SlideShare a Scribd company logo
1 of 32
Зүрхний олдмол гажиг,
гол судасны хавхлагын
дутагдлын оношилгоо,
эмчилгээний заавар
Ажлын хэсэг
Овог нэр Ажлын хэсэг Албан тушаал
С.Наранцэцэг Ажлын хэсгийн дарга УГТЭ-ийн ЭЭОДарга
Б.Одончимэг Ажлын хэсгийн орлогч дарга УГТЭ-ийн ЧДАА-ны дарга
Д.Мөнгөнчимэг Нарийн бичгийн дарга УГТЭ-ийн Зүрхний төвийн дарга
Н.Байгалмаа Ажлын хэсгийн гишүүн УГТЭ-ийн Зүрх судлалын тасгийн эрхлэгч
Л.Аръяасүрэн Ажлын хэсгийн гишүүн УГТЭ-ийн зүрх судасны эмч
Д.Бат-Ундрал Ажлын хэсгийн гишүүн УГТЭ-ийн зүрх судасны мэс заслын эмч
Ж.Төвжаргал Ажлын хэсгийн гишүүн УГТЭ-ийн зүрх судасны мэс заслын эмч
С.Наранбаатар Ажлын хэсгийн гишүүн УГТЭ-ийн зүрх судасны мэс заслын эмч
О.Мөнхсувд Ажлын хэсгийн гишүүн УГТЭ-ийн зүрх судасны эмч
Г.Туул Ажлын хэсгийн гишүүн УГТЭ-ийн зүрх судасны эмч
Г.Мөнхтулга Ажлын хэсгийн гишүүн УГТЭ-ийн зүрх судасны олгох эмч
М.Ринченханд Ажлын хэсгийн гишүүн
АШУҮИС-ийн Монгол Японы сургалтын
эмнэлэг
Оршил
• Гол судасны хавхлагын дутагдал гэдэг нь цусны урсгал
эмгэгээр гол судаснаас зүүн ховдол руу буцаж орохыг хэлнэ
• Гол судасны хавхлагын дутагдал нь анхдагчаар гол судасны
хавхлагын эмгэгээс буюу гол судасны уг хэсгийн эсвэл өгсөх
хэсгийн эмгэгээс шалтгаалж үүсдэг.
Ашигласан эх сурвалжууд
Тархвар зүй
• Гол судасны хавхлагын
гажгийн шалтгааны дотор
хэрэх 2.1 хувь, хоёрдогч
эндокардит 46.5 хувь, тэмбүү
2.1 хувь, медионекроз 18 хувь,
анхдагч эндокардит 12.8 хувь,
Марфаны хам шинж 1.9 хувь,
гол судасны атеросклероз 0.9
хувь, гэмтлийн улмаас гол
судасны хавхлагын бүтэц
гэмтэх 1.3 хувь, артерийн
даралт ихсэх өвчин 0.9 хувийг
тус тус эзэлж байна. (MNS
6384-11:2013 стандартаас)
• Барууны орнуудад гол
судасны хавхлагын
дегенератив дутагдал нь
хамгийн түгээмэл тохиолддог
бөгөөд эдгээр нь зүрхний
хавхлагын эмгэгийн хүрээнд
хийгдсэн “Euro Heart Survey”
судалгаанд нийт гол судасны
хавхлагын дутагдлын
ойролцоогоор гуравны хоёрыг
эзэлж байна.
А.6.2 Өвчний тавилан
• LVESD >50мм бол зовиур шаналгаа гарах, зүүн ховдлын үйл
ажиллагааны алдагдал ихсэх, нас барах эрсдлийн зэрэг нь
дараагийн 8 жилийн хугацаанд жилд 19%, 40-45мм бол 6%,
<40мм бол эрсдэл 0% хувьтай байна.
А. ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
• А.1. Онош: Гол судасны хавхлагын дутагдал
• А.2. Өвчний код: I06.1; I35.1; I08.0; I08.2; I08.3
• А.3. Хэрэглэгчид
• Ерөнхий мэргэжлийн эмч
• Өрхийн эмч
• Дотрын эмч
• Яаралтай тусламжийн эмч
• Эрчимт эмчилгээний эмч
• Зүрхний эмч
• Зүрхний мэс заслын эмч
• Зүрхний болон зүрх судасны мэс заслын сувилагч нар
• Үйлчлүүлэгчид
• Тухайн чиглэлээр ажиллаж буй төрийн ба төрийн бус байгууллага
А.4. Зорилго, зорилт
• Гол судасны хавхлагын дутагдлын талаарх эмч
мэргэжилтнүүдийн мэдлэгийг дээшлүүлж, төгс оношилж,
хүндрэхээс нь өмнө мэс засал эмчилгээ хийх, мэс заслын
өмнөх болон дараах хяналтыг сайжруулан, гол судасны
хавхлагын дутагдлын шалтгаант нас баралтыг бууруулахад
тус зааврын зорилго оршино.
А.6.1 Үндсэн ойлголт, шалтгаан
Хавхлагын өөрчлөлтүүдэд:
• Төрөлхийн 1 ба 2 хавтастай хавхлагууд,
гол судасны хавхлагын пролапс бүхий
ховдол хоорондын таславчийн цоорхой,
гол судасны хавхлагын доорх хэсгийн
нарийслууд (хавхлагын доорх
нарийслын үед өндөр даралттай цусны
урсгал хавхлагыг гэмтээснээс), хэрэх
өвчин, шохойжсон дегенерац өөрчлөлт,
миксомын пролиферац, Такаясу өвчин,
Випплийн өвчин, Кроны өвчин, улаан
чоно яр, халдварын эндокардит, гол
судасны хавхлагын гэмтэл, мөн
анкилозит спондилит, Рейтерийн хам
шинж, ревматоид артрит, аварга эст
аортит зэрэг холбогч эдийн өвчнүүд
орно.
Гол судасны угийн тэлэгдэл
үүсгэх эмгэгүүдэд:
• АД ихсэх өвчин, гол судасны цистик медиал
дегенерац, насжилтын үеийн гол судасны
тэлэгдэл, аннулоаортик эктази, тэмбүү,
остеогенезийн эмгэг, Марфаны хам шинж,
Эхлер-Данлосын хам шинж, дахилтат
полихондрит, псориазын артрит, Бехчетийн
хам шинж, бүдүүн гэдэсний шархлаат
үрэвслийн үеийн артрит гэх зэрэг орно. Гол
судасны ханын хоёрлосон хуулрал нь
хавхлагын хавтасны холбоост хэсгүүдийг
хамрах үед гол судасны дутагдал үүсч
болно. Хөгжилтэй орнуудад хэрэх болон
тэмбүү өвчин нь шалтгааны олонх хувийг
эзэлдэг байснаа 1970-д оноос эрс буурсан
байна.
Б.1 Оношилгоо,
эмчилгээний
алгоритм
В.3. Эрт илрүүлэг
• Зүрх чагнах үзлэгээр эмгэг шуугиан илэрвэл (гол судасны цэгт
диастолын шуугиан) зүрхний хэт авиан шинжилгээ хийх
боломжтой дараагийн шатлалд шилжүүлэх
• Зүрхний хэт авиан шинжилгээнд хавхлагуудад бүтцийн
өөрчлөлттэй, мэс заслын заалттай бол заалт бүхий ажилбарыг
хийх боломжтой дээд шатлалын эмнэлэгт шилжүүлнэ.
• Гол судасны хавхлага 2 хавтастай өвчтөнүүдийн 1-р үеийн
хамаатнуудад гол судасны хавхлагын эмгэг тохиолдох магадлал
10 дахин өндөр байдаг тул эдгээр хүмүүсийн гэр бүл, 1-р үеийн
хамаатнуудад эрт илрүүлгийн зорилгоор ЭхоКГ хийнэ.
В.4.2.3 Багажийн шинжилгээ
Эхокардиографи (ЭхоКГ)
• Хавхлагын морфологийн үнэлгээ
• Гол судасны хавхлагын буцах урсгалын урсгалын чиглэлийг
болон хаанаас гаралтайг тодорхойлно
• Үүссэн механизмыг тодорхойлох
• Гол судасны буцах урсгалын тоон үзүүлэлтийг хэмжихдээ
чанарын, хагас-чанарын болон тоон үзүүлэлтүүдийг
тодорхойлох (Хүснэгт 1)
• Зүүн ховдлын үйл ажиллагаа болон хэмжээсүүдийг хэмжих.
• Гол судасны уг хэсэг болон өгсөх хэсгийн үнэлгээ
• Гол судасны хавхлагын анатомийг тодорхойлох
В.4.2.4 Оношилгооны шалгуур
Хүснэгт 1. Хүнд зэргийн гол судасны хавхлагын буцах урсгалыг тодорхойлох зүрхний хэт авиан
шинжилгээний шалгуур
Чанарын үзүүлэлт
Хавхлагын морфологи Эмгэг /савчиж буй/коаптацийн том гажигтай
Өнгөт буцах урсгал Төвийн том урсгал, экцентрик урсгал янз бүр
Буцах урсгалын CW дохио Шигүү
Бусад Уруудах аортод холодиастолын урсгалын өөрчлөлт
(EDV >20см/сек)
Хагас тоон үзүүлэлт
Вена контракта-н зузаан (мм) >6
Венийн сөрөх урсгалc -
Дотогш урсгал -
Бусад PHT <200 мсек
Тоон үзүүлэлт
EROA (мм2) ≥30
Буцах урсгалын эзэлхүүн (мл/цохилт) ≥60
+зүрхний хөндий/судасны тэлэгдэл Зүүн ховдлын тэлэгдэл
CW- Continuous wave; EDV- end diastolic velocity, EROA-effective regurgitant orifice area; PISA- proximal
isovelocity surface area; R vol- regurgitant volume; TR- tricuspid regurgitation; TVI- time velocity integral; PHT –
Pressure half time
В.4.4.2 Эмийн эмчилгээ
• Хавсарсан дараах эмгэгүүдийн үеийн эмчилгээ
• Артерийн гипертензи
• Марфаны хамжшинжтэй
В.4.4.3 Мэс засал эмчилгээ – А
Хүснэгт 3. (A) Гол судасны хавхлагын хүнд зэргийн дутагдал ба (B) гол судасны уг хэсгийн
эмгэгийн (буцах урсгалын хүндийн зэргээс үл хамааран) мэс заслын заалтууд
Мэс заслын заалтууд Ангиa Түвшинb
А. Гол судасны хавхлагын хүнд зэргийн дутагдал
Шинж тэмдэг илэрч буй өвчтнүүдэд мэс засал хийх заалттай. I В
Шинж тэмдэггүй, тайван үеийн LVEF≤50% өвчтнүүдэд мэс засал хийх
заалттай.
I
В
СABG хийлгэх гэж байгаа, өгсөх аортын эсвэл бусад хавхлагын мэс
засалд орох өвчтнүүдэд хагалгаа хийх заалттай.
I
C
Хавхлагыг солихоос гадна гол судасны хавхлагыг засах боломжтой
сонгогдсон өвчтнүүдэд зүрхний багийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэхийг
зөвлөж байна.
I
C
LVEF>50%, зүүн ховдлын хүнд зэргийн тэлэгдэлтэй: LVEDD >70мм,
эсвэл LVESD >50мм (эсвэл өвчтөн жижиг биетэй бол LVESD >25мм/м2)
