SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 5
Оффисын Ажилчдын Эрүүл Мэнд

Зарим байгууллагууд єєрсдийн оффис, орчин нєхцєлдєє тааруулан компьютертай
хэрхэн харьцах тухай дүрмийг боловсруулан баримталж байгаа бол коллеж, их дээд
сургуулиудын оюутнуудад эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар нийтлэг дүрмүүдийг
заадаг байна. Учир нь оюутнууд компьютерийг ихээр хэрэглэдэг тєдийгүй ирээдүйн
мэргэжилтнүүд компьютертай зайлшгүй харьцах нь мэдээж болохоор тэр биз ээ. Зарим
орны сургуулиудын сургалтын хєтєлбєрт компьютерийн эрүүл мэндийн хичээл багтсан
бол заримд нь шинээр элссэн оюутнууддаа компьютерийн эрүүл мэндийн тухай гарын
авлага тараадаг байна. Мєн оюутнууд болон ажилчид єєрсдийн эмчдээ байнга үзүүлэх
ёстой зэргээр дүрэмдээ тусгаж єгсєн байдаг байна. Бид сая компьютерийн ард хэрхэн
зєв суух ёстой болон компьютерийн жижиг хэсгүүд бидний эрүүл мэндэд яаж шууд
нєлєєлдгийг мэдэж авлаа. Одоо харин компьютер дээр ажилладаг хүмүүс орчин нєхцєл,
єрєєний зохион байгуулалт, компьютерийн бусад тєхєєрємжүүдээс эрүүл мэндээ хэрхэн
хамгаалах талаар нэмэлт хэдэн зүйлийг авч үзье. Хэрвээ та ямар нэг хэмжээгээр
байгууллага удирддаг л бол ажилчдынхаа эрүүл мэндийг зайлшгүй анхаарах л ёстой.
Харин та оффисын ажилчин буюу эсвэл гэртээ ажлын єрєєтэй бол єрєєний орчин
нєхцєл таны эрүүл мэндэд хэрхэн нєлєєлдгийг зайлшгүй мэддэг байх хэрэгтэй.

Ажиллах орчны ерєнхий дүрэм

Юуны ємнє оффист чинь компьютер байгаа л бол бүх цахилгаан хэрэгсэлд хамаарагдах
дүрмийг баримтлахаа огт мартаж болохгүй.
Үүнд:

   1. Цахилгааны утас хамгаалалтгүй ил байж хэрхэвч болохгүй.
   2. Компьютер болон бусад тєхєєрємжийн ойр орчимд хоол унд, хүнсний зүйл байх
        ёсгүй.
   3. Цахилгааны залгуур хэт их байх нь аюултай.
   4. Єрєєний халуун дулаан, агааржуулалт тохирсон хэмжээнд байх ёстой.
   5. Єрєє тасалгааны гэрэлтүүлэг хурц биш, гялбалт байхгүй гэхдээ хэтэрхий бүүдгэр,
        сүүмгэр биш яг тохирсон байна.
   6. Компьютерийн тавиур буюу ширээ бат бєх, зай талбай нь хангалттай хэмжээтэй
        байх ёстой.
Эдгээр дүрмүүд бол ажиллах орчны аюулгүй байдлыг хангах бєгєєд компьютер
ашигладаг хүн бүрт хамаатай зүйлүүд юм.

Учирч болох хүндрэлүүд ба шийдэх арга замууд

Нурууны євчин: Олон ажилчид нэгэн асуудалтай байнга тулгардаг нь нурууны євчин юм.
Компьютерийн ємнє тухгүй, эвгүй сууснаас, эсвэл хямд тєсєр, чанар муутай сандал дээр
сууснаас болоод нурууны ноцтой эмгэг үүсэх эхлэл тавигддаг.

