SlideShare a Scribd company logo
1 of 30
Download to read offline
Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт
-1-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2
НОГООН АЛТ-МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД ТӨСӨЛ
МАЛЧИН
ЭМХЭТГЭЛ
ЦУВРАЛ-2
“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ”
Улаанбаатар хот
2019 он
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт
-2-
	
Швейцарын хөгжлийн агентлагийн “НОГООН АЛТ-МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД”
төслийн санхүүжилтээр Мал эмнэлгийн чиглэлийн мэргэжлийн баг
хамтран боловсруулав.
1.	 С.Бүрэнжаргал ХААИС-ийн МЭС-ийн багш, доктор /Ph.D/, дэд профессор
2.	 А.Гомбожав ХААИС-ийн МЭС-ийн захирал, доктор /Ph.D/, профессор
3.	 П.Болормаа ХААИС-ийн МЭС-ийн багш, доктор /Sc.D/, профессор
4.	 Я.Ганболд МЭХүрээлэнгийн тэргүүлэх проф. Доктор /Sc.D/, профессор
5.	 С.Цэрэнчимэд УМЭЦТЛ-ийн ерөнхий эмч, доктор
6.	 Б.Баяртогтох МЭС-ийн багш, докторант
Редактор: 	 А.Гомбожав ХААИС-ийн МЭС-ийн захирал, доктор
			 /Ph.D/, профессор.
		 П.Болормаа ХААИС-ийн МЭС-ийн багш, доктор /Sc.D/, проф.
Цаасны хэмжээ: 	 В5
Хэвлэлийн хуудас: 	 3хх
Хэвлэсэн тоо: 	 1000ш
Хэвлэсэн газар:	 “Цогтпринт” ХХК-нд эхийг бэлтгэж хэвлэв.
			Утас: 344597, 91921191
Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт
-3-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2
ГАРЧИГ
1.	 СҮҮ, ЦАГААН ИДЭЭ БЭЛТГЭХ ҮЕИЙН ЭРҮҮЛ АХУЙ, АРИУН ЦЭВЭР
2.	 ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ САВ, СУУЛГАНЫ АРИУН ЦЭВЭР,
ЗОРИУЛАЛТ
3.	 МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН БЭЛТГЭХ, НИЙЛҮҮЛЭХ ҮЕИЙН ЭРҮҮЛ
АХУЙ
4.	 АРИУН ЦЭВРИЙГ САХИХЫН АЧ ХОЛБОГДОЛ
5.	 МАЛД ХАШАА, ХОРООНЫ АЧ ХОЛБОГДОЛ, ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА
6. ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР
АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ЭРХЗҮЙН ЗАРИМ ЗААЛТААС
ГАРЧИГ
1.	 СҮҮ, ЦАГААН ИДЭЭ БЭЛТГЭХ ҮЕИЙН ЭРҮҮЛ АХУЙ,
АРИУН ЦЭВЭР .......................................................................................... 4
2.	 ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ САВ, СУУЛГАНЫ АРИУН ЦЭВЭР,
ЗОРИУЛАЛТ ................................................................................................ 11
3.	 МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН БЭЛТГЭХ, НИЙЛҮҮЛЭХ ҮЕИЙН
ЭРҮҮЛ АХУЙ АРИУН ЦЭВЭР САХИХЫН АЧ ХОЛБОГДОЛ ..................... 16
4.	 МАЛД ХАШАА, ХОРООНЫ АЧ ХОЛБОГДОЛ, ЭРҮҮЛ АХУЙН
ШААРДЛАГА ................................................................................................ 21
5. ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ
ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ЭРХЗҮЙН ЗАРИМ ЗААЛТААС ............ 26
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт
-4-
СҮҮ, ЦАГААН ИДЭЭ БЭЛТГЭХ ҮЕИЙН ЭРҮҮЛ АХУЙ,
АРИУН ЦЭВЭР
	 Фермер, өрх, хот айлын түвшинд бэлтгэж буй с¿¿, цагаан идээний
÷àíàð, àþóëã¿é áàéäàë íü äàðààõ ç¿éë¿¿äòýé ñàëøã¿é õîëáîîòîé:
•	 Ñààëûí ìàëûí ýð¿¿ë ìýíä
	
