SlideShare a Scribd company logo
1 of 7
ХУВИЛБАР 2

1. Энеолитийн үе аль үеийг улбаалан залгаж хөгжсөн бэ?
       А. Доод палеолит           B. Дунд палеолит             С. Дээд палеолит
       D. Мезолит                 E. Неолит
2. Өнөөдөр түүхийн шинжлэх ухаан Монгол нутагт хэдийд анх хүн амьдарч байсан гэж
   үзэж байна?
       А.200 мянган жилийн тэртээ         B. 500 мянган жилийн тэртээ
       С. 600 мянган жилийн тэртээ        D. 800 мянган жилийн тэртээ
       E. 1 сая жилийн тэртээ
3. Хүннү Хан улсын хооронд мэө 198 онд гэрээ байгуулагджээ. Энэ нь одоогоос хэдэн
   жилийн өмнө болсон бэ?
       А.2100 гаруй жилийн тэртээ                B.2200 гаруй жилийн
       С.2000 жилийн              D.1800 жилийн тэртээ         E. 1900 жилийн тэртээ
4. БНМАУ-ын үед Шинэ эргэлтийн бодлогын эхний үр дүнг МАХН-ын IX их хурал
   гаргажээ. Энэ нь Шинэ эргэлтийн бодлого хэрэгжснээс хойш хэдэн жилийн дараа
   болсон бэ?
       А. 1 жилийн    B. 3 жилийн     С. 4 жилийн         D.5 жилийн     E.6 жилийн
5. 1921-1924 онуудад эдийн засгийн салбарт авсан дараах арга хэмжээнүүдийг
   шийдвэр гарсан хугацаагаар эхнээс нь эхлэн эрэмбэл.
   1.”Гадаадын пүүсүүдэд төлөх иргэдийн ба улсын бүх өрийг хүчингүй болгосон”
   засгийн газрын тогтоол гарав.
   2. “Худалдааны пүүс ба үйлдвэрийн эздээс татвар хураах дүрэм”-ийг мөрдөж
   эхлэв. 3.Гаалийн шинэ дүрэм мөрдөж эхлэв.
   4. “Эдийн засгийн үндсэн бодлого” баримт бичгийг батлан гаргав
       А. 1,3,2,4    B.1,2,3,4      С. 4,3,2,1        D. 1,4,2,3           E.1,3, 4, 2
6. Дараах он цаг хийгээд үйл явдлыг болсон хугацаагаар нь харгалзуулан нэрлэ.
     А.Шинэ эргэлтийн бодлого хэрэгжиж эхэлсэн                        1.1936
     B. “Сэхээтний төөрөгдөл” гэгчийг гаргасан                        2.1945
     С. Монгол-Оросын хооронд харилцан туслалцах проткол
        гэрээ байгуулагдсан                                           3.1932
     D. Тусгаар тогтнолын асуудлаар бүх ард түмний
        санал хураалт явагдсан                                        4.1956

      А. a3,b4,c1,d2            B. a4,b3,1,d2.      С. a3,b4,c2, d1.
      D. a1,b4,c3,d2.           E. a2,b4,c1,d3.
7. Монгол нутгаас олдсон доод палеолитын үеийн дурсгалд үл хамаарах газрыг дор
   нэрлэсэн байна уу?
      А. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Ярх уул
      B. Өмнөговь аймгийн нутгийн урд зах, улсын хилийн ойролцоо орших Оцон
         Мааньтийн суурин
      С. Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших Цагаан агуйн суурин
      D. Өвөрхангай аймгийн Богд, Өмнөговь аймгийн Булган сумын нутгийн хилийн
         дээс орчмын Цахиуртын суурин
      E. Энд тийм газар дурьдагдаагүй байна
8. Орчин үеийн хүн буюу homo sapiens sapiens үйл явц хэдийд шувтарсан бэ?
      А. Палеолитийн эхэн үед. B.Доод палеолитийн үед      С.Дунд палеолитийн үед
      D. Палеолитийн төгсгөлөөр.       E. Неолитийн үед
9. XV-XVII зууны үед баруун Монгол хаана төвлөн оршиж байсан бэ?
      А.Монгол орны төв хэсэг     B.Тэнгэр уул орчим       С.Зүүн өмнөд хэсэгт
D. А ба В хариулт хамаарна.         Е. В ба С хариулт хамаарна.
10. 1923-1924 онд орон нутгийн захиргааг өөрчлөн байгуулах ажил хийж, аймгуудын
    уламжлалт нэрийг өөрчилжээ. Тэдгээр нэрийг зөв оноо.
        1.Засагт хан аймаг                  A.Богд хан уулын аймаг
        2.Сайн ноѐн хан аймаг               B.Хан хэнтий уулын аймаг
        3. Түшээт хан аймаг                 С.Цэцэрлэг мандал уулын аймаг
        4.Сэцэн хан аймаг                   D.Хан тайшир уулын аймаг
        A.1d, 2c, 3a, 4b            B. 1d, 2c, 3b, 4a                    С. 1d, 2a, 3c, 4b
        D. 1c, 2d, 3a, 4b           E. 1d, 2c, 3a, 4c
11. Хүннүгийн үеийн алдартай дурсгалуудын нэгэн болох Ноѐн уулын дурсгал аль
    аймгийн нутагт байдаг вэ?
        А. Архангай          B.Төв          С.Хэнтий       D.Сэлэнгэ        E. Булган
12. Монголын нууц товчооны 65 дугаар зүйлд “Нуган хөвгүүн маань нутгаа харъюу.
    Охин хөвүүн маань өнгө үзэгдьюү” хэмээсэн байдаг. Энэ ямар утгыг илэрхийлж
    байна бэ?
        А. Эрэгтэй хүүхэд эх нутгаа сахиж эзэмшинэ.
        B.Эмэгтэй хүүхэд хадамд гарч, харьд очно
        С.Энгийн толгой холбон хэлсэн агаад тодорхой утга үл агуулжээ
        D.А ба В хариулт хамаарна.
        E. В ба С хариулт хамаарна.
13. Тулуйн хүү Хүлэгүгийн Иранд байгуулсан улсыг түүхэнд ямар улс хэмээн
    нэрлэдэг вэ?
        А.Цагадайн улс       B.Иран     С.Монгол улс D.Султаны улс E.Эл хант улс
14. Бат хааны үндэслэн байгуулсан улсыг түүхэнд хэрхэн нэрлэдэг вэ?
        А.Алтан ордон улс           B.Эл хант улс                 С.Цагадайн улс
        D. Юань улс                 E. Оросын хаант улс
15. Японы эсрэг 1945 оны дайнд баатарлаг гавъяа байгуулан, БНМАУ-ын баатар
    цолоор шагнуулсан хүмүүсийг нэрлэ.
        А. Л.Дандар, Ц.Олзвой, П.Чогдон                    B. Л.Дандар, Ц.Олзвой, Л.Аюуш
        С. Л.Аюуш, Д.Данзанванчиг,П.Чогдон
        D. Ц.Олзвой, П.Чогдон, Д.Данзанваанчиг             E. Л.Дандар, Л. Аюуш
16. 1945 оны Японы эсрэг дайнд оролцсон дайчдын гэгээн дурсгалд зориулсан хөшөө
    хаана байдаг вэ?
        А. Жанчхүүгийн даваанд              B. Халхын голд
        С. Японы Тохио хотод                D. Монголын Улаанбаатар хотод
        E. Дорнот аймагт
17. XII зуны эцсээр Гурван мэргидийн гол тэргүүлэгч нь аль аймаг байсан бэ?
        А.Удуйд мэргэд                      B.Увас мэргид                С.Хаад мэргид
        D. a ба b хариулт хамаарна                  E.b ба с хариулт хамаарна.
18. Найманы ханлигийн нэрийн үүсэл нь:
        А.Газар усны нэрээс                   B.8 аймагтай гэсэн тооны нэрээс
        С.Аймгийн тэргүүлэгчийн нэрээс D.Гол овгийн нэрээс
        E. Шашин шүтлэгтэй холбоотой
19. ХХ зуунд Монголын уран зохиолын өв санд орж ирсэн дор дурьдсан романуудаас
    Ш.Нацагдоржийн зохиолыг нэрлэ.
        А.”Газар шороо”             B. “Үүрийн туяа”              С. “Мандухай сэцэн”
        D. “Манан будан”            E. “Их хувь заяа”
20. Улс төрийн бутралын үеийн зүүн монголын бүрэлдэхүүнд багтаж байсан зүүн
    гарын 3 түмэнг нэрлэ.
        А.Ордос, 12 түмэд, болон юншээбү,харчин, асуд
B.Халх, цахар, урианхай                 С. Халх, ордос, урианхай
       D. Халх, цахар, түмэд                   E. Халх, Түмэд, Ордос
21. Манж Чин улсын үед Монголыг захирах төрийн дээд эзэн нь хэн байв?
       А.Халхын хангууд           B.Халхын аймгийн чуулганы дарга нар
       С.Манжийн эзэн хаан        D.Халхад байсан манж жанжин, сайдууд
       E. Богд Жибзундамба хутагт
22. Өмч хувьчлалын эрхийн бичгийг (энгийн ярианд “тасалбар” хэмээн нэрлэж байсан)
    хэнд олгосон бэ?
       А. 1991-Ү-31 ний өдөр хүртэл монгол улсад амьдарч байсан бүх хүмүүст
       B. Монгол улсын бүх иргэдэд
       С. Монгол улсын зөвхөн насанд хүрсэн иргэдэд
       D. 1991-Ү-31 ний өдөр буюу түүнээс өмнө төрсөн монгол улсын иргэдэд
       E. Монгол улсын өрхөөр нэгж болгон хуваарилан олгосон