Шийдэл :

Бүрэн дүүрэн тохиргоо хийх боломжтой сандал дээр суух.
Хєлєє байнга тавиур дээр тавих нь нурууны эмгэгээс урьдчилан сэргийлнэ.
Мєн дэлгэцээ бага зэргийн налуу байлга. Тэгвэл эвгүй хэцүү хєдєлгєєн, нуруугаараа
эвгүй эргэх, тонгойх зэргээс зайлсхийх болно.
Хуруу, гарын эмгэг: Урт хугацааны турш нэг хєдєлгєєнєє дахин давтан хийсээр гэмтэлд
учрах магадлалтай эрхтэнд хуруу гар, бугуй зайлшгүй тооцогддог.

Шийдэл :

   • Гол нь байрлал тун зєв байх ёстой. Хэрвээ тасралтгүй юм бичиж байгаа бол нэг
      цаг тутамд ойролцоогоор 5 минутын хугацаатай хуруу гараа амрааж байх
      хэрэгтэй.
   • Нүдний хараа: Компьютерийн дэлгэцийг удаанаар ширтвэл нүд эцэх нь
      ойлгомжтой. Ялангуяа гэрэлтүүлэг бүүдгэр муу, эсвэл хэт хурц гэрэлтэй, дээр нь
      дэлгэц жаахан л чичирхийлэлтэй бол нүдний харааг шууд муутгадаг гэдгийг дээр
      хэлсэн.

Шийдэл :

   • Дэлгэцийн хортой туяаг бууруулдаг дэлгэц хамгаалагч хэрэглэж, дэлгэц єчүүхэн
      тєдий гэмтэж ямар нэгэн согогтой болсон л бол цаашид хэрэглэх хэрэггүй.
   • Тасралтгүйгээр нэг цагаас илүү ажиллаж болохгүй гэсэн энгийн дүрмийг зайлшгүй
      мєрд.
   • Дэлгэцийн єнгийг єрєєний гэрэлтэй нийцүүлэн тохируулах ёстой. Монитрын доор
      хэсэгт байрласан тохиргооны товчлууруудаар энэ тохиргоог хийнэ.
• Хурц гэрэлтэй үед цонхны хєшгєє татаж гэрэлтүүлгийн асуудлаа шийдэж болно.
   • Хэт ягаан туяа цочрол: Лазер принтер болон хувилагч машинаас ялгардаг хэт
      ягаан туяа ажилчдын амьсгалын асуудалд муугаар нєлєєлдгийг эмч нар байнга
      сануулдаг.

Шийдэл :

   • Ажилчдын сууж байгаагаас дор хаяж нэг метрийн зайд принтерээ байрлуулах нь
      хамгийн зєв арга болох ба талбайн агааржуулалтад тэр бүр нєлєєлєхгүй.
   • Хувилагч машинаа аль болох ажилчдаас зайтай, коридорт юм уу эсвэл єрєєний
      үүд хавьцаа байрлуулж болно.
   • Оффисын орчин
   • Єрєєний температур, агааржуулалт, чийг
   • Єрєєний ямар ч нєхцєлд зохицон тэсэх чанар ажилчид бүрт єєр єєр.

Гэсэн ч ажлын бүтээмж, болон ажилчдын хувцаслалт, эрүүл мэнд зэрэгт єрєєний
температур заавал нєлєєлдєг. Єєрєєр хэлбэл єрєєний температур нь оффисын орчны
ая тухтай байдал болоод ажилчдын эрүүл мэндийг голлог шийднэ гэсэн үг. Оффисын
єрєєний температур хамгийн багадаа 16 хэм байх ёстой. Хэт хүйтэн эсвэл хэт халуун
бол ажилчдын биед сєргєєр нєлєєлєх нь дамжиггүй. Гэхдээ єрєєний температурт бас
єєр олон зүйлүүд нєлєєлдєг. Үүнийг тун сайн бодолцох хэрэгтэй. Жишээ нь: оффисын
чинь цонх урагшаа харсан уу үгүй юу, эсвэл гадна хаалга тань ямар вэ, ямар хэмжээтэй
єрєєнд хэдэн хүн суудаг вэ гэх зэрэг олон зүйлүүд нєлєєлнє. Єрєєний цонх урагшаа
харсан бол нарны энерги тусч арай илүү дулаан болно, гадна хаалга єєрєє хаагддаг
механизмтай бол гаднаас хүйтэн орохгүй, жижигхэн єрєєнд олон хүн суудаг бол энэ
єрєє арай илүү халуун болж, агааржуулалт илүү хэрэгтэй гэх зэргээр олон олон зүйлүүд
байна. Бас єрєєнд компьютер их байвал єрєєний халуун бага хэмжээгээр нэмэгдэхээс
гадна агаарын хуурайшилт үүсэх нь их байна.

