийн эсийн үүсэлSugar Gonchigdanzan
 
үржил хөгжил цахим хэрэглэгдэхүүн
үржил хөгжил цахим хэрэглэгдэхүүнүржил хөгжил цахим хэрэглэгдэхүүн
үржил хөгжил цахим хэрэглэгдэхүүнtuuguu_0201
 
онтогенез хөгжил
онтогенез хөгжилонтогенез хөгжил
онтогенез хөгжилOidov Tungaa
 
эрэгтэйн нөхөн үржихүйн анатоми, физиологи
эрэгтэйн нөхөн үржихүйн анатоми, физиологиэрэгтэйн нөхөн үржихүйн анатоми, физиологи
эрэгтэйн нөхөн үржихүйн анатоми, физиологиAltanzul Bayarsaikhan
 

Andere mochten auch (20)

амьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэрамьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэр
 
Tsahim hicheel 1111
Tsahim hicheel 1111Tsahim hicheel 1111
Tsahim hicheel 1111
 
11 бэлгийн үржил
11 бэлгийн үржил11 бэлгийн үржил
11 бэлгийн үржил
 
General mechanism of eukaryotic cell cycle
General mechanism of  eukaryotic cell cycleGeneral mechanism of  eukaryotic cell cycle
General mechanism of eukaryotic cell cycle
 
биологийн тест
биологийн тестбиологийн тест
биологийн тест
 
бэлгийн эсийн үүсэл
бэлгийн эсийн үүсэлбэлгийн эсийн үүсэл
бэлгийн эсийн үүсэл
 
Bio l2
Bio l2Bio l2
Bio l2
 
удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?удамшил гэж юу вэ?
удамшил гэж юу вэ?
 
бэлгийн эсийн үүсэл
бэлгийн  эсийн  үүсэлбэлгийн  эсийн  үүсэл
бэлгийн эсийн үүсэл
 
Biol l 7
Biol l 7Biol l 7
Biol l 7
 
5 lekts
5 lekts5 lekts
5 lekts
 
Lecture10
Lecture10Lecture10
Lecture10
 
biology_2015-01-18
biology_2015-01-18 biology_2015-01-18
biology_2015-01-18
 
үржил хөгжил цахим хэрэглэгдэхүүн
үржил хөгжил цахим хэрэглэгдэхүүнүржил хөгжил цахим хэрэглэгдэхүүн
үржил хөгжил цахим хэрэглэгдэхүүн
 
митоз мейоз
митоз мейозмитоз мейоз
митоз мейоз
 
онтогенез хөгжил
онтогенез хөгжилонтогенез хөгжил
онтогенез хөгжил
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
эрэгтэйн нөхөн үржихүйн анатоми, физиологи
эрэгтэйн нөхөн үржихүйн анатоми, физиологиэрэгтэйн нөхөн үржихүйн анатоми, физиологи
эрэгтэйн нөхөн үржихүйн анатоми, физиологи
 
Sem3
Sem3Sem3
Sem3
 
2 lekts
2 lekts2 lekts
2 lekts
 

Ähnlich wie 4 lekts

Ähnlich wie 4 lekts (20)

Tsahim hicheel 1111
Tsahim hicheel 1111Tsahim hicheel 1111
Tsahim hicheel 1111
 
Tsahim hicheel 1111
Tsahim hicheel 1111Tsahim hicheel 1111
Tsahim hicheel 1111
 
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшинамьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
ургамлын өсөлт хөгжлийн механизм
ургамлын өсөлт хөгжлийн механизмургамлын өсөлт хөгжлийн механизм
ургамлын өсөлт хөгжлийн механизм
 
лекц7
лекц7лекц7
лекц7
 
лекц 8 энто
лекц 8 энтолекц 8 энто
лекц 8 энто
 
Maliin genetik 1
Maliin genetik 1Maliin genetik 1
Maliin genetik 1
 
Эволюцийн онол
Эволюцийн онолЭволюцийн онол
Эволюцийн онол
 
Mb l2
Mb l2Mb l2
Mb l2
 
Evolution
EvolutionEvolution
Evolution
 
Sem2
Sem2Sem2
Sem2
 
Lecture2
Lecture2Lecture2
Lecture2
 
ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх
ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүхургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх
ургцуёөамал судлалын шинжлэх ухаан хөгжсөн түүх
 
