SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 5
ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ                                                     ЛЕКЦ 6

      Хичээлийн сэдэв: НИЙГМИЙН БА ХАВСАРГА ЭКОЛОГИ

       НИЙГМИЙН БА ХАВСАРГА ЭКОЛОГИ ЮУГ СУДЛАХ ВЭ?
Нийгмийн экологи бол шинжлэх ухааны залуу салбар юм. Нийгмийн экологи гэдгийг хотын
нийгмийн асуудал шиг хүлээн зөвшөөрч, түүнийг олон талаас тайлбарлаж байлаа. Нийгмийн
экологи нь биоэкологийн нөлөөн доор үүсэж хөгжсөн. Нийгмийн экологийн ойлголтуудын
ихэнхийг нь ургамал ба амьтны экологиос авсан юм. Ийм учраас нийгмийн экологи нийгмийн
газарзүйн орон зай-цаг хугацааны хандлага ба дистрибуцийн эдийн засгийн онолыг
ашигладаг. Нийгмийн экологийн ийм үүсэл, хөгжил нь түүний судалгааны ба судлагдахууны
тодорхойлолт дээр тулгуурлагддаг. Нийгмийн экологийн судлагдахууны тодорхойлолтын
талаар олон оролдлого хийсэн боловч түүнд зарчмын ялгаа байдаггүй.
       Нийгмийн экологийн хөгжил дэлхийн нэгдүгээр дайны дараа эхлэсэн бөгөөд түүний
судлагдахууныг тодорхойлох оролдлого анх хийгдсэн. Нийгмийн экологи 1966 онд болсон
социологчдын олон улсын конгрессийн дараа буюу суулийн 60-иад жилд идэвхтэй хөгжиж
байна. 1970 онд Варна хотод болсон социологчдын олон улсын ээлжит конгрессээс нийгмийн
экологийн асуудлаар олон улсын судалгааны хороог байгуулсанаар түргэн хурдацтай хөгжих
болсон юм.
      Нийгмийн экологийн анхны тодорхойлолтыг хүний экологийн нэрт төлөөлөгчдийн нэг
Радерик Мак Кензил (1927) томъёолсон. Тэрээр, хүний экологи гэдэг нь хүмүүсийн газар
нутаг, цаг хугацааны тухай шинжлэх ухаан, түүнд орчны селектив, дистрибутив,
аккомодацийн хүчний нөлөөллийг тооцох учиртай гэжээ. Хүмүүсийн экологийн тухай энэ
тодорхойлолт хүн амын нутаг дэвсгэрийн хуваарилалт, хотжилтын доторх нийгмийн бусад
үзэгдлийг судлах үндэс болдог. Хүмүүсийн экологийн тухай өөр нэг концепцийг Л.Шуор,
Д.Д.Дункан нар томъёолж экологийн комплекс гэж нэрлэсэн юм. Экологийн комплекс дөрвөн
үндсэн хүчин зүйлээс бүрдэнэ. Үүнд: популяци, орчин, технологи, зохион байгуулалт. Эдгээр
нь хоорондоо шалтгаант ба нөлөөлөлт харилцан шүтэлцээтэй. Хүмүүсийн сонгодог экологиос
дурын аль нэг хүчин зүйлийг нь салгавал юуны өмнө микро түвшинд анзаарагдана.
       Нийгмийн экологийн ойлголт хүний амьдрах орчинтойгоо харилцаж буй харилцаа ба
амьтан, ургамлын аймагтай, өөрийнхөө хүрээлэн буй орчинтойгоо харилцаж байгаатай нэг их
ялгаагүй бөгөөд харин хүний популяцийн байрлал ба нийгмийн газарзүйн өрсөлдөж байгаа
хамтын ажиллагаа бол аргументит зөрчлийн судлагдахуун мөн.
       "Нийгмийн ба хавсарга экологи" гэдэг бол "Ерөнхий экологи"-ийн жинхэнэ
үргэлжлэл мөн. Түүний агуулгыг өргөн утгаар нь авч үзвэл тухайн цаг хугацаанд хүний үйл
ажиллагаагаар нөхцөлдсөн асуудал, асуултыг авч үзэх, түүнд анализ хийх явдал юм,
В.И. Вернадскийн илэрхийлсэнээр хүн, хүний үйл ажиллагаа бол геологийн асар их хүчтэй
зүүрлэмээр хүч юм. Мэдээж геологийн хүчтэй адилтгаж үзвэл цаг хугацаанд хязгааргүй,
тасралтгүй үйлчлэх нь ойлгомжтой боловч, үйлчилгээний үр дүн нь орчин руу, тэнд
амьдарч байгаа организм руу, бас биосфер руу бүхэлд чиглэнэ. Тэгвэл үйлдвэрлэлийн
хувьсгал эхлэсэн 150-200 жилийн өмнөөс, шинжлэх ухаан, техникийн ба мэдээлэлийн
хувьсгал явагдаж байгаа сүүлийн 20-30 жил хүртэлх үетэй холбоотой юм. Яг энэ үеэс
эхлэж "экологи" гэдэг нэр томъёо их өргөн хэрэглээний, хүн ба түүний амьдрах орчин руу
чиглэгдэх болсон.
       "Ерөнхий экологи" бол байгалийн абиотик ба биотик хүчин зүйл, түүний байгалийн
экосистемд үйлчлэх нөлөөлөлд онцгой анхаарлаа хандуулдаг юм. "Нийгмийн ба хавсарга
экологи" нь юуны өмнө хүний хүчин зүйлийг юуны өмнө урьдал болгож, түүний байгалийн,
байгаль-хүний, нийгмийн системд үйлчлэх нөлөөллийг авч үздэг юм.