Зєвлєгєє: Єрєєний температур, агаарын урсгал, чийглэг нь компьютерт нєлєєлєх том
хүчин зүйлүүдийн нэг юм.

Чимээ , шуугиан

Нэг том талбайд ажилладаг оффисын ажилчид бие биеэсээ хамааралтай байх нь
ойлгомжтой. Тэд бие биенийхээ анхаарлыг сарниулж, ажлын үр дүнг бууруулах
магадлал єндєр байдаг. Гэхдээ эмх цэгцтэй, сахилга баттай ажлын байранд чимээ
шуугианы асуудал огтхон ч том зүйл биш. Энэ нь хувь хүний ухамсраас шалтгаалах
зүйл юм. Нєгєє талаар ажилчид єєрсдєє дэг журамтай байлаа ч компьютер болон бусад
тєхєєрємжүүдийн гаргадаг чимээ шуугианыг яалтай билээ. Тухайлбал принтер, хувилагч
машин болон компьютер ч гэсэн ихээхэн дуу чимээ гаргаж, ажилчдыг ихээр ядрааж,
улмаар толгой євдєхєд хүргэдэг.
Зєвлєгєє: Принтер, хувилагч машин гэх мэт чимээ шуугиантай тєхєєрємжүүдээ
ажилчдын байгаа байрлалаас арай зайдуу тавьж болно. Эсвэл єєр дээр нь байрлах дуу
намсгагчаар /Зарим тєхєєрємжүүд дуу намсгагчтай байдаг/ дууг нь багасгаж болно. Єєр
нэг зєвлєгєє гэвэл оффисын байрандаа засвар хийж дуу авиа шингээгч суурилуулах
боломж бий ч єндєр зардалтай.

Гэрэлтүүлэг

Оффисын гэрэлтүүлэг нь харааны бэрхшээл үүсгэхгүй байх ёстой. Єєрєєр хэлбэл хэт
бүүдгэр биш, хэт хурц биш, кейбордын үсэг болон дэлгэц дээрх мэдээлэл ямар ч
бэрхшээлгүй уншигддаг байх ёстойг анхаарах шаардлагатай. Энд ширээний гэрэл ч
ашиглаж болно, гол нь тохиромжтой байх хэрэгтэй. Хэрэв оффисын гэрэл хэт хурц тод
бол толгой євдєж, нүд бүрэлзэж болзошгүй. Тэгэхээр цонхныхоо хєшгєєр зохицуулж
болно. Харин бүүдгэр бол цонхоороо байгалийн гэрэл оруулах хэрэгтэй. Байгалийн
гэрэл мэдээж хор нєлєє багатай.

Хийх дасгалууд

Ажлынхаа дундуур бяцхан завсарлага аваад л эдгээр энгийн хялбар дасгалуудыг хийж,
цусны эргэлтээ идэвхжүүлээрэй.