23. Увс аймгийн Улаангомын ойролцоох Чандмань уулын соѐл аль үед хамаарах вэ?
       А. Неолит                   B. Энеолит                  С. Мезолит
       D. Хүрэл,Төмөр зэвсгийн түрүү үе                 E. Дээд палеолит
24. Сурагч Батын аав Дорж одоогийн Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт төржээ.
    Энэ нь уламжлалт засаг захиргааны хуваариар аль аймаг вэ?
       А. Засагт хан аймаг         B.Түшээт хан аймаг          С. Сайн ноѐн аймаг
       D.Сэцэн хан аймаг           Е.Дөрвөд Далай ханы аймаг
25. Дор өгүүлсэн монгол зүтгэлтнүүдээс хэн нь 1577 оны орчим Төвөдийн бурхны
    шашны шар малгайтны тэргүүн Содномжамцад шавь орсон бэ?
       А. Түмэдийн Алтан хан       B. Хутугтай сэцэн хунтайж С. Түмэн засагт хаан
       D. А ба В хариулт хамаарна.        E. В ба С хариулт хамаарна
26. Их Монгол улсын үеийн төрийн зарим албан тушаалтан эрх мэдэлтэн ямар
    үүрэгтэй байсныг оноон нэрлэ.
       1.Улсын заргач       А.Хамгийн чухал , хамгийн хүнд бэрх дайнд явдаг.
       2. Төрийн бэхи       B.Улс орны нүд чих болж, хууль дүрэм боловсруулан
                              сахиулна
       3.Дөрвөн нохос      С.Төрийн чухал хэрэг эхлэх өлзийт өдрийг сонгох, цаг зүг,
       (жанжин)             чигийг заах
           A.1c,2b,3a   B. 1a,2b,3c С. 1c,2a,3b         D. 1a,2b,3c E. 1b,2c,3a
27. Монгол нутгаас хичнээн тооны буган хөшөө олдоод байна бэ?
       А. 700 орчим     B. 550 орчим      С. 400 орчим D.300 орчим        E.800 орчим
28. Сяньбийн “Тоног авах ѐс” гэж ямар ѐсыг хэлж байсан бэ?
       А.Толгойн үсээ хусах
       B.Дайсан этгээдийн толгойн оройн хуйхыг өвчин авдаг
       С.Толгой дээрээ хөхөл маягийн үс үлдээх
       D.Эдгээрийн аль алиныг нь хэлдэг                 E.А ба С хариулт хамаарна
29. Халхын дөрвөн аймгийн хан, ноѐд, түшмэл, да лам нарын 1911 оны YII сард болсон
    нууц зөвөлгөөнд оролцогчдын дийлэнх нь Шинэ засгийн бодлогын талаар ямар
    саналтай байсан бэ?
           А. Шинэ засгийн бодлогыг эсэргүүцэж байсан.
           B.Шинэ засгийн бодлогыг монголчуудын уламжлалт шашин, ѐс, зан заншилд
              нийцнэ хэмээн дэмжиж байв.
           С. Шинэ засгийн бодлогыг харзнах, хүлээх байдалтай байв.
           D. Манжийн төрд уг бодлогоо хэрэгжүүлэх санал тавихаар шийдвэрлэсэн
           E.Шинэ засгийн бодлогыг хэрэгжүүлэх арга замаа тодорхойлсон
30. Алтан ханы зарлигаар Сэцэн хунтайжийн зохиосон шашны цаазад тусгагдаагүй
    заалтыг дор өгүүлсэн үү?
        А.Үхэгсэдийг оршуулахад хойллог хийх
        B. Жил ба сар дутам амьтан, малын амь таслахыг тэвчиж мацаг барих
        С.Цоржийг хунтайжтай, равжамба гавжийг тайж нартай, гэлэнг тавнан
        хонжинтой адил эрхтэй болгох
        D.Лам нар номын ѐсыг зөрчин гэргий авбаас сүм хийдээс үлдэн хөөх
        E.Энд тийм заалтын тухай өгүүлээгүй байна.
31. Б.Я.Владимирцов нарын эрдэмтэд Монгол аймгуудыг “Талын нүүдэлчид”, ”Ойн
    иргэн” гэж хоѐр хуваасан байдаг. “Талын нүүдэлчин” аймгийн голлон эрхлэх аж
    ахуйг тэрбээр ямар аж ахуй байсан гэж үзэж байв?
        А. Ан гөрөө                        B. Мал аж ахуй    С. Газар тариалан
        D. Гар үйлдвэрлэл                  E.Худалдаа
32. Шүтлэгийн нэгэн хэлбэр болох Дом шившлэг буюу маги хэмээх ойлголтыг
    тодорхойл.
        А. Үгийн шид, хүчинд итгэн бишрэх шүтлэг
        B. Хүрээлэн буй юмс үзэгдэл нэг бүрийг цаанаа ямар нэгэн амь даагч эзэн, амьд
        зүйл байна хэмээн үзэж түүнд шүтэх
        С.Хүрээлэн буй орчныхоо онцгой содон сонин тогтоц бүхий аль нэгэн зүйлийг
        бусдаас онцлон салгаж, бишрэн шүтэх
        D. Овог, аймаг бүр өөрийгээ ихэвчлэн аль нэгэн амьтанаас гаралтай хэмээн
        үзэж, түүнийгээ шүтэх
        E. Аль нь ч биш
33. Шинэ эргэлтийн эхний жилүүдэд хөлсний хөдөлмөр болон ажилчны талаар төрөөс
    ямар чиг шугам баримталж байв?
        А. Хувийн аж ахуйдаа хөлсний ажилчин хэрэглэхийг зөвшөөрсөн
        B. Хувийн аж ахуйд хөлсний ажилчин хэрэглэхийг хориглосон
        С.Гэр бүлийн хүчээр аж ахуйгаа эрхэлж дийлэхгүй хөлсний ажилчин
        ажиллуулахыг зөвшөөрсөн
        D. А ба С хариулт хамаарна.
        E. А ба В хариулт хамаарна.
34. Монголын мал аж ахуйн хөдөлмөрийн уламжлалт зохион байгуулалтын үндсэн
    хэлбэр болох хот айл нь социализмын гэгдэж байсан үеийн сууриас юугаараа
    ялгаатай бэ?
        1.Нэг төрлийн хийгээд нэг насны малыг дагнан маллана.
        2.Дээрээс нь, удирдлагаас зохион байгуулна.
        3.Сайн дурын буюу нэг гол усны болон ах дүү хүмүүс, тэрчлэн амьралын
        шаардлага, аж ахуйгаа хөтлөх арга ажиллагаанаас улбаалан хамтран
        айлсана.
        4.Нэгдэлч малчдын айлсалт байна.
        5.Мал малын зах бүхий малчдын айлсалт
        6.Хөдөлмөрөө хоршсон хоршилт байдаг
        7.Мал аж ахуй эрхэлсэн хэд хэдэн өрхийн нэгдэл
        8.Ахлагч нь төрлийн хамгийн ахмад, амьдралын арвин туршлагатай хүн
        байна.
        9. Ахлагч болон туслах малчдад хуваагдана. Тэднийг удирдлагаас томилно.
        А. 3.5.8.     B.1.3.4.9.   С. 1.2.5.6.   B.3.8.      D.3.5.6.      E.3.5.9
35. Өнөөгийн монголчуудын дунд “нүдэн дээр өвдөг гарвал өвдгөөрөө домно, тэгвэл
    зүгээр болно” гэхчлэн хэлэлцдэг. Энэ нь шүтлэгийн ямар хэлбэрийн улбаа вэ?
        А. Тотемизм B. Фетишизм            С. Анимизм        D. Маги       Е. Христос
36. Монголчуудын малыг ялган таних арга ухаанд холбогдолтой зүйлийг нэрлэ.
       А. Им, тамгаар             B. Зүсээр              С. Нас шүдээр
       D.Онцгой содон шинж, зан араншингаар              E. Дээрх бүгд
37. 1943 онд сумын шүүхийн талаар авсан арга хэмжээнд аль нь хамаарах вэ?
       А.Сумын шүүхийн даргыг сумын дарга нар давхар гүйцэтгэдэг байсныг
       өөрчилсөн
       B. Анхан шатны шүүхийг хөдөлмөрчид өөрсдөө сонгох журам тогтсон
       С.Сумын шүүхийн дарга нар сумын даргын үүргийг гүйцэтгэх болсон
       D. А ба В хариулт хамаарна.                  E. В ба С хариулт хамаарна.
38. Дор өгүүлсэн зүйлүүдээс өнөөгийн өөрчлөлт, шинэчлэлийн үед хамаарах
    шинжүүдийг ялган нэрлэ.
       1. Эрх баригч нэг намын систем тогтсон.
       2. Олон намын систем тогтсон.
       3. Хувийн өмчийг хүлээн зөвшөөрсөн
       4.Нэг үзэл суртлын ноѐрхол тогтсон.
       5.Зах зээлийн эдийн засгийн тогтолцоо бүхий.
       6.Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж байсан
       7.Тэгшитгэн хуваарилах зарчим ноѐрхож байлаа.
       8.Бие даасан, олон тулгуурт, нээлттэй гадаад бодлого явуулж байсан
     А. 2.3.5.8.       B.1.4.6.7.     С.1.6.7.8          D.1.2.7.8         E.3.4.5.8
39. 1378 онд Аюушридара хааныг нас барахад Мин улсын хаанаас “Эрхэмсэг ван
    (Аюушридараг хэлж байна.)Говь газраа захирч, миний бие Дундад улсаа захирч
    байв. Эрхэмсэг вантны олон түшмэдүүд тууштай бодлого баримталснаар хил
    хязгаарт түгшүүр үймээн үгүй байлаа. Өнөө эрхэм вантанг Говь нутагт оршуулах
    гэж буйг сонсоод ихэд гашуудан, улмаар тусгайлан элч илгээж, эмгэнэл
    илэрхийлэн нас барсны хойноос мөргөл үйлдэв” хэмээн зарлиг ирүүлсэн байдаг.
    Энэ баримтаас ямар гаргалгаа хийж болох вэ?
       А. Монгол Мин улсын харилцааны шинж төрхийг өгүүлсэн байна.
       В. Хоѐр улсын харилцаа найрсаг, тайван байсан тухай өгүүлсэн аж.
       С. Монгол Минг улсын хаад тус тусын газар орноо эзэмшин байх эрх мэдлээ
           хүлээн зөвшөөрсөн
       D. Бүгд хариулт зөв.                  Е. В ба С хариулт зөв