бүхий шинж тэмдэггүй өвчтнүүдэд мэс засал хийх талаар бодож үзэх
шаардлагатай.
IIa В
В.4.4.3 Мэс засал эмчилгээ - В
Хүснэгт 3. (A) Гол судасны хавхлагын хүнд зэргийн дутагдал ба (B) гол судасны уг хэсгийн эмгэгийн (буцах урсгалын
хүндийн зэргээс үл хамааран) мэс заслын заалтууд
Мэс заслын заалтууд Ангиa Түвшинb
В. Гол судасны угийн эсвэл тубулар өгсөх хэсгийн цүлхэнd
(гол судасны буцах урсгалын хүндийн зэргээс үл хамааран)
Гол судасны аннулопласти техник бүхий реимплантаци эсвэл ремоделлинг ашигласан гол
судасны хавхлагын засалтыг туршлагатай мэс засалч хийж буй тохиолдолд гол судасны угийн
өргөсөл ба гол судасны хавхлага нь гурван хавтастай залуу өвчтөнүүдэд мэс засал хийхийг
зөвлөсөн.
I
C
Марфаны хам шинжтэй өвчтнүүдэд гол судасны угийн эмгэгтэй, өгсөх аортын дээд диаметрD
≥50мм бол мэс засал хийх заалттай.
I
C
Гол судасны угийн эмгэгтэй, өгсөх аортын өргөний дээд хэмжээ дараах байдалтай үед мэс
засал хийх заалттай:
 Марфаны хам шинжтэй ≥45мм, эрсдэлт хүчин зүйлстэйe эсвэл TGFBR I, TGHFR 2
мутацитай өвчтөнүүд (Лойс-Дицийн хам шинж зэрэг багтана).f
 Гол судасны хавхлага 2 хавтастай, ≥50мм үед нэмэлт эрсдэлт хүчин зүйлстэйe эсвэл
коарктацитай бол
 ≥55мм бусад бүх өвчтнүүдэд
IIa C
≥45 мм үед, ялангуяа гол судасны хавхлага 2 хавтастай бол гол судасны уг эсвэл өгсөх
хэсгийн тубуляр хэсгийг солих гол судасны хавхлага мэс заслын анхдагч заалттай. IIa
C
Титэм судасны эмгэгтэй гол судасны хавхлагын
дутагдалтай өвчтний оношилгоо ба эмчилгээ
Хүснэгт 4. Зүрхний хавхлагын өвчтэй өвчтний титэм судасны эмгэгийн үеийн менежмент
Ангиa Түвшинb
Титэм судасны эмгэгийн оношилгоо
Зүрхний хавхлагын хүнд зэргийн өвчтэй мөн дараахаас аль нэг нь илэрсэн өвчтнүүдэд
хавхлагын мэс засал хийхээс өмнө титэм судасны ангиографи хийхийг зөвлөнө
 Зүрх судасны өвчний анамнезтай
 Зүрхний булчингийн цус хомсролd сэжиглэгдсэн
 Зүүн ховдлын систолын үйл ажиллагаа алдагдсан
 40-с дээш насны эрэгтэй, эсвэл цэвэршсэн эмэгтэй
 Зүрх судасны ≥1 тооны эрсдэлтэй
I C
Хавхлагын хүнд зэргийн өвчтэй болон титэм судасны эмгэгийн магадлал бага эсвэл
уламжлалт ангиографи хийлгэхэд техникийн хувьд боломжгүй эсвэл өндөр эрсдэлтэй
хүмүүст хүмүүст хавхлагын мэс засал хийхээс өмнө КТ ангиографиг хийх талаар бодолцох
хэрэгтэй.
IIa C
Зүрхний булчингийн дахин судасжуулалт хийх заалт:
Гол судас/хоёр хавтаст хавхлагын мэс заслын анхдагч заалттай, титмийн артерийн нарийсал
≥70%е байвал САBG хийхийг зөвлөж байна.
I C
Гол судас/хоёр хавтаст хавхлагын мэс заслын анхдагч заалттай, титмийн артерийн
диаметрийн нарийсал ≥50-70% байвал САBG хийх талаар бодолцоно.
IIa C
Мэс заслын заалт бүхий, тосгуурын
жирвэгнээ хавсарсан үеийн зөвлөмж
Хүснэгт 5. Зүрхний хавхлагын эмгэгтэй, тосгуурын жирвэгнээтэй өвчтнүүдийн менежмент
Зөвлөмж Анги Түвшин
Мэс заслын интервенц
Хавхлагын мэс засалд орж буй, шинж тэмдэг бүхий тосгуурын
жирвэгнээтэй өвчтөнүүдэд тосгуурын жирвэгнээгийн мэс заслын аблацийг
бодолцох хэрэгтэй.
IIa A
Хавхлагын мэс засалд орсон, боломжтой бол хамгийн бага эрсдэлтэй,
шинж тэмдэггүй тосгуурын жирвэгнээтэй өвчтөнүүдэд тосгуурын
жирвэгнээгийн мэс заслын аблацийг бодолцож болно.
IIb C
Хавхлагын мэс засалд орох гэж буй өвчтөнүүдэд зүүн тосгуурын чихэвчийг
(LAA) мэс заслаар тайрах эсвэл гаднаас нь хавчих талаар бодолцож
болно.
IIb B
• Мэс заслын нөхцөл
• • Ерөнхий мэдээгүйжүүлэг
• • Нормотерми
• • Цусны зохиомол эргэлт
• Мэс заслын хэлбэр
• • Амосовын аргаар “гол судасны хавхлагыг хоёр хавтастай болгох”
• • Хиймэл хавхлага суулгах
• • “Bentall”-ийн хагалгаа /гол судасны өгсөх хэсгийг хиймэл судсаар
орлуулахын зэрэгцээ гол судасны хавхлага суулгах мэс заслыг нэгэн
зэрэг хийх/
Гол судасны хавхлага суулгах мэс заслын
техник
• Өвчүү дагуу нээж, гол судас, дээд ба доод хөндийн венд гуурс
тавьж, ЦЗЭ-ийн машинтай холбож, гол судасны угт тавьсан
кардиоплегийн гуурсаар зүрх зогсоох уусмал хийж, гол судас
хавчина.
• • Гол судасны угт тавьсан КПГ-ийн зүүг авч түүний ормоор гол
судсаа хөндлөн S зүсэн нээж, КПГ-ийн уусмалыг баруун, зүүн
титмийн артерийн амсраар шууд эсвэл баруун тосгуурыг нээн
коронар синусээр ретроград хийнэ. Өөрчлөлт бүхий хавхлагыг
зүсэж аваад хавхлага хэмжигчээр суулгах хавхлагын хэмжээг
тогтооно.
Гол судасны хавхлага суулгах мэс заслын
техник
• Гол судасны хавхлагын гурван тулгуур хэсэгт зориулалтын утсаар тус
бүрт нь “П” оёдол авч, тулгууруудын хооронд 3-аас 4 “П” оёдол тавьж,
хиймэл хавхлаганы цагирагнаас тэдгээр утсаа нэг бүрчлэн авч
зангидсанаар хавхлагаа суулгана. Энэ үед зүрх хамгаалах уусмалыг
хоёр талын титэм судасны амсараар хийнэ. Гол судасны хөндлөн
шархыг пролеин 3-0 утсаар хоёр эгнээ оёдлоор завсаргүй оёж битүүлэх
ба хийн эмболи үүсэхээс сэргийлнэ.
• • Биеийн температур 340с болсны дараа гол судаснаас хавчуур авч
зүрхээ сэргээх бөгөөд зүрхний үйл ажиллагаа тэнцвэржсэний дараа
ЦЗЭ-ийн машин зогсоож, өвчүүний ар, үнхэлцэгийн хөндийд гуурс
тавьж шархыг үечлэн хаана. Шаардлагатай гэж үзвэл түр хугацаагаар
зүрх идэвхижүүлэгч / пейсмекер / тавина.
Гол судасны хавхлагын дутагдал гол судасны
өгсөх хэсгийн өргөсөлт />5см / хавсарсан
тохиолдлын мэс заслын техник
• • Гол судасны өргөсөлт хавхлагын цагирагт хүрээгүй тохиолдолд титмийн
артерийн дээгүүр тайралт хийж, өргөссөн хэсгийг хиймэл судсаар орлуулна.
• • Зарим тохиолдолд титмийн дээгүүр тайрсан хэсэгт гол судасны хананд
хууралт үүссэн тохиолдолд тусгай жийргэвч ашиглан залгалт хийнэ.
• • Гол судасны өргөсөлт нь гол судасны хавхлагын цагирагт тулсан
тохиолдолд “Bentall”-ийн хагалгаа буюу гол судасны хавхлага бүхий хиймэл
судсыг / aortic conduit / шууд суулгах бөгөөд ялгаатай нь өөрчлөлт бүхий гол
судсаа авахдаа зүүн ба баруун титмийн артерийн амсарыг тойруулан зүсэж
үлдээнэ.
• • Хавхлагаа суулгасны дараа хиймэл судсандаа зүүн ба баруун титмийн
артерийн амсарыг суулгах нүх гаргаж, тэр хэсэгтээ титмийн артерийн
амсарыг / пролеин 4-0, 5-0 / суулгана.
Мэс заслын үед болон дараа гарч болох
хүндрэл
Эрт үеийн хүндрэл:
• Цус алдах, бүлэнт хүндрэл үүсэх,
тосгуур ховдлын хориг үүсэх,
зүрхний /зүүн, баруун ховдлын/
дутагдал, элэг бөөрний дутагдал,
тархины хаван, хожуу үед
тавьсан хавхлаганы завсраар зай
үүсэх /параклапанный фистул/,
хавхлага гацах, варфарины
үүдэлтэй цус бүлэгнэлтийн
хүндрэл үүсэх.
Хожуу үеийн хүндрэл:
• Хиймэл хавхлаганы үүдэлтэй
эндокардит үүсэх, хиймэл
хавхлаганд тромбо суух,
биологийн хавхлага суулгасны
дараа хожуу үед хавхлаганд
бүтцийн өөрчлөлтөнд орох,
хавхлага гацах, варфарины
үүдэлтэй цус бүлэгнэлтийн
хүндрэл үүсэх. /коагулопати/
В.4.4.4 Хяналт
Мэс заслын заалтгүй өвчтөний
хяналтын давтамж
Хүснэгт 6. Шинж тэмдэггүй, гол судасны хавхлагын дутагдалтай өвчтөнийг
ЭхоКГ хийж хянах давтамж
Хавхлагын дутагдлын зэрэг ДАВТАМЖ
Хөнгөн зэрэг 3-5 жил тутамд
Дунд зэрэг 1-2 жил тутамд
Шинж тэмдэггүй хүнд зэрэг 6-12 сар тутамд
Зүүн ховдол тэлэгдэж буй бол Илүү ойр давтамжтай
Мэс засал эмчилгээний дараах
хяналт
• Хяналтыг зүрх судасны эмч, зүрхний мэс заслын эмч хариуцна.
• Мэс заслын дараах эхний жилд 2-3 удаа, хоёр дахь жилд 1 удаа мэргэжлийн эмчийн үзлэгт тогтмол
хамрагдана.
• Эхний жилд 6 сар тутамд, дараагийн жилд 24 сард 1 удаа ЭхоКГ-аар хавхлагын үйл ажиллагааг