   1. Толгойгоо хоёр тийш болгож, аль болох чихээ мєрєндєє хүргэхийг хичээгээрэй.
   2. Эрүүгээ чангалан гүнзгий амьсгаа аван 5 секунд бол. Тэгээд биеэ сулла.
   3. Босож зогсоод хийгээрэй. Нуруугаараа гэдэргээ бага зэрэг зєєлнєєр хотойлго.
      Нуруундаа мєн иллэг хийгээрэй.
   4. Эхлээд нүүрээ тааз руу харуул. Тэгээд гараараа нүүрээ ил. Илэхдээ толгойн ар
      дагз руу чиглүүлэн илээрэй.
   5. Хоёр гараа толгой дээр нийлүүлэн бариад хойш нь сунгаж татна. Тохой, гар
шулуун байна.
   6. Хоёр гараа ташааны ард гаргаж бариад хойш нь сунгаж татна. Энэ нь хєнгєн
      сунгалтын дасгал ба тохой шулуун байх ёстой.
   7. Хурууны үзүүрүүдээ зєєлнєєр хєдєлгєж, гараа бугуйгаар нь эргүүлнэ.

Эдгээр дасгалуудыг байнга хийгээд байвал тун удахгүй єєрийн мэдэлгүй, автоматаар
хийчихдэг болчихно.

Гэрэлтүүлэг

   1. Тохиромжтой гэрэлтүүлэг
   2. Ширээний гэрэл - хэт хурц биш, гялбахгүй
   3. Анхаарал сарниулах дуу чимээ бүхий тєхєєрємж. Гэхдээ дууг нь хамгийн бага
      болгож намсгасан.
   4. Хєлийн хэсэг - чєлєєтэй хєдєлж чадах хангалттай зайтай
   5. Цонхны хєшиг
   6. Зохистой програм хангамж буюу дэлгэц дээрх мэдээлэл шууд уншигдана
   7. Дэлгэц - тогтвортой дүрстэй, мэдээлэл шууд уншигдана, гэрэл ойхгүй, тохиргоо
      хийх бүрэн боломжтой дэлгэц
   8. Кейборд - ашиглахад хялбар, тохиромжтой, үсэг нь тодорхой гаргацтай
   9. Ажлын ширээ - зохион байгуулалттай, эмх цэгцтэй, зай талбай сайтай,
      гэрэлтүүлэг сайтай ч хурц биш
   10.Сандал - єєртєє нийцүүлэн тохируулж болдог сандал
   11.Хєлийн тавиур

Weitere ähnliche Inhalte

Ähnlich wie зөвлөгөө2

орчны эрүүл мэнд
орчны эрүүл мэндорчны эрүүл мэнд
орчны эрүүл мэндTuul Tula
 
Kомпьютерийн хэрэглээ
Kомпьютерийн хэрэглээKомпьютерийн хэрэглээ
Kомпьютерийн хэрэглээoyunerdene_gansukh
 
компьютер хэрэглээний соёл
компьютер хэрэглээний соёлкомпьютер хэрэглээний соёл
компьютер хэрэглээний соёлKun Martice
 
Its150 l1
Its150 l1Its150 l1
Its150 l1oz
 
Its150 l1
Its150 l1Its150 l1
Its150 l1oz
 
1.-Гарын-авлага.1.docx
1.-Гарын-авлага.1.docx1.-Гарын-авлага.1.docx
1.-Гарын-авлага.1.docxOkBala
 

Ähnlich wie зөвлөгөө2 (8)

Зөвлөм
ЗөвлөмЗөвлөм
Зөвлөм
 
орчны эрүүл мэнд
орчны эрүүл мэндорчны эрүүл мэнд
орчны эрүүл мэнд
 
Kомпьютерийн хэрэглээ
Kомпьютерийн хэрэглээKомпьютерийн хэрэглээ
Kомпьютерийн хэрэглээ
 
Зөвлөгөө
ЗөвлөгөөЗөвлөгөө
Зөвлөгөө
 
компьютер хэрэглээний соёл
компьютер хэрэглээний соёлкомпьютер хэрэглээний соёл
компьютер хэрэглээний соёл
 
Its150 l1
Its150 l1Its150 l1
Its150 l1
 
Its150 l1
Its150 l1Its150 l1
Its150 l1
 
1.-Гарын-авлага.1.docx
1.-Гарын-авлага.1.docx1.-Гарын-авлага.1.docx
1.-Гарын-авлага.1.docx
 