40. 1937-1939 онд явагдсан улс төрийн хэлмэгдүүлэлтийн оргил үед зохиомол хэрэгт
    холбогдуулан 30000 шахам хүнийг баривчлан, 20000 гаруйг нь цаазалсан ба
    тэдний 17000 шахам нь лам нар байв. Тэрчлэн олон эмэгтэйчүүд, мөн
    Г.Дэмидийн төрсөн эцэг, ах, дүү, З.Шижээгийн төрсөн эцгийг 2 ахынх нь хамт
    цаазалсан гашуун баримт байдаг. Энэ баримтаас дорх дүгнэлтүүдийн алийг
    хийж болох вэ?
       А. Энэхүү хэлмэгдүүлэлт нь юуны өмнө лам нарын эсрэг чиглэсэн байна.
       В. Хэлмэгдүүлэлтэнд түүнд өртөгсдийн эцэг, ах дүүс, төрөл төрөгсөд хүртэл
           хамрагдсан байна.
       С. Энэ бол олон мянган гэм зэмгүй хүмүүсийн амь насыг хороосон
           аймшигтай хэрэг
       D. Дээрх дүгнэлтүүд хамаарна.                    Е. А ба В хариулт хамаарна.
41. 1851 онд Түшээт хан аймгийн засаг Базарсадын хошуунд худалдаачин Далай өр
    нэхэж 12 сар буюу нэг жил суужээ. Далай энэ хугацаанд монгол гэр нэгийг
    бариулан, хүнсэнд 60 хонь идэж, 12 хатуу цай ууж, буцахдаа замын хүнс хэрэглэлд
    2 хонь, 20 шар цай, уналга морь, ачлагын тэмээ бүрэн хэрглэлтэй майхан
    хошуунаас гаргуулан авсан байна. Энэ баримтанд ямар гаргалгаа хийж болох вэ?
А.Хятад худалдаачдын өр нэхэхээр явж байгаа хугацааны зардлыг монголчууд
          гаргадаг байжээ.
       B. Хятад худалдаачид өр нэхэн тодорхой хугаццагаар оршин суудаг.
       С. Монголчуудад хятад худалдаачид өр нэхэхээр явахдаа ихээхэн дарамт
           учруулдаг байлаа.
       D. Дээрх бүгд хамаарна.                           E. А ба В хариулт хамаарна.
42. Дор өгүүлсэн зүйлээс Монголын нэгдсэн улс байгуулагдах түүхэн боломжийг
    ялгаж нэрлэ.
       А. Аймаг хоорондын зөрчил тэмцлийг намжаах
       B. Улс төрийн бүлэглэлүүдийн хоорондын тэмцлийг зохицуулах
       С. Зүрчидийн Алтан улсын улсын эсрэг хүчээ нэгтгэх
       D. Хамаг Монголын ханлигийн нэгдэл сэргэсэн
       Е. Нийгмийн доторх анги, давхаргуудын хоорондын зөрчил тэмцлийг зогсоох
43. Саган сэцэнмй “Эрднийн товчи”-д “Түмэдийн Алтан ханы … Молан хатан Төвэд
    тайж хэмээх ганц хөвүүнтэй, тэр хөвүүн нь үгүй болсонд хатан эх нь хилэнцээс үл
    айхын тул зуун хүний хүүхнийг (хүүхдийг) алж дагуулах, зуун ингэний ботгыг алж
    буйлуулах хэмээн дөч илүү хүүхдийг алуулан бүхийд их улс эвдрэл болоход
    завдахад … алахаа огоорчээ” хэмээжээ. Эл баримтанд ямар мэдээлэл агуулагдаж
    байна вэ?
       А. Бөөгийн мөргөлийн хойлоглох зан үйлийн тухай өгүүлжээ.
       B. Олон түмэн Молан хатны энэхүү үйлийг эсэргүүцжээ.
       С. Түмэдийн Алтан хан Төвэд гэдэг хүүтэй байжээ.
       D. Дээрх бүгд хариулт хамаарна.                   E. Зөвхөн А хариулт хамаарна
44. Эртний хүмүүсийн дор өгүүлсэн амьдрал, үйл ажиллагааны хэрэгцээ
    шаардлагуудаас аль нь химийн мэдлэг ухаан үүсэхэд илүү нөлөөлсөн бэ?
       А. Мал аж ахуй үүссэн, эцэг малыг сонгон тавих зэргээр арга ажиллагаа нь
          боловсронгуй болсон
       B. Газар тариалан үүсч, ажлыг тодорхой, тохиромжтой хугацаанд хийх
           шаардлага
       С. Малаа тоолох, бүтээгдэхүүний солилцоо хийх хуваарилах шаардлага
       D. Хөдөлмөрийн хийгээд агнуурын багаж зэвсгийг боловсронгуй болгох
       E.Шавар ваар ав хийж, хоол хүнсээ хадгалах, болгох
45. Хүннү гүрний дэлхийн болон бүс нутгийн түүхэн гүйцэтгэсэн үүргийг үнэлэхдээ
    илүүц зүйл өгүүлсэн байна уу?
       А. Төв Азийн нүүдэлчдийн угсаа гарвалын нэгдэл, угсаатны адилсал бүрэлдэн
           тогтоход чухал үүрэг гүйцэтгэсэн
       B. Хүннүгийн соѐл Төв Азийн нүүдэлчдийн тухайн эрин үеийн тодорхойлогч гол
          соѐл байлаа.
       С.Хятадын умар зүг нутгаа тэлэх бодлогыг тогтоон барьж байсан учир түрэг,
           манж, түнгүс, перс зэрэг олон угсаатнууд хятадын түрэмгийлэлд авталгүй
           бие даасан улс байгуулах боломжийг бүрдүүлсэн
       D. Хүннүчүүдийн Европт байгуулсан Аттилагийн улс Ромын эзэнт улс задрахад
           гол үүрэг гүйцэтгэж, олон улс орныг бие даан хөгжих замыг нээсэн
       E. Энд тийм зүйл өгүүлээгүй байна.
46. Дарлигин аймгийн язгууртнууд Ойн иргэд, Хоритүмэдээс бэр буулган ураг
    барилддаг байсны учир холбогдлыг тайлбарла.
       А. Өөр овгоос гэрлэдэг ѐс нэгэнт тогтсоныг харуулж байна.
       B. Угсаа гарал нэгтэй монголчуудыг өөрийн найдвартай холбоотон болгох
       С. Дарлигин аймаг өөрийн нэр хүнд нөлөөгөө бэхжүүлэх
       D.Дээрх бүгд                        E. А ба С тайлбар хамаарна.
47. Судлаачид Чингис хааныг цэргийн суут жанжин байсан хэмээн үзэж түүний энэ
    шинжийг илэрхийлсэн үндэслэлүүдийг гаргасан байдаг. Энэхүү үндэслэлүүдэд юу
    багтаж байна вэ?
       А. Цэргээ хайрлан захирдаг жанжин байжээ.
       B. Тулалдах этгээдээ сайтар тагнан мэдэж, хот улс бүрт тохирсон арга тактик
           боловсруулан хэрэгжүүлж чаддаг
       С. Цэргээ төмөр мэт сахилга баттай, сайн зохион байгуулалттай болгож чадсан
       D. Маш наийн боловсруулсан стратеги тактикийн ачаар дайн тулаанаас хохирол
          харьцангуй бага амсахыг эрхэмлэдэг байжээ                E. Дээрх бүгд
48. Юань гүрний үед хүн амаа Монгол, өнгөт нүдтэн, умард хятадын, өмнөт хятадын
    гэж 4 хуваан ялгавартайгаар хандаж байжээ. Үүний учир холбогдлыг хэрхэн
    тайлбарлах вэ?
       А. Монгол төрийн албанд ажиллуулах зэрэг дэвийг бий болгосон хэрэг
       B. Хятадуудыг өөр хоорондоо нэгдэж, монголчуудын эсрэг тэмцэхээс
          сэргийлсэн
       С. Энэ нь тохиолдлын зүйл байлаа.        D. А ба В хариулт хамаарна.
       E. В ба С хариулт хамаарна.
49. Халхын сурвалжтан ноѐдын дотроос Лигдэн хааныг тууштай дэмжсэн хүн бол
    Түшээт ханы дотор тусгай албаттай, Халхын зүүн гарын нөлөө бүхий ноѐдын нэг,
    Гэрсэнз Жалайр хунтайжийн хөвгүүн Онохуй Үйзэнгийн тавдугаар хүү Бахарай
    хошуучийн ахмад хөвгүүн Цогт тайж байлаа. Цогт тайж чухам яагаад Лигдэн хааныг
    дэмжиж, түүний талд байсан бэ?
       А. Цогт тайжийн эх оронч үзэл, улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалах гэсэн чин
          эрмэлзлэл
       B.Тухайн үед Халхын ноѐдын хооронд гарч байсан тэмцэлд Лигдэн хутагтыг
          тууштай дэмжиж байсан Цогт ялагдан нутгаасаа шахагдан гарч, Хөх нуурт
          очсон
       С.Цогт тайж, Лигдэн хаан нар хоѐул бурхны шашны улааны урсгалыг
         баримталдаг байсан
       D. Дээрх бүгд хамаарна.                 E. В ба С хариулт хамаарна.
50. 1913 онд Бээжин хотод Хятад-Орос улсын хооронд Монголын талаар нууц
    хэлэлцэээний хурал нээж хэлэлцэн тогтсон, илэрхийлэн гаргасан бичгийн нэгдүгээр
    зүйлд “Орос улс Дундад улсын Гадаад монголыг хэмжээтэйгээр эзэрхэхийг
    зөвшөөрөн хүлээв”, хоѐрдугаар зүйлд “Дундад улс Гадаад монголын өөртөө
    эзэрхэхийг зөвшөөрөн хүлээв” гэжээ. Мөн Уг гэрээ бичгийн хавсралтын хоѐрдугаар
    зүйлд “Аливаа гадаад Монголын засгийг засах ба газар дэлхий лугаа холбогдох
    хэрэг зүйлд холбогдох зүйлийг Дундад засгийн хэрэг шийтгэх газраас Орос улсын
    засгийн газар лугаа нийлэн зөвлөх ба Гадаад Монгол мөн тэр хэрэгт зөвлөлдөж
    болох явдлыг зөвшөөрөв” гэж заажээ. Энэ баримтанд ямар гаргалаа хийж болох
    байна вэ?
       А. Хятад Монгол улсыг өөртөө эзэрхэхийг оролцогч талууд хүлээн зөвшөөрчээ.
       B. Монголын дотоод бодлогын асуудлыг Хятад ба Орос улс зөвлөн шийдвэрлэх
       С. Монголын гадаад бодлогын асуудлыг Хятад ба орос улс зөвлөн шийдвэрлэх
       D. Өөрийн асуудлыг шийдэхэд Монголын тал зөвлөлдөж болох
       E. Дээрх бүгд

