SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 5
Батлав. Тэнхмийн эрхлэгч Б. Уламбаяр 
Сэдэв. Эртний монголчуудын шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд. 
Нэг. Эртний монголчуудын шашин шүтлэг, байгаль шүтэх ёс. 
Нэг. Түүхийн шинжлэх ухааны баримтуудаас үзэхэд хүн адгуусан амьтнаас салж 
гарснаас хойшхи оюуны хөгжлийн зохих түвшинд хүрснээр шүтлэг бишрэлтэй золгожээ. Хүн 
юуны өмнө байгалийг шүтэх, байгалийн янз бүрийн хүч, үзэгдлийг дээдлэх, түүний өмнө сөгдөн 
бишрэх болсон байна. 
Шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд нь ураг төрлийн байгууллын үед бий болсон дом 
шившлэг, цалигчлал, амьдчилахуй болон онгон шүтэх ёс юм. Эртний шүтлэгийн дээрх 
хэлбэрүүдээс өнөө үед өвлөгдөж ирсэн байна. 
Одоогоос 100,000 – 40,000 жилийн тэртээ буюу хуучин чулуун зэвсгийн дунд үед 
монголчуудын өвөг дээдсийн дотор шашин шүтлэгийн эх үүсвэр тавигдсан гэж эрдэмтэд үздэг. 
Эртний хүмүүсийн ул мөр, хадны сүг зураг, археологийн олдворуудаас ийм дүгнэлт 
хийсэн. Тухайлбал Ховд аймгийн хойт Цэнхэрийн агуйн хадны зурагт эртний хүмүүсийн итгэл 
бишрэлийн ийм илрэл нилээд тод тусчээ. 
Цалигчлахуй гэж юу вэ? Хүн хүрээлэн байгаа орчныхоо онцгой сонин содон тогтоц, 
илрэл бүхий аль нэгэн юмс, үзэгдлийг бусдаас нь онцлон салгаж, түүндээ бишрэн шү тэх үзэл 
санааг цалигчлахуйн ёсон фетишизм гэнэ. 
Эртний монголчуудын хувьд мод чулууг шүтэх, нар, сар, галыг шүтэх явдал нэн өргөн 
дэлгэрсэн байна. Эдгээр зүйл нь нэн эртний хүмүүсийн амьдралын алхам бүрт нөлөөлж, өмөг 
түшиг болж байжээ. Эртний хүмүүс чулууг хөдөлмөрийн үндсэн хэрэгсэл болгон ашиглаж 
байсан. 
Монгол туульсын баатруудын хүч чадал, эр зоригийг чулуутай зүйрлэн илэрхийлж “Эр 
хар чулуу атгаж төрсөн” гэх буюу “биетэй, морьтойгоо бул хар чулууг бутлан дэлбэлж гарсан“ 
гэх зэргээр хэтрүүлэг чимэглэлтэйгээр дүрсэлдэг байжээ. 
Жангарын туульд “ Нэг гартаа нударгын чинээ хар чулуу атгаж төрсөн “ гэж гардаг бол 
“Хавт Хасарын тууж“-д түүнийг мөн л “ Зүүн гартаа шагайн чинээ хар нөж атгаж, баруун гартаа 
эр хар чулуу атгаж төрсөн“ гэж тэдний бусдаас хэтийдсэн их хүч чадалтай, баатар эр болохыг 
чулуунаас ургуулж, чулуунд шингээж дүрсэлсэн амой.
Чулууг тэнгэрийн санаа зоригийн илэрхийлэл болж, хурмастаас бууж ирдэг ид шидтэй 
зүйл, хан тэнгэрийн элч төлөөлөгч гэсэн аястай ойлголт “Монголын нууц товчоо “, Рашид- 
Аддиний “Судрын чуулган“ зэрэг монголын түүхийн сурвалж бичгүүдэд олонтоо тохиолддог. 
МНТ-ны 80-р зүйлд тайчуудаас зугтаж, Тэригүнээ өндөрийн шугуйд нуугдсан Тэмүүжин 
нийт 6 хоноод ахин гарч ирэхэд шугуйн амсарт гэрийн чинээ том цагаан гүр чулуу амсар 
бөглөн унажээ. “Тэнгэр ятгаж байна уу“ хэмээн буцаж бас 3 хонов. Нийт 9 хоног хоол ундгүй 
аж. Нэр үгүй хэрхэн ингэж үхнэ, гаръя хэмээж, тэр амсар бөглөж унасан хошгилогын чинээ 
цагаан гүрийг тойрон гаръя гэтэл үл болох тул моддыг сумч хутгаараа огтолж, морио хальтирч, 
гулсуулан гарахын хамт сахиж байсан тайчууд барьж авч одов“1 гэж тэр гүр чулуу бол яахын 
аргагүй тэнгэрийн санаа зоригийн илэрхийлэл байсан, түүнийг зөрчсөн учраас л Тайчуудад 
баригдахад хүрсэн гэсэн аястай өгүүлсэн байна. 
Судрын чуулганд Сэнгүмийн цэргийн эсрэг найманчууд зэд тавьжээ. чулуу тарнидаж 
усанд хийхэд хүчтэй аадар буудаг байсныг хэлж байна Тэд өөрийн тавьсан зэддээ өөрсдөө 
өртөж хохирч буй тухай гардаг. Энд зэдийн чулууг бас л тэнгэрийн тааллын илэрхийлэл гэсэн 
маягаар байдлаар ухаарсан байна. 
Лу “Алтан товч“-д өгүүлэхдээ Чингис хаан тэмүүжин төрөөд 7 хоносны хойно далайн 