хянана.
• Хиймэл хавхлага суулгуулсан хүмүүст хамгийн түгээмэл тохиолдох хүндрэлд бүлэнт хүндрэл,
антикоагулянтын шалтгаант цус алдалт ордог.
• Хавхлагын мэс заслын дараа протезийн үйл ажиллагаа эсвэл ховдлын үйл ажиллагаа муудах эсвэл
зүрхний бусад хавхлагын давшингуй өвчнүүдийг эрт илрүүлэхийн тулд бүх өвчтөнүүд насан
туршдаа зүрхний эмчийн хяналтанд байх шаардлагатай. Эмнэлзүйн үнэлгээг жил бүр хийх эсвэл
зүрхний зовиур шинээр илэрвэл нэн даруй үзүүлэх хэрэгтэй.
• Хавхлага сольсны дараа зовиур шинээр илэрсэн эсвэл хүндрэл сэжиглэгдсэн бол ЭхоКГ хийх
хэрэгтэй.
• Хэрэв хавхлагын тромб эсвэл хавхлагын үйл ажиллагааг бууруулах паннус илэрсэн тохиолдолд
нэмэлт шаардлагатай мэдээлэл авахын тулд синефлуроскопиг механик хавхлагад мөн олон зүслэгт
КТ-г ашигладаг.
• Энэхүү зааварт тусгагдаагүй бусад шалтгаанаар хиймэл хавхлага суулгасан өвчтөнд зүрх судасны
шалтгаант асуудал тохиолдсон бол хавхлагын нарийн мэргэжлийн эмчид хандана.
Хяналт: Механик протез
Хүснэгт 7. Хиймэл хавхлагатай эсвэл хавхлага засалт хийлгэсэн өвчтөнүүдэд бүлэнгийн эсрэг эмчилгээ хийх заалтууд
Механик протез Ангиa Түвшинb
Бүх өвчтнүүд насан туршдаа ВКА бүхий антикоагулянтыг уухаар хэрэглэхийг зөвлөсөн. I В
ВКА-ийг завсарлах хэрэгтэй бол том молекул жинт гепарин эсвэл бага молекул жинтэй гепариныг
эмчилгээний тунгаар гүүр болгохыг зөвлөж байна.
I С
INR хангалттай байхад тромбэмболийн хүндрэл гарсан бол ВКА-с гадна аспириныг бага тунгаар (75-
100мг/өдөрт) нэмэлтээр хэрэглэхийг бодолцох хэрэгтэй.
IIа С
Cудас хатуурах өвчин хавсарсан өвчтнүүдэд ВКА-с гадна аспириныг бага тунгаар (75-100мг/өдөрт)
нэмэлтээр хэрэглэж болно.
IIb С
Тохирох сургалт болон чанарын хяналт хийгдсэн бол INR-н өөрийн менежментийг зөвлөнө. I B
Титэм судсандаа стент тавиулсан өвчтөнүүд стентийн төрөл болон эмнэлзүйн илрэлээс үл хамааран
аспирин (75-100 мг/өдөрт), клопидогрел (75 мг/өдөрт), ВКА-ын гурвал эмчилгээг 1 сар хэрэглэх
хэрэгтэй (жишээ нь, титмийн цочмог хамшинж, цээжний тогтвортой бах гэх мэт).
IIa B
Титмийн цочмог хамшинжийн улмаас ишемийн өндөр эрсдэлтэй эсвэл анатоми/ажилбарын бусад
онцлогоос хамааран ишемийн эрсдэл нь цус алдах эрсдэлээс илүүтэй үед аспирин (75-100мг/өдөрт),
клопидогрел (75 мг/өдөрт), ВКА-ын гурвал эмчилгээг 1-6 сар хүртэл хэрэглэх хэрэгтэй
IIa B
Цус алдах эрсдэл нь ишемийн эрсдлээс давсан өвчтөнүүдэд гурвал эмчилгээг 1 сар хэрэглэсний
дараа клопидогрел (75 мг/өдөрт), ВКА-ын хоёрлосон эмчилгээг хэрэглэх хэрэгтэй.
IIa А
ТСДО/ТСДЭ хийлгэсэн өвчтөнүүдэд аспириныг зогсоох шаардлагатай тулгарвал аспириныг
хэрэглэснээс хойш 12 сар хэрэглэсний дараа зогсоох талаар бодолцож үзнэ.
IIa В
ВКА-с гадна аспирин ба/эсвэл клопидогрел шаардлагатай өвчтөнүүдэд ВКА-ын тунг тогтоохдоо INR-
ийг зөвлөмжийн хамгийн доод хэмжээгээр, хугацааг эмчилгээний хүрээний >65-70% байхаар
зохицуулах хэрэгтэй.
IIa В
Витамин К үл хамааралт антикоагулянтууд (NOAC) нь механик протезтой хүнд эсрэг заалттай. IIa В
Хяналт: Биопротез
Хүснэгт 7. Хиймэл хавхлагатай эсвэл хавхлага засалт хийлгэсэн өвчтөнүүдэд бүлэнгийн эсрэг эмчилгээ хийх
заалтууд
Биопротез Ангиa Түвшинb
Мэс заслаар эсвэл судсан дотуурх аргаар биопротез суулгасан, антикоагулянтын
бусад заалттайС өвчтөнүүдээд уух антикоагулянтыг насан туршид нь зөвлөнө. I С
Хоёр хавтаст хавхлага эсвэл гурван хавтаст хавхлагын биопротезыг мэс заслаар
суулгасны дараах эхний 3 сард ВКА бүхий антикоагулянтыг уухаар хэрэглэх талаар
бодолцох хэрэгтэй.
IIа С
Хоёр хавтаст хавхлага эсвэл гурван хавтаст хавхлагын засалт хийсний дараах эхний 3
сард ВКА бүхий антикоагулянтыг уухаар хэрэглэх талаар бодолцох хэрэгтэй. IIа С
Гол судасны биопротез суулгах эсвэл гол судасны хавхлага хадгалах мэс засал
хийсний дараах эхний 3 сард аспириныг бага тунгаар (75-100мг/өдөрт) хэрэглэхийг
бодолцох хэрэгтэй.
IIа С
TAVI хийлгэсний дараа хавсарсан антиагрегант эмчилгээг эхний 3-6 сард, уух
антикоагулянтын бусад шалтгаангүй бол дан антиагрегант эмчилгээг үргэлжлүүлэн
насан туршдаа хэрэглэхийг бодолцох хэрэгтэй.
IIа С
TAVI хийлгэсний дараа цус алдах эрсдэл өндөр бол дан антиагрегант эмчилгээг
хэрэглэж болно.
IIb С
Гол судасны биопротезыг мэс заслаар суулгасны дараа уух антикоагулянтыг эхний 3
сард хэрэглэж болно.
IIb С
Хүснэгт 8. Механик протезын зорилтот INR
Хүснэгт 8. Механик протезын зорилтот INR
Протезийн бүлэн үүсгэх
чанар
Өвчтөнтэй холбоотой эрсдэлт хүчин зүйлсa
Эрсдэлт хүчин зүйл үгүй ≥1 Эрсдэлт хүчин зүйл
Багаb 2.5 3.0
Дундc 3.0 3.5
Өндөрd 3.5 4.0
INR- International normalized ratio
a. Хоёр хавтаст эсвэл гурван хавтаст хавхлага солих; өмнө нь тромбэмбол болсон; тосгуурын жирвэгнээ; хоёр хавтаст
хавхлагын нарийслын бүх зэрэгт; LVEF<35%.
b. Carbomedics, Medtronic Hall, ATS, Medtronic Open-Pivot, St Jude Medical, On-X; Sorin Bicarbon.
c. Хангалттай мэдээлэлгүй, хоёр хавтаст бусад хавхлагууд.
d. Lillehei-Kaster, Omniscience, Starr-Edwards (ball-cage), Bjork-Shilley and other tilting-disc valves.
В.5. Хоёрдогч урьдчилан сэргийлэлт
Хүснэгт 9. Хэрэхийн цочмог халууралтын хоёрдогч урьдчилан сэргийлэлт
Эмийн бодис Тун
Бензатин пенициллин G 4 долоо хоног тутамд 1.2 сая нэгжийг булчинд
тарих*
Пенициллин кали V 250 мг-аар өдөрт 2 удаа уух
Сульфадиазин 1 гр-аар өдөрт 1 удаа
Макролид эсвэл -азалидын бүлгийн антибиотик
(пенициллин болон сульфадиазинд харшилтай
хүмүүст)
Янз бүр
*Тодорхой өндөр эрсдэлтэй хүмүүст 3 долоо хоног тутамд тарихыг зөвлөнө
В.5.2. Халдварын эндокардитаас
сэргийлэх нь
• Зүрхний хиймэл хавхлагатай хүмүүс
• Өмнө нь халдварын эндокардитаар өвдөж байсан өвчтөн
• Хавхлагын бүтцийн өөрчлөлттэй зүрхийг шилжүүлэн суулгуулж
буй реципиент
• Зүрхний төрөлхийн гажигтай дараах төрлийн өвчтөнүүд:
• Засаагүй хөхрөлттэй гажиг
• Судсан дотуурх аргаар эсвэл нээлттэй мэс заслаар хиймэл материал
эсвэл төхөөрөмж ашиглаж эсвэл суулгах замаар бүрэн засагдсан
хөхрөлттэй гажиг, мэс ажилбарын дараах эхний 6 сард
• Үлдэцтэй засагдсан төрөлхийн гажгийн хиймэл суулгац эсвэл
төхөөрөмжийн хэсэгт эсвэл түүнтэй ойролцоо хэсэгт үлдэцтэй засагдсан
бол
НОМ ЗҮЙ:
1. 2017 ESC/EACTS Guidelines for the management of valvular heart disease
2. 2014 AHA/ACC Guideline for the Management of Patients with Valvular Heart Disease: Executive Summary A
Report of the American College of Cardiology/American Heart Association Task Force on Practice Guidelines
3. MNS 6384-11 :2013 5х Гол судасны хавхлагын дутагдал гажиг оношилгоо, мэс заслын эмчилгээ
4. Б.Туул, Д.Мөнгөнчимэг нар, “Зүрхний хавхлагын олдмол гажгийн оношилгоо эмчилгээ” ном, 2009 он.
5. Д.Сэржээ, О.Оюунбилэг нар, Зүрхний үзүүлбэрт хэт авиан оношлогоо, 2011 он
6. MNS 5892 : 2008 7х. Хэрэх өвчний оношилгоо, эмчилгээ, Д.Зулгэрэл, Н.Жаргалсайхан нар
7. Хэрэх өвчнөөс сэргийлэх эмнэлзүйн удирдамж, ЭМЯ, ЭМШУИС, Д.Зулгэрэл, Н.Жаргалсайхан нар, 2003 он
8. MNS 6233 : 2011 7x. Зүрхний хэт авиан шинжилгээний дүгнэлт
9. бичих загвар
10. Dujardin KS, Enriquez-Sarano M, Schaff HV, Bailey KR, Seward JB, Tajik AJ. Mortality and morbidity of aortic
regurgitation in clinical practice. A long-term follow-up study. Circulation. 1999 Apr 13. 99(14):1851-7.
Анхаарал хандуулсанд
баярлалаа

