SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 8
Цаг агаар шинжих монгол арга


Амьдрал, эд ахуйн зүйлсээр

-Бие нозойрон залхуу хүрч нойрмогловол зуны цагт бороо орохын шинж.
-Бие хүндрэн ууцаар хөшиж нүд бүрэлзэн тархи толгой манарах нь тэнгэр эвгүйрэхийн
тэмдэг.
-Гаансны бохь түгжирч устаж ирэх нь тэнгэр муудаж бороо орохын шинж.
-Уут савтай тамхи давс чийгтэх нь бороо орохын шинж.

- Хэдийгээр сэрүүвтэр хүйтэн байвч байшингийн цонх хөлрөх нь дулаарахын шинж.
-Хөгжмийн утас уртсан мултраад байвал бороо орохын, тасраад байвал агаар хуурай
тэнгэр сайхан байхын тэмдэг.
-Зуух, пийшэнд хийсэн модыг асаахад дүрэлзэн шатаж дөл нь хүхээрүүгээ татагдаж
байвал салхи, шуурга болохын, мод чад пад хийн дуугаран утаа савсан муу шатаж байвал
бороо хур орох буюу дулаан тогтуун өдөр болохын шинж.
-Аргал түлш чийгтвэл хур орохын тэмдэг.

-Яндангийн утаа эгц дээшээ хөөрч байвал өдөртөө салхи багатай тогтуун байхын, утаа
хөөрөхгүй хоргодох буюу хажуу тийшээ хийсч байвал салхи ширүүсч тэнгэр бүрхэж хур
орохын шинж.
-Тогоо зуухны хөө шатаж ямаарвал шуурч салхилахын тэмдэг.
-Зууханд асч буй дөл улаан өнгөтэй харагдвал хүйтэрнэ, цайвар бол дулаарна.
-Хувцас, сур, бусад материал чийг даавал бороо орохын шинж.

-Шир савхин эдлэл зөөлөрвөл хур бороо орно гэж мэд.
-Эсгий даавуу ялангуяа бэржээхэн бүрээс гэрийн хялгасан хошлон бүс дээсэн цулбуур
олс агшиж чангарвал тэнгэр бүрхэж бороо орохын шинж.
-Савласан хураасан ноос хялгас чийг даах нь бороо хур орохын санамж гэж бод.
-Агаарын даралт хэмжих багажгүй бол архины шилэнд голын уснаас тал хувь хүртэл
хийгээд сайтар бөглөж, авдар ширээ цонхны тавцан дээр тавиад ашиглаж болно. Шилтэй
усны дээд хэсэгт шилний хананд усны дусал тогтож байвал тэнгэр удалгүй муудахын,
хэрэв тэнгэр эвгүйдсэн үед шилний ханан дахь усан дусал арилсан бол тэнгэр сайжрахын
шинж.

Газар орны байдал, ургамал

 Энэ нь газрын гарц, мод, өвс, ургамалын шинж, ургах, мандах, байдал түүний хэвийн
 бус өөрчлөлтөөр тэнгэр цаг уур байдалыг төсөөлөн үнэлэх уламжлалт арга билээ.
 Ургамал судлаачдын мэдээлснээр 400 гаруй дүрсийн ургамал амьд барометр гэгддэг
 ажээ.

 -Шөнө хотгор хөндий газар хүйтэвтэр, дов толгод өндөр газраар дулаавтар байвал
 маргааш нь тэнгэр тогтуун байна.
-Хавар ногоо гарахтай зэрэгцэн мод навчлах нь зундаа гандахын шинж.
-Өвөл мод шуугиж байвал дулаарахын шинж.
-Уулын мод доод талаасаа эхлэн шарлаж навч шилмүүс нь түргэн унавал цас багатай
дулаан өвөл болно.

-Оройгоороо эхлэн шарлаж навч шилмүүс нь удаан ойчвол зудархуу байхын шинж.
-Өвөл ойд тас нясхийн тачигнах нь хүйтэн өдөр, намар ийнхүү дуугарах аваас
тунадасгүй өдөр болно.
-Өвөл модны мөчир дээр цас бага байвал зун нь ойд мөөг жимс бага байна.
-Гачуурын хуурай мөчир бөхийсөн байвал шуурга болохын дохио.

-Салхинд модны навчны дээд тал нь доош харах буюу салхигүй өдөр унавал бороо
орно.
-Нарс болон гачуурын мөчир унжсан харагдвал хур орохын дохио.
-Хус болон царсны навч бүрэн гүвэгдээгүй бол хүйтэн өвөл болно.
-Модны навч ердийнхөөсөө эрт шарлавал эрт намаршина.

-Намар хусны навч дээрээсээ эхлэн шарлавал ирэх жил эрт хавар болно.
-Доороосоо шарлавал хавар оройтоно.
-Хус агч модноос эрт навчилбал хуурайхан, оройтвол бороорхог зун болно.
-Аравдугаар сарын эхэнд хусны навч унахгүй бол цас оройтож орно.
-Самар их, мөөг бага ургавал цасархаг хатуу өвөл болно.

-Зун жимс элбэг ургавал хүйтэн бага ургавал тухайн нутагт өнтэй өвөл болно.Хэвийн
байдалтай бол өнтэй байхын шинж.
-Өвс ургамал ишээ ургаж гүйцээгүй байхад толгойлж цэцэглэх нь гандуу байхын шинж.
-Бэлчээрийн ургамал эрт хүрэнтэн толгойлбол хатуухан өвөл болно.
-Хазаар өвс их ургавал өвөлдөө цас их унана.

-Хялгана их шивээлбэл ялигүй цастай өвөлтэй учрахын тэмдэг.
-Голын цахилдаг эрт цэцэглэвэл зундаа гандуу байхын дохио.
-Цагаан түрүү их унавал зундаа гандуу өвөлдөө зудруу болно.
-Алтанхундага, хонхон цэцэг, хадны бут навчаа хумивал бороо орно.

- Ургамал гандан шарласны хойно энгэр нөмөр газраар ногоо хэнзлэн ургавал өнтэй
өвөл болохын шинж.
-Айрагны цэцэг шөнөдөө дэлгэрсэн байвал бороо орно.
-Улиангар бургас, туулайн бөөр агч модноос шүүрс ялгарч байвал удахгүй бороо
орохын дохио.
-Гэрийн хошоонгорын иш цэгцрэн босч, гичгэнэ навчаа дэлгэх нь тэнгэр бүрхэж
хуршихын шинж.

-Хонгорзул, мойл, тэсийн цэцгэн дээр зөгий дүнгэлдэн цуглах нь маргааш тэнгэр сайхан
байхын шинж.
-Багваахай цэцэг их ургавал бороо ховор зуншлага муу болохын шинж.
-Хангайд зуны эхэн сард жижиг цагаан цэцэг элбэг ургавал хуртай байхын шинж.
-Багваахай хонхон цэцэг дэлбээгээ дэлгэсэн байвал тэнгэр сайхан болно.

