SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 5
Downloaden Sie, um offline zu lesen
МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ

                 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

       Олон улсын валютын сангийн 1996 онд хийсэн судалгаанаас үзвэл дэлхийн
хэмжээнд нэг жилд 590 тэрбумаас 1.5 их наяд америк долларын хэмжээний бохир мөнгө
угаагдаж байна. Энэ нь хамгийн багадаа Испанийн ДНБ-тэй тэнцүү хэмжээний мөнгө юм.
Мөнгө угаасан бүх тохиолдлыг илрүүлээгүй учир энэ бол угаагдаж буй мөнгөний бодит
хэмжээ биш, бодит байдал үүнээс ч их байж болох юм.

       Нэгдсэн Үндэсний Байгууллага үүнтэй холбогдуулж хэд хэдэн конвенц, тогтоолыг
гаргасан. 1988 оны Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар наймаалахын эсрэг
Венийн конвенц, 2000 оны Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх
Палермогийн конвенц нь мөнгө угаахын эсрэг цогц арга хэмжээ авахыг гишүүн орнуудад
уриалсан байдаг. Харин терроризм, түүнийг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбогдуулж
1999 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагаас Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх
конвенц, 1267, 1373 гэх мэт тогтоолыг гаргасан. Эдгээр тогтоол нь          террорист
байгууллага, этгээдийн хөрөнгийг хураах, тэдгээрийн нэр дээр хийгдэх гүйлгээг
түдгэлзүүлэх гэх мэт арга хэмжээ авахыг НҮБ-ийн гишүүн орнуудад үүрэг болгосон.
Манай улс эдгээр конвенц, тогтоолд нэгдэн орсон бөгөөд олон улсын өмнө мөнгө угаах,
терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүрэг хүлээж байгаа юм.

       Мөнгө угаахтай төстэй үйл ажиллагаа бол маш эрт дээр үеэс хийгдэж байсан. Гэмт
хэрэгтэн гэмт үйлдлээс олсон орлогоо нуун дарагдуулж, эх үүсвэрийг нь халхлах үйл
ажиллагааг дэлхийн түүхийн аль ч үед хийж байсан. Харин мөнгө угаах нэр томъёолол нь
сонгодог хэлбэрээрээ 1920–иод онд Америкийн хуурай хууль үйлчилж байх үед
Чикагогийн мафийн толгойлогч алдарт Ал Капоне өөрийн эзэмшлийн хувцас угаалгын
газруудыг ашиглан хууль бус үйлдэл (архины худалдаа, рекет)-ээр олсон орлогоо
угаалгын газрын ашиг мэт харуулж байсныг “L’expressee” сонинд хувцас биш мөнгө
угааж байна гэж бичсэнээр анх гарч ирсэн гэдэг. 1974 онд АНУ-ын Ерөнхийлөгч Ричард
Никсоныг огцруулж байсан “Watergate”-ийн дуулианы үеэр энэ нэр дахин гарч ирснээр
дэлхий нийтэд танил болсон. Тэр үед Ричард Никсоныг дэмжих “Ерөнхийлөгчийг дахин
сонгох хороо”-оор дамжуулан нууц данс ашиглан хууль бус мөнгийг Мексик рүү
гуйвуулж байсан нь тогтоогдсон.

       Олон улсын түвшинд мөнгө угаах гэсэн ойлголтыг өргөн хүрээнд хэрэглэдэг. Гэмт
хэрэг үйлдэж олсон орлогоо нуусан, халхалсан, шилжүүлсэн үйлдэлд нь тухайн гэмт
этгээдэд анх үйлдсэн гэмт хэрэг дээр нь давхардуулж ял, шийтгэл оноох эсхүл гэмт хэрэгт
нь биечлэн оролцоогүй ч түүнээс олсон орлогыг хууль бус гэдгийг нь мэдсээр байж
хүлээн авч, нууж, шилжүүлсэн бусад этгээдийг яллан шийтгэхэд мөнгө угаах гэсэн
томьёоллыг ашигладаг. Мөнгө угаахтай тэмцэхийн гол зорилго нь хэн нэгэн хүнд гэмт
үйлдэлд нь давхар ял онооход бус харин бусад этгээдийг гэмт этгээдэд тус дэм үзүүлж

                                                                                     1
болохуйц үйл ажиллагаа явуулахыг хязгаарлахад оршдог. Энэ нь нэг талаас мөнгө угаах
гэмт хэргийг үйлдэх түүнд татагдан оролцохоос сэргийлэх ач холбогдолтой.

