Diese Präsentation wurde erfolgreich gemeldet.
Wir verwenden Ihre LinkedIn Profilangaben und Informationen zu Ihren Aktivitäten, um Anzeigen zu personalisieren und Ihnen relevantere Inhalte anzuzeigen. Sie können Ihre Anzeigeneinstellungen jederzeit ändern.

MHON101-20160608

MHON101-20160608

Ähnliche Bücher

Kostenlos mit einer 30-tägigen Testversion von Scribd

Alle anzeigen

Ähnliche Hörbücher

Kostenlos mit einer 30-tägigen Testversion von Scribd

Alle anzeigen
  • Als Erste(r) kommentieren

MHON101-20160608

  1. 1. СЭТГЭЛГЭЭ БА БОЛОВСРОЛ Багш ж.Цэцэгмаа
  2. 2. БОЛОВСРОЛТОЙ ХҮН  Амьдралын зорилготой  Юу хийж бүтээхээ сайн мэддэг  Орон зайд бус, цаг хугацааг шүтэж ажилладаг  Дүгнэлт, шинжилгээг илүү хурдан гаргана  Техник, технологи, шинжлэх ухааны дэвшлийг илүү түргэн хүлээн авч чаддаг  Соёл эзэмших, шинэ орчинд дасахдаа сайн  Найз нөхдөөсөө олдгоос илүүг дайснаасаа суралцдаг  Хувь заяаныхаа боол нь бус оюун ухааныхаа эзэн нь байдаг амьдралын 10 хувь нь төөргөөс, 90 хувь нь түүнд хандах реакцаас хамаардаг  Урт насалдаг. Нас өндөр болсон хойноо ч зөнөглөдөггүйг шинжлэх ухаан баталжээ.
  3. 3. ДҮГНЭЛТ, ШИНЖИЛГЭЭ ХИЙХ - Бодит нөхцөл байдлаа SWOT шинжилгээний аргаар тодорхойлох S – strength -давуу тал W – weakness - сул тал O – opportunity - боломж T – threats – эрсдэл - Зорилтуудаа зөв, оновчтой тодорхойлж чадсан эсэхийг “SMART” буюу ухаалаг шинжилгээний аргыг хэрэглэн шалгаж болно.  S- Specific – Тодорхой байх  M – Measurable – Хэмжиж болохуйц  A – Achievable – Хүрч болохуйц  R – Realistic – Бодитой  T – Time – Хугацаатай цагийн менежмент Гадаад хүчин зүйл Дотоод хүчин зүйл О -боломжууд Т – аюул, эрсдэл S – давуу тал Улам боловсронгуй болгож ашиглах Даван туулах, ялж гарах W – сул тал Судлах, шинжлэх, засах Сарниулах, зайлуулах
  4. 4. БОЛОВСРОХ АНХНЫ АЛХМУУД  IQ-гээ тогтоох Анх 1905 онд Францын эрдэмтэн Альфред Бинэ санаачилжээ. Нормоос дээгүүр бол гоц, сод, гени, харин нормоос доогуур бол идиот, дебил, дүйнгэ  Хурдан уншиж сурах Ердийн хүн 1 минутад 200 үг уншдаг бол дэлхийн хурдан уншилтын аварга Жон Адамс 1 минутад 3850 үг уншсан байна  Хошин шогийн мэдрэмжээ хөгжүүлэх  Компьютер сурах Хүн төрөлхтөний хамгийн том 3 нээлт: гал, дугуй, компьютер  Гадаад хэл сурах
  5. 5. БОЛОВСРОХ ЧАДВАРУУД ХЭЛЭХҮЙН 4 ЧАДВАР  Сонсож сурах  Ярьж сурах  Уншиж сурах  Бичиж сурах СУРАЛЦАХУЙН 4 ЧАДВАР  Мэдэхийн тулд суралцах: мэдэхүйн чадвад  Хийхийн тулт суралцах: гүйцэтгэхүйн чадвар  Оршин байхын тулд суралцах: амьдрахуйн чадвар  Хамтран амьдрахын тулд суралцах: нийгэмшихүйн чадвар
  6. 6. БОЛОВСРОЛ ОЮУНУХААН АМЬДРАХУХААН СЭТГЭЛИЙНТЭНХЭЭ ХАРИЛЦАХЧАДВАР ЭРҮҮЛМЭНД