                                                                                        1
ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ                                                    ЛЕКЦ 6

      "Нийгмийн ба хавсарга экологи"-ийн зорилго нь хурээлэн буй орчинд гарч байгаа
өөрчлөлтийг магадлах төдийгөөр хязгаарлагдах биш, хүний өөрийнх нь хүссэн, хүсээгүй
түүнд оруулах хувь нэмэр ч бас хамаарагдана. Энэ өөрчлөлтыг саармагжуулах, түүнээс
урьдчилан сэргийлэх арга, замыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бага гэхгүйгээр эрж хайх
нь чухал. Хамгийн чухал нь техникийн, зохион байгуулалтын, эдийн засгийн, сэтгэхүйн
түвшинд хамгийн үнэн зөв үнэлгээ өгөх, экологийн асуудлыг шийдэх аргазүй, гарцыг олох
явдал мөн.
      Хүний өөрийнх үйл ажиллагаагаар хүлээн зөвшөөрсөн (экологижсон) байгаль руу
хандах 2 үндсэн чиглэл байна.
      1. Технологийн-экологийн хууль, дүрэм, зарчимд нийцсэн шинэ технологийг
боловсруулах
      2. Нийгмийн-үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний хэрэглээг боловсронгуй болгох;
       Энэ бүх асуудал зөв шийдэлд хүрвэл ерөнхий экологийн хууль, зарчмыг хир зэрэг
хүлээн зөвшөөрч ямар түвшинд хэрэглэж байгаагаар тодорхойлогдох болно. Ялангуяа
сүүлийн 20 жилд бий болсон хүний үйл ажиллагааны сөрөг ур дагаварыг саармагжуулах, нэг
жилийн турш дэлхийн хэмжээнд үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүний "үнэт чанарын
түвшин"-г хадгалах шаардлагатай. Ийм байдлаар нөхөх алдагдал жил бүр ихэсч, түүнийг
тойрсон нийгмийн экологийн асуудал ч улам бүр өргөсч байна. Хамгийн өргөн утгаар нь
дараах 3 хүрээг нэгтгэж авч үзэх хэрэгтэй.
   1.Хүн бол био-нийгмийн (биосоциальный вид) зүйл учраас түүний биосфер, экосистем
   дэх үүрэг, орчиндоо үзүүлэх үйлчлэлийн хүрээнд нь онцгойлон авч үзэх
   2.Хүний үйл ажиллагаагаар бий болж байгаа экологийн асуудлын агуулга, шалтгаан, ур
   дагаврыг судлах
   3.Экологийн асуудлыг шийдэх арга хэлбэр, гарах арга замыг прогнозчлоход бодитой
   хандах явдал мөн.

    НИЙГМИЙН БА ХАВСАРГА ЭКОЛОГИЙН ТҮГЭЭМЭЛ ХУУЛЬ, ДҮРЭМ, ЗАРЧИМ,
                             ОЙЛГОЛТ

      Нийгмийн ба хавсарга экологид, ерөнхий экологийн нэгэн адил, янз бүрийн хэлбэрийн
үйл ажиллагааны улмаас үүссэн экологийн алдааны магадлалыг багасгах, үзэгдлийн
нөхцлийг тасралтгүйгээр авч үзэх явдал мөн. Үүний зэрэгцээ экосисистемийн ерөнхий зүй
тогтол, хууль, дүрмүүдийг хэрэглэх, түүнд зориулж өргөтгөх зэрэг асуудал орно.
      Нийгмийн ба хавсрага экологид еренхий экологийн нэгэн адил аливаа үзэгдэлийн
завсарлагагүй нөхцөлийг системчилж авч үзэх ба хүний янз бүрийн үйл ажиллагааны явцад
экологийн алдааны магадлал багассаар байна. Экосистемийн функциональ үйл ажиллагааны
зүй тогтнолын тухай олон талын гүн гүнзгий мэдлэгийн зэрэгцээ ерөнхий экологийн төлөв
байдлыг /хууль, дүрэм, зүй тогтол/ ашиглахыг орчин үе биднээс шаардаж байгаа билээ.
      Ийм төлөв байдлыг ерөнхий экологийн бүлэгт тусгайлан авч узсэн. Тухайлбал, В.И
Вернадский, Н.Ф.Реймерс, Б.Коммонер нарын томъёолсон экологийн хууль дүрмийг санах
хэрэгтэй.
      ХУУЛЬ.
      Дотоод динамик тэнцэлийн хууль. Гинжин урвал бол байгалийн тусгай системийн
динамик чанар, бодис, энерги, мэдээлэлтэй холбоо бүхий дотоод динамик тэнцлийн хуулийн
гажуудлын үр дүн юм. Өөрөөр хэлбэл, эдгээрийн нэгнийх нь дурын нэг өөрчлөлт бусад
гинжиндээ заавал илэрдэг. Энэ хуулийг Б. Коммонер «бүх зүйл бүхэнтэйгээ холбоотой» гэж
томъёолсон.
                                                                                     2
ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ                                                        ЛЕКЦ 6