       Олон улсын стандартад улс бүр дор хаяж 25-аас доошгүй гэмт хэргийг мөнгө
угаахын суурь гэмт хэрэг (predicate crime)-т багтаасан байх шаардлагатай гэж үздэг. Зарим
оронд хэдийгээр тэдгээр гэмт хэргийг мөнгө угаахын суурь буюу нөхцөлдүүлэгч гэмт
хэргээр тооцсон байдаг ч яг мөнгө угаахаар давхардуулж ялласан, шийтгэсэн тохиолдол
цөөн байдаг. Харин мөнгө угаахтай тэмцэх тогтолцооны давуу талууд (банкны мэдээлэлд
нэвтрэх, харилцагчийг таньж мэдэх, сэжигтэй гүйлгээний тухай мэдээлэх, урьдчилан
сэргийлэх зорилгоор сурталчлах гэх мэт)-ийг ашиглаж тэдгээр үндсэн, нөхцөлдүүлэгч
гэмт хэргүүдийг олж илрүүлж байсан тохиолдол цөөнгүй ажээ. Түүнчлэн, энэ тогтолцоог
мөнгө угаахтай тэмцэх арга хэмжээнд хойрго хандсан банк, санхүүгийн байгууллагуудад
хариуцлага тооцох хэлбэрээр өргөн хэрэглэдэг.

      Зарим орон мөнгө угаахыг өөгшүүлсэн хуулийн тогтолцоотой байдаг. Дэлхийн
оффшор төвүүд ерөнхийдөө мөнгө угаахыг дэвэргэж байсан байна. Бусад улс орны
нийгэм, эдийн засагт, иргэдэд аюул, зовлон авчирсан мөнгийг өөр нэг улс дэмжиж байгаа
байдалтай хандаж байсан. Сүүлийн жилүүдэд иймэрхүү аргаар ашиг орлого олдог байсан
оффшор төвүүд бизнесийн зөв практикт шилжиж байна.

       Мөнгө угаах гэмт хэрэг нь байршуулах, тараах буюу гүйлгээнд оруулах, буцааж
төвлөрүүлэх гэсэн 3 үе шаттайгаар хийгддэг. Эхний үе шат буюу байршуулах үе шатанд
хууль бусаар олсон мөнгөө хаа нэгтээ байршуулах шаардлагатай байдаг. Тухайлбал, гэмт
этгээд өөр хүний нэр дээр банкинд нээлгэсэн дансанд хууль бусаар олсон мөнгөө анхаарал
татахааргүй хэмжээтэйгээр таслан хийх, үнэт цаас, чек, хувьцаа худалдан авах, эсхүл байр,
байшин ч худалдан авах замаар байршуулж болно. Хоёр дахь үе шатанд гарал үүслийг нь
нуун далдлах, хууль ёсны орлого мэт харагдуулах зорилготойгоор нэгэнт байршуулсан
мөнгөө эргэлтэнд оруулдаг. Жишээлбэл, худалдан авсан үнэт цаас, аялалын чекээ
эргүүлэн зарах эсвэл гадаад худалдаа эрхэлж буй мэт харагдуулах зорилгоор мөнгө
угаахтай тэмцэх хяналтын механизм бүрдүүлээгүй орнууд руу шилжүүлэх гэх мэт аргыг
хэрэглэдэг. Үүний дараагаар гурав дахь үе шат нь нэгэнт гарал үүслийг нь тогтооход бэрх
болсон эсхүл хууль ёсны юм шиг харагдах болсон мөнгөө эргүүлэн өөрийн нэр дээр
төвлөрүүлдэг.

       Мөнгө угаах гэмт хэргийн арга хэлбэр нь терроризмыг санхүүжүүлэхтэй ижил
төстэй явагддаг тул энэ хоёр гэмт хэргийг нягт холбодог. Гэвч агуулгын хувьд энэ хоёр нь
тусдаа явагддаг. Тухайлбал, мөнгө угаах нь хууль бус орлогыг хууль ёсны юм шиг
харуулахыг зорьдог байхад терроризмыг санхүүжүүлэх нь хууль ёсны орлогоор хууль бус
үйл ажиллагаанд зарцуулахыг зорьдог.

      30 гаруй жил энэхүү системийг нэвтрүүлсэн АНУ-д энэ ажлын үр дүн, түүний ач
холбогдлын тухай ойлголт ихээхэн өндөр түвшинд хүрчээ. Америкчууд их хэмжээний

                                                                                       2
бэлэн мөнгө биедээ авч явахаас эмээдэг болсон нь бэлэн мөнгө ихэнхдээ хууль бус үйл
ажиллагаатай холбоотой гэж үздэгт байгаа юм. Мэдээж мөнгө угаахтай тэмцэх тогтолцоо
АНУ-ын гэмт хэргийн ертөнцийг бүрэн үгүй хийсэн гэж бодох нь өрөөсгөл. Гагцхүү ийм
системтэй байснаар гэмт хэргийн ертөнцийг улам шахаж, түүний үйлчлэх хүрээг
хязгаарлахад ач холбогдолтой гэж тэд үздэг.

       Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх сайн тогтолцоо,
сайтар бэхэжсэн Санхүүгийн мэдээллийн албатай байснаар санхүүгийн системд хууль эрх
зүй, нэр хүндийн зэрэг эрсдлээс сэргийлэх боломжтой болох юм.

       Мөнгө угаах нь эдийн засаг, нийгмийн ихээхэн сөрөг үр дагавартай болох нь
маргаангүй үнэн юм. Хууль бус мөнгө гаднаас орж ирсэн бол зорилгодоо хүрээд гэнэт орж
ирсэн шигээ гэнэт гарна. Их хэмжээний мөнгө гэнэт орж ирээд гэнэт гарах нь санхүүгийн
системийн тогтвортой байдлыг эвдээд зогсохгүй хямралд ч хүргэж болох юм. Үүний
зэрэгцээ олон улсын тавцанд дотоодын банк, санхүүгийн байгууллагуудын нэр хүнд унах,
банк, санхүүгийн байгууллагаар дамжин хийгдэж байгаа гадаад гүйлгээг саатуулан
шалгах, тэдгээртэй харилцахаас татгалзах хүртлэх арга хэмжээг гадны орнууд авч болох
юм. Хууль бус мөнгө дотоодынх бол энэ нь хээл хахууль, авлигыг гааруулах, шударга
өрсөлдөөнийг үгүй хийх, шударгаар бизнес эрхлэгчдийг зах зээлээс шахаж монополь
байдал бий болгох зэрэг олон сөрөг үр дагавартай. Мөнгө угаах, терроризмыг
санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо дутуу хөгжсөн орнуудыг мөнгө угаагчид ашиглах
эрсдэл өндөр.

       Сүүлийн жилүүдэд улс орнуудад санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль
эрх зүйн шинэчлэл ихээр хийгдэж, хууль сахиулах байгууллагуудын идэвх нэмэгдэж,
тэдгээрийн үйл ажиллагааны түвшин сайжрах хандлага ажиглагдаж байна. Үүний зэрэгцээ
банкны гүйлгээг саатуулах, түдгэлзүүлэх, хураах гэх мэт хууль сахиулах байгууллагуудын
үйл ажиллагаа ихсэх хандлагатай байна.

       Өнөөдрийн байдлаар, Монголд мөнгө угаасан гэх тодорхой нотлогдсон тохиолдол
гараагүй байна. Гэсэн хэдий ч сонин хэвлэлээр буу, сум хилээр наймаалсан, хууль бусаар
алт тээвэрлэсэн, Монгол хүнийг гадаадад худалдсан, авилга, хээл хахуулийн хэргийн
шүүх хурал болсон, виз, байрны арилжаатай холбоотой луйвар, залилангийн тухай
мэдээлэл их байна. Эдгээр нь зөвхөн илрүүлж байгаа гэмт хэргийн тухай мэдээлэл юм.
Гэтэл илрүүлээгүй хэд байгааг бид мэдэхгүй. Тэд гэмт хэргээс олсон орлогынхоо зарим
хэсгийг мэдээж банк, санхүүгийн системээр дамжуулан нуун далдлах, хувиргах, гадаад,
дотоодод шилжүүлэх оролдлого хийж байгаа нь тодорхой.



      Манайх шиг жижиг эдийн засагтай улс оронд хөрөнгө оруулалт, мөнгөний хэрэгцээ
их байгаа нь ойлгомжтой. Тэр ч хэмжээгээр банкуудад хуримтлал үүсгэх, хөрөнгө
оруулалтыг дэмжих сонирхол их байгаагийн зэрэгцээ банкаар дамжиж байгаа орлого,
                                                                                    3
хөрөнгийн цаад эх үүсвэр, бизнесийн мөн чанарын талаар сонирхох, судлах хэрэгцээ
байхгүй мэт ойлгосоор удлаа. Гэтэл энэ байдал нь эргээд санхүүгийн системийн
найдвартай, тогтвортой байдалд заналхийлж болзошгүй байна.

       Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын хүчин зүтгэлийг
нэгтгэн төвлөрүүлдэг, олон улсын стандартыг боловсруулж гаргадаг байгууллага нь Олон
улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ (Financial Action Task
Force) юм. Энэ байгууллагыг 1989 онд их найм гэгддэг дэлхийн тэргүүлэх хөгжилтэй
улсууд үүсгэн байгуулсан бөгөөд энэхүү байгууллага нь НҮБ-ийн конвенцууд,
тогтоолуудыг хэрэгжүүлэх, олон улсын хүчин зүтгэлийг нэгтгэх чиг үүрэгтэй. Манай улс
энэхүү байгууллагын бүс нутгийг хариуцсан салбар байгууллага болох Ази номхон далайн
мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүнээр 2004 онд элсэн орсон. ФАТФ нь 40+9 гэсэн
зөвлөмжийг боловсруулан гаргасан бөгөөд энэ зөвлөмж мөнгө угаах, терроризмыг
санхүүжүүлэхтэй тэмцэхэд баримтлавал зохих наад захын шаардлага, стандартуудыг
тодорхойлж өгсөн юм. Мөн энэ байгууллагын гишүүн орнууд нь харилцан бие биедээ
стандартыг хэрхэн хангаж байгаад нь үнэлгээ хийж байдаг. Үүний зэрэгцээ мөнгө угаах,
терроризмыг санхүүжүүлэх шинэ арга хэлбэрүүдийг судлан гишүүн орнууддаа
танилцуулан энэ шинэ арга хэлбэрийн эсрэг арга хэмжээ авахыг анхааруулж байдаг.

    40+9 зөвлөмж улс орнуудаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааг
юуны өмнө гэмт хэрэгт тооцох шаардлагыг тавьдаг. Мөн түүнчлэн, энэ зөвлөмжид мөнгө
угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг мөрдөх, шалгах, хууль бус гүйлгээ,
орлогыг түдгэлзүүлэх, хураан авах эрх зүйн орчныг бүрдүүлэх, энэ ажлаар мэргэшсэн, төв
байгууллагатай болох, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг банк,
санхүүгийн байгууллагаар авахуулах, сэжиг бүхий гүйлгээний талаар эрх бүхий
байгууллагад мэдээлэх зэрэг цогц арга хэмжээ бүхий тогтолцоог бүрдүүлэхийг улс
орнуудад зөвлөдөг.

      ФАТФ-ын гишүүн орнууд олон улсын стандартыг үл тоосон, хэрэгжүүлээгүй улс
орнуудыг тусгай хар жагсаалтад оруулдаг. Жагсаалтад орсон улстай санхүү, эдийн
засгийн ямар нэгэн харилцаа тогтоохгүй байхыг ФАТФ уриалдаг. Энэ жагсаалтад ФАТФ-
ын түүхэнд Багамын арлууд, Кайманы арлууд, Кукийн арлууд, Доминик, Израил, Ливан,
Лихтенштейн, Науру, Ньюй, Панама, Филиппин, Гватемал, Унгар, Индонез, Бирма, Нигер,
Украйн зэрэг 25 орон багтаж байсан боловч стандартыг биелүүлэх талаар тодорхой арга
хэмжээ авч эхэлсний үр дүнд тэд бүгд жагсаалтаас хасагджээ. 2008 оны байдлаар энэ
жагсаалтад ямар ч улс байхгүй байна.

      Монгол Улсад 2006 оны 7 дугаар сард “Мөнгө угаах болон терроризмыг
санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хууль батлагдаж мөнгө угаах, терроризмыг
санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны үндэс суурь тавигдсан. Энэ хуулийн дагуу 2006
оны 11 дүгээр сарын 29 -нд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль

                                                                                    4
тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Санхүүгийн мэдээллийн алба (СМА)
Монголбанкны бүтцэд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.

       Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль нь банк, банк бус
санхүүгийн байгууллага, даатгалын компаниуд, үнэт цаасны зах зээлд оролцогч
мэргэжлийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, барьцаалан зээлдүүлэх үйл
ажиллагаа эрхэлдэг этгээд, валют худалдах, худалдан авах үйл ажиллагаа эрхэлдэг этгээд,
төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг этгээд гээд маш өргөн хүрээг
хамарсан хууль юм. Дээрх хуулийн этгээдүүд нь хуулийн дагуу мөнгө угаах болон
терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэж үзсэн, эсхүл 20 сая төгрөг/түүнтэй тэнцэх
хэмжээний гадаад валют/ буюу түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөн гүйлгээний
талаар СМА-д мэдэгдэх үүрэгтэй.

   СМА-нь:

   1. Мэдээллийг хүлээн авах, мэдээллийн сан бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх,

   2. Төрийн эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгуулах, эргэж мэдээлэх,

   3. Сэжигтэй гүйлгээг илрүүлэх, хянах аргачлал боловсруулж мэдээлэх үүрэгтэй
      этгээдэд мэдээлэх, хэрэгжилтийг зохион байгуулах,

   4. Мөнгө    угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль
      тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах
      талаар арга хэмжээ авч ажиллах,

   5. Гадаад, дотоодын болон олон улсын байгууллагуудтай хууль тогтоомжийн хүрээнд
      хамтран ажиллах чиг үүрэгтэй байгууллага юм.

      Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх сайн тогтолцоо,
сайтар бэхэжсэн Санхүүгийн мэдээллийн албатай байснаар гэмт этгээдүүд манай
санхүүгийн байгууллагуудын нэр хүндийг олон улсын тавцанд унагахаас урьдчилан
сэргийлж, шудрагаар бизнес эрхлэгчдийг хамгаалж чадах болно.



                        САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЛИЙН АЛБА




                                                                                     5

Weitere ähnliche Inhalte

Mehr von munkhsaikhand

Mehr von munkhsaikhand (8)

Beb.d tabih2
Beb.d tabih2Beb.d tabih2
Beb.d tabih2
 
Beb.d tabih2
Beb.d tabih2Beb.d tabih2
Beb.d tabih2
 
Beb.d tabih2
Beb.d tabih2Beb.d tabih2
Beb.d tabih2
 
Beb.d tabih2
Beb.d tabih2Beb.d tabih2
Beb.d tabih2
 
Beb.d tabih2
Beb.d tabih2Beb.d tabih2
Beb.d tabih2
 
Beb.d tabih2
Beb.d tabih2Beb.d tabih2
Beb.d tabih2
 
Munkh
MunkhMunkh
Munkh
 
гарчиггүй 1
гарчиггүй 1гарчиггүй 1
гарчиггүй 1
 

Random 090607000453-phpapp01

  • 1. МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА Олон улсын валютын сангийн 1996 онд хийсэн судалгаанаас үзвэл дэлхийн хэмжээнд нэг жилд 590 тэрбумаас 1.5 их наяд америк долларын хэмжээний бохир мөнгө угаагдаж байна. Энэ нь хамгийн багадаа Испанийн ДНБ-тэй тэнцүү хэмжээний мөнгө юм. Мөнгө угаасан бүх тохиолдлыг илрүүлээгүй учир энэ бол угаагдаж буй мөнгөний бодит хэмжээ биш, бодит байдал үүнээс ч их байж болох юм. Нэгдсэн Үндэсний Байгууллага үүнтэй холбогдуулж хэд хэдэн конвенц, тогтоолыг гаргасан. 1988 оны Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар наймаалахын эсрэг Венийн конвенц, 2000 оны Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх Палермогийн конвенц нь мөнгө угаахын эсрэг цогц арга хэмжээ авахыг гишүүн орнуудад уриалсан байдаг. Харин терроризм, түүнийг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбогдуулж 1999 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагаас Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх конвенц, 1267, 1373 гэх мэт тогтоолыг гаргасан. Эдгээр тогтоол нь террорист байгууллага, этгээдийн хөрөнгийг хураах, тэдгээрийн нэр дээр хийгдэх гүйлгээг түдгэлзүүлэх гэх мэт арга хэмжээ авахыг НҮБ-ийн гишүүн орнуудад үүрэг болгосон. Манай улс эдгээр конвенц, тогтоолд нэгдэн орсон бөгөөд олон улсын өмнө мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүрэг хүлээж байгаа юм. Мөнгө угаахтай төстэй үйл ажиллагаа бол маш эрт дээр үеэс хийгдэж байсан. Гэмт хэрэгтэн гэмт үйлдлээс олсон орлогоо нуун дарагдуулж, эх үүсвэрийг нь халхлах үйл ажиллагааг дэлхийн түүхийн аль ч үед хийж байсан. Харин мөнгө угаах нэр томъёолол нь сонгодог хэлбэрээрээ 1920–иод онд Америкийн хуурай хууль үйлчилж байх үед Чикагогийн мафийн толгойлогч алдарт Ал Капоне өөрийн эзэмшлийн хувцас угаалгын газруудыг ашиглан хууль бус үйлдэл (архины худалдаа, рекет)-ээр олсон орлогоо угаалгын газрын ашиг мэт харуулж байсныг “L’expressee” сонинд хувцас биш мөнгө угааж байна гэж бичсэнээр анх гарч ирсэн гэдэг. 1974 онд АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсоныг огцруулж байсан “Watergate”-ийн дуулианы үеэр энэ нэр дахин гарч ирснээр дэлхий нийтэд танил болсон. Тэр үед Ричард Никсоныг дэмжих “Ерөнхийлөгчийг дахин сонгох хороо”-оор дамжуулан нууц данс ашиглан хууль бус мөнгийг Мексик рүү гуйвуулж байсан нь тогтоогдсон. Олон улсын түвшинд мөнгө угаах гэсэн ойлголтыг өргөн хүрээнд хэрэглэдэг. Гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо нуусан, халхалсан, шилжүүлсэн үйлдэлд нь тухайн гэмт этгээдэд анх үйлдсэн гэмт хэрэг дээр нь давхардуулж ял, шийтгэл оноох эсхүл гэмт хэрэгт нь биечлэн оролцоогүй ч түүнээс олсон орлогыг хууль бус гэдгийг нь мэдсээр байж хүлээн авч, нууж, шилжүүлсэн бусад этгээдийг яллан шийтгэхэд мөнгө угаах гэсэн томьёоллыг ашигладаг. Мөнгө угаахтай тэмцэхийн гол зорилго нь хэн нэгэн хүнд гэмт үйлдэлд нь давхар ял онооход бус харин бусад этгээдийг гэмт этгээдэд тус дэм үзүүлж 1