Mehr von dkhishgee

бие даалтын даалгавар
бие даалтын даалгаварбие даалтын даалгавар
бие даалтын даалгаварdkhishgee
 
гэрийн даалгавар
гэрийн даалгаваргэрийн даалгавар
гэрийн даалгаварdkhishgee
 
зөвлөгөө4
зөвлөгөө4зөвлөгөө4
зөвлөгөө4dkhishgee
 
зөвлөгөө3
зөвлөгөө3зөвлөгөө3
зөвлөгөө3dkhishgee
 
Tsahimsudalgaa
TsahimsudalgaaTsahimsudalgaa
Tsahimsudalgaadkhishgee
 
Word програм дээр дүрс оруулах
Word програм дээр дүрс оруулахWord програм дээр дүрс оруулах
Word програм дээр дүрс оруулахdkhishgee
 
Excel function
Excel functionExcel function
Excel functiondkhishgee
 
Tsahimsudalgaa
TsahimsudalgaaTsahimsudalgaa
Tsahimsudalgaadkhishgee
 

Mehr von dkhishgee (10)

бие даалтын даалгавар
бие даалтын даалгаварбие даалтын даалгавар
бие даалтын даалгавар
 
гэрийн даалгавар
гэрийн даалгаваргэрийн даалгавар
гэрийн даалгавар
 
зөвлөгөө4
зөвлөгөө4зөвлөгөө4
зөвлөгөө4
 
зөвлөгөө3
зөвлөгөө3зөвлөгөө3
зөвлөгөө3
 
Tsahimsudalgaa
TsahimsudalgaaTsahimsudalgaa
Tsahimsudalgaa
 
Tsahimtest1
Tsahimtest1Tsahimtest1
Tsahimtest1
 
Tsahimtest
TsahimtestTsahimtest
Tsahimtest
 
Word програм дээр дүрс оруулах
Word програм дээр дүрс оруулахWord програм дээр дүрс оруулах
Word програм дээр дүрс оруулах
 