-Лууль шарилж өндөр ургавал өвөл цас их унахын шинж.
-Багваахай цэцэг эрт цэцэглэвэл зун богино болно.
-Ойн яргуй хээр тал газар жирээс өндөр иштэй ургах нь өвөл ууландаа яггүй цас
орохын шинж.
-Өвсний сөл эрт арилбал хатуухан өвөл болно.
Үүл


-Үдшийн үүл зэвхий саарал өнгөтэй байвал ирэх өдөр тэнгэр муудна.
-Зуны цагт жаргах нарны зүгийн үүлс хойд талаараа улайрвал хяруу унаж хүйтрэхийн
шинж.
-Үдшийн бүрийгээр үүл зүүнээс хойш нүүвэл хүчтэй салхилна.
-Өглөөний манан дээш хөөрөлгүй газар дээрээ замхарвал тэнгэр цэлмэнэ. Дээш хөөрч
үүл болбол бороошино.

-Үүлний толгой хойшоогоо бөхийсөн янзтай өтгөн хар байвал хур тунадас орохын
шинж.
-Хойноосоо салхитай үүлгүй бол хүйтний эрч чангарна.
-Үүл салхины эсрэг нүүж байвал хур орохын дохио.
-Үүл өөд өөдөөсөө нүүж байвал тэнгэр урт хугацаагаар тавгүйтнэ.

-Үүл зурвас байдалтай байвал зун бороотой өвөл дулаавтар өдөр болно.
-Өглөөгүүр тэнгэр цэлмэг байснаа удаж төдөлгүй энэ тэнд хэсэг бөөн цагаан үүл
гарсанаа үдээс хойш замхарвал ойрын нэг, хоѐр хоногтоо тэнгэр сайхан байна.
-Өглөөнөөс эхлэн бүх мандлын үүл гарч улам өсөн нягтарч эхлэвэл тэнгэр эвгүйдэхийн
шинж.
- Зун нар мандсаны дараа нь хэсэг хэсэг бөөн цагаан үүл гарч, улмаар дээш огшсоор
борооны бөөн үүлэнд шилжиж тэнгэр бүрхвэл аадар бороо, мөндөр орохын шинж.

-Өдөр давхраат үүл гарч, аажмаар тэнгэрийг бүрхэн улмаар нягтран зузаарч, улмаар
доошлон борооны давхраат үүл болбол зун зүс бороо, өвөл цас орохын шинж мөн.
-Үүл түргэн нүүж байвал салхилахын, зун үүл доошилбол бороо орохын, өвөл бол
хүйтэрч цас орохын, үүл өндөрт байвал тэнгэр сайхан болохын шинж.
-Нар жаргахын өмнө зун үүл улайвал маргааш нь бороотойн, хэрвээ нар жаргасны дараа
үүл улайвал хэд хоноод тэнгэр муудахын шинж.
-Тэнгэрт бөөн, долгиолог, сэмжин мэт олон янзын үүл хамт ажиглагдвал цаг агаар
муудахын шинж.

- Бөөн үүлний хаяа хормхон зуур харлавал бороо орохын, хэрвээ захаасаа цагаарч
аядвал бороо орохгүйн дохио.
-Үүл хуулиран байвал ширүүн бороо орох буюу салхилахын тэмдэг.
-Үүл бүрхсэн тэнгэрийн орой үүлгүй цоорхой байвал хуршихын тэмдэг. Ийм ч учраас
"Орох тэнгэрийн орой цоорхой, орсон буурын шил цоорхой" хэмээн ярилцдаг ажээ.
 -Цас бороо орж байх үед үүл салхиныхаа зүгт хөндөлдөж ирвэл бороо арилахын шинж.
Хур тунадас

-Ойр биш боловч алсын бараа тод харагдаж байвал тэнгэр муудна. Эсрэг бол хур тунадас
унах нь ховор.
-Шөнө хяруу унаж хоновол өдөр нь хур орохгүйн шинж.
-Сэвсгэр хяруу унасан бол тэнгэр зохирно.
-Дуу цахилгаан ихтэй бол бороо орох нь бага, бага бол их.

-Тэнгэр баруун хойд тал буюу хойноосоо цэнхэр өнгөөр хаяарч ирэх нь бороо татарч
зогсохын тэмдэг.
- Бороотойд зүүн урьд, зүүн зүгт солонго бороо зогсохын хойд зүгт солонго татвал бороо
үргэлжлэн орохын дохио.
-Хар чийг унах буюу хяруу буух нь тэнгэр цэлмэхийн шинж.
-Шөнө нь хүйтэн, шүүдэр унаагүй бол тэнгэр аягүйтнэ.

-Цас том ширхэгээр малгайлан орох нь дулаарахын шинж.
-Хөндий орчны манан өглөө нар буурсан хойно арилбал өдөр сайхан болно.
-Өдөр нь намуухан бөгчим орой нар манан дунд жаргавал маргааш нь тэнгэр цэлмэхийн
шинж.
-Тэнгэрийн дуу бүдэг бол бороо зөөлөн, огцом бол бороо ширүүн орохын дохио.

Мал, амьтадын байдлаар

-Сарлаг тал хөндий, нам дор, нөмөр газар бараадан идээшлэх, үхэр бэлчээрт гарахын
өмнө их мөөрөх, зуны цагт үнээ тугалдаа хоргодон мөөрөлдөх, морь дахин дахин тургих,
ботго бага насны тэмээ тонгочин тоглох, тэмээ жалга энгэр нөмөр газар бараадан хэвтэх,
ингэ ботгондоо хоргодон буйлаад байх, хонь ямаа өглөө бэлчээрт гарахын өмнө дэвхрэх,
хөөцөлдөх, мөргөлдөх, эсвэл хашаанаасаа гарах дургүй байх, бэлчээрт гарсан хойноо өвс
тасралтгүй идэх, хонь ямааны хамар түгжрэх, шуухинах, үс ноос нь хөвсийн чийглэг
нойтон болох, салхи руу харж хэвтэх зэрэг шинжүүд нь цаг агаарын байдал муудах,
тэнгэр бүрхэх, бороо цас орох, хүйтрэх, салхи шуурга тавихын дохио.

-Ямаан сүрэг задгай газраар бэлчээрлэх дуртай байх, өглөөгүүр малын хот хэвтэр рүү
харахад хонь ямааны олонхи нь салхи сөрөн хивж хэвтэх, тэнгэр муухай бүрхэг байлаа ч
гэсэн бух урамдах, зэлтэй унага унгалдах, адуу шилгээх, ингэ ботгоо орхиод бэлчээрт
гарах, мал бэлчээрт гарахыг яарах, бэлчээрт гарсан хойноо тал тал тийш харж, тайван
идээшлэх, зэрэг төлөв нь тэнгэр сайхан болохын шинж.

-Бороо орохын өмнө хонины ноос зөөлөрч, шулуун болно.
-Өвлийн эхэн сард хонь ямаа хот, хэвтрээсээ гарч хэвтээд байвал тэр өвөл нь өнтэй
дулаан болох.
-Намар нядалсан хонины гүзээний үс нь их байвал өвөлдөө их цас орох, хүйтрэх, цаг
зутруу болдог гэж малчид ярьдаг байна.
-Цаг агаар муудах үед сохор номин нүхэн дээрээ ихээхэн шороо овоолдог ба, усархаг
бороо орохын өмнө нүхнээсээ гардаг байна.
-Нарлаг сайхан өдөр ойд жирх гэнэт чанга шуугилдах маягтай хашгиралдвал тэнгэр
бүрхэж бороо орохын дохио болдог ажээ.
-Хэрэм хүйтрэх, цас орох, салхи шуурга болохын өмнө үүрэндээ орж нүхээ сайтар
бөглөөд хэдэн өдрөөр ч гаралгүй хэвтдэг байна. Харин цас орж байхад модноос бууж
үүрээ орхиод, цасан дээгүүр гүйж эхэлбэл цаг агаар сайжрахын тэмдэг.
-Хэрэм үүрээ нам газар зассан ажиглагдвал хүйтэн өвөл болох, өндөрт зассан байвал
өнтэй өвөл болох.

