Diese Präsentation wurde erfolgreich gemeldet.
Die SlideShare-Präsentation wird heruntergeladen. ×

Газарзүй 9 Ястан угсаатан.pptx

Anzeige
Anzeige
Anzeige
Anzeige
Anzeige
Anzeige
Anzeige
Anzeige
Anzeige
Anzeige
Anzeige
Anzeige
Wird geladen in …3
×

Hier ansehen

1 von 14 Anzeige

Weitere Verwandte Inhalte

Diashows für Sie (20)

Ähnlich wie Газарзүй 9 Ястан угсаатан.pptx (20)

Anzeige

Weitere von Enkh Tseba (20)

Aktuellste (20)

Anzeige

Газарзүй 9 Ястан угсаатан.pptx

  1. 1. Дарьганга угсаатан Манжийн дарлалын үед Дарьгангын сүрэгчин хошуунд цагаан мөнгөөр цалин пүнлүү тавьж олгодог байснаас энэ нутагт мөнгө элбэг болсон түүхтэй. Нэгэнт мөнгө элбэг байгаа тул тэр мөнгөөр эдлэл хэрэглэл, гоёл чимэглэлийн зүйл хийх зайлшгүй нөхцөл бүрдсэн байдаг. Дарьгангын мөнгөн урлал, чимэглэл өөрийн өнгө хэлбэр, хаана ч дахин давтагдахгүй хийцтэйгээр зуун дамжин хөгжиж ирсэн. Дарьганга бол зүүн Монголын нэгэн ястан. Тэд Сүхбаатар аймгийн Дарь овоо болон Ганга нуур орчмын нутагт оршин суудгаас ийм нэртэй болжээ. 2010 оны Монгол улсын хүн амын тооллогын дүнгээр 27,412 хүн Дарьганга ястан гэж мэдүүлжээ. Дарьганга ястанг 1690-ээд оны үед Манж Чин улсын засаг эзэн хааны төмөр сүргийг адгуулах зорилгоор Цахар, Халх болонӨөлд иргэдийг цуглуулан үүсгэсэн гэдэг. Олноо Өргөгдсөн Монгол улсын үед Дарьганга нь тусгай бие даасан хошуу байсан бөгөөд Бүгд Найрамдах улсын үед хошууны засгийг халахад Дарьганга хошуу Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Халзан, Асгат, Баяндэлгэр зэрэг сумдад хуваагджээ. Дарьганга хийц Монголын ард түмний дүрслэх урлагийн соёлд Дарьгангын ард түмнээс оруулсан гайхамшигт хувь нэмэр нь мөнгөн урлал юм.
  2. 2. • Хөвсгөлийн их тайгад дөрвөн улирлын турш цааны бэлчээр даган хэрэн нүүдэллэж, аж төрдөг тайгын иргэдийг цаатан гэж нэрлэдэг. Цаатангууд бол уйгар угсааны монголжсон ойн соёд урианхай юм. Уйгар буюу цаатан иргэд нь эртний монголын Уйгарын хаант улсын удам угсааг авч яваа хүмүүс юм. Хөвлсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Ханх сумаар нутаглана. Цаатангууд халх маягийн дархад хийцтэй, босоо захтай, өргөн суга ханцуйтай, тавиу хормойтой, өргөн эмжээртэй дээл өмсдөг.Цааны арьсаар малгай , гутал, өмд хийж өмсдөг.Сүүлийн үеийн тооллогоор 1000 орчим цаатан иргэд 2000 орчим цаа буга маллан амьдарч байна. Цаатан угсаатан
  3. 3. Захчин угсаатан --Захчин ястан Захчин эрэгтэй хүний өвлийн жарантай малгай Захчин нь Ойрад Монголын нэгэн салбар бөгөөд Зүүн гарын хаант улсын үед тус улсын хил, зах хязгаарыг сахин хамгаалах цэргийн ард байсан учир захчин хэмээх нэрийг олжээ. Захчингууд нь торгууд, дөрвөд, өөлдөөс гаралтай яс овгоор бүрэлдсэн байна. Захчингуудын уугуул нутаг нь өнөөгийн Монгол Улсын Ховд аймаг, тэр дундаа Алтай, Үенч, Мөст, Манхан, Зэрэг сумд.Хүн амын тоо нь нийт 33,000 орчим ба 25,000 орчим нь Ховд аймагт амьдарч байна.
