SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 5
10-р анги        Бүлэг сэдэв: Компьютер бол мэдээллийг боловсруулагч




                           Од цогцолбор сургууль



              Анги: 10

             Дэд сэдэв: 1.1 Мэдээллийн утга учир
                        1.2 Мэдээллийн үнэ цэнэ
                        1.3 Мэдээлэл
                        1.4 Мэдээллийн боловсруулалт
                         Сорил


         Бэлтгэсэн: Мэдээлэл зүйн багш Лувсангийн Содгэрэл



                          Дархан – Уул аймаг
                             2011-2012 он




     1
10-р анги              Бүлэг сэдэв: Компьютер бол мэдээллийг боловсруулагч

Хичээл №1
Сэдэв. Мэдээллийн утга учир
Энэ бүлэгт мэдээлэл, өгөгдөл, мэдлэгийн харилцан холбоо, мэдээллийн үнэ цэнэ, мэдээллийг боловсруулах
үйл ажиллагааг судлана.
Компьютер мэдээллийг боловсруулахдаа түүнийг яаж дүрсэлдэг, тухай.
       Мэдээллийг боловсруулахад зориулсан компьютерийн бүтцийг ойлгох.
       Хэрэгцээ сонирхолдоо нийцүүлэн компьютерийн техник хангамж, программ хангамжийг суурилуулах,
тохиргоог хийх, ажиллах явцад гарах бэрхшээл, асуудлыг шийдвэрлэх.
       Компьютер дээр асуудлыг шийдвэрлэх аргуудыг авч үзэх.
       Төрөл бүрийн мэдээллийг компьютерт дүрслэх үндсэн санаа болон компьютер доторх
боловсруулалтын зарчмын тухай судлана.
       1.1 Мэдээллийн утга учир
 Мэдээлэл гэдэг үгийг тайлбар толиос харвал “Ямар нэгэн юмны тухай мэдээ” гэж бичсэн байна.
Мэдээг илгээж байгаа талыг илгээгч, хүлээн авч байгаа талыг хүлээн авагч гэдэг.
Мэдээ нь хүлээн авагчид ач холбогдолтой байвал мэдээлэл болох ба хамааралгүй ач холбогдолгүй зүйл
байвал тэр нь мэдээлэл биш зүгээр л шуугиан болно.
Жишээлбэл: Өнөөдөр 9 цагаас 15 цаг хүртэл бороо орохгүй гэсэн цаг уурын урьдчилсан мэдээг хүлээж авсан
хүн цаг ууртай хамааралгүй нөхцөлд байвал зөвхөн таамаг өгөгдлөөс хэтрэхгүй. Гэвч үдийн үед гадуур гарах
төлөвлөгөөтэй бол борооны шүхрээ авахгүй гэсэн шийдвэр гаргахад тус болно. Энэ утгаараар тус цаг уурын
урьдчилсан мэдээ нь мэдээлэл болно. Өөрөөр хэлбэл, өгөгдлийг объектив байдлаар хүлээж авч болох боловч
энэ нь мэдээлэл болох, эсэх нь хүлээж авч буй талаас хамаарна. Ерөнхийдөө өгөгдлөөс тодорхой хэмжээгээр
үнэ цэнэ шаардсан, ач холбогдолтой гэдэг нь тодорхой болсон үед мэдээлэл гэсэн үгийг ашиглах хандлагатай
байдаг.
Өгөгдөл үсэг тоо тэмдэгтүүдийн цуглуулга бөгөөд тэдгээрийг тодорхой зорилгоор бүлэглэснийг
мэдээлэл, мэдээллээс цааш хэрэгтэйгээ шүүж ерөнхийлсөн хэсгийг мэдлэг гэж тодорхойлдог.




                Ерөнхий болгох
                                                                                       Бага хэмжээ


                                                   Мэдлэг


                                                 Мэдээлэл


     Бодит болгох                                                                      Их хэмжээ
                                                 Өгөгдөл



Ерөнхийдөө зохион байгуулалтад орсон мэдээллийг бүхэлд нь мэдлэг гэнэ. Тухайн салбартай холбоотой
үндсэн ойлголт, мэргэжлийн хүний туршлага зэрэг нь мэдлэгт хамаарна. Хүний ой ухаанд бүх төрлийн
өгөгдөл болон мэдээллийг хадгалахад хэмжээ нь багадах учир, зөвхөн тэдгээрээс ерөнхийлсөн мэдлэгийг
хадгалдаг. Иймээс өгөгдөл болон мэдээллийг эргэн санахад хугацаа шаардахаас гадна сэргэх нарийвчлал нь
бага байна.
1.2 Мэдээллийн үнэ цэнэ