-Тарвага, зурам, үхэр огодой, ам цагаан хулгана зэрэг амьтад эрт ичих, хөеөгөө их
цуглуулах нь өвөл хүйтэн, цаг нэлээн зутруу болохын шинж.
-Тэнгэр муудахын өмнө агаар чийгшиж, нисдэг хорхой шавьжийн бие, далавч, өд сөд
чийг даан хүндрэн газрын гадарга орчмоор ниснэ.
-Цаг агаар сайхан байлаа ч гэсэн бууцны цох хорхой үзэгдэхгүй бол хэдэн цагийн дараа
бороо орох, салхи гарахын дохио.
-Зөгий өглөөгүүр үүрнээсээ сүргээрээ нисэж гарвал тэр өдөртөө цаг агаар
тааламжтай байна.
- Зөгий үүрнээсээ гарлаа ч хол явахгүй эргэлдэх, үүрнээсээ гарах дургүй, тасралтгүй
дүнгэнэн дуугарч байвал удахгүй тэнгэр бүрхэж бороо орох, өглөөнөөс орой хүртэл бал
цуглуулж ердийнхөөсөө хожуу эргэж ирж байвал тэнгэр нэлээд хугацаагаар муудахын
шинж.
Нар, од, сар

-Өглөөний нар ердийнхөөс том юм шиг мөртлөө улаан хүрэн өнгөтэй,эгц дээшээ
цацрагтай үзэгдвээс зун бол бороо,өвөл бол цас орохын шинж.
-Нар мандах үеэр манантай байвал өдөртөө цэлмэг бүгчим болно.
-Өглөө тэнгэр цэлмэг,нар тосон цагаан,цацраг нь хурц байвал өдөртөө тэнгэр муудахгүй.
-Оройдоо нар ягаавтар алтан шаргал өнгөтэй байгаад ногоовтор болж жаргавал маргааш
нь хур тунадасгүй,шөнөдөө хүйтэн сэрүүн байх боловч тэнгэр аятайхан байна.

-Нар улбар өнгөтэй жаргах буюу шингэх үед тэнгэрийн хаяанаа нэг цэгээ тал тал тийшээ
цацарсан мэт сэмжин үүлтэй харагдвал тэнгэр муудахын,нар тод ягаан өнгөтэй жаргавал
хүчтэй салхи хөдлөхийн дохио.
-Нар мандах жаргах үед хоѐр талаар нь өнгөт багана татаж үзэгдвэл эхэндээ хүйтэрнэ.
-Тэнгэр бүрхэг байснаа нар шингэх үед тэнгэрийн баруун хэсэг үүлгүй болбол цаг
зохирно.
-Нар улайран үүлний цаана орж тосрон жаргавал зуны цагт бороо орж салхилах өвөл
цасан шуурга тавина.

-Нар жаргах үеэс үүлс сарниж хэлбэр дүрсээ алдвал шөнөдөө бороо орно.
-Нар сар хүрээлэх буюу гурван нар гарвал салхи ширүүсч тэнгэр бүрхэн хур тунадас
унаж хүйтэрнэ.Хүрээний хэмжээ жижгэрвэл удалгүй хур тунадас орно.Томорвол хур
тунадас холдоно.
-Сар шинийн гуравны орчим махлагдуу өнгө нь улбар цагаан хоѐр үзүүр нь мохой
хэрнээ босоо үзэгдвэл тэр сардаа хур тунадас унаж салхи шуурга болох нь ховор.
-Сар ердийнхөөс том юм шиг мөртлөө улаан туяатай байвал хур буухын тэмдэг.
-Арван тавны сар тод мандвал өдөр сайхан болохын шинж.

-Сар мичдийн тохиогоор ихийг шинждэг.Сарны зэргэлдээ байрлах мичид (од) түүний
дээгүүр буюу доогуур өнгөрөхийг ийнхүү нэрлэдэг. Сард 4 удаа тохиолдоно. Мичид
тохиолго болохоос 2-3 хоногийн өмнө сарны хажууханд байгаа нь энгийн нүдэнд
үзэгддэг. Мичид сарны дээгүүр ойрхон өнгөрвөл тэр сардаа хур тунадас, салхи шуурга
ихэснэ.Үүнийг мичид саран дээр "шээлээ"гэж нэрлэх ч бий. Харин од сарны доогуур,
холуур өнгөрвөл сардаа хур тунадас бага, салхи шуурга болох нь ховор, намдуу байна.
-Өвлийн тэргүүн сард сар,мичдийн тохиолгын өмнө тэнгэр муудвал цаг хатуурна.

-Есөн ес, дүн орох, ичигсэд хөдлөх, ханш нээх, нар голлох, буцах үед тэнгэр муудаж
хүйтрэх буюу цас бороо заавал ордог гэлцэнэ.
-Хавар намрын өдөр шөнийн тэнцлийн үед тэнгэр муухайрч цас бороо орж, салхилах нь
олонтой.
-Тэнгэрийн заадас намрын адаг сарын шинийн есөнд алга болж, 7 хоногийн дотор гарч
ирвэл өн болно.
Улирлын өнгө

-Зуны улиралд өдөр нь халуун шөнөдөө хүйтэрвэл гандуу байхын тохио.
-Өвөл цасархаг байвал ирэх зун бороо хур элбэгтэй байхын шинж.
-Өвөл дулаан бол зун нь сэрүүвтэр болно.
-Өвөл голын мөсөн дээгүүр ус халиатвал дулаарахын шинж.

-Намар орой улаан дагууригтай /тоостой/ урин салхи баруун зүгээс үлээж цас орох нь
тойрог байвал өвөл өн болохын шинж.
-Анхны цас бага унасан газарт өн болох нь элбэг.
-Өвлийн цагт үүлний сүүдэр тод байвал өн болно.
-Халуун намраас хүйтэн бороо, цас элбэг, салхи зүүнээс ахул өвөл, хавартаа хатуу
байхын шинж.

-Өвөл цас дараа дараалан их унаж огторгуй тоонолжлон олон солонго наран мэт гарвал
зуд ирэхийн тохио.
-Өвөлийн шөнө од гялалзаж анивалзах нь ихэдвэл хүйтрэхийн шинж.
-Хавар эрт дуугүй цахилгаан цахивал зун гандуу болно.
-Хавар нь хүйтэн байвал зундаа хур бороо ихтэй байна.

