SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 16
АВЪЯАСЫН
МЕНЕЖМЕНТ
АШИГЛАН ХҮНИЙ
НӨӨЦИЙН
МЕНЕЖМЕНТИЙН
ТУЛГАМДСАН
АСУУДЛУУДЫГ
ШИЙДВЭРЛЭХ НЬ

2012

Гүйцэтгэсэн: А.Наранбаатар ШУТИС – КТМС – Мэдээллийн
Системийн Менежмент 3-р курс
Г. Билгүүн Шутис – КТМС – Мэдээллийн Системийн
Менежмент 3-р курс
Д.Яруу ШУТИС – КТМС – Санхүү Менежмент 4-р курс
Н.Нямцэцэг Шутис – КТМС – Мэдээллийн Системийн
Менежмент 3-р курс
АВЪЯАСЫН МЕНЕЖМЕНТ АШИГЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН
МЕНЕЖМЕНТИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ НЬ
/Илтгэлийн хураангуй/
“Авъяасын менежмент ашиглан хүний нөөцийн менежментийн тулгамдсан
асуудлуудыг шийдвэрлэх нь” сэдэвт илтгэлийн хүрээнд байгууллагын хүний нөөцийн
бүтээмжийн үзүүлэлтэнд нөлөөлөх хүчин зүйлсийг сайжруулах нөлөө бүхий Авъяасын
менежентийн арга барилыг сонгон авсан.
Илтгэлийн хүрээнд байгууллагын хүний нөөцийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлж
тэдгээр асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх арга замыг гарган ирсэн. Бидний судалгааны
үр дүнд өнөө үед хүний нөөцийн удирдлагын хөгжилд илүү анхаарах, төвлөрөх, хүний
нөөцийн хөгжлийг шинэ шатанд гаргах шаардлагатай байгаа бөгөөд ялангуяа
байгууллагын хөгжлийн хөтөлбөрийг хүний нөөцийн удирдлагын хөгжил, хүнээ
хөгжүүлэх сургах хөтөлбөртэй уялдуулан боловсруулах нь нэн тэргүүний асуудал болж
байгаа юм. Энэхүү асуудлыг шийдвэрлэх нэгэн гарц нь Авъяасын менежмент юм.
Авъяасын менежментийг онолын хүрээнд болон харьцуулсан судалгааны хүрээнд
гарган ирсэн. Авъяасын менежментийг хүний нөөцтэй, авъяасын менежментийг ERP
системтэй харьцуулсан судалгаануудыг хийсэн.

Түлхүүр үг:
Авъяасын менежментийн программ хангамж, Авъяасын менежмент, Хүний нөөц,
Ажиллах хүчний инноюаци, Авъяасын менежментийн стратеги, Стратеги, Шийдэл,
Нөөц

2
ОРШИЛ
Хөгжиж буй орнуудын хувьд ажиллах хүчний менежмент хамгийн чухал
асуудлуудын нэг болж байна. Эдийн засгийн хурдацтай хөгжил нь улс орны
ажилгүйдлийг бууруулж байгаа хэдий ч ажлын байранд тавигдах шаардлагыг улам
өндөр болгож өгч байна. Монгол орны хувьд 15 наснаас дээш хүн ам 1.9 сая үүнээс
Ажиллах хүч 1.06 сая байдаг. Одоогоор 900 000 хүн ажилтай, 160 000 хүн ажилгүй.
Эдийн засгийн идэвхигүй 830 000 үүнээс 200 000 хүн тэтгэвэрт 300 000 хүн сургуульд
сурдаг бол 60 000 хүн хөдөлмөр эрхлэх чадваргүй. Эдийн засгийн идэвхигүй хүн ам гэх
830 000 хүнээс 124 000 нь ажил эрхлэх сонирхолгүй, нийт ажилгүйчүүдийн тоо 400
000 гаран байна. Манай орны уул уурхайн салбарт ажиллаж буй Оюу-толгой компани
авъяасын менежментийг нэвтрүүлэх тал дээр ажиллаж байгаа бөгөөд бусад салбарт
загвар сургалтууд одоогоор хийгдэж байна. Бид илтгэлдээ авъяасын менежментийн
үндсэн ойлголт түүнийг өндөр түвшинд загварчилан ашиглаж буй системийн талаар
харьцуулсан судалгаагаар орууллаа. Үүнийг гүнзгийрүүлэн судалснаар ажиллах хүчний
хомс байдал ажилтан сонгон шалгаруулж авах асуудалд бодит хувиар өөрчлөлт орж
болохыг харуулахыг зорьж байна.

3
АВЪЯАСЫН МЕНЕЖМЕНТ АШИГЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН
МЕНЕЖМЕНТИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ
Хүний нөөцийн менежмент
Хүний нөөцийн менежментийн чиг хандлага, байгууллага дахь чиг үүрэг
Байгууллагын амжилт нь тэнд ажиллаж буй хүмүүсийн мэдлэг, авьяас чадвар,
хөгжил болон суурьшил зэргээс голлон шалтгаалдаг. Тиймээс ч зарим судлаачид
“тухайн компанийг түүний ажилчдаар дүгнэдэг” гэж үздэг.
Хүний нөөцийн бодлогоо шинжлэх ухааны арга аргачлалд түшиглэн боловсруулж
хэрэгжүүлэх нь байгууллагын оршин тогтнох үндэс болдог. Олон оронд хийгдсэн
судалгаануудын үр дүнгээс үзэхэд байгууллагын бүтээмж нь дараах 3 хүчин зүйлээс
хамаардаг болохыг тогтоосон байна. Үүнд:
Ажлын тааламжтай орчин бүрдүүлэх
Байгууллагын стратегийг оновчтой тодорхойлох
Хүний нөөцийн чадварыг бүрэн дүүрэн хөгжүүлэх ашиглах
Байгууллага болон удирдлага гэж юу вэ?
Байгууллага гэдэг нь өмнөө тавьсан тодорхой зорилгод хүрэхийн тулд үйл
ажиллагаагаа ухамсартайгаар зохицуулж байгаа бүлэг хүмүүс байдаг. Байгууллагад хэд
хэдэн нийтлэг шинж байдаг:
2 болон түүнээс дэш гишүүдийн нэгдэл
Бүх гишүүдэд хамаарах нийтлэг зорилго байх ѐстой
Уг нийтлэг зорилго нь бүх гишүүдэд ухамсарлагдсан байх
Мөн тодорхой нөөцийг ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгодог үйл
ажиллагаа явуулдаг.
Тэгвэл тухайн байгууллагын зорилгод хүрэхийн тулд удирдлага юу хийдэг вэ? Аливаа
менежерүүд байгууллагад удирдлага хэрэгжүүлэхийн тулд үйлдэл, үйл ажиллагаагаа
юуны түрүүнд төлөвлөх, төлөвлөсөн үйл ажиллагаагаа зохион байгуулалтанд оруулж
хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих болон хэрэгжилтийн явцад оролцож,
хэрэгжүүлэгчдийн ажлын гүйцэтгэлд нөлөөлөх урамшууллыг хэрэглэх ѐстой байдаг
байна. Үүний мөн PDCA загвар гэж нэрлэдэг /P-Plan,D-Do,C-Control,A-Action /
Байгууллага дах удирдлагын чиг үүргийг шугаман болон чиг үүргийн гэсэн хоѐр үндсэн
хэсэгт ангилан авч үздэг. Байгууллаг бүрт өөр өөрийн гэсэн гол үйлдвэрлэлийн процесс
байдаг. Уг процессийн дагуу явагдах буюу үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг
хангахад чиглэгдсэн удирдлагын тогтолцоог шугаман удирдлага буюу Line management
гэнэ.
4
Харин санхүү, хүний нөөц болон маркетенгийн зэрэг менежерүүд өөр өөрийн
мэргэжсэн чиглэлээр дээрх шугаман удирдлагыг дэмжин туслах чиглэлээр ажилладаг.
Энэ чиг үүргийг функциональ гэдэг.
Хүний нөөцийн менежмент
Байгууллагын өнөөгийн дүр төрхөөс ирээдүйн төрхөд хүрэх өөрчлөлт, хөгжлийн
стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь хүний нөөцийн хөгжилтэй салшгүй
холбоотой байдаг.
Байгууллагын зорилгод хүрэхийн тулд байгууллага дахь хүний нөөц, хүчин зүйлийг үр
ашиг, үр дүнтэй ашиглах, зохицуулах үйл ажиллагаа, тогтолцоог хүний нөөцийн
менежмент гэнэ. Өөрөөр хэлбэл хүний хүчин зүйлийг оновчтой удирдах үйл
ажиллагааг хэлдэг. Хүний нөөц гэдэг нь байгууллага дах хувь хүмүүсийн туршлага, ур
чадвар, мэдлэг, харилцаа авъяас, хувийн шинж чанар, эрсдэл хүлээх чадвар, хүсэл
тэмүүлэл зэргийг багтаасан ойлголт юм.
Хүний нөөцийн менежмент нь:
Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх
Хөдөлмөрийн амьдралын чанарыг сайжруулах
Хөдөлмөрийн үйл ажиллагаа нь хуульд нийцэж байгаа талаар баталгаа гаргах
гэсэн гурван зорилтыг дэвшүүлэн тавьдаг.
Хүний нөөцийн менежмент гэсэн нэр томъѐог өнөөдөр хүмүүс боловсон хүчний
удирдалаг гэсэн нэр томъѐотой хольж хутгаж, нэг зүйлийн хоѐр өөр нэршил мэтээр
ойлгож, хэрэглэх явдаг түгээмэл байдаг. Боловсон хүчний удирдлагын тогтолцоонд
хүнийг зардал гэж үздэг бөгөөд байгууллага үр ашигтай ажиллахын тулд хүний хүчин
зүйлийн зардлыг хэрхэн бууруулах вэ? Үүний тулд хүний хөдөлмөрийг хэрхэн
оновчтой зохион байгуулах вэ? гэсэн асуудлаг чухалчилдаг байсан. Харин өнөөдрийн
удирдлагын шинжлэх ухаанд хүнийг зардал гэхээсээ илүүтэйгээр үр нөлөө бүхий нөөц
гэж үзэх болсон байна. Энэ талаас нь харвал хүн нь байгууллагын маш чухал бөгөөд
маш өвөрмөц нөөц болж таарч байгаа юм.
Хүний нөөцийн менежмент ба боловсон хүчний удирдлагын ялгаа
Хүний нөөцийн менежмент