      Байгаль ашиглалтын багтаамж буурах хууль. Экологийн тэнцвэрийн төлөв байдлаас
илүү хүчтэй системээр үйлчилбэл, түүнийг нөхөн сэргээхэд илүү их энергийг шаардах болно.
Байгалийн процесст зэрлэгээр оролцох бүрийд ямагт экологийн болон эдийн засгийн хохирол
дагалддаг.
      ДҮРЭМ
      Арван процентын дүрэм. Энэ бол ердийн байгалийн баялагийг ашиглахад хэрэглэдэг
дүрэм юм. Өөрөөр хэлбэл ашигт үйлийн чадвар нь 10% байх явдал мөн. Жишээлбэл, амьтан
100ккал энергиийн хоол тэжээл шаардлагатай боловч боловсруулалтын явцад 10ккал
энергийн авч, үлдэх 90% алддаг.
      Зүйлүүдийн дэвсгэр нутаг "хэсэгчлэн" жижигрэх дүрэм. Жижиг арал дээр байгаа
бодгаль, эх газар дээр байгаа бодгалийн тооноос харьцангуй цөөн байх нь зүй тогтол юм.
Хамгаалагдсан бүс нутаг (дархан газар, нөөц газар), эсвэл сэргээж байгаа зүйлийн тоо толгой,
популяцийг сонгож авахдаа бодгалийн тоо цөөрөхөөргүй, тэд амьдрах чадвараа алдагдахгүй
байхаар тооцоход хэрэглэгдэнэ.
      ЗАРЧИМУУД
       1. Үзэгдэлд иж бүрэн хандах зарчим (холизм) Үзэгдэлд задлан шинжилгээ хийхдээ хоёр
үндсэн хандлагыг удирдлага болгодог; Нэгдэх нь бүрэлдэхүүн хэсэгт оролцож байгаа нэгж
бүрийг тооцох ба түүний цаашдын хувиралыг үнэлэх, хоёрдахь үзэгдлийг бүхэл бүтэн
системийнх хүрээнд авч үзэх.
       Жишээлбэл, экосистемд үзэгдэл бүр нэгэн зэрэг явагдаж, үүнийг үүсгэх шалтгаан нь
вер байдаг. Амьтны ялгадас-бактерийн хоол тэжээл-бактерийн амьдралын үйл ажиллагааны
бүтээгдэхүүнүүд нь ургамлын хооллолтонд ашиглагдана-ургамлаар амьтад хооллоно энэ
цикл ингээд зогсоно. Техносферт ийм цикл ямар ч дүрэмд захирагдахгүй. Үйлдвэрлэгдсэн
бүтээгдэхүүн нэг удаа л ашиглагддаг.
       2. Байгалийн гинжин урвалын зарчим. Жишээлбэл, тоос хүртээгч шавьж цөөрснөөр
тодорхой ургамлуудын үр тогтох процесс явагдах боломжгүй болдог. Энэ нь юуны өмнө
тухайн амьтан мөхөж, амьдралын үйл ажиллагаа нь алдагдаж байна. Улмаар бусад
зүйлүүдийн тэжээлийн гинж тасарна. Байгалийн гинжин урвалын зарчим гэдэгт байгалийн
үзэгдлүүд нь нэг үзэгдлийн өөрчлөлт нь бусадтайгаа ямагт холбоотой байгааг ойлгох ёстой.
Эцсийн үр дүн нь тэжээлийн гинж тасарснаар экосистем ядуурч, түүний тогтонги чанар нь
буурна.
       3. Экосистемийн тухай мэдээлэл бурэн биш байх зарчим. Экосистемийн тухай бидний
мэдлэгийн сан хэзээ ямагт хангалттай бус байсныг хүлээн зөвшөөрөх ёстой. Олон
компоненттэй экосистем олон хүчин зүйлээс хамаарах динамик процесс юм. Экосистем бүр
өөрийн бие даасан чанартай. Энэ шалтгаанаар экосистемд аналоги байх зарчимыг хэрэглэж
болохгүй.
       4. Хуурмагаар эсэн мэнд байх зарчим. Байгалийн процессуудад хүний оролцоо ба
системийн эх ба дараагийн шатанд ялгаатай байх явдлаар илэрнэ. Эхний амжилт дараа нь
бүтэлгүй байх жишээтэй. Хээрийн бүсэд ой үржүүлэх жишээнд дээр харж болох юм. Залуу
ургамлын өсөлт маш хурдан муудаж, бүр мөхөх нь 15-20 настай ургамлаас харьцангуй их
байна. Энэ үзэгдлийг «эрсдэлт» өсөлт гэж болно. Судалгааны дунд хээрийн бүсийн чийгийн
алдагдлын өндөр хэлбэлзэл нөлөөлж байна.
       5. Оптималь байх зарчим. Дурын ямар ч систем, ялангуяа экологийн систем орон зай-
цаг хугацааны тодорхой хязгаарт хамгийн үр ашигтай байна. Одоогоор ямар ч системийг
төгсгөлгүйгээр өргөтгөх, нарийсгах боломжгүй байна. Биеийн хэмжээ бол үйл ажиллагаатай
зохицдог. Жишээлбэл, амьд зулзага төрүүлдэг сүүгээр бойжигчдын үр төл микроскопоор
үзэгдэхээр бага байх боломжгүй, ямар ч л байсан тодорхой хэмжээний том байна.
                                                                                        3
ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ                                                              ЛЕКЦ 6

       6. Экосистемийн еерийгее цэвэрлэх (ариутгах) зарчим. Экосистем өөрөө өөрийгөө
цэвэрлэх онцгой чадвартай. Энэ чанар нь задлах потенциал дээр тулгуурлагддаг. Харь
төрлийн үүсэлтэй байгалийн ба антропогений бодисууд байгаль дахь бодисын зргэлтийн
явцад өөрөө задардаггүй. Харин өөрийгөө цэвэрлэх чадвар орчны бүх элементэд бий агаар,
ус, хөрс.
       7.    Хоол тэжэлийн хэлхээн дэхь бохирдуулагчийн хуримтлалын зарчим
("Хуримтлалын эффект", "биоаккумляци") Организм болон экосистемд үзүүлж буй
бохирдуулагчийн нөлөөлөл эцэстээ идэш тэжээлиин хэлхээнд хуримтлалын эффект үзүүлдэг.
Жишээлбэл, ДДТ хорны концентраци усан орчинд 20-100 ед., шумуулын авгалдайд 500-1000 ед.,
загасанд 5-12 000 ед., загасаар хооллогч усны шувуудад 30-1 ООед. хүрсэн байна. Тэгвэл хүн энэ
бохирлогдсон бүтээгдэхүүнийг хүлээн авах чадвар ч төдий чинээ өссөн нь ойлгомжтой.

       Бохирлогдсон орчны зөвшөөрөгдөх концентрацийн тухай ойлголт. Зөвшөөрөгдөх концентраци
гэдгийн доор дурийн ямар ч бохирдуулагчийн тоо хэмжээ хүн, тэдний ур удамд шууд болоод дам
замаар нөлөөлж мэдрэх чадвар, ажиллах чадварыг сулруулж, улмаар амьдралын эрүүл ахуйн нөхцлийг
өөрчилнө. Доорхи хүснэгтэнд агаар, ус, хүнсний зүйлд аль эрт хүлээн зөвшөөрөгдөөд байгаа нь
илэрхий байна. Энэ үзүүлэлт цаашдаа тасралтгүй өснө гэдэгт эргэлзэх хэрэггүй.
                                   Агаарын дахь хэмжээ (мг/м)
                     Бодис                  Максимум               Хоногийн дундаж
                 Хүхэрлэг хий                   0.5                       0.05
               Азотын хоёрч исэл               0.085                      0.04
                 Формальдегид                  0.035                      0.03
             Нуурстөрөгчийн исэл                5.0                        3.0
                      Тоос                      0.5                       0.15
                     Бензол                     1.5                       0.1

