Diese Präsentation wurde erfolgreich gemeldet.
Die SlideShare-Präsentation wird heruntergeladen. ×

Унших материал.pdf

Anzeige
Anzeige
Anzeige
Anzeige
Anzeige
Anzeige
Anzeige
Anzeige
Anzeige
Anzeige
Anzeige
Anzeige
Wird geladen in …3
×

Hier ansehen

1 von 10 Anzeige

Weitere Verwandte Inhalte

Anzeige

Унших материал.pdf

  1. 1. ЦОО ШИНЭ МАРГААШ ДЭД СЭДЭВ 1. АЖ ҮЙЛДВЭРИЙН 4-Р ХУВЬСГАЛ, ДИЖИТАЛ ЭРИНИЙ БОЛОВСРОЛ УНШИХ МАТЕРИАЛ
  2. 2. БИД ТҮҮХИЙН ОГЦОМ   ӨӨРЧЛӨЛТИЙН ҮЕД ТУЛЖ ИРЭЭД БАЙНА Технологийн хөгжил хүн төрөлхтний түүхэнд урд өмнө нь байгаагүй том хувьсал өөрчлөлтийг авчирч байна. Өнгөрсөн 300 жилийн түүхэнд бий болсон өөрчлөлттэй тэнцэхүйц хэмжээний өөрчлөлт зөвхөн ирэх 20 гаруй жилийн дотор болно. MCS Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргалын “Өн­ гөр­ сөн ба ирээдүй” илтгэлээс 2018 он ДЭД СЭДЭВ 1. АЖ ҮЙЛДВЭРИЙН 4-Р ХУВЬСГАЛ, ДИЖИТАЛ ЭРИНИЙ БОЛОВСРОЛ
  3. 3. Т ехнологийн хөгжил Монголчууд бидний өдөр тутмын амьдралын хэв маягийг аль хэдийн өөрчилж эхэлсэн. Залуус ухаалаг утастай танилцаж, сошиал хаяг анх нээсэн үе саяхан санагдана. Гэтэл өнөөдөр эмээ өвөө нар хүртэл Фейсбүүк хаягтай болж, гадаадад байгаа үр хүүхэдтэйгээ видео чатаар холбогддог интернэт хэрэглэгчид болжээ. Хот хөдөөгүй бүх хүн гар утсаараа гүйлгээ хийж, бага хэмжээний зээлийг аппликейшнээр авдаг боллоо. Банк орох хэрэгцээ бараг л байхгүй болж байна. Автобусны кондукторт “чимхүүлдэг” байсан үе түүх болж, хот хоорондын шуудангийн суудлаа онлайнаар захиалж, төлбөрөө мобайлаар хийдэг болжээ. ДЭД СЭДЭВ 1. АЖ ҮЙЛДВЭРИЙН 4-Р ХУВЬСГАЛ, ДИЖИТАЛ ЭРИНИЙ БОЛОВСРОЛ
  4. 4. Ажлаасаа оройтож тарахаар хоосон худаг мөргөдөг байсан гэр хорооллынхон маань картаа уншуулаад хүссэн үедээ усаа авдаг болж байна. Хорооны тодорхойлолт гаргахаас эхлээд төрийн олон үйлчилгээг ТҮЦ машин “хийдэг болсон”. Зуун айл руу түгжирч очоод хэд хоног оочерлож, уцаарлаж байж авдаг байсан гадаад паспортоо “онлайнаар” захиад сумандаа хүлээж авч байна. Арав гаруйхан жилийн өмнө төсөөлөгдөхгүй байсан зүйлс өдгөө хэвийн үзэгдэл болжээ. Гэхдээ энэ бүхэн зөвхөн эхлэл билээ... ДЭД СЭДЭВ 1. АЖ ҮЙЛДВЭРИЙН 4-Р ХУВЬСГАЛ, ДИЖИТАЛ ЭРИНИЙ БОЛОВСРОЛ
  5. 5. Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын юу нь тийм онцгой юм бол? Шинжлэх ухаан, технологи асар хурдтай хөгжиж буйг бүгд мэднэ. Энэ нь ихэнх хүний амьдралд бодитоор 2030, 2040 оноос нөлөөлнө гэж төсөөлж байлаа. Харин Ковид-19 цар тахал энэ цаг хугацааг наашлуулах нь тэр. Өнөөдөр бид аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эринд амьдарч байна. ДЭД СЭДЭВ 1. АЖ ҮЙЛДВЭРИЙН 4-Р ХУВЬСГАЛ, ДИЖИТАЛ ЭРИНИЙ БОЛОВСРОЛ