хойг дотор харавтар шувуу гүр хар чулуун дээр наран зөвшөөрөхүеэ зөв? эргэж, гурван өдөр 
донгодов. Есүхэй баатар энэ билигт шувуу хэмээн бодож тэр хар чулууг хагалж үзвэл алтан 
тамга үзэгдээд тэнгэрт нисэж одов гэжээ. Энэчлэн уг чулуу 3 удаа бүтэж, хагалж үзвээс мөнгөн 
тамга, хасбуу тамга тэнгэрт нисэн гарав гэсэн байдлаар өгүүлсэн буй. 
Аварга том могойг дарсан Тайхар чулууны домог гэж бас бий. Энэ мэтээр чулууг шүтэх 
эртний монголчуудын үзэл санааг тулгаж илэрхийлсэн олон жишээ дурдаж болно. 
Эртний монголчууд бас модыг шүтэж байжээ. Ингэхдээ ихэвчлэн өнчин хайлаас, удган 
мод, оройн ганц мод, захын ганц мод тэргүүтнийг бусдаас онцгойлон шүтэж байсан. Их зонхи 
хайлаас, бургасыг шүтдэг. 
Буриадууд хус цагаан өнгө-ыг шүтдэг байсан. Ордосын монголчуудын дунд Чингис 
хааны хар сүлд-дайчин шүтээнийг хурмаст тэнгэр саглагар модон дээр буулгаж өгсөн гэдэг 
домог байдаг. 
1 Дам ишлэл авав. Цэрэнсодном. Д. Монголын нуу товчооны орчуулга, тайлбар. Үндэсний хэвлэлийн хороо. Бээжин. 
1993., 61 дэх тал.
МНТ-ны 57-р зүйлд “Монголын жаргалан нь бүжиглэн, хуримлан цэнгэх бөлгөө. 
Хотулыг хаан өргөмжлөөд Хорхунагийн саглагар мод орчим хавиргандаа ханчир болтол, 
өвдгөндөө өвчин ортол бүжиглэв”2 гэсэн байна. 
Сацлын зарим сударт : 
“Дэлүүн болдогт дүүрэн ёс 
Дэвсэх саглагар модонд 
Дүүрэн ёс сацнам “ гэж эртний ёс шүтлэгийг тэмдэглэж үлдээсэн байна. 
Эртний монголчууд хүрээлэн байгаа юмс, үзэгдлийг сүнс, сүлд бүхий амьд юм гэх үзэлд 
хүрсэн байдаг. Монголчуудын өөр нэг шүтлэг нь гал шүтэх ёс юм. Галыг аливаа муу муухай 
бүхнийг ариутгах чанартай зүйл гэж үзсэн. 
-Галд бохир зүйл хийдэггүй. 
-Хутга мэс зэрэг ирт зүйл ойртуулдаггүй заншилтай. 
“ Галайхан“ хэмээн галын эзнийг нэрлэнэ. Мөн нар, сар хоёрыг тэнгэрийн эгч дүү 
дагинас хэмээн үзэж, бишрэн шүтдэг байв. 
Амьдчилахуй гэж юуг хэлэх вэ? Хүрээлэн буй юмс үзэгдэл нэг бүрийг цаанаа ямар 
нэгэн амь даагч эзэн, сүнс сүлд бүхий амьд зүйл гэж итгэн бишрэх үзлийг амьдчилахуйн ёсон 
анимизм гэнэ. 
Эртний монголчууд аажимдаа үг ярианы хүч чухал болохыг мэдэрч, улмаар үгийн 
шидэнд итгэн бишрэхүй буюу дом шившлэгийн ёсон мачи гарсан байна. Энэ нь 
шившлэгийн болон зүхлийн үгсээс бүрддэг. 
Тухайлбал чинод овог, буриадын хориад овгийнхон тэнгэр буудахад: 
“ Өнөр гэвэл намайг ниргэ 
Өргөн гэвэл далайг ниргэ 
Дэлүү идсэн бол дэлбэ ниргэ 
Сархинаг идсэн бол салба ниргэ “ гэх буюу 
“ Хан цагаан аавтай билээ 
Хариад буриад овогтон билээ 
Хав загасны мах идээгүй билээ 
Хай хээг, хай хээг “ хэмээн хашгирдаг ажээ. 
Энэчлэн гал нь асаж бадарч өгөхгүй бол “Хөгж, хөгж хөх ямаа шарж өгөмз, улалз, улалз улаан 
ямаа шарж өгөмз “ хэмээн шившдэг байжээ. Ингэж бүх юмыг амьд, амь даагч эзэнтэй гэж үзэх 
төдийгүй үгийн хүч, үгийн шидээр дамжуулан тэдэнд нөлөөлж, хүсэл зоригоо ойлгуулж, 
2 Мөн тэнд. 49 дэх тал
зорилгодоо хүрч болно хэмээн үзэж байсан. Үүнийг эртний хүмүүсийн ертөнцийг төлөөлөхүйд 
гарсан дэвшил хэмээн үздэг. Ф. Энгелсийн бичсэнээр “Байгалийн хүчийн амьтай тустай юм 
болгосны улмаас анхны бурхад яг энэ мэтчилэн үүсээд цэвэрлэлтийн процесс гэж бид бараг 
хэлчихмээр оюун ухааны бүрэн зүй ёсны хөгжлийн хийсвэр процессын дүнд яван явсаар нилээд 
хязаарлагдмал бөгөөд бие биенийгээ хязгаарлагч олон бурхны дотроос нэгэн бурхант 
шашнуудын онцлог бурхны тухай төсөөлөл хүний толгойд үүсэх хүртэл тэдгээр нь шашны 
цаашдын хөгжлийн явцад дэлхийн гаднах хүчний дүрийг улам улам олж байжээ”3 гэсэн байна. 
Нэг. Бөөгийн шашны түрүү үе ба онгон шүтэх ёсны тухай 
Бөөгийн шашны түрүү үеийн монголчуудын шашин шүтлэг нь онгод шүтэх ёсон 