More Related Content

Similar to Aortiin dutagdal zaavar.pptx

нойр булчирхайн хорт хавдар
нойр булчирхайн хорт хавдарнойр булчирхайн хорт хавдар
нойр булчирхайн хорт хавдарBilegsaihan Batsuuri
 
АРТЕРИЙН ДАРАЛТ ИХДЭХ ӨВЧИН.pptx
АРТЕРИЙН ДАРАЛТ ИХДЭХ ӨВЧИН.pptxАРТЕРИЙН ДАРАЛТ ИХДЭХ ӨВЧИН.pptx
АРТЕРИЙН ДАРАЛТ ИХДЭХ ӨВЧИН.pptxMaaruu Angel
 
Гомеостаз.pptx
Гомеостаз.pptxГомеостаз.pptx
Гомеостаз.pptxZayaBatkhuyag
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Ankhbileg Luvsan
 
Амилуулах суурь тусламжийн ерөнхий зарчим
Амилуулах суурь тусламжийн ерөнхий зарчим Амилуулах суурь тусламжийн ерөнхий зарчим
Амилуулах суурь тусламжийн ерөнхий зарчим Odxvv Monxjargal
 
FCHM.journal club
FCHM.journal clubFCHM.journal club
FCHM.journal clubBattur Lk
 

Similar to Aortiin dutagdal zaavar.pptx (20)