                                  Усны дахь хэмжээ (мг/м3)
                                                                Загасны аж ахуйн усан
                      Бодис             Унд-хэрэглээний ус
                                                                         сан
                 Мөнгөн ус                    0.0005                   0.0001
                Хартугалга                     0.03                      0.1
             Нефть бүтээгдэхүүн                0.001                    0:001
                   Бензол                       0.5                      0.5
                  Анилин                        0.1                    0.0001
                 Хлорофос                      0.05                      0.0

                        Хөрс, хүнсний бүтээгдэхүүн дахь хэмжээ (мг/м3)
           Бодис               Хөрс            Үр тариа        Талх       Хүнсний ногоо
         Мөнгөн ус              2.1              0.03          0.02           0.05
          Мышьяк                2.0               0.2           0.2            0.2
         Хартугалга             32.0              0.3           0.3            0.3
          Сурьма                4.5               0.1           0.1            0.3
            Зэс                 3.0              10.0          10.0            5.0
           Цайр                 23.0             50.0          50.0           10.0
          Никель               4.0                0.5           0.5            0.5
           Хром                 6.0               0.2           0.2            0.2

        Нийгмийн ба хавсарга экологид энгийн экосистемийн төвшинд байгалийн объектод
 хамаарагдах ойлголтуудыг хэрэглэдэг. Тэдгээр нь ихэвчлэн газарзүйн районы хил хязгаарт
 ялгагдана. Тухайлбал, байгалийн бүс (тайга, ой, хээр) ба тэдгээрийн тусгай элементүүд (усан
 хагалбар, голын хөндий, горхи) гэх мэт. Хэрвээ системд зүй тогтолыг тооцвол байгалийн
 компнентуудийг дараахи байдлаар авч үзэж болно. Жишээ нь: Ландшафтын буюу байгаль-бус


                                                                                               4
ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ                                                   ЛЕКЦ 6

нутгийн комплекс. Энэ бүх ойлголт байвал, том экосистемтэй адилаар тодорхой газарзүйн
шалгуураар ялгагдана.




                                                                                        5

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

1 r hicheel
1 r hicheel1 r hicheel
1 r hicheel
Etugen
 
Khicheeliin tuluvluguu
Khicheeliin tuluvluguuKhicheeliin tuluvluguu
Khicheeliin tuluvluguu
bhishgee
 
биоценоз
биоценозбиоценоз
биоценоз
davaa627
 
экологийн 200 тест мэдлэг, чадвар, хэрэглээ. ok docx
экологийн 200 тест мэдлэг, чадвар, хэрэглээ. ok docxэкологийн 200 тест мэдлэг, чадвар, хэрэглээ. ok docx
экологийн 200 тест мэдлэг, чадвар, хэрэглээ. ok docx
Buyankhishig Ba
 
амьдралын орчин
амьдралын орчинамьдралын орчин
амьдралын орчин
Oyunchimeg Mungun
 
экосистемийн үндсэн ойлголт
экосистемийн үндсэн ойлголтэкосистемийн үндсэн ойлголт
экосистемийн үндсэн ойлголт
khongoroo_38
 
Shared hiih
Shared hiihShared hiih
Shared hiih
davaa627
 
эко хичээлийн төлөвлөгөө
эко хичээлийн төлөвлөгөөэко хичээлийн төлөвлөгөө
эко хичээлийн төлөвлөгөө
nomiobno
 
хичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтхичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолт
davaa627
 
биоценоз
биоценозбиоценоз
биоценоз
chimgee5568
 

Was ist angesagt? (20)

"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-1
 
1 r hicheel
1 r hicheel1 r hicheel
1 r hicheel
 
Khicheeliin tuluvluguu
Khicheeliin tuluvluguuKhicheeliin tuluvluguu
Khicheeliin tuluvluguu
 
Lects16
Lects16Lects16
Lects16
 
биоценоз
биоценозбиоценоз
биоценоз
 
Lects2
Lects2Lects2
Lects2
 
Экологи байгаль хамгаалал тест
Экологи байгаль хамгаалал тестЭкологи байгаль хамгаалал тест
Экологи байгаль хамгаалал тест
 
Sem2
Sem2Sem2
Sem2
 
экологийн 200 тест мэдлэг, чадвар, хэрэглээ. ok docx
экологийн 200 тест мэдлэг, чадвар, хэрэглээ. ok docxэкологийн 200 тест мэдлэг, чадвар, хэрэглээ. ok docx
экологийн 200 тест мэдлэг, чадвар, хэрэглээ. ok docx
 
Lects4
Lects4Lects4
Lects4
 
амьдралын орчин
амьдралын орчинамьдралын орчин
амьдралын орчин
 
экосистемийн үндсэн ойлголт
экосистемийн үндсэн ойлголтэкосистемийн үндсэн ойлголт
экосистемийн үндсэн ойлголт
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-4
 
Lekts 2
Lekts 2Lekts 2
Lekts 2
 
Shared hiih
Shared hiihShared hiih
Shared hiih
 
эко хичээлийн төлөвлөгөө
эко хичээлийн төлөвлөгөөэко хичээлийн төлөвлөгөө
эко хичээлийн төлөвлөгөө
 
хичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолтхичээлийн тодорхойлолт
хичээлийн тодорхойлолт
 
биоценоз
биоценозбиоценоз
биоценоз
 
Cem1
Cem1Cem1
Cem1
 
Lects6
Lects6Lects6
Lects6
 

Andere mochten auch (16)

Hunii ecology
Hunii ecologyHunii ecology
Hunii ecology
 
байгаль ба хүмүүс
байгаль ба хүмүүсбайгаль ба хүмүүс
байгаль ба хүмүүс
 
хүний хооллолтын экологийн асуудал1
хүний хооллолтын экологийн асуудал1хүний хооллолтын экологийн асуудал1
хүний хооллолтын экологийн асуудал1
 
экологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудалэкологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудал
 
экологийн реферат
экологийн рефератэкологийн реферат
экологийн реферат
 
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншилМонголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт ёс заншил
 
Физик ном 2010
Физик ном 2010Физик ном 2010
Физик ном 2010
 
Cem12
Cem12Cem12
Cem12
 
Cem10
Cem10Cem10
Cem10
 
hicheel 7r angi Hicheel 2015 us
hicheel 7r angi Hicheel 2015 ushicheel 7r angi Hicheel 2015 us
hicheel 7r angi Hicheel 2015 us
 