Боловсон хүчний удирдлага

Хүний нөөц бол зардал

Хүний нөөц бол нөөц

Зорилго -Ойрын зорилтуудыг шийдвэрлэх

Зорилго-Стратегийн бодлого

Сургалт-Тохиолдлын шинжтэй

Сургалт-Системтэй тасралтгүй

Хяналт-Алдаа дутагдал гаргасан хүнийг

Хяналт-Гаргасан алдааг хүлэн
5
олж шийтгэл хүлээлгэх

зөвшөөрүүлх, засаж залруулах

Хүний нөөцийн менежментийн 5 үндсэн чиг үүрэг
Байгууллагын хүний нөөцийн хэрэгцээг төвөвлөх
Байгууллагыг хэрэгцээт ажиллах хүчээр хангах
Ажлын гүйцэтгэлийг үнэлэх, цалин хөлс, шагнал урамшуулал
Ажиллагсадыг хөгжүүлэх, ажлын байрны орчинг сайжруулах
Үр дүнгийн ажлын харилцааг бий болгох ба дэмжих

Хүний нөөцийн менежментэд тулгамдаж буй асуудал
Хүний нөөцийн менежментийн үйл ажиллагааны зорилго нь ажиллагчдын
хэрэгцээ шаардлагыг хангах, байгууллагын үр ашгийг дээшлүүлэх явдал байдаг. Хүний
нөөцийн менежмент нь байгууллагын стратегитай шууд холбоотой учраас бүх түвшинд
ажиллагсадыг байгууллагын стратеги, зорилго бодлогын дагуу шилж сонгох,
дээшлүүлэх, урамшуулах, ашиглах, хөгжүүлэх, сургах, тогтвортой ажиллах боломжийг
олгодог. Өнөө үед хүний нөөцийн удирдлагын хөгжилд илүү анхаарах, төвлөрөх, хүний
нөөцийн хөгжлийг шинэ шатанд гаргах шаардлагатай байгаа бөгөөд ялангуяа
байгууллагын хөгжлийн хөтөлбөрийг хүний нөөцийн удирдлагын хөгжил, хүнээ
хөгжүүлэх сургах хөтөлбөртэй уялдуулан боловсруулах нь нэн тэргүүний асуудал болж
байгаа юм.
Байгууллагын үйл ажиллагааны эцсийн үр дүн хүмүүсээс шалтгаалдаг болохоор
тэднийг зөв сонгож, хөдөлмөрийн нөөцөө бүрдүүлэх, хэрхэн бага тооны, чанартай
хүний нөөцөөр их бүтээмжийг бий болгож, илүү их ашиг орлого олох нь асуудал
байгаа бөгөөд энэ нь өөрийн гэсэн технологитой нарийн үйл явц юм.
Асуудлыг шийдвэрлэх санал
Байгууллагын амжилттай үйл ажиллагааны нэг чухал хүчийн зүйл нь хүний нөөцийн
хөгжил юм. Иймд хүний нөөцийн хөгжилд хөрөнгө оруулалт хийх нь бусад нөөцөд
хөрөнгө оруулалт хийснээс илүү үр ашигтай байдаг. Учир нь хүнийг хөгжүүлэх тусам
чадвар нь жилээс жилд үнэ цэнэ нь өсч, боловсорч хөгжихийн хирэр сэтгэж,
сэтгэхийнхээ хирээр бүтээдэг онцлогтойгоор бусад нөөцүүдээс давуу талтай байдаг.
Агуу санааг агуу ажилчидтай баг л хэрэгжүүлж чаддаг. Тэгэхээр хэрхэн ажилчдынхаа
авъяас чадварыг нээн хөгжүүлж, ажилчныхаа үнэ цэнийг улам нэмэгдүүлж, авъяас, ур
чадвартай хүмүүсийг нэгтгэн, сонгож илүү бага тооны хүний нөөц, бага зардлаар илүү

6
их бүтээмжтэй байж, ашиг орлогыг бий болгох вэ? Үүнд “Авъяасын менежмент”
тусална.
Авъяасын менежмент
Өнөө үед байгууллагын авъяас чадварын үнэ цэнэ урьд өмнө үзэгдээгүй
хэмжээнд үнэлэгдэх боллоо. Бидний хувьд авъяасын менежмент хэмээх ухагдахууныг
өргөн утгаар нь, эдийн засаг онолын олон өнцгөөс харахыг хичээдэг. Урьд өмнө
менежментийн шинжлэх ухаан гэхээр захиргааны менежмент, хяналт, мотиваци, зохион
байгуулалтын талаар голчлон ярьдаг байсан. Харин өнөө цагт байгууллагын амжилтанд
нөлөөлөх хүчин зүйлсэд ажилчдын ур чадварын менежмент, нэгдсэн авъяасын
менежмент гэсэн ойлголтууд хүч түрэн орж ирж байна. Тиймээс ер нь авъяас буюу ур
чадвар гэж юу болох талаар дараах байдлаар тодорхойлохыг хичээсэн. Аливаа
байгууллага урт хугацааны амжилтанд хүрэхийн тулд зөвхөн нэг давуу тал бус, хүний
нөөцийн боловсрол, мэдлэг, ур чадвар гэх зэрэг өөрийн бүх төрлийн бололцоог бүрэн
дайчлах, зөв оновчтой зохицуулах чадварыг хэлнэ. Авъяасын менежмент нь зөвхөн
ашиг төдий зүйл биш юм. Харин нийт ажилчдыг хэрхэн шилдэг байлгах вэ гэдэгт
авъяасын менежментийн судлал гүнзгий холбоотой гэж ойлгож болно. Иймээс аливаа
байгууллага өөрийн ажилчдаа авахдаа харьцангуй давуу талыг нь тодорхойлж
сонголтоо хийх ѐстой. Ажилтан бүхэн бүх зүйлийг нэгэн зэрэг сайн хийнэ гэж
байдаггүй. Тиймээс тухайн ажилтан аль тал дээрээ илүү чадвартай вэ гэдэг дээр
сонголтоо хийх хэрэгтэй. Нөгөө талаас авъяасын менежмент бол өөрөө эцсийн зорилго
биш зөвхөн хөгжил дэвшилд хүргэх замаа сонгох арга хэрэгсэл юм гэдэг нэгдсэн
ойлголтонд хүрэх хэрэгтэй.
Хүмүүсийн санаа бодол, хүлээлт өөрчлөгдөж байдаг. Урьд өмнө байгуллагын
удирдлагууд ажилчдын тоо, дадлага туршлага, боловсрол гэсэн үзүүлэлтүүдийг онцлон
сонирхдог байсан бол өнөөдөр дадлага туршлага, боловсрол биш ур чадварын хөгжил,
авъяас чадварыг хүсдэг болсон байна. Хөгжингүй орнуудын компаниудад ажилчдын
тоо хэмжээ тэдэн хувиар өслөө гэдэг үзүүлэлт хангалтгүй болж эхэлж байна.
Байгууллага харин авъяас, чадвар, бүтээлч байдлыг ажилчдаасаа хүсдэг болсон.
Францын иргэн Антон де Сайнт Эксуперугийн үгийг иш татмаар байна. Тэрээр
“Бидний үүрэг зорилго бол ирээдүйг урьдчилж харах бус харин хүссэн ирээдүйгээ
бүтээн бий болгох юм” хэмээн хэлсэн байдаг. Байгууллагын хүсч байгаа ирээдүйг
бүтээн бий болгох эзэд нь хүний нөөц. Тухайн хүний нөөцийн авъяас чадвар ямар
байхаас тухайн байгууллагын ирээдүй шалтгаална. Тэгэхээр авъяасын менежмент бол
байгууллагын стратегийг тодорхойлох чухал ач холбогдолтой асуудал юм.
Авъяасын менежмент гэж юу вэ?
Авъяасын менежмент гэдэг нь ажилчдын ур чадварыг нээн хөгжүүлдэг
байгууллагын зайлшгүй явуулах шаардлагатай үйл ажиллагаа юм. Байгууллагад олон
7
тооны удирдлах ажилтнуудаар нөөц бүрдүүлэхээс илүү цөөн тооны чадварлаг
ажилчдаар хүний нөөцөө бүрдүүлэх нь бүтээмж өндөртэй байна гэдэг үзэл баримтлал
дээр суурилдаг.
Авъяасын менежмент бол бизнесийн стратегийг гүйцэтгэхэд хэрэгцээтэй авъяасын
нөөцийг бий болгох, тасралтгүйгээр хөгжүүлэх чадвар юм.
Авъяас нь сайн гүйцэтгэлийг дагуулдаг. Сайн ажилчдаас бүрдсэн баг илүү бүтээмж
гаргадагийг бид бүгд мэднэ. Байгууллагыг удирдахад онцгой бизнесийн гүйцэтгэл нь
онцгой авъяаслаг хүний нөөцөөр хөтлөгдөн бий болдог. Хүмүүс бол ялгаа, авъяасын
менежмент бол стратеги. Судалгаагаар авъяасын менежментийг стратегидаа ашигладаг
байгууллага өрсөлдөгчөөсөө илүү давуу талтай, зах зээлд илүү өрсөлдөх чадвартай
байдаг гэж батлагдсан. Фортуне сэтгүүлийн шилдэг 100 Жижиг дунд бизнес эрхэлдэг
компаниудын жагсаалтанд багтсан компаниуд шинээр хүн элсүүлэхэд тэргүүлэгч
компаниуд авъяасын менежментэд илүү хөрөнгө оруулалт хийдэг. Яагаад гэвэл амжилт
нь байгууллагын ажиллах хүчний авъяас чадвараас шууд хамааралтай гэж тэд үздэг.
Авъяасын менежментийн процесс:
Чадварлаг ажилчдад зориулсан ахисан түвшний өрсөлдөөн
Бэби бумеруудыг тэтгэвэрт гаргах
Ажилтан ажилд авах босгыг доошлуулах
Өндөр зардалтай халаа сэлгээг хүлээн зөвшөөрөх
Амжилтын төлөвлөгөөг чухалчлах
Яагаад авъяасын менежмент гэж?
Ажлын хүчний зардал бол байгууллагын хамгийн том зардлуудын нэг байдаг.
Байгууллагад ямар нэг ажилтны орон тоо гарахад удирдлага ямагт гаднаас хүн хайдаг.
Яагаад гэвэл тэдэнд өөрсдийн ажилтнуудын мэдлэг, чадварын нэгдсэн мэдээллийн
систем байдаггүй. Тухайн ажлыг гүйцэтгэх хүнийг гаднаас хайхаасаа илүү дотроосоо
гаргах нь илүү үр дүнтэй.