Biol l 8
Biol l 8Biol l 8
Biol l 8
 
Sem2
Sem2Sem2
Sem2
 

Mehr von amaraa_tazo

Mehr von amaraa_tazo (6)

Sem4
Sem4Sem4
Sem4
 
Sem1
Sem1Sem1
Sem1
 
3 lekts
3 lekts3 lekts
3 lekts
 
3 lekts
3 lekts3 lekts
3 lekts
 
3 lekts
3 lekts3 lekts
3 lekts
 
2 lekts
2 lekts2 lekts
2 lekts
 

4 lekts

  • 1. Батлав тэнхимийн эрхлэгч ………………………………/ Ph док Я. Баярхүү / Лекц № 4 Үржил 1. Үржлийн тухай ерөнхий ойлголт 2. Бэлгийн бус үржил 3. Бэлгийн үржил 4. Үр тогтолтын тухай 5. Өсөлт хөгжлийн тухай Үржлийн тухай ерөнхий ойлголт: Үржил буюу нөхөн үйлдвэрлэлт нь амьдралын түгээмэл шинж чанаруудын нэг юм. Үржил, амьд биеийн хөгжлийн зөвхөн тодорхой үед явагдана. Хэрэв аливаа нэгэн зүйлийг бүрдүүлэгч бүх амьд бие үр удмаа нөхөн үйлдвэрлэх чадварыг алдвал тэр зүйл байгаль дээр оршин тогтнохоо больж сөнөдөг. Иймд үржил бол ямар нэг амьд зүйлийн байгаль дээр тасралтгүй амьдран оршин тогтнох ба үр удмаа залгамжлан хадгалах нөхцлийг хангана. Үржлийг дараах байдлаар ангилна. Үүнд: - Бэлгийн бус үржил - Бэлгийн үржил Бэлгийн бус үржил: Нэг эст бие махбодид митоз, олон эст бие махбодууд вегетатив, өөрөөр хэлбэл биеийн хэсгээр буюу их биеийн бүлэг эсүүдээр үржил явагдана. Нэг эст ургамал, амьтад бэлгийн бус үржил дараах хэлбэрээр үржинэ.  Хуваагдах  Олон дахин хуваагдах (шизогони)  Нахиалах Митоз хуваагдлаар нэг эст бие махбод үржинэ. Эхлээд бөөм митозоор хуваагдаж, дараа нь цитоплазм тасархайтан хуваагдана. Шизогони буюу олон дахин хуваагдах үржлийн үед эсийн бөөм маш түргэн хугацаанд олон дахин хуваагдаж эцэст нь цитоплазм үүссэн бөөм бүрийг тойрч тасархайтан хуваагдана.
  • 2. Нахиалах үржлийн үед эхлээд эх эсийн гадаргууд бөөм бүхий жижиг булцуу үүснэ. үүссэн нахиа эх эсийн хэмжээнд хүртэл томорч аажимдаа түүнээс тасарч сална. Үржлийн нахиалах хэлбэр хөрөнгөний мөөг ба нэг эст амьтадад ажиглагдана. Спор үүсэх үржил нь нэг эст амьтдад, спортонд тохиолдоно. Спор үүсэх нь тэдгээрийн амьдралын эргэлтийн тодорхой үе шат мөн. Спор бол тусгай бүрхүүл бүхий үржих чадвартай эс юм. Зарим бактери бэлгийн үржлийн дараа спор үүсгэх чадвартай байдаг. Бактерийн спор үржихийн тулд биш, харин биеэ хамгаалахын тулд үүсдэг учир олон эст ургамал ба нэг эст амьтдын спороос биологийн онцлогоор ялгаатай. Бэлгийн үржил: Бэлгийн үржлийн биологийн давуу тал нь эцэг эхийн аль алинд байгаа удамшлын үнэт материал нэгдэн нийлж генетикийн шинэ мэдээллийг үүсгэн өмнөхөөс давуу шинж чанарыг бий болгох боломжийг бүрдүүлж байгаад оршино. Бэлгийн үржлийн үндэс нь бэлгийн процесс юм. Түүний мөн чанар эцэг эхийн генетикийн мэдээлэл нэгдэн нийлж тэндээс шинэ шинж чанар бүхий үр удам үүсэж хөгжихөд байгаа