SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 19
Downloaden Sie, um offline zu lesen
Бие даалт
        Сэдэв : Компьютерийн сүлжээ

Шалгасан : /…………./ А.Алтанчимэг
Гүйцэтгэсэн : /…………/ О.Билэгсайхан

        Улаанбаатар         2012 он
   Оршил
   Компьютерийн сүлжээний тухай ерөнхий
    ойлголт
   Компьютерийн сүлжээний үүрэг
   Компьютерийн сүлжээний ангилал
   Компьютерийн сүлжээний техник хангамж
   Дүгнэлт
   Ашигласан материал
Компьютерийн сүлжээ нь мэдээллийн эрин үед
 хүмүүсийн энгийн хэрэглээ болсон төдийгүй
 түүний     тусламжтайгаар    олон    зүйлийг
 хөнгөвчлөхөөс гадна бас шинэ зүйлийг мэдэхэд
 тустай юм.
Компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт
   Харилцаа холбоог бий болгох. Сүлжээг ашиглан хүмүүс нь и-мэйл,
    мессенжэр, чаат өрөө, телефон, видео телефон яриа, видео хурал
    зэргийн хэрэгслүүдээр бие биентэйгээ үр ашигтайгаар, хялбараар
    харилцаж болно.
   Техник хангамжийг хамтарч хэрэглэх. Сүлжээнд хамрагдах компьютер
    бүр нь тус сүлжээнд холбоотой техник хангамжийг хэрэглэх боломжтой.
    Жишээлбэл, хамт хэрэглэх байдлаар тохируулсан принтерээр документ
    хэвлэх.
   Файл, өгөгдөл, мэдээллийг хамтарч хэрэглэх (шэйр). Сүлжээний
    орчинд баталгаажуулсан хэрэглэгч нь тус сүлжээний бусад
    компьютерүүд дахь өгөгдөл, мэдээлэлд хандах боломжтой. Хамт
    хэрэглэх байдлаар тохируулсан хадгалах төхөөрөмжүүд дээрх өгөгдөл,
    мэдээлэлд хандах явдал нь олон сүлжээний чухал онцлог болдог.
   Програм хангамжийг хамтарч хэрэглэх. Сүлжээнд холбогдсон
    хэрэглэгчид нь холын зайд орших компьютерүүд дээр програм
    ажиллуулах боломжтой.
   Мэдээллийг хадгалах.
   Аюулгүй байдал.
   Хурд.
Холболтын арга
Сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийг холбоход хэрэглэсэн техник хангамж,
  програм хангамжийн технологиудаар нь компьютерийн сүлжээг ангилж болно.
Этернэт нь төхөөрөмжүүдийг физик холболтоор холбодог. Үүний тулд хаб, свич,
  бриж, рүүтэр зэрэг төхөөрөмжүүдийг өргөн хэрэглэдэг. Утасгүй LAN-гийн
  технологийг ашиглан төхөөрөмжүүдийг утасгүйгээр холбоно. Эдгээр
  төхөөрөмжүүд нь радио долгион буюу хэт улаан долгионы дохиог дамжууллын
  орчноо болгон ашигладаг. ITU-T G.hn технологи нь анхнаасаа суурилагдсан
  гэрийн холболтын утаснуудыг (коаксиаль кабель, телефон утасны шугам,
  цахилгааны шугам) ашиглан өндөр хурдны (1 гигабит/сек хүртэл) дотоод сүлжээг
  бүтээдэг.
Утасгүй холболтын технологи
Газрын микро долгион – Газрын (дэлхийн) микро долгион нь газар дахь
  дамжуулагч, хүлээн авагчыг хэрэглэнэ. Хэрэглэх төхөөрөмж нь хиймэл дагуулын
  тавагтай төсөөтэй харагддаг. Газрын микро долгион нь бага гигагерцийн цар
  хүрээг хэрэглэдэг тул харилцаа холбоонд дамжуулагч, хүлээн авагч хоѐр нь
  зайлшгүй бие биенийгээ харж байх ѐстой. Релейн станцууд хоорондын зай нь 50
  орчим километр байна. Микродолгионы антеннуудыг барилга, цамхаг, толгой,
  уулан дээр байршуулдаг.
   Холбооны хиймэл дагуул – хиймэл дагуулууд нь дэлхийн агаар
    мандлын ойлгох боломжгүй микродолгионы радиог хэрэглэдэг.
    Геосинхрон хиймэл дагуулуудын хувьд (GEO) нь экватороос 35'500
    километр орчим өндөрт, сансарт байрлана. Дэлхийг тойрон эргэх
    эдгээр системүүд нь дуу, өгөгдөл, телевизийн дохиог хүлээн авч дахин
    дамжуулах чадвартай.
   Үүрэн ба PCS системүүд – Энэ нь хэд хэдэн радио харилцаа холбооны
    технологийг хэрэглэдэг. Системүүдийг өөр өөр газарзүйн бүсүүдэд
    хуваадаг. Газарзүйн бүс бүрд нэг бүсээс нөгөө бүсэд ярианы дохиог
    дахин дамжуулах үүрэгтэй нам чадлын дамжуулагч эсвэл радио релэйн
    антенн төхөөрөмж байна.
   Утасгүй LAN – Утасгүй дотоод сүлжээ нь тоон үүрэн холбооны
    технологи, нам давтамжийн радио технологитой төстэй өндөр
    давтамжийн радио технологийг хэрэглэдэг. Утасгүй LAN-гууд нь
    хязгаартай газар нутагт төхөөрөмжүүдийн хоорондын холбоог бий
    болгохын тулд зурвас өргөжүүлэлтийн технологийг хэрэглэнэ. Утасгүй
    радио долгионы технологийн нээлттэй стандартын жишээ нь IEEE юм.
   Хэт улаан долгионы харилцаа холбоо - 10 метр хүртэлх л зайнд,
    дундаа ямар нэг биет байхгүй тохиолдолд дохиог төхөөрөмжүүдийн
    хооронд дамжуулдаг.
Сүлжээний элемэнтүүдийн хоорондын функциональ холбоо
  хамаарлуудын дагуу компьютерийн сүлжээг ангилж болно.
  Жишээлбэл, идэвхитэй сүлжээ (active networking), client–
  server, peer-to-peer (workgroup) архитектур.
 Сүлжээний топологи
 Гол өгүүлэл: Сүлжээний топологи
 Компьютерийн сүлжээнүүдийг сүлжээг тулгуурлаж бүтээсэн
  топологийн дагуу ангилж болно, үүнд, шугаман топологи,
  одон топологи, цагираган топологи, торон топологи.
  Сүлжээний топологи гэдэг нь сүлжээн дахь төхөөрөмжүүд
  логик холбоо хамаарлынхаа хувьд, физик холболт
  хамааралгүйгээр, хэрхэн холбогдсон байдал юм. Сүлжээний
  компьютерүүд нь физик байршлаараа шугаман байдлаар
  тавигдан хабад холбогдсон байлаа ч гэсэн эдгээрийг
  шугаман бус одон топологитой байна гэнэ. Ийнхүү сүлжээний
  харагдац, ажиллагааны онцлог нь өөр байдаг юм. Сүлжээг
  мөн өгөгдлийг дүрслэх аргаар нь ангилж болно; энд тоон ба
  аналог сүлжээ орно.
   Local area network, Дотоод сүлжээ
   Дотоод сүлжээ (local area network, LAN) нь гэр, сургууль, компьютерийн лаборатори,
    оффисийн барилга, ойр ойр зайтай барилгуудын цогц гэх зэргийн жижиг хэмжээний
    газарзүйн бүсэд компьютер, бусад төхөөрөмжүүдийг холбодог сүлжээ юм. Сүлжээн дахь бүх
    компьютер, төхөөрөмж нь зангилаа байна. Өнөөгийн утастай LAN-гууд нь ихэнхдээ Этернэт
    технологиор хийгдсэн байдаг ч ITU-T G.hn гэх зэрэг шинэ стандартуудын тусламжтайгаар
    коаксиаль, телефон утасны шугам, цахилгаан шугам зэрэг гэрт аль хэдийнэ суурилагдсан
    утсуудаар утастай LAN бүтээж болно.[2]
   Номын сангийн түгээмэл сүлжээний загвар, топологи нь мод хэлбэрийн байх ба
    хэрэглэгчдийн нөөц, мэдээлэлд хандах явдал нь хязгаарлагдсан байна.
   Холбогдсон бүх төхөөрөмж нь өөр өөр дэд сүлжээнд (subnet, зурагт өөр өөр өнгөөр
    харуулав) хандах тул бүгд сүлжээний түвшинд (3-р түвшин) ажиллах ѐстой.
    Төхөөрөмжүүдтэй 10/100 Мбит/с-н Этернэт холболттой, төв рүүтэртэй Гигабит Этернэтийн
    холболттой номын сан дахь төхөөрөмжүүд нь зөвхөн Этернэтийн интерфэйстэй ба IP-г
    ойлгох ѐстой тул "3-р түвшний свич" гэж нэрлэх боломжтой. Гэхдээ эдгээрийг хандалтын
    рүүтэр гэх нь илүү оновчтой. Хамгийн дээр байгаа рүүтэр нь Интернэт болон сургуулийн
    сүлжээний хэрэглэгчдийн хандалтын рүүтэрүүд рүү холбодог түгээлтийн рүүтэр.
   WAN-гуудтай харьцуулахад, LAN-гуудын онцлог нь өгөгдөл дамжуулах өндөр хурд,
    газарзүйн жижиг цар хүрээ, телехолбооны түрээслэгдсэн шугам хэрэглэдэггүйд оршино.
    Өнөөгийн Этернэт буюу бусад IEEE 802.3 LAN-гийн технологиуд нь 10 гигабит/сек хүртэлх
    хурдад ажилладаг. Үүнийг өгөгдөл дамжуулах хурд гэнэ. Өнөө үед IEEE нь 40, 100
    гигабит/сек-н стандартчлал дээр ажиллаж байна.[3]
 Personal area network, Хувийн сүлжээ
Personal area network буюу Хувийн сүлжээ (PAN) нь тодрхой хувь хүнд ойр байрлах
  компьютер, төхөөрөмжүүдийг холбосон сүлжээ. PAN-д персонал компьютер, принтер,
  факс, телефон утас, PDA, видео тоглоом тоглох төхөөрөмж гэх мэт нь орж болно.
  PAN-д утастайгаар, утасгүйгээр холбогдсон байж болно. PAN-гийн цар хүрээ нь ихэнх
  тохиолдолд 10 метр орчим л байдаг.[4] Утастай PAN-ийн хувьд USB, Firewire зэргээр
  холбодог бол утасгүй PAN сүлжээнд Bluetooth, хэт улаан долгионы холбоог
  хэрэглэдэг.