Эрүүл малаас ямар нэг нянгүй, цэвэр, чанартай сүү гарах бүрэн үндэслэлтэй.
Саалийн мал нь илэрхий шинж тэмдэгтэйгээр, зарим нь далд хэлбэрээр
малаас хүнд дамжин халдварладаг өвчнөөр өвчилж, өвчний үүсгэгч
бүтээгдэхүүнээр дамжин хүнд халдварлах тохиолдол маш элбэг байна.
Ялангуяа сүүтэй хамт үүсгэгч гадагшилж халдвар тархаадаг голлох өвчинд
бидний хамгийн сайн мэддэг. Бруцеллёз, Сүрьеэ, Дэлэнгийн үрэвсэл, Лейкоз
гэх мэт олон өвчин багтана. Иймээс сүүг нь ашигладаг малаа эрүүл байлгах,
эрүүл эсэхийг нь хянуулах, магадлуулах асуудал нь та болон таны хамгийн
хайртай хүмүүсийг аюулт өвчний аюулаас аварч чадна. Малын эмчийн
зөвлөмжийг авч амьдрал ахуйдаа хэрэгжүүлэх хэрэгтэй.
•	 Ñààëûí ìàëûí àð÷èëãàà, ìàëëàãàà, òýæýýëëýг
Чанар сайтай, арвин сүү авах нь саалийн малын арчилгаа, тэжээллэг,
маллагаанаас шууд хамаарна. Үүний тулд саалийн үнээний биологи,
физиологийн шаардлагад тохирсон тэжээл, усаар хангах ба нэг төрлийн
тэжээлээр удаан тэжээх, даршилсан тэжээлээр тогтмол тэжээх, хэт өлөн
байгавалсүүнийгарцбуурах,найрлагадөөрчлөлторох,улмаархэрэглэгчдийн
таашаалд нийцэхгүйд хүрнэ. Саалийн малын арчилгаа гэдэгт тэдгээрт ая
тухтай байдал бүрдүүлэх, дэлэн хөх, хэвлий орчмыг цэвэр байлгахын тулд
саахаас өмнө босгож хөдөлгөж шилгээлгэх, саахын өмнө дэлэнг бүлээн
усанд норгож мушгисан цэвэр алчуураар арчих замаар цэвэрлэх нөгөө
талаас дэлэнгийн үрэвслээс сэргийлэн иллэг хийх, мал гэмтэж бэртэх, өвчин
тархах боломжийг хязгаарлах гэх мэт ойлголтууд багтана. Түүнчлэн төлийн
хошуу, сүүл орчмын эрүүл болон цэвэр байдлыг хангах, шаардлагатай бол
цэвэрлэгээ хийх, саамын эхний учиг сүүг өөр саванд саах ба түүний өнгө,
биелэг байдлыг ажиглаж дэлэнгийн эрүүл эсэхийг магадлах замаар цэвэр,
чанартай сүү хүлээн авах боломж бүрдэнэ.
Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт
-5-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2
•	 Ñ¿¿, цагаан идээ áýëòãýõ àíõàí øàòíû íýãæ, ôåðìèéí àðèóí öýâэр
Сүүнд байх нянгийн тоог нэмэгдүүлэх нэг хэсэг нь саалийн зэл, хот орчмын
эрүүл ахуйтай холбоотой. Зэл болон түүний орчин тойрон, тугалын хошуувч
зэргийг тогтмол цэвэр байлгаж чадвал сүүнд байх нянгийн тоо цөөн улмаар
гашлахгүй удаан хадгалагдана.
•	 Ìàë÷èä, ñààë÷äûí õóâèéí ýð¿¿ë àõóé, àðèóí öýâýð
Мал саахын өмнө гараа савантай бүлээн усаар маш сайн угаах нь сүү
бохирдохоос сэргийлэх хамгийн чухал хэсэг болно. Мөн гар шархтай бол
аль болох мал саахгүй байх, зайлшгүй тохиолдолд ус нэвтэрдэггүй лентээр
шархыг битүүмжлэх нь халдвар авахаас хамгаалагдана. Мал саахдаа
хувцасны гадуур заавал хамгаалалтын хувцас (халад, хормогч, маск, усны
гутал зэрэг) өмсч хэвших, түүнийгээ ердийн хувцастай хамт байлгахгүй,
тусгайлан хадгалах, сайтар угаалга цэвэрлэгээ хийж нар салхинд хатааж
сэврээж байх хэрэгтэй. Мал сааж байх явцад гараа угаахгүй, хамгаалалтын
хувцасаа солихгүйгээр хүүхэд хөхүүлэх, юм идэхээс татгалзвал зохино.
•	 Ñ¿¿, цагаан идээний ñàâ áàãëàà áîîäëûí àðèóí öýâýð, çîðèóëàëò
Сүү, цагаан идээ нь гадны үнэрийг өөртөө шингээдэг өвөрмөц онцлогтой.
Тиймээс сүү саах, хадгалах сав суулгыг тогтмол угаах, хатаах, шаардлагатай
бол угаалга, цэвэрлэгээний зориулалтын бодис ашиглана. Хэрэв химийн
бодис хэрэглэсэн бол олон дахин усаар зайлж цэвэрлэвэл ямар нэг үлдэгдэл
үлдэхгүй улмаар хүнд аюулгүй гэсэн үг. Сүү, цагаан идээг хадгалах сав суулга
нь гадны элдэв үнэргүй, өнгөгүй, цэвэр, таглаатай байх нь чухал. Ялангуяа
хуванцар сав ашиглаж байгаа бол зориулалтын тэмдэглэгээтэй сав сонгох,
хэдий тэмдэглэгээтэй боловч халуун бүлээн сүү, цагаан идээ хийж удаан
хадгалж болохгүй. Учир нь сүүнд савны бүтэц найрлагаас химийн бодис
шилжин улмаар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.
•	 Ñ¿¿, цагаан идээнд àíõàí øàòíû áîëîâñðóóëàëò хийх
	 Мал саахын өмнө өөрийн биеийг бэлтгэх хэрэгтэй. Үүний тулд
халад, малгай өмсөх, гараа сайтар угаах, цэвэр бөгөөд зориулалтын хувин
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт
-6-
саванд, малаа саана. Сүүг саангуут цэвэр саванд зориулалтын шүүлтүүрийн
материалаар шүүж, таглаад, яаралтай хөргөж хадгалахыг анхан шатны
боловсруулалт гэнэ. Анхан шатны боловсруулалтыг цаг хугацаанд нь зөв
хийж хүйтэн хэлхээнд оруулснаар сүү хадгалагдах хугацаа уртасна.
Сүү яагаад гашилдаг вэ?.
Сүү нь бичил биетэн үржих хамгийн тохиромжтой орчин болно. Сүү гашлах
үзэгдэл нь сүүнд бичил биетэн их хэмжээгээр үржиж байгаатай холбоотой.
Сүүнд орсон бичил биетнүүд температурын тохиромжтой нөхцөлд үржиж
сүүний сахарыг задалж сүүний хүчил болгосонтой холбоотой сүү гашилна.
Сүү гашлахаас хэрхэн сэргийлэх вэ?.
Сүүг саахаас эхлэн боловсруулж бүтээгдэхүүн хийх хүртэлх хугацаанд эрүүл
ахуй-ариун цэврийн горимыг чанд сахих шаардлагатай.
Бичил биетэн сүүнд хаанаас орох вэ?.
Эрүүл малын дэлэнд үүсч, хуримтлагдаж буй сүү ямар нэг эмгэг төрүүлэгч
бичил биетэн агуулаагүй байна. Харин эхний учиг сүүг гаргаснаас хойш
хөхнөөс гарч буй сүү тодорхой хэмжээгээр бичил биетэн агуулж эхэлдэг.
Харин төрөл бүрийн өвчтэй мал, дэлэнгийн үрэвсэлтэй малын дэлэнд
хурмтлагдсан сүү эмгэг төрүүлэгч бичил биетэн агуулдаг. Сүү бол нян үржих
хамгийн тохиромжтой орчин болдогийн хувьд сааснаас хойш сүүтэй хүрэлцэж
буй бүх эх үүсвэрүүдээс бичил биетэн сүүнд орно.
Сүүн дэх бичил биетний тоог нэмэгдүүлдэг голлох хүчин зүйлүүд юу
вэ?.
•	 Малын дэлэн, хөх
•	 Хэвлий орчмын гадаргуу
•	 Хэвтэр дэвсгэр
•	 Саальчны гар
•	 Саалийн хувин, сав
•	 Сүү юүлэх сав
•	 Сүү шүүх хэрэгсэл гэх мэт
Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт
-7-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2
Сүүнд бичил биетэн үржих нь ямар сөрөг нөлөөтэй вэ?.
Үүнд:
•	 Сүүгээр дамжин хүний биед өвчин үүсгэгч бичил биетэн орж улмаар төрөл
бүрийн хордлогот өвчин, харшил, сүрьеэ, бруцеллёз зэрэг эмгэг үүсгэнэ.
•	 Сүү бичил биетнээр бохирдсоны улмаас сүү гашлах, бүтээгдэхүүн
хурших, исэх, хөгцрөх гэх мэтээр чанар нь муудна
•	 Сүүнд бичил биетэн үржсэнээр сүүг цаашид үйлдвэрийн аргаар
боловсруулах боломжгүй болгоно
Сүүний чанарыг хэрхэн хамгаалах вэ?.
•	 Сүү саах хувин сав, саальчны хувийн эрүүл ахуй, малын дэлэн хөхөнд
тавих ариун цэврийн горимыг чанд сахих
•	 Сүүг саангуут аль болох хурдан шүүх
•	 Шүүсний дараа дахин бохирдохоос сэргийлэх зорилгоор сайтар таглах.
•	 Дараа нь хөргөх замаар чанарыг хамгаална.
Ñ¿¿ áîõèðäîõ ýõ ¿¿ñâýðýýñ õàìààðч ñ¿¿íä агуулагдах áèчèë
áèåòíèé òîî
Сүүнд бичил биетэн үржих нь ямар сөрөг нөлөөтэй вэ?. Үүнд:
 Сүүгээр дамжин хүний биед өвчин үүсгэгч бичил биетэн орж улмаар төрөл
бүрийн хордлогот өвчин, харшил, сүрьеэ, бруцеллёз зэрэг эмгэг үүсгэнэ.
 Сүү бичил биетнээр бохирдсоны улмаас сүү гашлах, бүтээгдэхүүн хурших,
исэх, хөгцрөх гэх мэтээр чанар нь муудна.
 Сүүнд бичил биетэн үржсэнээр сүүг цаашид үйлдвэрийн аргаар
боловсруулах боломжгүй болгоно.
Сүүний чанарыг хэрхэн хамгаалах вэ?.
 Сүү саах хувин сав, саальчны хувийн эрүүл ахуй, малын дэлэн хөхөнд
тавих ариун цэврийн горимыг чанд сахих
 Сүүг саангуут аль болох хурдан шүүх
 Шүүсний дараа дахин бохирдохоос сэргийлэх зорилгоор сайтар таглах.
 Дараа нь хөргөх замаар чанарыг хамгаална.
Ñ¿¿ áîõèðäîõ ýõ ¿¿ñâýðýýñ õàìààðч ñ¿¿íä агуулагдах áèчèë áèåòíèé òîî
Ñ¿¿ áîхèðдîх ýх ¿¿ñâýð
1 ìл ñ¿¿íд áаéх áèчèл áèåòíèé
òîî (ìÿí)
Ìàëûí äýëýí 100.0
Áèåèéí ãàäàðãóó 20.0
Ñààëèéí õóâèí 100.0
Ñààëьчíû ãàð 100.0
Ñүү юүëýõ сàâíààс 60.0
Сүүнд ямар бичил биетэн голлон орших вэ?
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт
-8-
Сүүнд ямар бичил биетэн голлон орших вэ?.
Сүүнд өсөж үрждэг бичил биетнийг ерөнхийд нь 3 ангилдаг. Үүнд:
1.	 Ашигтай бичил биетэн
2.	 Хөнөөлт бичил биетэн
3.	 Эмгэг төрүүлэгч бичил биетэн
	 Ашигтай бичил биетэн нь сүүн хүчлийн бактери буюу хөрөнгө
•	 Байгаль дээр ургамалд тохиолдох ба сүүнд их хэмжээгээр агуулагддаг.
•	 Амьтны гэдсэнд байна.
•	 Бөмбөлөг, савханцар хэлбэртэй янз бүрийн урттай гинж үүсгэдэг.
•	 Спор үүсгэдэггүй.
•	 70 хэмд халаахад устах ба мөхөх нь 80 хэм.
	 Сүүний хөнөөлтэй бичил биетнүүд
	 Гэдэсний бүлгийн бичил биетэн
•	 Малын гэдэс ходоод, ургамал, өтөг бууц, хөрс, бохир усанд байна.
•	 Сүүний сахарыг задалж сүүний хүчил бусад органик хүчлүүд үүсгэнэ.
•	 Уургийг задалж сүүний амт, үнэрийг муутгана.
•	 Зарим төрөл нь дэлэнгийн үрэвсэл үүсгэнэ.
•	 Хөөрүүлэх үед устдаг.
	 Тосны хүчлийн бичил биетэн
•	 Байгаль дээр өргөн тархсан, хөрс, ургамал, өтөг бууц гэх мэт.
•	 Буруу хадгалсан тэжээл, дарш, бохир хөрс зэрэгт тосны хүчлийн
бактерийн спор их байна. Сүү эдгээрээс бохирдоно.
•	 Агааргүй орчинд үржинэ.
•	 Спор үүсгэдэг, өсөлтийн тохиромжтой хэм 37.
•	 Спор үүсгэдэг учраас халаалтаар устдаггүй.
Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт
-9-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2
Ялзруулагч бичил биетэн
•	 Агаартай болон агааргүй нөхцөлд амьдрах чадвартай.
•	 Өтөг бууц, ус, бордоо зэргээс сүүнд орно.
•	 Липаза фермент ялгаруулж тосыг задалдаг.
•	 Энэ төрлийн бактери уургийг задалдаг.
•	 Ялзруулагчийн бусад бактериас ялгаатай тал нь давсанд иүү тэсвэртэй.
Сүү бохирдохоос сэргийлэх
•	 Саалтуурын хэрэгслийг зохих журмын дагуу угааж, ариутгах
•	 Саалийн үнээний арчилгаа, маллагааг сайжруулах
•	 Саальчны эрүүл ахуй ариун цэврийн мэдлэг, ур чадварыг сайжруулах
•	 Фермийн түвшинд хөдөө аж ахуй, эрүүл ахуй, мал аж ахуйн зохистой
дадлын шаардлагыг хангасан байна.
Сүү, цагаан идээгээр дамжих өвчнөөс өөрийгөө болон гэр
бүлийнхнийгээ хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?.
•	 Сүү, цагаан идээний чанар, аюулгүй байдал нь тэдгээрийг бэлтгэх,
боловсруулах, хадгалах тээвэрлэх үеийн ариун цэвэр, эрүүл ахуйн
шаардлагыг хэрхэн хангаснаас шууд шалтгаална.
•	 Иймд сүүг бэлтгэхэд аль болох цэвэр нямбай ажиллах нь нэг талаас
бүтээгдэхүүнийг хэрэглэгч хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах, нөгөө
талаас бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чухал ач
холбогдолтой.
•	 Жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт орж өөрийнхөө эрүүл мэндийг
хянаж хэвших.
•	 Өвчин туссан үедээ халдвар хамгаалалын дэглэмийг сахих.
•	 Өвчилсөн тохиолдолд гэр бүлийн бусад гишүүдэд өвчнөө халдаахаас
сэргийлэх.
•	 Мал сүрэгтээ шинжилгээ хийлгэх, тарилга, туулга, боловсруулалтанд цаг
тухайд нь хамруулж байх.
•	 Малын эмчийн зөвлөлгөөг чандлан сахих.
•	 Усны эх булаг, худаг, хот, зэлний орчим ил задгай бие засахгүй байх.
Учир нь хүний ялгадасаар хоногт 17 сая нян гадагшилдаг.
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт
-10-
•	 Ил задгай үхсэн малын хүүр, сэг зэм булахгүй байх, үхсэн малын сэг
зэмийг усны эх үүсвэрээс наад зах нь 200 м-ээс хол зайд, 2 метрээс доош
гүнд малын эмчийн заавраар булж устгана.
Ñ¿¿íèé õàäãàëàõ õóãàöààíä õºðãºõ òåìïåðàòóðèéí íºëººÑ¿¿íèé õàäãàëàõ õóãàöààíä õºðãºõ òåìïåðàòóðèéí íºëºº
Õºðãºõ òåìïåðàòóð Õàäãàëàõ õóãàöàà /öàãààð/
8-10 6-12
6-8 12-18
5-6 18-24
4-5 24-36
1-2 36-48
/О
С/
Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт
-11-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2
ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ САВ, СУУЛГАНЫ АРИУН ЦЭВЭР,
ЗОРИУЛАЛТ
Хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдалд нөлөөлдөг
нэг чухал хүчин зүйл нь түүний сав суулга, баглаа боодол юм. Бүх төрлийн
хүнсний бүтээгдэхүүн ялангуяа сүү, цагаан идээ нь өөрөө бүтцийн хувьд
өвөрмөц биологийн бүтээгдэхүүн учраас сав баглаа боодолтой холбоотой
эрсдэл гарах магадлал өндөр байна.
Худалдааны захад борлуулагдаж буйхуванцарсавны45орчимхувьньхуучин
сав байдаг ба тэдгээрийг үйлдвэрлэсэн орны гарал үүслээр авч үзвэл ихэнх
хувийг БНХАУ, Герман, Малайз, ОХУ, БНСУ улсууд эзэлж байна. Сүүлийн
үеийн судалгаа, мэдээлэлийн эх үүсвэрээс харахад нэг өрх дунджаар 3-4
ширхэг 20-100 литрийн хэмжээтэй хүнсний зориулалтын бус хуванцар сав
хэрэглэж байгаа бөгөөд хот хөдөө ялгаагүй хуванцар савыг бусад төрлийн
савтай харьцуулахад 2 дахин илүү ашиглаж байгаа нь тогтоогдсон.
Сүү цагаан идээ, ундны усыг ихэвчлэн шар, цэнхэр, цагаан хуванцар саванд
хадгалж, зөөвөрлөдөг байна.
Иймээс малчид, саальчид зориулалтын сав суулга, баглаа боодолд сүү
цагаан идээг хийж хэрэглэх нь аюулгүй хүнс бэлтгэх суурь нөхцөл болно.
Иймээс савны гадна ёроол дахь тэмдэглэгээг шалгаж хүнсний зориулалтаар
ашиглах нь таны эрүүл мэндэд тустай.
Хуванцар сав баглаа боодлын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө
1.	 Хүнсний бүтээгдэхүүн нь сав баглаатай холбоотой хөндлөнгийн үнэрийг
өөртөө шингээдэг учир бүтээгдэхүүний чанарыг муутгана.
2.	 Сав, баглаа боодлын материалтай бүтээгдэхүүн урвалд орж химийн
хортой нэгдлүүдийг үүсгэн улмаар бие махбодод сөрөг нөлөө үзүүлнэ.
3.	 Хуванцар савны дийлэнх нь хорт хавдар үүсгэгч формальдегид, бисфенол
А, стерин зэрэг бодисуудыг агуулдаг бөгөөд эдгээр нь хүний биед харшил
үүсгэх, генийг гэмтээх, архаг хууч өвчин ба хавдар үүсгэх, ялангуяа бага
насны хүүхдийн элэг, бөөрийг гэмтээх өндөр эрсдэлтэй байдаг.
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт
-12-
4.	 Сүү ба жимсний хуванцар сав polyolefin гэж нэрлэдэг бодис агуулдаг
бөгөөд энэ нь элэгний үрэвсэл, үргүйдэл, зулбах, үтрээний мөөгөнцөр,
ясны сийрэгжилт, сэтгэл гутрал, цусны бүлэгнэл, бамбай булчирхайн
үрэвсэл, хөхний хорт хавдар зэрэг өвчлөлийн эрсдлийг бий болгодог
эстроген дааварт нөлөөлдөг benzophenone гэдэг бодисыг агуулдаг.
Аюулгүй, зориулалтын сав баглаа боодлыг хүнсний зориулалтаар
хэрэглэхэд анхаарах зүйлс:
1.	 Сав баглаа боодлын материалд агуулагдах, хүнсний бүтээгдэхүүнд
шилжиж болзошгүй химийн бодисын агууламж зөвшөөрөгдөх дээд
хэмжээнээс хэтрээгүй байх;
2.	 Хүнсний сүлжээний бүх үе шатанд ашиглах сав, баглаа боодол болон
хүнстэй шууд харьцах үйлдвэрийн болон ахуйн хэрэгслийн аюулгүй
байдлыг хангах, хаяг, шошгын зөрчлийг бууруулах арга хэмжээг
эрчимжүүлэх, уг үйл ажиллагаанд тавих төрийн болон дотоод хяналтын
үр нөлөөг дээшлүүлэх;
3.	 Хүнснийсав,баглаа,боодлынхудалдаа,хэрэглээнийталаархэрэглэгчдэд
чиглэсэн зөвлөмж, зөвлөгөө, мэдээ мэдээлэл болон сэрэмжлүүлгийг
олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээх, сурталчлах;
4.	 Хүний эрүүл мэндэд хортой, сөрөг нөлөөтэй нь тогтоогдсон хүнсний
зориулалтын бус сав, баглаа боодол, хэрэгслийг хүнсний худалдаа,
үйлчилгээ, нийтийн хоол, сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэг зэрэг
газар хэрэглэхийг хориглох, өрхийн хэрэглээнээс халах арга хэмжээ авах;
5.	 Хүнсний зах, худалдааны төв, үйлдвэр, үйлчилгээний газруудыг эрүүл
ахуйн шаардлага хангасан стандартын тор, бидон, зориулалтын сав,
баглаа боодол, агуулах, хөргүүр ашиглахыг шаардах, зөв дадлыг
хэвшүүлэх;
6.	 Хуванцар сав, торх, канистерыг хүнсний зориулалтаар ашиглуулахгүй
байх
7.	 Хүнсний зориулалтын бус хуванцар сав, гялгар уутны хэрэглээнээс
татгалзах аян өрнүүлэх, “Хөх сав, канистергүй аймаг, дүүрэг, сум, хороо”
хөдөлгөөн өрнүүлж, жил бүр дүгнэж мэдээлдэг болох;
8.	 Хуванцар савны олон улсын ангиллын тэмдэглэгээг хэрэглээнд
хэвшүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчлан
таниулах арга хэмжээ авах;
Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт
-13-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2
9.	 Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн зөөвөрлөх, хадгалахад ашиглаж байгаа
зориулалтын бус савыг зориулалтын саваар солих арга хэмжээг үе
шаттай хэрэгжүүлэх.
10.	Уламжлалт модон торх, ган, хувин, ширэн хөхүүр, гоёл чимэглэлийн уут,
савны урлалыг дэмжиж брэнд болгох ажлыг орон нутгийн захиргааны
байгууллагаар дамжуулан зохион байгуулах, даавуун болон цаасан тор,
уутны хэрэглээг дэмжих;
11.	Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд чанар,
стандарт, загвар дизайны шаардлага хангасан дотоодын сав, баглаа
боодол, хаяг шошго хэрэглэхийг төрийн байгууллага, аж ахуйн нэгж,
иргэдэд уриалж, энэ чиглэлээр явуулж байгаа сурталчилгаа, маркетингийн
үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт
-14-
ХУВАНЦАР САВНЫ ШОШГОНЫ ТЭМДЭГЛЭГЭЭНИЙ ТУХАЙ
ТОВЧ ТАЙЛБАР
Хуванцарын кодын систем гэдэг нь төвдөө тоотой, гурвалжин гогцоо бөгөөд
доороо хуванцарын төрлийг тэмдэглэсэн товчилсон үсгүүдтэй дүрс юм.
Хуванцар савны тэмдэг нь 1-7 төрлийн хуванцарыг тэмдэглэсэн байдаг.
1,2,4,5 гэсэн тэмдэглэгээтэй хуванцарыг харьцангуй аюул багатай гэж
зөвлөдөг.
Polyethylene terephthalate /PETE/. Ундаа, ус, ам зайлах шингэн
гэх мэтийг савлана. Хүний эрүүл мэндэд хор хөнөөл маш бага
юм.
High-density polyethylene /HDPE/. угаалгын нунтаг бодис,
шампунь гэх мэтийг савлана. Хүний эрүүл мэндэд хор хөнөөл
нь бага юм.
Polyvinyl chloride /PVC/. Нунтаг бодисууд, шампунь, биеийн
шингэн саван, хуванцар тавилгууд гэх зэргийг хийдэг. Уг
төрлийн хуванцар савыг халаах болон шатаахад агаарт
диоксин хэмээх хорт бодис ялгардаг учир үүнд хэзээ ч хүнсний
зүйлийг агуулж болохгүй.
Low-density polyethylene /LDPE/. Сав, баглаа боодол, хоол
хадгалах сав, зарим тавилга, хивс зэргийг хийдэг. Хүний
эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь бага юм.
Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт
-15-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2
Polypropylene /PP/. Тараг, жүүс зэрэг уух шингэн зүйлсийг
савлахад ихэвчлэн хэрэглэгдэх бөгөөд эм бэлдмэл,
витаминуудыг ч мөн савладаг. Энэ нь хамгийн аюулгүй
хуванцарын төрөлд багтах бөгөөд дахин ашиглаж болно
Polystyrene /PS/. Хүнсний бус зориулалтын хуванцар сав,
CD-ны хайрцаг зэргийг хийдэг. Энэ төрлийн савыг дахин
ашиглахгүй.
Other plastic /O/. Хуванцарын төрлөөр голдуу шүдний
эмчилгээний багажууд, нягтрал бүхий зарим хуванцар
эдлэл хийдэг байна. зарим нь аюулгүй байдаг бол хатуу,
нягт поликарбонатыг агуулсан зарим хуванцар нь аюултайд
тооцогддог байна.
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт
-16-
МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН БЭЛТГЭХ, НИЙЛҮҮЛЭХ ҮЕИЙН
ЭРҮҮЛ АХУЙ АРИУН ЦЭВРИЙГ САХИХЫН
АЧ ХОЛБОГДОЛ
Махны эрүүл ахуй нь ашиггүй бичил биетэн, механик бохирдолт, химийн
үлдэгдлийн нөлөөг бууруулах буюу хязгаарлахад чиглэгдэнэ. Ялангуяа
махны бичил биетний бохирдлоос хэрхэн сэргийлэх, бууруулах үндсэн
зарчмыг малчид сайн мэддэг байх хэрэгтэй.
Хүнсний хордлого үүсгэдэг бичил биетнүүд хүнсний бүтээгдэхүүнээр
дамжихад амьтны гаралтай бүтээгдэхүүнчухалүүрэггүйцэтгэнэ. Худалдаанд
гарсан махны хувьд эмгэг төрүүлэгч бичил биетэн ихээр агуулдаг нь
малыг нядлахаас өмнө малын биед байдаг эсвэл мал нядлах, тээвэрлэх,
худалдаалах үед хүрээлэн буй орчноос маханд ордогтой холбоотой. Мөн
хүнсний ногоо тариалсан талбайг бохир усаар услах, усны эх булаг, хот, зэл
орчмыг хүн малын ялгадасаар бохирдуулахад халдвар тархах магадлал
өндөр. Гэдэсний бүлгийн нянгаар халдварлах замыг дараах зургаар
харуулав.
Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт
-17-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2