юм. Ургамалд бэлгийн эс боловсруулах үржлийн тусгай бүтэц байдаг бол амьтны бэлгийн эс нь бэлгийн булчирхайд боловсорч хөгжинө. Биеийн ба бэлгийн эсийн хооронд өвөрмөц ялгаа байдаг. Үүнд: биеийн эс митоз хуваагдлаар өөрөө өсөж олширхоос гадна мейоз хуваагдалд орж бэлгийн эсийг үүсгэдэг. Харин бэлгийн эс ингэж хуваагдах чадвар байдаггүй учир зөвхөн үр тогтоход оролцож шинэ бие махбод үүсгэх үүрэгтэй байна. Зарим тохиолдолд өөр хоорондоо бүтэцийн хувьд ялгаагүй хоѐр гамет нийлж эвсэл үрийг үүсгэдэг. Ийм тохиолдлыг изогами гэнэ. Нэг биед эр эм бэлгийн эс аль аль нь үүсэхийг гермафродитизм (манин) гэнэ. Жинхэнэ гермафродитизм хүний зарим шимэгчдэд ажиглагддаг. Хөврөлийн хөгжлийн гажуудлаас шалтгаалан хүнд янз бүрийн хэлбэрийн манин үүсэж болно. Харин жинхэнэ манин хүн ховор тохиолдоно. Үр тогтолт нь бэлгийн үржлийн онцгой шинж мөн боловч заримдаа үр тогтоогүй өндөг эсээс шинэ бие үүсэж хөгжих онцгой шинжийг хадгалсан амьтад байдаг. Энэ үзэгдлийг партеногенез гэнэ. Партеногенез үржлээр зөгий, олон тооны шимэгчид үрждэг.
  • 3. Бэлгийн эсийн үүсэл: Эр эм бэлгийн эс үүсэж, өсөж, ялгаран хөгжих үзэгдлийг гаметогенез гэнэ. Сперматогони гэж нэрлэгдэх биеийн эсээс эр бэлгийн эс, овогони хэмээх эсээс эм бэлгийн эс үүсэж хөгжих бөгөөд энэхүү үзэгдлийг тус тусад нь сперматогенез, овогенез гэж нэрлэдэг. Гаметогенез нь мейоз хуваагдлын механизмаар зохицуулагдана. Сперматогенез: Хөгжил гүйцсэн эр бэлгийн эсийг сперматозоид гэнэ. Сперматогенезийг өсөх боловсрох хэлбэржих гэсэн гурван мөчлөгт хуваана. Хэлбэржиж бие гүйцсэн сперматозоид толгой хүзүү, сүүл гэсэн хэсгээс бүтнэ. Толгойн хэсэг нь акросома ба бөөмөөс тогтох бөгөөд бөөм нь гаплоид тооны хромосомыг агуулдаг. Сперматозоидын хүзүү буюу дунд хэсэгт центроиль, митохондри оршино. Овогенез: Хүн ба сүүн тэжээлт амьтанд өндгөн эс боловсрох ажиллагаа тэднийг төрөхөөс өмнө эхэлдэг. Хүний өндгөвчийн цэврүүнд байрлах том бөөмт эсүүдийг овогони гэнэ. Түүнээс анхдагч овоцит үүснэ. Анхдагч овоцит цаашид мейозын I хуваагдалд орно. Шингэн ихтэй том эсийг хоѐрдогч овоцит гэх бөгөөд жижгийг нь анхны цөөрүүлэгч бие гэнэ. Эр бэлгийн эс хоѐрдогч овоцитод нэвтэрмэгц тэр хуваагдаж гаплоид тооны хромосом бүхий овотид ба хоѐр дах цөөрүүлэгч биеийг үүсгэнэ. Энэ үед анхны цөөрүүлэгч бие мөн хуваагдаж хоѐр болсон байна. Ийнхүү нэг ээлжийн овогенезийн эцэст цаашид ялгаран хөгжиж эм бэлгийн эс үүсгэх чадвартай ганц овотид, гурван цөөрүүлэгч бие үүснэ. Цөөрүүлэгч бие үүссэнээр хромосомын тоо гаплоид байдалд орохоос гадна эм бэлгийн эсэд тэжээлийн бодис
