Anzeige
зөвлөгөөөөө
зөвлөгөөөөө
зөвлөгөөөөө
зөвлөгөөөөө
Anzeige
зөвлөгөөөөө
зөвлөгөөөөө
зөвлөгөөөөө
зөвлөгөөөөө
Nächste SlideShare
Tomuu 5 doloo honogTomuu 5 doloo honog
Wird geladen in ... 3
1 von 8
Anzeige

Más contenido relacionado

Anzeige

зөвлөгөөөөө

  1.   Бага насны хүүхдий аман дотор болон гар хөл дээгүүр улаан устай зүйл туурдаг халдварт өвчин газар авч эрүүл мэндийн яамнаас албан ёсоор анхааруулга гаргалаа. Халдварт өвчин судлалын төвөөс өнгөрсөн 6сарын14 хүртэл 7хоногийн турш улс даяар хүүхдийн эмнэлэгээр үйлчлүүлсэн өвчтөний тоог анализ хийсний үр дүнд 1000хүүхдийн 21.1 нь тус өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогджээ. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 2дахин илүү өссөн байна гэж 19ны өдөр мэдээллээ. Жилээс жилд өвчний гаралт ихсэж байна гэж мэдэгдлээ. Тус өвчин нь хүүхдийн өтгөн шингэн ялгадас болон шүлс зэргээр дамжин халдварладаг бөгөөд халдварласан даруйдаа биш 3-5хоногийн дотор нуугдмал байж байгаад илэрдэг юм байна. Илрэхдээ халуурч, толгой өвдөж , хоолны дуршилгүй болдог ба 1-2хоногийн дотор услаг улаан толбо гарын алга болон хөл дээгүүр туурдаг байна. Тусгай эмчилгээ болон эм вакцин байхгүй тул урьдчилан сэргийлэх ёстой тул хүүхдийн
  2. гарыг олон дахин угаалгах, усыг буцалгаж уулгах зэрэг хувийн ариун цэврийг сайн сахиулах нь чухал. Хүүхэд олноор цуглардаг цэцэрлэг, хүүхэд асрах байгууллагууд онцгой анхаарах шаардлагатай юм байна шүү. Хүүхэд чинь шарлавал хотын даргаас мөнгө нэх Сүүлийн өдрүүдэд бага насны   хүүхдүүд халдварт гепатит буюу   шар өвчнөөр өвчлөх нь эрс ихэсчээ.   Энэ талаар Халдварт өвчин   судлалын үндэсний төвийн   Халдварт өвчний тандалт   судалгааны албаны их эмч   Д.Гомбожавтай ярилцлаа. ­Шар өвчин өмнөх жилүүдтэй  харьцуулахад ямар байна вэ? ­Шар өвчнөөр ихэвчлэн бага насны  хүүхдүүд өвддөг. Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд уг өвчний 8138 тохиолдол  бүртгэгдсэн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 4635 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Зөвхөн  энэ дүнгээс харахад шар өвчин ямархуу хэмжээнд нэмэгдээд байгаа нь ойлгомжтой. Үүнээс А  вирус 90.6 хувь, В вирус 6.7 хувь, С вирус 1.2 хувь, бусад вирус 1.5 хувийг тус тус эзэлж байна. ­Халдварт шар өвчин энэ жил яагаад ийм элбэг байна вэ? ­Манай оронд анх 1956 онд бүртгэгдсэнээсээ хойш энэ өвчин хоёроос дөрвөн жилийн хугацаа­ тайгаар үе, үе дэгдэлт хэлбэрээр тархаж байна. Сүүлд 2007 онд дэгдэлт хэлбэрээр гараад аажим  буурсаар 2011 онд ахин дэгдэж байна. Манай төвийн судлаачдын судалгаагаар цаашид 2017 он  хүртэл энэ өвчний тархалт нэг их буурахгүй гэсэн дүгнэлт гараад байгаа. ­Шар өвчин дэгдэх гол хүчин зүйлүүд нь юу вэ? ­Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2010 онд энэ талын эрсдэлийн судалгааг хийсэн. Худал­ даалж буй хүнсний бүтээгдэхүүн, ус, хөрсийг голлон судалсан юм билээ. Гэтэл усны 71 хувьд  хүнсний бүтээгдэхүүний 35 хувьд нь халдварт шарын А гепатит вирус байнга оршин байдгийг  илрүүлж, тогтоосон байгаа юм. ­Самар их ургаж энэ талын хэрэглээ их болсноос шар дэгдлээ гэсэн яриа гадуур байгаа?