Мах төрөл бүрийн бичил биетнээр хэрхэн бохирддог вэ?.
Амьд байгаа эрүүл малын булчин эд ариун байдаг. Зарим халдварт өвчин,
паразит өвчтэй бол тэдгээрийн үүсгэгч булчин эдэд агуулагдана. Харин арьс
шир, ноос ноолуур, толгой шийр, гэдэс доторт үлэмж тооны бичил биетэн
агуулагддаг. Мал төхөөрөх шатанд эрүүл ахуйн ямар түвшинд үйл ажиллагаа
явуулснаас бичил биетний тоо, төрөл шалтгаална.
Эрүүл малын аюулгүй мах, махан бүтээгдэхүүн бэлтгэх, хэрэглэх, нийлүүлэх
үйл ажиллагаанд малчин хүний зайлшгүй мэдэх, мөрдөх шаардлагатай
зүйлүүд байна. Үүнд:
1.	 Мал хариулдаг нутаг бэлчээрээ хамгаалах: Бэлчээр, ус, усны эх
булаг, хөрс бохир бол төрөл бүрийн халдварт, паразит, халдваргүй
өвчин, химийн болон цацрагийн хордлого гарах эрсдэлтэй тул
бүтээгдэхүүнээр дамжин хүнд халдвар, хордлого үүсэх магадлал
өндөр.
2.	 Маллаж буй малаа эрүүл байлгах: Мал эрүүл бол түүнээс гарах
бүтээгдэхүүн аюулгүй байх тул мал эмнэлгийн нэгж, малын эмчийн
хяналт дор төрөл бүрийн өвчнөөс эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх
арга хэмжээнд хамруулснаар аюулгүй бүтээгдэхүүн бэлтгэх хэрэглэх
цаашид нийлүүлэх боломж бүрдэнэ.
3.	 Хүнсний зориулалтаар мал төхөөрөх бол эрүүл малыг хамруулах:
Малчид зарим тохиолдолд сүргийн дотор ажиглалт хийж эрүүл
мэндийн хувьд ямар нэг согогтой малыг төхөөрч хүнсэндээ хэрэглэх
буюу зах зээлд нийлүүлэх тохиолдол их байдаг. Өвчтэй, ядарсан,
доройтсон малын махаар хүнс хоол хийх явцын дамжлага бүрт малаас
хүнд дамжин халдварлах төрөл бүрийн өвчний үүсгэгч тархан хүний
эрүүл мэндэд аюул учруулах магадлалтай.
4.	 Уламжлалт аргаар мал нядлах бол төхөөрөхөд хэрэглэгдэх
хутга, хусуур, сав суулгыг цэвэр байлгах: Уламжлалт аргаар мал
төхөөрөхөд хутга, халимгүй өвчихийн тулд хусуур, улаан хоолой,
шулуун гэдэснээс ялгадас гарч гулууз бохирдуулахгүйн тулд боох
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт
-18-
боолтын материал, гэдэс дотор гаргах, цус авах зэрэгт хэрэглэдэг
сав суулга, мах өлгөх өлгүүр зэргийг бүрэн цэвэр байлгах замаар
гулууз, дайвар түүхий эд бичил биетэн, физик, химийн бохирдолоос
сэргийлэгдэнэ.
5.	 Гараа шарх сорвигүй болохыг шалгах: Уламжлалт аргаар мал
төхөөрөх үйл ажиллагаа гараар гүйцэтгэгддэг. Малаас хүнд түүхий эд,
бүтээгдэхүүнээр дамжих голлох халдварт өвчний үүсгэгчид биеийн ил
хэсэг ялангуяа гарын шарх сорвитой хэсгээр дамжин халдварладаг
тул халдвар авахаас өөрийгөө болон гэр бүлээ сэргийлэх арга хэмжээ
авах хэрэгтэй. Шархтайгаар ажиллах шаардлага гарвал ил зүссэн
шархыг усанд тэсвэртэй шархны лентээр боох хэрэгтэй.
6.	 	
Гараа бүлээн усаар савандаж угаах: Бүлээн усаар гараа норгож
савангаар савандаж хөөсрүүлэх, гарын бүх хэсэгт хүрч угаах,
ялангуяа хуруунуудын завсрыг эргэн тойрон болон хурууны үзүүрийг
үрж угаах, цэвэр усаар зайлах, цэвэр алчуураар арчих боломжтой бол
нэг удаагийн алчуур хэрэглэх хэрэгтэй. Гарыг хэзээ угаах вэ?. Идэхэд
бэлэн хүнстэй харьцахын өмнө, бие зассаны дараа, ямар нэг ажил
Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт
-19-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2
эхлэх, дуусах бүр, түүхий мах, бусад бүтээгдхүүнтэй хүрэлцсэний
дараа, ил шарханд хүрэх, шархны лентийг сольсны дараа, хог хаясны
дараа, цэвэрлэгээ хийсний дараа, утас, компьютерийн гар, түүнчлэн
бохир зүйлд хүрсэн тохиолдол бүрт гараа угаах нь халдвар авахаас
сэргийлэх, халдвар тараахаас хамгаалах чухал ач холбогдолтой.
7.	 Аль болох байнга өмсдөг ажлын хувцасаа сольж бохирдолоос
хамгаалах хувцас өмсөх: Хэдийгээр гаднаас нь ажиглаад эрүүл
малыг хүнсний зориулалтаар төхөөрч байгаа хэдий ч малаас хүнд
дамжин халдварладаг ихэнх өвчний үүсгэгч малын цус, салс, шүлс,
тэжээл боловсруулах эрхтний агуулагдахуунаар дамждаг тул мал
төхөөрөх үед хамгаалалтын хувцас өмссөнөөр өөрөө халдвар авахаас
гадна гэр бүлийнхэндээ халдвар тархаахаас хамгаална.
8.	 Ажлын үед хүнс хоол, архи, тамхи хэрэглэхгүй байх: Мал
төхөөрөх болон мал, амьтантай харьцаж буй үедээ санаатай болон
санамсаргүйгээр гар нүүрээ угаагаагүй, ажлын хувцасаа солиогүй
үедээ хоол хүнс идэх, тамхи татах зэрэг нь халдвар авах, цааш тархаах
нөхцлийг бүрдүүлнэ.
9.	 Нойтон махыг тоос шороо орохгүй, бичил биетэн үржихгүй орчинд
зөв загсаасны дараа жижиглэх: Дөнгөж нядалсан нойтон мах төрөл
бүрийн бичил биетэн үржих таатай орчин болдог. Учир нь махны шимт
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт
-20-
бодис, амин дэм, уураг түүнчлэн рН, чийг, хүчилтөрөгч, температур
зэрэг нь нян үржихэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Нянг үржүүлэхгүй байхын
тулд бид түүнд чанарын хамгаалалт болох загсаах, хөргөх, хөлдөөх,
борцлох, давслах, утах, чанаж болгох мэт олон аргыг хэрэглэдэг. Нян
үржүүлэхгүй байх хамгийн анхан шатны арга нь загсаах арга юм.
Эвдээгүй байхад нь боломжтой бол сэрүүвтэр орчинд дунджаар 18-24
цаг байлгахад гадуураа хамгаалалтын хальс бий болж төрөл бүрийн
механик зүйл нэвтрэхгүй, чийгээ алдахгүй болдог бол ферментүүдийн
нөлөөгөөр хөших, боловсрох шатуудыг дамжиж, рН 7-оос 5.6 хүртэл
буудаг, цус тунгалаг шүүс хэлбэрт шилжинэ. Ингэснээр махны амт,
үнэр сайжирч хэрэглэгчдийн таашаалд нийцнэ, хүчиллэг орчин бий
болсноор ихэнх төрлийн нян үржихгүй улмаар удаан хадгалагдах
боломж бүрддэгийг анхаарах хэрэгтэй.
Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт
-21-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2
МАЛД ХАШАА, ХОРООНЫ АЧ ХОЛБОГДОЛ, ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА
/Шинэ, залуу малчдад зориулав/
“Өвлийн малыг өвдөгнөөс нь
Хаврын малыг хавирганаас нь”
Малын тавлаг байдалд хашаа, хороо ямар ач холбогдолтой вэ? гэдэг асуудал
хэн боловч амархан хариулж болмооор санагдах байх аа. Үнэндээ хашаа,
хороо малд ямар үүрэгтэйг бүрэн ойлгоход хялбаргүй.
Ахмад малчид “Тэвнийн чинээ нүхээр тэмээн чинээ жавар”, “Дундуур
идэшнээс дулаан хэвтэр” гэж сургадаг нь малын хашаа байр, өтөг бууц
хичнээн ашиг тустайг өгүүлэн хэлсэн үг юм.
Хашаа хорооны гүйцэтгэх үүрэг олон янз байна.
Харигин хашаа: Энэ нь хаацайлах гэсэн үгнээс гаралтай ба малыг салхины
урсгалаас хамгаална.
Саравчин хашаа: Онцлог нь харигин хашааны салхин дээрх хэсгийг
дээд талаас нь дээвэрлэсэн байдгаараа ялгаатай. Энэ төрлийн хашаа нь
салхинаас хамгаалахаас гадна малын хашаанд цас унахаас хамгаална.
Пүнзэн хашаа: Энэ нь гэгээвч байгаа хэсгээсээ бусад бүх талаараа битүү
хашаа юм. Энэ хашаанд салхи үл нэвтрэх ба малыг цас дарахгүй байдгаараа
ашигтай.
Дулаалгатай пүнз: Энэ нь дээрхтэй адилхан боловч доторх дулааны
горимыг тохируулах тусгай төхөөрөмжтэй (зуух, пийшин) байна.
Эдгээр хашааг манай орны газарзүйн аль бүсэд хэрэглэх вэ?. Байгалийн
үзэгдэл, эдийн засгийн бололцоо, мал маллагааны арга барилын өвөрмөц
чанарыг харгалзан үзэх нь хаана ямар хашаа барих, ямар хашаа хямд атлаа
ашигтай вэ? гэдгийг тодорхойлох шинжлэх ухааны үндэслэлийг тогтоох
чухал эх сурвалж болно.
Өвлийн цагт мал эцэж тур, ядарна. Цасан шуурга, хүйтний нөлөө, тэжээл
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт
-22-
зэрэг малын тавлаг байдалд шийдвэрлэх үүрэг бүхий хүчин зүйлсийн чухам
аль нэгнээс болж мал ядрах боловч хашаа хорооны биологийн ач холбогдол
нэг чухал нөхцөл нь болно. Ихэнх тохиолдолд энэ гурван зүйлийн нэгдсэн
нөлөө мэтээр ажиглагдах боловч хамгийн үндсэн хэсэг нь хүйтний үйлчилгээ
юм.
Энэ үед малын биед явагдах физиологийн үйл ажиллагаанд эрчим хүч
“үйлдвэрлэх” үзэгдэл юу юунаас ч илүү хүчтэй болно. Өөрөөр хэлбэл, малын
биеийг хүрээлэн байгаа агаарын температур -25 градус болж гэж үзэхэд
мал бүхэн өөрийн биеийн гадаргуугийн нэгж талбай бүхэнд 65-67 градусын
дулааны эрчим хүчийг буй болгох шаардлагатай тулгарна.
Тэгвэл энэ их хэмжээний дулааныг хаанаас гаргадаг вэ?
Малын биед: хатаж гандсан ургамлыг шингээхэд ангижрах эрчим хүч,
дулааны улиралд хуримтлуулсан тарга хүчний нөөц задрахад ангижрах
эрчим хүч, нарны илч малын биед шууд нөлөөлөх эрчим хүч гэсэн дулааны
гурван эх сурвалж байдаг.
Дулааны улиралд их хэмжээний дулааныг гаргах шаардлага байхгүй ба
бэлчээрийн ургамлын шимт чанар өндөр байх тул мал шаардлагатай эрчим
хүчээ бүрэн хангаад илүү гарсан хэсэг нь малын биед хуримтлагдана.
Өвлийн улиралд бэлчээрийн ургамлаас ангижрах эрчим хүчний хэмжээ
малын биед хүрэлцдэггүй. Энэ үед өөрийн биед хуримтлагдсан эрчим
хүчний (тарга хүч) нөөцийг дулаан болгон ялгаруулж эхлэх бөгөөд бэлчээр
дэх ургамлын шингэхэд ангижрах эрчим хүч нь малын хэрэгцээнээс хэдий
хир дутуу байвал төдий хэмжээний эрчим хүчийг өөрийн биеэсээ нэмж
зарах хэрэгтэй болно. Орчны температур хичнээн хүйтэн байх тусам нөөцөө
төдий чинээ их зарж турах ба хүйтний хугацаа удаан үргэлжлэх тутам тэр
хэмжээгээр турж эцнэ. Хэрэв энэ үед малын биеийн ямар нэгэн хэсгийг
дулаан алдахгүй буюу хүйтэн нэвтрэхгүй зүйлээр хучвал алдагдах дулааны
нэг хэсгийг хуримтлал хэвээр нь хадгалах болно. Өөрөөр хэлбэл нэмнэнэ
гэдэг нь уул бие махбодын гадаргуугийн дулаан алдах талбайг багасгаж
байгаа хэрэг билээ. Үүнээс үзэхэд мал нэмнэх гэдэг бол биологийн утгаараа
малыг тэжээж байгаа хэрэг мөн. Тэгвэл, малын биеийн дулаан алдах явдлыг
Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт
-23-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2
нэмнээний нэг адил саатуулж чадах арга хэмжээний нэг нь хашаа хороо юм.
Өвөл, хаврын улиралд мал хоногийн гуравны хоёрыг хашаа хороо, хэвтэр
бууцанд өнгөрүүлдөг. Дулаан хашаа хороо, хэвтэр нь малыг зөвхөн салхи
шуурганаас хамгаалаад зогсохгүй малын тарга хүчийг тогтоох, элдэв
өвчнөөс сэргийлэх, хээл хамгаалах, төлийг эсэн мэнд бойжуулах бололцоог
бүрдүүлдэг.
Өвөл, хавар тохитой хашаа, саравчинд байсан малын амьдын жингийн
бууралт задгай өвөлжсөн малыг бодвол 20-25 хувиар бага байна. Задгай
хотолж байсан буюу хүйтэн байранд өвөлжсөн мал биедээ хуримтлуулсан
тарга хүчний нөөцөө орчноо дулаацуулахад зарцуулснаас их хэмжээгээр
турж, биеийн эсэргүүцэл нь суларч, элдэв өвчин эмгэгт амархан өртөнө.
Тохиромжтой нутаг бэлчээрийг түшиглүүлэн барьсан суурьшилтай тохилог
дулаан хашаа саравч нь мал сүрэг онд мэнд орох нэг нөхцөл болдог.
Хашаа хороо барихынхаа өмнө өвөлжөө, хаваржааны бэлчээр ус, өвөлжих
буурь бууцаа сонгоход онцлон анхаарч, өөрсдийн олон жилийн ажиглалтаар
болон туршлагатай ахмадууд, мал аж ахуйн мэргэжилтэн нартай зөвлөлдөж,
газрыг маш зөв сонгох нь чухал.
	 “Өвөл өнөтэй нутагт өвөлж
	 Зун үндэстэй газар буу
	 Намар тэгш бэлчээрт нутагла
	 Хавар нөмөр бууц түш” гэсэн ахмад малчны сургаал байдаг.
Аль ч төрлийн малын хашаа барих газар, бууц бууриа сонгон авахдаа
тухайн нутгийн бэлчээрийн ургамлын бүрэлдэхүүн, талбайн хүрэлцээ, ургац,
усны хангамж зэргийг харгалзан үзэхээс гадна салхины урсгалаас хэрхэн
хамгаалах вэ гэдэгт тал бүрээс нь ажиглалт, судалгаа хийж, зөвлөж ярилцаж,
хамгийн зөв шийдэл гаргах хэрэгтэй.
“Хөхөө дуугартал хөндлөн жалга” гэсэн ардын онч мэргэн үг байдаг. Энэ нь
хаврын улиралд малын хашаа, хороо хаана байх нь илүү вэ гэдгийг сануулсан
үг ба гэнэтийн цасан болон шороон шуурга тавихад хашаа хороо цасанд
автаж, мал олноороо дарагдах аюулаас хамгаалах аргыг сургамжилсан
хэрэг биш үү.
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт
-24-
Мал аж ахуйн зориулалттай хашаа байр нь бат бөх эдэлгээтэй, өөрийн өртөг
хямд, малын эрүүл ахуйн шаардлагад тохирсон байх хэрэгтэйгээс гадна
үндсэн материал нь мод, чулуу, сүрэл, түүхий тоосго, хөрзөн, шавар, цас
зэрэг юм.
	 “Шөнийн жаврыг хэвтэрт
	 Өдрийн жаврийг бэлчээрт”
	 “Дундуур идэшнээс
	 Дулаан хэвтэр дээр” гэсэн Ахмад малчид болон ардын сургаалаас
Өвлийн мал хоногийн хугацааныхаа ихэнхийг дулаан хашаа хорооны
хэвтэрт, харин хаврын улиралд салхи шуургатай бэлчээрт өнгөрөөдөг.
Өвлийн улиралд хөлдсөн хэвтэр, хорголыг сольж хуурайлах бууцгүй бол мал
доороосоо жиндэж зутардаг, турж доройтдог.
Малчдын хэрэглэж болох хамгийн энгийн арга бол бууцаа нарны гэрлээр
ариутган ашиглах, өөрөөр хэлбэл бууцаа наран ээвэр, энгэр газарт нуруулдан
овоолж, өвөлжөөнөөсөө гармагц хотныхоо хөрзөнг гишгиж орхиод намар
нь овоолж нуруулдан түлшинд болон малын хэвтэрт жижиглэж хэрэглэнэ.
Ингэж нөөцөлсөн бууц биотермийн аргаар халдваргүйжиж, малын хэвтэрт
хэрэглэхэд тохиромжтой болдог.
Малын хашаа, хэвтэр, бууцны эрүүл ахуйг сахихад малын төрөл, үүлдэр нь
суурийн малынхаа тоонд тохирсон, малын байрны дулаан нь өвөл +5 хэм
орчим, агаарын солилцоо сайн явагддаг байх зэрэг шаардлагуудыг хангах
нь зүйтэй. Битүү байрны яндаг 60-70 см илүү гаргаж, 20м2
тутамд нэг яндан
байхаар тооцно. Яндангийн нүхний голч 30 см орчим байна.
Бэлчээрийн маллагаанд зуны улиралд гэрэл дутагддаггүй, харин өвлийн
улиралд нарны гэрэл чухал байдаг тул хашаа хороог наран ээвэр газар
барихаас гадна нар үзэж байхаар саравч хийнэ. Битүү байранд 10-15 м
тутамд 1м2
хэмжээтэй цонх ноогдохоор бодож, цонхыг 1,5 м өндөрт нарны
гэрэл эгц тусахаар хийнэ.
Мөн малын өтөг бууцанд тавигдах ариун цэврийн шаардлагыг хангах нь
зүйтэй. Бууц нь халдвар тархаах хоёрдогч уурхай болдог бөгөөд элдэв
Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт
-25-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2
нянгийн өсөлт хөгжилтөнд тааламжтайгаар нөлөөлнө. Халдварт, паразиттах
өвчний үүсгэгчээр бохирлогдсон бууц тодорхой нөхцөлд эрүүл малд халдварт,
паразит өвчин тараах аюултай. Жишээлбэл: сүрьеэ өвчний үүсгэгч үхрийн
баасанд 587 хоног, бруцеллёз өвчнийх 32 хоног амьдаараа хадгалагдана.
Ийм учраас бууцыг маш сайн халдваргүйжүүлэх хэрэгтэй. Малчдын хэрэглэж
болох хамгийн энгийн арга бол бууцыг нарны илчээр, биотермийн аргаар,
үнсний (шүлтийн) уусмалаар ариутгах явдал юм.
Малын хэвтэр, бууцыг нарны илчээр ариутгахдаа бууцыг хатааж, наран ээвэр
газарт нуруулдан овоолно. Биотермийн аргаар ариутгахад бууцны ялзралт
гурван үе шаттайгаар явагдана. Үүнд: халуун эрс нэмэгдэж 70-80 хэмд хүрнэ.
Энэ үед дулаанд тэсвэртэй нянгуудын өсөлт 2 долоо хоног орчим явагдаж
улмаар зогсоно. Дараа нь халууны бууралт явагдана. Энэ үед дулааны
зогсолт болж, шар өнгө нь алдагдан хар хүрэн өнгөтэй болох ба үргэлжлэх
хугацаа нь 10 сар хүртэл байна.
Малын байр, хэвтэрийг шүлтийн уусмалаар боловсруулалт хийж ариутгах
ба 1,5 кг модны хуурай үнсийг 10 л устай хольж буцалган шүлтийн уусмалыг
бэлтгэнэ. Шүлтийн уусмалыг 60-700
С хүртэл халааж, 1м2
талбайд 1л уусмал
зарцуулахаар тооцож шүршиж ариутгана.
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт
-26-
ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР
АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ЭРХЗҮЙН ЗАРИМ ЗААЛТААС
Малчид бол хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, үйлдвэрлэлийг удирдан
зохион байгуулагчид, бизнесменууд юм. Иймээс хүнс үйлдвэрлэл, түүнд тавих
хяналт, шаардлагуудыг эрхзүйн хүрээнд мэдэж байж сая бүтээгдэхүүнээ зах
зээлд нийлүүлэх, өөрсдийнхөө үйл ажиллагааг хянах, хянуулах, аюулгүй
хүнс бэлтгэх суурь нөхцлийг бүрдүүлж чадна.
Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний түүхий эд,
бүтээгдэхүүнд ямар бүтээгдэхүүн хамаарах вэ?
1.	 Олон улсаас батлан гаргасан эрх зүйн баримтанд заасан зөвшөөрөгдөх
дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдуулагч агуулсан бүтээгдэхүүн;
2.	 Хүнсний зориулалтын бус сав, баглаа боодол, тээврийн хэрэгсэл, багаж
хэрэгсэл, тоног төхөөрөмж ашигласан бүтээгдэхүүн;
3.	 Эрүүл ахуй, ариун цэврийн горим зөрчин хүнсний сүлжээний дараагийн
үе шатанд шилжүүлэн гаргасан бүтээгдэхүүн;
4.	 Монгол Улсад болон олон улсад бүртгэгдээгүй, эрсдэлийн үнэлгээ
хийгдээгүй хувиргасан амьд организмаас /генийн өөрчлөлтөд орсон/
гарган авсан бүтээгдэхүүн;
5.	 Монгол улсад болон олон улсад бүртгэгдээгүй, эрсдлийн үнэлгээ
хийгдээгүй баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, бичил биетний цэвэр
өсгөврийн хөрөнгийг ашиглаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн;
6.	 Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аюулгүйн шаардлагад нийцсэн
ионжуулагч цацрагийн боловсруулалт хийснээс бусад цацрагаар
бохирдсон бүтээгдэхүүн;
7.	 Хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн тус тус хамаарна.
Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах талаарх
төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг юу байх вэ?
1.	 Хүнс үйлдвэрлэлийн сүлжээнд зохистой дадлыг нэвтрүүлэх талаар
сургалт, сурталчилгаа зохион байгуулах;
2.	 Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх малын эм, биобэлдмэлийн болон
пестицидийн үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг олон улсын
стандартад нийцүүлэн тогтоох;
3.	 Мал, амьтанд зориулан үйлдвэрлэх, импортлох тэжээл, газар
тариалангийн үйлдвэрлэлд ашиглах бордооны аюулгүй байдалд тавих
шаардлагыг тогтоох;
Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт
-27-
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2
4.	 Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хүнсний нэмэлтэд агуулагдах
бохирдуулагчийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг олон улсын стандартад
нийцүүлэн тогтоох;
5.	 Хүнсний нэмэлтийн аюулгүй хэрэглээний түвшинг тогтоож, хэрэглэх
нөхцөлийг тодорхойлох;
6.	 Хоол хүнснээс шалтгаалсан байнгын болон өвчлөлийн үеийн тандалт
судалгаа хийж, яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн зохион
байгуулж, үр дүнг олон улсын мэдээллийн сүлжээнд болон нийтэд
мэдээлэх.
Хуурамч хүнсний бүтээгдэхүүн гэж юуг хэлэх вэ?
Хүнсний бүтээгдэхүүний орц найрлагад зайлшгүй орох зүйлийг бүхэлд нь
буюу хэсэгчлэн хийгээгүй, хассан, эсхүл өөр зүйлээр орлуулсан, түүнчлэн
муудсан, чанараа алдсан бүтээгдэхүүний өнгө үзэмжийг засах, жин хэмжээг
нэмэх, хасах зэргээр бодит байдлыг нь нуун далдалсан, өөрчилсөн хүнсний
бүтээгдэхүүнийг хэлнэ.
Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлт гэж юуг хэлэх вэ?
Хүнсэн дэх физик, хими, биологийн бохирдлын зөвшөөрөгдөх дээд хэмжээг
хэлнэ.
Хөдөө аж ахуйн зохистой дадал гэж юу вэ?
Мал, амьтан, ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний анхан
шатны үйлдвэрлэлд тэдгээрийн аюулгүй байдлыг хангахад шаардагдах бүх
нөхцөл, үйл ажиллагааг хэлнэ.
Эрүүл ахуйн зохистой дадал гэж юу вэ?
Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах
ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, үйл ажиллагааг хэлнэ.
Үйлдвэрлэлийн зохистой дадал гэж юуг хэлэх вэ?
Үйлдвэрлэлийн бүх үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг
хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ.
/ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИАС/
“МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт
-28-
ТЭМДЭГЛЭЛ
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
..............................................................................................................................................
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”