агаарын бохирдолт
агаарын бохирдолтагаарын бохирдолт
агаарын бохирдолт
 
экосистем
экосистемэкосистем
экосистем
 
Biol l 3
Biol l 3Biol l 3
Biol l 3
 
Cem6
Cem6Cem6
Cem6
 
Biol l 5
Biol l 5Biol l 5
Biol l 5
 
Hos zvvnii svljmel
Hos zvvnii svljmelHos zvvnii svljmel
Hos zvvnii svljmel
 

Ähnlich wie суурьшлын экологи (19)

Ecology and sustainability
Ecology and sustainabilityEcology and sustainability
Ecology and sustainability
 
Lekts 2
Lekts 2Lekts 2
Lekts 2
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
Lekts 6
Lekts 6Lekts 6
Lekts 6
 
Lekts 6
Lekts 6Lekts 6
Lekts 6
 
экологийн антропологийн удиртгал
экологийн антропологийн удиртгалэкологийн антропологийн удиртгал
экологийн антропологийн удиртгал
 
Or.tuhai lekts 2012
Or.tuhai lekts 2012Or.tuhai lekts 2012
Or.tuhai lekts 2012
 
Lects13
Lects13Lects13
Lects13
 
Lects3
Lects3Lects3
Lects3
 
Lects7
Lects7Lects7
Lects7
 
энхболдын блогт тавтай морил
энхболдын блогт тавтай морилэнхболдын блогт тавтай морил
энхболдын блогт тавтай морил
 
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГА...
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГА...ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГА...
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 7-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН СУРГА...
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
Lekts 2
Lekts 2Lekts 2
Lekts 2
 

Mehr von davaa627

экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнэкологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
davaa627
 
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнэкологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
davaa627
 
эрлийзжилт
эрлийзжилтэрлийзжилт
эрлийзжилт
davaa627
 
эрлийзжилт
эрлийзжилтэрлийзжилт
эрлийзжилт
davaa627
 
органик химийн урвал
органик химийн урвалорганик химийн урвал
органик химийн урвал
davaa627
 
Or.reaction
Or.reaction Or.reaction
Or.reaction
davaa627
 
физик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнфизик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээн
davaa627
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
davaa627
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
davaa627
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
davaa627
 
Ecology book
Ecology bookEcology book
Ecology book
davaa627
 
хичээлийн тодорхойлолт Or
хичээлийн тодорхойлолт Orхичээлийн тодорхойлолт Or
хичээлийн тодорхойлолт Or
davaa627
 
хичээлийн тодорхойлолт Pk
хичээлийн тодорхойлолт Pkхичээлийн тодорхойлолт Pk
хичээлийн тодорхойлолт Pk
davaa627
 
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдгол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
davaa627
 
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдгол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
davaa627
 
органик химийн тэмцээн
органик химийн тэмцээнорганик химийн тэмцээн
органик химийн тэмцээн
davaa627
 
органик химийн тэмцээн
органик химийн тэмцээнорганик химийн тэмцээн
органик химийн тэмцээн
davaa627
 
физик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнфизик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээн
davaa627
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
davaa627
 
бие даалтын сэдэв
бие даалтын сэдэвбие даалтын сэдэв
бие даалтын сэдэв
davaa627
 

Mehr von davaa627 (20)

экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнэкологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
 
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээнэкологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
экологи, байгаль хамгаалал хичээлийн тэмцээн
 
эрлийзжилт
эрлийзжилтэрлийзжилт
эрлийзжилт
 
эрлийзжилт
эрлийзжилтэрлийзжилт
эрлийзжилт
 
органик химийн урвал
органик химийн урвалорганик химийн урвал
органик химийн урвал
 
Or.reaction
Or.reaction Or.reaction
Or.reaction
 
физик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнфизик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээн
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
 
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогуудфизик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
физик коллоид химийн хичээлийн бие даалтаар бодох бодлогууд
 
Ecology book
Ecology bookEcology book
Ecology book
 
хичээлийн тодорхойлолт Or
хичээлийн тодорхойлолт Orхичээлийн тодорхойлолт Or
хичээлийн тодорхойлолт Or
 
хичээлийн тодорхойлолт Pk
хичээлийн тодорхойлолт Pkхичээлийн тодорхойлолт Pk
хичээлийн тодорхойлолт Pk
 
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдгол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
 
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүдгол органик химийн урвалын тэгшитгэлүүд
гол органик химийн урвалын тэгшитгэлүүд
 
органик химийн тэмцээн
органик химийн тэмцээнорганик химийн тэмцээн
органик химийн тэмцээн
 
органик химийн тэмцээн
органик химийн тэмцээнорганик химийн тэмцээн
органик химийн тэмцээн
 
физик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээнфизик коллоид химийн тэмцээн
физик коллоид химийн тэмцээн
 