  4. 4. Баяд - Монгол үндэстний ястан, Ойрад аялгуутан, Монгол хэлтэн. Нэрийн гарал Монгол хэлэнд "баян" ("чинээлэг", "арвин юмтай", "өнөр" гэх мэт ойролцоо утгатай) гэх тэмдэг нэрийн олон тооны үндсэн хувирал нь "баяд" гэдэг. 2010 оны хүн амын тооллогоор баяд ястан 56573 бүртгэгджээ.Эдүгээ Увс аймгийн Тэс, Зүүнговь, Хяргас, Малчин, Наранбулаг сумдад голлон аж төрөхөөс гадна Дундговь аймгийн Адаацаг, Дэлгэрцогт, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Хулд, Дорнод аймгийн Халх гол, Цагаан овоо, мөн Өвөрмонголын Баяд хошууд, ОХУ-ын нутагт баяд овогтой гэх хүмүүс нутагладаг. Баяд ястны үндэсний соёл нь арвин их бөгөөд баяд дуу, биелгээ, хувцас, эмээл тоноглол, тоглоом, наадгай, түүнчлэн амьдрах ёс заншил, мал сүрэг зэрэг нь өөрийн өвөрмөц онцлогтой үндэсний баялаг юм. Баяд угсаатан
  5. 5. Дархад угсаатан Дархад ястан нь Хөвсгөл аймгийн Баянзүрх, Рэнчинлхүмбэ, Улаан- Уул, Цагааннуур сумын нутгаар голчлон амьдардаг. Дархадууд бөө мөргөлийг голлон шүтдэг. Дархадын хотгор нь тэдний нэрээр нэрлэгджээ. Монгол хэлний дархад аялгаар ярилцдаг. Дархад нутаг нь Хөвсгөл аймгийн умард хязгаар Улаан тайга,Соёны нуруу,Хөвсгөл нуураар хүрээлэгдэж тогтсон хангайн уулархаг үзэсгэлэн төгөлдөр,хөвч сүрлэг өндөр цэнгэг устай уулс,гол мөрөн,ашигт малтмал, ан амьтнаар дүүрэн нутаг билээ. Дархадын хотгор гэж нэрийддэг дээрх сумдууд нь эртний бөө мөргөлөөр алдартай ба олон сайн удган [эмэгтэй бөө],зайрангын [эрэгтэй бөө] өлгий нутаг болсон газар юм. Дархад ястан нь дотроо 32 овогтой. 2010 оны хүн амын тооллогоор 21558 хүн ам тоологджээ.
  6. 6. Мянгад угсаатн • Мянгад бол ойрадын Хойд аймгаас үүссэн бөгөөд Хойд аймгийн нэгэн том овог юм. Мөн Хотгойдын дунд олон байдаг овог болно. Одоогийн мянгадууд нь хотгойдуудтай илүү холбоотой бөгөөд манж нар Чингүнжавын бослогыг дарсаны дараа Хотгойдын бүрэлдэхүүнд багтаж байсан Мянгадуудыг Ховдод суулгасанаас үүсчээ. .Орчин үед мянгад нь Ховдын олон ястны нэг гэж тооцогддог юм.2010 оны тооллогоор 6592 мянгад ястан тоологдсон байна
  7. 7. Казах угсаатан Нийт хүн амын тоо нь 101526 ба үүний ихэнх буюу 78105 хүн нь Баян-Өлгий аймагт оршин суудаг. 1940 онд Казахуудад зориулан Баян- Өлгий аймгийг байгуулсан байна. Монгол улсад оршин суудаг Түрэг угсааны томоохон ястан юм. Казахууд МЭӨ 1-р мянганы дундуур одоогийн дундад азиар нутаглаж байсан Сак хэмээх хүчирхэг аймгийн үр хойч юм. 13-р зууны эхээр Их Монгол улсын харьяат болжээ. Монголчуудаас хэл ,соёл, зан заншил , шашин түтлэг өөр бөгөөд тэд лалын шашинт ард түмэн юм. Бүргэдийн баяр, Домбор хөгжим, Наурызын баяр бол казах түмний нэрийн хуудас билээ.
  8. 8. Барга угсаатан Халхын Сэцэн хан аймгийн ноёдын дарлалаас зайлан 1734 онд Манжийн Найралт төв хаанд өргөн мэдүүлснээр Хөлөнбуйрт нүүдэллэн суурьшсан байна. 2010 оны тооллогоор Барга ястан 3000 тоологдсон ба 86000 гаруй Барга өдгөө Өвөр Монголд амьдарч байна. Хатадын дарлалын эсрэг тэмцсэн зоригт жанжин Манлай Баатар Дамдинсүрэн бол Барга хүн билээ. Барга - хуучны нэгэн Монгол аймаг, одоогийн Монгол үндэстний нэгэн ястан. Өдгөө ихэнх Баргууд Өвөр Монголын Хөлөнбуйрт, цөөнх хэсэг Монгол улсын Дорнод, Төв аймагт төвлөн суурьшжээ. Баргуудын хэлэлцэх аялгуу нь Буриад аялгуутай илүү ойр. Барга нь 13-р зууны үед Их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтаж байсан. 15-р зууны үед Ойрадын бүрэлдэхүүнд орж Ойрадыг баруун зүг нүүдэллэхэд зүүн Монголд үлдсэн.