  3. ­Самар уг нь хүнсний бүтээгдэхүүнийхээ төрөлд хамаарах байх л даа. Гэхдээ одоо байдлыг  харахад яалт ч үгүй шар өвчний номер нэг шалтгаан болоод байна. Хүмүүс самрыг янз янзын  бохир шуудай, уут саванд хийгээд дуртай газраа зарж байна шүү дээ. Тэдгээр самар худалдаалж  буй хүмүүс гарын ариун цэвэр сахидаггүй. Шар бол өтгөн мөн, амаар дамжин бохир гарын  тусламжтайгаар тардаг өвчин. Мөн манай хот хөрсний бохирдол ихтэй шүү дээ. Автобусны  буудал дээр шороо тоосон дунд тухайн бүтээгдэхүүн хөрсний бохирдлоор бохирдож л байгаа.  Гэтэл хүмүүс бохир орчинд савлагдсан дэндүү бохир гараар зарагдаж байгаа самрыг аваад шууд  амандаа хийчихдэг. Самрыг гэртээ ямар нөхцөлд ямар бохир аргаар яаж цайруулж байгааг  хэлэхэд бэрх шүү дээ. ­Усны 71 хувиас илэрсэн нь анхаарал татаж байна л даа. Энэ тохиолдолд хэрхэн сэргийлэх  вэ? ­Ундны усны эх үүсвэрээс авсан дээжнүүдийн 71 хувьд илэрсэн байгаа. Хүмүүст усаа заавал  буцалгаж хэрэглэж байгаарай гэж захих байна. Усыг буцалгахад вирус идэвхгүй болдог. Мөн  баталгаатай бараа бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал. ­Шар өвчин өмнөх жилээсээ нэмэгдсэн. Энэ тохиолдолд манайд эмчилгээний ор хэр  хүрэлцээтэй байдаг юм бол оо? ­Манайд хэвтэн эмчлүүлэхэд байр, ор хүрэлцээтэй байдаг. Маш том эмнэлэг шүү дээ. Анхнаасаа  элдэв өвчний дэгдэлтийн үед ажиллахаар тооцоолсон. Тухайн хүн шинжилгээ хийлгээд тогтоогд­ вол шууд л хэвтэж эмчлүүлнэ. Эмчийн үзлэгээр илэрвэл шинжилгээгээ хүлээлгүй шууд хэвтсэн ч  болно. Шар өвчний дэгдэлт цаашдаа улам ихсээд арванхоёрдугаар сард оргил үедээ хүрээд  буурна. Энэ өвчин 15­50 хоног шинж тэмдэг нь илрэхгүй нууц далд байдаг. ­Нууц үе нь их удаан юм байна. Ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Хэрхэн урьдчилан сэргийлж  болох вэ? ­Их төлөв хүүхэд өвчилдөг шүү дээ. Баруун хавирганы доогуур өвдөх, арьс шарлах, бага зэрэг  халуурах, бие сулрах, баасны өнгө цайвар болж шээс өтгөрөх, хоолонд дургүй болох, бие загат­ нах, ядрах шинж тэмдгүүд илэрнэ. Хүүхдэд түрүүлгээ харж хэвтэх, уйлагнах, ноомой болох  шинж мөн илэрдэг. Хүнсний бүтээгдэхүүнээ бүрэн болгож хэрэглэх, хувийн ариун цэврийг маш  сайн сахих, мөн хөрсний бохирдол багатай шаардлага хангасан ариун цэврийн өрөөтэй байх  зэргээр урьдчилан сэргийлж болно. Мөн манай төв дээр төлбөртэй урьдчилан сэргийлэх вакцин  хийж байгаа. ­Гэр хороололд айлууд угаадсаа гудмандаа асгах, борооны дараа жорлон нь халих зэрэг  зүйл ажиглагддаг шүү дээ. Энэ байдал ч шар өвчин буурахгүй байгаагийн нэг шалтгаан  болов уу?  ­Бидний хийсэн судалгаагаар шар өвчнөөр өвдсөн хүүхдүүдийн 72 хувь нь гэр хороололд, 28 хувь  нь орон сууцанд амьдардаг айл өрхийн хүүхдүүд байна гэсэн тооцоо гарсан. Энэ өвчин мөн хүн  амын нягтрал хаана их байна тэнд элбэг байдаг. Гэр хорооллынхны ариун цэвэр, угаадас, хогны  асуудал мөн ч олон жил яригдаж, мөн  ч олон даргын нүүрэн дээр сайжирч засал авахгүй байсаар  өнөөдрийг хүрлээ шүү дээ. Шар өвчнөөр нийт өвчилж байгаа 80 шахам хувь нь гэр хорооллоос 
  4. байгаа нь нөгөө л бохир орчин, хогондоо дарагдчихсан байдлаас болж байгаа хэрэг. Үнэнийг  хэлэхэд гэр хорооллынхны хүүхдүүд өвдвөл, шарлах юм бол эцэг эхчүүд нь хотын даргаас  хүүхдийнхээ эмчлүүлэх мөнгийг нэхэх хэрэгтэй гэж бодогддог.  ­Хэд орчим насны хүүхдүүд өвдөх нь элбэг байдаг вэ. Хүндэрсэн тохиолдолд хэр ноцтой  өвчин бэ? ­Улаанбаатарт бүртгэгдсэн өвчний энэ оны эхний есөн сарын байдлаас харахад 0­9 насны  хүүхдүүд 68 хувьтай үүн дотроо 0­4 насны хүүхэд 51.3 хувьтай байна. Гэхдээ нэг хүртэлх насны  хүүхэд өвчлөх нь бага байдаг. Ихэвчлэн 2­4 насны хүүхдүүд ирдэг. Хэрэв эрт оношлохгүй удааж  хүндрүүлэх юм бол тун ноцтой. Архагших, хавдар үүсэх улмаар амь насанд нь ч аюул тохиолдож  болно. ­Манайд шарлаж байгаагүй хүн их цөөхөн байдаг шүү дээ. Энэ өвчин вирусийн гаралтай  тиймээс эмчлүүлсний дараа сөрөг зүйл гарах уу? ­Ер нь эмчийн хяналтанд байж вирусээ тоолуулах хэрэгтэй. В, С  вирус маш их сөрөг нөлөөтэй.  Хавдар болох, хүүхдэд нь дамжих, бэлгийн замаар халдах гээд их юм бий. Хүүхдэд төрсөн  даруйд нь вакцин хийгээд сэргийлчихдэг. Тэглээ гээд санаа амарч болохгүй. ­Тэгэхээр халдварт шар өвчнөөр өвдөөд эмчилгээ хийлгэсний дараа ч энэ өвчин бэлгийн  замаар халдварлана гэсэн үг үү.  ­Тийм ээ. Энэ талаар хүмүүс маш бага ойлголттой байдаг. Бэлгийн замаар шар өвчний халдвар  авчихаад мэдэхгүй явж байгаад архагшуулах тохиолдол байдаг. Тиймээс сэжигтэй тохиолдол  бүрд манай төвд ирж шинжилгээ өгч болно. Ж.БАЯРСАЙХАН Хүүхдээ хэрхэн хичээлээ дуртай хийдэг болгох вэ? 2011 оны 09 сарын 15, 18 цаг 03 минут "Хүүхдэд тоглохыг хориглож, түүнээс байнга хичээл хийхийг шаардах нь түүний зүрхийг  үхүүлж, оюун санааг нь мөхөөж, амьдралынх нь баяр баясгаланг байхгүй болгодог. Сүүлдээ  хүүхэд хичээлээс салахын тулд янз бүрийн заль бодож эхэлдэг." Газали Хүмүүс орчиндоо байгаа үйл явдал болон биет зүйлсийг яаж хүлээж авна, тэдэнд тэгж л ханддаг.  