 Home area network, Гэрийн сүлжээ
Home area network буюу Гэрийн сүлжээг (HAN) гэрийн орчинд хэрэглэгдэх
  төхөөрөмжүүдийг холбоход хэрэглэнэ. Эдгээрт персонал компьютер, жижиг багаж
  төхөөрөмж, принтер зэрэг орж болдог. Ийм төрлийн сүлжээний нэг гол үүрэг нь
  Интернэтийг хувааж хэрэглэх (CATV эсвэл DSL гэх мэт бродбэнд) функц юм. HAN-г
  мөн Office area network буюу Оффисийн сүлжээ (OAN) гэдэг.

 Wide area network, Өргөн бүсийн сүлжээ
Wide area network буюу Өргөн бүсийн сүлжээ (WAN) нь хот, улс, эсвэл бүр тив дамнан
  орших компьютерийн маш өргөн хүрээтэй сүлжээ юм. Холболтын сувагт нь телефон
  утасны шугам, кабель, агаараар цацах долгион гээд маш олон төрлийн дамжууллын
  орчин нийлж багтаж болно. WAN нь ихэнх тохиолдолд түгээмэл үйлчилгээ үзүүлэгч
  байгууллага (жишээ нь телефон компани), компаниудын сувгийг хэрэглэдэг. WAN-гийн
  технологи нь OSI загварын доод гурван түвшинд ажилладаг: физик түвшин, өгөгдөл
  холболтын түвшин, сүлжээний түвшин.
  Campus network, Цогцолборын сүлжээ
Campus network буюу Цогцолборын сүлжээ нь дотоод сүлжээ буюу LAN-гуудыг холбосон, харьцангуй жижиг газарзүйн
   бүсэд сүлжээ. Бараг бүх сүлжээний төхөөрөмжийг (шилэн кабель, Cat5 кабель гэх мэт) цогцолборыг эзэмшигч буюу
   их сургууль, байгууллага, засгийн газар эзэмшдэгээрээ онцлог.
Их сургуулийн цогцолборын сүлжээний хувьд хичээлийн танхимүүд, номын сан, оюутны хотхон зэрэг олон барилгыг
   хооронд нь холбож болно.

   Metropolitan area network, Хотын сүлжээ
Metropolitan area network буюу Хотын сүлжээ (MAN) нь хот буюу томоохон цогцолборын цар хүрээтэй компьютерийн
    сүлжээ.
   Frame relay WAN холболт болон dialup remote access-с бүтсэн EPN-ий жишээ
   3 оффис, холын хэрэглэгчдийг холбосон VPN-ий жишээ

   Enterprise private network, Байгууллагын хувийн сүлжээ
Enterprise private network буюу Байгууллагын хувийн сүлжээ нь компаний өөр өөр барилга, цэгүүдийг холбон
    компьютерийн нөөцийг хамт хэрэглэх зорилготой сүлжээ.

    Virtual private network, Виртуаль хувийн сүлжээ
Virtual private network буюу Виртуаль хувийн сүлжээ (VPN) гэж төхөөрөмжүүд хоорондын холболтыг физик утсуудын
     оронд том сүлжээнд (жишээ нь Интэрнэтэд) байгаа чөлөөт холболт, виртуаль хэлхээ хангадаг сүлжээг хэлнэ.
Ийм үед виртуаль сүлжээний өгөгдөл холболтын түвшний протоколууд нь том сүлжээний дундуур туннельдсан (tunnel)
     гэдэг. VPN-ий өргөн хэрэглээний жишээ гэвэл Интернэтийн дундуур аюулгүй байдал хангагдсан холбоог үүсгэх
     байдаг ч тус сүлжээнд баталгаажуулалт (authentication), агуулгын шифрлэлт (content encryption) гэх зэрэг аюулгүй
     байдлыг хангасан илэрхий шийдлүүд байх албагүй. Жишээлбэл VPN-ий тусламжтайгаар өндөр аюулгүй байдлыг
     ханган нэгэн сүлжээгээр явах өөр өөр хэрэглэгчдийн бүлгийн өгөгдлийн урсгалыг салгахад хэрэглэж болно.
VPN нь хамгийн өндөр үйлчилгээг хангах гэсэн, эсвэл VPN хэрэглэгч, VPN үйлчилгээг хангагчийн хооронд тохиролцсон
     SLA (service level agreement, үйлчилгээний түвшний гэрээ)-гаар тохиролцсон үйлилгээний төлөвтэй байж болно.
     Ихэнх тохиолдолд VPN-үүд нь халз холболтоос илүү нарийн топологитой байдаг.
    Internetwork, Сүлжээ хоорондын сүлжээ
Internetwork буюу сүлжээ хоорондын сүлжээ нь ижил замчлах/рүүтинг технологитой нэг буюу түүнээс олон хувийн
     сүлжээг рүүтэрийн тусламжтайгаар холбосон сүлжээ юм. Интернэт нь олон Internetwork-уудын нийлбэр байдгаас
     нэрийг нь товчилж Интернэт гэнэ.

  Global area network, Дэлхийн сүлжээ
Global area network буюу Дэлхийн сүлжээ (GAN) нь хөдөлгөөнт харилцаа холбоог тодорхойгүй тооны утасгүй LAN,
   хиймэл дагуулын үйлчилгээ хамрах бүс гэх мэт цар хүрээтэй бүсэд олгох зориулалттай сүлжээ юм. Хөдөлгөөнт
   холбооны хамгийн чухал авч үзэх асуудал бол нэг хангалтын бүсээс нөгөө рүү хэрэглэгчийн харилцаа холбоог
   шилжүүлэх явдал юм. IEEE Project 802-т үүнийг дэлхий дээрх утасгүй LAN-гуудын дарааллаар гүйцэтгэнэ гэсэн
   байдаг.[5]

  Интранэт ба экстранэт
Интранэт ба экстранэт нь компьютерийн сүлжээний (ихэнхдээ дотоод сүлжээний) хэсэг буюу залгаа хэсгүүд юм.
Интранэт гэдэг нь Интернэт протокол болон үүн дээр тулгуурласан вэб хөтөч, файл дамжуулах програм г.м.
   хэрэгслүүдийг ашигласан, ганц захиргааны нэгжийн удирдлага доорх сүлжээнүүдийн цогц. Тус захиргааны нэгж нь
   интранэтийг тодорхой зөвшөөрөлтэй хэрэглэгчдээс бусад бүх хэрэглэгчдээс хаана. Интранэт нь байгууллагын
   дотоод сүлжээ байх нь түгээмэл. Байгууллагын мэдээллийг хэрэглэгчдэд хангахын тулд интранэтүүд нь ихэнх үед
   ядаж ганц вэб сервэртэй байна.