  7. 7. ОЮУН УХААН Софокл: “Оюун ухаан нь аз жаргалын төрүүлсэн эх нь” Сократ. “Оюун ухаан бол тэнгэр, газрын хаан нь юм” Л.Толстой: “Оюун ухаан гэдэг нь хүний амьдралыг заагч тэр зүйл мөн” Демокрит” “Их мэдэх нь чухал бус, гол нь оюун ухаанаа хөгжүүлэх явдал” Оюун ухаан нь хүн бүрт байдаг ч гагцхүү хэмжээ нь өөр өөр. Оюун ухааны язгуур үндсийг тав ангилсан байдаг.  Таньж мэдэхүйн ухаан  Бүтээж туурвихын ухаан  Урлахуйн ухаан  Харьцахуйн ухаан  Хайрлаж дурлахуйн ухаан Оюун ухаан буюу интеллект нь  Танин мэдэхүйн төрөлхийн нийтлэг чадварууд  Мэдлэг олж авах чадвар  Мэдлэгийг эргэцүүлэн тунгаах чадвар  Хийсвэрлэн сэтгэн бодох чадвар юм. Оюун ухааныг олон талаас нь тодорхойлж болдог. Судалгаагаар интеллектийн 120 орчим чадвар буй гэж үздэг. Тэдгээрийн 70 гаруйг нь IQ тестийн тусламжтайгаар хэмжиж болдог аж.
  8. 8. ОЮУНЫ ЧАДАМЖ А. Хэл ярианы чадамж  Миний хувьд ном бүхнээс чухал  Унших, бичих, ярихынхаа өмнө би өөрөө өөртэйгөө ярьдаг  Радио, хуурцаг сонсоод телевиз, кино үзсэнээс илүү их зүйл мэдэж авдаг.  Үгийн сүлжээ бөглөх, оньсого таавар таах дуртай.  Давхар утгатай үгс, утга битүүлэг гүн ухааны шүлэгт дуртай.  Хүмүүс миний хэлсэн, бичсэн зүйлийн утгыг ойлгохыг хичээдэг, тайлбарладаг,  Хэл, утга зохиол, нийгэм судлал, түүх сонирхол татдаг.  Машинаар явахдаа орчноосоо илүү замын тэмдэг, самбарыг анхаардаг.  Би яриандаа уншсан, сонссон зүйлээсээ ишлэл татдаг зуршилтай.  Сэтгэлээ уудлах гэж өдрийн тэмдэглэл хөтлөх, өгүүлэл, эргэцүүлэл бичих дуртай. Б. Логик, математикийн чадамж  Би тоог цээжээр хурдан боддог.  Математикийн шинжлэх ухаан миний хамгийн дуртай хичээл.  Логик сэтгэлгээг хөгжүүлэх, ухаан тэлэх бодлого бодох дуртай.  Аливаа юмс, үзэгдлийн шинж тэмдэг, давтамж, ,логик дарааллыг тайлахыг оролддог.  Шинжлэх ухааны нээлт, электроникийн дэвшлийг ихэд сонирхдог.  Би шинжлэх ухаанд итгэдэг. Юм бүхэн зүй тогтолтой, уялдаа холбоо, тайлалтай.  Байгалийн өвөрцөц тогтоц, үзэгдэл, үл мэдэгдэх нисдэг биет, сүнс надад сонирхолтой.  Хүмүүсийн харьцаа, гэр бүл, нийгэмд болж байгаа зүйлийн зүй тогтлыг олох дуртай.  Аливаа зүйлийг хэмжиж, зэрэглэл тогтоох, урьдчилан таамаглах, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх таалагддаг.
  9. 9. ОЮУНЫ ЧАДАМЖ В. Хараа-орон зайн чадамж  Нүдээ аниад ямар нэгэн юмыг тодорхой дүрслэн харж чаддаг.  Би өнгө сайн ялгадаг, өнгөний мэдрэмжтэй.  Эргэн тойронд үзэж харсан зүйлийнхээ “дүрс бичлэгийг” санаандаа олон хийдэг.  Рубикийн шоо, монгол наадгай, бусад эвлүүлдэг тоглоомонд дуртай.  Унтаж амрахдаа хөдөлгөөнтэй үйл явдалтай зүүд зүүдэлдэг.  Танихгүй, урьд нь явж байгаагүй газар замаа олоод явж чадна.  Зурах, дуурайлгаж зурах дуртай.  Миний хувьд алгебраас геометр нь илүү хялбар.  Шувуу нисэх өндрөөс эгц доошоо харахад юмс хэрхэн харагдахыг дүрсэлж чадна.  Зузаан ном уншсанаас зурагт үзүүлэн, чимэглэл ихтэй материалыг илүүд тооцдог. Г. Бие бялдар, хөдөлгөөний чадамж  Биеийн тамираар тогтмол хичээллэдэг.  Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй сууж чаддаггүй.  Оёж нэхэх, мужаан, засвар, барилгын засвар хийж, гараа ажиллуулж байх таатай.  Алхаж, гүйж, усанд сэлж байхад хамгийн сайхан санаанууд толгойд орж ирдэг.  Чөлөөт цагаараа гэртээ сууж, хэвтэх бус, гадуур явах дуртай.  Хүмүүстэй харилцахдаа гараа хөдөлгөн биеийн хэлэмж, дохио зангааг олонтаа хэрэглэдэг.  Юмсыг танин мэдэхийн тулд гараараа тогшиж үзэх хэрэгтэй байдаг.  Салхи татуулан давхих, уул хаданд авирах, ширүүн урсгалт голд завиар аялах зэрэг авхаалж самбаа сорьсон үйлдэл хийхээс буцдаггүй.  Өөрийгөө чийрэг, хөдөлгөөний эвсэл сайтай гэж тооцдог.  Аэробек, бүжиг, гимнастикаар оролдох, хөдөлгөөний шинэ ур чадварын тухай дүрс бичлэг үзэх дуртай
  10. 10. ОЮУНЫ ЧАДАМЖ Д. Хөгжим хэмнэлийн чадамж  Би аятайхан дуулдаг, зөв хоолойтой.  Хөгжмийн нот буруу дуугарахыг анзаарч мэддэг.  Радио, дүрс бичлэг, кассет, компакт диск сонсох дуртай.  Багаасаа хөгжимд дуртай, хөгжим тоглож чадна.  Хөгжимгүй бол миний амьдрал ямар ч сонирхолгүй.  Радио, ФМ, телевизээр сонссон дуу хөгжмөө алхаж явахдаа дуурайж аялдаг  Өгөгдсөн аялгууг хөгжмийн ямар нэгэн зэмсгээр шууд тоглож чадна.  Дуу хөгжмийн олон ая мэднэ. “Аяыг таа” нэвтрүүлэгт оролцвол ялчих байх.  Аль нэг аяыг нэг хоёр сонсоод эргээд зөв аялан дуулж чадна.  Гадуур явах, юм хийх, усанд орох үедээ юм л бол дуулж байдаг. Е. Харилцааны чадамж  Хөршүүд, найз нөхөд надаас зөвлөгөө авдаг.  Ганцаарчилсан спортыг бус гар бөмбөг, сагс зэрэг багийн тоглолтыг илүүд үздэг.  Бэрхшээл, хүнд сурталтай тулгарахад хэн нэгнээс зөвлөгөө, туслалцаа авахыг эрмэлздэг.  Дотны найз гурваас доошгүй байгаа.  Компьютер тоглоомны оронд олуулаа шагай, хөзөр тоглох нь дээр.  Чаддаг, мэддэг бүхнээ бусдад зааж, зөвлөдөг.  Олон хүмүүсийн дунд байх нь миний хувьд маш таатай санагддаг.  Хүн ихтэй газар очих, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцох дуртай.  Гэртээ ганцаар байснаас хөгжилтэй, сонирхолтой хүмүүстэй үдшийг өнгөрүүлэх нь дээр  Би өөрийгөө удирдагч гэж үздэг.
  11. 11. ОЮУНЫ ЧАДАМЖ Ж. Бие хүний дотоод интеллект буюу өөрийгөө удирдах чадамж  Амьдралын чухал асуудлыг үе үе тунгаан бодож цагаа өнгөрөөдөг.  Өөрийгөө мэдрэх, итгэлтэй болохын тулд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх газар очиж чадна. Бясалгах, өөдрөг явах тухай семинарт суудаг.  Бодит байдлыг ойлгон бэрхшээлийг тэвчээртэй давж чадна.  Өөрийн гэсэн сонирхон цуглуулдаг зүйлтэй, хоббитой.  Тогтмол баримталж явдаг зан үйлтэй, амьдралын зорилготой, төлөвлөгөөтэй.  Амралтын өдрөөрөө ганцаараа ой модонд очихыг хүсдэг.  Өөрийгөө сэтгэлийн тэнхээтэй, бодлоготой хүн гэж үздэг.  Бодол санаа, төлөвлөснөө мартахгүйн тулд өдрийн тэмдэглэл хөтөлдөг.  Өөрийн гэсэн бизнестэй байх талаар нэлээд сайн боддог.  Жаргал дааж, байгаа юмаараа бахархах сэтгэл зүйн бэлтгэл надад бий.

×