Тухайлбал бид алиманд дуртай бол түүнийг бид үнэлж эхэлдэг. Өерөөр хэлбэл алим идэх нь  бидний хувьд сайн зүйл гэсэн үг билээ. Хичээл давтах ч үүнтэй адил зүйл билээ. Хүүхэд хичээл  хийх, хичээл давтахыг уйтгартай зүйл хэмээн үздэг тул түүнийг хүсмээргүй, муухай зүйл мэт  ханддаг. Хэрвээ хичээл хийхийг сайхан, хөгжилтэй, урамтай зүйл болгож чадвал тэд илүү үр  бүтээлтэйгээр хичээл хийх болно. Эдгээр хүчин зүйлсийг ашигласан ч хичээл хийхэд дур,  сонирхолтой болохгүй бол, дуртай зүйлдээ хүрэх шаардлага болгон ашиглах нь үр дүнд хүргэх  болно. Хичээл хийх үнэхээр хөгжилтэй, сайхан зүйл биш л дээ. Гэхдээ түүнийг хөгжилтэй зүйл болгох  нь бидний болон хүүхдийн маань гарт бий. Учир нь тухайн хандлага нь хүүхдийг мерөөделд нь 
  5. хүргэх хаалга билээ. Тэднийг зорилгод нь хүргэх гүүр болдог. Учир нь баяр, хөөрт, тэр сайханд  уйтгартай, удаан ч гэсэн хичээл хийснийхээ дараа хүрнэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Судалгаанаас үзэхэд хамгийн үр дүнтэй сурч боловсрох арга зам нь баяр, хөөртэйгээр хичээл  хийх явдал болохыг харуулжээ. Хичээл хийж байхдаа баяр, хөөртэй байгаа сурагчдын мэдлэгийг  ойлгож, сурах, оюун санаандаа тогтоох нь бусад сурагчдыг бодвол илүү сайн байдаг нь  тогтоогджээ. Учир нь хүмүүс дуртайяа хийсэн ажлаа амархан мартдаггүй болох нь батлагдсан  байдаг. Хүний уураг тархи хүссэн нэг зүйлээ хийхэд түүнд амархан төвлөрч, удаан хугацааны турш  идэвхтэй байдаг байна. Энэ үед тархинд "Би үүнийг хийх дуртай. Үүнийг хийж гүйцэтгэх нь  намайг зорилгод минь улам ойртуулах болно" гэсэн дохио ирж байдаг. Тархи хүний биеийг эерэг  дохионы дагуу үйл хөдлөлд оруулдаг. Тэгэхээр биетээр болон сэтгэл санааны хувьд хүүхдийн  анхаарлыг төвлөрүүлэхийн тулд түүнд хичээл хийх нь сайхан, зугаатай хэрэг болох талаар хэлж,  мэдүүлэх хэрэгтэй. Түүний сэтгэл санааны төвлөрлийг хүүхдийг амжилтад хүргэхээр зохицуулж  чадвал богино хугацаанд идэвхтэй болж урт хугацааны турш хичээл хийдэг. Эцэг эхчүүд хүүхдээ хичээл хийдэг машин мэт үзэж болохгүй. Тэд амрах, зугаалах, найз  нартайгаа уулзах шаардлагатай. Ийм юм байхгүй бол хүүхэд баяр хөөртэй байж чадахгүй тул  хичээлдээ өөрийгөө зориулж чадахгүй. Тэдэнд байнга "Хичээл хийх хэрэгтэй" гэж хэлэх нь  хичээл хийхээс хөндийрүүлэх талтай тулд хичээл хийсэн үед нь баяр хүргэж, амжилт хүсэх,  түүнд таалагддаг зан харьцааг бий болгох хэрэгтэй. Хичээлээ хийхийг яаж тэдний дадал болгох вэ? Хүүхэд хичээл хийхийг дадал болгохын тулд гэр бүлийн амьдрал нь түүний хичээл хийх  хуваарьтай