       2
10-р анги              Бүлэг сэдэв: Компьютер бол мэдээллийг боловсруулагч

Бид өдөр тутмынхаа амьдралд үйл ажиллагаа явуулахын тулд янз бүрийн шийдвэрүүдийг гаргадаг. Энэ үед
шийдвэр гаргахад дөхөм болдог зүйл нь мэдээлэл юм.
Өнөө үед телевиз, радио, сонин сэтгүүл зэрэг мэдээллийн хэрэгслээр их хэмжээний мэдээлэл урсаж байна.
Эдгээр нь хамгийн шинэ, хэрэгцээтэй мэдээллийг хүлээн авагчид хүргэдэг. Интернетийг ашиглан мэдээллийн
үйлчилгээг явуулдаг бизнес хөгжиж байна. Хувийн мэдээлэл, элекрон арилжаатай холбоотой мэдээлэл ч бас
бараа бүтээгдэхүүн шиг үнэ цэнэтэй болсон.
Жишээлбэл: Шинэ бүтээгдэхүүн худалдаанд гарахаас хэдэн сарын өмнөөс түүний тухай мэдээлэл сонин,
сэтгүүл дээр гардаг. Ингэснээр чанартай сайн бүтээгдэхүүн гэсэн ойлголтыг хүмүүст төрүүлж, худалдаанд
гарч эхлээгүй байхад л тухайн бүтээгдэхүүнийг худалдан авах хүсэл төрүүлдэг.
Жинхэнэ бараа бүтээгдэхүүн нь байхгүй ч гэсэн зөвхөн мэдээлэлд тулгуурлаж, худалдааны захиалга
хийгдэж байгаа нь мэдээллийг мөнгө эд бараатай адил үнэ цэнэтэйг харуулж байна.
Хүлээн авагчид ашигтай мэдээлэл нь маш үнэтэй байдаг. Үүнийг “Мэдээлэл бол хүчтэй”, “Мэдээллийн
дайн”, “Мэдээллийн эрин”, “ Мэдээлэлжсэн нийгэм” гэх мэт үг хэллэгээс ойлгож болно.
Орчин үед хүмүүс мэдээлэл хэмээх биегүй зүйлд мөнгө төлж эхэлж байна.
1.3 Мэдээллийн эмх цэгц
16 ширхэг чүдэнзийг ширээн дээр асгавал эмх замбараагүй унана. 505, SOS хэлбэртэй унах магадлал нь
туйлын бага байна. Харин ийм байрлалыг хүн гараараа өрж байрлуулж болно.
Чүдэнз эмх замбараагүй байгаа бол 505, SOS эмх цэгцэнд орж гэсэн утга санааг илэрхийлж байна. Энд
эмх цэгцгүй өгөгдлүүдийг боловсруулж (чүдэнзийг эмх цэгцтэй байрлуулж) ойлгомжтой болгосноор
мэдээлэл болж байна.
Мэдээлэлтэй ажиллаж байхад, мэдээллийг дүрслэх, дамжуулах материалын шинж чанараас хамаарч
янз бүрийн хязгаарлалт нэмэгддэг.
Мэдээлэл нь бие даан оршдоггүй. “SOS” –ийг шүдэнзний модоор дүрсэлсэн шиг мэдээллийг ч дүрслэх
арга байдаг. Мэдээлэл нь бодитой оршин тогтнодоггүй ч гэсэн түүнийг технологи ашиглан дүрслэх
боломжтой.
Жишээлбэл : бичвэр хэлбэрийн мэдээллийг латин, кирилл, ханз үсгээр бичих гээд олон янзаар дүрсэлж болно.
Ерөнхийдөө мэдээллийг дараах байдлаар ангилдаг.

                      Ангилал                         Мэдээллийн жишээ
           Тест                            Кирилл, латинаар бичсэн текст
           Дүрс                            Шулуун, муруй, олон өнцөгт
           Тоо                             Бодит тоо, бутархай тоо
           Дуу                             Дуу хөгжим, амьтны дуу
           Видео        Кино               Анимац, кино
                        Зураг              Фото зураг, зурмал зураг, иллюстратор
           Өнгө                            Улаан, ногоон өнгө
           Бусад                           Үнэр, хүрч мэдрэх мэдээлэл, харах, далд
                                           мэдрэхүйн мэдээлэл

Нэмэлт тайлбар : 1. Текст боловсруулагч программд хүн оруулсан текст нь утга агуулгатай байдаг. Харин
сармагчин оруулсан бол чүдэнзийг асгасантай адилаар утга учиргүй үсэг тэмдэгтүүд бичигдэх болно.
2. Харанхуйд ном уншиж болдоггүй. Учир нь мэдээллийг дамжуулагч нь гэрэл юм. Ваакум орчинд дуу
гардаггүй, харин гэрэл тардаг. Иймд сансраар дамжуулан алс холд цацаж байгаа дуу, дүрсийн мэдээлэл
(телевизийн нэвтрүүлгэ) – г гэрлийн буюу цахилгаан соронзон долгионд хувирган цацдаг.