бие даалт
бие даалтбие даалт
бие даалт
 
бие даалтын сэдэв
бие даалтын сэдэвбие даалтын сэдэв
бие даалтын сэдэв
 

суурьшлын экологи

  • 1. ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЛЕКЦ 6 Хичээлийн сэдэв: НИЙГМИЙН БА ХАВСАРГА ЭКОЛОГИ НИЙГМИЙН БА ХАВСАРГА ЭКОЛОГИ ЮУГ СУДЛАХ ВЭ? Нийгмийн экологи бол шинжлэх ухааны залуу салбар юм. Нийгмийн экологи гэдгийг хотын нийгмийн асуудал шиг хүлээн зөвшөөрч, түүнийг олон талаас тайлбарлаж байлаа. Нийгмийн экологи нь биоэкологийн нөлөөн доор үүсэж хөгжсөн. Нийгмийн экологийн ойлголтуудын ихэнхийг нь ургамал ба амьтны экологиос авсан юм. Ийм учраас нийгмийн экологи нийгмийн газарзүйн орон зай-цаг хугацааны хандлага ба дистрибуцийн эдийн засгийн онолыг ашигладаг. Нийгмийн экологийн ийм үүсэл, хөгжил нь түүний судалгааны ба судлагдахууны тодорхойлолт дээр тулгуурлагддаг. Нийгмийн экологийн судлагдахууны тодорхойлолтын талаар олон оролдлого хийсэн боловч түүнд зарчмын ялгаа байдаггүй. Нийгмийн экологийн хөгжил дэлхийн нэгдүгээр дайны дараа эхлэсэн бөгөөд түүний судлагдахууныг тодорхойлох оролдлого анх хийгдсэн. Нийгмийн экологи 1966 онд болсон социологчдын олон улсын конгрессийн дараа буюу суулийн 60-иад жилд идэвхтэй хөгжиж байна. 1970 онд Варна хотод болсон социологчдын олон улсын ээлжит конгрессээс нийгмийн экологийн асуудлаар олон улсын судалгааны хороог байгуулсанаар түргэн хурдацтай хөгжих болсон юм. Нийгмийн экологийн анхны тодорхойлолтыг хүний экологийн нэрт төлөөлөгчдийн нэг Радерик Мак Кензил (1927) томъёолсон. Тэрээр, хүний экологи гэдэг нь хүмүүсийн газар нутаг, цаг хугацааны тухай шинжлэх ухаан, түүнд орчны селектив, дистрибутив, аккомодацийн хүчний нөлөөллийг тооцох учиртай гэжээ. Хүмүүсийн экологийн тухай энэ тодорхойлолт хүн амын нутаг дэвсгэрийн хуваарилалт, хотжилтын доторх нийгмийн бусад үзэгдлийг судлах үндэс болдог. Хүмүүсийн экологийн тухай өөр нэг концепцийг Л.Шуор, Д.Д.Дункан нар томъёолж экологийн комплекс гэж нэрлэсэн юм. Экологийн комплекс дөрвөн үндсэн хүчин зүйлээс бүрдэнэ. Үүнд: популяци, орчин, технологи, зохион байгуулалт. Эдгээр нь хоорондоо шалтгаант ба нөлөөлөлт харилцан шүтэлцээтэй. Хүмүүсийн сонгодог экологиос дурын аль нэг хүчин зүйлийг нь салгавал юуны өмнө микро түвшинд анзаарагдана. Нийгмийн экологийн ойлголт хүний амьдрах орчинтойгоо харилцаж буй харилцаа ба амьтан, ургамлын аймагтай, өөрийнхөө хүрээлэн буй орчинтойгоо харилцаж байгаатай нэг их ялгаагүй бөгөөд харин хүний популяцийн байрлал ба нийгмийн газарзүйн өрсөлдөж байгаа хамтын ажиллагаа бол аргументит зөрчлийн судлагдахуун мөн. "Нийгмийн ба хавсарга экологи" гэдэг бол "Ерөнхий экологи"-ийн жинхэнэ үргэлжлэл мөн. Түүний агуулгыг өргөн утгаар нь авч үзвэл тухайн цаг хугацаанд хүний үйл ажиллагаагаар нөхцөлдсөн асуудал, асуултыг авч үзэх, түүнд анализ хийх явдал юм, В.И. Вернадскийн илэрхийлсэнээр хүн, хүний үйл ажиллагаа бол геологийн асар их хүчтэй зүүрлэмээр хүч юм. Мэдээж геологийн хүчтэй адилтгаж үзвэл цаг хугацаанд хязгааргүй, тасралтгүй үйлчлэх нь ойлгомжтой боловч, үйлчилгээний үр дүн нь орчин руу, тэнд амьдарч байгаа организм руу, бас биосфер руу бүхэлд чиглэнэ. Тэгвэл үйлдвэрлэлийн хувьсгал эхлэсэн 150-200 жилийн өмнөөс, шинжлэх ухаан, техникийн ба мэдээлэлийн хувьсгал явагдаж байгаа сүүлийн 20-30 жил хүртэлх үетэй холбоотой юм. Яг энэ үеэс эхлэж "экологи" гэдэг нэр томъёо их өргөн хэрэглээний, хүн ба түүний амьдрах орчин руу чиглэгдэх болсон. "Ерөнхий экологи" бол байгалийн абиотик ба биотик хүчин зүйл, түүний байгалийн экосистемд үйлчлэх нөлөөлөлд онцгой анхаарлаа хандуулдаг юм. "Нийгмийн ба хавсарга экологи" нь юуны өмнө хүний хүчин зүйлийг юуны өмнө урьдал болгож, түүний байгалийн, байгаль-хүний, нийгмийн системд үйлчлэх нөлөөллийг авч үздэг юм. 1