зохицож байхаас ихээхэн шалтгаалдаг. Хүүхдийн хичээл хийх цаг нь гэр  бүлийнхэнтэйгээ хамт байх, тухайлбал оройн хоол идэхтэй давхцахгүй байххэрэгтэй. Гэр бүл нь  хүүхдэд бүрдүүлж өгч буй ямар нэг боломжоор л амжилтад хүрдэг гэж бодох нь буруу. Түүнийг  хичээл хийхийн тулд ээж, аав нь өгөөмөр байх хэрэгтэй. Тэднийг үр бүтээлтэй хичээл хийхийн  тулд ээж, аав нь зурагтаа унтраах, шуугилдахгүй байх хэрэгтэй. Эдгээрийг хийвэл ээж аавдаа  гэсэн хайр нь нэмэгдэх болно. Тэднийг улам хайрлаж өөрөө ч аз, жаргалтай болдог. Харин аз,  жаргалтай, баяр хөөртэй хүн амжилтад улам ойрхон байдаг. Хүүхдийн хамгийн том асуудлын нэг нь хичээл хийж чадахгүй байх явдал юм. Энэ нь "Би яагаад  хичээл хийх ёстой гэж?" хэмээх асуултад зөв хариулт олж чадахгүй байгаагаас шалтгаалдаг.  Учир шалтгаангүй үйлдэл хэрэгждэггүй. Яагаад хичээл хийх ёстойгоо хүүхэд мэдэх ёстой.  Хүний амьдралын хамгийн том гарз өнгөрсөн амьдралаа эргэн бодож "Тэгэхгүй яав даа" гэх  явдал байдаг. "Хичээлээ уншихгүй яав даа", "Тэр ажлын саналыг хүлээн авахгүй яав даа", "Ийм  зан гаргадаггүй л байж. Ийм зүйл болоогүй байсан ч болоосой" хэмээн ярих хүмүүстэй бид үе үе  тааралдцаг. Эдгээр болон эдгээртэй төстэй үгс нь өмнө нь болж өнгөрсөн ямар нэг зүйлд  харамсаж буй явдал юм. Амьдралдаа амжилтад хүрэхийн тулд өөрийн гэсэн зорилго тодорхойлох  нь хэр чухал байна, зорилгодоо хүрэхийн тулд хичээх нь мөн адил чухал байдаг. "Тэгэхгүй яав  даа" гэсэн үг нь тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хангалттай оролдлого хийгээгүй,  хичээгээгүй хүний үгс билээ. Мөн эдгээр үгс нь амжилтгүй байдлын ч илэрхийлэл байдаг.  Ирээдүйд хүүхэд тань ирээдүйд "Тэгэхгүй яав даа" гэж харамсахгүй байхыг хүсвэл түүнд яагаад  хичээл хийх хэрэгтэй болохыг ойлгуулах хэрэгтэй. Хүүхдийн хичээл хийх учир шалтгаан нь их дээд сургуульд орж ямар нэг маргэжилтэй болох  явдал билээ. Мөн үүнээс гадна амьдрах, амьдралынхаа зорилгод хүрэх явдал байдаг.  Амьдралынхаа зорилгод хүрэх зам их, дээд сургуулиар дамжих бол их дээд сургуульд орох зам 
  6. нь хичээл хийснээр дамждаг болохыг сануулж байх хэрэгтэй. Тэдэнд өөрсдийн ирээдүйг  төлөвлөх эрх, боломж байгааг мэдэгдэх хэрэгтэй. Тэднээс ирээдүйд юу болохыг хүсч буй, хэрхэн  яаж амьдрахыг мөрөөддөг болохыг мэдэх хэрэгтэй. Хэрхэн хичээл хийх орчин бүрдүүлэх вэ? Хүүхэд амжилтад хүрэхэд хичээл хийх орчинг үр, өгөөжтэй бүрдүүлэхтэй холбоотой. Орчин нь  хүнийг хичээл хийхэд татагдах сэтгэл санааны болон физик шинж чанартай байх хэрэгтэй.  