тотемизм юм. Ер нь эртний дэлхий дахины овог аймаг бүр өөрийгөө аль нэг амьтан, ургамал, 
заримдаа сав ертөнцийн аль нэг зүйлээс гаралтай хэмээн ойлгож, түүнийгээ өөрийн овог буюу 
аймгийн онгон болгон шүтдэг байжээ. Үүнийг онгод шүтэхүйн ёсон буюу тотелизм гэдэ г. Тотем 
гэдэг нь “төрөл угсаа“, “бэлгэ тэмдэг“ гэсэн утгатай индиан үг. 
Монголчууд буга, чоныг илүүтэй дээдлэн шүтэж байсан. Судлаач Р.Нарантуяа “Агнасан 
бугыг өвчихөөсөө өмнө толгойг нь салгаж модонд өлгөж үлдээдэг, газарт цагаан даавуу дэвсэж 
түүн дээрээ эврийг нь шороодолгүйгээр авдаг, эврийг нэг хүн эмээл дээрээ зориуд дүүрч буцдаг 
бөгөөд агнасан анчны гар дээр тавьж, дараа нь анд явалцсан хүмүүс хамт цайлдаг, цайлж 
дууссаны дараа бугынхаа эврийг гэрийнхээ баруун хананд өлгөж байрлуулдаг” гэх мэтээр буга 
эрхэмлэх ёс заншлаас тэмдэглэн үлдээжээ. 
Монгол даяар тархсан буган хөшөөдөд хоёр эврээрээ жигүүрлэн дээд хөх тэнгэр өөд 
дүүлэн нисэж яваа аятай марал бугыг дүрсэлдэг нь, өөрсдийгөө бугнаас гаралтай гэж үзэж, 
түүнийгээ онголон шүтэх эртний монголчуудын үзэл санааны тусгал ч байж болох юм. 
Үүнчлэн монголын эртний овог аймгууд чоныг онголон шүтэж байсан гэж үздэг. Чонын 
нэрийг хэлдэггүй заншил бий болсон. Тухайлбал “ Хээрийн амьтан “, “Боохой”, “ Хэцүү нэрт “ 
гэх мэтээр ярилцаж иржээ. Алс замд явахад чоно таарвал аз хийморьтой байна хэмээн 
билэгшээдэг. 
Үүнчлэн шувуу шүтэх ёсон бас байсан бололтой. Улаанбаатар хотын Их тэнгэрийн 
аманд эртний хадны зураг буй. Тэнд эмэгтэй хүний тэргүүн дээр том шувуу дүрсэлсэн байдаг. 
3 Энгельс. Ф. “Людвиг Фейербах ба Германы сонгодог философийн төгсгөл” К. Маркс. Ф.Энгельс. Түүвэр зохиол. III 
боть. УБ., 1990., 411-412 дахь тал
Үүнчлэн МНТ-ны 63-р зүйлд Хонгирадын Дай сэцэн Есүхэй баатарт хандаж “ Есүхэй худ 
би өнөө шөнө нэгэн зүүд зүүдлэв. Цагаан шонхор шувуу наран саран хоёрыг атган нисч ирээд 
гар дээр минь суув. Юун зүүд байх буй? Танай хиад иргэний сүлд ирж заасан ажгуу” гэж хэлж 
байгаагаас үзэхэд Чингисийн Хиад Боржигон овог Цагаан шонхор шувууг онгоноо болгон 
шүтдэг байжээ. 
Үүнчлэн Алангуа эхийн домогт өгүүлэхдээ “Шөнө бүр цэгээн шар хүн гэрийн өрх, 
тотгоны гэгээгээр орж ирээд хэвлийг минь илбэж, гэгээ нь хэвлийд минь шингэх бөлгөө. 
Гарахдаа наран сарны завсраар шар нохой мэт шарвалзан гарах бүлгээ” гэсэнд мөн л шувуу, 
нохой зэрэг амьтан дүрслэгдсэн байна. 
Эрдэмтэд Хүннү гүрнээс эхлээд зарим монгол аймгууд нохойг онголон шүтэж байсны ул 
мөр буй. Монгол түүхийн сурвалжуудад Хэрэйд, Чонос, Хар бухас, Шар бухас, Халиучин, Хөх 
шувуучин зэрэг олон овог аймаг онгон шүтээнээрээ нэршсэн байж болзошгүй юм. 
Онгон шүтэх ёстой холбогдуулаад өвөг дээдсээ шүтэх ёс өргөн дэлгэрсэн. Тухайлбал, 
МНТ-д язгуур гарал, өвөг дээдсээ гэсэн үзэл санаа нэвт шингэсэн байн а. 
Энэхүү ёсноос үүдэн ихэсийн газар тайллага хийх, идээ ундааны дээж өргөх, дээдсийн 
өшлийг өшиж, хяслыг хясах, аав ээж, ахас ихсийнхээ тахилгат уул, газрыг үргэлжлүүлэн тахих, 
хөгшдийн сүүлчийн амьсгалыг алчуур даавуунд шингээн авч шүтээн болгох зэрэг о лон заншил, 
зуршил гарсан төдийгүй өөрийн овог угсаагаа өвөг дээдсээрээ нэрлэх ёс ч өргөн дэлгэрч байна. 
Тухайлбал , Чингисийн хияд боржигон овгийн нэр нь Эргүнэ гүнгийн домогт гардаг хоёр 
хүний нэг Хиян нөгөөс Нүкүз хэмээх нэрээс үүдэлтэй гэж Сайшаал абугай үзсэн байдаг. Энэ 
бүхнээс дүгнэн бодоход эртний Монголчуудын шүтлэгийн зүйлүүдэд чулуу, мод, гал, үүнчлэн 
дом шившлэг үг яриа, ургамал, амьтдаас буга, чоно, цагаан шонхор шувуу, нохой, тэрчлэн өвөг 
дээдэс гэх зэргээр орж байсан ажээ.