-Хавар голын ус нэмэгдэхгүй бол зун гандуу болно.
-Гурван сард цасгүй хуурай байвал таван сард бороо цастай байна.
-Хойноо салхитай үед тэнгэр анх дугарвал хүйтэн, зүүнээс бол хуурай дулаан, баруунаас
бол хур ихтэй, өмнөөс бол дулаан хавар болно.
-Зун тэнгэр хаяагаараа нүргэлэх нь хуршихын шинж.
-Зун огцом халуун шатвал аадар орох нь олон.
-Зун өглөө нь цэлмэг боловч шүүдэр унахгүй бол үд хирд бороо орно.
-Зун манан буух нь тэнгэр цэлмэхийн, өвөл дулаан өдөр болохын гэрч.
- Хавар, зун, намарын улиралд үдээс хойш тэнгэрт хэсэг, хэсэг үүл гарч үдшээр сийрвэл
дараагын өдрүүдэд цаг агаар хуурай цэлмэг байна.
-Намрын шөнө үүр цайх үеэр салхи гарч үдийн хэрд ширүүсвэл тэнгэр муудна.
Солонго

-Өглөөгүүр солонго татах нь бороо орохын орой солонго татвал тэнгэр зохирохын
шинж.
-Харин салхин зүгт солонго татвал бороо орохын тэмдэг.
-Солонго тод доогуур татаж байвал тэнгэр эвгүйднэ.
-Солонгын цэнхэр өнгө бусдаасаа илүү тод байвал тэнгэр муудахын, ногоон дийлэнх бол
ширүүн бороо орохын, улаан нь илүүтэй бол тэнгэр цэлмэж салхилахын шинж.
-Зүүнээс солонго өндөрт татаж, баруунаа шилжин замхарвал тэнгэр сайхан болно.
-Бороо орсны дараа солонго хурдан замхарвал тэнгэр цэлмэнэ. Удаан байвал тэнгэр
муудна.
-Бороо орж буй үед тод шар өнгийн солонго татвал бороо зүсэрнэ.

Салхи

-Өмнийн салхи үлээвэл ган болно.
-Өрнийн салхи хур дагуулна.
-Умрын салхи гарч бичин цагт баруун хойд зүгт цагаан үүл хөгжвөөс сайнгүй шинж.Энэ
үеэр хяруу унаваас өвөлдөө хүйтэн.
-Баруун өмнөөс салхи гарваас хүйтрэхийн дохио.Энэ өдөр өмнөөс салхилваас өвөлдөө
бүрхэг болно.

-Намрын адаг сарын 11-12 нд салхилвал сараа дуустал салхитай байна.
-Намрын салхи хавартаа алт.
-Өдөр нь бүрхэг шөнөдөө салхитай бол хүйтрэхийн шинж.
-Бороо, цас орж байхад салхи гарвал арилахын шинж.

-Уулын оройгоор манан, будан татах нь салхи ширүүсч, цаг уур муудахын шинж тэмдэг.
-Цаг агаар хэсэг хугацаагаар хуурай, цэлмэг байсны дараа хэд, хэдэн өдөр нэг зүгээс
салхилж гэнэт зүгээ өөрчилж ширүүсвэл тэнгэр муудна.
-Салхи үдшээр ширүүсч эхэлбэл дараа өдөр цаг агаар муудна.
-Наран хүйтэн салхи илүүтэй байгаа зүгээс өвөл шуурах нь олон.

-Салхины хүч их чиглэл нь тогтвортой байвал удаан хугацаагаар тэнгэр муудна. Чиглэл
нь гэнэт эсрэгээр эргэвэл байхан болно.
-Шөнө намуухан, өглөөгүүр салхитай байвал өдөртөө хүчин ихсэж, орой тийшээ салхи
намдвал маргааш нь цэлмэхийн шинж.
-Орой тийшээ салхи намдаж, шөнөдөө шүүдэр ихээр унаж хоновол цэлмэг өдөр болно.
-Өдөр нуурын орчмоос эх газар руу, шөнө эх газраас нуур руу салхилвал тэнгэр зохирно.
-Өдөр салхи тал хөндийгөөс уулын орой, даваа руу шөнө эсрэг чиглэлд салхилвал тэнгэр
тогтуун болно.

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

боловсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэболовсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэTuru Turuu
 
нийгэм тест өөрийгөө сориорой
нийгэм тест өөрийгөө сориоройнийгэм тест өөрийгөө сориорой
нийгэм тест өөрийгөө сориоройBurmaa Ganbaatar
 
Манлайлал
МанлайлалМанлайлал
МанлайлалNima TsG
 
цаг агаар шинжих
цаг агаар шинжихцаг агаар шинжих
цаг агаар шинжихbayaraatugsuu
 
Дэлхийн хөдөлгөөн түүний үр дагавар
Дэлхийн хөдөлгөөн түүний үр дагаварДэлхийн хөдөлгөөн түүний үр дагавар
Дэлхийн хөдөлгөөн түүний үр дагаварBaterdene Tserendash
 
Хими - Спирт
Хими - СпиртХими - Спирт
Хими - СпиртGerlee IP
 
ч.алтанцэцэг
ч.алтанцэцэгч.алтанцэцэг
ч.алтанцэцэгaltaa e
 
Биологийн молекулууд.pptx
Биологийн молекулууд.pptxБиологийн молекулууд.pptx
Биологийн молекулууд.pptxGanzorigUlziidash1
 
амьтны аймаг
амьтны аймагамьтны аймаг
амьтны аймагnayna-1
 
хүүхдийн судлах арга цээгийg,
хүүхдийн судлах арга цээгийg,хүүхдийн судлах арга цээгийg,
хүүхдийн судлах арга цээгийg,Tsekee Tseegii
 
бие бялдарыг хөгжүүлэх
бие бялдарыг хөгжүүлэхбие бялдарыг хөгжүүлэх
бие бялдарыг хөгжүүлэхР. Мина
 
магадлалын онол
магадлалын онолмагадлалын онол
магадлалын онолTsagaanaa Sambuu
 

Was ist angesagt? (20)

фотосинтез
фотосинтезфотосинтез
фотосинтез
 
боловсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэболовсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэ
 
нийгэм тест өөрийгөө сориорой
нийгэм тест өөрийгөө сориоройнийгэм тест өөрийгөө сориорой
нийгэм тест өөрийгөө сориорой
 
Эс
ЭсЭс
Эс
 
Манлайлал
МанлайлалМанлайлал
Манлайлал
 
цаг агаар шинжих
цаг агаар шинжихцаг агаар шинжих
цаг агаар шинжих
 
Лекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголт
Лекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголтЛекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголт
Лекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголт
 
Дэлхийн хөдөлгөөн түүний үр дагавар
Дэлхийн хөдөлгөөн түүний үр дагаварДэлхийн хөдөлгөөн түүний үр дагавар
Дэлхийн хөдөлгөөн түүний үр дагавар
 
Хими - Спирт
Хими - СпиртХими - Спирт
Хими - Спирт
 
Лекц 2
Лекц  2Лекц  2
Лекц 2
 
Ugzuin zadlal
Ugzuin zadlalUgzuin zadlal
Ugzuin zadlal
 
ч.алтанцэцэг
ч.алтанцэцэгч.алтанцэцэг
ч.алтанцэцэг
 
Биологийн молекулууд.pptx
Биологийн молекулууд.pptxБиологийн молекулууд.pptx
Биологийн молекулууд.pptx
 