  • 2. болохуйц үйл ажиллагаа явуулахыг хязгаарлахад оршдог. Энэ нь нэг талаас мөнгө угаах гэмт хэргийг үйлдэх түүнд татагдан оролцохоос сэргийлэх ач холбогдолтой. Олон улсын стандартад улс бүр дор хаяж 25-аас доошгүй гэмт хэргийг мөнгө угаахын суурь гэмт хэрэг (predicate crime)-т багтаасан байх шаардлагатай гэж үздэг. Зарим оронд хэдийгээр тэдгээр гэмт хэргийг мөнгө угаахын суурь буюу нөхцөлдүүлэгч гэмт хэргээр тооцсон байдаг ч яг мөнгө угаахаар давхардуулж ялласан, шийтгэсэн тохиолдол цөөн байдаг. Харин мөнгө угаахтай тэмцэх тогтолцооны давуу талууд (банкны мэдээлэлд нэвтрэх, харилцагчийг таньж мэдэх, сэжигтэй гүйлгээний тухай мэдээлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор сурталчлах гэх мэт)-ийг ашиглаж тэдгээр үндсэн, нөхцөлдүүлэгч гэмт хэргүүдийг олж илрүүлж байсан тохиолдол цөөнгүй ажээ. Түүнчлэн, энэ тогтолцоог мөнгө угаахтай тэмцэх арга хэмжээнд хойрго хандсан банк, санхүүгийн байгууллагуудад хариуцлага тооцох хэлбэрээр өргөн хэрэглэдэг. Зарим орон мөнгө угаахыг өөгшүүлсэн хуулийн тогтолцоотой байдаг. Дэлхийн оффшор төвүүд ерөнхийдөө мөнгө угаахыг дэвэргэж байсан байна. Бусад улс орны нийгэм, эдийн засагт, иргэдэд аюул, зовлон авчирсан мөнгийг өөр нэг улс дэмжиж байгаа байдалтай хандаж байсан. Сүүлийн жилүүдэд иймэрхүү аргаар ашиг орлого олдог байсан оффшор төвүүд бизнесийн зөв практикт шилжиж байна. Мөнгө угаах гэмт хэрэг нь байршуулах, тараах буюу гүйлгээнд оруулах, буцааж төвлөрүүлэх гэсэн 3 үе шаттайгаар хийгддэг. Эхний үе шат буюу байршуулах үе шатанд хууль бусаар олсон мөнгөө хаа нэгтээ байршуулах шаардлагатай байдаг. Тухайлбал, гэмт этгээд өөр хүний нэр дээр банкинд нээлгэсэн дансанд хууль бусаар олсон мөнгөө анхаарал татахааргүй хэмжээтэйгээр таслан хийх, үнэт цаас, чек, хувьцаа худалдан авах, эсхүл байр, байшин ч худалдан авах замаар байршуулж болно. Хоёр дахь үе шатанд гарал үүслийг нь нуун далдлах, хууль ёсны орлого мэт харагдуулах зорилготойгоор нэгэнт байршуулсан мөнгөө эргэлтэнд оруулдаг. Жишээлбэл, худалдан авсан үнэт цаас, аялалын чекээ эргүүлэн зарах эсвэл гадаад худалдаа эрхэлж буй мэт харагдуулах зорилгоор мөнгө угаахтай тэмцэх хяналтын механизм бүрдүүлээгүй орнууд руу шилжүүлэх гэх мэт аргыг хэрэглэдэг. Үүний дараагаар гурав дахь үе шат нь нэгэнт гарал үүслийг нь тогтооход бэрх болсон эсхүл хууль ёсны юм шиг харагдах болсон мөнгөө эргүүлэн өөрийн нэр дээр төвлөрүүлдэг. Мөнгө угаах гэмт хэргийн арга хэлбэр нь терроризмыг санхүүжүүлэхтэй ижил төстэй явагддаг тул энэ хоёр гэмт хэргийг нягт холбодог. Гэвч агуулгын хувьд энэ хоёр нь тусдаа явагддаг. Тухайлбал, мөнгө угаах нь хууль бус орлогыг хууль ёсны юм шиг харуулахыг зорьдог байхад терроризмыг санхүүжүүлэх нь хууль ёсны орлогоор хууль бус үйл ажиллагаанд зарцуулахыг зорьдог. 30 гаруй жил энэхүү системийг нэвтрүүлсэн АНУ-д энэ ажлын үр дүн, түүний ач холбогдлын тухай ойлголт ихээхэн өндөр түвшинд хүрчээ. Америкчууд их хэмжээний 2