More Related Content

What's hot

гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиггүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
aaaaaaaaaaaaaaaaaz
 
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
Naraa_06
 
Хорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагааХорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагаа
Oyunsaikhan Tsagaankhuu
 
Lecture 7
Lecture 7Lecture 7
Lecture 7
Bbujee
 
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙМОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
saikhanaa.o
 
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн зааварТөрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
Сумъяа Алтангэрэл
 
бээлий өмсөх халат өмсөх,гар угаах
бээлий өмсөх халат өмсөх,гар угаахбээлий өмсөх халат өмсөх,гар угаах
бээлий өмсөх халат өмсөх,гар угаах
Bilguun To Gold Or
 
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
Buka King
 

What's hot (20)

гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиггүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
гүйцэтгэсэн ажлын тайланг бичиг
 
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол аргаМал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
 
Төсөл бичих заавар
Төсөл бичих зааварТөсөл бичих заавар
Төсөл бичих заавар
 
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүйУдирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
 
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
 
Хорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагааХорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагаа
 
4. Тайлан бичих.pdf
4. Тайлан бичих.pdf4. Тайлан бичих.pdf
4. Тайлан бичих.pdf
 
Lecture 7
Lecture 7Lecture 7
Lecture 7
 
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
 
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙМОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
МОНГОЛ ОРНЫ МАЛ АЖ АХУЙ
 
Mayagt all
Mayagt allMayagt all
Mayagt all
 
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн зааварТөрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар
 
бээлий өмсөх халат өмсөх,гар угаах
бээлий өмсөх халат өмсөх,гар угаахбээлий өмсөх халат өмсөх,гар угаах
бээлий өмсөх халат өмсөх,гар угаах
 
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагааХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
 
Өсвөр насны хүүхэд
Өсвөр насны хүүхэдӨсвөр насны хүүхэд
Өсвөр насны хүүхэд
 
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
ажлын байрны тодорхойлолт, шинжилгээ
 
anhan-shat (1).docx
anhan-shat (1).docxanhan-shat (1).docx
anhan-shat (1).docx
 
Чанарын нэгдсэн удирдлага гэж юу вэ?
Чанарын нэгдсэн удирдлага гэж юу вэ?Чанарын нэгдсэн удирдлага гэж юу вэ?
Чанарын нэгдсэн удирдлага гэж юу вэ?
 