8
Хүний Нөөц vs. Авъяасын Менежмент
Байгууллагыг хөдөлгөдөг хүмүүсийг та хэрхэн тодорхойлдог вэ? Та тэднийг
“хүний нөөц” гэх үү эсвэл “авъяас” гэж дуудах уу? Олон компаниуд хүний “нөөц” гэсэн
нэр томъѐонд гацчихаад байгаа. Мириам Вебстер 1961 онд “хүний нөөц” хэллэгийг
гаргаж ирсэн боловч 1911 онд Фредерик Тэйлор шинжлэх ухааны менежментийн
зарчмуудыг тодорхойлох ажил болон 1920иод оны Вестерн Электрик дэхь Элтон
Маѐгийн бүтээмжийн судалгаанд “нөөц” болон “авъяас” гэсэн нэршилтийн хоорондын
зөрчлүүд улам ихээр гарч ирж байсан юм.
Энэхүү ялгааны ач холбогдлыг нэмэгдүүлэхгүй байхын аргагүй, ялангуяа нас бие
гүйцсэн, хөгжиж буй эдийн засгуудын хоорон дахь мэдлэгийн ажилд ихэссээр байгаа
юм. МакКинзигийн хэлсэнээр “... сүүлийн 30 жил мэдлэгтэй ажилчид Америкийн
нэгдсэн улсын эдийн засгийн өсөлтийн 70 хувийг бүрдүүлсэн бөгөөд сүүлийн арван
жилд шинээр бий болсон ажлын байрны 85 хувь нь мэдлэгийн цогц чадварыг шаардаж
байгаа юм. (Economic Conditions Snapshot, 2010)

9
Тоног төхөөрөмж vs. Хүн
Одоог хүртэл зарим компаниуд өөрсдийн ажилчидаасаа илүү тоног
төхөөрөмжийнхөө талаар сайн мэдлэгтэй байдаг. Ихэнхи компаниуд өөрсдийн тоног
хэрэгслийн талаар юуг хэлж чадахыг бодоод үзээрэй:
Худалдан авах үнэ
Хадгалах үнэ
Ашиглалтын шаардлага
Ашиглалтын түүх
Элэгдлийн жагсаалт
Ажиллуулахад шаарлагатай лицензи
Даатгал
Дадлагажуулалтын шаардлага
Байрлал мөн өмнөх байрлал
Тооцоолж байгаа хөрөнгө оруулалтын өгөөж
Ихэнхи компаниуд өөрсдийн ажилчдын талаар хангалттай сайн мэднэ гэж хэлж
чадах болов уу? Та чадах уу? Дээрх тоног төхөөрөмжийн үзүүлэлт шиг энд хэдэн
асуулт байна: Таны авъяас хэдэн төгрөгийн үнэ өртөгтэйг та мэдэх үү? Тэднийг
тушаал ахиулахад дэмжих үнэ хэд вэ? Суралцах түүх? Ажлын түүх? Хөрөнгө
оруулалтын өгөөж? Дадлагажуулалтын шаардлага? Сертификатууд? Бүх компаниуд
эдгээр асуултанд хариулж чадна гэж бодохгүй байна. Эдгээр нь “Хүний нөөцийн
101” асуултуудын хамгийн энгийн нь.
Өнөөдөр бидэнд хэрэгтэй байгаа зүйл бол хүмүүсийн талаар бид ярихдаа илүү чухал
илүү гүнзгий үзүүлэлтүүдийг авч үзэх хэрэгтэй. Тоног төхөөрөмж зэрэг нь нөөц бол
харин хүмүүс нь “авъяас” гэсэн ойлголттой илүү ойр юм. Энэ хоѐр ямар ялгаатай
гэж?
“Нөөц” -ийг чи хэрэглэж дуусгадаг бас хаядаг, “авъяас” нь хүмүүсийн
мэдлэг, мэргэшсэн байдал мөн цэцэн ухааныг өөртөө багтаадаг бөгөөд эдгээр
нь бусадтай харилцаснаар шинэчлэгдэж мөн сайжруулагдаж байдаг.
“нөөц” нь компаний боловсон хүчинд хязгаарлагдмал ба төгсгөлөг тиймээс ч
эдийн засгийн загварууд болон менежментийн зарчмуудад суурьлагдсан
байдаг, “авъяас” нь үйлчлүүлэгч, түншүүд, бүр олон нийтийг өөртөө багтаах
боломжтой бөгөөд тиймээс ч элбэг байдаг эдийн засгийн болон
менежментийн загварын нэг хэсэг юм.
“нөөц”-ийг зөвхөн компаний эрх мэдэлтэй идэвхжүүлэлтийн хүчээр
хөдөлгөхөөс нааш удирдлагын идэвхгүй хүлээн авагч байдаг, “авъяас” нь
биеэ даан идэвхижиж, удирдлагын эх үүсвэрийг өөрсдөдөө татдад бөгөөд хэн
нэгний удирдлагын нэмэлт хэсгээс илүү зарчимт оролцогчид юм.
10
“нөөц” нь удирдагддаг бас зохицуулагддаг харин “авъяас” нь урам зориг
өгдөг, итгэлтэй мөн эрх мэдэлтэй.
“нөөц” –д “шилдэг хэрэглээнүүд” болон дүрэм журам бодлогыг заадаг,
“авъяас” нь шинэ хэрэглээ болон шийдлүүдийг байгуулахын тулд өдөр
тутмын ажилдаа суралцаж бас хамтран ажиллаж байдаг.
“нөөц” нь оноосон ажил болон ажлын даалгавар, “авъяас” нь компаний
зорилгыг биелүүлэлтийг дэмжихийн тулд онцгой чадвар, боломжийн дагуу
өөрсдийн ажлын даалгаваруудыг тодорхойлоход тусладаг.
“нөөц” нь иерархиудын дотор амьдардаг , “авъяас” нь багууд болон сүлжээн
дотор амьдардаг.
“нөөц” нь бүтээмж, үр ашиг болон зардлаар үнэлэгддэг, “авъяас” нь
санаачлага, үр дагавар, урам зориг болон шинэчлэлээр үнэлэгддэг.
“нөөц” нь нэг талт хөрөнгө оруулалт ба үнэгүйдэл, “авъяас” нь хоѐр талт
хөрөнгө оруулал ба үнийн өсөлтийн буцаалт юм.
Авъяасыг удирдах vs. Хүний Нөөц
“Авъяас”-ыг удирдахын тулд та авъяасыг асуултаар нь мэдэж байх
шаардлагатай. Ажлын нэр эсвэл түүний тайлбарыг мэдэх нь тийм ч чухал биш. Хэрвээ
бид одоогийн мэдлэгийн эдийн засаг дахь өөрсдийн багийн бүтээмжийг хамгийн их
байлгах юм бол бидэнд өөрсдийн тоног төхөөрөмжөөс илүү өөрийн хүмүүсийн талаарх
илүү их мэдээлэл хэрэгтэй. Бид тэдний онцгой ур чадварууд, тэдний хүсэл эрмэлзэл,
хамт олонтойгоо ямар харилцаа холбоотой байдаг, бүр манайд ажилд орохоос өмнөх
тэдний ажлын түүх, тэдний хувь хүний шинж чанар болон сэтгэн бодох хэв маяг
зэргийг мэдэх хэрэгтэй. Мөн бид энэ бүгд хэрхэн хамтдаа багтдагийг мэдэх
шаардлагатай.
Хэн хэнийг удирдах?
Хэн чадварлаг өв залгамжлагч ба хэнд?
Хэн аюултай ажил үүрэгт байх вэ?
Холбогдох нэг төвшнийхөөсөө хэн хамгийн шилдэг гүйцэтгэгч вэ?
Хэнийг бид идэвхитэйгээр нэмж элсүүлж байх вэ?
Мөн түүнчлэн тэдний чадварыг дэмжихэд бидний хөндлөнгийн оролцоо хэрхэн
сайжирч байгааг мэдэх явдал юм. Удаан хугацааны амжилтанд хамгийн их нөлөөлдөг
ямар сургалт эсвэл хөгжлийн програм байдаг вэ? Ямар төрлийн элсэлтийн эх үүсвэр
эсвэл чиг хандлага хамгийн үр өгөөжтэй вэ? Ямар менежер бусад багууддаа хамгийн их
авъяасыг хувь нэмэр оруулж байна вэ?
Товчхондоо, “Хүний нөөцийн 101” ээс цааш “авъяасын менежментрүү” бид цааш явах
хэрэгтэй.