Ecmo - Journal club
Ecmo - Journal club Ecmo - Journal club
Ecmo - Journal club
 
Hepatopulmonary
HepatopulmonaryHepatopulmonary
Hepatopulmonary
 
Dotor sudlal
Dotor sudlalDotor sudlal
Dotor sudlal
 
Dotor 1
Dotor 1Dotor 1
Dotor 1
 
нойр булчирхайн хорт хавдар
нойр булчирхайн хорт хавдарнойр булчирхайн хорт хавдар
нойр булчирхайн хорт хавдар
 
Тархины харвалтын эргэн тойронд
Тархины харвалтын эргэн тойрондТархины харвалтын эргэн тойронд
Тархины харвалтын эргэн тойронд
 
шокын үеийн яаралтай тусламж
шокын үеийн яаралтай тусламжшокын үеийн яаралтай тусламж
шокын үеийн яаралтай тусламж
 
Angio togsolt
Angio togsoltAngio togsolt
Angio togsolt
 
АРТЕРИЙН ДАРАЛТ ИХДЭХ ӨВЧИН.pptx
АРТЕРИЙН ДАРАЛТ ИХДЭХ ӨВЧИН.pptxАРТЕРИЙН ДАРАЛТ ИХДЭХ ӨВЧИН.pptx
АРТЕРИЙН ДАРАЛТ ИХДЭХ ӨВЧИН.pptx
 
Гомеостаз.pptx
Гомеостаз.pptxГомеостаз.pptx
Гомеостаз.pptx
 
Am infarction
Am infarctionAm infarction
Am infarction
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
 
Dotor sudlal
Dotor sudlalDotor sudlal
Dotor sudlal
 
Dotor sudlal
Dotor sudlalDotor sudlal
Dotor sudlal
 
Dotor sudlal
Dotor sudlalDotor sudlal
Dotor sudlal
 
Alcoholic liver cirrhosis
Alcoholic liver cirrhosisAlcoholic liver cirrhosis
Alcoholic liver cirrhosis
 
Амилуулах суурь тусламжийн ерөнхий зарчим
Амилуулах суурь тусламжийн ерөнхий зарчим Амилуулах суурь тусламжийн ерөнхий зарчим
Амилуулах суурь тусламжийн ерөнхий зарчим
 
8.hepatorenal tuwshinbayar
8.hepatorenal tuwshinbayar8.hepatorenal tuwshinbayar
8.hepatorenal tuwshinbayar
 