       3
10-р анги                      Бүлэг сэдэв: Компьютер бол мэдээллийг боловсруулагч

1.4 Мэдээллийн боловсруулалт
Ямар нэг асуудлыг шийдэхэд эхлээд зорилгодоо хамааралтай мэдээллийг цуглуулж, түүнээс хэрэгтэйгээ
сонгож, өөр мэдээлэлтэй харьцуулан боловсруулах, тооцоолох замаар шинэ мэдээллийг үүсгэдэг. Гаргаж
авсан шинэ мэдээлэлдээ үндэслэн, дараагийн үйлдлийг тодорхойлж шийдвэрээ гаргана.
Сурагч Ц амралтын өдөр найзтайгаа А дүүргийн нутаг дэвсгэрээр аялах төлөвлөгөө хийх үйлийн схемийг
харуулав. Хамт явах найзынхаа санаа бодлыг асууна.
Номын сангаас аяллын гарын авлага, А дүүргийн чухал газрууд, түүхийг дурсгалт газрууд, А дүүрэг рүү явах
тээврийн хэрэгсэл, тээврийн хөлс зэргийг олж мэднэ. Интернетээс А дүүргээр аялах газруудаа шалгаж үзнэ.
Телевиз, сонин, интернетээс тухайн өдрийн цаг агаарын мэдээг олж авна.
Цуглуулсан мэдээлэл дээрээ үндэслэн А дүүргээр аялах төлөвлөгөөг зохионо. Ийм маягаар, мэдээллийг
цуглуулж, тооцоолон, харьцуулж, илүү үнэ цэнэтэй шинэ мэдээллийг бүтээх зорилготой дараалсан ажлыг
мэдээллийн боловсруулалт гэдэг.
/Сонгох, Тооцоолох, Харьцуулах, Эмх цэгцтэй болгох/
    1. Санаа бодлыг асуух 2. Гарын авлага 3. Интернет 4. Цаг уур            5. Цуглуулах 6. Гаралт
       Төлөвлөгөө Уулзах цаг 8.30 Уулзах газар Төв талбай
Мэдээлэл боловсруулах үе шат:
            Оролтын мэдээлэл       Цуглуулах   Боловсруулах   Гаралтын      Төлөвлөгөө
                                                              мэдээлэл


      1. Өглөө босоод гадагшаа (сургууль, ажил гэх мэт) яваад, гэртээ эргэн ирэх өдөр тутмын амьдралд
         “Ямар мэдээлэл яаж тус болдог”, хэрэв мэдээллийн технологи болон компьютерийн сүлжээ
         байхгүй байсан бол бидний өдөр тутмын амьдрал ямар байх байсан талаар харьцуулж ярьцгаана
         уу?

Гэрт : 1. “Мэдээллийн ач тус миний хичээлийн нэг өдөр” сэдэвт эссэ бичнэ үү.
       2. “Мэдээллийн үнэ цэнэ” сэдвийн дор мэдээлэл нь орчин үед бараа бүтээгдэхүүнээс ч үнэтэй байгаа
талаар үзсэн кино, хэвлэлээс уншсан баримт дээр тулгуурлан илтгэл бичнэ үү.




        4
10-р анги                     Бүлэг сэдэв: Компьютер бол мэдээллийг боловсруулагч

Сорил1.
     1Цэгийн оронд тохирох үг хэллэгийг нөхөж бичнэ үү.
         Өгөгдөл нь үсэг тоо тэмдэгтүүдийн цуглуулга бөгөөд тэдгээрийг тодорхой зорилгоор бүлэглэснийг
         ........................................, мэдээллээс цааш хэрэгтэйгээ шүүж ерөнхийлсөн хэсгийг .............................
         гэж тодорхойлдог.
     2. Дараах 3 үгийн хамаарлыг бодит жишээ гарган тайлбарлана уу?
         а. Өгөгдөл                            б. Мэдээлэл                в. Мэдлэг
     3. Мэдээлэл нь мөнгө, эд бараатай адил үнэ цэнэтэй болох гурван жишээ гаргана уу?
     4. Шинж чанарын хувьд ялгаагүй мөртлөө мэдээллийн хувьд ялгарах зүйлсийн жишээг гаргана уу.
     5. Цэгийн оронд тохирох хэллэгийг бөглөнө үү.
         Асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай өгөгдлийг цуглуулж, эмх цэгцэд оруулж, тооцоолон,
         харьцуулж шийдвэр гаргахад хэрэгтэй мэдээллийг үүсгэн үр дүнг шаардлагатай хүнд дамжуулах
         гинжин ажлыг ................................................... гэдэг.
     6. “Мэдээллийн ач тус миний хичээлийн нэг өдөрт” сэдэвт эссэ бичнэ үү.
ДҮГНЭХ ЖУРАМ:                                1-р даалгавар 1оноо
                                            2-р даалгавар 1 оноо
                                            3-р даалгавар 1оноо
                                            4-р даалгавар 1оноо
                                            5-р даалгавар 1 оноо
                                            6-р даалгавар 4оноо
                                            Бүгд – 10 оноо
Сорил1. Түлхүүр
     1. Цэгийн оронд тохирох үг хэллэгийг нөхөж бичнэ үү.
         Өгөгдөл нь үсэг тоо тэмдэгтүүдийн цуглуулга бөгөөд тэдгээрийг тодорхой зорилгоор бүлэглэснийг
         .МЭДЭЭЛЭЛ, мэдээллээс цааш хэрэгтэйгээ шүүж ерөнхийлсөн хэсгийг МЭДЛЭГ
          гэж тодорхойлдог.
     2. Дараах 3 үгийн хамаарлыг бодит жишээ гарган тайлбарлана уу?
         а. Өгөгдөл                            б. Мэдээлэл                в. Мэдлэг
     3. Мэдээлэл нь мөнгө, эд бараатай адил үнэ цэнэтэй болох гурван жишээ гаргана уу?
     4. Шинж чанарын хувьд ялгаагүй мөртлөө мэдээллийн хувьд ялгарах зүйлсийн жишээг гаргана уу.
     5. Цэгийн оронд тохирох хэллэгийг бөглөнө үү.
         Асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай өгөгдлийг цуглуулж, эмх цэгцэд оруулж, тооцоолон,
         харьцуулж шийдвэр гаргахад хэрэгтэй мэдээллийг үүсгэн үр дүнг шаардлагатай хүнд дамжуулах
         гинжин ажлыг БОЛОВСРУУЛАЛТ гэдэг.
     6. “Мэдээллийн ач тус миний хичээлийн нэг өдөрт” сэдэвт эссэ бичнэ үү.