11
Авъяасын менежментийн програм зохиодог томоохон компаниудын нэрс
ADP
Organization Metrics
Bond Talent

PageUpPeople

Cezanne

Peopleclick Authoria

Cornerstone OnDemand

Pilat

Halogen

Plateau

Healthcare Source

Saba

HRsmart

SAP

iCIMS

SilkRoad technology

Insala

StepStone Solutions

Job Partners

SuccessFactors

Kenexa

SumTotal Systems

Lawson

Taleo

Meta 4

Technomedia

NorthgateArinso

TEDS

NuView

TowersWatson

Oracle / EBS

Ultimate Software

Oracle / PeopleSoft

Workda

Авъяасын менежмент vs. ERP
ERP буюу байгууллагын нөөцийн төлөвлөлт програм нь виджетийг хийх болон
бин буюу шошийг тоолоход ашиглах зүгээр болохоос хүмүүст биш юм. Хүмүүст
дунджаар 70 хувийг зарцуулдаг компаниудын CEO –ийн 72 хувь нь хамгийн чадварлаг
авъяастайг нь олж хөлслөх нь тэдний хамгийн гол анхаарлаа хандуулдаг зүйл гэдэгтэй
санал нэг байна.
Хүмүүст шинэ төрлийн хэрэгслийн цогц хэрэгтэй харин ERP системүүд нь бодит эд
юмсыг удирдахад зохиогдсон болохоос авъяасыг биш юм. Авъяасын менежмент нь
үндсэндээ өөр. Энэ нь компаний бизнесийг илүү үр ашигтай болгох, менежерүүдийг
илүү үр бүтээлтэйгээр жагсаах мөн ажилчдыг илүү татаж идэвхижүүлэх эрх олгодог.
Та дотоод системээсээ илүү Фэйсбүүк эсвэл Твитерээс өөрийн ажилчдын мэдээллийг
олж авч байгаа бол энэ нь маш том асуудал. Авъяасын менежмент нь шинээр элсүүлэх,
12
гүйцэтгэлийн менежмент, хөгжүүлэлт мөн нөхөн олговроор таны ажиллах хүчний
нэгдсэн ойлголтыг илгээдэг шинэ шийдэл юм. Нэмж хэлэхэд энэ нь Веб 2.0 технологиор
ажилладаг учраас маш хурдан, нийтийн, хөдөлгөөнт бас нөхөрсөг бөгөөд тиймээс ч
хүмүүс үүнийг хэрэглэхийг хүсдэг.
Авъяасын менежмент vs.ERP
Виджетүүдэд хийгдсэн системийн хүмүүст итгэх хэрэггүй. Төлөвлөгөөнөөс
гажих, төсвөөс хэтрэх зэрэг ERP-ийн хэрэгжилтийн 70аас их хувь үл гүйцэгддэг. Та
статистикийг худалдан авч чадахгүй. Saas буюу үйлчилгээ-шиг- програм хангамжийн
технологитой авъяасын менежментийн амжилтыг батлаарай.

ERP

Авъяасын менежмент

Илүү богино цага хугацаа
Хэрэгжүүлэхэд хэдэн жил
Хэрэгжүүлэхэд хэдэн долоо хоног
Техник ба програм хангамж
Ямарч техник програм хангамж үгүй
Хэрэгжүүлэлт
бүтэлгүйтэх
эсвэл 100% ийн хэрэгжүүлэлтийн амжилт
хойшлогдох
Үнэлэхэд удаан хугацаа
Үнэлэхэд хурдан
Гол програм хангамжийн тусгайлсан Энгийн дараалалтай тохиргоо
өөрчлөлт
Илүү бага Үнэ
Захиалгын үнэ

Техник хангамжийн үнэ
Дэд бүтцийн үнэ
Мэдээллийн технологийн дэмжлэгийн үнэ
Лицензийн үнэ
Засварын үнэ
Сайжруулалтын үнэ
Илүү бага эрсдэл
Эсрэг үйлчлэл
Авч хэрэгжүүлэх
Хууль бус үнэ
Шудрага үнэ
13
Лангууны програм

Шуурхай хөрөнгө оруулалтын өгөөж
Илүү бага Мэдээллийн Технологи
Техник хангамж, өгөгдлийн сан, сүлжээ.
Веб броузер болон интернет
Таны серверүүд болон домэйн
Нэгдсэн бүтэц зохион байгуулалт
Програм хөгжүүлэгчдийг ажилд авах
Бүгдэнд нь зориулагдсан нэг мөр код
Үнэтэй нэгтгэх төслүүд
Бие даасан үйлчилгээний нэгдэл
Таны үнэтэй туслах ширээ
24х7 дэмжлэгэ
Нарийн төвөгтэй байдал бага
Нарийн төвөгтэй системүүд
Энгийн уян хатан тохиргоо
Хамтын
хэрэглээний
домэйн Авъяасын менежментэд зориулагдсан
хариуцлагатай арваас бага нөөцтэй
хэдэн зуун домэйны мэргэжилтнүүд
Бие даасан шинж бага
Тогтвортой
объектоп
зориулагдан Хүмүүст зориулан загварчлагдсан
бүтээгдсэн
Хүний нөөц ба бизнест эрх мэдэл олгодог
Виджет болон тоог мөрддөг
Хүмүүсийг гол хөрөнгө болгодог
Хүний капиталыг зардал гэж үздэг
Тусгаарлагдсан байдал бага
Веб технологи дахь цонхтой хаалттай Веб 2.0 нийтийн сүлжээтэй нээлттэй
систем
интернет систем

14
ДҮГНЭЛТ
Авъяасын менежмент гэдэг нь стратеги болохоос цаасан дээр буулгасан
бодлогын баримт бичиг биш. Зарим байгууллагууд нэг цаасан дээр гарын үсэг зураад
дараа нь тэрийгээ мартдаг. Гэтэл байгууллагын амжилтанд хүргэх гол баталгаа нь
ажилчдын хүсэл эрмэлзлэл, тэмүүлэл байдаг. Байгууллага хамт олон юунд хүрэхээр
хүсч тэмүүлж байна вэ гэдэг хамгийн чухал. Гэхдээ баримтлах хоѐр дүрэм бий.
Нэгдүгээрт аливаад бэлтгэлтэй, тэсвэртэй байх чадвар. Эртний грекийн агуу
гүн ухаантан Епиктетус нэгэн удаа хэлэхдээ: Танд юу тохиолдох нь чухал биш. Юу
ч тохиолдож болно. Харин тухайн тохиолдолд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байна вэ
гэдэг чухал. Энэ үг байгууллагын ажилтанд мөн адил хамаатай. Байгууллагад юу ч
тохиолдож болно. Гагцхүү хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээс амжилт, уналтын алин
болох шалтгаална. Байгууллага мэдээж угтан ирж байгаа асуудлыг шийдвэрлэж
чадахгүй байж болно. Харин шилдэг ажилчдын шийдлээр тэсвэртэй байж тэсч үлдэх
гэдэг бас нэг чухал чадвар. Мөн авъяаслаг ажилтанд тодорхой, шийдэмгий байдал маш
чухал. Энэхүү тодорхой шийдмэг алхмыг ямар ажилтан хийж чаддаг вэ? Мэдээж
мэдлэг, ур чадвар. Мэдлэг ур чадвартай байснаар тухайн ажилтан өөртөө итгэлтэй, байж
тодорхой шийдмэг алхмуудыг цаг алдалгүй хийх чадвартай байна.
Хоѐрдугаарт Авъяаслаг ажилтны бас нэг чухал чадвар бол хуучин хэв маягаа
зоригтой өөрчилж чадах чадвар юм. Нэрт эдийн засагч Кейнс энэ чадварын талаар
тодорхойлж хэлсэн байдаг. Тэрээр шинэ санаа, арга барилыг хэрэгжүүлэх нь хэцүү
ажил биш, харин сэтгэлгээний хоцрогдлоо арилгах, дүгнэн бодох хуучин арга
барилаасаа татгалзана гэдэг бол хамгийн хэцүү ажил байдаг гэсэн байдаг.
Байгууллагын ажилтан бүр ямар нэг шинэ үзэл бодолтой болж болно гэхдээ хуучин үзэл
бодлоосоо салж чадна гэдэг нь сорилт, хүндрэл юм. Бид зарим үед өнгөрсөн үедээ хэт
их баригдаж, тэрнийхээ золиос нь болдог тал байдаг. Ерөнхийдөө аливааг шинээр
сэтгэх, шинэ зүйлийг олж харах нь чухал гэдгийг хэлмээр байна. Мөн аливаад
бэлтгэлтэй хариу үйлдэлтэй байх нь чухал.