амьтны аймаг
амьтны аймагамьтны аймаг
амьтны аймаг
 
хүүхдийн судлах арга цээгийg,
хүүхдийн судлах арга цээгийg,хүүхдийн судлах арга цээгийg,
хүүхдийн судлах арга цээгийg,
 
Манлайлал
МанлайлалМанлайлал
Манлайлал
 
Амьсгалын тогтолцоо
Амьсгалын тогтолцооАмьсгалын тогтолцоо
Амьсгалын тогтолцоо
 
бие бялдарыг хөгжүүлэх
бие бялдарыг хөгжүүлэхбие бялдарыг хөгжүүлэх
бие бялдарыг хөгжүүлэх
 
магадлалын онол
магадлалын онолмагадлалын онол
магадлалын онол
 
Chimeg
ChimegChimeg
Chimeg
 

Ähnlich wie цаг агаар шинжих монгол арга

Ähnlich wie цаг агаар шинжих монгол арга (6)

нар
нарнар
нар
 
нар
нарнар
нар
 
Zyn
ZynZyn
Zyn
 
түүх
түүхтүүх
түүх
 
D nimsuren 4tsag
D nimsuren 4tsagD nimsuren 4tsag
D nimsuren 4tsag
 
97 чимгээ
97 чимгээ97 чимгээ
97 чимгээ
 

Mehr von bayaraatugsuu

газарзүйн жишиг даалгавар
газарзүйн жишиг даалгаваргазарзүйн жишиг даалгавар
газарзүйн жишиг даалгаварbayaraatugsuu
 
чи бөх болоход бэлэн үү
чи бөх болоход бэлэн үүчи бөх болоход бэлэн үү
чи бөх болоход бэлэн үүbayaraatugsuu
 
Random 110511025833-phpapp02
Random 110511025833-phpapp02Random 110511025833-phpapp02
Random 110511025833-phpapp02bayaraatugsuu
 
уур амьсгал 8
уур амьсгал 8уур амьсгал 8
уур амьсгал 8bayaraatugsuu
 
уур амьсгалын горим
уур амьсгалын горимуур амьсгалын горим
уур амьсгалын горимbayaraatugsuu
 
Daguuriin eko bus nutag wwf 200
Daguuriin eko bus nutag wwf 200Daguuriin eko bus nutag wwf 200
Daguuriin eko bus nutag wwf 200bayaraatugsuu
 
Altai sayonii eko bus nutag wwf 200
Altai sayonii eko bus nutag wwf 200Altai sayonii eko bus nutag wwf 200
Altai sayonii eko bus nutag wwf 200bayaraatugsuu
 

Mehr von bayaraatugsuu (13)

газарзүйн жишиг даалгавар
газарзүйн жишиг даалгаваргазарзүйн жишиг даалгавар
газарзүйн жишиг даалгавар
 
хэвтээ
хэвтээхэвтээ
хэвтээ
 
чи бөх болоход бэлэн үү
чи бөх болоход бэлэн үүчи бөх болоход бэлэн үү
чи бөх болоход бэлэн үү
 
Random 110511025833-phpapp02
Random 110511025833-phpapp02Random 110511025833-phpapp02
Random 110511025833-phpapp02
 
Tusgag
TusgagTusgag
Tusgag
 
босоо мэх
босоо мэхбосоо мэх
босоо мэх
 
уур амьсгал 8
уур амьсгал 8уур амьсгал 8
уур амьсгал 8
 
уур амьсгалын горим
уур амьсгалын горимуур амьсгалын горим
уур амьсгалын горим
 
Zyat
ZyatZyat
Zyat
 
Zaavar
ZaavarZaavar
Zaavar
 
Daguuriin eko bus nutag wwf 200
Daguuriin eko bus nutag wwf 200Daguuriin eko bus nutag wwf 200
Daguuriin eko bus nutag wwf 200
 
Altai sayonii eko bus nutag wwf 200
Altai sayonii eko bus nutag wwf 200Altai sayonii eko bus nutag wwf 200
Altai sayonii eko bus nutag wwf 200
 