Excel function
Excel functionExcel function
Excel function
 
Tsahimsudalgaa
TsahimsudalgaaTsahimsudalgaa
Tsahimsudalgaa
 

зөвлөгөө2

  • 1. Оффисын Ажилчдын Эрүүл Мэнд Зарим байгууллагууд єєрсдийн оффис, орчин нєхцєлдєє тааруулан компьютертай хэрхэн харьцах тухай дүрмийг боловсруулан баримталж байгаа бол коллеж, их дээд сургуулиудын оюутнуудад эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар нийтлэг дүрмүүдийг заадаг байна. Учир нь оюутнууд компьютерийг ихээр хэрэглэдэг тєдийгүй ирээдүйн мэргэжилтнүүд компьютертай зайлшгүй харьцах нь мэдээж болохоор тэр биз ээ. Зарим орны сургуулиудын сургалтын хєтєлбєрт компьютерийн эрүүл мэндийн хичээл багтсан бол заримд нь шинээр элссэн оюутнууддаа компьютерийн эрүүл мэндийн тухай гарын авлага тараадаг байна. Мєн оюутнууд болон ажилчид єєрсдийн эмчдээ байнга үзүүлэх ёстой зэргээр дүрэмдээ тусгаж єгсєн байдаг байна. Бид сая компьютерийн ард хэрхэн зєв суух ёстой болон компьютерийн жижиг хэсгүүд бидний эрүүл мэндэд яаж шууд нєлєєлдгийг мэдэж авлаа. Одоо харин компьютер дээр ажилладаг хүмүүс орчин нєхцєл, єрєєний зохион байгуулалт, компьютерийн бусад тєхєєрємжүүдээс эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар нэмэлт хэдэн зүйлийг авч үзье. Хэрвээ та ямар нэг хэмжээгээр байгууллага удирддаг л бол ажилчдынхаа эрүүл мэндийг зайлшгүй анхаарах л ёстой. Харин та оффисын ажилчин буюу эсвэл гэртээ ажлын єрєєтэй бол єрєєний орчин нєхцєл таны эрүүл мэндэд хэрхэн нєлєєлдгийг зайлшгүй мэддэг байх хэрэгтэй. Ажиллах орчны ерєнхий дүрэм Юуны ємнє оффист чинь компьютер байгаа л бол бүх цахилгаан хэрэгсэлд хамаарагдах дүрмийг баримтлахаа огт мартаж болохгүй. Үүнд: 1. Цахилгааны утас хамгаалалтгүй ил байж хэрхэвч болохгүй. 2. Компьютер болон бусад тєхєєрємжийн ойр орчимд хоол унд, хүнсний зүйл байх ёсгүй. 3. Цахилгааны залгуур хэт их байх нь аюултай. 4. Єрєєний халуун дулаан, агааржуулалт тохирсон хэмжээнд байх ёстой. 5. Єрєє тасалгааны гэрэлтүүлэг хурц биш, гялбалт байхгүй гэхдээ хэтэрхий бүүдгэр, сүүмгэр биш яг тохирсон байна. 6. Компьютерийн тавиур буюу ширээ бат бєх, зай талбай нь хангалттай хэмжээтэй байх ёстой.
  • 2. Эдгээр дүрмүүд бол ажиллах орчны аюулгүй байдлыг хангах бєгєєд компьютер ашигладаг хүн бүрт хамаатай зүйлүүд юм. Учирч болох хүндрэлүүд ба шийдэх арга замууд Нурууны євчин: Олон ажилчид нэгэн асуудалтай байнга тулгардаг нь нурууны євчин юм. Компьютерийн ємнє тухгүй, эвгүй сууснаас, эсвэл хямд тєсєр, чанар муутай сандал дээр сууснаас болоод нурууны ноцтой эмгэг үүсэх эхлэл тавигддаг. Шийдэл : Бүрэн дүүрэн тохиргоо хийх боломжтой сандал дээр суух. Хєлєє байнга тавиур дээр тавих нь нурууны эмгэгээс урьдчилан сэргийлнэ. Мєн дэлгэцээ бага зэргийн налуу байлга. Тэгвэл эвгүй хэцүү хєдєлгєєн, нуруугаараа эвгүй эргэх, тонгойх зэргээс зайлсхийх болно. Хуруу, гарын эмгэг: Урт хугацааны турш нэг хєдєлгєєнєє дахин давтан хийсээр