15
НОМЗҮЙ
Авъяасын менежментийн 2010 оны суурь ойлголт: http://www.accenture.com/
Талео ур чадварын стратеги төлөвлөлт: http://www.taleo.com/
Азын хөгжилийн банк 2010 оны 2 сарын эмхэтгэл : http://www.adb.org
Америкийн менежментийн холбоо: http://www.amanet.org
Монголын статистикийн эмхэтгэл 2010 он

Товчилсон үгс
SaaS (Software-as-a-service)
ERP (Enterprise Resource Planning)
CEO (Chief Executive Officer)
PDCA (Plan Do Control Action)
HR – Human resource
HRM – Human resource management

16

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэхүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэEnhbold Undarmaa
 
эрдэм шинжилгээний хурал манлайлал г.өлзийбуян, ж.өлзийбуян
эрдэм  шинжилгээний хурал манлайлал г.өлзийбуян, ж.өлзийбуянэрдэм  шинжилгээний хурал манлайлал г.өлзийбуян, ж.өлзийбуян
эрдэм шинжилгээний хурал манлайлал г.өлзийбуян, ж.өлзийбуянolziibuyn
 
хүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежментхүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежментUsukhuu Galaa
 
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдалхүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдалOgnoon Ochiroo
 
сайн багшийн шинж
сайн багшийн шинжсайн багшийн шинж
сайн багшийн шинжLuvsandorj Tsogdov
 
Байгууллагын хөгжил
Байгууллагын хөгжилБайгууллагын хөгжил
Байгууллагын хөгжилErdenezul Purevnanzad
 
М.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлага
М.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлагаМ.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлага
М.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлагаbatnasanb
 
Э.Ганзориг Э.Өнөрцэцэг - БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ШИНЭЧЛЭХ ЗАРИМ АРГА ЗАМ
Э.Ганзориг Э.Өнөрцэцэг - БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ШИНЭЧЛЭХ ЗАРИМ АРГА ЗАМЭ.Ганзориг Э.Өнөрцэцэг - БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ШИНЭЧЛЭХ ЗАРИМ АРГА ЗАМ
Э.Ганзориг Э.Өнөрцэцэг - БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ШИНЭЧЛЭХ ЗАРИМ АРГА ЗАМbatnasanb
 
Г.Баярчимэг - Идэвхжүүлэлтийн талаарх онолын зарим асуудлууд
Г.Баярчимэг - Идэвхжүүлэлтийн талаарх онолын зарим асуудлуудГ.Баярчимэг - Идэвхжүүлэлтийн талаарх онолын зарим асуудлууд
Г.Баярчимэг - Идэвхжүүлэлтийн талаарх онолын зарим асуудлуудbatnasanb
 
Талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх 5 алхам
Талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх 5 алхамТалуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх 5 алхам
Талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх 5 алхамErdenebolor Baast
 
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргууд
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргуудхарилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргууд
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргуудazora14
 
Өлзийбуян /Борлуулалтын төлөөлөгчийн ур чадварын матриц/
Өлзийбуян /Борлуулалтын төлөөлөгчийн ур чадварын матриц/Өлзийбуян /Борлуулалтын төлөөлөгчийн ур чадварын матриц/
Өлзийбуян /Борлуулалтын төлөөлөгчийн ур чадварын матриц/Ulzii ganbat
 
үнэт зүйл, хандлага ба ажлын ханамж
үнэт зүйл, хандлага ба ажлын ханамжүнэт зүйл, хандлага ба ажлын ханамж
үнэт зүйл, хандлага ба ажлын ханамжTserendulam Gan-Erdene
 

Was ist angesagt? (20)

Types of strategies
Types of strategiesTypes of strategies
Types of strategies
 
сургалт ба хөгжил
сургалт ба хөгжилсургалт ба хөгжил
сургалт ба хөгжил
 
Lecture №13
Lecture №13Lecture №13
Lecture №13
 
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэхүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
хүний нөөцийн бүрдүүлэлт гэж юу вэ
 
эрдэм шинжилгээний хурал манлайлал г.өлзийбуян, ж.өлзийбуян
эрдэм  шинжилгээний хурал манлайлал г.өлзийбуян, ж.өлзийбуянэрдэм  шинжилгээний хурал манлайлал г.өлзийбуян, ж.өлзийбуян
эрдэм шинжилгээний хурал манлайлал г.өлзийбуян, ж.өлзийбуян
 
хүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежментхүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежмент
 
Lecture №7
Lecture №7Lecture №7
Lecture №7
 
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдалхүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
 
strategic management 1
strategic management 1strategic management 1
strategic management 1
 
Манлайлал
МанлайлалМанлайлал
Манлайлал
 
сайн багшийн шинж
сайн багшийн шинжсайн багшийн шинж
сайн багшийн шинж
 
Байгууллагын хөгжил
Байгууллагын хөгжилБайгууллагын хөгжил
Байгууллагын хөгжил
 
М.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлага
М.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлагаМ.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлага
М.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлага
 
Э.Ганзориг Э.Өнөрцэцэг - БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ШИНЭЧЛЭХ ЗАРИМ АРГА ЗАМ
Э.Ганзориг Э.Өнөрцэцэг - БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ШИНЭЧЛЭХ ЗАРИМ АРГА ЗАМЭ.Ганзориг Э.Өнөрцэцэг - БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ШИНЭЧЛЭХ ЗАРИМ АРГА ЗАМ
Э.Ганзориг Э.Өнөрцэцэг - БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ШИНЭЧЛЭХ ЗАРИМ АРГА ЗАМ
 
Г.Баярчимэг - Идэвхжүүлэлтийн талаарх онолын зарим асуудлууд
Г.Баярчимэг - Идэвхжүүлэлтийн талаарх онолын зарим асуудлуудГ.Баярчимэг - Идэвхжүүлэлтийн талаарх онолын зарим асуудлууд
Г.Баярчимэг - Идэвхжүүлэлтийн талаарх онолын зарим асуудлууд
 
Талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх 5 алхам
Талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх 5 алхамТалуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх 5 алхам
Талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх 5 алхам
 
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргууд
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргуудхарилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргууд
харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх аргууд
 
Өлзийбуян /Борлуулалтын төлөөлөгчийн ур чадварын матриц/
Өлзийбуян /Борлуулалтын төлөөлөгчийн ур чадварын матриц/Өлзийбуян /Борлуулалтын төлөөлөгчийн ур чадварын матриц/
Өлзийбуян /Борлуулалтын төлөөлөгчийн ур чадварын матриц/
 
PTON402-Хичээл-1
PTON402-Хичээл-1PTON402-Хичээл-1
PTON402-Хичээл-1
 
үнэт зүйл, хандлага ба ажлын ханамж
үнэт зүйл, хандлага ба ажлын ханамжүнэт зүйл, хандлага ба ажлын ханамж
үнэт зүйл, хандлага ба ажлын ханамж
 

Ähnlich wie Г. Билгүүн Д.Яруу Н.Нямцэцэг - АВЪЯАСЫН МЕНЕЖМЕНТ АШИГЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ НЬ

Питер Дракер: Менежментийг системчлэн харвал
Питер Дракер: Менежментийг системчлэн харвалПитер Дракер: Менежментийг системчлэн харвал
Питер Дракер: Менежментийг системчлэн харвалОюуны чадварын-IQ төв
 
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...erdmiinshuvuu
 
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...erdmiinshuvuu
 
Г.Одгэрэл, Ц.Должинжав - БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛ БА МЕНЕЖМЕНТИЙН СУРГАГЧ
Г.Одгэрэл, Ц.Должинжав - БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛ БА МЕНЕЖМЕНТИЙН СУРГАГЧ Г.Одгэрэл, Ц.Должинжав - БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛ БА МЕНЕЖМЕНТИЙН СУРГАГЧ
Г.Одгэрэл, Ц.Должинжав - БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛ БА МЕНЕЖМЕНТИЙН СУРГАГЧ batnasanb
 
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Adilbishiin Gelegjamts
 
Г.Нямхүү - Чанарын дугуйлангийн аргыг ашиглаж байгууллагын бүтээмжийг дээшлү...
Г.Нямхүү - Чанарын дугуйлангийн аргыг ашиглаж  байгууллагын бүтээмжийг дээшлү...Г.Нямхүү - Чанарын дугуйлангийн аргыг ашиглаж  байгууллагын бүтээмжийг дээшлү...
Г.Нямхүү - Чанарын дугуйлангийн аргыг ашиглаж байгууллагын бүтээмжийг дээшлү...batnasanb
 