  • 2. ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЛЕКЦ 6 "Нийгмийн ба хавсарга экологи"-ийн зорилго нь хурээлэн буй орчинд гарч байгаа өөрчлөлтийг магадлах төдийгөөр хязгаарлагдах биш, хүний өөрийнх нь хүссэн, хүсээгүй түүнд оруулах хувь нэмэр ч бас хамаарагдана. Энэ өөрчлөлтыг саармагжуулах, түүнээс урьдчилан сэргийлэх арга, замыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бага гэхгүйгээр эрж хайх нь чухал. Хамгийн чухал нь техникийн, зохион байгуулалтын, эдийн засгийн, сэтгэхүйн түвшинд хамгийн үнэн зөв үнэлгээ өгөх, экологийн асуудлыг шийдэх аргазүй, гарцыг олох явдал мөн. Хүний өөрийнх үйл ажиллагаагаар хүлээн зөвшөөрсөн (экологижсон) байгаль руу хандах 2 үндсэн чиглэл байна. 1. Технологийн-экологийн хууль, дүрэм, зарчимд нийцсэн шинэ технологийг боловсруулах 2. Нийгмийн-үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний хэрэглээг боловсронгуй болгох; Энэ бүх асуудал зөв шийдэлд хүрвэл ерөнхий экологийн хууль, зарчмыг хир зэрэг хүлээн зөвшөөрч ямар түвшинд хэрэглэж байгаагаар тодорхойлогдох болно. Ялангуяа сүүлийн 20 жилд бий болсон хүний үйл ажиллагааны сөрөг ур дагаварыг саармагжуулах, нэг жилийн турш дэлхийн хэмжээнд үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүний "үнэт чанарын түвшин"-г хадгалах шаардлагатай. Ийм байдлаар нөхөх алдагдал жил бүр ихэсч, түүнийг тойрсон нийгмийн экологийн асуудал ч улам бүр өргөсч байна. Хамгийн өргөн утгаар нь дараах 3 хүрээг нэгтгэж авч үзэх хэрэгтэй. 1.Хүн бол био-нийгмийн (биосоциальный вид) зүйл учраас түүний биосфер, экосистем дэх үүрэг, орчиндоо үзүүлэх үйлчлэлийн хүрээнд нь онцгойлон авч үзэх 2.Хүний үйл ажиллагаагаар бий болж байгаа экологийн асуудлын агуулга, шалтгаан, ур дагаврыг судлах 3.Экологийн асуудлыг шийдэх арга хэлбэр, гарах арга замыг прогнозчлоход бодитой хандах явдал мөн. НИЙГМИЙН БА ХАВСАРГА ЭКОЛОГИЙН ТҮГЭЭМЭЛ ХУУЛЬ, ДҮРЭМ, ЗАРЧИМ, ОЙЛГОЛТ Нийгмийн ба хавсарга экологид, ерөнхий экологийн нэгэн адил, янз бүрийн хэлбэрийн үйл ажиллагааны улмаас үүссэн экологийн алдааны магадлалыг багасгах, үзэгдлийн нөхцлийг тасралтгүйгээр авч үзэх явдал мөн. Үүний зэрэгцээ экосисистемийн ерөнхий зүй тогтол, хууль, дүрмүүдийг хэрэглэх, түүнд зориулж өргөтгөх зэрэг асуудал орно. Нийгмийн ба хавсрага экологид еренхий экологийн нэгэн адил аливаа үзэгдэлийн завсарлагагүй нөхцөлийг системчилж авч үзэх ба хүний янз бүрийн үйл ажиллагааны явцад экологийн алдааны магадлал багассаар байна. Экосистемийн функциональ үйл ажиллагааны зүй тогтнолын тухай олон талын гүн гүнзгий мэдлэгийн зэрэгцээ ерөнхий экологийн төлөв байдлыг /хууль, дүрэм, зүй тогтол/ ашиглахыг орчин үе биднээс шаардаж байгаа билээ. Ийм төлөв байдлыг ерөнхий экологийн бүлэгт тусгайлан авч узсэн. Тухайлбал, В.И Вернадский, Н.Ф.Реймерс, Б.Коммонер нарын томъёолсон экологийн хууль дүрмийг санах хэрэгтэй. ХУУЛЬ. Дотоод динамик тэнцэлийн хууль. Гинжин урвал бол байгалийн тусгай системийн динамик чанар, бодис, энерги, мэдээлэлтэй холбоо бүхий дотоод динамик тэнцлийн хуулийн гажуудлын үр дүн юм. Өөрөөр хэлбэл, эдгээрийн нэгнийх нь дурын нэг өөрчлөлт бусад гинжиндээ заавал илэрдэг. Энэ хуулийг Б. Коммонер «бүх зүйл бүхэнтэйгээ холбоотой» гэж томъёолсон. 2
  • 3. ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЛЕКЦ 6 Байгаль ашиглалтын багтаамж буурах хууль. Экологийн тэнцвэрийн төлөв байдлаас илүү хүчтэй системээр үйлчилбэл, түүнийг нөхөн сэргээхэд илүү их энергийг шаардах болно. Байгалийн процесст зэрлэгээр оролцох бүрийд ямагт экологийн болон эдийн засгийн хохирол дагалддаг. ДҮРЭМ Арван процентын дүрэм. Энэ бол ердийн байгалийн баялагийг ашиглахад хэрэглэдэг дүрэм юм. Өөрөөр хэлбэл ашигт үйлийн чадвар нь 10% байх явдал мөн. Жишээлбэл, амьтан 100ккал энергиийн хоол тэжээл шаардлагатай боловч боловсруулалтын явцад 10ккал энергийн авч, үлдэх 90% алддаг. Зүйлүүдийн дэвсгэр нутаг "хэсэгчлэн" жижигрэх дүрэм. Жижиг арал дээр байгаа бодгаль, эх газар дээр байгаа бодгалийн тооноос харьцангуй цөөн байх нь зүй тогтол юм. Хамгаалагдсан бүс нутаг (дархан газар, нөөц газар), эсвэл сэргээж байгаа зүйлийн тоо толгой, популяцийг сонгож авахдаа бодгалийн тоо цөөрөхөөргүй, тэд амьдрах чадвараа алдагдахгүй байхаар тооцоход хэрэглэгдэнэ. ЗАРЧИМУУД 1. Үзэгдэлд иж бүрэн хандах зарчим (холизм) Үзэгдэлд задлан шинжилгээ хийхдээ хоёр үндсэн хандлагыг удирдлага болгодог; Нэгдэх нь бүрэлдэхүүн хэсэгт оролцож байгаа нэгж бүрийг тооцох ба түүний цаашдын хувиралыг үнэлэх, хоёрдахь үзэгдлийг бүхэл бүтэн системийнх хүрээнд авч үзэх. Жишээлбэл, экосистемд үзэгдэл бүр нэгэн зэрэг явагдаж, үүнийг үүсгэх шалтгаан нь вер байдаг. Амьтны ялгадас-бактерийн хоол тэжээл-бактерийн амьдралын үйл ажиллагааны бүтээгдэхүүнүүд нь ургамлын хооллолтонд ашиглагдана-ургамлаар амьтад хооллоно энэ цикл ингээд зогсоно. Техносферт ийм цикл ямар ч дүрэмд захирагдахгүй. Үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн нэг удаа л ашиглагддаг. 