гэмтэлд учрах магадлалтай эрхтэнд хуруу гар, бугуй зайлшгүй тооцогддог. Шийдэл : • Гол нь байрлал тун зєв байх ёстой. Хэрвээ тасралтгүй юм бичиж байгаа бол нэг цаг тутамд ойролцоогоор 5 минутын хугацаатай хуруу гараа амрааж байх хэрэгтэй. • Нүдний хараа: Компьютерийн дэлгэцийг удаанаар ширтвэл нүд эцэх нь ойлгомжтой. Ялангуяа гэрэлтүүлэг бүүдгэр муу, эсвэл хэт хурц гэрэлтэй, дээр нь дэлгэц жаахан л чичирхийлэлтэй бол нүдний харааг шууд муутгадаг гэдгийг дээр хэлсэн. Шийдэл : • Дэлгэцийн хортой туяаг бууруулдаг дэлгэц хамгаалагч хэрэглэж, дэлгэц єчүүхэн тєдий гэмтэж ямар нэгэн согогтой болсон л бол цаашид хэрэглэх хэрэггүй. • Тасралтгүйгээр нэг цагаас илүү ажиллаж болохгүй гэсэн энгийн дүрмийг зайлшгүй мєрд. • Дэлгэцийн єнгийг єрєєний гэрэлтэй нийцүүлэн тохируулах ёстой. Монитрын доор хэсэгт байрласан тохиргооны товчлууруудаар энэ тохиргоог хийнэ.
  • 3. • Хурц гэрэлтэй үед цонхны хєшгєє татаж гэрэлтүүлгийн асуудлаа шийдэж болно. • Хэт ягаан туяа цочрол: Лазер принтер болон хувилагч машинаас ялгардаг хэт ягаан туяа ажилчдын амьсгалын асуудалд муугаар нєлєєлдгийг эмч нар байнга сануулдаг. Шийдэл : • Ажилчдын сууж байгаагаас дор хаяж нэг метрийн зайд принтерээ байрлуулах нь хамгийн зєв арга болох ба талбайн агааржуулалтад тэр бүр нєлєєлєхгүй. • Хувилагч машинаа аль болох ажилчдаас зайтай, коридорт юм уу эсвэл єрєєний үүд хавьцаа байрлуулж болно. • Оффисын орчин • Єрєєний температур, агааржуулалт, чийг • Єрєєний ямар ч нєхцєлд зохицон тэсэх чанар ажилчид бүрт єєр єєр. Гэсэн ч ажлын бүтээмж, болон ажилчдын хувцаслалт, эрүүл мэнд зэрэгт єрєєний температур заавал нєлєєлдєг. Єєрєєр хэлбэл єрєєний температур нь оффисын орчны ая тухтай байдал болоод ажилчдын эрүүл мэндийг голлог шийднэ гэсэн үг. Оффисын єрєєний температур хамгийн багадаа 16 хэм байх ёстой. Хэт хүйтэн эсвэл хэт халуун бол ажилчдын биед сєргєєр нєлєєлєх нь дамжиггүй. Гэхдээ єрєєний температурт бас єєр олон зүйлүүд нєлєєлдєг. Үүнийг тун сайн бодолцох хэрэгтэй. Жишээ нь: оффисын чинь цонх урагшаа харсан уу үгүй юу, эсвэл гадна хаалга тань ямар вэ, ямар хэмжээтэй єрєєнд хэдэн хүн суудаг вэ гэх зэрэг олон зүйлүүд нєлєєлнє. Єрєєний цонх урагшаа харсан бол нарны энерги тусч арай илүү дулаан болно, гадна хаалга єєрєє хаагддаг механизмтай бол гаднаас хүйтэн орохгүй, жижигхэн єрєєнд олон хүн суудаг бол энэ єрєє арай илүү халуун болж, агааржуулалт илүү хэрэгтэй гэх зэргээр олон олон зүйлүүд байна. Бас єрєєнд компьютер их байвал єрєєний халуун бага хэмжээгээр нэмэгдэхээс гадна агаарын хуурайшилт үүсэх нь их байна. Зєвлєгєє: Єрєєний температур, агаарын урсгал, чийглэг нь компьютерт нєлєєлєх том хүчин зүйлүүдийн нэг юм. Чимээ , шуугиан Нэг том талбайд ажилладаг оффисын ажилчид бие биеэсээ хамааралтай байх нь