Г. Билгүүн Д.Яруу - БАЙГУУЛЛАГЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЛ...
Г. Билгүүн Д.Яруу - БАЙГУУЛЛАГЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЛ...Г. Билгүүн Д.Яруу - БАЙГУУЛЛАГЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЛ...
Г. Билгүүн Д.Яруу - БАЙГУУЛЛАГЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЛ...batnasanb
 
С.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ
С.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬС.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ
С.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬbatnasanb
 
Г. Өлзийбуян - Компетенсэд тулгуурласан хүний нөөцийн удирдлага
Г. Өлзийбуян - Компетенсэд тулгуурласан хүний нөөцийн удирдлагаГ. Өлзийбуян - Компетенсэд тулгуурласан хүний нөөцийн удирдлага
Г. Өлзийбуян - Компетенсэд тулгуурласан хүний нөөцийн удирдлагаbatnasanb
 
merit_hr_ppt_18283-mon-fwrncc-290319_mn.kp.pdf
merit_hr_ppt_18283-mon-fwrncc-290319_mn.kp.pdfmerit_hr_ppt_18283-mon-fwrncc-290319_mn.kp.pdf
merit_hr_ppt_18283-mon-fwrncc-290319_mn.kp.pdfCreativeBrainInstitu
 
Лекц №7 Бизнес төслийн судалгаан дахь хүний нөөцийн менежментийн хэрэглээ
Лекц №7 Бизнес төслийн судалгаан дахь хүний нөөцийн менежментийн хэрэглээЛекц №7 Бизнес төслийн судалгаан дахь хүний нөөцийн менежментийн хэрэглээ
Лекц №7 Бизнес төслийн судалгаан дахь хүний нөөцийн менежментийн хэрэглээХотгойд Шанж Болдбаатар Ууганбаяр
 
С. Дэлгэрмаа - АЖИЛЛАГЧИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ОРЧИН БА НӨХЦЛИЙН ШИНЖИЛГЭЭ
С. Дэлгэрмаа - АЖИЛЛАГЧИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ОРЧИН БА НӨХЦЛИЙН ШИНЖИЛГЭЭС. Дэлгэрмаа - АЖИЛЛАГЧИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ОРЧИН БА НӨХЦЛИЙН ШИНЖИЛГЭЭ
С. Дэлгэрмаа - АЖИЛЛАГЧИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ОРЧИН БА НӨХЦЛИЙН ШИНЖИЛГЭЭbatnasanb
 

Ähnlich wie Г. Билгүүн Д.Яруу Н.Нямцэцэг - АВЪЯАСЫН МЕНЕЖМЕНТ АШИГЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ НЬ (20)

PTON402-Хичээл-3
PTON402-Хичээл-3PTON402-Хичээл-3
PTON402-Хичээл-3
 
Human resource management
Human resource managementHuman resource management
Human resource management
 
Питер Дракер: Менежментийг системчлэн харвал
Питер Дракер: Менежментийг системчлэн харвалПитер Дракер: Менежментийг системчлэн харвал
Питер Дракер: Менежментийг системчлэн харвал
 
HRON110- Хичээл 15
HRON110- Хичээл 15HRON110- Хичээл 15
HRON110- Хичээл 15
 
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
 
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
Д.Бидэрян, Э.Болор, Б.Уянга, Х.Чанцалдулам-Байгууллагын хөгжил ба ажлын гүйцэ...
 
HRON110- Хичээл 13
HRON110- Хичээл 13HRON110- Хичээл 13
HRON110- Хичээл 13
 
Г.Одгэрэл, Ц.Должинжав - БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛ БА МЕНЕЖМЕНТИЙН СУРГАГЧ
Г.Одгэрэл, Ц.Должинжав - БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛ БА МЕНЕЖМЕНТИЙН СУРГАГЧ Г.Одгэрэл, Ц.Должинжав - БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛ БА МЕНЕЖМЕНТИЙН СУРГАГЧ
Г.Одгэрэл, Ц.Должинжав - БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛ БА МЕНЕЖМЕНТИЙН СУРГАГЧ
 
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
 
Г.Нямхүү - Чанарын дугуйлангийн аргыг ашиглаж байгууллагын бүтээмжийг дээшлү...
Г.Нямхүү - Чанарын дугуйлангийн аргыг ашиглаж  байгууллагын бүтээмжийг дээшлү...Г.Нямхүү - Чанарын дугуйлангийн аргыг ашиглаж  байгууллагын бүтээмжийг дээшлү...
Г.Нямхүү - Чанарын дугуйлангийн аргыг ашиглаж байгууллагын бүтээмжийг дээшлү...
 
Г. Билгүүн Д.Яруу - БАЙГУУЛЛАГЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЛ...
Г. Билгүүн Д.Яруу - БАЙГУУЛЛАГЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЛ...Г. Билгүүн Д.Яруу - БАЙГУУЛЛАГЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЛ...
Г. Билгүүн Д.Яруу - БАЙГУУЛЛАГЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЛ...
 
HRON110
HRON110HRON110
HRON110
 
С.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ
С.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬС.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ
С.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ
 
Management1
Management1Management1
Management1
 
Г. Өлзийбуян - Компетенсэд тулгуурласан хүний нөөцийн удирдлага
Г. Өлзийбуян - Компетенсэд тулгуурласан хүний нөөцийн удирдлагаГ. Өлзийбуян - Компетенсэд тулгуурласан хүний нөөцийн удирдлага
Г. Өлзийбуян - Компетенсэд тулгуурласан хүний нөөцийн удирдлага
 
РМОN341-Хичээл 4
РМОN341-Хичээл 4РМОN341-Хичээл 4
РМОN341-Хичээл 4
 
merit_hr_ppt_18283-mon-fwrncc-290319_mn.kp.pdf
merit_hr_ppt_18283-mon-fwrncc-290319_mn.kp.pdfmerit_hr_ppt_18283-mon-fwrncc-290319_mn.kp.pdf
merit_hr_ppt_18283-mon-fwrncc-290319_mn.kp.pdf
 
Лекц №7 Бизнес төслийн судалгаан дахь хүний нөөцийн менежментийн хэрэглээ
Лекц №7 Бизнес төслийн судалгаан дахь хүний нөөцийн менежментийн хэрэглээЛекц №7 Бизнес төслийн судалгаан дахь хүний нөөцийн менежментийн хэрэглээ
Лекц №7 Бизнес төслийн судалгаан дахь хүний нөөцийн менежментийн хэрэглээ
 
Comunnication and motivation
Comunnication and motivationComunnication and motivation
Comunnication and motivation
 
С. Дэлгэрмаа - АЖИЛЛАГЧИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ОРЧИН БА НӨХЦЛИЙН ШИНЖИЛГЭЭ
С. Дэлгэрмаа - АЖИЛЛАГЧИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ОРЧИН БА НӨХЦЛИЙН ШИНЖИЛГЭЭС. Дэлгэрмаа - АЖИЛЛАГЧИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ОРЧИН БА НӨХЦЛИЙН ШИНЖИЛГЭЭ
С. Дэлгэрмаа - АЖИЛЛАГЧИД ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ОРЧИН БА НӨХЦЛИЙН ШИНЖИЛГЭЭ
 

Mehr von batnasanb

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentationbatnasanb
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalbatnasanb
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Brosbatnasanb
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asiabatnasanb
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Marketbatnasanb
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2batnasanb
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Televisionbatnasanb
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rightsbatnasanb
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industrybatnasanb
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologiesbatnasanb
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital erabatnasanb
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтbatnasanb
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдbatnasanb
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаbatnasanb
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...batnasanb
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭbatnasanb
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...batnasanb
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...batnasanb
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...batnasanb
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛbatnasanb
 

Mehr von batnasanb (20)

Red arrow international company presentation
Red arrow international company presentationRed arrow international company presentation
Red arrow international company presentation
 
Mtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr finalMtvf panel on piracy and copyright mr final
Mtvf panel on piracy and copyright mr final
 
Bei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner BrosBei Bei Fan - Warner Bros
Bei Bei Fan - Warner Bros
 
Saskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol AsiaSaskia van Lier - Endemol Asia
Saskia van Lier - Endemol Asia
 
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian MarketJargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market
 
Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2Final overview img mongolia v2
Final overview img mongolia v2
 
Dai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures TelevisionDai Huang - Sony Pictures Television
Dai Huang - Sony Pictures Television
 
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property RightsDelgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights
 
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television IndustryKhishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry
 
David Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry TechnologiesDavid Kao - Television Industry Technologies
David Kao - Television Industry Technologies
 
Peter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital eraPeter Markey - Building success in the digital era
Peter Markey - Building success in the digital era
 
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтБ.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
 
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилдЦ.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд
 
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлагаА.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага
 
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ...
 
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭБ.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
 
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло...
 