  • 3. бэлэн мөнгө биедээ авч явахаас эмээдэг болсон нь бэлэн мөнгө ихэнхдээ хууль бус үйл ажиллагаатай холбоотой гэж үздэгт байгаа юм. Мэдээж мөнгө угаахтай тэмцэх тогтолцоо АНУ-ын гэмт хэргийн ертөнцийг бүрэн үгүй хийсэн гэж бодох нь өрөөсгөл. Гагцхүү ийм системтэй байснаар гэмт хэргийн ертөнцийг улам шахаж, түүний үйлчлэх хүрээг хязгаарлахад ач холбогдолтой гэж тэд үздэг. Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх сайн тогтолцоо, сайтар бэхэжсэн Санхүүгийн мэдээллийн албатай байснаар санхүүгийн системд хууль эрх зүй, нэр хүндийн зэрэг эрсдлээс сэргийлэх боломжтой болох юм. Мөнгө угаах нь эдийн засаг, нийгмийн ихээхэн сөрөг үр дагавартай болох нь маргаангүй үнэн юм. Хууль бус мөнгө гаднаас орж ирсэн бол зорилгодоо хүрээд гэнэт орж ирсэн шигээ гэнэт гарна. Их хэмжээний мөнгө гэнэт орж ирээд гэнэт гарах нь санхүүгийн системийн тогтвортой байдлыг эвдээд зогсохгүй хямралд ч хүргэж болох юм. Үүний зэрэгцээ олон улсын тавцанд дотоодын банк, санхүүгийн байгууллагуудын нэр хүнд унах, банк, санхүүгийн байгууллагаар дамжин хийгдэж байгаа гадаад гүйлгээг саатуулан шалгах, тэдгээртэй харилцахаас татгалзах хүртлэх арга хэмжээг гадны орнууд авч болох юм. Хууль бус мөнгө дотоодынх бол энэ нь хээл хахууль, авлигыг гааруулах, шударга өрсөлдөөнийг үгүй хийх, шударгаар бизнес эрхлэгчдийг зах зээлээс шахаж монополь байдал бий болгох зэрэг олон сөрөг үр дагавартай. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо дутуу хөгжсөн орнуудыг мөнгө угаагчид ашиглах эрсдэл өндөр. Сүүлийн жилүүдэд улс орнуудад санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль эрх зүйн шинэчлэл ихээр хийгдэж, хууль сахиулах байгууллагуудын идэвх нэмэгдэж, тэдгээрийн үйл ажиллагааны түвшин сайжрах хандлага ажиглагдаж байна. Үүний зэрэгцээ банкны гүйлгээг саатуулах, түдгэлзүүлэх, хураах гэх мэт хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаа ихсэх хандлагатай байна. Өнөөдрийн байдлаар, Монголд мөнгө угаасан гэх тодорхой нотлогдсон тохиолдол гараагүй байна. Гэсэн хэдий ч сонин хэвлэлээр буу, сум хилээр наймаалсан, хууль бусаар алт тээвэрлэсэн, Монгол хүнийг гадаадад худалдсан, авилга, хээл хахуулийн хэргийн шүүх хурал болсон, виз, байрны арилжаатай холбоотой луйвар, залилангийн тухай мэдээлэл их байна. Эдгээр нь зөвхөн илрүүлж байгаа гэмт хэргийн тухай мэдээлэл юм. Гэтэл илрүүлээгүй хэд байгааг бид мэдэхгүй. Тэд гэмт хэргээс олсон орлогынхоо зарим хэсгийг мэдээж банк, санхүүгийн системээр дамжуулан нуун далдлах, хувиргах, гадаад, дотоодод шилжүүлэх оролдлого хийж байгаа нь тодорхой. Манайх шиг жижиг эдийн засагтай улс оронд хөрөнгө оруулалт, мөнгөний хэрэгцээ их байгаа нь ойлгомжтой. Тэр ч хэмжээгээр банкуудад хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулалтыг дэмжих сонирхол их байгаагийн зэрэгцээ банкаар дамжиж байгаа орлого, 3
  • 4. хөрөнгийн цаад эх үүсвэр, бизнесийн мөн чанарын талаар сонирхох, судлах хэрэгцээ байхгүй мэт ойлгосоор удлаа. Гэтэл энэ байдал нь эргээд санхүүгийн системийн найдвартай, тогтвортой байдалд заналхийлж болзошгүй байна. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын хүчин зүтгэлийг нэгтгэн төвлөрүүлдэг, олон улсын стандартыг боловсруулж гаргадаг байгууллага нь Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ (Financial Action Task Force) юм. Энэ байгууллагыг 1989 онд их найм гэгддэг дэлхийн тэргүүлэх хөгжилтэй улсууд үүсгэн байгуулсан бөгөөд энэхүү байгууллага нь НҮБ-ийн конвенцууд, тогтоолуудыг хэрэгжүүлэх, олон улсын хүчин зүтгэлийг нэгтгэх чиг үүрэгтэй. Манай улс энэхүү байгууллагын бүс нутгийг хариуцсан салбар байгууллага болох Ази номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүнээр 2004 онд элсэн орсон. ФАТФ нь 40+9 гэсэн зөвлөмжийг боловсруулан гаргасан бөгөөд энэ зөвлөмж мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд баримтлавал зохих наад захын шаардлага, стандартуудыг тодорхойлж өгсөн юм. Мөн энэ байгууллагын гишүүн орнууд нь харилцан бие биедээ стандартыг хэрхэн хангаж байгаад нь үнэлгээ хийж байдаг. Үүний зэрэгцээ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх шинэ арга хэлбэрүүдийг судлан гишүүн орнууддаа танилцуулан энэ шинэ арга хэлбэрийн эсрэг арга хэмжээ авахыг анхааруулж байдаг. 