  • 4. ойлгомжтой. Тэд бие биенийхээ анхаарлыг сарниулж, ажлын үр дүнг бууруулах магадлал єндєр байдаг. Гэхдээ эмх цэгцтэй, сахилга баттай ажлын байранд чимээ шуугианы асуудал огтхон ч том зүйл биш. Энэ нь хувь хүний ухамсраас шалтгаалах зүйл юм. Нєгєє талаар ажилчид єєрсдєє дэг журамтай байлаа ч компьютер болон бусад тєхєєрємжүүдийн гаргадаг чимээ шуугианыг яалтай билээ. Тухайлбал принтер, хувилагч машин болон компьютер ч гэсэн ихээхэн дуу чимээ гаргаж, ажилчдыг ихээр ядрааж, улмаар толгой євдєхєд хүргэдэг. Зєвлєгєє: Принтер, хувилагч машин гэх мэт чимээ шуугиантай тєхєєрємжүүдээ ажилчдын байгаа байрлалаас арай зайдуу тавьж болно. Эсвэл єєр дээр нь байрлах дуу намсгагчаар /Зарим тєхєєрємжүүд дуу намсгагчтай байдаг/ дууг нь багасгаж болно. Єєр нэг зєвлєгєє гэвэл оффисын байрандаа засвар хийж дуу авиа шингээгч суурилуулах боломж бий ч єндєр зардалтай. Гэрэлтүүлэг Оффисын гэрэлтүүлэг нь харааны бэрхшээл үүсгэхгүй байх ёстой. Єєрєєр хэлбэл хэт бүүдгэр биш, хэт хурц биш, кейбордын үсэг болон дэлгэц дээрх мэдээлэл ямар ч бэрхшээлгүй уншигддаг байх ёстойг анхаарах шаардлагатай. Энд ширээний гэрэл ч ашиглаж болно, гол нь тохиромжтой байх хэрэгтэй. Хэрэв оффисын гэрэл хэт хурц тод бол толгой євдєж, нүд бүрэлзэж болзошгүй. Тэгэхээр цонхныхоо хєшгєєр зохицуулж болно. Харин бүүдгэр бол цонхоороо байгалийн гэрэл оруулах хэрэгтэй. Байгалийн гэрэл мэдээж хор нєлєє багатай. Хийх дасгалууд Ажлынхаа дундуур бяцхан завсарлага аваад л эдгээр энгийн хялбар дасгалуудыг хийж, цусны эргэлтээ идэвхжүүлээрэй. 1. Толгойгоо хоёр тийш болгож, аль болох чихээ мєрєндєє хүргэхийг хичээгээрэй. 2. Эрүүгээ чангалан гүнзгий амьсгаа аван 5 секунд бол. Тэгээд биеэ сулла. 3. Босож зогсоод хийгээрэй. Нуруугаараа гэдэргээ бага зэрэг зєєлнєєр хотойлго. Нуруундаа мєн иллэг хийгээрэй. 4. Эхлээд нүүрээ тааз руу харуул. Тэгээд гараараа нүүрээ ил. Илэхдээ толгойн ар дагз руу чиглүүлэн илээрэй. 5. Хоёр гараа толгой дээр нийлүүлэн бариад хойш нь сунгаж татна. Тохой, гар
  • 5. шулуун байна. 6. Хоёр гараа ташааны ард гаргаж бариад хойш нь сунгаж татна. Энэ нь хєнгєн сунгалтын дасгал ба тохой шулуун байх ёстой. 7. Хурууны үзүүрүүдээ зєєлнєєр хєдєлгєж, гараа бугуйгаар нь эргүүлнэ. Эдгээр дасгалуудыг байнга хийгээд байвал тун удахгүй єєрийн мэдэлгүй, автоматаар хийчихдэг болчихно. Гэрэлтүүлэг 1. Тохиромжтой гэрэлтүүлэг 2. Ширээний гэрэл - хэт хурц биш, гялбахгүй 3. Анхаарал сарниулах дуу чимээ бүхий тєхєєрємж. Гэхдээ дууг нь хамгийн бага болгож намсгасан. 4. Хєлийн хэсэг - чєлєєтэй хєдєлж чадах хангалттай зайтай 5. Цонхны хєшиг 6. Зохистой програм хангамж буюу дэлгэц дээрх мэдээлэл шууд уншигдана 7. Дэлгэц - тогтвортой дүрстэй, мэдээлэл шууд уншигдана, гэрэл ойхгүй, тохиргоо хийх бүрэн боломжтой дэлгэц 8. Кейборд - ашиглахад хялбар, тохиромжтой, үсэг нь тодорхой гаргацтай 9. Ажлын ширээ - зохион байгуулалттай, эмх цэгцтэй, зай талбай сайтай, гэрэлтүүлэг сайтай ч хурц биш 10.Сандал - єєртєє нийцүүлэн тохируулж болдог сандал 11.Хєлийн тавиур