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн  салбарт ...
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ...
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
 

Г. Билгүүн Д.Яруу Н.Нямцэцэг - АВЪЯАСЫН МЕНЕЖМЕНТ АШИГЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ НЬ

  • 1. АВЪЯАСЫН МЕНЕЖМЕНТ АШИГЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ НЬ 2012 Гүйцэтгэсэн: А.Наранбаатар ШУТИС – КТМС – Мэдээллийн Системийн Менежмент 3-р курс Г. Билгүүн Шутис – КТМС – Мэдээллийн Системийн Менежмент 3-р курс Д.Яруу ШУТИС – КТМС – Санхүү Менежмент 4-р курс Н.Нямцэцэг Шутис – КТМС – Мэдээллийн Системийн Менежмент 3-р курс
  • 2. АВЪЯАСЫН МЕНЕЖМЕНТ АШИГЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ НЬ /Илтгэлийн хураангуй/ “Авъяасын менежмент ашиглан хүний нөөцийн менежментийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх нь” сэдэвт илтгэлийн хүрээнд байгууллагын хүний нөөцийн бүтээмжийн үзүүлэлтэнд нөлөөлөх хүчин зүйлсийг сайжруулах нөлөө бүхий Авъяасын менежентийн арга барилыг сонгон авсан. Илтгэлийн хүрээнд байгууллагын хүний нөөцийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлж тэдгээр асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх арга замыг гарган ирсэн. Бидний судалгааны үр дүнд өнөө үед хүний нөөцийн удирдлагын хөгжилд илүү анхаарах, төвлөрөх, хүний нөөцийн хөгжлийг шинэ шатанд гаргах шаардлагатай байгаа бөгөөд ялангуяа байгууллагын хөгжлийн хөтөлбөрийг хүний нөөцийн удирдлагын хөгжил, хүнээ хөгжүүлэх сургах хөтөлбөртэй уялдуулан боловсруулах нь нэн тэргүүний асуудал болж байгаа юм. Энэхүү асуудлыг шийдвэрлэх нэгэн гарц нь Авъяасын менежмент юм. Авъяасын менежментийг онолын хүрээнд болон харьцуулсан судалгааны хүрээнд гарган ирсэн. Авъяасын менежментийг хүний нөөцтэй, авъяасын менежментийг ERP системтэй харьцуулсан судалгаануудыг хийсэн. Түлхүүр үг: Авъяасын менежментийн программ хангамж, Авъяасын менежмент, Хүний нөөц, Ажиллах хүчний инноюаци, Авъяасын менежментийн стратеги, Стратеги, Шийдэл, Нөөц 2
  • 3. ОРШИЛ Хөгжиж буй орнуудын хувьд ажиллах хүчний менежмент хамгийн чухал асуудлуудын нэг болж байна. Эдийн засгийн хурдацтай хөгжил нь улс орны ажилгүйдлийг бууруулж байгаа хэдий ч ажлын байранд тавигдах шаардлагыг улам өндөр болгож өгч байна. Монгол орны хувьд 15 наснаас дээш хүн ам 1.9 сая үүнээс Ажиллах хүч 1.06 сая байдаг. Одоогоор 900 000 хүн ажилтай, 160 000 хүн ажилгүй. Эдийн засгийн идэвхигүй 830 000 үүнээс 200 000 хүн тэтгэвэрт 300 000 хүн сургуульд сурдаг бол 60 000 хүн хөдөлмөр эрхлэх чадваргүй. Эдийн засгийн идэвхигүй хүн ам гэх 830 000 хүнээс 124 000 нь ажил эрхлэх сонирхолгүй, нийт ажилгүйчүүдийн тоо 400 000 гаран байна. Манай орны уул уурхайн салбарт ажиллаж буй Оюу-толгой компани авъяасын менежментийг нэвтрүүлэх тал дээр ажиллаж байгаа бөгөөд бусад салбарт загвар сургалтууд одоогоор хийгдэж байна. Бид илтгэлдээ авъяасын менежментийн үндсэн ойлголт түүнийг өндөр түвшинд загварчилан ашиглаж буй системийн талаар харьцуулсан судалгаагаар орууллаа. Үүнийг гүнзгийрүүлэн судалснаар ажиллах хүчний хомс байдал ажилтан сонгон шалгаруулж авах асуудалд бодит хувиар өөрчлөлт орж болохыг харуулахыг зорьж байна. 3
  • 4. АВЪЯАСЫН МЕНЕЖМЕНТ АШИГЛАН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ Хүний нөөцийн менежмент Хүний нөөцийн менежментийн чиг хандлага, байгууллага дахь чиг үүрэг Байгууллагын амжилт нь тэнд ажиллаж буй хүмүүсийн мэдлэг, авьяас чадвар, хөгжил болон суурьшил зэргээс голлон шалтгаалдаг. Тиймээс ч зарим судлаачид “тухайн компанийг түүний ажилчдаар дүгнэдэг” гэж үздэг. Хүний нөөцийн бодлогоо шинжлэх ухааны арга аргачлалд түшиглэн боловсруулж хэрэгжүүлэх нь байгууллагын оршин тогтнох үндэс болдог. Олон оронд хийгдсэн судалгаануудын үр дүнгээс үзэхэд байгууллагын бүтээмж нь дараах 3 хүчин зүйлээс хамаардаг болохыг тогтоосон байна. Үүнд: Ажлын тааламжтай орчин бүрдүүлэх Байгууллагын стратегийг оновчтой тодорхойлох Хүний нөөцийн чадварыг бүрэн дүүрэн хөгжүүлэх ашиглах Байгууллага болон удирдлага гэж юу вэ? Байгууллага гэдэг нь өмнөө тавьсан тодорхой зорилгод хүрэхийн тулд үйл ажиллагаагаа ухамсартайгаар зохицуулж байгаа бүлэг хүмүүс байдаг. Байгууллагад хэд хэдэн нийтлэг шинж байдаг: 2 болон түүнээс дэш гишүүдийн нэгдэл Бүх гишүүдэд хамаарах нийтлэг зорилго байх ѐстой Уг нийтлэг зорилго нь бүх гишүүдэд ухамсарлагдсан байх Мөн тодорхой нөөцийг ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгодог үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл тухайн байгууллагын зорилгод хүрэхийн тулд удирдлага юу хийдэг вэ? Аливаа менежерүүд байгууллагад удирдлага хэрэгжүүлэхийн тулд үйлдэл, үйл ажиллагаагаа юуны түрүүнд төлөвлөх, төлөвлөсөн үйл ажиллагаагаа зохион байгуулалтанд оруулж хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих болон хэрэгжилтийн явцад оролцож, хэрэгжүүлэгчдийн ажлын гүйцэтгэлд нөлөөлөх урамшууллыг хэрэглэх ѐстой байдаг байна. Үүний мөн PDCA загвар гэж нэрлэдэг /P-Plan,D-Do,C-Control,A-Action / Байгууллага дах удирдлагын чиг үүргийг шугаман болон чиг үүргийн гэсэн хоѐр үндсэн хэсэгт ангилан авч үздэг. Байгууллаг бүрт өөр өөрийн гэсэн гол үйлдвэрлэлийн процесс байдаг. Уг процессийн дагуу явагдах буюу үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн удирдлагын тогтолцоог шугаман удирдлага буюу Line management гэнэ. 4
  • 5. Харин санхүү, хүний нөөц болон маркетенгийн зэрэг менежерүүд өөр өөрийн мэргэжсэн чиглэлээр дээрх шугаман удирдлагыг дэмжин туслах чиглэлээр ажилладаг. Энэ чиг үүргийг функциональ гэдэг. Хүний нөөцийн менежмент Байгууллагын өнөөгийн дүр төрхөөс ирээдүйн төрхөд хүрэх өөрчлөлт, хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь хүний нөөцийн хөгжилтэй салшгүй холбоотой байдаг. Байгууллагын зорилгод хүрэхийн тулд байгууллага дахь хүний нөөц, хүчин зүйлийг үр ашиг, үр дүнтэй ашиглах, зохицуулах үйл ажиллагаа, тогтолцоог хүний нөөцийн менежмент гэнэ. Өөрөөр хэлбэл хүний хүчин зүйлийг оновчтой удирдах үйл ажиллагааг хэлдэг. Хүний нөөц гэдэг нь байгууллага дах хувь хүмүүсийн туршлага, ур чадвар, мэдлэг, харилцаа авъяас, хувийн шинж чанар, эрсдэл хүлээх чадвар, хүсэл тэмүүлэл зэргийг багтаасан ойлголт юм. Хүний нөөцийн менежмент нь: Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх Хөдөлмөрийн амьдралын чанарыг сайжруулах Хөдөлмөрийн үйл ажиллагаа нь хуульд нийцэж байгаа талаар баталгаа гаргах гэсэн гурван зорилтыг дэвшүүлэн тавьдаг. Хүний нөөцийн менежмент гэсэн нэр томъѐог өнөөдөр хүмүүс боловсон хүчний удирдалаг гэсэн нэр томъѐотой хольж хутгаж, нэг зүйлийн хоѐр өөр нэршил мэтээр ойлгож, хэрэглэх явдаг түгээмэл байдаг. Боловсон хүчний удирдлагын тогтолцоонд хүнийг зардал гэж үздэг бөгөөд байгууллага үр ашигтай ажиллахын тулд хүний хүчин зүйлийн зардлыг хэрхэн бууруулах вэ? Үүний тулд хүний хөдөлмөрийг хэрхэн оновчтой зохион байгуулах вэ? гэсэн асуудлаг чухалчилдаг байсан. Харин өнөөдрийн удирдлагын шинжлэх ухаанд хүнийг зардал гэхээсээ илүүтэйгээр үр нөлөө бүхий нөөц гэж үзэх болсон байна. Энэ талаас нь харвал хүн нь байгууллагын маш чухал бөгөөд маш өвөрмөц нөөц болж таарч байгаа юм. Хүний нөөцийн менежмент ба боловсон хүчний удирдлагын ялгаа Хүний нөөцийн менежмент Боловсон хүчний удирдлага Хүний нөөц бол зардал Хүний нөөц бол нөөц Зорилго -Ойрын зорилтуудыг шийдвэрлэх Зорилго-Стратегийн бодлого Сургалт-Тохиолдлын шинжтэй Сургалт-Системтэй тасралтгүй Хяналт-Алдаа дутагдал гаргасан хүнийг Хяналт-Гаргасан алдааг хүлэн 5