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

1.ураг төрөл халиун
1.ураг төрөл халиун1.ураг төрөл халиун
1.ураг төрөл халиун
Baterdene Tserendash
 
Нийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptx
Нийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptxНийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptx
Нийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptx
OyunchimegKey
 
Coril nom hariutaigaa
Coril nom hariutaigaaCoril nom hariutaigaa
Coril nom hariutaigaa
tungalag
 
Oyunyi soyol
Oyunyi soyolOyunyi soyol
Oyunyi soyol
Urnaa_o_o
 
оршил нямаа
оршил нямааоршил нямаа
оршил нямаа
tsetsgeeee
 
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэмонголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
Дэлгэрмаа Нн
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархац
Sainbuyn Baagii
 
Монгол төрийн бэлгэдэл
Монгол төрийн бэлгэдэлМонгол төрийн бэлгэдэл
Монгол төрийн бэлгэдэл
zulalazu
 
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Batbaatar Everlastinghero
 

Was ist angesagt? (20)

түүхийг судлах арга, түүхийн судалгааны чиг хандлагыг судлах
түүхийг судлах арга, түүхийн судалгааны чиг хандлагыг судлахтүүхийг судлах арга, түүхийн судалгааны чиг хандлагыг судлах
түүхийг судлах арга, түүхийн судалгааны чиг хандлагыг судлах
 
Dundad zuunii philosophi
Dundad zuunii philosophi Dundad zuunii philosophi
Dundad zuunii philosophi
 
1. Mонголын чулуун зэвсгийн үе
1. Mонголын чулуун зэвсгийн үе 1. Mонголын чулуун зэвсгийн үе
1. Mонголын чулуун зэвсгийн үе
 
Aj ahuin uusel
Aj ahuin uuselAj ahuin uusel
Aj ahuin uusel
 
ажилгүйдэл
ажилгүйдэл ажилгүйдэл
ажилгүйдэл
 
1.ураг төрөл халиун
1.ураг төрөл халиун1.ураг төрөл халиун
1.ураг төрөл халиун
 
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
 
Нийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptx
Нийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptxНийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptx
Нийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptx
 
Coril nom hariutaigaa
Coril nom hariutaigaaCoril nom hariutaigaa
Coril nom hariutaigaa
 
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон ньМонголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
 
Oyunyi soyol
Oyunyi soyolOyunyi soyol
Oyunyi soyol
 
оршил нямаа
оршил нямааоршил нямаа
оршил нямаа
 
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэмонголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
 
нийгмийн институт
нийгмийн институт нийгмийн институт
нийгмийн институт
 
эдийн засгийн онол -1
эдийн засгийн онол -1эдийн засгийн онол -1
эдийн засгийн онол -1
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархац
 
Монгол төрийн бэлгэдэл
Монгол төрийн бэлгэдэлМонгол төрийн бэлгэдэл
Монгол төрийн бэлгэдэл
 
Soyliin uv
Soyliin uvSoyliin uv
Soyliin uv
 
монгол гэр
монгол гэрмонгол гэр
монгол гэр
 
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
 

Andere mochten auch

могой буюу хэвлээр явагч
могой буюу хэвлээр явагчмогой буюу хэвлээр явагч
могой буюу хэвлээр явагч
Oyun_och85
 
шашин нийгмийн үзэгдэл болох нь
шашин нийгмийн үзэгдэл болох ньшашин нийгмийн үзэгдэл болох нь
шашин нийгмийн үзэгдэл болох нь
Bayarmaa Anu
 
шашны тухай
шашны тухайшашны тухай
шашны тухай
tuya_05
 
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцмонголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
Shine Naran school
 
нүүр хуудас
нүүр хуудаснүүр хуудас
нүүр хуудас
bymbaa_4164
 
Б.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатанБ.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатан
Zaya Battulga
 
Dadlaga khicheel 25 26слайд үүсгэх хөдөлгөөн оруулах
Dadlaga khicheel 25 26слайд үүсгэх хөдөлгөөн оруулахDadlaga khicheel 25 26слайд үүсгэх хөдөлгөөн оруулах
Dadlaga khicheel 25 26слайд үүсгэх хөдөлгөөн оруулах
henjii
 

Andere mochten auch (20)

могой буюу хэвлээр явагч
могой буюу хэвлээр явагчмогой буюу хэвлээр явагч
могой буюу хэвлээр явагч
 
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.
Бөөгийн хийгээд бурхны шашны түүхэн тойм, номлолын агуулга.
 
хөгшин чоно ульсан нь
хөгшин чоно ульсан ньхөгшин чоно ульсан нь
хөгшин чоно ульсан нь
 
mh30
mh30mh30
mh30
 
Уран зохиол /Үр могой /
Уран зохиол /Үр могой /Уран зохиол /Үр могой /
Уран зохиол /Үр могой /
 
Ислам шашны товч агуулга буюу үнэн бодит зүг чиг
Ислам шашны товч агуулга буюу үнэн бодит зүг чиг Ислам шашны товч агуулга буюу үнэн бодит зүг чиг
Ислам шашны товч агуулга буюу үнэн бодит зүг чиг
 
намдаг
намдагнамдаг
намдаг
 
Ehuud
EhuudEhuud
Ehuud
 
шашин нийгмийн үзэгдэл болох нь
шашин нийгмийн үзэгдэл болох ньшашин нийгмийн үзэгдэл болох нь
шашин нийгмийн үзэгдэл болох нь
 
шашны тухай
шашны тухайшашны тухай
шашны тухай
 
Ислам шашин
Ислам шашинИслам шашин
Ислам шашин
 
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцмонголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
 
нойр ба-зүүд
нойр ба-зүүднойр ба-зүүд
нойр ба-зүүд
 
Их Монгол улс- Чулууны Далай, 2006 он
Их Монгол улс- Чулууны Далай, 2006 онИх Монгол улс- Чулууны Далай, 2006 он
Их Монгол улс- Чулууны Далай, 2006 он
 
World religion
World religionWorld religion
World religion
 
Setgets
SetgetsSetgets
Setgets
 
нүүр хуудас
нүүр хуудаснүүр хуудас
нүүр хуудас
 
амьтны ангилал
амьтны ангилаламьтны ангилал
амьтны ангилал
 
Б.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатанБ.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатан
 