More Related Content

What's hot

800.mn - 2009 Монгол улсын түүх ЭЕШ by byambaa avirmed
800.mn - 2009 Монгол улсын түүх ЭЕШ by byambaa avirmed800.mn - 2009 Монгол улсын түүх ЭЕШ by byambaa avirmed
800.mn - 2009 Монгол улсын түүх ЭЕШ by byambaa avirmedБямбаа Авирмэд
 
800.mn - 2007 Монголын түүх ЭЕШ by byambaa avirmed
800.mn - 2007 Монголын түүх ЭЕШ by byambaa avirmed800.mn - 2007 Монголын түүх ЭЕШ by byambaa avirmed
800.mn - 2007 Монголын түүх ЭЕШ by byambaa avirmedБямбаа Авирмэд
 
түүх хувилбар D
түүх хувилбар Dтүүх хувилбар D
түүх хувилбар Dtungalag
 
9 р анги
9 р анги9 р анги
9 р ангиKhandaa28
 
монголын түүх
монголын түүхмонголын түүх
монголын түүхtungalag
 

What's hot (6)

800.mn - 2009 Монгол улсын түүх ЭЕШ by byambaa avirmed
800.mn - 2009 Монгол улсын түүх ЭЕШ by byambaa avirmed800.mn - 2009 Монгол улсын түүх ЭЕШ by byambaa avirmed
800.mn - 2009 Монгол улсын түүх ЭЕШ by byambaa avirmed
 
800.mn - 2007 Монголын түүх ЭЕШ by byambaa avirmed
800.mn - 2007 Монголын түүх ЭЕШ by byambaa avirmed800.mn - 2007 Монголын түүх ЭЕШ by byambaa avirmed
800.mn - 2007 Монголын түүх ЭЕШ by byambaa avirmed
 
түүх хувилбар D
түүх хувилбар Dтүүх хувилбар D
түүх хувилбар D
 
9 р анги
9 р анги9 р анги
9 р анги
 
монголын түүх
монголын түүхмонголын түүх
монголын түүх
 
8 монголын түүх тест
8  монголын түүх тест8  монголын түүх тест
8 монголын түүх тест
 

Viewers also liked

таван хошуу мал 3
таван хошуу мал 3таван хошуу мал 3
таван хошуу мал 3ikhmandal
 
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...tolya_08
 
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.Kun Martice
 
Ислам шашны товч агуулга буюу үнэн бодит зүг чиг
Ислам шашны товч агуулга буюу үнэн бодит зүг чиг Ислам шашны товч агуулга буюу үнэн бодит зүг чиг
Ислам шашны товч агуулга буюу үнэн бодит зүг чиг Islamic Invitation
 
Монголын мал тамгалахт ёс ба орчин үе
Монголын мал тамгалахт ёс ба орчин үеМонголын мал тамгалахт ёс ба орчин үе
Монголын мал тамгалахт ёс ба орчин үеNational University Of Mongolia
 

Viewers also liked (7)

таван хошуу мал 3
таван хошуу мал 3таван хошуу мал 3
таван хошуу мал 3
 
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
 
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
МОНГОЛын мал аж ахуйн түүхэн хөгжил.
 