Similar to “Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”

Milk safety workshop
Milk safety workshopMilk safety workshop
Milk safety workshop
noonii
 
E m.sp713, lesson 3
E m.sp713, lesson 3E m.sp713, lesson 3
E m.sp713, lesson 3
davaa627
 
эрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөөэрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөө
delgerya
 
эрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөөэрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөө
delgerya
 
эрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөөэрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөө
delgerya
 
эрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөөэрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөө
delgerya
 
эрүүл ахуй
эрүүл ахуйэрүүл ахуй
эрүүл ахуй
delgerya
 
эрүүл ахуй
эрүүл ахуйэрүүл ахуй
эрүүл ахуй
delgerya
 
эрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөөэрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөө
delgerya
 
эрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөөэрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөө
delgerya
 
эрүүл ахуй
эрүүл ахуйэрүүл ахуй
эрүүл ахуй
delgerya
 
эрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөөэрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөө
delgerya
 
эрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөөэрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөө
delgerya
 

Similar to “Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт” (20)

Хүнс хоолны монгол уламжлал, хэрэглээний шинэ үе
Хүнс хоолны монгол уламжлал, хэрэглээний шинэ үеХүнс хоолны монгол уламжлал, хэрэглээний шинэ үе
Хүнс хоолны монгол уламжлал, хэрэглээний шинэ үе
 
Milk safety workshop
Milk safety workshopMilk safety workshop
Milk safety workshop
 
E m.sp713, lesson 3
E m.sp713, lesson 3E m.sp713, lesson 3
E m.sp713, lesson 3
 
Сүү судлалын өнөөгийн түвшин, хөгжлийн төсөөлөл
Сүү судлалын өнөөгийн түвшин, хөгжлийн төсөөлөлСүү судлалын өнөөгийн түвшин, хөгжлийн төсөөлөл
Сүү судлалын өнөөгийн түвшин, хөгжлийн төсөөлөл
 
Suu bolowsruulah 1
Suu bolowsruulah 1Suu bolowsruulah 1
Suu bolowsruulah 1
 
Milk
MilkMilk
Milk
 
Хөхөөр хооллолт
Хөхөөр хооллолтХөхөөр хооллолт
Хөхөөр хооллолт
 
эрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөөэрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөө
 
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээМалчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
 
эрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөөэрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөө
 
эрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөөэрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөө
 
эрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөөэрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөө
 
эрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөөэрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөө
 
эрүүл ахуй
эрүүл ахуйэрүүл ахуй
эрүүл ахуй
 
эрүүл ахуй
эрүүл ахуйэрүүл ахуй
эрүүл ахуй
 
эрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөөэрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөө
 
эрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөөэрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөө
 
эрүүл ахуй
эрүүл ахуйэрүүл ахуй
эрүүл ахуй
 
эрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөөэрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөө
 
эрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөөэрүүл ахуйн зөвлөгөө
эрүүл ахуйн зөвлөгөө
 

More from GreengoldMongolia

State and transition models of Mongolia's rangelands, 2018
State and transition models of Mongolia's rangelands, 2018State and transition models of Mongolia's rangelands, 2018
State and transition models of Mongolia's rangelands, 2018
GreengoldMongolia
 

More from GreengoldMongolia (20)

Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах ньХадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
 
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
 
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...
 
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загваруудМонгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
 
State and transition models of Mongolia's rangelands, 2018
State and transition models of Mongolia's rangelands, 2018State and transition models of Mongolia's rangelands, 2018
State and transition models of Mongolia's rangelands, 2018
 
Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...
Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...
Бэлчээр ашиглалтын гэрээ, бэлчээрийн фотомониторингийн мэдээг газрын кадастры...
 
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг..."Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...
 
GGAHP annual report 2019 MON
GGAHP annual report 2019 MONGGAHP annual report 2019 MON
GGAHP annual report 2019 MON
 
GGAHP annual report 2019 ENG
GGAHP annual report 2019 ENGGGAHP annual report 2019 ENG
GGAHP annual report 2019 ENG
 
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 monGGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
 
GGAHP annual report 2018 eng
GGAHP annual report 2018 engGGAHP annual report 2018 eng
GGAHP annual report 2018 eng
 
Бэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программ
Бэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программБэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программ
Бэлчээрийн мал сүргийн эргэлтийн тооцоолол боловсруулах программ
 
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
 
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршоо
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршооХөдөөгийн хөгжлийн загвар хоршоо
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршоо
 
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)
 
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологиТэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологи
 
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологиТэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологи
 
Улаанбуудай тариалах агротехнологи
Улаанбуудай тариалах агротехнологиУлаанбуудай тариалах агротехнологи
Улаанбуудай тариалах агротехнологи
 
Тэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологи
Тэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологиТэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологи
Тэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологи
 
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологиТэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
 

“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”