Dadlaga khicheel 25 26слайд үүсгэх хөдөлгөөн оруулах
Dadlaga khicheel 25 26слайд үүсгэх хөдөлгөөн оруулахDadlaga khicheel 25 26слайд үүсгэх хөдөлгөөн оруулах
Dadlaga khicheel 25 26слайд үүсгэх хөдөлгөөн оруулах
 

Ähnlich wie Ert shutleg

бөөгийн дуудлага
бөөгийн дуудлагабөөгийн дуудлага
бөөгийн дуудлага
Dorjderem Zolboo
 
бөөгийн дуудлага
бөөгийн дуудлагабөөгийн дуудлага
бөөгийн дуудлага
Dorjderem Zolboo
 
язгуур урлаг 3 р баг №6
язгуур урлаг 3 р баг  №6язгуур урлаг 3 р баг  №6
язгуур урлаг 3 р баг №6
Sainbuyn Baagii
 
Hicheel 7 r angi (repaired)
Hicheel 7 r angi (repaired)Hicheel 7 r angi (repaired)
Hicheel 7 r angi (repaired)
Doodoiigo
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
MoAltantuya
 
Shidet khuuriin ulgher 1 aman zokhiol
Shidet khuuriin ulgher 1   aman zokhiolShidet khuuriin ulgher 1   aman zokhiol
Shidet khuuriin ulgher 1 aman zokhiol
Kocmoc Umbrella
 
цагаан сарын түүх
цагаан сарын түүх цагаан сарын түүх
цагаан сарын түүх
mg muugii
 
эртний болон дундад зууны үеийн уран зохиол
эртний болон дундад зууны үеийн уран зохиолэртний болон дундад зууны үеийн уран зохиол
эртний болон дундад зууны үеийн уран зохиол
Gunaa Oyuka
 
Эртний оршуулах ёсон
Эртний оршуулах ёсонЭртний оршуулах ёсон
Эртний оршуулах ёсон
Otgonbayar Chinbaatar
 

Ähnlich wie Ert shutleg (20)

бөөгийн дуудлага
бөөгийн дуудлагабөөгийн дуудлага
бөөгийн дуудлага
 
бөөгийн дуудлага
бөөгийн дуудлагабөөгийн дуудлага
бөөгийн дуудлага
 
Mongoliin gun uhaan
Mongoliin gun uhaanMongoliin gun uhaan
Mongoliin gun uhaan
 
хөөмийн урлаг
хөөмийн урлагхөөмийн урлаг
хөөмийн урлаг
 
эртний хятадын философи
эртний хятадын философиэртний хятадын философи
эртний хятадын философи
 
чингис хааны уг гарал
чингис хааны уг гаралчингис хааны уг гарал
чингис хааны уг гарал
 
язгуур урлаг 3 р баг №6
язгуур урлаг 3 р баг  №6язгуур урлаг 3 р баг  №6
язгуур урлаг 3 р баг №6
 
хөгшин чоно ульсан нь
хөгшин чоно ульсан ньхөгшин чоно ульсан нь
хөгшин чоно ульсан нь
 
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
 
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайМонголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
 
Ulger
UlgerUlger
Ulger
 
Hicheel 7 r angi (repaired)
Hicheel 7 r angi (repaired)Hicheel 7 r angi (repaired)
Hicheel 7 r angi (repaired)
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
 
Shidet khuuriin ulgher 1 aman zokhiol
Shidet khuuriin ulgher 1   aman zokhiolShidet khuuriin ulgher 1   aman zokhiol
Shidet khuuriin ulgher 1 aman zokhiol
 
цагаан сарын түүх
цагаан сарын түүх цагаан сарын түүх
цагаан сарын түүх
 
эртний болон дундад зууны үеийн уран зохиол
эртний болон дундад зууны үеийн уран зохиолэртний болон дундад зууны үеийн уран зохиол
эртний болон дундад зууны үеийн уран зохиол
 
Danzanravjaa
DanzanravjaaDanzanravjaa
Danzanravjaa
 
Шашны философи - Бөө мөргөл.docx
Шашны философи - Бөө мөргөл.docxШашны философи - Бөө мөргөл.docx
Шашны философи - Бөө мөргөл.docx
 
Эртний оршуулах ёсон
Эртний оршуулах ёсонЭртний оршуулах ёсон
Эртний оршуулах ёсон
 
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
 

Mehr von tolya_08

Mehr von tolya_08 (18)

Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
Дэлхий дахины түүхэнд Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг,эзлэх байр суурь.
 
Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.
Нутаг  дэвсгэр, засаг  захиргааны  зохион  байгуулалт, түшмэл  ёс.Нутаг  дэвсгэр, засаг  захиргааны  зохион  байгуулалт, түшмэл  ёс.
Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.
 
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлага
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлагаМонгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлага
Монгол хүний хөгжил, хот суурингийн үүсэл, хөгжлийн хандлага
 
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм, алба татварын тухай.
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм,  алба татварын тухай.Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм,  алба татварын тухай.
Гадаад болон дотоод худалдааны түүхэн тойм, алба татварын тухай.
 
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар.
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа,  дипломат ёсны уламжлалын талаар.Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа,  дипломат ёсны уламжлалын талаар.
Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ёсны уламжлалын талаар.
 
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
 
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.
Аж үйлдвэр, эдийн засгийн дэд бүтцийн хөгжил, хандлага.
 
Mt.torin.usel
Mt.torin.uselMt.torin.usel
Mt.torin.usel
 
Монгол улс дахь улс төрийн бүлэглэлүүд ба намууд
Монгол улс дахь улс төрийн бүлэглэлүүд ба намуудМонгол улс дахь улс төрийн бүлэглэлүүд ба намууд
Монгол улс дахь улс төрийн бүлэглэлүүд ба намууд
 
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар			           ...
Монголын сонгодог мал аж ахуйн түүхэн тойм, газар тариалан, гар ...
 
Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...
Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...
Монголчуудын улс төрийн үзэл санааны хөгжлийн түүхэн тойм, тусгаар тогтнол, т...
 
Эрх зүйн ерөнхий түүхэн тойм
Эрх зүйн ерөнхий түүхэн тоймЭрх зүйн ерөнхий түүхэн тойм
Эрх зүйн ерөнхий түүхэн тойм
 
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
 
Mt.1990.huvisgal
Mt.1990.huvisgalMt.1990.huvisgal
Mt.1990.huvisgal
 
Mon.t 3p
Mon.t 3pMon.t 3p
Mon.t 3p
 
Mon.t 1
Mon.t 1Mon.t 1
Mon.t 1
 
Mon.soyol,yos zanshil
Mon.soyol,yos zanshilMon.soyol,yos zanshil
Mon.soyol,yos zanshil
 
chingisiin uureg
chingisiin uuregchingisiin uureg
chingisiin uureg
 

Ert shutleg

  • 1. Батлав. Тэнхмийн эрхлэгч Б. Уламбаяр Сэдэв. Эртний монголчуудын шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд. Нэг. Эртний монголчуудын шашин шүтлэг, байгаль шүтэх ёс. Нэг. Түүхийн шинжлэх ухааны баримтуудаас үзэхэд хүн адгуусан амьтнаас салж гарснаас хойшхи оюуны хөгжлийн зохих түвшинд хүрснээр шүтлэг бишрэлтэй золгожээ. Хүн юуны өмнө байгалийг шүтэх, байгалийн янз бүрийн хүч, үзэгдлийг дээдлэх, түүний өмнө сөгдөн бишрэх болсон байна. Шашин шүтлэгийн анхны хэлбэрүүд нь ураг төрлийн байгууллын үед бий болсон дом шившлэг, цалигчлал, амьдчилахуй болон онгон шүтэх ёс юм. Эртний шүтлэгийн дээрх хэлбэрүүдээс өнөө үед өвлөгдөж ирсэн байна. Одоогоос 100,000 – 40,000 жилийн тэртээ буюу хуучин чулуун зэвсгийн дунд үед монголчуудын өвөг дээдсийн дотор шашин шүтлэгийн эх үүсвэр тавигдсан гэж эрдэмтэд үздэг. Эртний хүмүүсийн ул мөр, хадны сүг зураг, археологийн олдворуудаас ийм дүгнэлт хийсэн. Тухайлбал Ховд аймгийн хойт Цэнхэрийн агуйн хадны зурагт эртний хүмүүсийн итгэл бишрэлийн ийм илрэл нилээд тод тусчээ. Цалигчлахуй гэж юу вэ? Хүн хүрээлэн байгаа орчныхоо онцгой сонин содон тогтоц, илрэл бүхий аль нэгэн юмс, үзэгдлийг бусдаас нь онцлон салгаж, түүндээ бишрэн шү тэх үзэл санааг цалигчлахуйн ёсон фетишизм гэнэ. Эртний монголчуудын хувьд мод чулууг шүтэх, нар, сар, галыг шүтэх явдал нэн өргөн дэлгэрсэн байна. Эдгээр зүйл нь нэн эртний хүмүүсийн амьдралын алхам бүрт нөлөөлж, өмөг түшиг болж байжээ. Эртний хүмүүс чулууг хөдөлмөрийн үндсэн хэрэгсэл болгон ашиглаж байсан. Монгол туульсын баатруудын хүч чадал, эр зоригийг чулуутай зүйрлэн илэрхийлж “Эр хар чулуу атгаж төрсөн” гэх буюу “биетэй, морьтойгоо бул хар чулууг бутлан дэлбэлж гарсан“ гэх зэргээр хэтрүүлэг чимэглэлтэйгээр дүрсэлдэг байжээ. Жангарын туульд “ Нэг гартаа нударгын чинээ хар чулуу атгаж төрсөн “ гэж гардаг бол “Хавт Хасарын тууж“-д түүнийг мөн л “ Зүүн гартаа шагайн чинээ хар нөж атгаж, баруун гартаа эр хар чулуу атгаж төрсөн“ гэж тэдний бусдаас хэтийдсэн их хүч чадалтай, баатар эр болохыг чулуунаас ургуулж, чулуунд шингээж дүрсэлсэн амой.
  • 2. Чулууг тэнгэрийн санаа зоригийн илэрхийлэл болж, хурмастаас бууж ирдэг ид шидтэй зүйл, хан тэнгэрийн элч төлөөлөгч гэсэн аястай ойлголт “Монголын нууц товчоо “, Рашид- Аддиний “Судрын чуулган“ зэрэг монголын түүхийн сурвалж бичгүүдэд олонтоо тохиолддог. МНТ-ны 80-р зүйлд тайчуудаас зугтаж, Тэригүнээ өндөрийн шугуйд нуугдсан Тэмүүжин нийт 6 хоноод ахин гарч ирэхэд шугуйн амсарт гэрийн чинээ том цагаан гүр чулуу амсар бөглөн унажээ. “Тэнгэр ятгаж байна уу“ хэмээн буцаж бас 3 хонов. Нийт 9 хоног хоол ундгүй аж. Нэр үгүй хэрхэн ингэж үхнэ, гаръя хэмээж, тэр амсар бөглөж унасан хошгилогын чинээ цагаан гүрийг тойрон гаръя гэтэл үл болох тул моддыг сумч хутгаараа огтолж, морио хальтирч, гулсуулан гарахын хамт сахиж байсан тайчууд барьж авч одов“1 гэж тэр гүр чулуу бол яахын аргагүй тэнгэрийн санаа зоригийн илэрхийлэл байсан, түүнийг зөрчсөн учраас л Тайчуудад баригдахад хүрсэн гэсэн аястай өгүүлсэн