FCHM.journal club
FCHM.journal clubFCHM.journal club
FCHM.journal club
 
Dotor sudlal
Dotor sudlalDotor sudlal
Dotor sudlal
 

Aortiin dutagdal zaavar.pptx

  • 1. Зүрхний олдмол гажиг, гол судасны хавхлагын дутагдлын оношилгоо, эмчилгээний заавар
  • 2. Ажлын хэсэг Овог нэр Ажлын хэсэг Албан тушаал С.Наранцэцэг Ажлын хэсгийн дарга УГТЭ-ийн ЭЭОДарга Б.Одончимэг Ажлын хэсгийн орлогч дарга УГТЭ-ийн ЧДАА-ны дарга Д.Мөнгөнчимэг Нарийн бичгийн дарга УГТЭ-ийн Зүрхний төвийн дарга Н.Байгалмаа Ажлын хэсгийн гишүүн УГТЭ-ийн Зүрх судлалын тасгийн эрхлэгч Л.Аръяасүрэн Ажлын хэсгийн гишүүн УГТЭ-ийн зүрх судасны эмч Д.Бат-Ундрал Ажлын хэсгийн гишүүн УГТЭ-ийн зүрх судасны мэс заслын эмч Ж.Төвжаргал Ажлын хэсгийн гишүүн УГТЭ-ийн зүрх судасны мэс заслын эмч С.Наранбаатар Ажлын хэсгийн гишүүн УГТЭ-ийн зүрх судасны мэс заслын эмч О.Мөнхсувд Ажлын хэсгийн гишүүн УГТЭ-ийн зүрх судасны эмч Г.Туул Ажлын хэсгийн гишүүн УГТЭ-ийн зүрх судасны эмч Г.Мөнхтулга Ажлын хэсгийн гишүүн УГТЭ-ийн зүрх судасны олгох эмч М.Ринченханд Ажлын хэсгийн гишүүн АШУҮИС-ийн Монгол Японы сургалтын эмнэлэг
  • 3. Оршил • Гол судасны хавхлагын дутагдал гэдэг нь цусны урсгал эмгэгээр гол судаснаас зүүн ховдол руу буцаж орохыг хэлнэ • Гол судасны хавхлагын дутагдал нь анхдагчаар гол судасны хавхлагын эмгэгээс буюу гол судасны уг хэсгийн эсвэл өгсөх хэсгийн эмгэгээс шалтгаалж үүсдэг.
  • 5. Тархвар зүй • Гол судасны хавхлагын гажгийн шалтгааны дотор хэрэх 2.1 хувь, хоёрдогч эндокардит 46.5 хувь, тэмбүү 2.1 хувь, медионекроз 18 хувь, анхдагч эндокардит 12.8 хувь, Марфаны хам шинж 1.9 хувь, гол судасны атеросклероз 0.9 хувь, гэмтлийн улмаас гол судасны хавхлагын бүтэц гэмтэх 1.3 хувь, артерийн даралт ихсэх өвчин 0.9 хувийг тус тус эзэлж байна. (MNS 6384-11:2013 стандартаас) • Барууны орнуудад гол судасны хавхлагын дегенератив дутагдал нь хамгийн түгээмэл тохиолддог бөгөөд эдгээр нь зүрхний хавхлагын эмгэгийн хүрээнд хийгдсэн “Euro Heart Survey” судалгаанд нийт гол судасны хавхлагын дутагдлын ойролцоогоор гуравны хоёрыг эзэлж байна.
  • 6. А.6.2 Өвчний тавилан • LVESD >50мм бол зовиур шаналгаа гарах, зүүн ховдлын үйл ажиллагааны алдагдал ихсэх, нас барах эрсдлийн зэрэг нь дараагийн 8 жилийн хугацаанд жилд 19%, 40-45мм бол 6%, <40мм бол эрсдэл 0% хувьтай байна.
  • 7. А. ЕРӨНХИЙ ШААРДЛАГА • А.1. Онош: Гол судасны хавхлагын дутагдал • А.2. Өвчний код: I06.1; I35.1; I08.0; I08.2; I08.3 • А.3. Хэрэглэгчид • Ерөнхий мэргэжлийн эмч • Өрхийн эмч • Дотрын эмч • Яаралтай тусламжийн эмч • Эрчимт эмчилгээний эмч • Зүрхний эмч • Зүрхний мэс заслын эмч • Зүрхний болон зүрх судасны мэс заслын сувилагч нар • Үйлчлүүлэгчид • Тухайн чиглэлээр ажиллаж буй төрийн ба төрийн бус байгууллага
  • 8. А.4. Зорилго, зорилт • Гол судасны хавхлагын дутагдлын талаарх эмч мэргэжилтнүүдийн мэдлэгийг дээшлүүлж, төгс оношилж, хүндрэхээс нь өмнө мэс засал эмчилгээ хийх, мэс заслын өмнөх болон дараах хяналтыг сайжруулан, гол судасны хавхлагын дутагдлын шалтгаант нас баралтыг бууруулахад тус зааврын зорилго оршино.
  • 9. А.6.1 Үндсэн ойлголт, шалтгаан Хавхлагын өөрчлөлтүүдэд: • Төрөлхийн 1 ба 2 хавтастай хавхлагууд, гол судасны хавхлагын пролапс бүхий ховдол хоорондын таславчийн цоорхой, гол судасны хавхлагын доорх хэсгийн нарийслууд (хавхлагын доорх нарийслын үед өндөр даралттай цусны урсгал хавхлагыг гэмтээснээс), хэрэх өвчин, шохойжсон дегенерац өөрчлөлт, миксомын пролиферац, Такаясу өвчин, Випплийн өвчин, Кроны өвчин, улаан чоно яр, халдварын эндокардит, гол судасны хавхлагын гэмтэл, мөн анкилозит спондилит, Рейтерийн хам шинж, ревматоид артрит, аварга эст аортит зэрэг холбогч эдийн өвчнүүд орно. Гол судасны угийн тэлэгдэл үүсгэх эмгэгүүдэд: • АД ихсэх өвчин, гол судасны цистик медиал дегенерац, насжилтын үеийн гол судасны тэлэгдэл, аннулоаортик эктази, тэмбүү, остеогенезийн эмгэг, Марфаны хам шинж, Эхлер-Данлосын хам шинж, дахилтат полихондрит, псориазын артрит, Бехчетийн хам шинж, бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн үеийн артрит гэх зэрэг орно. Гол судасны ханын хоёрлосон хуулрал нь хавхлагын хавтасны холбоост хэсгүүдийг хамрах үед гол судасны дутагдал үүсч болно. Хөгжилтэй орнуудад хэрэх болон тэмбүү өвчин нь шалтгааны олонх хувийг эзэлдэг байснаа 1970-д оноос эрс буурсан байна.
  • 11. В.3. Эрт илрүүлэг • Зүрх чагнах үзлэгээр эмгэг шуугиан илэрвэл (гол судасны цэгт диастолын шуугиан) зүрхний хэт авиан шинжилгээ хийх боломжтой дараагийн шатлалд шилжүүлэх • Зүрхний хэт авиан шинжилгээнд хавхлагуудад бүтцийн өөрчлөлттэй, мэс заслын заалттай бол заалт бүхий ажилбарыг хийх боломжтой дээд шатлалын эмнэлэгт шилжүүлнэ. • Гол судасны хавхлага 2 хавтастай өвчтөнүүдийн 1-р үеийн хамаатнуудад гол судасны хавхлагын эмгэг тохиолдох магадлал 10 дахин өндөр байдаг тул эдгээр хүмүүсийн гэр бүл, 1-р үеийн хамаатнуудад эрт илрүүлгийн зорилгоор ЭхоКГ хийнэ.
  • 12. В.4.2.3 Багажийн шинжилгээ Эхокардиографи (ЭхоКГ) • Хавхлагын морфологийн үнэлгээ • Гол судасны хавхлагын буцах урсгалын урсгалын чиглэлийг болон хаанаас гаралтайг тодорхойлно • Үүссэн механизмыг тодорхойлох • Гол судасны буцах урсгалын тоон үзүүлэлтийг хэмжихдээ чанарын, хагас-чанарын болон тоон үзүүлэлтүүдийг тодорхойлох (Хүснэгт 1) • Зүүн ховдлын үйл ажиллагаа болон хэмжээсүүдийг хэмжих. • Гол судасны уг хэсэг болон өгсөх хэсгийн үнэлгээ • Гол судасны хавхлагын анатомийг тодорхойлох
  • 13. В.4.2.4 Оношилгооны шалгуур Хүснэгт 1. Хүнд зэргийн гол судасны хавхлагын буцах урсгалыг тодорхойлох зүрхний хэт авиан шинжилгээний шалгуур Чанарын үзүүлэлт Хавхлагын морфологи Эмгэг /савчиж буй/коаптацийн том гажигтай Өнгөт буцах урсгал Төвийн том урсгал, экцентрик урсгал янз бүр Буцах урсгалын CW дохио Шигүү Бусад Уруудах аортод холодиастолын урсгалын өөрчлөлт (EDV >20см/сек) Хагас тоон үзүүлэлт Вена контракта-н зузаан (мм) >6 Венийн сөрөх урсгалc - Дотогш урсгал - Бусад PHT <200 мсек Тоон үзүүлэлт EROA (мм2) ≥30 Буцах урсгалын эзэлхүүн (мл/цохилт) ≥60 +зүрхний хөндий/судасны тэлэгдэл Зүүн ховдлын тэлэгдэл CW- Continuous wave; EDV- end diastolic velocity, EROA-effective regurgitant orifice area; PISA- proximal isovelocity surface area; R vol- regurgitant volume; TR- tricuspid regurgitation; TVI- time velocity integral; PHT – Pressure half time
  • 14. В.4.4.2 Эмийн эмчилгээ • Хавсарсан дараах эмгэгүүдийн үеийн эмчилгээ • Артерийн гипертензи • Марфаны хамжшинжтэй
  • 15. В.4.4.3 Мэс засал эмчилгээ – А Хүснэгт 3. (A) Гол судасны хавхлагын хүнд зэргийн дутагдал ба (B) гол судасны уг хэсгийн эмгэгийн (буцах урсгалын хүндийн зэргээс үл хамааран) мэс заслын заалтууд Мэс заслын заалтууд Ангиa Түвшинb А. Гол судасны хавхлагын хүнд зэргийн дутагдал Шинж тэмдэг илэрч буй өвчтнүүдэд мэс засал хийх заалттай. I В Шинж тэмдэггүй, тайван үеийн LVEF≤50% өвчтнүүдэд мэс засал хийх заалттай. I В СABG хийлгэх гэж байгаа, өгсөх аортын эсвэл бусад хавхлагын мэс засалд орох өвчтнүүдэд хагалгаа хийх заалттай. I C Хавхлагыг солихоос гадна гол судасны хавхлагыг засах боломжтой сонгогдсон өвчтнүүдэд зүрхний багийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэхийг зөвлөж байна. I C LVEF>50%, зүүн ховдлын хүнд зэргийн тэлэгдэлтэй: LVEDD >70мм, эсвэл LVESD >50мм (эсвэл өвчтөн жижиг биетэй бол LVESD >25мм/м2) бүхий шинж тэмдэггүй өвчтнүүдэд мэс засал хийх талаар бодож үзэх шаардлагатай. IIa В