          5

Weitere ähnliche Inhalte

Ähnlich wie Komputer bol medeeelliig bolovsruulagch

эхх мэдээлэл ба компьютерийн үүсэл хөгжил
эхх мэдээлэл ба компьютерийн үүсэл хөгжилэхх мэдээлэл ба компьютерийн үүсэл хөгжил
эхх мэдээлэл ба компьютерийн үүсэл хөгжилAura Faceboo
 
Мэдээлэл, мэдээллийг хэмжих нэгж
Мэдээлэл, мэдээллийг хэмжих нэгжМэдээлэл, мэдээллийг хэмжих нэгж
Мэдээлэл, мэдээллийг хэмжих нэгжTudevdagva Uranchimeg
 
Medeelliin technology surah ix final
Medeelliin technology surah ix finalMedeelliin technology surah ix final
Medeelliin technology surah ix finalenhsaran_tsahim
 
Medeelliin tehnologi vi surah bichig
Medeelliin tehnologi vi surah bichigMedeelliin tehnologi vi surah bichig
Medeelliin tehnologi vi surah bichigenhsaran_tsahim
 
7 r angi no1 medeelel medleg
7 r angi no1 medeelel medleg7 r angi no1 medeelel medleg
7 r angi no1 medeelel medlegshulam
 
асуудал шийдвэрлэх 8 р анги
асуудал шийдвэрлэх 8 р ангиасуудал шийдвэрлэх 8 р анги
асуудал шийдвэрлэх 8 р ангиKhishighuu Myanganbuu
 
Suragchiin ajliin huudas
Suragchiin ajliin huudasSuragchiin ajliin huudas
Suragchiin ajliin huudastungalag
 
Ж.ЗАНДАРГИЙРАА - МЕТА ӨГӨГДӨЛ БА ТҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ
Ж.ЗАНДАРГИЙРАА - МЕТА ӨГӨГДӨЛ БА ТҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭЖ.ЗАНДАРГИЙРАА - МЕТА ӨГӨГДӨЛ БА ТҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ
Ж.ЗАНДАРГИЙРАА - МЕТА ӨГӨГДӨЛ БА ТҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭbatnasanb
 
мэдээллийн процесс
мэдээллийн процессмэдээллийн процесс
мэдээллийн процессUuganbayar Uuganaa
 

Ähnlich wie Komputer bol medeeelliig bolovsruulagch (20)

Medeelel 10
Medeelel 10Medeelel 10
Medeelel 10
 
Ict mxt
Ict mxtIct mxt
Ict mxt
 
мэдээлэл
мэдээлэлмэдээлэл
мэдээлэл
 
Mtms lec-1
Mtms lec-1Mtms lec-1
Mtms lec-1
 
эхх мэдээлэл ба компьютерийн үүсэл хөгжил
эхх мэдээлэл ба компьютерийн үүсэл хөгжилэхх мэдээлэл ба компьютерийн үүсэл хөгжил
эхх мэдээлэл ба компьютерийн үүсэл хөгжил
 
Мэдээлэл, мэдээллийг хэмжих нэгж
Мэдээлэл, мэдээллийг хэмжих нэгжМэдээлэл, мэдээллийг хэмжих нэгж
Мэдээлэл, мэдээллийг хэмжих нэгж
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Medeelel
MedeelelMedeelel
Medeelel
 
Medeelliin technology surah ix final
Medeelliin technology surah ix finalMedeelliin technology surah ix final
Medeelliin technology surah ix final
 
Medeelliin tehnologi vi surah bichig
Medeelliin tehnologi vi surah bichigMedeelliin tehnologi vi surah bichig
Medeelliin tehnologi vi surah bichig
 