Тэрхүү орчинд хичээл хийхэд шаардлагатай дэвтэр, номоос эхлээд бүхий л хэрэгцээт зүйлс байх  ёстой. Мен үүнээс гадна түүнийг хичээлд татах сэтгэл санааны сайхан уур амьсгал бүрдсэн байх  шаардлагатай. Өрөө нь цэвэрхэн, бүх зүйлс нь замбраатай, хичээлийн хуваарь нь харагдахуйц  газар өлгеөтэй, агааржуулсан байх нь хүүхэд баяртайгаар хичээл хийх нехцөл болдог. Сурах  орчин сайхан бүрдсэн байх нь амжилтыг дагуулдаг нь нууц биш билээ. Учир нь ийм орчинд  хичээл хийхэд хүүхдэд сайхан санагдах болно. Дуртай нь аргагүй хийж буй ямар ч зүйл илүү  үлдэцтэй байдаг бөгөөд удаан үргэлжилдэг билээ. Хичээл хийх гэж байгаа хүүхдийн анхаарал сарних нь заримдаа түүний өөрийнх нь оюун санааны  байдлаас шалтгаалдаг бол заримдаа хичээллэх орчны егөөжгүй, боломжгүй байдлаас  шалтгаалдаг. Тиймээс орчин гэдэг суралцахад их нөлөөтэй байдаг. Хичээл хийхээр төлөвлөсөн  хугацааг үр бүтээлтэй болгохын тулд хичээллэх орчинг тохиромжтой болгох хэрэгтэй. Хичээллэх орчинг бүрдүүлэхдээ юуны өмнө анхаарал сарниулах зүйлсийг үгүй болгох  шаардлагатай. Замбараагүй, хөглөрсөн байх, хичээллэх орчинд өөр хэн нэгэн байх, чимээ  шуугиан ихтэй байх зэрэг нь анхаарал сарниулдаг хүчин зүйлсийн тоонд ордог. Сууж хичээл хийх  нь хүүхдийг илүү хурдан, идэвхтэй болгодог. Хичээл хийхдээ анхааралтай, идэвхтэй байх нь  үүнтэй холбоотой. Учир нь ширээ нь юм бичих, хичээлдээ хэрэглэдэг дэвтэр, ном тавих болон  биеийг ядраалгүйгээр хичээл хийх боломжоор хангаж өгдөг. Мөн хичээл хийдэг ширээ нь  ерөений хамгийн зөв хэсэгт байрласан байх хэрэгтэй. Хаалганд ойрхон үүдэнд сууж хичээл  хийдэг хүүхэд гэрт орж гарч байгаа хүмүүс, чимээ шуугианаас ихээхэн таагүйтдэг. Мөн хаалганы  дэргэд байх нь хичээлээ хурдхан дуусгах хүслийг төрүүлэх талтай. Тиймээс ширээ нь хаалганы,  эсвэл цонхны дэргэд байж таарахгүй. Цонхны дэргэд байгаа хүүхэд гадагшаа байн байн харах,  улмаар анхаарал нь сарних талтай. Хичээл хийх ширээнээс гадна суух суудал ч чухал байдаг. Хэт өндөр ч биш, хэт нам ч биш байх  ёстой. Сандал нь хүүхдийн нуруунд тохирсон байх хэрэгтэй. Гэхдээ хэт тухтай сандал, эсвэл  буйдан байх нь залхуу хүргэж, улмаар хичээл хийхэд сөргөөр нөлөөлөх талтай байдаг. Тиймээс  суух сандлыг нь хүүхдийнхээ онцлогт тохируулан, анхааралтай сонгох хэрэгтэй. Хүүхэд өрөөндөө янз бүрийн зураг, плакат өлгөхийг хүсдэг. Гэхдээ эдгээр нь хүүхдийн  анхаарлыг сарниулах, хичээл хийх дур, сонирхлыг бууруулахгүй байх шаардлагатай.  