  • 16. В.4.4.3 Мэс засал эмчилгээ - В Хүснэгт 3. (A) Гол судасны хавхлагын хүнд зэргийн дутагдал ба (B) гол судасны уг хэсгийн эмгэгийн (буцах урсгалын хүндийн зэргээс үл хамааран) мэс заслын заалтууд Мэс заслын заалтууд Ангиa Түвшинb В. Гол судасны угийн эсвэл тубулар өгсөх хэсгийн цүлхэнd (гол судасны буцах урсгалын хүндийн зэргээс үл хамааран) Гол судасны аннулопласти техник бүхий реимплантаци эсвэл ремоделлинг ашигласан гол судасны хавхлагын засалтыг туршлагатай мэс засалч хийж буй тохиолдолд гол судасны угийн өргөсөл ба гол судасны хавхлага нь гурван хавтастай залуу өвчтөнүүдэд мэс засал хийхийг зөвлөсөн. I C Марфаны хам шинжтэй өвчтнүүдэд гол судасны угийн эмгэгтэй, өгсөх аортын дээд диаметрD ≥50мм бол мэс засал хийх заалттай. I C Гол судасны угийн эмгэгтэй, өгсөх аортын өргөний дээд хэмжээ дараах байдалтай үед мэс засал хийх заалттай:  Марфаны хам шинжтэй ≥45мм, эрсдэлт хүчин зүйлстэйe эсвэл TGFBR I, TGHFR 2 мутацитай өвчтөнүүд (Лойс-Дицийн хам шинж зэрэг багтана).f  Гол судасны хавхлага 2 хавтастай, ≥50мм үед нэмэлт эрсдэлт хүчин зүйлстэйe эсвэл коарктацитай бол  ≥55мм бусад бүх өвчтнүүдэд IIa C ≥45 мм үед, ялангуяа гол судасны хавхлага 2 хавтастай бол гол судасны уг эсвэл өгсөх хэсгийн тубуляр хэсгийг солих гол судасны хавхлага мэс заслын анхдагч заалттай. IIa C
  • 17. Титэм судасны эмгэгтэй гол судасны хавхлагын дутагдалтай өвчтний оношилгоо ба эмчилгээ Хүснэгт 4. Зүрхний хавхлагын өвчтэй өвчтний титэм судасны эмгэгийн үеийн менежмент Ангиa Түвшинb Титэм судасны эмгэгийн оношилгоо Зүрхний хавхлагын хүнд зэргийн өвчтэй мөн дараахаас аль нэг нь илэрсэн өвчтнүүдэд хавхлагын мэс засал хийхээс өмнө титэм судасны ангиографи хийхийг зөвлөнө  Зүрх судасны өвчний анамнезтай  Зүрхний булчингийн цус хомсролd сэжиглэгдсэн  Зүүн ховдлын систолын үйл ажиллагаа алдагдсан  40-с дээш насны эрэгтэй, эсвэл цэвэршсэн эмэгтэй  Зүрх судасны ≥1 тооны эрсдэлтэй I C Хавхлагын хүнд зэргийн өвчтэй болон титэм судасны эмгэгийн магадлал бага эсвэл уламжлалт ангиографи хийлгэхэд техникийн хувьд боломжгүй эсвэл өндөр эрсдэлтэй хүмүүст хүмүүст хавхлагын мэс засал хийхээс өмнө КТ ангиографиг хийх талаар бодолцох хэрэгтэй. IIa C Зүрхний булчингийн дахин судасжуулалт хийх заалт: Гол судас/хоёр хавтаст хавхлагын мэс заслын анхдагч заалттай, титмийн артерийн нарийсал ≥70%е байвал САBG хийхийг зөвлөж байна. I C Гол судас/хоёр хавтаст хавхлагын мэс заслын анхдагч заалттай, титмийн артерийн диаметрийн нарийсал ≥50-70% байвал САBG хийх талаар бодолцоно. IIa C
  • 18. Мэс заслын заалт бүхий, тосгуурын жирвэгнээ хавсарсан үеийн зөвлөмж Хүснэгт 5. Зүрхний хавхлагын эмгэгтэй, тосгуурын жирвэгнээтэй өвчтнүүдийн менежмент Зөвлөмж Анги Түвшин Мэс заслын интервенц Хавхлагын мэс засалд орж буй, шинж тэмдэг бүхий тосгуурын жирвэгнээтэй өвчтөнүүдэд тосгуурын жирвэгнээгийн мэс заслын аблацийг бодолцох хэрэгтэй. IIa A Хавхлагын мэс засалд орсон, боломжтой бол хамгийн бага эрсдэлтэй, шинж тэмдэггүй тосгуурын жирвэгнээтэй өвчтөнүүдэд тосгуурын жирвэгнээгийн мэс заслын аблацийг бодолцож болно. IIb C Хавхлагын мэс засалд орох гэж буй өвчтөнүүдэд зүүн тосгуурын чихэвчийг (LAA) мэс заслаар тайрах эсвэл гаднаас нь хавчих талаар бодолцож болно. IIb B
  • 19. • Мэс заслын нөхцөл • • Ерөнхий мэдээгүйжүүлэг • • Нормотерми • • Цусны зохиомол эргэлт • Мэс заслын хэлбэр • • Амосовын аргаар “гол судасны хавхлагыг хоёр хавтастай болгох” • • Хиймэл хавхлага суулгах • • “Bentall”-ийн хагалгаа /гол судасны өгсөх хэсгийг хиймэл судсаар орлуулахын зэрэгцээ гол судасны хавхлага суулгах мэс заслыг нэгэн зэрэг хийх/
  • 20. Гол судасны хавхлага суулгах мэс заслын техник • Өвчүү дагуу нээж, гол судас, дээд ба доод хөндийн венд гуурс тавьж, ЦЗЭ-ийн машинтай холбож, гол судасны угт тавьсан кардиоплегийн гуурсаар зүрх зогсоох уусмал хийж, гол судас хавчина. • • Гол судасны угт тавьсан КПГ-ийн зүүг авч түүний ормоор гол судсаа хөндлөн S зүсэн нээж, КПГ-ийн уусмалыг баруун, зүүн титмийн артерийн амсраар шууд эсвэл баруун тосгуурыг нээн коронар синусээр ретроград хийнэ. Өөрчлөлт бүхий хавхлагыг зүсэж аваад хавхлага хэмжигчээр суулгах хавхлагын хэмжээг тогтооно.
  • 21. Гол судасны хавхлага суулгах мэс заслын техник • Гол судасны хавхлагын гурван тулгуур хэсэгт зориулалтын утсаар тус бүрт нь “П” оёдол авч, тулгууруудын хооронд 3-аас 4 “П” оёдол тавьж, хиймэл хавхлаганы цагирагнаас тэдгээр утсаа нэг бүрчлэн авч зангидсанаар хавхлагаа суулгана. Энэ үед зүрх хамгаалах уусмалыг хоёр талын титэм судасны амсараар хийнэ. Гол судасны хөндлөн шархыг пролеин 3-0 утсаар хоёр эгнээ оёдлоор завсаргүй оёж битүүлэх ба хийн эмболи үүсэхээс сэргийлнэ. • • Биеийн температур 340с болсны дараа гол судаснаас хавчуур авч зүрхээ сэргээх бөгөөд зүрхний үйл ажиллагаа тэнцвэржсэний дараа ЦЗЭ-ийн машин зогсоож, өвчүүний ар, үнхэлцэгийн хөндийд гуурс тавьж шархыг үечлэн хаана. Шаардлагатай гэж үзвэл түр хугацаагаар зүрх идэвхижүүлэгч / пейсмекер / тавина.
  • 22. Гол судасны хавхлагын дутагдал гол судасны өгсөх хэсгийн өргөсөлт />5см / хавсарсан тохиолдлын мэс заслын техник • • Гол судасны өргөсөлт хавхлагын цагирагт хүрээгүй тохиолдолд титмийн артерийн дээгүүр тайралт хийж, өргөссөн хэсгийг хиймэл судсаар орлуулна. • • Зарим тохиолдолд титмийн дээгүүр тайрсан хэсэгт гол судасны хананд хууралт үүссэн тохиолдолд тусгай жийргэвч ашиглан залгалт хийнэ. • • Гол судасны өргөсөлт нь гол судасны хавхлагын цагирагт тулсан тохиолдолд “Bentall”-ийн хагалгаа буюу гол судасны хавхлага бүхий хиймэл судсыг / aortic conduit / шууд суулгах бөгөөд ялгаатай нь өөрчлөлт бүхий гол судсаа авахдаа зүүн ба баруун титмийн артерийн амсарыг тойруулан зүсэж үлдээнэ. • • Хавхлагаа суулгасны дараа хиймэл судсандаа зүүн ба баруун титмийн артерийн амсарыг суулгах нүх гаргаж, тэр хэсэгтээ титмийн артерийн амсарыг / пролеин 4-0, 5-0 / суулгана.
  • 23. Мэс заслын үед болон дараа гарч болох хүндрэл Эрт үеийн хүндрэл: • Цус алдах, бүлэнт хүндрэл үүсэх, тосгуур ховдлын хориг үүсэх, зүрхний /зүүн, баруун ховдлын/ дутагдал, элэг бөөрний дутагдал, тархины хаван, хожуу үед тавьсан хавхлаганы завсраар зай үүсэх /параклапанный фистул/, хавхлага гацах, варфарины үүдэлтэй цус бүлэгнэлтийн хүндрэл үүсэх. Хожуу үеийн хүндрэл: • Хиймэл хавхлаганы үүдэлтэй эндокардит үүсэх, хиймэл хавхлаганд тромбо суух, биологийн хавхлага суулгасны дараа хожуу үед хавхлаганд бүтцийн өөрчлөлтөнд орох, хавхлага гацах, варфарины үүдэлтэй цус бүлэгнэлтийн хүндрэл үүсэх. /коагулопати/
  • 24. В.4.4.4 Хяналт Мэс заслын заалтгүй өвчтөний хяналтын давтамж Хүснэгт 6. Шинж тэмдэггүй, гол судасны хавхлагын дутагдалтай өвчтөнийг ЭхоКГ хийж хянах давтамж Хавхлагын дутагдлын зэрэг ДАВТАМЖ Хөнгөн зэрэг 3-5 жил тутамд Дунд зэрэг 1-2 жил тутамд Шинж тэмдэггүй хүнд зэрэг 6-12 сар тутамд Зүүн ховдол тэлэгдэж буй бол Илүү ойр давтамжтай