   Экстранэт нь ганц байгууллага, нэгжийн цар хүрээтэй, мөн өөр байгууллага буюу нэгжийн (ихэнхдээ найдвартай)
    сүлжээтэй хязгаарлагдман холболттой сүлжээ юм. Жишээлбэл компанийн үйлчлүүлэгчидэд интранэтийн зарим
    хэсэгт хандах эрх олгож болох ч аюулгүй байдлын үүднээс харвал үйлчилүүлэгдийг найдвартай хэмээн үзэхгүй
    байж болно. Техник талаас авч үзвэл экстранэтийг CAN, MAN, WAN, эсвэл өөр сүлжээний төрөлд багтааж болно.
    Харин эксранэт нь гадаад сүлжээтэй ядаж ганц холболттой байх тул ганц LAN-гаас тогтож болохгүй.
 Overlay network, Бүрхэх сүлжээ
Overlay network гэдэг нь өөр сүлжээний дээгүүр тавигдсан виртуаль компьютерийн сүлжээ.
  Бүрхүүл сүлжээ дахь төхөөрөмжүүд нь виртуаль буюу логик холболтуудаар холбогдох ба
  эдгээр замууд нь доод талын сүлжээний хэд хэдэн физик холболтод харгалзаж болно.
 Overlay network-н жишээ: Шилэн кабель дээгүүр SONET дээгүүр IP
 Жишээлбэл олон төрлийн P2P сүлжээнүүд нь Интернэт дээгүүр ажилладаг виртуаль
  холболтууд байдлаар зохиогдсон байдаг тул overlay сүлжээ юм. Интернэт нь анх телефон
  утасны сүлжээ дээгүүр ажилладаг overlay сүлжээ байдлаар хийгдсэн байна.[6]
 Компьютерийн сүлжээнүүд модем ашиглан телефон утасны шугам дээгүүр ажилладаг,
  өгөгдөл дамжуулах сүлжээ байхгүй үеийн сүлжээний эхлэл үеэс л overlay сүлжээ байсаар
  иржээ.
 Өнөө үед IP хаягаар тодорхойлоогүй цэгүүд рүү мессежийг замчлах боломжийг олгохын
  тулд Интернэт дээр тулгуурласан overlay сүлжээг байгуулдаг. Жишээлбэл DHT-үүд нь
  тодорхой логик хаягтай, IP хаяг нь урьдаас мэдэгдээгүй зангилаа руу мессежийг замчлахад
  хэрэглэгддэг.
 Интернэтийн замчилгааг сайжруулахад overlay сүлжээг ашиглах санал тавигдсан байна.
  Жишээ нь илүү өндөр чанартай стрийминг медиаг бий болгоход QoS (quality of service,
  үйлчилгээний чанар)-н баталгааг хэрэглэх боломжтой гэжээ. Нөгөө талаас, ISP-нүүдийн
  хамтын ажиллагаагүйгээр цэсийн зангилаануудад overlay протоколын програм хангамжийг
  ажлуулах замаар overlay сүлжээг нэмэгдүүлэн байгуулж болно. Overlay сүлжээ нь хоѐр
  overlay зангилаа хооронд доод талын сүлжээгээр пакетуудыг хэрхэн замчлах талаар хянаж
  чадахгүй ч зорьсон газар руугаа хүрэх хүртлээ мессеж нь overlay зангилаануудын ямар
  дарааллаар дамжихыг удирдаж чадна.
 Жишээ гаргахад, Akamai Technologies нь агуулгын баталгаатай, ашигтай хүргэлтийг хангадаг
  (multicast-н төрөл) overlay сүлжээг эрхлэн явуулдаг. Академик судалгааны хувьд Multicast-д
  system Multicast ба Overcast; хатуужил сайтай рүүтингд RON (Resilient Overlay Network,
  хатуужилтай overlay сүлжээ); үйлчилгээний чанарын баталгааг OverQoS-р хийж байна.
Сүлжээний зангилаануудыг хооронд нь холбохын
 зориулалттай үндсэн техник хангамж бүх
 сүлжээнд       байдаг.     Үүнд,    Сүлжээний
 интерфэйсийн карт буюу Сүлжээний карт
 (network interface card, NIC), Бриж буюу Гүүр,
 Хаб, Свич, Рүүтэр буюу Замчлагч орно. Үүний
 зэрэгцээ тус үндсэн техник хангамжийг хооронд
 нь холбох арга хэрэгтэй (энэ нь ихэнх үед
 Категори 5 UTP кабель байна). Cat5-аас гадна
 микродолгионон холболт (IEEE 802.12), шилэн
 кабель хэрэглэж болно.
 Сүлжээний интерфэйсийн карт
Сүлжээний    карт    (өөрөөр   сүлжээний    адаптэр,    сүлжээний
  интерфэйсийн карт ч гэдэг) нь компьютерийн сүлжээгээр
  компьютерүүд хоорондоо харилцах боломжийг олгодог техник
  хангамж юм. Энэ нь сүлжээний орчин руух физик хандалтыг
  олгодог ба MAC хаягыг хэрэглэн доод түвшний хаяглах системийг
  бүрдүүлнэ.
 Рипийтэр/Давтагч
Рипийтэр нь дохиог хүлээн аваад хэрэггүй шуугианыг арилгаж, дахин
  генерацлаж, илүү өндөр чадлын түвшинд буюу саадын нөгөө тал
  руу дахин дамжуулдаг (ийнхүү дохио нь сулралгүйгээр илүү урт
  зайг туулах боломжтой болно) электроникийн төхөөрөмж юм.
  Мушгиа кабелиар хийгдсэн Этернэт сүлжээний хувьд 100 метрээс
  хэтрэх кабельд рипийтэрийг ашиглах шаардлагатай. Рипийтэр нь
  OSI загварын физик түвшинд ажилладаг.
 Хаб
Сүлжээний хаб нь олон порттой, ирсэн пакетийг бүх порт руугаа шууд
  цацдаг төхөөрөмж. Ингэх үед фрэймийн зорьсон хаяг нь broadcast
  хаяг руу солигдохгүй.[7] Хаб нь OSI загварын физик түвшинд
  ажиллана.
   Бриж/Гүүр
   Сүлжээний бриж нь OSI загварын өгөгдөл холболтын
    түвшинд (2-р түвшин) сүлжээний сегментүүдийг холбодог.
    Бриж нь ирсэн портоос бусад бүх порт руу өгөгдлийг
    цацна. Гэхдээ хабаас ялгаатай нь MAC хаягуудыг аль
    портод байгааг тогтоож авдаг. Иймд нэгэнт порт, хаягийг
    нийцүүлсэний дараа тэрхүү хаяг руу явуулсан өгөгдлийг
    зөвхөн тохирох портод дамжуулна.
   Портууд дээр ирсэн фрэймүүдийн эх үүсвэр хаягийг
    ажигласны үр дүнд брижүүд нь порт, хаягуудыг
    нийцүүлдэг. Портод фрэйм ирсний дараа эх үүсвэр хаяг нь
    хадгалагдан, бриж нь тус MAC хаягийг ирсэн порттой
    холбоотой гэж үзнэ. Мэдэгдэхгүй байсан зорьсон хаягтай
    фрэйм ирэхэд бриж нь ирсэн портоос бусад бүх порт руу
    фрэймийг цацдаг.
   Брижүүд гурван үндсэн төрөлд хуваагдана:
   Local bridge: LAN-гуудыг шууд холбоно.
   Remote bridge: LAN-гууд хооронд WAN-г бүтээхэд
    хэрэглэгддэг.
 Свич
Свич нь OSI загварын хоѐрдугаар түвшний фрэймүүдийг MAC хаягаар нь
  портууд хооронд урагш дамжуулж, шүүдэг төхөөрөмж юм.[8]
Свичийн хабаас ялгаатай нь холбоо явагдах ѐстой портууд хооронд л
  фрэймүүдийг дамжуулдаг. Свич нь мөргөлдөөний талбарыг задалдаг ч
  өөрийгөө цацалтын талбар гэдэг. Тус төхөөрөмж нь фрэймүүдийг MAC
  хаягаар нь дамжуулдаг. Свичэд ихэвчлэн маш олон тооны порт байх
  бөгөөд төхөөрөмжүүдэд одон топологийг байгуулах ба нэмэлт
  свичүүдийг холбох боломжтой болгоно.[9]
Зарим свичүүд нь 3-р түвшний хаяглалт, эсвэл өөр логик түвшнүүдийн
  хувьд рүүтинг хийх чадвартай бөгөөд эдгээрийн олон түвшинт свич
  (multi-layer switch) гэнэ. Худалдаанд свич гэсэн үгийг хаяг, ачаалал,
  агуулгаар нь өгөгдлийг ангилж дамжуулдаг рүүтэр, бриж, URL заагч гэх
  мэт төхөөрөмжүүдийг илэрхийлэхэд ашиглах тохиолдол бий.
 Рүүтэр/Замчлагч/Чиглүүлэгч