байна. Судрын чуулганд Сэнгүмийн цэргийн эсрэг найманчууд зэд тавьжээ. чулуу тарнидаж усанд хийхэд хүчтэй аадар буудаг байсныг хэлж байна Тэд өөрийн тавьсан зэддээ өөрсдөө өртөж хохирч буй тухай гардаг. Энд зэдийн чулууг бас л тэнгэрийн тааллын илэрхийлэл гэсэн маягаар байдлаар ухаарсан байна. Лу “Алтан товч“-д өгүүлэхдээ Чингис хаан тэмүүжин төрөөд 7 хоносны хойно далайн хойг дотор харавтар шувуу гүр хар чулуун дээр наран зөвшөөрөхүеэ зөв? эргэж, гурван өдөр донгодов. Есүхэй баатар энэ билигт шувуу хэмээн бодож тэр хар чулууг хагалж үзвэл алтан тамга үзэгдээд тэнгэрт нисэж одов гэжээ. Энэчлэн уг чулуу 3 удаа бүтэж, хагалж үзвээс мөнгөн тамга, хасбуу тамга тэнгэрт нисэн гарав гэсэн байдлаар өгүүлсэн буй. Аварга том могойг дарсан Тайхар чулууны домог гэж бас бий. Энэ мэтээр чулууг шүтэх эртний монголчуудын үзэл санааг тулгаж илэрхийлсэн олон жишээ дурдаж болно. Эртний монголчууд бас модыг шүтэж байжээ. Ингэхдээ ихэвчлэн өнчин хайлаас, удган мод, оройн ганц мод, захын ганц мод тэргүүтнийг бусдаас онцгойлон шүтэж байсан. Их зонхи хайлаас, бургасыг шүтдэг. Буриадууд хус цагаан өнгө-ыг шүтдэг байсан. Ордосын монголчуудын дунд Чингис хааны хар сүлд-дайчин шүтээнийг хурмаст тэнгэр саглагар модон дээр буулгаж өгсөн гэдэг домог байдаг. 1 Дам ишлэл авав. Цэрэнсодном. Д. Монголын нуу товчооны орчуулга, тайлбар. Үндэсний хэвлэлийн хороо. Бээжин. 1993., 61 дэх тал.
  • 3. МНТ-ны 57-р зүйлд “Монголын жаргалан нь бүжиглэн, хуримлан цэнгэх бөлгөө. Хотулыг хаан өргөмжлөөд Хорхунагийн саглагар мод орчим хавиргандаа ханчир болтол, өвдгөндөө өвчин ортол бүжиглэв”2 гэсэн байна. Сацлын зарим сударт : “Дэлүүн болдогт дүүрэн ёс Дэвсэх саглагар модонд Дүүрэн ёс сацнам “ гэж эртний ёс шүтлэгийг тэмдэглэж үлдээсэн байна. Эртний монголчууд хүрээлэн байгаа юмс, үзэгдлийг сүнс, сүлд бүхий амьд юм гэх үзэлд хүрсэн байдаг. Монголчуудын өөр нэг шүтлэг нь гал шүтэх ёс юм. Галыг аливаа муу муухай бүхнийг ариутгах чанартай зүйл гэж үзсэн. -Галд бохир зүйл хийдэггүй. -Хутга мэс зэрэг ирт зүйл ойртуулдаггүй заншилтай. “ Галайхан“ хэмээн галын эзнийг нэрлэнэ. Мөн нар, сар хоёрыг тэнгэрийн эгч дүү дагинас хэмээн үзэж, бишрэн шүтдэг байв. Амьдчилахуй гэж юуг хэлэх вэ? Хүрээлэн буй юмс үзэгдэл нэг бүрийг цаанаа ямар нэгэн амь даагч эзэн, сүнс сүлд бүхий амьд зүйл гэж итгэн бишрэх үзлийг амьдчилахуйн ёсон анимизм гэнэ. Эртний монголчууд аажимдаа үг ярианы хүч чухал болохыг мэдэрч, улмаар үгийн шидэнд итгэн бишрэхүй буюу дом шившлэгийн ёсон мачи гарсан байна. Энэ нь шившлэгийн болон зүхлийн үгсээс бүрддэг. Тухайлбал чинод овог, буриадын хориад овгийнхон тэнгэр буудахад: “ Өнөр гэвэл намайг ниргэ Өргөн гэвэл далайг ниргэ Дэлүү идсэн бол дэлбэ ниргэ Сархинаг идсэн бол салба ниргэ “ гэх буюу “ Хан цагаан аавтай билээ Хариад буриад овогтон билээ Хав загасны мах идээгүй билээ Хай хээг, хай хээг “ хэмээн хашгирдаг ажээ. Энэчлэн гал нь асаж бадарч өгөхгүй бол “Хөгж, хөгж хөх ямаа шарж өгөмз, улалз, улалз улаан ямаа шарж өгөмз “ хэмээн шившдэг байжээ. Ингэж бүх юмыг амьд, амь даагч эзэнтэй гэж үзэх төдийгүй үгийн хүч, үгийн шидээр дамжуулан тэдэнд нөлөөлж, хүсэл зоригоо ойлгуулж, 2 Мөн тэнд. 49 дэх тал