  • 25. Мэс засал эмчилгээний дараах хяналт • Хяналтыг зүрх судасны эмч, зүрхний мэс заслын эмч хариуцна. • Мэс заслын дараах эхний жилд 2-3 удаа, хоёр дахь жилд 1 удаа мэргэжлийн эмчийн үзлэгт тогтмол хамрагдана. • Эхний жилд 6 сар тутамд, дараагийн жилд 24 сард 1 удаа ЭхоКГ-аар хавхлагын үйл ажиллагааг хянана. • Хиймэл хавхлага суулгуулсан хүмүүст хамгийн түгээмэл тохиолдох хүндрэлд бүлэнт хүндрэл, антикоагулянтын шалтгаант цус алдалт ордог. • Хавхлагын мэс заслын дараа протезийн үйл ажиллагаа эсвэл ховдлын үйл ажиллагаа муудах эсвэл зүрхний бусад хавхлагын давшингуй өвчнүүдийг эрт илрүүлэхийн тулд бүх өвчтөнүүд насан туршдаа зүрхний эмчийн хяналтанд байх шаардлагатай. Эмнэлзүйн үнэлгээг жил бүр хийх эсвэл зүрхний зовиур шинээр илэрвэл нэн даруй үзүүлэх хэрэгтэй. • Хавхлага сольсны дараа зовиур шинээр илэрсэн эсвэл хүндрэл сэжиглэгдсэн бол ЭхоКГ хийх хэрэгтэй. • Хэрэв хавхлагын тромб эсвэл хавхлагын үйл ажиллагааг бууруулах паннус илэрсэн тохиолдолд нэмэлт шаардлагатай мэдээлэл авахын тулд синефлуроскопиг механик хавхлагад мөн олон зүслэгт КТ-г ашигладаг. • Энэхүү зааварт тусгагдаагүй бусад шалтгаанаар хиймэл хавхлага суулгасан өвчтөнд зүрх судасны шалтгаант асуудал тохиолдсон бол хавхлагын нарийн мэргэжлийн эмчид хандана.
  • 26. Хяналт: Механик протез Хүснэгт 7. Хиймэл хавхлагатай эсвэл хавхлага засалт хийлгэсэн өвчтөнүүдэд бүлэнгийн эсрэг эмчилгээ хийх заалтууд Механик протез Ангиa Түвшинb Бүх өвчтнүүд насан туршдаа ВКА бүхий антикоагулянтыг уухаар хэрэглэхийг зөвлөсөн. I В ВКА-ийг завсарлах хэрэгтэй бол том молекул жинт гепарин эсвэл бага молекул жинтэй гепариныг эмчилгээний тунгаар гүүр болгохыг зөвлөж байна. I С INR хангалттай байхад тромбэмболийн хүндрэл гарсан бол ВКА-с гадна аспириныг бага тунгаар (75- 100мг/өдөрт) нэмэлтээр хэрэглэхийг бодолцох хэрэгтэй. IIа С Cудас хатуурах өвчин хавсарсан өвчтнүүдэд ВКА-с гадна аспириныг бага тунгаар (75-100мг/өдөрт) нэмэлтээр хэрэглэж болно. IIb С Тохирох сургалт болон чанарын хяналт хийгдсэн бол INR-н өөрийн менежментийг зөвлөнө. I B Титэм судсандаа стент тавиулсан өвчтөнүүд стентийн төрөл болон эмнэлзүйн илрэлээс үл хамааран аспирин (75-100 мг/өдөрт), клопидогрел (75 мг/өдөрт), ВКА-ын гурвал эмчилгээг 1 сар хэрэглэх хэрэгтэй (жишээ нь, титмийн цочмог хамшинж, цээжний тогтвортой бах гэх мэт). IIa B Титмийн цочмог хамшинжийн улмаас ишемийн өндөр эрсдэлтэй эсвэл анатоми/ажилбарын бусад онцлогоос хамааран ишемийн эрсдэл нь цус алдах эрсдэлээс илүүтэй үед аспирин (75-100мг/өдөрт), клопидогрел (75 мг/өдөрт), ВКА-ын гурвал эмчилгээг 1-6 сар хүртэл хэрэглэх хэрэгтэй IIa B Цус алдах эрсдэл нь ишемийн эрсдлээс давсан өвчтөнүүдэд гурвал эмчилгээг 1 сар хэрэглэсний дараа клопидогрел (75 мг/өдөрт), ВКА-ын хоёрлосон эмчилгээг хэрэглэх хэрэгтэй. IIa А ТСДО/ТСДЭ хийлгэсэн өвчтөнүүдэд аспириныг зогсоох шаардлагатай тулгарвал аспириныг хэрэглэснээс хойш 12 сар хэрэглэсний дараа зогсоох талаар бодолцож үзнэ. IIa В ВКА-с гадна аспирин ба/эсвэл клопидогрел шаардлагатай өвчтөнүүдэд ВКА-ын тунг тогтоохдоо INR- ийг зөвлөмжийн хамгийн доод хэмжээгээр, хугацааг эмчилгээний хүрээний >65-70% байхаар зохицуулах хэрэгтэй. IIa В Витамин К үл хамааралт антикоагулянтууд (NOAC) нь механик протезтой хүнд эсрэг заалттай. IIa В
  • 27. Хяналт: Биопротез Хүснэгт 7. Хиймэл хавхлагатай эсвэл хавхлага засалт хийлгэсэн өвчтөнүүдэд бүлэнгийн эсрэг эмчилгээ хийх заалтууд Биопротез Ангиa Түвшинb Мэс заслаар эсвэл судсан дотуурх аргаар биопротез суулгасан, антикоагулянтын бусад заалттайС өвчтөнүүдээд уух антикоагулянтыг насан туршид нь зөвлөнө. I С Хоёр хавтаст хавхлага эсвэл гурван хавтаст хавхлагын биопротезыг мэс заслаар суулгасны дараах эхний 3 сард ВКА бүхий антикоагулянтыг уухаар хэрэглэх талаар бодолцох хэрэгтэй. IIа С Хоёр хавтаст хавхлага эсвэл гурван хавтаст хавхлагын засалт хийсний дараах эхний 3 сард ВКА бүхий антикоагулянтыг уухаар хэрэглэх талаар бодолцох хэрэгтэй. IIа С Гол судасны биопротез суулгах эсвэл гол судасны хавхлага хадгалах мэс засал хийсний дараах эхний 3 сард аспириныг бага тунгаар (75-100мг/өдөрт) хэрэглэхийг бодолцох хэрэгтэй. IIа С TAVI хийлгэсний дараа хавсарсан антиагрегант эмчилгээг эхний 3-6 сард, уух антикоагулянтын бусад шалтгаангүй бол дан антиагрегант эмчилгээг үргэлжлүүлэн насан туршдаа хэрэглэхийг бодолцох хэрэгтэй. IIа С TAVI хийлгэсний дараа цус алдах эрсдэл өндөр бол дан антиагрегант эмчилгээг хэрэглэж болно. IIb С Гол судасны биопротезыг мэс заслаар суулгасны дараа уух антикоагулянтыг эхний 3 сард хэрэглэж болно. IIb С
  • 28. Хүснэгт 8. Механик протезын зорилтот INR Хүснэгт 8. Механик протезын зорилтот INR Протезийн бүлэн үүсгэх чанар Өвчтөнтэй холбоотой эрсдэлт хүчин зүйлсa Эрсдэлт хүчин зүйл үгүй ≥1 Эрсдэлт хүчин зүйл Багаb 2.5 3.0 Дундc 3.0 3.5 Өндөрd 3.5 4.0 INR- International normalized ratio a. Хоёр хавтаст эсвэл гурван хавтаст хавхлага солих; өмнө нь тромбэмбол болсон; тосгуурын жирвэгнээ; хоёр хавтаст хавхлагын нарийслын бүх зэрэгт; LVEF<35%. b. Carbomedics, Medtronic Hall, ATS, Medtronic Open-Pivot, St Jude Medical, On-X; Sorin Bicarbon. c. Хангалттай мэдээлэлгүй, хоёр хавтаст бусад хавхлагууд. d. Lillehei-Kaster, Omniscience, Starr-Edwards (ball-cage), Bjork-Shilley and other tilting-disc valves.
  • 29. В.5. Хоёрдогч урьдчилан сэргийлэлт Хүснэгт 9. Хэрэхийн цочмог халууралтын хоёрдогч урьдчилан сэргийлэлт Эмийн бодис Тун Бензатин пенициллин G 4 долоо хоног тутамд 1.2 сая нэгжийг булчинд тарих* Пенициллин кали V 250 мг-аар өдөрт 2 удаа уух Сульфадиазин 1 гр-аар өдөрт 1 удаа Макролид эсвэл -азалидын бүлгийн антибиотик (пенициллин болон сульфадиазинд харшилтай хүмүүст) Янз бүр *Тодорхой өндөр эрсдэлтэй хүмүүст 3 долоо хоног тутамд тарихыг зөвлөнө
  • 30. В.5.2. Халдварын эндокардитаас сэргийлэх нь • Зүрхний хиймэл хавхлагатай хүмүүс • Өмнө нь халдварын эндокардитаар өвдөж байсан өвчтөн • Хавхлагын бүтцийн өөрчлөлттэй зүрхийг шилжүүлэн суулгуулж буй реципиент • Зүрхний төрөлхийн гажигтай дараах төрлийн өвчтөнүүд: • Засаагүй хөхрөлттэй гажиг • Судсан дотуурх аргаар эсвэл нээлттэй мэс заслаар хиймэл материал эсвэл төхөөрөмж ашиглаж эсвэл суулгах замаар бүрэн засагдсан хөхрөлттэй гажиг, мэс ажилбарын дараах эхний 6 сард • Үлдэцтэй засагдсан төрөлхийн гажгийн хиймэл суулгац эсвэл төхөөрөмжийн хэсэгт эсвэл түүнтэй ойролцоо хэсэгт үлдэцтэй засагдсан бол
  • 31. НОМ ЗҮЙ: 1. 2017 ESC/EACTS Guidelines for the management of valvular heart disease 2. 2014 AHA/ACC Guideline for the Management of Patients with Valvular Heart Disease: Executive Summary A Report of the American College of Cardiology/American Heart Association Task Force on Practice Guidelines 3. MNS 6384-11 :2013 5х Гол судасны хавхлагын дутагдал гажиг оношилгоо, мэс заслын эмчилгээ 4. Б.Туул, Д.Мөнгөнчимэг нар, “Зүрхний хавхлагын олдмол гажгийн оношилгоо эмчилгээ” ном, 2009 он. 5. Д.Сэржээ, О.Оюунбилэг нар, Зүрхний үзүүлбэрт хэт авиан оношлогоо, 2011 он 6. MNS 5892 : 2008 7х. Хэрэх өвчний оношилгоо, эмчилгээ, Д.Зулгэрэл, Н.Жаргалсайхан нар 7. Хэрэх өвчнөөс сэргийлэх эмнэлзүйн удирдамж, ЭМЯ, ЭМШУИС, Д.Зулгэрэл, Н.Жаргалсайхан нар, 2003 он 8. MNS 6233 : 2011 7x. Зүрхний хэт авиан шинжилгээний дүгнэлт 9. бичих загвар 10. Dujardin KS, Enriquez-Sarano M, Schaff HV, Bailey KR, Seward JB, Tajik AJ. Mortality and morbidity of aortic regurgitation in clinical practice. A long-term follow-up study. Circulation. 1999 Apr 13. 99(14):1851-7.