  • 4. хуримтлах боломжийг олгож байгаа юм. Цөөрүүлэгч биес хоѐрдогч овоцитын нэгэн адил гаплоид хромосомтой байх боловч тэд бэлгийн эс болон хөгжиж чадахгүй. Үр тогтолт: Эцэг эхийн удамшлын материалыг агуулсан эр эм бэлгийн эс нийлж шинэ бие үүсэхийг үр тогтолт гэнэ. Үр тогтолт нь - бэлгийн - үржлийн гэсэн хоѐр үндсэн үүрэгтэй. 1. Эцэг эхийн ген үр удамд дамжиж өөр хоорондоо хольцолдон шинэ найрал үүсэхэд чиглэгддэг 2. Өндөг эсийн цитоплазмд явагдах урвалыг өдөөж үр тогтсон эс цаашид үргэлжлэн хөгжиж шинэ бие махбод үүсгэхэд оршино. Амьтны үр тогтолт өөр хоорондоо ихээхэн ялгаатай байх боловч дараах хэдэн түгээмэл чанартай. Үүнд: - эр эм бэлгийн эс уулзаж бие биеэ сонжих , энэ бол чанарын хяналтын үе - сперматозоид өндөг эс рүү нэвтрэх ажиллагааны зохицуулга, энэ бол тоон хяналтын үе юм. - Эр эм бэлгийн эсийн генетикийн материал нийлж холилдох - өндгөн дэх бодисын солилцоо идэвхижиж, цаашид хөгжихөд бэлтгэгдэх Сперм бэлгийн замд 24-72 цаг амьд байх чадвартай. Энэ хооронд үр тогтохгүй бол спермүүд аяндаа хайлж алга болно. Хөгжлийн тухай ойлголт: Амьтны хөгжлийг судалдаг ухааныг эмбриологи гэнэ. Хөгжил гэдэг бол амьдралын туршид тасралтгүй үргэлжлэх процесс юм. Хөгжил нь хоѐр үндсэн үүрэгтэй. 1. Хөгжлийн явцад янз янзын үүрэг ажиллагаа бүхий эсүүд үүсч, нэг үеийн туршид явагдах үйл явцын эрэмбэ дараалалыг тогтоодог. Үр тогтсон ганц эсээс
  • 5. булчингийн мэдрэлийн, цусны, арьсны гэх мэт бүх төрлийн эд эрхтний эс үүсч хөгждөг. Үүнийг ялгарах хөгжил гэнэ. Ялгаран хөгжсөн эсүүд эрэмбэ цэгцэд орж, өсөж эд эрхтэнг үүсгэхийг морфогенез гэнэ. 2. Эр эм бэлгийн эс нийлж үр тогтсон тэр үеэс нэгэн биеийн хөгжил эхэлдэг. (онтогенез) Хїний хєгжлийн їе шатууд Тєрєхєєс ємнєх їе Тєрсний дараах їе Бэлгийн бойжилын їе Эвсэл їрийн їе Хєврєлийн їе Нас бие гїйцэх їе ургийн їе хїїхэд нас Нярай їе Өсөлт: Амьтай бүхэн өсөх чадвартай. Хөгжил өсөлт хоѐр хоорондоо салшгүй холбоотой. Өсөлтийн бүх шатлал нь биохимийн идэвхижилтэй салшгүй холбоотой. Өсөлт гэдэг ойлголтыг тодорхойлохдоо нэг талаас ямар ч амьтан ургамлын тухайд хэмжээний хувьд томрох нөгөө талаас өсөлттэй хамааралтай бодисын солилцооны идэвхжлийг харгалзан үзэх нь зүйтэй. Өсөлт эерэг сөрөг хоѐр янз байж болно. Анаболизм нь давамгайлж байвал эерэг, катаболизм давамгайлж байвал сөрөг өсөлт гэнэ. Өсөлтийг хэлбэрээр нь изометрийн ба аллометрийн гэж ялгаж болно. Изометрийн (isos-ижил) өсөлт гэж биеийн янз бүрийн хэсэг харьцангуй ижил хурдтай өсөхийг хэлнэ. Энэ тохиолдолд өсөлтийн улмаас биеийн гадаад хэлбэр өөрчлөгдөхгүй. Тухайн эрхтэний өсөлт, биеийн бусад хэсгийн өсөлтийн хурдтай тохирохгүй байхыг аллометрийн (allos - өөр) өсөлт гэнэ. Аллометрийн өсөлтийн үед биеийн харьцаа өөрчлөгдөж байдаг.