Tul ma2l
Tul ma2lTul ma2l
Tul ma2l
 
Ислам шашны товч агуулга буюу үнэн бодит зүг чиг
Ислам шашны товч агуулга буюу үнэн бодит зүг чиг Ислам шашны товч агуулга буюу үнэн бодит зүг чиг
Ислам шашны товч агуулга буюу үнэн бодит зүг чиг
 
Монголын мал тамгалахт ёс ба орчин үе
Монголын мал тамгалахт ёс ба орчин үеМонголын мал тамгалахт ёс ба орчин үе
Монголын мал тамгалахт ёс ба орчин үе
 
5 хошуу мал
5 хошуу мал5 хошуу мал
5 хошуу мал
 

Similar to History

түүх хувилбар D
түүх хувилбар Dтүүх хувилбар D
түүх хувилбар Dtungalag
 
түүх хувилбар C
түүх хувилбар Cтүүх хувилбар C
түүх хувилбар Ctungalag
 
Mongolin tuuh test
Mongolin tuuh testMongolin tuuh test
Mongolin tuuh test92baaska96
 
ТТШ .docx
ТТШ .docxТТШ .docx
ТТШ .docxOkBala
 
тест.8
тест.8тест.8
тест.8Otgoo_s
 
монголын түүх судлал
монголын түүх судлалмонголын түүх судлал
монголын түүх судлалtungalag
 
монголын түүх судлал
монголын түүх судлалмонголын түүх судлал
монголын түүх судлалtungalag
 
монголын түүх судлал
монголын түүх судлалмонголын түүх судлал
монголын түүх судлалtungalag
 
монголын түүх судлал
монголын түүх судлалмонголын түүх судлал
монголын түүх судлалtungalag
 
монголын түүх судлал
монголын түүх судлалмонголын түүх судлал
монголын түүх судлалtungalag
 
монгол соёлооо
монгол соёлооомонгол соёлооо
монгол соёлоооА. Aku
 
нэгдүгээр бүлэг
нэгдүгээр бүлэгнэгдүгээр бүлэг
нэгдүгээр бүлэгtungalag
 
5 минут өөрийгөө сориорой
5 минут өөрийгөө сориорой5 минут өөрийгөө сориорой
5 минут өөрийгөө сориоройBurmaa Ganbaatar
 
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайМонголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайtolya_08
 
2могшолчуудын угсаа гарал
2могшолчуудын угсаа гарал2могшолчуудын угсаа гарал
2могшолчуудын угсаа гаралAriuntulga Byambadorj
 
үндсэн 9 р ангийн хичээл
үндсэн 9 р ангийн хичээлүндсэн 9 р ангийн хичээл
үндсэн 9 р ангийн хичээлBattsetseg Sambuu
 
үндсэн 9 р ангийн хичээл
үндсэн 9 р ангийн хичээлүндсэн 9 р ангийн хичээл
үндсэн 9 р ангийн хичээлAmgalan Enhchimeg
 

Similar to History (20)

түүх 2012
түүх  2012түүх  2012
түүх 2012
 
түүх хувилбар D
түүх хувилбар Dтүүх хувилбар D
түүх хувилбар D
 
түүх хувилбар C
түүх хувилбар Cтүүх хувилбар C
түүх хувилбар C
 
Mongolin tuuh test
Mongolin tuuh testMongolin tuuh test
Mongolin tuuh test
 
ТТШ .docx
ТТШ .docxТТШ .docx
ТТШ .docx
 
тест.8
тест.8тест.8
тест.8
 
монголын түүх судлал
монголын түүх судлалмонголын түүх судлал
монголын түүх судлал
 
монголын түүх судлал
монголын түүх судлалмонголын түүх судлал
монголын түүх судлал
 
монголын түүх судлал
монголын түүх судлалмонголын түүх судлал
монголын түүх судлал
 
монголын түүх судлал
монголын түүх судлалмонголын түүх судлал
монголын түүх судлал
 
монголын түүх судлал
монголын түүх судлалмонголын түүх судлал
монголын түүх судлал
 
монгол соёлооо
монгол соёлооомонгол соёлооо
монгол соёлооо
 
нэгдүгээр бүлэг
нэгдүгээр бүлэгнэгдүгээр бүлэг
нэгдүгээр бүлэг
 
тест
тесттест
тест
 
5 минут өөрийгөө сориорой
5 минут өөрийгөө сориорой5 минут өөрийгөө сориорой
5 минут өөрийгөө сориорой
 
түүх 8
түүх 8түүх 8
түүх 8
 
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайМонголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
 
2могшолчуудын угсаа гарал
2могшолчуудын угсаа гарал2могшолчуудын угсаа гарал
2могшолчуудын угсаа гарал
 
үндсэн 9 р ангийн хичээл
үндсэн 9 р ангийн хичээлүндсэн 9 р ангийн хичээл
үндсэн 9 р ангийн хичээл
 
үндсэн 9 р ангийн хичээл
үндсэн 9 р ангийн хичээлүндсэн 9 р ангийн хичээл
үндсэн 9 р ангийн хичээл
 

More from Baterdene Tserendash (20)

Baga
BagaBaga
Baga
 
Oyutan elsuuleh juram
Oyutan elsuuleh juramOyutan elsuuleh juram
Oyutan elsuuleh juram
 
Ergonomics
ErgonomicsErgonomics
Ergonomics
 
Win7
Win7Win7
Win7
 
Dadlaga presenter
Dadlaga presenterDadlaga presenter
Dadlaga presenter
 
Khicheeliin jiliin butets taniltsuulga
Khicheeliin jiliin butets taniltsuulgaKhicheeliin jiliin butets taniltsuulga
Khicheeliin jiliin butets taniltsuulga
 
Daanaa1
Daanaa1Daanaa1
Daanaa1
 
Oits tsatsaa
Oits tsatsaaOits tsatsaa
Oits tsatsaa
 
атом масс
атом массатом масс
атом масс
 
химийн элемент
химийн элементхимийн элемент
химийн элемент
 
химийн урвал, түүний төрөл
химийн урвал, түүний төрөлхимийн урвал, түүний төрөл
химийн урвал, түүний төрөл
 