Рүүтэр буюу Замчлагч, Чиглүүлэгч нь OSI загварын 3-р түвшний
  мэдээллийг боловсруулж ашиглан пакетуудыг сүлжээ хооронд
  дамжуулдаг төхөөрөмж юм. Олон тохиолдолд энэхүү мэдээлэл нь
  рүүтинг (чиглүүлэх) хүснэгттэй (routing table, мөн forwarding table)
  хамтаар боловсрогддог. Рүүтэрүүд нь тус хүснэгтийг ашиглан пакетийг
  цааш дамжуулах интерфэйсээ сонгодог.
Анх компьютер гарч байхдаа хэрэглээний
 программууд төдий зүйл байсан бол түүнд
 сүлжээ гэдэг зүйлийг нэмж өгсөн нь түүнийг
 улам боловсронгуй төгс хэрэглээ болгож өгсөн
 юм.
   Мэдээлэл зүйн сурах бичгүүд
         Google.mn сайт

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

компьютерийн програм хангамж
компьютерийн програм хангамжкомпьютерийн програм хангамж
компьютерийн програм хангамжtseegii6
 
компьютерийн сүлжээ
компьютерийн сүлжээкомпьютерийн сүлжээ
компьютерийн сүлжээEnkh Gvnj
 
компьютерийн үндсэн төхөөрөмжүүд
компьютерийн үндсэн төхөөрөмжүүдкомпьютерийн үндсэн төхөөрөмжүүд
компьютерийн үндсэн төхөөрөмжүүдKhishighuu Myanganbuu
 
мэдээллийн системийн үндэс
мэдээллийн системийн үндэсмэдээллийн системийн үндэс
мэдээллийн системийн үндэсTsetsenkhuu Otgonbayar
 
сүлжээний зохион байгуулалт хичээл 8б
сүлжээний зохион байгуулалт хичээл 8бсүлжээний зохион байгуулалт хичээл 8б
сүлжээний зохион байгуулалт хичээл 8бerdenebileg sugar
 
Network
NetworkNetwork
NetworkAkhyt
 
багц мэдээлэл
багц мэдээлэл багц мэдээлэл
багц мэдээлэл Burotino Iosifob
 
компьютэрийн төрлүүд
компьютэрийн төрлүүдкомпьютэрийн төрлүүд
компьютэрийн төрлүүдTegshee myagmar
 
компьютерийн техник хангамж
компьютерийн техник хангамжкомпьютерийн техник хангамж
компьютерийн техник хангамжBaaya Badrakh
 
компьютерийн сүлжэээ
компьютерийн сүлжэээкомпьютерийн сүлжэээ
компьютерийн сүлжэээjkhsak
 
программ хангамжийн їндсэн ойлголт
программ хангамжийн їндсэн ойлголтпрограмм хангамжийн їндсэн ойлголт
программ хангамжийн їндсэн ойлголтshulam
 
мэдээллийн технологи миний амьдралд
мэдээллийн технологи миний амьдралдмэдээллийн технологи миний амьдралд
мэдээллийн технологи миний амьдралд2011bonus
 
Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017
Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017
Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017E-Gazarchin Online University
 
Windows үйлдлийн систем
Windows үйлдлийн системWindows үйлдлийн систем
Windows үйлдлийн системBaaya Badrakh
 
6 анги компьютерийн түүх, үндсэн төхөөрөмжүүд
6 анги компьютерийн түүх, үндсэн төхөөрөмжүүд6 анги компьютерийн түүх, үндсэн төхөөрөмжүүд
6 анги компьютерийн түүх, үндсэн төхөөрөмжүүдDavaa Avirmed
 

Was ist angesagt? (20)

компьютерийн програм хангамж
компьютерийн програм хангамжкомпьютерийн програм хангамж
компьютерийн програм хангамж
 
Lecture 1 2
Lecture 1 2Lecture 1 2
Lecture 1 2
 
It101 4
It101 4It101 4
It101 4
 
компьютерийн сүлжээ
компьютерийн сүлжээкомпьютерийн сүлжээ
компьютерийн сүлжээ
 
компьютерийн үндсэн төхөөрөмжүүд
компьютерийн үндсэн төхөөрөмжүүдкомпьютерийн үндсэн төхөөрөмжүүд
компьютерийн үндсэн төхөөрөмжүүд
 
мэдээллийн системийн үндэс
мэдээллийн системийн үндэсмэдээллийн системийн үндэс
мэдээллийн системийн үндэс
 
сүлжээний зохион байгуулалт хичээл 8б
сүлжээний зохион байгуулалт хичээл 8бсүлжээний зохион байгуулалт хичээл 8б
сүлжээний зохион байгуулалт хичээл 8б
 
Network
NetworkNetwork
Network
 
багц мэдээлэл
багц мэдээлэл багц мэдээлэл
багц мэдээлэл
 
It101 1
It101 1It101 1
It101 1
 
компьютэрийн төрлүүд
компьютэрийн төрлүүдкомпьютэрийн төрлүүд
компьютэрийн төрлүүд
 
компьютерийн техник хангамж
компьютерийн техник хангамжкомпьютерийн техник хангамж
компьютерийн техник хангамж
 
компьютерийн сүлжэээ
компьютерийн сүлжэээкомпьютерийн сүлжэээ
компьютерийн сүлжэээ
 
хичээл
хичээлхичээл
хичээл
 
Network
NetworkNetwork
Network
 
программ хангамжийн їндсэн ойлголт
программ хангамжийн їндсэн ойлголтпрограмм хангамжийн їндсэн ойлголт
программ хангамжийн їндсэн ойлголт
 
мэдээллийн технологи миний амьдралд
мэдээллийн технологи миний амьдралдмэдээллийн технологи миний амьдралд
мэдээллийн технологи миний амьдралд
 
Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017
Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017
Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017
 
Windows үйлдлийн систем
Windows үйлдлийн системWindows үйлдлийн систем
Windows үйлдлийн систем
 
6 анги компьютерийн түүх, үндсэн төхөөрөмжүүд
6 анги компьютерийн түүх, үндсэн төхөөрөмжүүд6 анги компьютерийн түүх, үндсэн төхөөрөмжүүд
6 анги компьютерийн түүх, үндсэн төхөөрөмжүүд
 

Andere mochten auch

жирэмсний хичээл
жирэмсний хичээлжирэмсний хичээл
жирэмсний хичээлZoloo Zjl
 
жирэмсэн үеийн хэвийн үзүүлэлтүүд
жирэмсэн үеийн хэвийн үзүүлэлтүүд жирэмсэн үеийн хэвийн үзүүлэлтүүд
жирэмсэн үеийн хэвийн үзүүлэлтүүд Zoloo Zjl
 
техник хангамж
техник хангамжтехник хангамж
техник хангамжMunkhuu Buyanaa
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалтjkhsak
 
Бие даалтын сэдэв
Бие даалтын сэдэвБие даалтын сэдэв
Бие даалтын сэдэвtaivna
 
төрөх үеийн цус алдалт, төрөх замын гэмэл
төрөх үеийн цус алдалт, төрөх замын гэмэлтөрөх үеийн цус алдалт, төрөх замын гэмэл
төрөх үеийн цус алдалт, төрөх замын гэмэлRs Naraa
 
256 tushaal minister's order of check list buyanjargal
256 tushaal minister's order of check list buyanjargal256 tushaal minister's order of check list buyanjargal
256 tushaal minister's order of check list buyanjargalTumuruu Shiileg
 
эрүүл жирэмслэлт презентэйшн
эрүүл жирэмслэлт презентэйшнэрүүл жирэмслэлт презентэйшн
эрүүл жирэмслэлт презентэйшнArsenic Halcyon
 
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүд
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүдтөрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүд
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүдNPain NLife
 
жирэмсний дасгал түүний ач холбогдол
жирэмсний дасгал түүний  ач холбогдолжирэмсний дасгал түүний  ач холбогдол
жирэмсний дасгал түүний ач холбогдолTuul Tula
 
жирэмсний аюултай шинжүүд
жирэмсний аюултай шинжүүджирэмсний аюултай шинжүүд
жирэмсний аюултай шинжүүдSosoo Byambaa
 
Цэрэнжаргал - Мэдээллийн зах зээл, түүнийг хөгжүүлэх асуудал
Цэрэнжаргал - Мэдээллийн зах зээл, түүнийг хөгжүүлэх асуудалЦэрэнжаргал - Мэдээллийн зах зээл, түүнийг хөгжүүлэх асуудал
Цэрэнжаргал - Мэдээллийн зах зээл, түүнийг хөгжүүлэх асуудалbatnasanb
 