7 р анги
7 р анги7 р анги
7 р анги
 
7 r angi no1 medeelel medleg
7 r angi no1 medeelel medleg7 r angi no1 medeelel medleg
7 r angi no1 medeelel medleg
 
асуудал шийдвэрлэх 8 р анги
асуудал шийдвэрлэх 8 р ангиасуудал шийдвэрлэх 8 р анги
асуудал шийдвэрлэх 8 р анги
 
Hariltsaa
HariltsaaHariltsaa
Hariltsaa
 
Suragchiin ajliin huudas
Suragchiin ajliin huudasSuragchiin ajliin huudas
Suragchiin ajliin huudas
 
Hicheel
HicheelHicheel
Hicheel
 
Mtms1 intro
Mtms1   introMtms1   intro
Mtms1 intro
 
Lesson internet medeelllin undes
Lesson internet medeelllin undesLesson internet medeelllin undes
Lesson internet medeelllin undes
 
Ж.ЗАНДАРГИЙРАА - МЕТА ӨГӨГДӨЛ БА ТҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ
Ж.ЗАНДАРГИЙРАА - МЕТА ӨГӨГДӨЛ БА ТҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭЖ.ЗАНДАРГИЙРАА - МЕТА ӨГӨГДӨЛ БА ТҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ
Ж.ЗАНДАРГИЙРАА - МЕТА ӨГӨГДӨЛ БА ТҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ
 
мэдээллийн процесс
мэдээллийн процессмэдээллийн процесс
мэдээллийн процесс
 

Mehr von Sodgerel Luvsan

11 компьютерийн бүтэц
11 компьютерийн бүтэц11 компьютерийн бүтэц
11 компьютерийн бүтэцSodgerel Luvsan
 
11 компьютерийн бүтэц
11 компьютерийн бүтэц11 компьютерийн бүтэц
11 компьютерийн бүтэцSodgerel Luvsan
 
10.11 komputeriin butets. onol
10.11 komputeriin butets. onol10.11 komputeriin butets. onol
10.11 komputeriin butets. onolSodgerel Luvsan
 
10.11 komputeriin butets. onol
10.11 komputeriin butets. onol10.11 komputeriin butets. onol
10.11 komputeriin butets. onolSodgerel Luvsan
 
10.11 komputeriin butets. onol
10.11 komputeriin butets. onol10.11 komputeriin butets. onol
10.11 komputeriin butets. onolSodgerel Luvsan
 
Komputer bol medeeelliig bolovsruulagch
Komputer bol medeeelliig bolovsruulagchKomputer bol medeeelliig bolovsruulagch
Komputer bol medeeelliig bolovsruulagchSodgerel Luvsan
 
9 rangi barimt bichgiin file format1
9 rangi barimt bichgiin file format19 rangi barimt bichgiin file format1
9 rangi barimt bichgiin file format1Sodgerel Luvsan
 

Mehr von Sodgerel Luvsan (11)

даалгавар
даалгавардаалгавар
даалгавар
 
11 компьютерийн бүтэц
11 компьютерийн бүтэц11 компьютерийн бүтэц
11 компьютерийн бүтэц
 
11 компьютерийн бүтэц
11 компьютерийн бүтэц11 компьютерийн бүтэц
11 компьютерийн бүтэц
 
10.11 komputeriin butets. onol
10.11 komputeriin butets. onol10.11 komputeriin butets. onol
10.11 komputeriin butets. onol
 
10.11 komputeriin butets. onol
10.11 komputeriin butets. onol10.11 komputeriin butets. onol
10.11 komputeriin butets. onol
 
10.11 komputeriin butets. onol
10.11 komputeriin butets. onol10.11 komputeriin butets. onol
10.11 komputeriin butets. onol
 
Komputer bol medeeelliig bolovsruulagch
Komputer bol medeeelliig bolovsruulagchKomputer bol medeeelliig bolovsruulagch
Komputer bol medeeelliig bolovsruulagch
 
9 rangi barimt bichgiin file format1
9 rangi barimt bichgiin file format19 rangi barimt bichgiin file format1
9 rangi barimt bichgiin file format1
 