химийн тэмдэг
химийн тэмдэгхимийн тэмдэг
химийн тэмдэг
 
Uusax chanar
Uusax chanarUusax chanar
Uusax chanar
 
атом масс
атом массатом масс
атом масс
 
бмххууль
бмххуульбмххууль
бмххууль
 
валент чанар
валент чанарвалент чанар
валент чанар
 
валент
валентвалент
валент
 
уусмал бэлтгэх
уусмал бэлтгэхуусмал бэлтгэх
уусмал бэлтгэх
 
химийн тэмдэг
химийн тэмдэгхимийн тэмдэг
химийн тэмдэг
 
атом масс
атом массатом масс
атом масс
 

History

  • 1. ХУВИЛБАР 2 1. Энеолитийн үе аль үеийг улбаалан залгаж хөгжсөн бэ? А. Доод палеолит B. Дунд палеолит С. Дээд палеолит D. Мезолит E. Неолит 2. Өнөөдөр түүхийн шинжлэх ухаан Монгол нутагт хэдийд анх хүн амьдарч байсан гэж үзэж байна? А.200 мянган жилийн тэртээ B. 500 мянган жилийн тэртээ С. 600 мянган жилийн тэртээ D. 800 мянган жилийн тэртээ E. 1 сая жилийн тэртээ 3. Хүннү Хан улсын хооронд мэө 198 онд гэрээ байгуулагджээ. Энэ нь одоогоос хэдэн жилийн өмнө болсон бэ? А.2100 гаруй жилийн тэртээ B.2200 гаруй жилийн С.2000 жилийн D.1800 жилийн тэртээ E. 1900 жилийн тэртээ 4. БНМАУ-ын үед Шинэ эргэлтийн бодлогын эхний үр дүнг МАХН-ын IX их хурал гаргажээ. Энэ нь Шинэ эргэлтийн бодлого хэрэгжснээс хойш хэдэн жилийн дараа болсон бэ? А. 1 жилийн B. 3 жилийн С. 4 жилийн D.5 жилийн E.6 жилийн 5. 1921-1924 онуудад эдийн засгийн салбарт авсан дараах арга хэмжээнүүдийг шийдвэр гарсан хугацаагаар эхнээс нь эхлэн эрэмбэл. 1.”Гадаадын пүүсүүдэд төлөх иргэдийн ба улсын бүх өрийг хүчингүй болгосон” засгийн газрын тогтоол гарав. 2. “Худалдааны пүүс ба үйлдвэрийн эздээс татвар хураах дүрэм”-ийг мөрдөж эхлэв. 3.Гаалийн шинэ дүрэм мөрдөж эхлэв. 4. “Эдийн засгийн үндсэн бодлого” баримт бичгийг батлан гаргав А. 1,3,2,4 B.1,2,3,4 С. 4,3,2,1 D. 1,4,2,3 E.1,3, 4, 2 6. Дараах он цаг хийгээд үйл явдлыг болсон хугацаагаар нь харгалзуулан нэрлэ. А.Шинэ эргэлтийн бодлого хэрэгжиж эхэлсэн 1.1936 B. “Сэхээтний төөрөгдөл” гэгчийг гаргасан 2.1945 С. Монгол-Оросын хооронд харилцан туслалцах проткол гэрээ байгуулагдсан 3.1932 D. Тусгаар тогтнолын асуудлаар бүх ард түмний санал хураалт явагдсан 4.1956 А. a3,b4,c1,d2 B. a4,b3,1,d2. С. a3,b4,c2, d1. D. a1,b4,c3,d2. E. a2,b4,c1,d3. 7. Монгол нутгаас олдсон доод палеолитын үеийн дурсгалд үл хамаарах газрыг дор нэрлэсэн байна уу? А. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Ярх уул B. Өмнөговь аймгийн нутгийн урд зах, улсын хилийн ойролцоо орших Оцон Мааньтийн суурин С. Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших Цагаан агуйн суурин D. Өвөрхангай аймгийн Богд, Өмнөговь аймгийн Булган сумын нутгийн хилийн дээс орчмын Цахиуртын суурин E. Энд тийм газар дурьдагдаагүй байна 8. Орчин үеийн хүн буюу homo sapiens sapiens үйл явц хэдийд шувтарсан бэ? А. Палеолитийн эхэн үед. B.Доод палеолитийн үед С.Дунд палеолитийн үед D. Палеолитийн төгсгөлөөр. E. Неолитийн үед 9. XV-XVII зууны үед баруун Монгол хаана төвлөн оршиж байсан бэ? А.Монгол орны төв хэсэг B.Тэнгэр уул орчим С.Зүүн өмнөд хэсэгт
  • 2. D. А ба В хариулт хамаарна. Е. В ба С хариулт хамаарна. 10. 1923-1924 онд орон нутгийн захиргааг өөрчлөн байгуулах ажил хийж, аймгуудын уламжлалт нэрийг өөрчилжээ. Тэдгээр нэрийг зөв оноо. 1.Засагт хан аймаг A.Богд хан уулын аймаг 2.Сайн ноѐн хан аймаг B.Хан хэнтий уулын аймаг 3. Түшээт хан аймаг С.Цэцэрлэг мандал уулын аймаг 4.Сэцэн хан аймаг D.Хан тайшир уулын аймаг A.1d, 2c, 3a, 4b B. 1d, 2c, 3b, 4a С. 1d, 2a, 3c, 4b D. 1c, 2d, 3a, 4b E. 1d, 2c, 3a, 4c 11. Хүннүгийн үеийн алдартай дурсгалуудын нэгэн болох Ноѐн уулын дурсгал аль аймгийн нутагт байдаг вэ? А. Архангай B.Төв С.Хэнтий D.Сэлэнгэ E. Булган 12. Монголын нууц товчооны 65 дугаар зүйлд “Нуган хөвгүүн маань нутгаа харъюу. Охин хөвүүн маань өнгө үзэгдьюү” хэмээсэн байдаг. Энэ ямар утгыг илэрхийлж байна бэ? А. Эрэгтэй хүүхэд эх нутгаа сахиж эзэмшинэ. B.Эмэгтэй хүүхэд хадамд гарч, харьд очно С.Энгийн толгой холбон хэлсэн агаад тодорхой утга үл агуулжээ D.А ба В хариулт хамаарна. E. В ба С хариулт хамаарна. 13. Тулуйн хүү Хүлэгүгийн Иранд байгуулсан улсыг түүхэнд ямар улс хэмээн нэрлэдэг вэ? А.Цагадайн улс B.Иран С.Монгол улс D.Султаны улс E.Эл хант улс 14. Бат хааны үндэслэн байгуулсан улсыг түүхэнд хэрхэн нэрлэдэг вэ? А.Алтан ордон улс B.Эл хант улс С.Цагадайн улс D. Юань улс E. Оросын хаант улс 15. Японы эсрэг 1945 оны дайнд баатарлаг гавъяа байгуулан, БНМАУ-ын баатар цолоор шагнуулсан хүмүүсийг нэрлэ. А. Л.Дандар, Ц.Олзвой, П.Чогдон B. Л.Дандар, Ц.Олзвой, Л.Аюуш С. Л.Аюуш, Д.Данзанванчиг,П.Чогдон D. Ц.Олзвой, П.Чогдон, Д.Данзанваанчиг E. Л.Дандар, Л. Аюуш 16. 1945 оны Японы эсрэг дайнд оролцсон дайчдын гэгээн дурсгалд зориулсан хөшөө хаана байдаг вэ? А. Жанчхүүгийн даваанд B. Халхын голд С. Японы Тохио хотод D. Монголын Улаанбаатар хотод E. Дорнот аймагт 17. XII зуны эцсээр Гурван мэргидийн гол тэргүүлэгч нь аль аймаг байсан бэ? А.Удуйд мэргэд B.Увас мэргид С.Хаад мэргид D. a ба b хариулт хамаарна E.b ба с хариулт хамаарна. 18. Найманы ханлигийн нэрийн үүсэл нь: А.Газар усны нэрээс B.8 аймагтай гэсэн тооны нэрээс С.Аймгийн тэргүүлэгчийн нэрээс D.Гол овгийн нэрээс E. Шашин шүтлэгтэй холбоотой 19. ХХ зуунд Монголын уран зохиолын өв санд орж ирсэн дор дурьдсан романуудаас Ш.Нацагдоржийн зохиолыг нэрлэ. А.”Газар шороо” B. “Үүрийн туяа” С. “Мандухай сэцэн” D. “Манан будан” E. “Их хувь заяа” 20. Улс төрийн бутралын үеийн зүүн монголын бүрэлдэхүүнд багтаж байсан зүүн гарын 3 түмэнг нэрлэ. А.Ордос, 12 түмэд, болон юншээбү,харчин, асуд
