2. Монгол улс ТТТ-7970: Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг
хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр Эцсийн тайлан
2013 оны 11 дүгээр сар Хуудас 2
Засаглалын нөхцөл байдлын үнэлгээ зэрэг багтсан. Сүүлийн буюу 8-р Бүлэгт хөтөлбөрийг
хэрэгжүүлэхэд шаардагдах баталгаа болон ОШСЗШ-ын зарцуулалтын нөхцлүүдийг хамарсан.
Үндсэн тайланд нэмэлт болгон цуврал Хавсралтыг хүргэх ба тэдгээрт ОШСЗШ ба 1-р Төслийн
талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Үүнээс гадна нэмэлт хавсралт болгон Иргэдийн дунд
явуулсан Нийгэм эдийн засгийн болон Төлбөр төлөх байдлын талаар хийгдсэн судалгааны
тайлан болон Орон сууцжуулах болон бичил санхүүжилтийн талаархи хэлэлцүүлгийн
бичвэрийг тус тус хүргүүлнэ. Энэхүү эцсийн тайланг мөн СD дээр буулгасан болно.
1.2 Төсөл бэлтгэх Техникийн туслалцаа (ТБТТ)-ны зорилго ба
хамрах хүрээ
Ул а а н б а а та р х о тын х о тжи л тын х э в ма я г нь х о ё р и л т я л г а а та й
х э с э г т х у в а а г д а ж б а й н а . ( i) Хо тын төв и й н х э с э г н ь төв л өр с өн
х а л а а л т, х а л у у н у с н ы б о л о н ц э в э р б о х и р у с н ы шу г а м с үл жэ э
б үхий о р о н с у у ц н ы х о р о о л л у у д б а ( ii) б а г а д у н д о р л о г о то й а й л
ө р х ү ү д төлөвлөлтгүйгээр о л н о о р о р ши н с у у ж, н и й ти й н а ж а х у й н
үй л ч и л г э э г э э р х а н г а г д а а г үй х а ша а , е р д и й н х өрсөн замтай, дэд бүтэц,
нийгмийн үйлчилгээний хүртээмж тааруу у л а м өр г өжи н тэ л с э э р б а й г а а г э р
х о р о о л л ын х э с г э э с б үрдэж байна. Ул а а н б а а та р х о тын н и й т 1,3 с а я
г а р а н х үн амын 40% н ь х о тын төв д , үл д с э н 60% г а р у й н ь г э р
х о р о о л о л д а мь д а р ч б а й н а .
АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж дууссан 7591 дугаарлалт бүхий Техникийн туслалцааны
хүрээнд ICF GHK компани Улаанбаатар хотын хөгжлийг Хотын төв болон гэр хорооллуудыг
хамруулсан байдлаар хөгжүүлэх шалгуур үзүүлэлтийг тогтооход туслан ажилласан. Зарим гэр
хорооллын хувьд иргэд оршин суугчид нь зохион байгуулалттай, тодорхой ялгарах нийтийн
тээврийн эцсийн буудалтай, авто замтай, зах хоршоотой, хувийн эзэмшлийн халуун усны газар
болон гэр хашаа нь эмх цэгтцтэй байна. Харин зарим гэр хорооллууд ядруухан барьсан
хашаатай ба худалдааны зах байхгүй, эвдэрч муудсан автобусны буудал зэрэгтэй байна.
Эдгээр дутуу гуцуу байдлыг арилгах арга нь хотын төвөөс дундаж зайд алслагдсан гэр
хорооллуудыг сонгон авч “дэд төвийг хөгжүүлэх арга”-ын хүрээнд хотын үндсэн үйлчилгээ
болох ахуйн ус хангамж, ариун цэврийн нөхцлүүдийг бүрдүүлэх болон дулаан-халаалтыг
тухайн хэсгүүдэд хүргэх нь зөв шийдэл болно гэж ТБТТ-ны үзсэн.2013 онд батлагдсан
Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө –тэй гэр хорооллын
хөгжлийг амжилттай уялдуулснаар хүрээлэн буй орчинд тулгараад буй асуудлууд ялангуяа
агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах болно. Хэдийгээр нэлээд олон дэд төвүүдийг бий
болгох талаар яригдаж байгаа ч санал болгож буй Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн
урьдчилсан үе шат буюу 1-р Төсөлд зөвхөн Баянхошуу болон Сэлбэ –ийг хамруулахаар
сонгосон.
Улаанбаатар хотын гэр хорооллын дэд төвийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих
хөтөлбөр(Хөрөнгө оруулалтын хөтөлбөр) нь Улаанбаатар хотын дунд хэсгийн гэр хороололд
хотын үндсэн үйлчилгээ болон нийгэм эдийн засгийн үйлчилгээг сайжруулах Улаанбаатар
хотын ерөнхий төлөвлөгөөг дэмжлэг үзүүлнэ. Хөрөнгө оруулалтын хөтөлбөр нийт 10 жилийн
турш 3 үе шаттайгаар хэрэгжинэ. Орон зайн болон салбарын аргуудыг нэгтгэн, өргөжин тэлж
буй гэр хороололд хотын үндсэн дэд бүтцийн үйлчилгээ бий болгож, дэд төвүүдийг хөгжүүлэх
шаардлага тулгарч байгаа юм. Хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь оршин суугчдын хэрэгцээ
шаардлаган дээр үндэслэн нийгэм эдийн засгийн байгууламжийг санхүүжүүлнэ. Буцалтгүй
тусламж нь Ус Сувгийн Удирдах Газрын үйл ажиллагааны менежментийг сайжруулахад
зарцуулагдана. Түүнчлэн энэхүү Хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь (i) оршин суугчдын