Ширээнээсээ толгой өндийх л юм бол өнөе зураг, хөргөө хараад байх болдог бөгөөд энэ нь  тэднийг янз бүрийн мөрөөдөлд хүргэж, хичээлээс нь хөндийрүүлдэг. Ямар нэг баг, тамирчин,  шүтдэг хамтлаг, дуучныхаа зураг хөргийг өреөндөө өлгөх нь зарим хүүхдэд муугаар нөлеөлөх  талтай байдаг. Тухайлбал өерийнх нь дэмждэг баг тэмцээнд ялагдах, эсвэл түрүүлэхээс  шалтгаалсан сэтгэлийн хөдлөл хүүхдийг хичээлдээ анхаарч чадахгүйд хүргэдэг. Харин шүтдэг  дуучных нь зураг дуулдаг дууг нь хүүхдэд сануулж улмаар хөгжим сонсох хүсэлдээ дийлдэх тал  ч бий. Мэдээж хүүхэд бүхэнд энэ нь хамаатай биш л дээ. Гэхдээ энэ талаар хийсэн  судалгаануудаас олон хүүхэд дээрх болон тэдгээртэй төстэй шалтгаанаар хичээл хийж чадахгүй  байдаг нь харагджээ. Хичээл хийдэг өрөөгөө хүүхэд өөрийнхөө хүссэнээр зохион байгуулахыг хүсэх тал байдаг 
  7. бөгөөд үүнийг буруутгах аргагүй билээ. Учир нь тэд энд өөрийгөө илэрхийлэхийг хүсдэг. Сэтгэл  хөдлөл болон үзэл бодлыг нь илэрхийлдэг зураг, плакат өлгөх сонирхолтой байх тал байдаг  бөгөед энэ бүх зүйл энгийн зүйл билээ. Хүүхдийг хичээл хийхэд нөлөөлех зураг, хөрөг өлгөх нь  харин ч санал болгохоор зүйлс билээ. Өрөөндөө суралцахыг хүсч буй их, дээд сургуулийн  зургийг тавих, өөрийгөө урамшуулж зоригжуулах үгс бичиж өлгөх нь үр дүнтэй байдаг. Ийм  тохиолдолд хүүхэд амрах үедээ ч гэсэн өөрт нь байнга хичээлээ сайн хийхийг сануулдаг зураг,  үгстэй тулгарч байх болдог. Хүүхэд хичээл хийж эхэлмэгц идэвх нь буурах, толгой нь евдөх зэрэг нь сайн агааржуулаагүй  байхтай холбоотой байдаг. Хүүхдийн хичээллэх ереөг тодорхой хугацаагаар агааржуулж байх  шаардлагатай байдаг. Агааржуулаагүй өрөөнд хүчилтерөгч багасдаг. Тархи сайн ажиллахын тулд хүчилтерөгч шаардлагатай. Өрөөнд агаар, хүчилтөрөгч дутагдах нь  толгой өвдөх, идэвх сулрах шалтгаан болдог. Харин эдгээр байдал нь хичээл хийхэд сергөөр  нөлөөлж хүүхэд хэсэг хугацааны дараа хичээлээ дуусгахыг хүсэх болно. Үүнээс сэргийлэх,  хичээл хийхийг нь улам идэвхжүүлэхийн тулд тодорхой хугацаатайгаар завсарлах шаардлагатай  байдаг. Харин завсарлагааны үеэр өрөег нь сайхан агааржуулах хэрэгтэй. Айл бүр хүүхдэдээ хичээл хийх тусгай өрөө бэлдэж өгч чадахгүй. Гэхдээ энэ нь хүүхэд хичээл  хийж чадахгүй байх, улмаар шалгалтандаа унах болно гэсэн үг биш юм. Тэгвэл хичээл хийдэг  булан, хичээлийн ширээ шаардлагатай. Тэгэхээр хамгийн нам гүм буланд нэг ширээ, сандал  тавьж өгөн хичээл хийх боломжоор хүүхдээ хангаж өгөөрэй. Хичээл хийдэг ширээ нь өөр  зорилгоор, тухайлбал хоол