  • 1.
  • 2. Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт -1- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 НОГООН АЛТ-МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД ТӨСӨЛ МАЛЧИН ЭМХЭТГЭЛ ЦУВРАЛ-2 “ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ” Улаанбаатар хот 2019 он
  • 3. “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт -2- Швейцарын хөгжлийн агентлагийн “НОГООН АЛТ-МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД” төслийн санхүүжилтээр Мал эмнэлгийн чиглэлийн мэргэжлийн баг хамтран боловсруулав. 1. С.Бүрэнжаргал ХААИС-ийн МЭС-ийн багш, доктор /Ph.D/, дэд профессор 2. А.Гомбожав ХААИС-ийн МЭС-ийн захирал, доктор /Ph.D/, профессор 3. П.Болормаа ХААИС-ийн МЭС-ийн багш, доктор /Sc.D/, профессор 4. Я.Ганболд МЭХүрээлэнгийн тэргүүлэх проф. Доктор /Sc.D/, профессор 5. С.Цэрэнчимэд УМЭЦТЛ-ийн ерөнхий эмч, доктор 6. Б.Баяртогтох МЭС-ийн багш, докторант Редактор: А.Гомбожав ХААИС-ийн МЭС-ийн захирал, доктор /Ph.D/, профессор. П.Болормаа ХААИС-ийн МЭС-ийн багш, доктор /Sc.D/, проф. Цаасны хэмжээ: В5 Хэвлэлийн хуудас: 3хх Хэвлэсэн тоо: 1000ш Хэвлэсэн газар: “Цогтпринт” ХХК-нд эхийг бэлтгэж хэвлэв. Утас: 344597, 91921191
  • 4. Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт -3- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 ГАРЧИГ 1. СҮҮ, ЦАГААН ИДЭЭ БЭЛТГЭХ ҮЕИЙН ЭРҮҮЛ АХУЙ, АРИУН ЦЭВЭР 2. ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ САВ, СУУЛГАНЫ АРИУН ЦЭВЭР, ЗОРИУЛАЛТ 3. МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН БЭЛТГЭХ, НИЙЛҮҮЛЭХ ҮЕИЙН ЭРҮҮЛ АХУЙ 4. АРИУН ЦЭВРИЙГ САХИХЫН АЧ ХОЛБОГДОЛ 5. МАЛД ХАШАА, ХОРООНЫ АЧ ХОЛБОГДОЛ, ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА 6. ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ЭРХЗҮЙН ЗАРИМ ЗААЛТААС ГАРЧИГ 1. СҮҮ, ЦАГААН ИДЭЭ БЭЛТГЭХ ҮЕИЙН ЭРҮҮЛ АХУЙ, АРИУН ЦЭВЭР .......................................................................................... 4 2. ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ САВ, СУУЛГАНЫ АРИУН ЦЭВЭР, ЗОРИУЛАЛТ ................................................................................................ 11 3. МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН БЭЛТГЭХ, НИЙЛҮҮЛЭХ ҮЕИЙН ЭРҮҮЛ АХУЙ АРИУН ЦЭВЭР САХИХЫН АЧ ХОЛБОГДОЛ ..................... 16 4. МАЛД ХАШАА, ХОРООНЫ АЧ ХОЛБОГДОЛ, ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА ................................................................................................ 21 5. ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ЭРХЗҮЙН ЗАРИМ ЗААЛТААС ............ 26
  • 5. “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт -4- СҮҮ, ЦАГААН ИДЭЭ БЭЛТГЭХ ҮЕИЙН ЭРҮҮЛ АХУЙ, АРИУН ЦЭВЭР Фермер, өрх, хот айлын түвшинд бэлтгэж буй с¿¿, цагаан идээний ÷àíàð, àþóëã¿é áàéäàë íü äàðààõ ç¿éë¿¿äòýé ñàëøã¿é õîëáîîòîé: • Ñààëûí ìàëûí ýð¿¿ë ìýíä Эрүүл малаас ямар нэг нянгүй, цэвэр, чанартай сүү гарах бүрэн үндэслэлтэй. Саалийн мал нь илэрхий шинж тэмдэгтэйгээр, зарим нь далд хэлбэрээр малаас хүнд дамжин халдварладаг өвчнөөр өвчилж, өвчний үүсгэгч бүтээгдэхүүнээр дамжин хүнд халдварлах тохиолдол маш элбэг байна. Ялангуяа сүүтэй хамт үүсгэгч гадагшилж халдвар тархаадаг голлох өвчинд бидний хамгийн сайн мэддэг. Бруцеллёз, Сүрьеэ, Дэлэнгийн үрэвсэл, Лейкоз гэх мэт олон өвчин багтана. Иймээс сүүг нь ашигладаг малаа эрүүл байлгах, эрүүл эсэхийг нь хянуулах, магадлуулах асуудал нь та болон таны хамгийн хайртай хүмүүсийг аюулт өвчний аюулаас аварч чадна. Малын эмчийн зөвлөмжийг авч амьдрал ахуйдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. • Ñààëûí ìàëûí àð÷èëãàà, ìàëëàãàà, òýæýýëëýг Чанар сайтай, арвин сүү авах нь саалийн малын арчилгаа, тэжээллэг, маллагаанаас шууд хамаарна. Үүний тулд саалийн үнээний биологи, физиологийн шаардлагад тохирсон тэжээл, усаар хангах ба нэг төрлийн тэжээлээр удаан тэжээх, даршилсан тэжээлээр тогтмол тэжээх, хэт өлөн байгавалсүүнийгарцбуурах,найрлагадөөрчлөлторох,улмаархэрэглэгчдийн таашаалд нийцэхгүйд хүрнэ. Саалийн малын арчилгаа гэдэгт тэдгээрт ая тухтай байдал бүрдүүлэх, дэлэн хөх, хэвлий орчмыг цэвэр байлгахын тулд саахаас өмнө босгож хөдөлгөж шилгээлгэх, саахын өмнө дэлэнг бүлээн усанд норгож мушгисан цэвэр алчуураар арчих замаар цэвэрлэх нөгөө талаас дэлэнгийн үрэвслээс сэргийлэн иллэг хийх, мал гэмтэж бэртэх, өвчин тархах боломжийг хязгаарлах гэх мэт ойлголтууд багтана. Түүнчлэн төлийн хошуу, сүүл орчмын эрүүл болон цэвэр байдлыг хангах, шаардлагатай бол цэвэрлэгээ хийх, саамын эхний учиг сүүг өөр саванд саах ба түүний өнгө, биелэг байдлыг ажиглаж дэлэнгийн эрүүл эсэхийг магадлах замаар цэвэр, чанартай сүү хүлээн авах боломж бүрдэнэ.
  • 6. Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт -5- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 • Ñ¿¿, цагаан идээ áýëòãýõ àíõàí øàòíû íýãæ, ôåðìèéí àðèóí öýâэр Сүүнд байх нянгийн тоог нэмэгдүүлэх нэг хэсэг нь саалийн зэл, хот орчмын эрүүл ахуйтай холбоотой. Зэл болон түүний орчин тойрон, тугалын хошуувч зэргийг тогтмол цэвэр байлгаж чадвал сүүнд байх нянгийн тоо цөөн улмаар гашлахгүй удаан хадгалагдана. • Ìàë÷èä, ñààë÷äûí õóâèéí ýð¿¿ë àõóé, àðèóí öýâýð Мал саахын өмнө гараа савантай бүлээн усаар маш сайн угаах нь сүү бохирдохоос сэргийлэх хамгийн чухал хэсэг болно. Мөн гар шархтай бол аль болох мал саахгүй байх, зайлшгүй тохиолдолд ус нэвтэрдэггүй лентээр шархыг битүүмжлэх нь халдвар авахаас хамгаалагдана. Мал саахдаа хувцасны гадуур заавал хамгаалалтын хувцас (халад, хормогч, маск, усны гутал зэрэг) өмсч хэвших, түүнийгээ ердийн хувцастай хамт байлгахгүй, тусгайлан хадгалах, сайтар угаалга цэвэрлэгээ хийж нар салхинд хатааж сэврээж байх хэрэгтэй. Мал сааж байх явцад гараа угаахгүй, хамгаалалтын хувцасаа солихгүйгээр хүүхэд хөхүүлэх, юм идэхээс татгалзвал зохино. • Ñ¿¿, цагаан идээний ñàâ áàãëàà áîîäëûí àðèóí öýâýð, çîðèóëàëò Сүү, цагаан идээ нь гадны үнэрийг өөртөө шингээдэг өвөрмөц онцлогтой. Тиймээс сүү саах, хадгалах сав суулгыг тогтмол угаах, хатаах, шаардлагатай бол угаалга, цэвэрлэгээний зориулалтын бодис ашиглана. Хэрэв химийн бодис хэрэглэсэн бол олон дахин усаар зайлж цэвэрлэвэл ямар нэг үлдэгдэл үлдэхгүй улмаар хүнд аюулгүй гэсэн үг. Сүү, цагаан идээг хадгалах сав суулга нь гадны элдэв үнэргүй, өнгөгүй, цэвэр, таглаатай байх нь чухал. Ялангуяа хуванцар сав ашиглаж байгаа бол зориулалтын тэмдэглэгээтэй сав сонгох, хэдий тэмдэглэгээтэй боловч халуун бүлээн сүү, цагаан идээ хийж удаан хадгалж болохгүй. Учир нь сүүнд савны бүтэц найрлагаас химийн бодис шилжин улмаар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. • Ñ¿¿, цагаан идээнд àíõàí øàòíû áîëîâñðóóëàëò хийх Мал саахын өмнө өөрийн биеийг бэлтгэх хэрэгтэй. Үүний тулд халад, малгай өмсөх, гараа сайтар угаах, цэвэр бөгөөд зориулалтын хувин
  • 7. “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт -6- саванд, малаа саана. Сүүг саангуут цэвэр саванд зориулалтын шүүлтүүрийн материалаар шүүж, таглаад, яаралтай хөргөж хадгалахыг анхан шатны боловсруулалт гэнэ. Анхан шатны боловсруулалтыг цаг хугацаанд нь зөв хийж хүйтэн хэлхээнд оруулснаар сүү хадгалагдах хугацаа уртасна. Сүү яагаад гашилдаг вэ?. Сүү нь бичил биетэн үржих хамгийн тохиромжтой орчин болно. Сүү гашлах үзэгдэл нь сүүнд бичил биетэн их хэмжээгээр үржиж байгаатай холбоотой. Сүүнд орсон бичил биетнүүд температурын тохиромжтой нөхцөлд үржиж сүүний сахарыг задалж сүүний хүчил болгосонтой холбоотой сүү гашилна. Сүү гашлахаас хэрхэн сэргийлэх вэ?. Сүүг саахаас эхлэн боловсруулж бүтээгдэхүүн хийх хүртэлх хугацаанд эрүүл ахуй-ариун цэврийн горимыг чанд сахих шаардлагатай. Бичил биетэн сүүнд хаанаас орох вэ?. Эрүүл малын дэлэнд үүсч, хуримтлагдаж буй сүү ямар нэг эмгэг төрүүлэгч бичил биетэн агуулаагүй байна. Харин эхний учиг сүүг гаргаснаас хойш хөхнөөс гарч буй сүү тодорхой хэмжээгээр бичил биетэн агуулж эхэлдэг. Харин төрөл бүрийн өвчтэй мал, дэлэнгийн үрэвсэлтэй малын дэлэнд хурмтлагдсан сүү эмгэг төрүүлэгч бичил биетэн агуулдаг. Сүү бол нян үржих хамгийн тохиромжтой орчин болдогийн хувьд сааснаас хойш сүүтэй хүрэлцэж буй бүх эх үүсвэрүүдээс бичил биетэн сүүнд орно. Сүүн дэх бичил биетний тоог нэмэгдүүлдэг голлох хүчин зүйлүүд юу вэ?. • Малын дэлэн, хөх • Хэвлий орчмын гадаргуу • Хэвтэр дэвсгэр • Саальчны гар • Саалийн хувин, сав • Сүү юүлэх сав • Сүү шүүх хэрэгсэл гэх мэт
  • 8. Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт -7- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Сүүнд бичил биетэн үржих нь ямар сөрөг нөлөөтэй вэ?. Үүнд: • Сүүгээр дамжин хүний биед өвчин үүсгэгч бичил биетэн орж улмаар төрөл бүрийн хордлогот өвчин, харшил, сүрьеэ, бруцеллёз зэрэг эмгэг үүсгэнэ. • Сүү бичил биетнээр бохирдсоны улмаас сүү гашлах, бүтээгдэхүүн хурших, исэх, хөгцрөх гэх мэтээр чанар нь муудна • Сүүнд бичил биетэн үржсэнээр сүүг цаашид үйлдвэрийн аргаар боловсруулах боломжгүй болгоно Сүүний чанарыг хэрхэн хамгаалах вэ?. • Сүү саах хувин сав, саальчны хувийн эрүүл ахуй, малын дэлэн хөхөнд тавих ариун цэврийн горимыг чанд сахих • Сүүг саангуут аль болох хурдан шүүх • Шүүсний дараа дахин бохирдохоос сэргийлэх зорилгоор сайтар таглах. • Дараа нь хөргөх замаар чанарыг хамгаална. Ñ¿¿ áîõèðäîõ ýõ ¿¿ñâýðýýñ õàìààðч ñ¿¿íä агуулагдах áèчèë áèåòíèé òîî Сүүнд бичил биетэн үржих нь ямар сөрөг нөлөөтэй вэ?. Үүнд:  Сүүгээр дамжин хүний биед өвчин үүсгэгч бичил биетэн орж улмаар төрөл бүрийн хордлогот өвчин, харшил, сүрьеэ, бруцеллёз зэрэг эмгэг үүсгэнэ.  Сүү бичил биетнээр бохирдсоны улмаас сүү гашлах, бүтээгдэхүүн хурших, исэх, хөгцрөх гэх мэтээр чанар нь муудна.  Сүүнд бичил биетэн үржсэнээр сүүг цаашид үйлдвэрийн аргаар боловсруулах боломжгүй болгоно. Сүүний чанарыг хэрхэн хамгаалах вэ?.  Сүү саах хувин сав, саальчны хувийн эрүүл ахуй, малын дэлэн хөхөнд тавих ариун цэврийн горимыг чанд сахих  Сүүг саангуут аль болох хурдан шүүх  Шүүсний дараа дахин бохирдохоос сэргийлэх зорилгоор сайтар таглах.  Дараа нь хөргөх замаар чанарыг хамгаална. Ñ¿¿ áîõèðäîõ ýõ ¿¿ñâýðýýñ õàìààðч ñ¿¿íä агуулагдах áèчèë áèåòíèé òîî Ñ¿¿ áîхèðдîх ýх ¿¿ñâýð 1 ìл ñ¿¿íд áаéх áèчèл áèåòíèé òîî (ìÿí) Ìàëûí äýëýí 100.0 Áèåèéí ãàäàðãóó 20.0 Ñààëèéí õóâèí 100.0 Ñààëьчíû ãàð 100.0 Ñүү юүëýõ сàâíààс 60.0 Сүүнд ямар бичил биетэн голлон орших вэ?
  • 9. “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт -8- Сүүнд ямар бичил биетэн голлон орших вэ?. Сүүнд өсөж үрждэг бичил биетнийг ерөнхийд нь 3 ангилдаг. Үүнд: 1. Ашигтай бичил биетэн 2. Хөнөөлт бичил биетэн 3. Эмгэг төрүүлэгч бичил биетэн Ашигтай бичил биетэн нь сүүн хүчлийн бактери буюу хөрөнгө • Байгаль дээр ургамалд тохиолдох ба сүүнд их хэмжээгээр агуулагддаг. • Амьтны гэдсэнд байна. • Бөмбөлөг, савханцар хэлбэртэй янз бүрийн урттай гинж үүсгэдэг. • Спор үүсгэдэггүй. • 70 хэмд халаахад устах ба мөхөх нь 80 хэм. Сүүний хөнөөлтэй бичил биетнүүд Гэдэсний бүлгийн бичил биетэн • Малын гэдэс ходоод, ургамал, өтөг бууц, хөрс, бохир усанд байна. • Сүүний сахарыг задалж сүүний хүчил бусад органик хүчлүүд үүсгэнэ. • Уургийг задалж сүүний амт, үнэрийг муутгана. • Зарим төрөл нь дэлэнгийн үрэвсэл үүсгэнэ. • Хөөрүүлэх үед устдаг. Тосны хүчлийн бичил биетэн • Байгаль дээр өргөн тархсан, хөрс, ургамал, өтөг бууц гэх мэт. • Буруу хадгалсан тэжээл, дарш, бохир хөрс зэрэгт тосны хүчлийн бактерийн спор их байна. Сүү эдгээрээс бохирдоно. • Агааргүй орчинд үржинэ. • Спор үүсгэдэг, өсөлтийн тохиромжтой хэм 37. • Спор үүсгэдэг учраас халаалтаар устдаггүй.
  • 10. Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт -9- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Ялзруулагч бичил биетэн • Агаартай болон агааргүй нөхцөлд амьдрах чадвартай. • Өтөг бууц, ус, бордоо зэргээс сүүнд орно. • Липаза фермент ялгаруулж тосыг задалдаг. • Энэ төрлийн бактери уургийг задалдаг. • Ялзруулагчийн бусад бактериас ялгаатай тал нь давсанд иүү тэсвэртэй. Сүү бохирдохоос сэргийлэх • Саалтуурын хэрэгслийг зохих журмын дагуу угааж, ариутгах • Саалийн үнээний арчилгаа, маллагааг сайжруулах • Саальчны эрүүл ахуй ариун цэврийн мэдлэг, ур чадварыг сайжруулах • Фермийн түвшинд хөдөө аж ахуй, эрүүл ахуй, мал аж ахуйн зохистой дадлын шаардлагыг хангасан байна. Сүү, цагаан идээгээр дамжих өвчнөөс өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?. • Сүү, цагаан идээний чанар, аюулгүй байдал нь тэдгээрийг бэлтгэх, боловсруулах, хадгалах тээвэрлэх үеийн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хэрхэн хангаснаас шууд шалтгаална. • Иймд сүүг бэлтгэхэд аль болох цэвэр нямбай ажиллах нь нэг талаас бүтээгдэхүүнийг хэрэглэгч хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах, нөгөө талаас бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой. • Жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт орж өөрийнхөө эрүүл мэндийг хянаж хэвших. • Өвчин туссан үедээ халдвар хамгаалалын дэглэмийг сахих. • Өвчилсөн тохиолдолд гэр бүлийн бусад гишүүдэд өвчнөө халдаахаас сэргийлэх. • Мал сүрэгтээ шинжилгээ хийлгэх, тарилга, туулга, боловсруулалтанд цаг тухайд нь хамруулж байх. • Малын эмчийн зөвлөлгөөг чандлан сахих. • Усны эх булаг, худаг, хот, зэлний орчим ил задгай бие засахгүй байх. Учир нь хүний ялгадасаар хоногт 17 сая нян гадагшилдаг.
  • 11. “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт -10- • Ил задгай үхсэн малын хүүр, сэг зэм булахгүй байх, үхсэн малын сэг зэмийг усны эх үүсвэрээс наад зах нь 200 м-ээс хол зайд, 2 метрээс доош гүнд малын эмчийн заавраар булж устгана. Ñ¿¿íèé õàäãàëàõ õóãàöààíä õºðãºõ òåìïåðàòóðèéí íºëººÑ¿¿íèé õàäãàëàõ õóãàöààíä õºðãºõ òåìïåðàòóðèéí íºëºº Õºðãºõ òåìïåðàòóð Õàäãàëàõ õóãàöàà /öàãààð/ 8-10 6-12 6-8 12-18 5-6 18-24 4-5 24-36 1-2 36-48 /О С/