40+9 зөвлөмж улс орнуудаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааг юуны өмнө гэмт хэрэгт тооцох шаардлагыг тавьдаг. Мөн түүнчлэн, энэ зөвлөмжид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг мөрдөх, шалгах, хууль бус гүйлгээ, орлогыг түдгэлзүүлэх, хураан авах эрх зүйн орчныг бүрдүүлэх, энэ ажлаар мэргэшсэн, төв байгууллагатай болох, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг банк, санхүүгийн байгууллагаар авахуулах, сэжиг бүхий гүйлгээний талаар эрх бүхий байгууллагад мэдээлэх зэрэг цогц арга хэмжээ бүхий тогтолцоог бүрдүүлэхийг улс орнуудад зөвлөдөг. ФАТФ-ын гишүүн орнууд олон улсын стандартыг үл тоосон, хэрэгжүүлээгүй улс орнуудыг тусгай хар жагсаалтад оруулдаг. Жагсаалтад орсон улстай санхүү, эдийн засгийн ямар нэгэн харилцаа тогтоохгүй байхыг ФАТФ уриалдаг. Энэ жагсаалтад ФАТФ- ын түүхэнд Багамын арлууд, Кайманы арлууд, Кукийн арлууд, Доминик, Израил, Ливан, Лихтенштейн, Науру, Ньюй, Панама, Филиппин, Гватемал, Унгар, Индонез, Бирма, Нигер, Украйн зэрэг 25 орон багтаж байсан боловч стандартыг биелүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч эхэлсний үр дүнд тэд бүгд жагсаалтаас хасагджээ. 2008 оны байдлаар энэ жагсаалтад ямар ч улс байхгүй байна. Монгол Улсад 2006 оны 7 дугаар сард “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хууль батлагдаж мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны үндэс суурь тавигдсан. Энэ хуулийн дагуу 2006 оны 11 дүгээр сарын 29 -нд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль 4
  • 5. тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Санхүүгийн мэдээллийн алба (СМА) Монголбанкны бүтцэд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль нь банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгалын компаниуд, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг этгээд, валют худалдах, худалдан авах үйл ажиллагаа эрхэлдэг этгээд, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг этгээд гээд маш өргөн хүрээг хамарсан хууль юм. Дээрх хуулийн этгээдүүд нь хуулийн дагуу мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэж үзсэн, эсхүл 20 сая төгрөг/түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют/ буюу түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөн гүйлгээний талаар СМА-д мэдэгдэх үүрэгтэй. СМА-нь: 1. Мэдээллийг хүлээн авах, мэдээллийн сан бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх, 2. Төрийн эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгуулах, эргэж мэдээлэх, 3. Сэжигтэй гүйлгээг илрүүлэх, хянах аргачлал боловсруулж мэдээлэх үүрэгтэй этгээдэд мэдээлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, 4. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар арга хэмжээ авч ажиллах, 5. Гадаад, дотоодын болон олон улсын байгууллагуудтай хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах чиг үүрэгтэй байгууллага юм. Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх сайн тогтолцоо, сайтар бэхэжсэн Санхүүгийн мэдээллийн албатай байснаар гэмт этгээдүүд манай санхүүгийн байгууллагуудын нэр хүндийг олон улсын тавцанд унагахаас урьдчилан сэргийлж, шудрагаар бизнес эрхлэгчдийг хамгаалж чадах болно. САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЛИЙН АЛБА 5