Hun am
Hun amHun am
Hun am
 

цаг агаар шинжих монгол арга

  • 1. Цаг агаар шинжих монгол арга Амьдрал, эд ахуйн зүйлсээр -Бие нозойрон залхуу хүрч нойрмогловол зуны цагт бороо орохын шинж. -Бие хүндрэн ууцаар хөшиж нүд бүрэлзэн тархи толгой манарах нь тэнгэр эвгүйрэхийн тэмдэг. -Гаансны бохь түгжирч устаж ирэх нь тэнгэр муудаж бороо орохын шинж. -Уут савтай тамхи давс чийгтэх нь бороо орохын шинж. - Хэдийгээр сэрүүвтэр хүйтэн байвч байшингийн цонх хөлрөх нь дулаарахын шинж. -Хөгжмийн утас уртсан мултраад байвал бороо орохын, тасраад байвал агаар хуурай тэнгэр сайхан байхын тэмдэг. -Зуух, пийшэнд хийсэн модыг асаахад дүрэлзэн шатаж дөл нь хүхээрүүгээ татагдаж байвал салхи, шуурга болохын, мод чад пад хийн дуугаран утаа савсан муу шатаж байвал бороо хур орох буюу дулаан тогтуун өдөр болохын шинж. -Аргал түлш чийгтвэл хур орохын тэмдэг. -Яндангийн утаа эгц дээшээ хөөрч байвал өдөртөө салхи багатай тогтуун байхын, утаа хөөрөхгүй хоргодох буюу хажуу тийшээ хийсч байвал салхи ширүүсч тэнгэр бүрхэж хур орохын шинж. -Тогоо зуухны хөө шатаж ямаарвал шуурч салхилахын тэмдэг. -Зууханд асч буй дөл улаан өнгөтэй харагдвал хүйтэрнэ, цайвар бол дулаарна. -Хувцас, сур, бусад материал чийг даавал бороо орохын шинж. -Шир савхин эдлэл зөөлөрвөл хур бороо орно гэж мэд. -Эсгий даавуу ялангуяа бэржээхэн бүрээс гэрийн хялгасан хошлон бүс дээсэн цулбуур олс агшиж чангарвал тэнгэр бүрхэж бороо орохын шинж. -Савласан хураасан ноос хялгас чийг даах нь бороо хур орохын санамж гэж бод. -Агаарын даралт хэмжих багажгүй бол архины шилэнд голын уснаас тал хувь хүртэл хийгээд сайтар бөглөж, авдар ширээ цонхны тавцан дээр тавиад ашиглаж болно. Шилтэй усны дээд хэсэгт шилний хананд усны дусал тогтож байвал тэнгэр удалгүй муудахын, хэрэв тэнгэр эвгүйдсэн үед шилний ханан дахь усан дусал арилсан бол тэнгэр сайжрахын шинж. Газар орны байдал, ургамал Энэ нь газрын гарц, мод, өвс, ургамалын шинж, ургах, мандах, байдал түүний хэвийн бус өөрчлөлтөөр тэнгэр цаг уур байдалыг төсөөлөн үнэлэх уламжлалт арга билээ. Ургамал судлаачдын мэдээлснээр 400 гаруй дүрсийн ургамал амьд барометр гэгддэг ажээ. -Шөнө хотгор хөндий газар хүйтэвтэр, дов толгод өндөр газраар дулаавтар байвал маргааш нь тэнгэр тогтуун байна.
  • 2. -Хавар ногоо гарахтай зэрэгцэн мод навчлах нь зундаа гандахын шинж. -Өвөл мод шуугиж байвал дулаарахын шинж. -Уулын мод доод талаасаа эхлэн шарлаж навч шилмүүс нь түргэн унавал цас багатай дулаан өвөл болно. -Оройгоороо эхлэн шарлаж навч шилмүүс нь удаан ойчвол зудархуу байхын шинж. -Өвөл ойд тас нясхийн тачигнах нь хүйтэн өдөр, намар ийнхүү дуугарах аваас тунадасгүй өдөр болно. -Өвөл модны мөчир дээр цас бага байвал зун нь ойд мөөг жимс бага байна. -Гачуурын хуурай мөчир бөхийсөн байвал шуурга болохын дохио. -Салхинд модны навчны дээд тал нь доош харах буюу салхигүй өдөр унавал бороо орно. -Нарс болон гачуурын мөчир унжсан харагдвал хур орохын дохио. -Хус болон царсны навч бүрэн гүвэгдээгүй бол хүйтэн өвөл болно. -Модны навч ердийнхөөсөө эрт шарлавал эрт намаршина. -Намар хусны навч дээрээсээ эхлэн шарлавал ирэх жил эрт хавар болно. -Доороосоо шарлавал хавар оройтоно. -Хус агч модноос эрт навчилбал хуурайхан, оройтвол бороорхог зун болно. -Аравдугаар сарын эхэнд хусны навч унахгүй бол цас оройтож орно. -Самар их, мөөг бага ургавал цасархаг хатуу өвөл болно. -Зун жимс элбэг ургавал хүйтэн бага ургавал тухайн нутагт өнтэй өвөл болно.Хэвийн байдалтай бол өнтэй байхын шинж. -Өвс ургамал ишээ ургаж гүйцээгүй байхад толгойлж цэцэглэх нь гандуу байхын шинж. -Бэлчээрийн ургамал эрт хүрэнтэн толгойлбол хатуухан өвөл болно. -Хазаар өвс их ургавал өвөлдөө цас их унана. -Хялгана их шивээлбэл ялигүй цастай өвөлтэй учрахын тэмдэг. -Голын цахилдаг эрт цэцэглэвэл зундаа гандуу байхын дохио. -Цагаан түрүү их унавал зундаа гандуу өвөлдөө зудруу болно. -Алтанхундага, хонхон цэцэг, хадны бут навчаа хумивал бороо орно. - Ургамал гандан шарласны хойно энгэр нөмөр газраар ногоо хэнзлэн ургавал өнтэй өвөл болохын шинж. -Айрагны цэцэг шөнөдөө дэлгэрсэн байвал бороо орно. -Улиангар бургас, туулайн бөөр агч модноос шүүрс ялгарч байвал удахгүй бороо орохын дохио. -Гэрийн хошоонгорын иш цэгцрэн босч, гичгэнэ навчаа дэлгэх нь тэнгэр бүрхэж хуршихын шинж. -Хонгорзул, мойл, тэсийн цэцгэн дээр зөгий дүнгэлдэн цуглах нь маргааш тэнгэр сайхан байхын шинж. -Багваахай цэцэг их ургавал бороо ховор зуншлага муу болохын шинж.
  • 3. -Хангайд зуны эхэн сард жижиг цагаан цэцэг элбэг ургавал хуртай байхын шинж. -Багваахай хонхон цэцэг дэлбээгээ дэлгэсэн байвал тэнгэр сайхан болно. -Лууль шарилж өндөр ургавал өвөл цас их унахын шинж. -Багваахай цэцэг эрт цэцэглэвэл зун богино болно. -Ойн яргуй хээр тал газар жирээс өндөр иштэй ургах нь өвөл ууландаа яггүй цас орохын шинж. -Өвсний сөл эрт арилбал хатуухан өвөл болно. Үүл -Үдшийн үүл зэвхий саарал өнгөтэй байвал ирэх өдөр тэнгэр муудна. -Зуны цагт жаргах нарны зүгийн үүлс хойд талаараа улайрвал хяруу унаж хүйтрэхийн шинж. -Үдшийн бүрийгээр үүл зүүнээс хойш нүүвэл хүчтэй салхилна. -Өглөөний манан дээш хөөрөлгүй газар дээрээ замхарвал тэнгэр цэлмэнэ. Дээш хөөрч үүл болбол бороошино. -Үүлний толгой хойшоогоо бөхийсөн янзтай өтгөн хар байвал хур тунадас орохын шинж. -Хойноосоо салхитай үүлгүй бол хүйтний эрч чангарна. -Үүл салхины эсрэг нүүж байвал хур орохын дохио. -Үүл өөд өөдөөсөө нүүж байвал тэнгэр урт хугацаагаар тавгүйтнэ. -Үүл зурвас байдалтай байвал зун