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйNaraa_06
 

Andere mochten auch (20)

Boloroo iltgel
Boloroo iltgelBoloroo iltgel
Boloroo iltgel
 
жирэмсний хичээл
жирэмсний хичээлжирэмсний хичээл
жирэмсний хичээл
 
жирэмсэн үеийн хэвийн үзүүлэлтүүд
жирэмсэн үеийн хэвийн үзүүлэлтүүд жирэмсэн үеийн хэвийн үзүүлэлтүүд
жирэмсэн үеийн хэвийн үзүүлэлтүүд
 
техник хангамж
техник хангамжтехник хангамж
техник хангамж
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
1
11
1
 
Бие даалтын сэдэв
Бие даалтын сэдэвБие даалтын сэдэв
Бие даалтын сэдэв
 
Suljee
SuljeeSuljee
Suljee
 
дотоод сүлжээ
дотоод сүлжээдотоод сүлжээ
дотоод сүлжээ
 
төрөх үеийн цус алдалт, төрөх замын гэмэл
төрөх үеийн цус алдалт, төрөх замын гэмэлтөрөх үеийн цус алдалт, төрөх замын гэмэл
төрөх үеийн цус алдалт, төрөх замын гэмэл
 
256 tushaal minister's order of check list buyanjargal
256 tushaal minister's order of check list buyanjargal256 tushaal minister's order of check list buyanjargal
256 tushaal minister's order of check list buyanjargal
 
эрүүл жирэмслэлт презентэйшн
эрүүл жирэмслэлт презентэйшнэрүүл жирэмслэлт презентэйшн
эрүүл жирэмслэлт презентэйшн
 
11.04
11.0411.04
11.04
 
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүд
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүдтөрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүд
төрөлтийн 3 р үеийн физиологи, эх барихын гэмтэлүүд
 
It101 lect2
It101 lect2It101 lect2
It101 lect2
 
оршил.
оршил.оршил.
оршил.
 
жирэмсний дасгал түүний ач холбогдол
жирэмсний дасгал түүний  ач холбогдолжирэмсний дасгал түүний  ач холбогдол
жирэмсний дасгал түүний ач холбогдол
 
жирэмсний аюултай шинжүүд
жирэмсний аюултай шинжүүджирэмсний аюултай шинжүүд
жирэмсний аюултай шинжүүд
 
Цэрэнжаргал - Мэдээллийн зах зээл, түүнийг хөгжүүлэх асуудал
Цэрэнжаргал - Мэдээллийн зах зээл, түүнийг хөгжүүлэх асуудалЦэрэнжаргал - Мэдээллийн зах зээл, түүнийг хөгжүүлэх асуудал
Цэрэнжаргал - Мэдээллийн зах зээл, түүнийг хөгжүүлэх асуудал
 
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
 

Ähnlich wie ком

Random 121218092522-phpapp01
Random 121218092522-phpapp01Random 121218092522-phpapp01
Random 121218092522-phpapp01baagii ulzii
 
сүлжээний хичээл
сүлжээний хичээлсүлжээний хичээл
сүлжээний хичээлenhsaran_tsahim
 
Cs101 lecture3
Cs101 lecture3Cs101 lecture3
Cs101 lecture3Purev
 
Random 140516030643-phpapp02
Random 140516030643-phpapp02Random 140516030643-phpapp02
Random 140516030643-phpapp02baagii ulzii
 
компьютер сүлжээ тэдгээрийн тухай
компьютер сүлжээ тэдгээрийн тухайкомпьютер сүлжээ тэдгээрийн тухай
компьютер сүлжээ тэдгээрийн тухайBatsukh Nasantogtokh
 
лабораторийн ажил 7
лабораторийн ажил 7лабораторийн ажил 7
лабораторийн ажил 7taivna
 
006 харилцаа холбоо ба сүлжээ
006 харилцаа холбоо ба сүлжээ006 харилцаа холбоо ба сүлжээ
006 харилцаа холбоо ба сүлжээBobby Wang
 
Random 121207004607-phpapp02
Random 121207004607-phpapp02Random 121207004607-phpapp02
Random 121207004607-phpapp02Mentos Mgl
 
Random 121207004607-phpapp02
Random 121207004607-phpapp02Random 121207004607-phpapp02
Random 121207004607-phpapp02baagii ulzii
 
утасгүй технологи гэж юу вэ?
утасгүй технологи гэж юу вэ?утасгүй технологи гэж юу вэ?
утасгүй технологи гэж юу вэ?Bat Orgil
 

Ähnlich wie ком (20)

Random 121218092522-phpapp01
Random 121218092522-phpapp01Random 121218092522-phpapp01
Random 121218092522-phpapp01
 
4
44
4
 
Network technology
Network technologyNetwork technology
Network technology
 
Cem2
Cem2Cem2
Cem2
 
сүлжээний хичээл
сүлжээний хичээлсүлжээний хичээл
сүлжээний хичээл
 
Cs101 lecture3
Cs101 lecture3Cs101 lecture3
Cs101 lecture3
 
Random 140516030643-phpapp02
Random 140516030643-phpapp02Random 140516030643-phpapp02
Random 140516030643-phpapp02
 
Лекц №3
Лекц №3Лекц №3
Лекц №3
 
компьютер сүлжээ тэдгээрийн тухай
компьютер сүлжээ тэдгээрийн тухайкомпьютер сүлжээ тэдгээрийн тухай
компьютер сүлжээ тэдгээрийн тухай
 
Lab-7
Lab-7Lab-7
Lab-7
 
дотоод сүлжээний зохион байгуулалт
дотоод сүлжээний зохион байгуулалтдотоод сүлжээний зохион байгуулалт
дотоод сүлжээний зохион байгуулалт
 
лабораторийн ажил 7
лабораторийн ажил 7лабораторийн ажил 7
лабораторийн ажил 7
 
Lab7
Lab7Lab7
Lab7
 
006 харилцаа холбоо ба сүлжээ
006 харилцаа холбоо ба сүлжээ006 харилцаа холбоо ба сүлжээ
006 харилцаа холбоо ба сүлжээ
 
Lab7
Lab7Lab7
Lab7
 
Random 121207004607-phpapp02
Random 121207004607-phpapp02Random 121207004607-phpapp02
Random 121207004607-phpapp02
 
Random 121207004607-phpapp02
Random 121207004607-phpapp02Random 121207004607-phpapp02
Random 121207004607-phpapp02
 
Ois lessons4
Ois lessons4Ois lessons4
Ois lessons4
 
It101 lec7
It101 lec7It101 lec7
It101 lec7
 
утасгүй технологи гэж юу вэ?
утасгүй технологи гэж юу вэ?утасгүй технологи гэж юу вэ?
утасгүй технологи гэж юу вэ?
 

Mehr von jkhsak

фондын тооллого
фондын тооллогофондын тооллого
фондын тооллогоjkhsak
 
Sz bag
Sz bagSz bag
Sz bagjkhsak
 
номын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээномын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээjkhsak
 
Nomin pond
Nomin pondNomin pond
Nomin pondjkhsak
 
номын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээномын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээjkhsak
 
маралмааааааааааааааа
маралмааааааааааааааамаралмааааааааааааааа
маралмаааааааааааааааjkhsak
 
тоон дарааллын хязгаар
тоон дарааллын хязгаартоон дарааллын хязгаар
тоон дарааллын хязгаарjkhsak
 
номын сан дахь интернэт хэрэглээ
номын сан дахь интернэт хэрэглээномын сан дахь интернэт хэрэглээ
номын сан дахь интернэт хэрэглээjkhsak
 

Mehr von jkhsak (9)

фондын тооллого
фондын тооллогофондын тооллого
фондын тооллого
 
Sz bag
Sz bagSz bag
Sz bag
 
номын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээномын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээ
 
Nomin pond
Nomin pondNomin pond
Nomin pond
 
номын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээномын сан дахь интернэтийн хэрэглээ
номын сан дахь интернэтийн хэрэглээ
 
Nasa
NasaNasa
Nasa
 
маралмааааааааааааааа
маралмааааааааааааааамаралмааааааааааааааа
маралмааааааааааааааа
 
тоон дарааллын хязгаар
тоон дарааллын хязгаартоон дарааллын хязгаар
тоон дарааллын хязгаар
 
номын сан дахь интернэт хэрэглээ
номын сан дахь интернэт хэрэглээномын сан дахь интернэт хэрэглээ
номын сан дахь интернэт хэрэглээ
 