  • 3. B.Халх, цахар, урианхай С. Халх, ордос, урианхай D. Халх, цахар, түмэд E. Халх, Түмэд, Ордос 21. Манж Чин улсын үед Монголыг захирах төрийн дээд эзэн нь хэн байв? А.Халхын хангууд B.Халхын аймгийн чуулганы дарга нар С.Манжийн эзэн хаан D.Халхад байсан манж жанжин, сайдууд E. Богд Жибзундамба хутагт 22. Өмч хувьчлалын эрхийн бичгийг (энгийн ярианд “тасалбар” хэмээн нэрлэж байсан) хэнд олгосон бэ? А. 1991-Ү-31 ний өдөр хүртэл монгол улсад амьдарч байсан бүх хүмүүст B. Монгол улсын бүх иргэдэд С. Монгол улсын зөвхөн насанд хүрсэн иргэдэд D. 1991-Ү-31 ний өдөр буюу түүнээс өмнө төрсөн монгол улсын иргэдэд E. Монгол улсын өрхөөр нэгж болгон хуваарилан олгосон 23. Увс аймгийн Улаангомын ойролцоох Чандмань уулын соѐл аль үед хамаарах вэ? А. Неолит B. Энеолит С. Мезолит D. Хүрэл,Төмөр зэвсгийн түрүү үе E. Дээд палеолит 24. Сурагч Батын аав Дорж одоогийн Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт төржээ. Энэ нь уламжлалт засаг захиргааны хуваариар аль аймаг вэ? А. Засагт хан аймаг B.Түшээт хан аймаг С. Сайн ноѐн аймаг D.Сэцэн хан аймаг Е.Дөрвөд Далай ханы аймаг 25. Дор өгүүлсэн монгол зүтгэлтнүүдээс хэн нь 1577 оны орчим Төвөдийн бурхны шашны шар малгайтны тэргүүн Содномжамцад шавь орсон бэ? А. Түмэдийн Алтан хан B. Хутугтай сэцэн хунтайж С. Түмэн засагт хаан D. А ба В хариулт хамаарна. E. В ба С хариулт хамаарна 26. Их Монгол улсын үеийн төрийн зарим албан тушаалтан эрх мэдэлтэн ямар үүрэгтэй байсныг оноон нэрлэ. 1.Улсын заргач А.Хамгийн чухал , хамгийн хүнд бэрх дайнд явдаг. 2. Төрийн бэхи B.Улс орны нүд чих болж, хууль дүрэм боловсруулан сахиулна 3.Дөрвөн нохос С.Төрийн чухал хэрэг эхлэх өлзийт өдрийг сонгох, цаг зүг, (жанжин) чигийг заах A.1c,2b,3a B. 1a,2b,3c С. 1c,2a,3b D. 1a,2b,3c E. 1b,2c,3a 27. Монгол нутгаас хичнээн тооны буган хөшөө олдоод байна бэ? А. 700 орчим B. 550 орчим С. 400 орчим D.300 орчим E.800 орчим 28. Сяньбийн “Тоног авах ѐс” гэж ямар ѐсыг хэлж байсан бэ? А.Толгойн үсээ хусах B.Дайсан этгээдийн толгойн оройн хуйхыг өвчин авдаг С.Толгой дээрээ хөхөл маягийн үс үлдээх D.Эдгээрийн аль алиныг нь хэлдэг E.А ба С хариулт хамаарна 29. Халхын дөрвөн аймгийн хан, ноѐд, түшмэл, да лам нарын 1911 оны YII сард болсон нууц зөвөлгөөнд оролцогчдын дийлэнх нь Шинэ засгийн бодлогын талаар ямар саналтай байсан бэ? А. Шинэ засгийн бодлогыг эсэргүүцэж байсан. B.Шинэ засгийн бодлогыг монголчуудын уламжлалт шашин, ѐс, зан заншилд нийцнэ хэмээн дэмжиж байв. С. Шинэ засгийн бодлогыг харзнах, хүлээх байдалтай байв. D. Манжийн төрд уг бодлогоо хэрэгжүүлэх санал тавихаар шийдвэрлэсэн E.Шинэ засгийн бодлогыг хэрэгжүүлэх арга замаа тодорхойлсон
  • 4. 30. Алтан ханы зарлигаар Сэцэн хунтайжийн зохиосон шашны цаазад тусгагдаагүй заалтыг дор өгүүлсэн үү? А.Үхэгсэдийг оршуулахад хойллог хийх B. Жил ба сар дутам амьтан, малын амь таслахыг тэвчиж мацаг барих С.Цоржийг хунтайжтай, равжамба гавжийг тайж нартай, гэлэнг тавнан хонжинтой адил эрхтэй болгох D.Лам нар номын ѐсыг зөрчин гэргий авбаас сүм хийдээс үлдэн хөөх E.Энд тийм заалтын тухай өгүүлээгүй байна. 31. Б.Я.Владимирцов нарын эрдэмтэд Монгол аймгуудыг “Талын нүүдэлчид”, ”Ойн иргэн” гэж хоѐр хуваасан байдаг. “Талын нүүдэлчин” аймгийн голлон эрхлэх аж ахуйг тэрбээр ямар аж ахуй байсан гэж үзэж байв? А. Ан гөрөө B. Мал аж ахуй С. Газар тариалан D. Гар үйлдвэрлэл E.Худалдаа 32. Шүтлэгийн нэгэн хэлбэр болох Дом шившлэг буюу маги хэмээх ойлголтыг тодорхойл. А. Үгийн шид, хүчинд итгэн бишрэх шүтлэг B. Хүрээлэн буй юмс үзэгдэл нэг бүрийг цаанаа ямар нэгэн амь даагч эзэн, амьд зүйл байна хэмээн үзэж түүнд шүтэх С.Хүрээлэн буй орчныхоо онцгой содон сонин тогтоц бүхий аль нэгэн зүйлийг бусдаас онцлон салгаж, бишрэн шүтэх D. Овог, аймаг бүр өөрийгээ ихэвчлэн аль нэгэн амьтанаас гаралтай хэмээн үзэж, түүнийгээ шүтэх E. Аль нь ч биш 33. Шинэ эргэлтийн эхний жилүүдэд хөлсний хөдөлмөр болон ажилчны талаар төрөөс ямар чиг шугам баримталж байв? А. Хувийн аж ахуйдаа хөлсний ажилчин хэрэглэхийг зөвшөөрсөн B. Хувийн аж ахуйд хөлсний ажилчин хэрэглэхийг хориглосон С.Гэр бүлийн хүчээр аж ахуйгаа эрхэлж дийлэхгүй хөлсний ажилчин ажиллуулахыг зөвшөөрсөн D. А ба С хариулт хамаарна. E. А ба В хариулт хамаарна. 34. Монголын мал аж ахуйн хөдөлмөрийн уламжлалт зохион байгуулалтын үндсэн хэлбэр болох хот айл нь социализмын гэгдэж байсан үеийн сууриас юугаараа ялгаатай бэ? 1.Нэг төрлийн хийгээд нэг насны малыг дагнан маллана. 2.Дээрээс нь, удирдлагаас зохион байгуулна. 3.Сайн дурын буюу нэг гол усны болон ах дүү хүмүүс, тэрчлэн амьралын шаардлага, аж ахуйгаа хөтлөх арга ажиллагаанаас улбаалан хамтран айлсана. 4.Нэгдэлч малчдын айлсалт байна. 5.Мал малын зах бүхий малчдын айлсалт 6.Хөдөлмөрөө хоршсон хоршилт байдаг 7.Мал аж ахуй эрхэлсэн хэд хэдэн өрхийн нэгдэл 8.Ахлагч нь төрлийн хамгийн ахмад, амьдралын арвин туршлагатай хүн байна. 9. Ахлагч болон туслах малчдад хуваагдана. Тэднийг удирдлагаас томилно. А. 3.5.8. B.1.3.4.9. С. 1.2.5.6. B.3.8. D.3.5.6. E.3.5.9 35. Өнөөгийн монголчуудын дунд “нүдэн дээр өвдөг гарвал өвдгөөрөө домно, тэгвэл зүгээр болно” гэхчлэн хэлэлцдэг. Энэ нь шүтлэгийн ямар хэлбэрийн улбаа вэ? А. Тотемизм B. Фетишизм С. Анимизм D. Маги Е. Христос
  • 5. 36. Монголчуудын малыг ялган таних арга ухаанд холбогдолтой зүйлийг нэрлэ. А. Им, тамгаар B. Зүсээр С. Нас шүдээр D.Онцгой содон шинж, зан араншингаар E. Дээрх бүгд 37. 1943 онд сумын шүүхийн талаар авсан арга хэмжээнд аль нь хамаарах вэ? А.Сумын шүүхийн даргыг сумын дарга нар давхар гүйцэтгэдэг байсныг өөрчилсөн B. Анхан шатны шүүхийг хөдөлмөрчид өөрсдөө сонгох журам тогтсон С.Сумын шүүхийн дарга нар сумын даргын үүргийг гүйцэтгэх болсон D. А ба В хариулт хамаарна. E. В ба С хариулт хамаарна. 38. Дор өгүүлсэн зүйлүүдээс өнөөгийн өөрчлөлт, шинэчлэлийн үед хамаарах шинжүүдийг ялган нэрлэ. 1. Эрх баригч нэг намын систем тогтсон. 2. Олон намын систем тогтсон. 3. Хувийн өмчийг хүлээн зөвшөөрсөн 4.Нэг үзэл суртлын ноѐрхол тогтсон. 5.Зах зээлийн эдийн засгийн тогтолцоо бүхий. 6.Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж байсан 7.Тэгшитгэн хуваарилах зарчим ноѐрхож байлаа. 8.Бие даасан, олон тулгуурт, нээлттэй гадаад бодлого явуулж байсан А. 2.3.5.8. B.1.4.6.7. С.1.6.7.8 D.1.2.7.8 E.3.4.5.8 39. 1378 онд Аюушридара хааныг нас барахад Мин улсын хаанаас “Эрхэмсэг ван (Аюушридараг хэлж байна.)Говь газраа захирч, миний бие Дундад улсаа захирч байв. Эрхэмсэг вантны олон түшмэдүүд тууштай бодлого баримталснаар хил хязгаарт түгшүүр үймээн үгүй байлаа. Өнөө эрхэм вантанг Говь нутагт оршуулах гэж буйг сонсоод ихэд гашуудан, улмаар тусгайлан элч илгээж, эмгэнэл илэрхийлэн нас барсны хойноос мөргөл үйлдэв” хэмээн зарлиг ирүүлсэн байдаг. Энэ баримтаас ямар гаргалгаа хийж болох вэ? А. Монгол Мин улсын харилцааны шинж төрхийг өгүүлсэн байна. В. Хоѐр улсын харилцаа найрсаг, тайван байсан тухай өгүүлсэн аж. С. Монгол Минг улсын хаад тус тусын газар орноо эзэмшин байх эрх мэдлээ хүлээн зөвшөөрсөн D. Бүгд хариулт зөв. Е. В ба С хариулт зөв 40. 1937-1939 онд явагдсан улс төрийн хэлмэгдүүлэлтийн оргил үед зохиомол хэрэгт холбогдуулан 30000 шахам хүнийг баривчлан, 20000 гаруйг нь цаазалсан ба тэдний 17000 шахам нь лам нар байв. Тэрчлэн олон эмэгтэйчүүд, мөн Г.Дэмидийн төрсөн эцэг, ах, дүү, З.Шижээгийн төрсөн эцгийг 2 ахынх нь хамт цаазалсан гашуун баримт байдаг. Энэ баримтаас дорх дүгнэлтүүдийн алийг хийж болох вэ? А. Энэхүү хэлмэгдүүлэлт нь юуны өмнө лам нарын эсрэг чиглэсэн байна. В. Хэлмэгдүүлэлтэнд түүнд өртөгсдийн эцэг, ах дүүс, төрөл төрөгсөд хүртэл хамрагдсан байна. С. Энэ бол олон мянган гэм зэмгүй хүмүүсийн амь насыг хороосон аймшигтай хэрэг D. Дээрх дүгнэлтүүд хамаарна. Е. А ба В хариулт хамаарна. 41. 1851 онд Түшээт хан аймгийн засаг Базарсадын хошуунд худалдаачин Далай өр нэхэж 12 сар буюу нэг жил суужээ. Далай энэ хугацаанд монгол гэр нэгийг бариулан, хүнсэнд 60 хонь идэж, 12 хатуу цай ууж, буцахдаа замын хүнс хэрэглэлд 2 хонь, 20 шар цай, уналга морь, ачлагын тэмээ бүрэн хэрглэлтэй майхан хошуунаас гаргуулан авсан байна. Энэ баримтанд ямар гаргалгаа хийж болох вэ?