бороотой өвөл дулаавтар өдөр болно. -Өглөөгүүр тэнгэр цэлмэг байснаа удаж төдөлгүй энэ тэнд хэсэг бөөн цагаан үүл гарсанаа үдээс хойш замхарвал ойрын нэг, хоѐр хоногтоо тэнгэр сайхан байна. -Өглөөнөөс эхлэн бүх мандлын үүл гарч улам өсөн нягтарч эхлэвэл тэнгэр эвгүйдэхийн шинж. - Зун нар мандсаны дараа нь хэсэг хэсэг бөөн цагаан үүл гарч, улмаар дээш огшсоор борооны бөөн үүлэнд шилжиж тэнгэр бүрхвэл аадар бороо, мөндөр орохын шинж. -Өдөр давхраат үүл гарч, аажмаар тэнгэрийг бүрхэн улмаар нягтран зузаарч, улмаар доошлон борооны давхраат үүл болбол зун зүс бороо, өвөл цас орохын шинж мөн. -Үүл түргэн нүүж байвал салхилахын, зун үүл доошилбол бороо орохын, өвөл бол хүйтэрч цас орохын, үүл өндөрт байвал тэнгэр сайхан болохын шинж. -Нар жаргахын өмнө зун үүл улайвал маргааш нь бороотойн, хэрвээ нар жаргасны дараа үүл улайвал хэд хоноод тэнгэр муудахын шинж. -Тэнгэрт бөөн, долгиолог, сэмжин мэт олон янзын үүл хамт ажиглагдвал цаг агаар муудахын шинж. - Бөөн үүлний хаяа хормхон зуур харлавал бороо орохын, хэрвээ захаасаа цагаарч аядвал бороо орохгүйн дохио. -Үүл хуулиран байвал ширүүн бороо орох буюу салхилахын тэмдэг. -Үүл бүрхсэн тэнгэрийн орой үүлгүй цоорхой байвал хуршихын тэмдэг. Ийм ч учраас
  • 4. "Орох тэнгэрийн орой цоорхой, орсон буурын шил цоорхой" хэмээн ярилцдаг ажээ. -Цас бороо орж байх үед үүл салхиныхаа зүгт хөндөлдөж ирвэл бороо арилахын шинж. Хур тунадас -Ойр биш боловч алсын бараа тод харагдаж байвал тэнгэр муудна. Эсрэг бол хур тунадас унах нь ховор. -Шөнө хяруу унаж хоновол өдөр нь хур орохгүйн шинж. -Сэвсгэр хяруу унасан бол тэнгэр зохирно. -Дуу цахилгаан ихтэй бол бороо орох нь бага, бага бол их. -Тэнгэр баруун хойд тал буюу хойноосоо цэнхэр өнгөөр хаяарч ирэх нь бороо татарч зогсохын тэмдэг. - Бороотойд зүүн урьд, зүүн зүгт солонго бороо зогсохын хойд зүгт солонго татвал бороо үргэлжлэн орохын дохио. -Хар чийг унах буюу хяруу буух нь тэнгэр цэлмэхийн шинж. -Шөнө нь хүйтэн, шүүдэр унаагүй бол тэнгэр аягүйтнэ. -Цас том ширхэгээр малгайлан орох нь дулаарахын шинж. -Хөндий орчны манан өглөө нар буурсан хойно арилбал өдөр сайхан болно. -Өдөр нь намуухан бөгчим орой нар манан дунд жаргавал маргааш нь тэнгэр цэлмэхийн шинж. -Тэнгэрийн дуу бүдэг бол бороо зөөлөн, огцом бол бороо ширүүн орохын дохио. Мал, амьтадын байдлаар -Сарлаг тал хөндий, нам дор, нөмөр газар бараадан идээшлэх, үхэр бэлчээрт гарахын өмнө их мөөрөх, зуны цагт үнээ тугалдаа хоргодон мөөрөлдөх, морь дахин дахин тургих, ботго бага насны тэмээ тонгочин тоглох, тэмээ жалга энгэр нөмөр газар бараадан хэвтэх, ингэ ботгондоо хоргодон буйлаад байх, хонь ямаа өглөө бэлчээрт гарахын өмнө дэвхрэх, хөөцөлдөх, мөргөлдөх, эсвэл хашаанаасаа гарах дургүй байх, бэлчээрт гарсан хойноо өвс тасралтгүй идэх, хонь ямааны хамар түгжрэх, шуухинах, үс ноос нь хөвсийн чийглэг нойтон болох, салхи руу харж хэвтэх зэрэг шинжүүд нь цаг агаарын байдал муудах, тэнгэр бүрхэх, бороо цас орох, хүйтрэх, салхи шуурга тавихын дохио. -Ямаан сүрэг задгай газраар бэлчээрлэх дуртай байх, өглөөгүүр малын хот хэвтэр рүү харахад хонь ямааны олонхи нь салхи сөрөн хивж хэвтэх, тэнгэр муухай бүрхэг байлаа ч гэсэн бух урамдах, зэлтэй унага унгалдах, адуу шилгээх, ингэ ботгоо орхиод бэлчээрт гарах, мал бэлчээрт гарахыг яарах, бэлчээрт гарсан хойноо тал тал тийш харж, тайван идээшлэх, зэрэг төлөв нь тэнгэр сайхан болохын шинж. -Бороо орохын өмнө хонины ноос зөөлөрч, шулуун болно. -Өвлийн эхэн сард хонь ямаа хот, хэвтрээсээ гарч хэвтээд байвал тэр өвөл нь өнтэй дулаан болох. -Намар нядалсан хонины гүзээний үс нь их байвал өвөлдөө их цас орох, хүйтрэх, цаг зутруу болдог гэж малчид ярьдаг байна.
  • 5. -Цаг агаар муудах үед сохор номин нүхэн дээрээ ихээхэн шороо овоолдог ба, усархаг бороо орохын өмнө нүхнээсээ гардаг байна. -Нарлаг сайхан өдөр ойд жирх гэнэт чанга шуугилдах маягтай хашгиралдвал тэнгэр бүрхэж бороо орохын дохио болдог ажээ. -Хэрэм хүйтрэх, цас орох, салхи шуурга болохын өмнө үүрэндээ орж нүхээ сайтар бөглөөд хэдэн өдрөөр ч гаралгүй хэвтдэг байна. Харин цас орж байхад модноос бууж үүрээ орхиод, цасан дээгүүр гүйж эхэлбэл цаг агаар сайжрахын тэмдэг. -Хэрэм үүрээ нам газар зассан ажиглагдвал хүйтэн өвөл болох, өндөрт зассан байвал өнтэй өвөл болох. -Тарвага, зурам, үхэр огодой, ам цагаан хулгана зэрэг амьтад эрт ичих, хөеөгөө их цуглуулах нь өвөл хүйтэн, цаг нэлээн зутруу болохын шинж. -Тэнгэр муудахын өмнө агаар чийгшиж, нисдэг хорхой шавьжийн бие, далавч, өд сөд чийг даан хүндрэн газрын гадарга орчмоор ниснэ. -Цаг агаар сайхан байлаа ч гэсэн бууцны цох хорхой үзэгдэхгүй бол хэдэн цагийн дараа бороо орох, салхи гарахын дохио. -Зөгий өглөөгүүр үүрнээсээ сүргээрээ нисэж гарвал тэр өдөртөө цаг агаар тааламжтай байна. - Зөгий үүрнээсээ гарлаа ч хол явахгүй эргэлдэх, үүрнээсээ гарах дургүй, тасралтгүй дүнгэнэн дуугарч байвал удахгүй тэнгэр бүрхэж бороо орох, өглөөнөөс орой хүртэл бал цуглуулж ердийнхөөсөө хожуу эргэж ирж байвал тэнгэр нэлээд хугацаагаар муудахын шинж. Нар, од, сар -Өглөөний нар ердийнхөөс том юм шиг мөртлөө улаан хүрэн өнгөтэй,эгц дээшээ цацрагтай үзэгдвээс зун бол бороо,өвөл бол цас орохын шинж. -Нар мандах үеэр манантай байвал өдөртөө цэлмэг бүгчим болно. -Өглөө тэнгэр цэлмэг,нар тосон цагаан,цацраг нь хурц байвал өдөртөө тэнгэр муудахгүй. -Оройдоо нар ягаавтар алтан шаргал өнгөтэй байгаад ногоовтор болж жаргавал маргааш нь хур тунадасгүй,шөнөдөө хүйтэн сэрүүн байх боловч тэнгэр аятайхан байна. -Нар улбар өнгөтэй жаргах буюу шингэх үед тэнгэрийн хаяанаа нэг цэгээ тал тал тийшээ цацарсан мэт сэмжин үүлтэй харагдвал тэнгэр муудахын,нар тод ягаан өнгөтэй жаргавал хүчтэй салхи хөдлөхийн дохио. -Нар мандах жаргах үед хоѐр талаар нь өнгөт багана татаж үзэгдвэл эхэндээ хүйтэрнэ. -Тэнгэр бүрхэг байснаа нар шингэх үед тэнгэрийн баруун хэсэг үүлгүй болбол цаг зохирно. -Нар улайран үүлний цаана орж тосрон жаргавал зуны цагт бороо орж салхилах өвөл цасан шуурга тавина. -Нар жаргах үеэс үүлс сарниж хэлбэр дүрсээ алдвал шөнөдөө бороо орно. -Нар сар хүрээлэх буюу гурван нар гарвал салхи ширүүсч тэнгэр бүрхэн хур тунадас унаж хүйтэрнэ.Хүрээний хэмжээ жижгэрвэл удалгүй хур тунадас орно.Томорвол хур тунадас холдоно.