  • 12. Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт -11- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ САВ, СУУЛГАНЫ АРИУН ЦЭВЭР, ЗОРИУЛАЛТ Хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдалд нөлөөлдөг нэг чухал хүчин зүйл нь түүний сав суулга, баглаа боодол юм. Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн ялангуяа сүү, цагаан идээ нь өөрөө бүтцийн хувьд өвөрмөц биологийн бүтээгдэхүүн учраас сав баглаа боодолтой холбоотой эрсдэл гарах магадлал өндөр байна. Худалдааны захад борлуулагдаж буйхуванцарсавны45орчимхувьньхуучин сав байдаг ба тэдгээрийг үйлдвэрлэсэн орны гарал үүслээр авч үзвэл ихэнх хувийг БНХАУ, Герман, Малайз, ОХУ, БНСУ улсууд эзэлж байна. Сүүлийн үеийн судалгаа, мэдээлэлийн эх үүсвэрээс харахад нэг өрх дунджаар 3-4 ширхэг 20-100 литрийн хэмжээтэй хүнсний зориулалтын бус хуванцар сав хэрэглэж байгаа бөгөөд хот хөдөө ялгаагүй хуванцар савыг бусад төрлийн савтай харьцуулахад 2 дахин илүү ашиглаж байгаа нь тогтоогдсон. Сүү цагаан идээ, ундны усыг ихэвчлэн шар, цэнхэр, цагаан хуванцар саванд хадгалж, зөөвөрлөдөг байна. Иймээс малчид, саальчид зориулалтын сав суулга, баглаа боодолд сүү цагаан идээг хийж хэрэглэх нь аюулгүй хүнс бэлтгэх суурь нөхцөл болно. Иймээс савны гадна ёроол дахь тэмдэглэгээг шалгаж хүнсний зориулалтаар ашиглах нь таны эрүүл мэндэд тустай. Хуванцар сав баглаа боодлын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө 1. Хүнсний бүтээгдэхүүн нь сав баглаатай холбоотой хөндлөнгийн үнэрийг өөртөө шингээдэг учир бүтээгдэхүүний чанарыг муутгана. 2. Сав, баглаа боодлын материалтай бүтээгдэхүүн урвалд орж химийн хортой нэгдлүүдийг үүсгэн улмаар бие махбодод сөрөг нөлөө үзүүлнэ. 3. Хуванцар савны дийлэнх нь хорт хавдар үүсгэгч формальдегид, бисфенол А, стерин зэрэг бодисуудыг агуулдаг бөгөөд эдгээр нь хүний биед харшил үүсгэх, генийг гэмтээх, архаг хууч өвчин ба хавдар үүсгэх, ялангуяа бага насны хүүхдийн элэг, бөөрийг гэмтээх өндөр эрсдэлтэй байдаг.
  • 13. “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт -12- 4. Сүү ба жимсний хуванцар сав polyolefin гэж нэрлэдэг бодис агуулдаг бөгөөд энэ нь элэгний үрэвсэл, үргүйдэл, зулбах, үтрээний мөөгөнцөр, ясны сийрэгжилт, сэтгэл гутрал, цусны бүлэгнэл, бамбай булчирхайн үрэвсэл, хөхний хорт хавдар зэрэг өвчлөлийн эрсдлийг бий болгодог эстроген дааварт нөлөөлдөг benzophenone гэдэг бодисыг агуулдаг. Аюулгүй, зориулалтын сав баглаа боодлыг хүнсний зориулалтаар хэрэглэхэд анхаарах зүйлс: 1. Сав баглаа боодлын материалд агуулагдах, хүнсний бүтээгдэхүүнд шилжиж болзошгүй химийн бодисын агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй байх; 2. Хүнсний сүлжээний бүх үе шатанд ашиглах сав, баглаа боодол болон хүнстэй шууд харьцах үйлдвэрийн болон ахуйн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, хаяг, шошгын зөрчлийг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх, уг үйл ажиллагаанд тавих төрийн болон дотоод хяналтын үр нөлөөг дээшлүүлэх; 3. Хүнснийсав,баглаа,боодлынхудалдаа,хэрэглээнийталаархэрэглэгчдэд чиглэсэн зөвлөмж, зөвлөгөө, мэдээ мэдээлэл болон сэрэмжлүүлгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээх, сурталчлах; 4. Хүний эрүүл мэндэд хортой, сөрөг нөлөөтэй нь тогтоогдсон хүнсний зориулалтын бус сав, баглаа боодол, хэрэгслийг хүнсний худалдаа, үйлчилгээ, нийтийн хоол, сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэг зэрэг газар хэрэглэхийг хориглох, өрхийн хэрэглээнээс халах арга хэмжээ авах; 5. Хүнсний зах, худалдааны төв, үйлдвэр, үйлчилгээний газруудыг эрүүл ахуйн шаардлага хангасан стандартын тор, бидон, зориулалтын сав, баглаа боодол, агуулах, хөргүүр ашиглахыг шаардах, зөв дадлыг хэвшүүлэх; 6. Хуванцар сав, торх, канистерыг хүнсний зориулалтаар ашиглуулахгүй байх 7. Хүнсний зориулалтын бус хуванцар сав, гялгар уутны хэрэглээнээс татгалзах аян өрнүүлэх, “Хөх сав, канистергүй аймаг, дүүрэг, сум, хороо” хөдөлгөөн өрнүүлж, жил бүр дүгнэж мэдээлдэг болох; 8. Хуванцар савны олон улсын ангиллын тэмдэглэгээг хэрэглээнд хэвшүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчлан таниулах арга хэмжээ авах;
  • 14. Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт -13- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 9. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн зөөвөрлөх, хадгалахад ашиглаж байгаа зориулалтын бус савыг зориулалтын саваар солих арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх. 10. Уламжлалт модон торх, ган, хувин, ширэн хөхүүр, гоёл чимэглэлийн уут, савны урлалыг дэмжиж брэнд болгох ажлыг орон нутгийн захиргааны байгууллагаар дамжуулан зохион байгуулах, даавуун болон цаасан тор, уутны хэрэглээг дэмжих; 11. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд чанар, стандарт, загвар дизайны шаардлага хангасан дотоодын сав, баглаа боодол, хаяг шошго хэрэглэхийг төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд уриалж, энэ чиглэлээр явуулж байгаа сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх
  • 15. “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт -14- ХУВАНЦАР САВНЫ ШОШГОНЫ ТЭМДЭГЛЭГЭЭНИЙ ТУХАЙ ТОВЧ ТАЙЛБАР Хуванцарын кодын систем гэдэг нь төвдөө тоотой, гурвалжин гогцоо бөгөөд доороо хуванцарын төрлийг тэмдэглэсэн товчилсон үсгүүдтэй дүрс юм. Хуванцар савны тэмдэг нь 1-7 төрлийн хуванцарыг тэмдэглэсэн байдаг. 1,2,4,5 гэсэн тэмдэглэгээтэй хуванцарыг харьцангуй аюул багатай гэж зөвлөдөг. Polyethylene terephthalate /PETE/. Ундаа, ус, ам зайлах шингэн гэх мэтийг савлана. Хүний эрүүл мэндэд хор хөнөөл маш бага юм. High-density polyethylene /HDPE/. угаалгын нунтаг бодис, шампунь гэх мэтийг савлана. Хүний эрүүл мэндэд хор хөнөөл нь бага юм. Polyvinyl chloride /PVC/. Нунтаг бодисууд, шампунь, биеийн шингэн саван, хуванцар тавилгууд гэх зэргийг хийдэг. Уг төрлийн хуванцар савыг халаах болон шатаахад агаарт диоксин хэмээх хорт бодис ялгардаг учир үүнд хэзээ ч хүнсний зүйлийг агуулж болохгүй. Low-density polyethylene /LDPE/. Сав, баглаа боодол, хоол хадгалах сав, зарим тавилга, хивс зэргийг хийдэг. Хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь бага юм.
  • 16. Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт -15- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Polypropylene /PP/. Тараг, жүүс зэрэг уух шингэн зүйлсийг савлахад ихэвчлэн хэрэглэгдэх бөгөөд эм бэлдмэл, витаминуудыг ч мөн савладаг. Энэ нь хамгийн аюулгүй хуванцарын төрөлд багтах бөгөөд дахин ашиглаж болно Polystyrene /PS/. Хүнсний бус зориулалтын хуванцар сав, CD-ны хайрцаг зэргийг хийдэг. Энэ төрлийн савыг дахин ашиглахгүй. Other plastic /O/. Хуванцарын төрлөөр голдуу шүдний эмчилгээний багажууд, нягтрал бүхий зарим хуванцар эдлэл хийдэг байна. зарим нь аюулгүй байдаг бол хатуу, нягт поликарбонатыг агуулсан зарим хуванцар нь аюултайд тооцогддог байна.
  • 17. “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт -16- МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН БЭЛТГЭХ, НИЙЛҮҮЛЭХ ҮЕИЙН ЭРҮҮЛ АХУЙ АРИУН ЦЭВРИЙГ САХИХЫН АЧ ХОЛБОГДОЛ Махны эрүүл ахуй нь ашиггүй бичил биетэн, механик бохирдолт, химийн үлдэгдлийн нөлөөг бууруулах буюу хязгаарлахад чиглэгдэнэ. Ялангуяа махны бичил биетний бохирдлоос хэрхэн сэргийлэх, бууруулах үндсэн зарчмыг малчид сайн мэддэг байх хэрэгтэй. Хүнсний хордлого үүсгэдэг бичил биетнүүд хүнсний бүтээгдэхүүнээр дамжихад амьтны гаралтай бүтээгдэхүүнчухалүүрэггүйцэтгэнэ. Худалдаанд гарсан махны хувьд эмгэг төрүүлэгч бичил биетэн ихээр агуулдаг нь малыг нядлахаас өмнө малын биед байдаг эсвэл мал нядлах, тээвэрлэх, худалдаалах үед хүрээлэн буй орчноос маханд ордогтой холбоотой. Мөн хүнсний ногоо тариалсан талбайг бохир усаар услах, усны эх булаг, хот, зэл орчмыг хүн малын ялгадасаар бохирдуулахад халдвар тархах магадлал өндөр. Гэдэсний бүлгийн нянгаар халдварлах замыг дараах зургаар харуулав.
  • 18. Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт -17- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Мах төрөл бүрийн бичил биетнээр хэрхэн бохирддог вэ?. Амьд байгаа эрүүл малын булчин эд ариун байдаг. Зарим халдварт өвчин, паразит өвчтэй бол тэдгээрийн үүсгэгч булчин эдэд агуулагдана. Харин арьс шир, ноос ноолуур, толгой шийр, гэдэс доторт үлэмж тооны бичил биетэн агуулагддаг. Мал төхөөрөх шатанд эрүүл ахуйн ямар түвшинд үйл ажиллагаа явуулснаас бичил биетний тоо, төрөл шалтгаална. Эрүүл малын аюулгүй мах, махан бүтээгдэхүүн бэлтгэх, хэрэглэх, нийлүүлэх үйл ажиллагаанд малчин хүний зайлшгүй мэдэх, мөрдөх шаардлагатай зүйлүүд байна. Үүнд: 1. Мал хариулдаг нутаг бэлчээрээ хамгаалах: Бэлчээр, ус, усны эх булаг, хөрс бохир бол төрөл бүрийн халдварт, паразит, халдваргүй өвчин, химийн болон цацрагийн хордлого гарах эрсдэлтэй тул бүтээгдэхүүнээр дамжин хүнд халдвар, хордлого үүсэх магадлал өндөр. 2. Маллаж буй малаа эрүүл байлгах: Мал эрүүл бол түүнээс гарах бүтээгдэхүүн аюулгүй байх тул мал эмнэлгийн нэгж, малын эмчийн хяналт дор төрөл бүрийн өвчнөөс эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулснаар аюулгүй бүтээгдэхүүн бэлтгэх хэрэглэх цаашид нийлүүлэх боломж бүрдэнэ. 3. Хүнсний зориулалтаар мал төхөөрөх бол эрүүл малыг хамруулах: Малчид зарим тохиолдолд сүргийн дотор ажиглалт хийж эрүүл мэндийн хувьд ямар нэг согогтой малыг төхөөрч хүнсэндээ хэрэглэх буюу зах зээлд нийлүүлэх тохиолдол их байдаг. Өвчтэй, ядарсан, доройтсон малын махаар хүнс хоол хийх явцын дамжлага бүрт малаас хүнд дамжин халдварлах төрөл бүрийн өвчний үүсгэгч тархан хүний эрүүл мэндэд аюул учруулах магадлалтай. 4. Уламжлалт аргаар мал нядлах бол төхөөрөхөд хэрэглэгдэх хутга, хусуур, сав суулгыг цэвэр байлгах: Уламжлалт аргаар мал төхөөрөхөд хутга, халимгүй өвчихийн тулд хусуур, улаан хоолой, шулуун гэдэснээс ялгадас гарч гулууз бохирдуулахгүйн тулд боох
  • 19. “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт -18- боолтын материал, гэдэс дотор гаргах, цус авах зэрэгт хэрэглэдэг сав суулга, мах өлгөх өлгүүр зэргийг бүрэн цэвэр байлгах замаар гулууз, дайвар түүхий эд бичил биетэн, физик, химийн бохирдолоос сэргийлэгдэнэ. 5. Гараа шарх сорвигүй болохыг шалгах: Уламжлалт аргаар мал төхөөрөх үйл ажиллагаа гараар гүйцэтгэгддэг. Малаас хүнд түүхий эд, бүтээгдэхүүнээр дамжих голлох халдварт өвчний үүсгэгчид биеийн ил хэсэг ялангуяа гарын шарх сорвитой хэсгээр дамжин халдварладаг тул халдвар авахаас өөрийгөө болон гэр бүлээ сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Шархтайгаар ажиллах шаардлага гарвал ил зүссэн шархыг усанд тэсвэртэй шархны лентээр боох хэрэгтэй. 6. Гараа бүлээн усаар савандаж угаах: Бүлээн усаар гараа норгож савангаар савандаж хөөсрүүлэх, гарын бүх хэсэгт хүрч угаах, ялангуяа хуруунуудын завсрыг эргэн тойрон болон хурууны үзүүрийг үрж угаах, цэвэр усаар зайлах, цэвэр алчуураар арчих боломжтой бол нэг удаагийн алчуур хэрэглэх хэрэгтэй. Гарыг хэзээ угаах вэ?. Идэхэд бэлэн хүнстэй харьцахын өмнө, бие зассаны дараа, ямар нэг ажил
  • 20. Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт -19- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 эхлэх, дуусах бүр, түүхий мах, бусад бүтээгдхүүнтэй хүрэлцсэний дараа, ил шарханд хүрэх, шархны лентийг сольсны дараа, хог хаясны дараа, цэвэрлэгээ хийсний дараа, утас, компьютерийн гар, түүнчлэн бохир зүйлд хүрсэн тохиолдол бүрт гараа угаах нь халдвар авахаас сэргийлэх, халдвар тараахаас хамгаалах чухал ач холбогдолтой. 7. Аль болох байнга өмсдөг ажлын хувцасаа сольж бохирдолоос хамгаалах хувцас өмсөх: Хэдийгээр гаднаас нь ажиглаад эрүүл малыг хүнсний зориулалтаар төхөөрч байгаа хэдий ч малаас хүнд дамжин халдварладаг ихэнх өвчний үүсгэгч малын цус, салс, шүлс, тэжээл боловсруулах эрхтний агуулагдахуунаар дамждаг тул мал төхөөрөх үед хамгаалалтын хувцас өмссөнөөр өөрөө халдвар авахаас гадна гэр бүлийнхэндээ халдвар тархаахаас хамгаална. 8. Ажлын үед хүнс хоол, архи, тамхи хэрэглэхгүй байх: Мал төхөөрөх болон мал, амьтантай харьцаж буй үедээ санаатай болон санамсаргүйгээр гар нүүрээ угаагаагүй, ажлын хувцасаа солиогүй үедээ хоол хүнс идэх, тамхи татах зэрэг нь халдвар авах, цааш тархаах нөхцлийг бүрдүүлнэ. 9. Нойтон махыг тоос шороо орохгүй, бичил биетэн үржихгүй орчинд зөв загсаасны дараа жижиглэх: Дөнгөж нядалсан нойтон мах төрөл бүрийн бичил биетэн үржих таатай орчин болдог. Учир нь махны шимт
  • 21. “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт -20- бодис, амин дэм, уураг түүнчлэн рН, чийг, хүчилтөрөгч, температур зэрэг нь нян үржихэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Нянг үржүүлэхгүй байхын тулд бид түүнд чанарын хамгаалалт болох загсаах, хөргөх, хөлдөөх, борцлох, давслах, утах, чанаж болгох мэт олон аргыг хэрэглэдэг. Нян үржүүлэхгүй байх хамгийн анхан шатны арга нь загсаах арга юм. Эвдээгүй байхад нь боломжтой бол сэрүүвтэр орчинд дунджаар 18-24 цаг байлгахад гадуураа хамгаалалтын хальс бий болж төрөл бүрийн механик зүйл нэвтрэхгүй, чийгээ алдахгүй болдог бол ферментүүдийн нөлөөгөөр хөших, боловсрох шатуудыг дамжиж, рН 7-оос 5.6 хүртэл буудаг, цус тунгалаг шүүс хэлбэрт шилжинэ. Ингэснээр махны амт, үнэр сайжирч хэрэглэгчдийн таашаалд нийцнэ, хүчиллэг орчин бий болсноор ихэнх төрлийн нян үржихгүй улмаар удаан хадгалагдах боломж бүрддэгийг анхаарах хэрэгтэй.