  • 6. А.Хятад худалдаачдын өр нэхэхээр явж байгаа хугацааны зардлыг монголчууд гаргадаг байжээ. B. Хятад худалдаачид өр нэхэн тодорхой хугаццагаар оршин суудаг. С. Монголчуудад хятад худалдаачид өр нэхэхээр явахдаа ихээхэн дарамт учруулдаг байлаа. D. Дээрх бүгд хамаарна. E. А ба В хариулт хамаарна. 42. Дор өгүүлсэн зүйлээс Монголын нэгдсэн улс байгуулагдах түүхэн боломжийг ялгаж нэрлэ. А. Аймаг хоорондын зөрчил тэмцлийг намжаах B. Улс төрийн бүлэглэлүүдийн хоорондын тэмцлийг зохицуулах С. Зүрчидийн Алтан улсын улсын эсрэг хүчээ нэгтгэх D. Хамаг Монголын ханлигийн нэгдэл сэргэсэн Е. Нийгмийн доторх анги, давхаргуудын хоорондын зөрчил тэмцлийг зогсоох 43. Саган сэцэнмй “Эрднийн товчи”-д “Түмэдийн Алтан ханы … Молан хатан Төвэд тайж хэмээх ганц хөвүүнтэй, тэр хөвүүн нь үгүй болсонд хатан эх нь хилэнцээс үл айхын тул зуун хүний хүүхнийг (хүүхдийг) алж дагуулах, зуун ингэний ботгыг алж буйлуулах хэмээн дөч илүү хүүхдийг алуулан бүхийд их улс эвдрэл болоход завдахад … алахаа огоорчээ” хэмээжээ. Эл баримтанд ямар мэдээлэл агуулагдаж байна вэ? А. Бөөгийн мөргөлийн хойлоглох зан үйлийн тухай өгүүлжээ. B. Олон түмэн Молан хатны энэхүү үйлийг эсэргүүцжээ. С. Түмэдийн Алтан хан Төвэд гэдэг хүүтэй байжээ. D. Дээрх бүгд хариулт хамаарна. E. Зөвхөн А хариулт хамаарна 44. Эртний хүмүүсийн дор өгүүлсэн амьдрал, үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагуудаас аль нь химийн мэдлэг ухаан үүсэхэд илүү нөлөөлсөн бэ? А. Мал аж ахуй үүссэн, эцэг малыг сонгон тавих зэргээр арга ажиллагаа нь боловсронгуй болсон B. Газар тариалан үүсч, ажлыг тодорхой, тохиромжтой хугацаанд хийх шаардлага С. Малаа тоолох, бүтээгдэхүүний солилцоо хийх хуваарилах шаардлага D. Хөдөлмөрийн хийгээд агнуурын багаж зэвсгийг боловсронгуй болгох E.Шавар ваар ав хийж, хоол хүнсээ хадгалах, болгох 45. Хүннү гүрний дэлхийн болон бүс нутгийн түүхэн гүйцэтгэсэн үүргийг үнэлэхдээ илүүц зүйл өгүүлсэн байна уу? А. Төв Азийн нүүдэлчдийн угсаа гарвалын нэгдэл, угсаатны адилсал бүрэлдэн тогтоход чухал үүрэг гүйцэтгэсэн B. Хүннүгийн соѐл Төв Азийн нүүдэлчдийн тухайн эрин үеийн тодорхойлогч гол соѐл байлаа. С.Хятадын умар зүг нутгаа тэлэх бодлогыг тогтоон барьж байсан учир түрэг, манж, түнгүс, перс зэрэг олон угсаатнууд хятадын түрэмгийлэлд авталгүй бие даасан улс байгуулах боломжийг бүрдүүлсэн D. Хүннүчүүдийн Европт байгуулсан Аттилагийн улс Ромын эзэнт улс задрахад гол үүрэг гүйцэтгэж, олон улс орныг бие даан хөгжих замыг нээсэн E. Энд тийм зүйл өгүүлээгүй байна. 46. Дарлигин аймгийн язгууртнууд Ойн иргэд, Хоритүмэдээс бэр буулган ураг барилддаг байсны учир холбогдлыг тайлбарла. А. Өөр овгоос гэрлэдэг ѐс нэгэнт тогтсоныг харуулж байна. B. Угсаа гарал нэгтэй монголчуудыг өөрийн найдвартай холбоотон болгох С. Дарлигин аймаг өөрийн нэр хүнд нөлөөгөө бэхжүүлэх D.Дээрх бүгд E. А ба С тайлбар хамаарна.
  • 7. 47. Судлаачид Чингис хааныг цэргийн суут жанжин байсан хэмээн үзэж түүний энэ шинжийг илэрхийлсэн үндэслэлүүдийг гаргасан байдаг. Энэхүү үндэслэлүүдэд юу багтаж байна вэ? А. Цэргээ хайрлан захирдаг жанжин байжээ. B. Тулалдах этгээдээ сайтар тагнан мэдэж, хот улс бүрт тохирсон арга тактик боловсруулан хэрэгжүүлж чаддаг С. Цэргээ төмөр мэт сахилга баттай, сайн зохион байгуулалттай болгож чадсан D. Маш наийн боловсруулсан стратеги тактикийн ачаар дайн тулаанаас хохирол харьцангуй бага амсахыг эрхэмлэдэг байжээ E. Дээрх бүгд 48. Юань гүрний үед хүн амаа Монгол, өнгөт нүдтэн, умард хятадын, өмнөт хятадын гэж 4 хуваан ялгавартайгаар хандаж байжээ. Үүний учир холбогдлыг хэрхэн тайлбарлах вэ? А. Монгол төрийн албанд ажиллуулах зэрэг дэвийг бий болгосон хэрэг B. Хятадуудыг өөр хоорондоо нэгдэж, монголчуудын эсрэг тэмцэхээс сэргийлсэн С. Энэ нь тохиолдлын зүйл байлаа. D. А ба В хариулт хамаарна. E. В ба С хариулт хамаарна. 49. Халхын сурвалжтан ноѐдын дотроос Лигдэн хааныг тууштай дэмжсэн хүн бол Түшээт ханы дотор тусгай албаттай, Халхын зүүн гарын нөлөө бүхий ноѐдын нэг, Гэрсэнз Жалайр хунтайжийн хөвгүүн Онохуй Үйзэнгийн тавдугаар хүү Бахарай хошуучийн ахмад хөвгүүн Цогт тайж байлаа. Цогт тайж чухам яагаад Лигдэн хааныг дэмжиж, түүний талд байсан бэ? А. Цогт тайжийн эх оронч үзэл, улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалах гэсэн чин эрмэлзлэл B.Тухайн үед Халхын ноѐдын хооронд гарч байсан тэмцэлд Лигдэн хутагтыг тууштай дэмжиж байсан Цогт ялагдан нутгаасаа шахагдан гарч, Хөх нуурт очсон С.Цогт тайж, Лигдэн хаан нар хоѐул бурхны шашны улааны урсгалыг баримталдаг байсан D. Дээрх бүгд хамаарна. E. В ба С хариулт хамаарна. 50. 1913 онд Бээжин хотод Хятад-Орос улсын хооронд Монголын талаар нууц хэлэлцэээний хурал нээж хэлэлцэн тогтсон, илэрхийлэн гаргасан бичгийн нэгдүгээр зүйлд “Орос улс Дундад улсын Гадаад монголыг хэмжээтэйгээр эзэрхэхийг зөвшөөрөн хүлээв”, хоѐрдугаар зүйлд “Дундад улс Гадаад монголын өөртөө эзэрхэхийг зөвшөөрөн хүлээв” гэжээ. Мөн Уг гэрээ бичгийн хавсралтын хоѐрдугаар зүйлд “Аливаа гадаад Монголын засгийг засах ба газар дэлхий лугаа холбогдох хэрэг зүйлд холбогдох зүйлийг Дундад засгийн хэрэг шийтгэх газраас Орос улсын засгийн газар лугаа нийлэн зөвлөх ба Гадаад Монгол мөн тэр хэрэгт зөвлөлдөж болох явдлыг зөвшөөрөв” гэж заажээ. Энэ баримтанд ямар гаргалаа хийж болох байна вэ? А. Хятад Монгол улсыг өөртөө эзэрхэхийг оролцогч талууд хүлээн зөвшөөрчээ. B. Монголын дотоод бодлогын асуудлыг Хятад ба Орос улс зөвлөн шийдвэрлэх С. Монголын гадаад бодлогын асуудлыг Хятад ба орос улс зөвлөн шийдвэрлэх D. Өөрийн асуудлыг шийдэхэд Монголын тал зөвлөлдөж болох E. Дээрх бүгд