Word pad
Word padWord pad
Word pad
 
Word pad
Word padWord pad
Word pad
 
Word pad хичээл
Word pad хичээлWord pad хичээл
Word pad хичээл
 

Komputer bol medeeelliig bolovsruulagch

  • 1. 10-р анги Бүлэг сэдэв: Компьютер бол мэдээллийг боловсруулагч Од цогцолбор сургууль Анги: 10 Дэд сэдэв: 1.1 Мэдээллийн утга учир 1.2 Мэдээллийн үнэ цэнэ 1.3 Мэдээлэл 1.4 Мэдээллийн боловсруулалт Сорил Бэлтгэсэн: Мэдээлэл зүйн багш Лувсангийн Содгэрэл Дархан – Уул аймаг 2011-2012 он 1
  • 2. 10-р анги Бүлэг сэдэв: Компьютер бол мэдээллийг боловсруулагч Хичээл №1 Сэдэв. Мэдээллийн утга учир Энэ бүлэгт мэдээлэл, өгөгдөл, мэдлэгийн харилцан холбоо, мэдээллийн үнэ цэнэ, мэдээллийг боловсруулах үйл ажиллагааг судлана. Компьютер мэдээллийг боловсруулахдаа түүнийг яаж дүрсэлдэг, тухай. Мэдээллийг боловсруулахад зориулсан компьютерийн бүтцийг ойлгох. Хэрэгцээ сонирхолдоо нийцүүлэн компьютерийн техник хангамж, программ хангамжийг суурилуулах, тохиргоог хийх, ажиллах явцад гарах бэрхшээл, асуудлыг шийдвэрлэх. Компьютер дээр асуудлыг шийдвэрлэх аргуудыг авч үзэх. Төрөл бүрийн мэдээллийг компьютерт дүрслэх үндсэн санаа болон компьютер доторх боловсруулалтын зарчмын тухай судлана. 1.1 Мэдээллийн утга учир Мэдээлэл гэдэг үгийг тайлбар толиос харвал “Ямар нэгэн юмны тухай мэдээ” гэж бичсэн байна. Мэдээг илгээж байгаа талыг илгээгч, хүлээн авч байгаа талыг хүлээн авагч гэдэг. Мэдээ нь хүлээн авагчид ач холбогдолтой байвал мэдээлэл болох ба хамааралгүй ач холбогдолгүй зүйл байвал тэр нь мэдээлэл биш зүгээр л шуугиан болно. Жишээлбэл: Өнөөдөр 9 цагаас 15 цаг хүртэл бороо орохгүй гэсэн цаг уурын урьдчилсан мэдээг хүлээж авсан хүн цаг ууртай хамааралгүй нөхцөлд байвал зөвхөн таамаг өгөгдлөөс хэтрэхгүй. Гэвч үдийн үед гадуур гарах төлөвлөгөөтэй бол борооны шүхрээ авахгүй гэсэн шийдвэр гаргахад тус болно. Энэ утгаараар тус цаг уурын урьдчилсан мэдээ нь мэдээлэл болно. Өөрөөр хэлбэл, өгөгдлийг объектив байдлаар хүлээж авч болох боловч энэ нь мэдээлэл болох, эсэх нь хүлээж авч буй талаас хамаарна. Ерөнхийдөө өгөгдлөөс тодорхой хэмжээгээр үнэ цэнэ шаардсан, ач холбогдолтой гэдэг нь тодорхой болсон үед мэдээлэл гэсэн үгийг ашиглах хандлагатай байдаг. Өгөгдөл үсэг тоо тэмдэгтүүдийн цуглуулга бөгөөд тэдгээрийг тодорхой зорилгоор бүлэглэснийг мэдээлэл, мэдээллээс цааш хэрэгтэйгээ шүүж ерөнхийлсөн хэсгийг мэдлэг гэж тодорхойлдог. Ерөнхий болгох Бага хэмжээ Мэдлэг Мэдээлэл Бодит болгох Их хэмжээ Өгөгдөл Ерөнхийдөө зохион байгуулалтад орсон мэдээллийг бүхэлд нь мэдлэг гэнэ. Тухайн салбартай холбоотой үндсэн ойлголт, мэргэжлийн хүний туршлага зэрэг нь мэдлэгт хамаарна. Хүний ой ухаанд бүх төрлийн өгөгдөл болон мэдээллийг хадгалахад хэмжээ нь багадах учир, зөвхөн тэдгээрээс ерөнхийлсөн мэдлэгийг хадгалдаг. Иймээс өгөгдөл болон мэдээллийг эргэн санахад хугацаа шаардахаас гадна сэргэх нарийвчлал нь бага байна. 1.2 Мэдээллийн үнэ цэнэ 2