  • 6. -Сар шинийн гуравны орчим махлагдуу өнгө нь улбар цагаан хоѐр үзүүр нь мохой хэрнээ босоо үзэгдвэл тэр сардаа хур тунадас унаж салхи шуурга болох нь ховор. -Сар ердийнхөөс том юм шиг мөртлөө улаан туяатай байвал хур буухын тэмдэг. -Арван тавны сар тод мандвал өдөр сайхан болохын шинж. -Сар мичдийн тохиогоор ихийг шинждэг.Сарны зэргэлдээ байрлах мичид (од) түүний дээгүүр буюу доогуур өнгөрөхийг ийнхүү нэрлэдэг. Сард 4 удаа тохиолдоно. Мичид тохиолго болохоос 2-3 хоногийн өмнө сарны хажууханд байгаа нь энгийн нүдэнд үзэгддэг. Мичид сарны дээгүүр ойрхон өнгөрвөл тэр сардаа хур тунадас, салхи шуурга ихэснэ.Үүнийг мичид саран дээр "шээлээ"гэж нэрлэх ч бий. Харин од сарны доогуур, холуур өнгөрвөл сардаа хур тунадас бага, салхи шуурга болох нь ховор, намдуу байна. -Өвлийн тэргүүн сард сар,мичдийн тохиолгын өмнө тэнгэр муудвал цаг хатуурна. -Есөн ес, дүн орох, ичигсэд хөдлөх, ханш нээх, нар голлох, буцах үед тэнгэр муудаж хүйтрэх буюу цас бороо заавал ордог гэлцэнэ. -Хавар намрын өдөр шөнийн тэнцлийн үед тэнгэр муухайрч цас бороо орж, салхилах нь олонтой. -Тэнгэрийн заадас намрын адаг сарын шинийн есөнд алга болж, 7 хоногийн дотор гарч ирвэл өн болно. Улирлын өнгө -Зуны улиралд өдөр нь халуун шөнөдөө хүйтэрвэл гандуу байхын тохио. -Өвөл цасархаг байвал ирэх зун бороо хур элбэгтэй байхын шинж. -Өвөл дулаан бол зун нь сэрүүвтэр болно. -Өвөл голын мөсөн дээгүүр ус халиатвал дулаарахын шинж. -Намар орой улаан дагууригтай /тоостой/ урин салхи баруун зүгээс үлээж цас орох нь тойрог байвал өвөл өн болохын шинж. -Анхны цас бага унасан газарт өн болох нь элбэг. -Өвлийн цагт үүлний сүүдэр тод байвал өн болно. -Халуун намраас хүйтэн бороо, цас элбэг, салхи зүүнээс ахул өвөл, хавартаа хатуу байхын шинж. -Өвөл цас дараа дараалан их унаж огторгуй тоонолжлон олон солонго наран мэт гарвал зуд ирэхийн тохио. -Өвөлийн шөнө од гялалзаж анивалзах нь ихэдвэл хүйтрэхийн шинж. -Хавар эрт дуугүй цахилгаан цахивал зун гандуу болно. -Хавар нь хүйтэн байвал зундаа хур бороо ихтэй байна. -Хавар голын ус нэмэгдэхгүй бол зун гандуу болно. -Гурван сард цасгүй хуурай байвал таван сард бороо цастай байна. -Хойноо салхитай үед тэнгэр анх дугарвал хүйтэн, зүүнээс бол хуурай дулаан, баруунаас бол хур ихтэй, өмнөөс бол дулаан хавар болно. -Зун тэнгэр хаяагаараа нүргэлэх нь хуршихын шинж.
  • 7. -Зун огцом халуун шатвал аадар орох нь олон. -Зун өглөө нь цэлмэг боловч шүүдэр унахгүй бол үд хирд бороо орно. -Зун манан буух нь тэнгэр цэлмэхийн, өвөл дулаан өдөр болохын гэрч. - Хавар, зун, намарын улиралд үдээс хойш тэнгэрт хэсэг, хэсэг үүл гарч үдшээр сийрвэл дараагын өдрүүдэд цаг агаар хуурай цэлмэг байна. -Намрын шөнө үүр цайх үеэр салхи гарч үдийн хэрд ширүүсвэл тэнгэр муудна. Солонго -Өглөөгүүр солонго татах нь бороо орохын орой солонго татвал тэнгэр зохирохын шинж. -Харин салхин зүгт солонго татвал бороо орохын тэмдэг. -Солонго тод доогуур татаж байвал тэнгэр эвгүйднэ. -Солонгын цэнхэр өнгө бусдаасаа илүү тод байвал тэнгэр муудахын, ногоон дийлэнх бол ширүүн бороо орохын, улаан нь илүүтэй бол тэнгэр цэлмэж салхилахын шинж. -Зүүнээс солонго өндөрт татаж, баруунаа шилжин замхарвал тэнгэр сайхан болно. -Бороо орсны дараа солонго хурдан замхарвал тэнгэр цэлмэнэ. Удаан байвал тэнгэр муудна. -Бороо орж буй үед тод шар өнгийн солонго татвал бороо зүсэрнэ. Салхи -Өмнийн салхи үлээвэл ган болно. -Өрнийн салхи хур дагуулна. -Умрын салхи гарч бичин цагт баруун хойд зүгт цагаан үүл хөгжвөөс сайнгүй шинж.Энэ үеэр хяруу унаваас өвөлдөө хүйтэн. -Баруун өмнөөс салхи гарваас хүйтрэхийн дохио.Энэ өдөр өмнөөс салхилваас өвөлдөө бүрхэг болно. -Намрын адаг сарын 11-12 нд салхилвал сараа дуустал салхитай байна. -Намрын салхи хавартаа алт. -Өдөр нь бүрхэг шөнөдөө салхитай бол хүйтрэхийн шинж. -Бороо, цас орж байхад салхи гарвал арилахын шинж. -Уулын оройгоор манан, будан татах нь салхи ширүүсч, цаг уур муудахын шинж тэмдэг. -Цаг агаар хэсэг хугацаагаар хуурай, цэлмэг байсны дараа хэд, хэдэн өдөр нэг зүгээс салхилж гэнэт зүгээ өөрчилж ширүүсвэл тэнгэр муудна. -Салхи үдшээр ширүүсч эхэлбэл дараа өдөр цаг агаар муудна. -Наран хүйтэн салхи илүүтэй байгаа зүгээс өвөл шуурах нь олон. -Салхины хүч их чиглэл нь тогтвортой байвал удаан хугацаагаар тэнгэр муудна. Чиглэл нь гэнэт эсрэгээр эргэвэл байхан болно. -Шөнө намуухан, өглөөгүүр салхитай байвал өдөртөө хүчин ихсэж, орой тийшээ салхи намдвал маргааш нь цэлмэхийн шинж. -Орой тийшээ салхи намдаж, шөнөдөө шүүдэр ихээр унаж хоновол цэлмэг өдөр болно. -Өдөр нуурын орчмоос эх газар руу, шөнө эх газраас нуур руу салхилвал тэнгэр зохирно.
  • 8. -Өдөр салхи тал хөндийгөөс уулын орой, даваа руу шөнө эсрэг чиглэлд салхилвал тэнгэр тогтуун болно.