More Related Content
Similar to Zurag tosol i-lekts-15
Similar to Zurag tosol i-lekts-15 (6)
More from radnaajav gerelchimeg
More from radnaajav gerelchimeg (20)
Zurag tosol i-lekts-15
- 2. Render
3D загвар байгуулах хамгийн гол зорилгын нэг нь
төлөвлөж буй төсөл, загварыг бодит мэт сэтгэгдэл
төрүүлэн бусдад таниулан, ойлгуулахад оршдог.
Бодит мэт харагдуулахын тулд загварт материал
өгөх, гэрэл тавих, орчны тохижилтын элемент
(ландшафт) өгөх, арын фоныг өөрчилнө.
3 хэмжээст загвараас зураг үүсгэх процессийг
рендер гэж хэлдэг. Энэ бүлэгт нь бодит мэт дүрслэл
үүсгэх Рендер хэрэгслүүдийн талаар үзэх болно.
Рендер зураг үүсгэхийн тулд Render туузны
хэрэгслүүдийг ашиглана. /8.1-р зураг/
- 5. үргэлжлэл
Эхний дасгалаар энгийн материалыг загварт хэрхэн
өгөх, бодит дүрслэлээр хэрхэн харах талаар үзье.
Хялбар геометр дүрс бүхий загваруудыг зурагт
үзүүлсэн байдлаар байгуулна. Эхлээд ямар нэгэн
материал өгөхгүйгээр Render зураг үүсгэе.
1.Auto CAD ажлын цонхны зүүн дээд булангийн
Workspace ажлын талбарыг доош дэлгэж энэхүү
цэснээс 3D Modeling мөрийг сонгоно.
2.Зурагт үзүүлсний дагуу хялбар геометр
дүрстэй загваруудыг (конус, бөмбөлөг, цилиндр
гэх мэт) байгуулна.
3.Төлөвийн мөрөнд байх Selection Cycling
горимыг асаана. Энэхүү горим нь хойно үзэх
дасгалуудад хэрэглэгдэх болно.
- 6. үргэлжлэл
4.Хэрэв Auto CAD-ын ажлын цонхны баруун
талын Materials Browser хэрэгслийг харагдахгүй
бол Render туузны Materials самбарын Materials
Browser хэрэгслийг сонгож түүнийг нээнэ.
5. Render туузны Render самбарын Render
хэрэгслийг авна.
6.Бодит дүрслэл үүсгэх Render цонх нээгдэнэ.
Зурагт байнгийн буюу Global /нийтлэг/ материал
бүхий бодит дүрслэл үүссэн. Энэ нь Materials
Browser харилцах цонхны дээд хэсэгт байх
энгийн материал юм.