  • 3. 10-р анги Бүлэг сэдэв: Компьютер бол мэдээллийг боловсруулагч Бид өдөр тутмынхаа амьдралд үйл ажиллагаа явуулахын тулд янз бүрийн шийдвэрүүдийг гаргадаг. Энэ үед шийдвэр гаргахад дөхөм болдог зүйл нь мэдээлэл юм. Өнөө үед телевиз, радио, сонин сэтгүүл зэрэг мэдээллийн хэрэгслээр их хэмжээний мэдээлэл урсаж байна. Эдгээр нь хамгийн шинэ, хэрэгцээтэй мэдээллийг хүлээн авагчид хүргэдэг. Интернетийг ашиглан мэдээллийн үйлчилгээг явуулдаг бизнес хөгжиж байна. Хувийн мэдээлэл, элекрон арилжаатай холбоотой мэдээлэл ч бас бараа бүтээгдэхүүн шиг үнэ цэнэтэй болсон. Жишээлбэл: Шинэ бүтээгдэхүүн худалдаанд гарахаас хэдэн сарын өмнөөс түүний тухай мэдээлэл сонин, сэтгүүл дээр гардаг. Ингэснээр чанартай сайн бүтээгдэхүүн гэсэн ойлголтыг хүмүүст төрүүлж, худалдаанд гарч эхлээгүй байхад л тухайн бүтээгдэхүүнийг худалдан авах хүсэл төрүүлдэг. Жинхэнэ бараа бүтээгдэхүүн нь байхгүй ч гэсэн зөвхөн мэдээлэлд тулгуурлаж, худалдааны захиалга хийгдэж байгаа нь мэдээллийг мөнгө эд бараатай адил үнэ цэнэтэйг харуулж байна. Хүлээн авагчид ашигтай мэдээлэл нь маш үнэтэй байдаг. Үүнийг “Мэдээлэл бол хүчтэй”, “Мэдээллийн дайн”, “Мэдээллийн эрин”, “ Мэдээлэлжсэн нийгэм” гэх мэт үг хэллэгээс ойлгож болно. Орчин үед хүмүүс мэдээлэл хэмээх биегүй зүйлд мөнгө төлж эхэлж байна. 1.3 Мэдээллийн эмх цэгц 16 ширхэг чүдэнзийг ширээн дээр асгавал эмх замбараагүй унана. 505, SOS хэлбэртэй унах магадлал нь туйлын бага байна. Харин ийм байрлалыг хүн гараараа өрж байрлуулж болно. Чүдэнз эмх замбараагүй байгаа бол 505, SOS эмх цэгцэнд орж гэсэн утга санааг илэрхийлж байна. Энд эмх цэгцгүй өгөгдлүүдийг боловсруулж (чүдэнзийг эмх цэгцтэй байрлуулж) ойлгомжтой болгосноор мэдээлэл болж байна. Мэдээлэлтэй ажиллаж байхад, мэдээллийг дүрслэх, дамжуулах материалын шинж чанараас хамаарч янз бүрийн хязгаарлалт нэмэгддэг. Мэдээлэл нь бие даан оршдоггүй. “SOS” –ийг шүдэнзний модоор дүрсэлсэн шиг мэдээллийг ч дүрслэх арга байдаг. Мэдээлэл нь бодитой оршин тогтнодоггүй ч гэсэн түүнийг технологи ашиглан дүрслэх боломжтой. Жишээлбэл : бичвэр хэлбэрийн мэдээллийг латин, кирилл, ханз үсгээр бичих гээд олон янзаар дүрсэлж болно. Ерөнхийдөө мэдээллийг дараах байдлаар ангилдаг. Ангилал Мэдээллийн жишээ Тест Кирилл, латинаар бичсэн текст Дүрс Шулуун, муруй, олон өнцөгт Тоо Бодит тоо, бутархай тоо Дуу Дуу хөгжим, амьтны дуу Видео Кино Анимац, кино Зураг Фото зураг, зурмал зураг, иллюстратор Өнгө Улаан, ногоон өнгө Бусад Үнэр, хүрч мэдрэх мэдээлэл, харах, далд мэдрэхүйн мэдээлэл Нэмэлт тайлбар : 1. Текст боловсруулагч программд хүн оруулсан текст нь утга агуулгатай байдаг. Харин сармагчин оруулсан бол чүдэнзийг асгасантай адилаар утга учиргүй үсэг тэмдэгтүүд бичигдэх болно. 2. Харанхуйд ном уншиж болдоггүй. Учир нь мэдээллийг дамжуулагч нь гэрэл юм. Ваакум орчинд дуу гардаггүй, харин гэрэл тардаг. Иймд сансраар дамжуулан алс холд цацаж байгаа дуу, дүрсийн мэдээлэл (телевизийн нэвтрүүлгэ) – г гэрлийн буюу цахилгаан соронзон долгионд хувирган цацдаг. 3
  • 4. 10-р анги Бүлэг сэдэв: Компьютер бол мэдээллийг боловсруулагч 1.4 Мэдээллийн боловсруулалт Ямар нэг асуудлыг шийдэхэд эхлээд зорилгодоо хамааралтай мэдээллийг цуглуулж, түүнээс хэрэгтэйгээ сонгож, өөр мэдээлэлтэй харьцуулан боловсруулах, тооцоолох замаар шинэ мэдээллийг үүсгэдэг. Гаргаж авсан шинэ мэдээлэлдээ үндэслэн, дараагийн үйлдлийг тодорхойлж шийдвэрээ гаргана. Сурагч Ц амралтын өдөр найзтайгаа А дүүргийн нутаг дэвсгэрээр аялах төлөвлөгөө хийх үйлийн схемийг харуулав. Хамт явах найзынхаа санаа бодлыг асууна. Номын сангаас аяллын гарын авлага, А дүүргийн чухал газрууд, түүхийг дурсгалт газрууд, А дүүрэг рүү явах тээврийн хэрэгсэл, тээврийн хөлс зэргийг