ком

  • 1. Бие даалт Сэдэв : Компьютерийн сүлжээ Шалгасан : /…………./ А.Алтанчимэг Гүйцэтгэсэн : /…………/ О.Билэгсайхан Улаанбаатар 2012 он
  • 2. Оршил  Компьютерийн сүлжээний тухай ерөнхий ойлголт  Компьютерийн сүлжээний үүрэг  Компьютерийн сүлжээний ангилал  Компьютерийн сүлжээний техник хангамж  Дүгнэлт  Ашигласан материал
  • 3. Компьютерийн сүлжээ нь мэдээллийн эрин үед хүмүүсийн энгийн хэрэглээ болсон төдийгүй түүний тусламжтайгаар олон зүйлийг хөнгөвчлөхөөс гадна бас шинэ зүйлийг мэдэхэд тустай юм.
  • 5. Харилцаа холбоог бий болгох. Сүлжээг ашиглан хүмүүс нь и-мэйл, мессенжэр, чаат өрөө, телефон, видео телефон яриа, видео хурал зэргийн хэрэгслүүдээр бие биентэйгээ үр ашигтайгаар, хялбараар харилцаж болно.  Техник хангамжийг хамтарч хэрэглэх. Сүлжээнд хамрагдах компьютер бүр нь тус сүлжээнд холбоотой техник хангамжийг хэрэглэх боломжтой. Жишээлбэл, хамт хэрэглэх байдлаар тохируулсан принтерээр документ хэвлэх.  Файл, өгөгдөл, мэдээллийг хамтарч хэрэглэх (шэйр). Сүлжээний орчинд баталгаажуулсан хэрэглэгч нь тус сүлжээний бусад компьютерүүд дахь өгөгдөл, мэдээлэлд хандах боломжтой. Хамт хэрэглэх байдлаар тохируулсан хадгалах төхөөрөмжүүд дээрх өгөгдөл, мэдээлэлд хандах явдал нь олон сүлжээний чухал онцлог болдог.  Програм хангамжийг хамтарч хэрэглэх. Сүлжээнд холбогдсон хэрэглэгчид нь холын зайд орших компьютерүүд дээр програм ажиллуулах боломжтой.  Мэдээллийг хадгалах.  Аюулгүй байдал.  Хурд.
  • 6. Холболтын арга Сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийг холбоход хэрэглэсэн техник хангамж, програм хангамжийн технологиудаар нь компьютерийн сүлжээг ангилж болно. Этернэт нь төхөөрөмжүүдийг физик холболтоор холбодог. Үүний тулд хаб, свич, бриж, рүүтэр зэрэг төхөөрөмжүүдийг өргөн хэрэглэдэг. Утасгүй LAN-гийн технологийг ашиглан төхөөрөмжүүдийг утасгүйгээр холбоно. Эдгээр төхөөрөмжүүд нь радио долгион буюу хэт улаан долгионы дохиог дамжууллын орчноо болгон ашигладаг. ITU-T G.hn технологи нь анхнаасаа суурилагдсан гэрийн холболтын утаснуудыг (коаксиаль кабель, телефон утасны шугам, цахилгааны шугам) ашиглан өндөр хурдны (1 гигабит/сек хүртэл) дотоод сүлжээг бүтээдэг. Утасгүй холболтын технологи Газрын микро долгион – Газрын (дэлхийн) микро долгион нь газар дахь дамжуулагч, хүлээн авагчыг хэрэглэнэ. Хэрэглэх төхөөрөмж нь хиймэл дагуулын тавагтай төсөөтэй харагддаг. Газрын микро долгион нь бага гигагерцийн цар хүрээг хэрэглэдэг тул харилцаа холбоонд дамжуулагч, хүлээн авагч хоѐр нь зайлшгүй бие биенийгээ харж байх ѐстой. Релейн станцууд хоорондын зай нь 50 орчим километр байна. Микродолгионы антеннуудыг барилга, цамхаг, толгой, уулан дээр байршуулдаг.
  • 7. Холбооны хиймэл дагуул – хиймэл дагуулууд нь дэлхийн агаар мандлын ойлгох боломжгүй микродолгионы радиог хэрэглэдэг. Геосинхрон хиймэл дагуулуудын хувьд (GEO) нь экватороос 35'500 километр орчим өндөрт, сансарт байрлана. Дэлхийг тойрон эргэх эдгээр системүүд нь дуу, өгөгдөл, телевизийн дохиог хүлээн авч дахин дамжуулах чадвартай.  Үүрэн ба PCS системүүд – Энэ нь хэд хэдэн радио харилцаа холбооны технологийг хэрэглэдэг. Системүүдийг өөр өөр газарзүйн бүсүүдэд хуваадаг. Газарзүйн бүс бүрд нэг бүсээс нөгөө бүсэд ярианы дохиог дахин дамжуулах үүрэгтэй нам чадлын дамжуулагч эсвэл радио релэйн антенн төхөөрөмж байна.  Утасгүй LAN – Утасгүй дотоод сүлжээ нь тоон үүрэн холбооны технологи, нам давтамжийн радио технологитой төстэй өндөр давтамжийн радио технологийг хэрэглэдэг. Утасгүй LAN-гууд нь хязгаартай газар нутагт төхөөрөмжүүдийн хоорондын холбоог бий болгохын тулд зурвас өргөжүүлэлтийн технологийг хэрэглэнэ. Утасгүй радио долгионы технологийн нээлттэй стандартын жишээ нь IEEE юм.  Хэт улаан долгионы харилцаа холбоо - 10 метр хүртэлх л зайнд, дундаа ямар нэг биет байхгүй тохиолдолд дохиог төхөөрөмжүүдийн хооронд дамжуулдаг.
  • 8. Сүлжээний элемэнтүүдийн хоорондын функциональ холбоо хамаарлуудын дагуу компьютерийн сүлжээг ангилж болно. Жишээлбэл, идэвхитэй сүлжээ (active networking), client– server, peer-to-peer (workgroup) архитектур.  Сүлжээний топологи  Гол өгүүлэл: Сүлжээний топологи  Компьютерийн сүлжээнүүдийг сүлжээг тулгуурлаж бүтээсэн топологийн дагуу ангилж болно, үүнд, шугаман топологи, одон топологи, цагираган топологи, торон топологи. Сүлжээний топологи гэдэг нь сүлжээн дахь төхөөрөмжүүд логик холбоо хамаарлынхаа хувьд, физик холболт хамааралгүйгээр, хэрхэн холбогдсон байдал юм. Сүлжээний компьютерүүд нь физик байршлаараа шугаман байдлаар тавигдан хабад холбогдсон байлаа ч гэсэн эдгээрийг шугаман бус одон топологитой байна гэнэ. Ийнхүү сүлжээний харагдац, ажиллагааны онцлог нь өөр байдаг юм. Сүлжээг мөн өгөгдлийг дүрслэх аргаар нь ангилж болно; энд тоон ба аналог сүлжээ орно.
  • 9. Local area network, Дотоод сүлжээ  Дотоод сүлжээ (local area network, LAN) нь гэр, сургууль, компьютерийн лаборатори, оффисийн барилга, ойр ойр зайтай барилгуудын цогц гэх зэргийн жижиг хэмжээний газарзүйн бүсэд компьютер, бусад төхөөрөмжүүдийг холбодог сүлжээ юм. Сүлжээн дахь бүх компьютер, төхөөрөмж нь зангилаа байна. Өнөөгийн утастай LAN-гууд нь ихэнхдээ Этернэт технологиор хийгдсэн байдаг ч ITU-T G.hn гэх зэрэг шинэ стандартуудын тусламжтайгаар коаксиаль, телефон утасны шугам, цахилгаан шугам зэрэг гэрт аль хэдийнэ суурилагдсан утсуудаар утастай LAN бүтээж болно.[2]  Номын сангийн түгээмэл сүлжээний загвар, топологи нь мод хэлбэрийн байх ба хэрэглэгчдийн нөөц, мэдээлэлд хандах явдал нь хязгаарлагдсан байна.  Холбогдсон бүх төхөөрөмж нь өөр өөр дэд сүлжээнд (subnet, зурагт өөр өөр өнгөөр харуулав) хандах тул бүгд сүлжээний түвшинд (3-р түвшин) ажиллах ѐстой. Төхөөрөмжүүдтэй 10/100 Мбит/с-н Этернэт холболттой, төв рүүтэртэй Гигабит Этернэтийн холболттой номын сан дахь төхөөрөмжүүд нь зөвхөн Этернэтийн интерфэйстэй ба IP-г ойлгох ѐстой тул "3-р түвшний свич" гэж нэрлэх боломжтой. Гэхдээ эдгээрийг хандалтын рүүтэр гэх нь илүү оновчтой. Хамгийн дээр байгаа рүүтэр нь Интернэт болон сургуулийн сүлжээний хэрэглэгчдийн хандалтын рүүтэрүүд рүү холбодог түгээлтийн рүүтэр.  WAN-гуудтай харьцуулахад, LAN-гуудын онцлог нь өгөгдөл дамжуулах өндөр хурд, газарзүйн жижиг цар хүрээ, телехолбооны түрээслэгдсэн шугам хэрэглэдэггүйд оршино. Өнөөгийн Этернэт буюу бусад IEEE 802.3 LAN-гийн технологиуд нь 10 гигабит/сек хүртэлх хурдад ажилладаг. Үүнийг өгөгдөл дамжуулах хурд гэнэ. Өнөө үед IEEE нь 40, 100 гигабит/сек-н стандартчлал дээр ажиллаж байна.[3]