  • 4. зорилгодоо хүрч болно хэмээн үзэж байсан. Үүнийг эртний хүмүүсийн ертөнцийг төлөөлөхүйд гарсан дэвшил хэмээн үздэг. Ф. Энгелсийн бичсэнээр “Байгалийн хүчийн амьтай тустай юм болгосны улмаас анхны бурхад яг энэ мэтчилэн үүсээд цэвэрлэлтийн процесс гэж бид бараг хэлчихмээр оюун ухааны бүрэн зүй ёсны хөгжлийн хийсвэр процессын дүнд яван явсаар нилээд хязаарлагдмал бөгөөд бие биенийгээ хязгаарлагч олон бурхны дотроос нэгэн бурхант шашнуудын онцлог бурхны тухай төсөөлөл хүний толгойд үүсэх хүртэл тэдгээр нь шашны цаашдын хөгжлийн явцад дэлхийн гаднах хүчний дүрийг улам улам олж байжээ”3 гэсэн байна. Нэг. Бөөгийн шашны түрүү үе ба онгон шүтэх ёсны тухай Бөөгийн шашны түрүү үеийн монголчуудын шашин шүтлэг нь онгод шүтэх ёсон тотемизм юм. Ер нь эртний дэлхий дахины овог аймаг бүр өөрийгөө аль нэг амьтан, ургамал, заримдаа сав ертөнцийн аль нэг зүйлээс гаралтай хэмээн ойлгож, түүнийгээ өөрийн овог буюу аймгийн онгон болгон шүтдэг байжээ. Үүнийг онгод шүтэхүйн ёсон буюу тотелизм гэдэ г. Тотем гэдэг нь “төрөл угсаа“, “бэлгэ тэмдэг“ гэсэн утгатай индиан үг. Монголчууд буга, чоныг илүүтэй дээдлэн шүтэж байсан. Судлаач Р.Нарантуяа “Агнасан бугыг өвчихөөсөө өмнө толгойг нь салгаж модонд өлгөж үлдээдэг, газарт цагаан даавуу дэвсэж түүн дээрээ эврийг нь шороодолгүйгээр авдаг, эврийг нэг хүн эмээл дээрээ зориуд дүүрч буцдаг бөгөөд агнасан анчны гар дээр тавьж, дараа нь анд явалцсан хүмүүс хамт цайлдаг, цайлж дууссаны дараа бугынхаа эврийг гэрийнхээ баруун хананд өлгөж байрлуулдаг” гэх мэтээр буга эрхэмлэх ёс заншлаас тэмдэглэн үлдээжээ. Монгол даяар тархсан буган хөшөөдөд хоёр эврээрээ жигүүрлэн дээд хөх тэнгэр өөд дүүлэн нисэж яваа аятай марал бугыг дүрсэлдэг нь, өөрсдийгөө бугнаас гаралтай гэж үзэж, түүнийгээ онголон шүтэх эртний монголчуудын үзэл санааны тусгал ч байж болох юм. Үүнчлэн монголын эртний овог аймгууд чоныг онголон шүтэж байсан гэж үздэг. Чонын нэрийг хэлдэггүй заншил бий болсон. Тухайлбал “ Хээрийн амьтан “, “Боохой”, “ Хэцүү нэрт “ гэх мэтээр ярилцаж иржээ. Алс замд явахад чоно таарвал аз хийморьтой байна хэмээн билэгшээдэг. Үүнчлэн шувуу шүтэх ёсон бас байсан бололтой. Улаанбаатар хотын Их тэнгэрийн аманд эртний хадны зураг буй. Тэнд эмэгтэй хүний тэргүүн дээр том шувуу дүрсэлсэн байдаг. 3 Энгельс. Ф. “Людвиг Фейербах ба Германы сонгодог философийн төгсгөл” К. Маркс. Ф.Энгельс. Түүвэр зохиол. III боть. УБ., 1990., 411-412 дахь тал
  • 5. Үүнчлэн МНТ-ны 63-р зүйлд Хонгирадын Дай сэцэн Есүхэй баатарт хандаж “ Есүхэй худ би өнөө шөнө нэгэн зүүд зүүдлэв. Цагаан шонхор шувуу наран саран хоёрыг атган нисч ирээд гар дээр минь суув. Юун зүүд байх буй? Танай хиад иргэний сүлд ирж заасан ажгуу” гэж хэлж байгаагаас үзэхэд Чингисийн Хиад Боржигон овог Цагаан шонхор шувууг онгоноо болгон шүтдэг байжээ. Үүнчлэн Алангуа эхийн домогт өгүүлэхдээ “Шөнө бүр цэгээн шар хүн гэрийн өрх, тотгоны гэгээгээр орж ирээд хэвлийг минь илбэж, гэгээ нь хэвлийд минь шингэх бөлгөө. Гарахдаа наран сарны завсраар шар нохой мэт шарвалзан гарах бүлгээ” гэсэнд мөн л шувуу, нохой зэрэг амьтан дүрслэгдсэн байна. Эрдэмтэд Хүннү гүрнээс эхлээд зарим монгол аймгууд нохойг онголон шүтэж байсны ул мөр буй. Монгол түүхийн сурвалжуудад Хэрэйд, Чонос, Хар бухас, Шар бухас, Халиучин, Хөх шувуучин зэрэг олон овог аймаг онгон шүтээнээрээ нэршсэн байж болзошгүй юм. Онгон шүтэх ёстой холбогдуулаад өвөг дээдсээ шүтэх ёс өргөн дэлгэрсэн. Тухайлбал, МНТ-д язгуур гарал, өвөг дээдсээ гэсэн үзэл санаа нэвт шингэсэн байн а. Энэхүү ёсноос үүдэн ихэсийн газар тайллага хийх, идээ ундааны дээж өргөх, дээдсийн өшлийг өшиж, хяслыг хясах, аав ээж, ахас ихсийнхээ тахилгат уул, газрыг үргэлжлүүлэн тахих, хөгшдийн сүүлчийн амьсгалыг алчуур даавуунд шингээн авч шүтээн болгох зэрэг о лон заншил, зуршил гарсан төдийгүй өөрийн овог угсаагаа өвөг дээдсээрээ нэрлэх ёс ч өргөн дэлгэрч байна. Тухайлбал , Чингисийн хияд боржигон овгийн нэр нь Эргүнэ гүнгийн домогт гардаг хоёр хүний нэг Хиян нөгөөс Нүкүз хэмээх нэрээс үүдэлтэй гэж Сайшаал абугай үзсэн байдаг. Энэ бүхнээс дүгнэн бодоход эртний Монголчуудын шүтлэгийн зүйлүүдэд чулуу, мод, гал, үүнчлэн дом шившлэг үг яриа, ургамал, амьтдаас буга, чоно, цагаан шонхор шувуу, нохой, тэрчлэн өвөг дээдэс гэх зэргээр орж байсан ажээ.