идэх гэх зэргээр давхар ашигладаг бол түүний дараа сайтар цэвэрлэн,  хүүхдийн хичээл хийхэд тохиромжтой байдлаар байрлуулаад хичээл хийх боломжтой болгож  өгөөрэй. Хүүхдээ тогтмол хичээл хийлгэдэг болгохын тулд яах вэ? Өсвөрчүүдийн анхаарлыг сарниулдаг хүчин зүйлийн нэг бол зурагт. Зурагт ялангуяа суралцахад  сөргөөр нөлөелдөг. Энэ талаар хийсэн эрдэм шинжилгээний ажлуудын ерөнхий үр дүн нь хэт их  зурагт үзэх нь хүүхдийг ганцаардмал болгох, нийгмийн харилцааг нь сулруулахадхүргэжхүний  цагхугацааны ихэнхийгдэмий енгөрүүлэхэд хүргэдэг гэсэн байдаг. Гэрт, бүгдээрээ зурагт үзэж  байгаа атлаа өсвөр насны хүүхдийг "чи хичээлээ хий" гэх нь буруу. Хүүхдийн хичээл хийх  орчинд зурагт байдаг бол түүний анхаарал төвлөрөх нь маш хэцүү. Учир нь зурагт дуу болон дүрс  хэмээх анхаарал сарниулдаг хоёр хүчин зүйлтэй байдаг. Зурагтын өер нэг онцлог нь хүнийг  өөреесөө хараат болгодог. Унтраалттай үед нь хүн зурагтад эзэн байдаг бол асаасны дараа эзэн нь  зурагт болдог. Хүн түүнийг удирдаж байна гэж боддог боловч зурагт хүнийг удирдаж байдаг.  Тухайн агшинд дэлгэцээр гарч буй хөтөлбөр, нэвтрүүлэг хүүхдийг хичээл хийхээс  хөндийрүүлдэг. Тиймээс зурагтаа хүүхдийнхээ хичээл хийдэг цагт унтраах хэрэгтэйг эцэг  эхчүүдэд зөвлөх байна. Дээрх зүйл компьютер болон интернэтэд ч холбоотой. Компьютер болон интернэт нь хүнд  хязгааргүй их мэдээллийн ертөнцийн хаалгыг нээдэг ч хамаг цагийг авч оддог нь худал биш ээ.  Өсвөрчүүдийн ихэнх нь цахим ертөнцөд чөлөөтэй зугаалж байхад бодит ертөнцийн цаг, хугацаа  урсан өнгөрч байгааг мэддэггүй. Дэлгэцэн дээр нээгдсэн олон цонх, их дээд сургуульд элсэн  орох замд буй хэдэн хаалгыг хаах шалтгаан болж болохыг өсверчүүд санаанаасаа огт гаргаж  болохгүй. Эдгээрийг дурдахдаа өнөөгийн хөгжил, техник технолог хүний амьдралыг хэрхэн  хөнгөвчилснийг үгүйсгэхийг хүсээгүй юм шүү. Гол нь зөв үед, зөв цагт нь хэрэглэх шаардлагатай  болохыг анхааруулахыг хүссэн юм. Хүмүүс зурагтыг цаг нөхцөөхийн тулд үзэж, компьютерийг  тоглоом тоглохын тулд ашиглан харин интернэтээр чатлахын тулд хэрэглэж байгаа нь үнэн 
  8. билээ. Тэгэхээр танай хүүхэд үүнтэй төстэй хараат байдалтай бол түүнтэй харилцан ярилцаж янз  бүрийн хязгаарлалт хийх хэрэгтэй. Үүний тулд үзэхийг хүсч буй нэвтрүүлгийн цагтай нь хичээл  хийх цагийг давхцуулалгүйгээр зохион байгуулах хэрэгтэй. Компьютер ашиглахтай  холбоотойгоор мөн адил хязгаарлалт хийж, даалгавраа хийж дууссаны дараа ашиглах гэсэн  нөхцөл тавьж болох юм.
Anzeige