  • 10.  Personal area network, Хувийн сүлжээ Personal area network буюу Хувийн сүлжээ (PAN) нь тодрхой хувь хүнд ойр байрлах компьютер, төхөөрөмжүүдийг холбосон сүлжээ. PAN-д персонал компьютер, принтер, факс, телефон утас, PDA, видео тоглоом тоглох төхөөрөмж гэх мэт нь орж болно. PAN-д утастайгаар, утасгүйгээр холбогдсон байж болно. PAN-гийн цар хүрээ нь ихэнх тохиолдолд 10 метр орчим л байдаг.[4] Утастай PAN-ийн хувьд USB, Firewire зэргээр холбодог бол утасгүй PAN сүлжээнд Bluetooth, хэт улаан долгионы холбоог хэрэглэдэг.  Home area network, Гэрийн сүлжээ Home area network буюу Гэрийн сүлжээг (HAN) гэрийн орчинд хэрэглэгдэх төхөөрөмжүүдийг холбоход хэрэглэнэ. Эдгээрт персонал компьютер, жижиг багаж төхөөрөмж, принтер зэрэг орж болдог. Ийм төрлийн сүлжээний нэг гол үүрэг нь Интернэтийг хувааж хэрэглэх (CATV эсвэл DSL гэх мэт бродбэнд) функц юм. HAN-г мөн Office area network буюу Оффисийн сүлжээ (OAN) гэдэг.  Wide area network, Өргөн бүсийн сүлжээ Wide area network буюу Өргөн бүсийн сүлжээ (WAN) нь хот, улс, эсвэл бүр тив дамнан орших компьютерийн маш өргөн хүрээтэй сүлжээ юм. Холболтын сувагт нь телефон утасны шугам, кабель, агаараар цацах долгион гээд маш олон төрлийн дамжууллын орчин нийлж багтаж болно. WAN нь ихэнх тохиолдолд түгээмэл үйлчилгээ үзүүлэгч байгууллага (жишээ нь телефон компани), компаниудын сувгийг хэрэглэдэг. WAN-гийн технологи нь OSI загварын доод гурван түвшинд ажилладаг: физик түвшин, өгөгдөл холболтын түвшин, сүлжээний түвшин.
  • 11.  Campus network, Цогцолборын сүлжээ Campus network буюу Цогцолборын сүлжээ нь дотоод сүлжээ буюу LAN-гуудыг холбосон, харьцангуй жижиг газарзүйн бүсэд сүлжээ. Бараг бүх сүлжээний төхөөрөмжийг (шилэн кабель, Cat5 кабель гэх мэт) цогцолборыг эзэмшигч буюу их сургууль, байгууллага, засгийн газар эзэмшдэгээрээ онцлог. Их сургуулийн цогцолборын сүлжээний хувьд хичээлийн танхимүүд, номын сан, оюутны хотхон зэрэг олон барилгыг хооронд нь холбож болно.  Metropolitan area network, Хотын сүлжээ Metropolitan area network буюу Хотын сүлжээ (MAN) нь хот буюу томоохон цогцолборын цар хүрээтэй компьютерийн сүлжээ.  Frame relay WAN холболт болон dialup remote access-с бүтсэн EPN-ий жишээ  3 оффис, холын хэрэглэгчдийг холбосон VPN-ий жишээ  Enterprise private network, Байгууллагын хувийн сүлжээ Enterprise private network буюу Байгууллагын хувийн сүлжээ нь компаний өөр өөр барилга, цэгүүдийг холбон компьютерийн нөөцийг хамт хэрэглэх зорилготой сүлжээ.  Virtual private network, Виртуаль хувийн сүлжээ Virtual private network буюу Виртуаль хувийн сүлжээ (VPN) гэж төхөөрөмжүүд хоорондын холболтыг физик утсуудын оронд том сүлжээнд (жишээ нь Интэрнэтэд) байгаа чөлөөт холболт, виртуаль хэлхээ хангадаг сүлжээг хэлнэ. Ийм үед виртуаль сүлжээний өгөгдөл холболтын түвшний протоколууд нь том сүлжээний дундуур туннельдсан (tunnel) гэдэг. VPN-ий өргөн хэрэглээний жишээ гэвэл Интернэтийн дундуур аюулгүй байдал хангагдсан холбоог үүсгэх байдаг ч тус сүлжээнд баталгаажуулалт (authentication), агуулгын шифрлэлт (content encryption) гэх зэрэг аюулгүй байдлыг хангасан илэрхий шийдлүүд байх албагүй. Жишээлбэл VPN-ий тусламжтайгаар өндөр аюулгүй байдлыг ханган нэгэн сүлжээгээр явах өөр өөр хэрэглэгчдийн бүлгийн өгөгдлийн урсгалыг салгахад хэрэглэж болно. VPN нь хамгийн өндөр үйлчилгээг хангах гэсэн, эсвэл VPN хэрэглэгч, VPN үйлчилгээг хангагчийн хооронд тохиролцсон SLA (service level agreement, үйлчилгээний түвшний гэрээ)-гаар тохиролцсон үйлилгээний төлөвтэй байж болно. Ихэнх тохиолдолд VPN-үүд нь халз холболтоос илүү нарийн топологитой байдаг.
  • 12. Internetwork, Сүлжээ хоорондын сүлжээ Internetwork буюу сүлжээ хоорондын сүлжээ нь ижил замчлах/рүүтинг технологитой нэг буюу түүнээс олон хувийн сүлжээг рүүтэрийн тусламжтайгаар холбосон сүлжээ юм. Интернэт нь олон Internetwork-уудын нийлбэр байдгаас нэрийг нь товчилж Интернэт гэнэ.  Global area network, Дэлхийн сүлжээ Global area network буюу Дэлхийн сүлжээ (GAN) нь хөдөлгөөнт харилцаа холбоог тодорхойгүй тооны утасгүй LAN, хиймэл дагуулын үйлчилгээ хамрах бүс гэх мэт цар хүрээтэй бүсэд олгох зориулалттай сүлжээ юм. Хөдөлгөөнт холбооны хамгийн чухал авч үзэх асуудал бол нэг хангалтын бүсээс нөгөө рүү хэрэглэгчийн харилцаа холбоог шилжүүлэх явдал юм. IEEE Project 802-т үүнийг дэлхий дээрх утасгүй LAN-гуудын дарааллаар гүйцэтгэнэ гэсэн байдаг.[5]  Интранэт ба экстранэт Интранэт ба экстранэт нь компьютерийн сүлжээний (ихэнхдээ дотоод сүлжээний) хэсэг буюу залгаа хэсгүүд юм. Интранэт гэдэг нь Интернэт протокол болон үүн дээр тулгуурласан вэб хөтөч, файл дамжуулах програм г.м. хэрэгслүүдийг ашигласан, ганц захиргааны нэгжийн удирдлага доорх сүлжээнүүдийн цогц. Тус захиргааны нэгж нь интранэтийг тодорхой зөвшөөрөлтэй хэрэглэгчдээс бусад бүх хэрэглэгчдээс хаана. Интранэт нь байгууллагын дотоод сүлжээ байх нь түгээмэл. Байгууллагын мэдээллийг хэрэглэгчдэд хангахын тулд интранэтүүд нь ихэнх үед ядаж ганц вэб сервэртэй байна.  Экстранэт нь ганц байгууллага, нэгжийн цар хүрээтэй, мөн өөр байгууллага буюу нэгжийн (ихэнхдээ найдвартай) сүлжээтэй хязгаарлагдман холболттой сүлжээ юм. Жишээлбэл компанийн үйлчлүүлэгчидэд интранэтийн зарим хэсэгт хандах эрх олгож болох ч аюулгүй байдлын үүднээс харвал үйлчилүүлэгдийг найдвартай хэмээн үзэхгүй байж болно. Техник талаас авч үзвэл экстранэтийг CAN, MAN, WAN, эсвэл өөр сүлжээний төрөлд багтааж болно. Харин эксранэт нь гадаад сүлжээтэй ядаж ганц холболттой байх тул ганц LAN-гаас тогтож болохгүй.