олж мэднэ. Интернетээс А дүүргээр аялах газруудаа шалгаж үзнэ. Телевиз, сонин, интернетээс тухайн өдрийн цаг агаарын мэдээг олж авна. Цуглуулсан мэдээлэл дээрээ үндэслэн А дүүргээр аялах төлөвлөгөөг зохионо. Ийм маягаар, мэдээллийг цуглуулж, тооцоолон, харьцуулж, илүү үнэ цэнэтэй шинэ мэдээллийг бүтээх зорилготой дараалсан ажлыг мэдээллийн боловсруулалт гэдэг. /Сонгох, Тооцоолох, Харьцуулах, Эмх цэгцтэй болгох/ 1. Санаа бодлыг асуух 2. Гарын авлага 3. Интернет 4. Цаг уур 5. Цуглуулах 6. Гаралт Төлөвлөгөө Уулзах цаг 8.30 Уулзах газар Төв талбай Мэдээлэл боловсруулах үе шат: Оролтын мэдээлэл Цуглуулах Боловсруулах Гаралтын Төлөвлөгөө мэдээлэл 1. Өглөө босоод гадагшаа (сургууль, ажил гэх мэт) яваад, гэртээ эргэн ирэх өдөр тутмын амьдралд “Ямар мэдээлэл яаж тус болдог”, хэрэв мэдээллийн технологи болон компьютерийн сүлжээ байхгүй байсан бол бидний өдөр тутмын амьдрал ямар байх байсан талаар харьцуулж ярьцгаана уу? Гэрт : 1. “Мэдээллийн ач тус миний хичээлийн нэг өдөр” сэдэвт эссэ бичнэ үү. 2. “Мэдээллийн үнэ цэнэ” сэдвийн дор мэдээлэл нь орчин үед бараа бүтээгдэхүүнээс ч үнэтэй байгаа талаар үзсэн кино, хэвлэлээс уншсан баримт дээр тулгуурлан илтгэл бичнэ үү. 4
  • 5. 10-р анги Бүлэг сэдэв: Компьютер бол мэдээллийг боловсруулагч Сорил1. 1Цэгийн оронд тохирох үг хэллэгийг нөхөж бичнэ үү. Өгөгдөл нь үсэг тоо тэмдэгтүүдийн цуглуулга бөгөөд тэдгээрийг тодорхой зорилгоор бүлэглэснийг ........................................, мэдээллээс цааш хэрэгтэйгээ шүүж ерөнхийлсөн хэсгийг ............................. гэж тодорхойлдог. 2. Дараах 3 үгийн хамаарлыг бодит жишээ гарган тайлбарлана уу? а. Өгөгдөл б. Мэдээлэл в. Мэдлэг 3. Мэдээлэл нь мөнгө, эд бараатай адил үнэ цэнэтэй болох гурван жишээ гаргана уу? 4. Шинж чанарын хувьд ялгаагүй мөртлөө мэдээллийн хувьд ялгарах зүйлсийн жишээг гаргана уу. 5. Цэгийн оронд тохирох хэллэгийг бөглөнө үү. Асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай өгөгдлийг цуглуулж, эмх цэгцэд оруулж, тооцоолон, харьцуулж шийдвэр гаргахад хэрэгтэй мэдээллийг үүсгэн үр дүнг шаардлагатай хүнд дамжуулах гинжин ажлыг ................................................... гэдэг. 6. “Мэдээллийн ач тус миний хичээлийн нэг өдөрт” сэдэвт эссэ бичнэ үү. ДҮГНЭХ ЖУРАМ: 1-р даалгавар 1оноо 2-р даалгавар 1 оноо 3-р даалгавар 1оноо 4-р даалгавар 1оноо 5-р даалгавар 1 оноо 6-р даалгавар 4оноо Бүгд – 10 оноо Сорил1. Түлхүүр 1. Цэгийн оронд тохирох үг хэллэгийг нөхөж бичнэ үү. Өгөгдөл нь үсэг тоо тэмдэгтүүдийн цуглуулга бөгөөд тэдгээрийг тодорхой зорилгоор бүлэглэснийг .МЭДЭЭЛЭЛ, мэдээллээс цааш хэрэгтэйгээ шүүж ерөнхийлсөн хэсгийг МЭДЛЭГ гэж тодорхойлдог. 2. Дараах 3 үгийн хамаарлыг бодит жишээ гарган тайлбарлана уу? а. Өгөгдөл б. Мэдээлэл в. Мэдлэг 3. Мэдээлэл нь мөнгө, эд бараатай адил үнэ цэнэтэй болох гурван жишээ гаргана уу? 4. Шинж чанарын хувьд ялгаагүй мөртлөө мэдээллийн хувьд ялгарах зүйлсийн жишээг гаргана уу. 5. Цэгийн оронд тохирох хэллэгийг бөглөнө үү. Асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай өгөгдлийг цуглуулж, эмх цэгцэд оруулж, тооцоолон, харьцуулж шийдвэр гаргахад хэрэгтэй мэдээллийг үүсгэн үр дүнг шаардлагатай хүнд дамжуулах гинжин ажлыг БОЛОВСРУУЛАЛТ гэдэг. 6. “Мэдээллийн ач тус миний хичээлийн нэг өдөрт” сэдэвт эссэ бичнэ үү. 5