  • 22. Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт -21- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 МАЛД ХАШАА, ХОРООНЫ АЧ ХОЛБОГДОЛ, ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА /Шинэ, залуу малчдад зориулав/ “Өвлийн малыг өвдөгнөөс нь Хаврын малыг хавирганаас нь” Малын тавлаг байдалд хашаа, хороо ямар ач холбогдолтой вэ? гэдэг асуудал хэн боловч амархан хариулж болмооор санагдах байх аа. Үнэндээ хашаа, хороо малд ямар үүрэгтэйг бүрэн ойлгоход хялбаргүй. Ахмад малчид “Тэвнийн чинээ нүхээр тэмээн чинээ жавар”, “Дундуур идэшнээс дулаан хэвтэр” гэж сургадаг нь малын хашаа байр, өтөг бууц хичнээн ашиг тустайг өгүүлэн хэлсэн үг юм. Хашаа хорооны гүйцэтгэх үүрэг олон янз байна. Харигин хашаа: Энэ нь хаацайлах гэсэн үгнээс гаралтай ба малыг салхины урсгалаас хамгаална. Саравчин хашаа: Онцлог нь харигин хашааны салхин дээрх хэсгийг дээд талаас нь дээвэрлэсэн байдгаараа ялгаатай. Энэ төрлийн хашаа нь салхинаас хамгаалахаас гадна малын хашаанд цас унахаас хамгаална. Пүнзэн хашаа: Энэ нь гэгээвч байгаа хэсгээсээ бусад бүх талаараа битүү хашаа юм. Энэ хашаанд салхи үл нэвтрэх ба малыг цас дарахгүй байдгаараа ашигтай. Дулаалгатай пүнз: Энэ нь дээрхтэй адилхан боловч доторх дулааны горимыг тохируулах тусгай төхөөрөмжтэй (зуух, пийшин) байна. Эдгээр хашааг манай орны газарзүйн аль бүсэд хэрэглэх вэ?. Байгалийн үзэгдэл, эдийн засгийн бололцоо, мал маллагааны арга барилын өвөрмөц чанарыг харгалзан үзэх нь хаана ямар хашаа барих, ямар хашаа хямд атлаа ашигтай вэ? гэдгийг тодорхойлох шинжлэх ухааны үндэслэлийг тогтоох чухал эх сурвалж болно. Өвлийн цагт мал эцэж тур, ядарна. Цасан шуурга, хүйтний нөлөө, тэжээл
  • 23. “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт -22- зэрэг малын тавлаг байдалд шийдвэрлэх үүрэг бүхий хүчин зүйлсийн чухам аль нэгнээс болж мал ядрах боловч хашаа хорооны биологийн ач холбогдол нэг чухал нөхцөл нь болно. Ихэнх тохиолдолд энэ гурван зүйлийн нэгдсэн нөлөө мэтээр ажиглагдах боловч хамгийн үндсэн хэсэг нь хүйтний үйлчилгээ юм. Энэ үед малын биед явагдах физиологийн үйл ажиллагаанд эрчим хүч “үйлдвэрлэх” үзэгдэл юу юунаас ч илүү хүчтэй болно. Өөрөөр хэлбэл, малын биеийг хүрээлэн байгаа агаарын температур -25 градус болж гэж үзэхэд мал бүхэн өөрийн биеийн гадаргуугийн нэгж талбай бүхэнд 65-67 градусын дулааны эрчим хүчийг буй болгох шаардлагатай тулгарна. Тэгвэл энэ их хэмжээний дулааныг хаанаас гаргадаг вэ? Малын биед: хатаж гандсан ургамлыг шингээхэд ангижрах эрчим хүч, дулааны улиралд хуримтлуулсан тарга хүчний нөөц задрахад ангижрах эрчим хүч, нарны илч малын биед шууд нөлөөлөх эрчим хүч гэсэн дулааны гурван эх сурвалж байдаг. Дулааны улиралд их хэмжээний дулааныг гаргах шаардлага байхгүй ба бэлчээрийн ургамлын шимт чанар өндөр байх тул мал шаардлагатай эрчим хүчээ бүрэн хангаад илүү гарсан хэсэг нь малын биед хуримтлагдана. Өвлийн улиралд бэлчээрийн ургамлаас ангижрах эрчим хүчний хэмжээ малын биед хүрэлцдэггүй. Энэ үед өөрийн биед хуримтлагдсан эрчим хүчний (тарга хүч) нөөцийг дулаан болгон ялгаруулж эхлэх бөгөөд бэлчээр дэх ургамлын шингэхэд ангижрах эрчим хүч нь малын хэрэгцээнээс хэдий хир дутуу байвал төдий хэмжээний эрчим хүчийг өөрийн биеэсээ нэмж зарах хэрэгтэй болно. Орчны температур хичнээн хүйтэн байх тусам нөөцөө төдий чинээ их зарж турах ба хүйтний хугацаа удаан үргэлжлэх тутам тэр хэмжээгээр турж эцнэ. Хэрэв энэ үед малын биеийн ямар нэгэн хэсгийг дулаан алдахгүй буюу хүйтэн нэвтрэхгүй зүйлээр хучвал алдагдах дулааны нэг хэсгийг хуримтлал хэвээр нь хадгалах болно. Өөрөөр хэлбэл нэмнэнэ гэдэг нь уул бие махбодын гадаргуугийн дулаан алдах талбайг багасгаж байгаа хэрэг билээ. Үүнээс үзэхэд мал нэмнэх гэдэг бол биологийн утгаараа малыг тэжээж байгаа хэрэг мөн. Тэгвэл, малын биеийн дулаан алдах явдлыг
  • 24. Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт -23- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 нэмнээний нэг адил саатуулж чадах арга хэмжээний нэг нь хашаа хороо юм. Өвөл, хаврын улиралд мал хоногийн гуравны хоёрыг хашаа хороо, хэвтэр бууцанд өнгөрүүлдөг. Дулаан хашаа хороо, хэвтэр нь малыг зөвхөн салхи шуурганаас хамгаалаад зогсохгүй малын тарга хүчийг тогтоох, элдэв өвчнөөс сэргийлэх, хээл хамгаалах, төлийг эсэн мэнд бойжуулах бололцоог бүрдүүлдэг. Өвөл, хавар тохитой хашаа, саравчинд байсан малын амьдын жингийн бууралт задгай өвөлжсөн малыг бодвол 20-25 хувиар бага байна. Задгай хотолж байсан буюу хүйтэн байранд өвөлжсөн мал биедээ хуримтлуулсан тарга хүчний нөөцөө орчноо дулаацуулахад зарцуулснаас их хэмжээгээр турж, биеийн эсэргүүцэл нь суларч, элдэв өвчин эмгэгт амархан өртөнө. Тохиромжтой нутаг бэлчээрийг түшиглүүлэн барьсан суурьшилтай тохилог дулаан хашаа саравч нь мал сүрэг онд мэнд орох нэг нөхцөл болдог. Хашаа хороо барихынхаа өмнө өвөлжөө, хаваржааны бэлчээр ус, өвөлжих буурь бууцаа сонгоход онцлон анхаарч, өөрсдийн олон жилийн ажиглалтаар болон туршлагатай ахмадууд, мал аж ахуйн мэргэжилтэн нартай зөвлөлдөж, газрыг маш зөв сонгох нь чухал. “Өвөл өнөтэй нутагт өвөлж Зун үндэстэй газар буу Намар тэгш бэлчээрт нутагла Хавар нөмөр бууц түш” гэсэн ахмад малчны сургаал байдаг. Аль ч төрлийн малын хашаа барих газар, бууц бууриа сонгон авахдаа тухайн нутгийн бэлчээрийн ургамлын бүрэлдэхүүн, талбайн хүрэлцээ, ургац, усны хангамж зэргийг харгалзан үзэхээс гадна салхины урсгалаас хэрхэн хамгаалах вэ гэдэгт тал бүрээс нь ажиглалт, судалгаа хийж, зөвлөж ярилцаж, хамгийн зөв шийдэл гаргах хэрэгтэй. “Хөхөө дуугартал хөндлөн жалга” гэсэн ардын онч мэргэн үг байдаг. Энэ нь хаврын улиралд малын хашаа, хороо хаана байх нь илүү вэ гэдгийг сануулсан үг ба гэнэтийн цасан болон шороон шуурга тавихад хашаа хороо цасанд автаж, мал олноороо дарагдах аюулаас хамгаалах аргыг сургамжилсан хэрэг биш үү.
  • 25. “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт -24- Мал аж ахуйн зориулалттай хашаа байр нь бат бөх эдэлгээтэй, өөрийн өртөг хямд, малын эрүүл ахуйн шаардлагад тохирсон байх хэрэгтэйгээс гадна үндсэн материал нь мод, чулуу, сүрэл, түүхий тоосго, хөрзөн, шавар, цас зэрэг юм. “Шөнийн жаврыг хэвтэрт Өдрийн жаврийг бэлчээрт” “Дундуур идэшнээс Дулаан хэвтэр дээр” гэсэн Ахмад малчид болон ардын сургаалаас Өвлийн мал хоногийн хугацааныхаа ихэнхийг дулаан хашаа хорооны хэвтэрт, харин хаврын улиралд салхи шуургатай бэлчээрт өнгөрөөдөг. Өвлийн улиралд хөлдсөн хэвтэр, хорголыг сольж хуурайлах бууцгүй бол мал доороосоо жиндэж зутардаг, турж доройтдог. Малчдын хэрэглэж болох хамгийн энгийн арга бол бууцаа нарны гэрлээр ариутган ашиглах, өөрөөр хэлбэл бууцаа наран ээвэр, энгэр газарт нуруулдан овоолж, өвөлжөөнөөсөө гармагц хотныхоо хөрзөнг гишгиж орхиод намар нь овоолж нуруулдан түлшинд болон малын хэвтэрт жижиглэж хэрэглэнэ. Ингэж нөөцөлсөн бууц биотермийн аргаар халдваргүйжиж, малын хэвтэрт хэрэглэхэд тохиромжтой болдог. Малын хашаа, хэвтэр, бууцны эрүүл ахуйг сахихад малын төрөл, үүлдэр нь суурийн малынхаа тоонд тохирсон, малын байрны дулаан нь өвөл +5 хэм орчим, агаарын солилцоо сайн явагддаг байх зэрэг шаардлагуудыг хангах нь зүйтэй. Битүү байрны яндаг 60-70 см илүү гаргаж, 20м2 тутамд нэг яндан байхаар тооцно. Яндангийн нүхний голч 30 см орчим байна. Бэлчээрийн маллагаанд зуны улиралд гэрэл дутагддаггүй, харин өвлийн улиралд нарны гэрэл чухал байдаг тул хашаа хороог наран ээвэр газар барихаас гадна нар үзэж байхаар саравч хийнэ. Битүү байранд 10-15 м тутамд 1м2 хэмжээтэй цонх ноогдохоор бодож, цонхыг 1,5 м өндөрт нарны гэрэл эгц тусахаар хийнэ. Мөн малын өтөг бууцанд тавигдах ариун цэврийн шаардлагыг хангах нь зүйтэй. Бууц нь халдвар тархаах хоёрдогч уурхай болдог бөгөөд элдэв
  • 26. Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт -25- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 нянгийн өсөлт хөгжилтөнд тааламжтайгаар нөлөөлнө. Халдварт, паразиттах өвчний үүсгэгчээр бохирлогдсон бууц тодорхой нөхцөлд эрүүл малд халдварт, паразит өвчин тараах аюултай. Жишээлбэл: сүрьеэ өвчний үүсгэгч үхрийн баасанд 587 хоног, бруцеллёз өвчнийх 32 хоног амьдаараа хадгалагдана. Ийм учраас бууцыг маш сайн халдваргүйжүүлэх хэрэгтэй. Малчдын хэрэглэж болох хамгийн энгийн арга бол бууцыг нарны илчээр, биотермийн аргаар, үнсний (шүлтийн) уусмалаар ариутгах явдал юм. Малын хэвтэр, бууцыг нарны илчээр ариутгахдаа бууцыг хатааж, наран ээвэр газарт нуруулдан овоолно. Биотермийн аргаар ариутгахад бууцны ялзралт гурван үе шаттайгаар явагдана. Үүнд: халуун эрс нэмэгдэж 70-80 хэмд хүрнэ. Энэ үед дулаанд тэсвэртэй нянгуудын өсөлт 2 долоо хоног орчим явагдаж улмаар зогсоно. Дараа нь халууны бууралт явагдана. Энэ үед дулааны зогсолт болж, шар өнгө нь алдагдан хар хүрэн өнгөтэй болох ба үргэлжлэх хугацаа нь 10 сар хүртэл байна. Малын байр, хэвтэрийг шүлтийн уусмалаар боловсруулалт хийж ариутгах ба 1,5 кг модны хуурай үнсийг 10 л устай хольж буцалган шүлтийн уусмалыг бэлтгэнэ. Шүлтийн уусмалыг 60-700 С хүртэл халааж, 1м2 талбайд 1л уусмал зарцуулахаар тооцож шүршиж ариутгана.
  • 27. “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт -26- ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ЭРХЗҮЙН ЗАРИМ ЗААЛТААС Малчид бол хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, үйлдвэрлэлийг удирдан зохион байгуулагчид, бизнесменууд юм. Иймээс хүнс үйлдвэрлэл, түүнд тавих хяналт, шаардлагуудыг эрхзүйн хүрээнд мэдэж байж сая бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх, өөрсдийнхөө үйл ажиллагааг хянах, хянуулах, аюулгүй хүнс бэлтгэх суурь нөхцлийг бүрдүүлж чадна. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд ямар бүтээгдэхүүн хамаарах вэ? 1. Олон улсаас батлан гаргасан эрх зүйн баримтанд заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдуулагч агуулсан бүтээгдэхүүн; 2. Хүнсний зориулалтын бус сав, баглаа боодол, тээврийн хэрэгсэл, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашигласан бүтээгдэхүүн; 3. Эрүүл ахуй, ариун цэврийн горим зөрчин хүнсний сүлжээний дараагийн үе шатанд шилжүүлэн гаргасан бүтээгдэхүүн; 4. Монгол Улсад болон олон улсад бүртгэгдээгүй, эрсдэлийн үнэлгээ хийгдээгүй хувиргасан амьд организмаас /генийн өөрчлөлтөд орсон/ гарган авсан бүтээгдэхүүн; 5. Монгол улсад болон олон улсад бүртгэгдээгүй, эрсдлийн үнэлгээ хийгдээгүй баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, бичил биетний цэвэр өсгөврийн хөрөнгийг ашиглаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн; 6. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аюулгүйн шаардлагад нийцсэн ионжуулагч цацрагийн боловсруулалт хийснээс бусад цацрагаар бохирдсон бүтээгдэхүүн; 7. Хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн тус тус хамаарна. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах талаарх төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг юу байх вэ? 1. Хүнс үйлдвэрлэлийн сүлжээнд зохистой дадлыг нэвтрүүлэх талаар сургалт, сурталчилгаа зохион байгуулах; 2. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх малын эм, биобэлдмэлийн болон пестицидийн үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг олон улсын стандартад нийцүүлэн тогтоох; 3. Мал, амьтанд зориулан үйлдвэрлэх, импортлох тэжээл, газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглах бордооны аюулгүй байдалд тавих шаардлагыг тогтоох;
  • 28. Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт -27- “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 4. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хүнсний нэмэлтэд агуулагдах бохирдуулагчийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг олон улсын стандартад нийцүүлэн тогтоох; 5. Хүнсний нэмэлтийн аюулгүй хэрэглээний түвшинг тогтоож, хэрэглэх нөхцөлийг тодорхойлох; 6. Хоол хүнснээс шалтгаалсан байнгын болон өвчлөлийн үеийн тандалт судалгаа хийж, яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн зохион байгуулж, үр дүнг олон улсын мэдээллийн сүлжээнд болон нийтэд мэдээлэх. Хуурамч хүнсний бүтээгдэхүүн гэж юуг хэлэх вэ? Хүнсний бүтээгдэхүүний орц найрлагад зайлшгүй орох зүйлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хийгээгүй, хассан, эсхүл өөр зүйлээр орлуулсан, түүнчлэн муудсан, чанараа алдсан бүтээгдэхүүний өнгө үзэмжийг засах, жин хэмжээг нэмэх, хасах зэргээр бодит байдлыг нь нуун далдалсан, өөрчилсөн хүнсний бүтээгдэхүүнийг хэлнэ. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлт гэж юуг хэлэх вэ? Хүнсэн дэх физик, хими, биологийн бохирдлын зөвшөөрөгдөх дээд хэмжээг хэлнэ. Хөдөө аж ахуйн зохистой дадал гэж юу вэ? Мал, амьтан, ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэлд тэдгээрийн аюулгүй байдлыг хангахад шаардагдах бүх нөхцөл, үйл ажиллагааг хэлнэ. Эрүүл ахуйн зохистой дадал гэж юу вэ? Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, үйл ажиллагааг хэлнэ. Үйлдвэрлэлийн зохистой дадал гэж юуг хэлэх вэ? Үйлдвэрлэлийн бүх үе шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах нөхцөл, хяналт, үйл ажиллагааг хэлнэ. /ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИАС/
  • 29. “МАЛЧИН” ЭМХЭТГЭЛ-Цуврал-2 Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт -28- ТЭМДЭГЛЭЛ .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. .............................................................................................................................................. ..............................................................................................................................................