2. Байгалийн гинжин урвалын зарчим. Жишээлбэл, тоос хүртээгч шавьж цөөрснөөр тодорхой ургамлуудын үр тогтох процесс явагдах боломжгүй болдог. Энэ нь юуны өмнө тухайн амьтан мөхөж, амьдралын үйл ажиллагаа нь алдагдаж байна. Улмаар бусад зүйлүүдийн тэжээлийн гинж тасарна. Байгалийн гинжин урвалын зарчим гэдэгт байгалийн үзэгдлүүд нь нэг үзэгдлийн өөрчлөлт нь бусадтайгаа ямагт холбоотой байгааг ойлгох ёстой. Эцсийн үр дүн нь тэжээлийн гинж тасарснаар экосистем ядуурч, түүний тогтонги чанар нь буурна. 3. Экосистемийн тухай мэдээлэл бурэн биш байх зарчим. Экосистемийн тухай бидний мэдлэгийн сан хэзээ ямагт хангалттай бус байсныг хүлээн зөвшөөрөх ёстой. Олон компоненттэй экосистем олон хүчин зүйлээс хамаарах динамик процесс юм. Экосистем бүр өөрийн бие даасан чанартай. Энэ шалтгаанаар экосистемд аналоги байх зарчимыг хэрэглэж болохгүй. 4. Хуурмагаар эсэн мэнд байх зарчим. Байгалийн процессуудад хүний оролцоо ба системийн эх ба дараагийн шатанд ялгаатай байх явдлаар илэрнэ. Эхний амжилт дараа нь бүтэлгүй байх жишээтэй. Хээрийн бүсэд ой үржүүлэх жишээнд дээр харж болох юм. Залуу ургамлын өсөлт маш хурдан муудаж, бүр мөхөх нь 15-20 настай ургамлаас харьцангуй их байна. Энэ үзэгдлийг «эрсдэлт» өсөлт гэж болно. Судалгааны дунд хээрийн бүсийн чийгийн алдагдлын өндөр хэлбэлзэл нөлөөлж байна. 5. Оптималь байх зарчим. Дурын ямар ч систем, ялангуяа экологийн систем орон зай- цаг хугацааны тодорхой хязгаарт хамгийн үр ашигтай байна. Одоогоор ямар ч системийг төгсгөлгүйгээр өргөтгөх, нарийсгах боломжгүй байна. Биеийн хэмжээ бол үйл ажиллагаатай зохицдог. Жишээлбэл, амьд зулзага төрүүлдэг сүүгээр бойжигчдын үр төл микроскопоор үзэгдэхээр бага байх боломжгүй, ямар ч л байсан тодорхой хэмжээний том байна. 3
  • 4. ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЛЕКЦ 6 6. Экосистемийн еерийгее цэвэрлэх (ариутгах) зарчим. Экосистем өөрөө өөрийгөө цэвэрлэх онцгой чадвартай. Энэ чанар нь задлах потенциал дээр тулгуурлагддаг. Харь төрлийн үүсэлтэй байгалийн ба антропогений бодисууд байгаль дахь бодисын зргэлтийн явцад өөрөө задардаггүй. Харин өөрийгөө цэвэрлэх чадвар орчны бүх элементэд бий агаар, ус, хөрс. 7. Хоол тэжэлийн хэлхээн дэхь бохирдуулагчийн хуримтлалын зарчим ("Хуримтлалын эффект", "биоаккумляци") Организм болон экосистемд үзүүлж буй бохирдуулагчийн нөлөөлөл эцэстээ идэш тэжээлиин хэлхээнд хуримтлалын эффект үзүүлдэг. Жишээлбэл, ДДТ хорны концентраци усан орчинд 20-100 ед., шумуулын авгалдайд 500-1000 ед., загасанд 5-12 000 ед., загасаар хооллогч усны шувуудад 30-1 ООед. хүрсэн байна. Тэгвэл хүн энэ бохирлогдсон бүтээгдэхүүнийг хүлээн авах чадвар ч төдий чинээ өссөн нь ойлгомжтой. Бохирлогдсон орчны зөвшөөрөгдөх концентрацийн тухай ойлголт. Зөвшөөрөгдөх концентраци гэдгийн доор дурийн ямар ч бохирдуулагчийн тоо хэмжээ хүн, тэдний ур удамд шууд болоод дам замаар нөлөөлж мэдрэх чадвар, ажиллах чадварыг сулруулж, улмаар амьдралын эрүүл ахуйн нөхцлийг өөрчилнө. Доорхи хүснэгтэнд агаар, ус, хүнсний зүйлд аль эрт хүлээн зөвшөөрөгдөөд байгаа нь илэрхий байна. Энэ үзүүлэлт цаашдаа тасралтгүй өснө гэдэгт эргэлзэх хэрэггүй. Агаарын дахь хэмжээ (мг/м) Бодис Максимум Хоногийн дундаж Хүхэрлэг хий 0.5 0.05 Азотын хоёрч исэл 0.085 0.04 Формальдегид 0.035 0.03 Нуурстөрөгчийн исэл 5.0 3.0 Тоос 0.5 0.15 Бензол 1.5 0.1 Усны дахь хэмжээ (мг/м3) Загасны аж ахуйн усан Бодис Унд-хэрэглээний ус сан Мөнгөн ус 0.0005 0.0001 Хартугалга 0.03 0.1 Нефть бүтээгдэхүүн 0.001 0:001 Бензол 0.5 0.5 Анилин 0.1 0.0001 Хлорофос 0.05 0.0 Хөрс, хүнсний бүтээгдэхүүн дахь хэмжээ (мг/м3) Бодис Хөрс Үр тариа Талх Хүнсний ногоо Мөнгөн ус 2.1 0.03 0.02 0.05 Мышьяк 2.0 0.2 0.2 0.2 Хартугалга 32.0 0.3 0.3 0.3 Сурьма 4.5 0.1 0.1 0.3 Зэс 3.0 10.0 10.0 5.0 Цайр 23.0 50.0 50.0 10.0 Никель 4.0 0.5 0.5 0.5 Хром 6.0 0.2 0.2 0.2 Нийгмийн ба хавсарга экологид энгийн экосистемийн төвшинд байгалийн объектод хамаарагдах ойлголтуудыг хэрэглэдэг. Тэдгээр нь ихэвчлэн газарзүйн районы хил хязгаарт ялгагдана. Тухайлбал, байгалийн бүс (тайга, ой, хээр) ба тэдгээрийн тусгай элементүүд (усан хагалбар, голын хөндий, горхи) гэх мэт. Хэрвээ системд зүй тогтолыг тооцвол байгалийн компнентуудийг дараахи байдлаар авч үзэж болно. Жишээ нь: Ландшафтын буюу байгаль-бус 4
  • 5. ЭКОЛОГИ БА БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ ЛЕКЦ 6 нутгийн комплекс. Энэ бүх ойлголт байвал, том экосистемтэй адилаар тодорхой газарзүйн шалгуураар ялгагдана. 5