  • 13.  Overlay network, Бүрхэх сүлжээ Overlay network гэдэг нь өөр сүлжээний дээгүүр тавигдсан виртуаль компьютерийн сүлжээ. Бүрхүүл сүлжээ дахь төхөөрөмжүүд нь виртуаль буюу логик холболтуудаар холбогдох ба эдгээр замууд нь доод талын сүлжээний хэд хэдэн физик холболтод харгалзаж болно.  Overlay network-н жишээ: Шилэн кабель дээгүүр SONET дээгүүр IP  Жишээлбэл олон төрлийн P2P сүлжээнүүд нь Интернэт дээгүүр ажилладаг виртуаль холболтууд байдлаар зохиогдсон байдаг тул overlay сүлжээ юм. Интернэт нь анх телефон утасны сүлжээ дээгүүр ажилладаг overlay сүлжээ байдлаар хийгдсэн байна.[6]  Компьютерийн сүлжээнүүд модем ашиглан телефон утасны шугам дээгүүр ажилладаг, өгөгдөл дамжуулах сүлжээ байхгүй үеийн сүлжээний эхлэл үеэс л overlay сүлжээ байсаар иржээ.  Өнөө үед IP хаягаар тодорхойлоогүй цэгүүд рүү мессежийг замчлах боломжийг олгохын тулд Интернэт дээр тулгуурласан overlay сүлжээг байгуулдаг. Жишээлбэл DHT-үүд нь тодорхой логик хаягтай, IP хаяг нь урьдаас мэдэгдээгүй зангилаа руу мессежийг замчлахад хэрэглэгддэг.  Интернэтийн замчилгааг сайжруулахад overlay сүлжээг ашиглах санал тавигдсан байна. Жишээ нь илүү өндөр чанартай стрийминг медиаг бий болгоход QoS (quality of service, үйлчилгээний чанар)-н баталгааг хэрэглэх боломжтой гэжээ. Нөгөө талаас, ISP-нүүдийн хамтын ажиллагаагүйгээр цэсийн зангилаануудад overlay протоколын програм хангамжийг ажлуулах замаар overlay сүлжээг нэмэгдүүлэн байгуулж болно. Overlay сүлжээ нь хоѐр overlay зангилаа хооронд доод талын сүлжээгээр пакетуудыг хэрхэн замчлах талаар хянаж чадахгүй ч зорьсон газар руугаа хүрэх хүртлээ мессеж нь overlay зангилаануудын ямар дарааллаар дамжихыг удирдаж чадна.  Жишээ гаргахад, Akamai Technologies нь агуулгын баталгаатай, ашигтай хүргэлтийг хангадаг (multicast-н төрөл) overlay сүлжээг эрхлэн явуулдаг. Академик судалгааны хувьд Multicast-д system Multicast ба Overcast; хатуужил сайтай рүүтингд RON (Resilient Overlay Network, хатуужилтай overlay сүлжээ); үйлчилгээний чанарын баталгааг OverQoS-р хийж байна.
  • 14. Сүлжээний зангилаануудыг хооронд нь холбохын зориулалттай үндсэн техник хангамж бүх сүлжээнд байдаг. Үүнд, Сүлжээний интерфэйсийн карт буюу Сүлжээний карт (network interface card, NIC), Бриж буюу Гүүр, Хаб, Свич, Рүүтэр буюу Замчлагч орно. Үүний зэрэгцээ тус үндсэн техник хангамжийг хооронд нь холбох арга хэрэгтэй (энэ нь ихэнх үед Категори 5 UTP кабель байна). Cat5-аас гадна микродолгионон холболт (IEEE 802.12), шилэн кабель хэрэглэж болно.
  • 15.  Сүлжээний интерфэйсийн карт Сүлжээний карт (өөрөөр сүлжээний адаптэр, сүлжээний интерфэйсийн карт ч гэдэг) нь компьютерийн сүлжээгээр компьютерүүд хоорондоо харилцах боломжийг олгодог техник хангамж юм. Энэ нь сүлжээний орчин руух физик хандалтыг олгодог ба MAC хаягыг хэрэглэн доод түвшний хаяглах системийг бүрдүүлнэ.  Рипийтэр/Давтагч Рипийтэр нь дохиог хүлээн аваад хэрэггүй шуугианыг арилгаж, дахин генерацлаж, илүү өндөр чадлын түвшинд буюу саадын нөгөө тал руу дахин дамжуулдаг (ийнхүү дохио нь сулралгүйгээр илүү урт зайг туулах боломжтой болно) электроникийн төхөөрөмж юм. Мушгиа кабелиар хийгдсэн Этернэт сүлжээний хувьд 100 метрээс хэтрэх кабельд рипийтэрийг ашиглах шаардлагатай. Рипийтэр нь OSI загварын физик түвшинд ажилладаг.  Хаб Сүлжээний хаб нь олон порттой, ирсэн пакетийг бүх порт руугаа шууд цацдаг төхөөрөмж. Ингэх үед фрэймийн зорьсон хаяг нь broadcast хаяг руу солигдохгүй.[7] Хаб нь OSI загварын физик түвшинд ажиллана.
  • 16. Бриж/Гүүр  Сүлжээний бриж нь OSI загварын өгөгдөл холболтын түвшинд (2-р түвшин) сүлжээний сегментүүдийг холбодог. Бриж нь ирсэн портоос бусад бүх порт руу өгөгдлийг цацна. Гэхдээ хабаас ялгаатай нь MAC хаягуудыг аль портод байгааг тогтоож авдаг. Иймд нэгэнт порт, хаягийг нийцүүлсэний дараа тэрхүү хаяг руу явуулсан өгөгдлийг зөвхөн тохирох портод дамжуулна.  Портууд дээр ирсэн фрэймүүдийн эх үүсвэр хаягийг ажигласны үр дүнд брижүүд нь порт, хаягуудыг нийцүүлдэг. Портод фрэйм ирсний дараа эх үүсвэр хаяг нь хадгалагдан, бриж нь тус MAC хаягийг ирсэн порттой холбоотой гэж үзнэ. Мэдэгдэхгүй байсан зорьсон хаягтай фрэйм ирэхэд бриж нь ирсэн портоос бусад бүх порт руу фрэймийг цацдаг.  Брижүүд гурван үндсэн төрөлд хуваагдана:  Local bridge: LAN-гуудыг шууд холбоно.  Remote bridge: LAN-гууд хооронд WAN-г бүтээхэд хэрэглэгддэг.
  • 17.  Свич Свич нь OSI загварын хоѐрдугаар түвшний фрэймүүдийг MAC хаягаар нь портууд хооронд урагш дамжуулж, шүүдэг төхөөрөмж юм.[8] Свичийн хабаас ялгаатай нь холбоо явагдах ѐстой портууд хооронд л фрэймүүдийг дамжуулдаг. Свич нь мөргөлдөөний талбарыг задалдаг ч өөрийгөө цацалтын талбар гэдэг. Тус төхөөрөмж нь фрэймүүдийг MAC хаягаар нь дамжуулдаг. Свичэд ихэвчлэн маш олон тооны порт байх бөгөөд төхөөрөмжүүдэд одон топологийг байгуулах ба нэмэлт свичүүдийг холбох боломжтой болгоно.[9] Зарим свичүүд нь 3-р түвшний хаяглалт, эсвэл өөр логик түвшнүүдийн хувьд рүүтинг хийх чадвартай бөгөөд эдгээрийн олон түвшинт свич (multi-layer switch) гэнэ. Худалдаанд свич гэсэн үгийг хаяг, ачаалал, агуулгаар нь өгөгдлийг ангилж дамжуулдаг рүүтэр, бриж, URL заагч гэх мэт төхөөрөмжүүдийг илэрхийлэхэд ашиглах тохиолдол бий.  Рүүтэр/Замчлагч/Чиглүүлэгч Рүүтэр буюу Замчлагч, Чиглүүлэгч нь OSI загварын 3-р түвшний мэдээллийг боловсруулж ашиглан пакетуудыг сүлжээ хооронд дамжуулдаг төхөөрөмж юм. Олон тохиолдолд энэхүү мэдээлэл нь рүүтинг (чиглүүлэх) хүснэгттэй (routing table, мөн forwarding table) хамтаар боловсрогддог. Рүүтэрүүд нь тус хүснэгтийг ашиглан пакетийг цааш дамжуулах интерфэйсээ сонгодог.
  • 18. Анх компьютер гарч байхдаа хэрэглээний программууд төдий зүйл байсан бол түүнд сүлжээ гэдэг зүйлийг нэмж өгсөн нь түүнийг улам боловсронгуй төгс хэрэглээ болгож өгсөн юм.
  • 19. Мэдээлэл зүйн сурах бичгүүд  Google.mn сайт