  9. 9. Хотон угсаатан Хотон үндэсний хувцас өмсгөл зүүлт гоёлоос хотон эхнэр дээл эдүгээ хүртэл уламжлан хэрэглэгдэж байна. Эхнэр хувцсанд хар өнгө эх өнгө болдгоороо онцлог. Хотон дээлэнд хэдийгээр Ойрад хийц байсан боловч хотон гэж ялгагдах тэмдэг бол эрэгтэй, эмэгтэй аль ч дээлийн ханцуй нударгагүй байсан аж. Хүйтэн сэрүүний улиралд гар хамгаалах шаардлага гарвал ханцуйвч угладаг байжээ. 2010 оны тооллогоор нийт 11304 хотон ястан тоологджээ. Хотонгууд бол эртний соёлт Уйгурын удам юм. Хотончууд нь түрэг гаралтай монгол ястан юм. Лалын шашинтай ч тэдний шашны ёсонд Монголын буддын шашны нөлөө нэвтэрсэн байдаг. Хотон ястан голдуу Увс аймгийн Тариалан сум, Наранбулаг сум, Улаангом хотод голчлон суурьшжээ. Анх Галдан Бошигт хаан тэднийг уйгурын нутгаас 17-р зууны сүүлээр тариа тариулахаар авчирч тэднийг нутгийнх нь Хотон гэдэг хотынх нь нэрээр нэрлэсэн байна. .
  10. 10. Харчин ястан • Монгол үндэстний нэгэн ястны нэр. Юан улсын үед хааны ундааны хар айраг нийлүүлэгсэдийг "харчин" хэмээн нэрлэжээ. Хар айраг гэдэг нь тусгай аргаар ямар ч хольцгүй, дан ганц сүүгээр исгэсэн онц сайн чанарын айраг юм. Бас Харчин гэдэг нь харц (эгэл ард, хар түрүүтэн) гэсэн үгээс гаралтай хэмээн зарим эрдэмтэд тайлбарласан байдаг.2010 оны хүн амын тооллогоор 152 харчин ястан бүртгэгдсэн байна. Үүний 52 хувь нь Улаанбаатарт амьдардаг ба үлдсэн хэсэг нь Дархан, Хөвсгөл , Төв , Баянхонгор зэрэг аймгуудад тархсан байна.
  11. 11. Тува ястан • Монголын нэгэн ястан Монголын нууц товчоонд Туба гэж анх тэмдэглэгдсэн байдаг. Эрт цагаас Тувагийн нутагт олон үндэстэн ястан холилдон суудаг байсан ба хэл нь түрэг болжээ. • 1750-д онд Манжийн хааны зарилгаар дөрвөд ард түмнийг Увсад суулган Тувачуудыг одоогийн Тува улсын газар нутагт нүүлгэжээ. Ийнхүү эх нутгаасаа салан холдсон байсан. 2010 оны тооллогоос харахад нийт Тува хүн ам 280,000 ба Бүгд Найрамдах Тува улсад 249,300 иргэн,Оросын бусад хэсэгт 14,100, Хятадад 3900 тува иргэн ,харин Монголд 5169 тува ястан тус тус оршин сууж байна.Баян-Өлгий, Ховд,Сэлэнгэ, Дархан, Улаанбаатарт Тува ястны ихэнх нь оршин суудаг.
  12. 12. Хамниган ястан • Монгол үндэстний нэг ястан. Хамниган бол монгол, түрэг, эвенк, манж угсаатнаас бүрдэн тогтсон бөгөөд 300-д жилийн өмнөөс монголын зүүн хэсгээр нужтаглаж иржээ.2010 оны байдлаар 537 хамниган ястан тоологдсон ба ихэнх нь Хэнтий, Дорнод болон Улаанбаатарт амьдардаг.
  13. 13. Хошууд ястан • Хошууд - Монгол үндэстний нэгэн ястан, язгуурын Ойрд аялгуут Монгол хэлтэн ард түмэн. 15-р зууны үед Хасарын угсааны Өрөгтөмөр ноён харъяат албатаа дагуулан Ойрадын Тогоон тайшид дагаар орсоноор Хошууд аймаг үүсчээ. XVI зууны үед дөрвөн Ойрадын холбоог Хошуудын ноёд захирч байлаа. XVII зууны үед Хөх нуур, Түвдийг захирсан Хошуудын хант улсыг байгуулж, оршин тогтножбайжээ. XVIII зууны үед Хошуудын хант улс Зүүнгарын хаант улсын цэрэгт цохигдож мөхсөн бөгөөд Манжийн Чин улс Түвдээс Зүүнгарын цэргийг хөөн гаргасанаар Хөх нуур, Түвдийн газар нутаг Манжийн Чин улсын захиргаанд оржээ. Түүний дараа Хошууд, Түвдүүд Манжийн эсрэг бослого гаргасан боловч дарагджээ.

×