  6. 6. Хүн төрөлхтөн олон зууны турш хөдөлмөрийн багаж зэвсгээ хөгжүүлж ирсэн. Гэхдээ ажил хөдөлмөр, үйлдвэрлэл өрхийн хэв маягтай байлаа. Харин 18-р зуунд уурын машин зохион бүтээж, төмөр зам барьж эхэлснээр аж үйлдвэрийн гарааг тавьсан ажээ. 1784 он Уурын машин, механик үйлдвэрлэл ДЭД СЭДЭВ 1. АЖ ҮЙЛДВЭРИЙН 4-Р ХУВЬСГАЛ, ДИЖИТАЛ ЭРИНИЙ БОЛОВСРОЛ
  7. 7. 1870 он Цахилгаан эрчим хүч, массын үйлдвэрлэл 20-р зуунд цахилгаантай болж, массын үйлдвэрийн үе рүү эрчимтэй орлоо. Тэр үеийн ажилчдыг элэглэн харуулсан Чарли Чаплины тоглосон киног та үзсэн байж магад. Нэг л үйлдлийг өдөржин хийсээр байгаад тэр чигээрээ гацчихдаг... ДЭД СЭДЭВ 1. АЖ ҮЙЛДВЭРИЙН 4-Р ХУВЬСГАЛ, ДИЖИТАЛ ЭРИНИЙ БОЛОВСРОЛ
  8. 8. 1969 он ӨНӨӨДӨР Электроник, компьютер, автоматжуулалт Цахим биет үйлдвэрлэл, эд зүйлсийн интернэт, сүлжээ 3-р ХУВЬСГАЛ 3-р ХУВЬСГАЛ 1970 оноос эхтэй электроник, мэдээллийн технологийн хөгжил “автоматжуулалт”-ыг эхлүүлсэн. Ингээд л хүмүүс биеийн хүч шаардагдсан олон дахин давтагдах ажил хийх хэрэгцээ багасаж, “машин” ажлын хүндийг нугалдаг болов. ДЭД СЭДЭВ 1. АЖ ҮЙЛДВЭРИЙН 4-Р ХУВЬСГАЛ, ДИЖИТАЛ ЭРИНИЙ БОЛОВСРОЛ
  9. 9. ӨНӨӨДӨР 4-р ХУВЬСГАЛ Цахим биет үйлдвэрлэл, эд зүйлсийн интернэт, сүлжээ Өнөөдөр бид аж үйлдвэрийн 4-р хувьсгалын үед амьдарч байна. Өмнөх гурван хувьсгал харьцангуй урт хугацаанд явагдаж, аж үйлдвэрийн салбарт илүүтэй нөлөөлсөн. Харин 4-р хувьсгал “дижитал”-д суурилсан бөгөөд хүн төрөлхтөнд бүхэлд нь асар хурдацтай нөлөөлөхөөрөө онцгой ажээ. Урьд өмнө нь зөгнөлт кинонд л гардаг байсан зүйлс, тухайлбал жолоочгүй машин, нисдэг машин (дрон), хиймэл оюун ухаан тун удахгүй бидний өдөр тутмын хэрэглээ болох нь. ДЭД СЭДЭВ 1. АЖ ҮЙЛДВЭРИЙН 4-Р ХУВЬСГАЛ, ДИЖИТАЛ ЭРИНИЙ БОЛОВСРОЛ
  10. 10. ДИЖИТАЛ БОЛ ЦОО ШИНЭ СОЁЛ ИРГЭНШЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ ЮМ. Яагаад дижитал гэж яриад байна вэ? Энэ бол компьютерийн тухай яриа биш. Энэ бол мэдээллийн технологийн тухай яриа биш. Хүмүүсийн, нийгмийн, компаниудын, бизнесийн, ерөөсөө соёл иргэншил өөрчлөгдөж байна... Д.Энхбат Хархорум дижитал академийн үүсгэн байгуулагч ДЭД СЭДЭВ 1. АЖ ҮЙЛДВЭРИЙН 4-Р ХУВЬСГАЛ, ДИЖИТАЛ ЭРИНИЙ БОЛОВСРОЛ

×