  • 6. олж шийтгэл хүлээлгэх зөвшөөрүүлх, засаж залруулах Хүний нөөцийн менежментийн 5 үндсэн чиг үүрэг Байгууллагын хүний нөөцийн хэрэгцээг төвөвлөх Байгууллагыг хэрэгцээт ажиллах хүчээр хангах Ажлын гүйцэтгэлийг үнэлэх, цалин хөлс, шагнал урамшуулал Ажиллагсадыг хөгжүүлэх, ажлын байрны орчинг сайжруулах Үр дүнгийн ажлын харилцааг бий болгох ба дэмжих Хүний нөөцийн менежментэд тулгамдаж буй асуудал Хүний нөөцийн менежментийн үйл ажиллагааны зорилго нь ажиллагчдын хэрэгцээ шаардлагыг хангах, байгууллагын үр ашгийг дээшлүүлэх явдал байдаг. Хүний нөөцийн менежмент нь байгууллагын стратегитай шууд холбоотой учраас бүх түвшинд ажиллагсадыг байгууллагын стратеги, зорилго бодлогын дагуу шилж сонгох, дээшлүүлэх, урамшуулах, ашиглах, хөгжүүлэх, сургах, тогтвортой ажиллах боломжийг олгодог. Өнөө үед хүний нөөцийн удирдлагын хөгжилд илүү анхаарах, төвлөрөх, хүний нөөцийн хөгжлийг шинэ шатанд гаргах шаардлагатай байгаа бөгөөд ялангуяа байгууллагын хөгжлийн хөтөлбөрийг хүний нөөцийн удирдлагын хөгжил, хүнээ хөгжүүлэх сургах хөтөлбөртэй уялдуулан боловсруулах нь нэн тэргүүний асуудал болж байгаа юм. Байгууллагын үйл ажиллагааны эцсийн үр дүн хүмүүсээс шалтгаалдаг болохоор тэднийг зөв сонгож, хөдөлмөрийн нөөцөө бүрдүүлэх, хэрхэн бага тооны, чанартай хүний нөөцөөр их бүтээмжийг бий болгож, илүү их ашиг орлого олох нь асуудал байгаа бөгөөд энэ нь өөрийн гэсэн технологитой нарийн үйл явц юм. Асуудлыг шийдвэрлэх санал Байгууллагын амжилттай үйл ажиллагааны нэг чухал хүчийн зүйл нь хүний нөөцийн хөгжил юм. Иймд хүний нөөцийн хөгжилд хөрөнгө оруулалт хийх нь бусад нөөцөд хөрөнгө оруулалт хийснээс илүү үр ашигтай байдаг. Учир нь хүнийг хөгжүүлэх тусам чадвар нь жилээс жилд үнэ цэнэ нь өсч, боловсорч хөгжихийн хирэр сэтгэж, сэтгэхийнхээ хирээр бүтээдэг онцлогтойгоор бусад нөөцүүдээс давуу талтай байдаг. Агуу санааг агуу ажилчидтай баг л хэрэгжүүлж чаддаг. Тэгэхээр хэрхэн ажилчдынхаа авъяас чадварыг нээн хөгжүүлж, ажилчныхаа үнэ цэнийг улам нэмэгдүүлж, авъяас, ур чадвартай хүмүүсийг нэгтгэн, сонгож илүү бага тооны хүний нөөц, бага зардлаар илүү 6
  • 7. их бүтээмжтэй байж, ашиг орлогыг бий болгох вэ? Үүнд “Авъяасын менежмент” тусална. Авъяасын менежмент Өнөө үед байгууллагын авъяас чадварын үнэ цэнэ урьд өмнө үзэгдээгүй хэмжээнд үнэлэгдэх боллоо. Бидний хувьд авъяасын менежмент хэмээх ухагдахууныг өргөн утгаар нь, эдийн засаг онолын олон өнцгөөс харахыг хичээдэг. Урьд өмнө менежментийн шинжлэх ухаан гэхээр захиргааны менежмент, хяналт, мотиваци, зохион байгуулалтын талаар голчлон ярьдаг байсан. Харин өнөө цагт байгууллагын амжилтанд нөлөөлөх хүчин зүйлсэд ажилчдын ур чадварын менежмент, нэгдсэн авъяасын менежмент гэсэн ойлголтууд хүч түрэн орж ирж байна. Тиймээс ер нь авъяас буюу ур чадвар гэж юу болох талаар дараах байдлаар тодорхойлохыг хичээсэн. Аливаа байгууллага урт хугацааны амжилтанд хүрэхийн тулд зөвхөн нэг давуу тал бус, хүний нөөцийн боловсрол, мэдлэг, ур чадвар гэх зэрэг өөрийн бүх төрлийн бололцоог бүрэн дайчлах, зөв оновчтой зохицуулах чадварыг хэлнэ. Авъяасын менежмент нь зөвхөн ашиг төдий зүйл биш юм. Харин нийт ажилчдыг хэрхэн шилдэг байлгах вэ гэдэгт авъяасын менежментийн судлал гүнзгий холбоотой гэж ойлгож болно. Иймээс аливаа байгууллага өөрийн ажилчдаа авахдаа харьцангуй давуу талыг нь тодорхойлж сонголтоо хийх ѐстой. Ажилтан бүхэн бүх зүйлийг нэгэн зэрэг сайн хийнэ гэж байдаггүй. Тиймээс тухайн ажилтан аль тал дээрээ илүү чадвартай вэ гэдэг дээр сонголтоо хийх хэрэгтэй. Нөгөө талаас авъяасын менежмент бол өөрөө эцсийн зорилго биш зөвхөн хөгжил дэвшилд хүргэх замаа сонгох арга хэрэгсэл юм гэдэг нэгдсэн ойлголтонд хүрэх хэрэгтэй. Хүмүүсийн санаа бодол, хүлээлт өөрчлөгдөж байдаг. Урьд өмнө байгуллагын удирдлагууд ажилчдын тоо, дадлага туршлага, боловсрол гэсэн үзүүлэлтүүдийг онцлон сонирхдог байсан бол өнөөдөр дадлага туршлага, боловсрол биш ур чадварын хөгжил, авъяас чадварыг хүсдэг болсон байна. Хөгжингүй орнуудын компаниудад ажилчдын тоо хэмжээ тэдэн хувиар өслөө гэдэг үзүүлэлт хангалтгүй болж эхэлж байна. Байгууллага харин авъяас, чадвар, бүтээлч байдлыг ажилчдаасаа хүсдэг болсон. Францын иргэн Антон де Сайнт Эксуперугийн үгийг иш татмаар байна. Тэрээр “Бидний үүрэг зорилго бол ирээдүйг урьдчилж харах бус харин хүссэн ирээдүйгээ бүтээн бий болгох юм” хэмээн хэлсэн байдаг. Байгууллагын хүсч байгаа ирээдүйг бүтээн бий болгох эзэд нь хүний нөөц. Тухайн хүний нөөцийн авъяас чадвар ямар байхаас тухайн байгууллагын ирээдүй шалтгаална. Тэгэхээр авъяасын менежмент бол байгууллагын стратегийг тодорхойлох чухал ач холбогдолтой асуудал юм. Авъяасын менежмент гэж юу вэ? Авъяасын менежмент гэдэг нь ажилчдын ур чадварыг нээн хөгжүүлдэг байгууллагын зайлшгүй явуулах шаардлагатай үйл ажиллагаа юм. Байгууллагад олон 7
  • 8. тооны удирдлах ажилтнуудаар нөөц бүрдүүлэхээс илүү цөөн тооны чадварлаг ажилчдаар хүний нөөцөө бүрдүүлэх нь бүтээмж өндөртэй байна гэдэг үзэл баримтлал дээр суурилдаг. Авъяасын менежмент бол бизнесийн стратегийг гүйцэтгэхэд хэрэгцээтэй авъяасын нөөцийг бий болгох, тасралтгүйгээр хөгжүүлэх чадвар юм. Авъяас нь сайн гүйцэтгэлийг дагуулдаг. Сайн ажилчдаас бүрдсэн баг илүү бүтээмж гаргадагийг бид бүгд мэднэ. Байгууллагыг удирдахад онцгой бизнесийн гүйцэтгэл нь онцгой авъяаслаг хүний нөөцөөр хөтлөгдөн бий болдог. Хүмүүс бол ялгаа, авъяасын менежмент бол стратеги. Судалгаагаар авъяасын менежментийг стратегидаа ашигладаг байгууллага өрсөлдөгчөөсөө илүү давуу талтай, зах зээлд илүү өрсөлдөх чадвартай байдаг гэж батлагдсан. Фортуне сэтгүүлийн шилдэг 100 Жижиг дунд бизнес эрхэлдэг компаниудын жагсаалтанд багтсан компаниуд шинээр хүн элсүүлэхэд тэргүүлэгч компаниуд авъяасын менежментэд илүү хөрөнгө оруулалт хийдэг. Яагаад гэвэл амжилт нь байгууллагын ажиллах хүчний авъяас чадвараас шууд хамааралтай гэж тэд үздэг. Авъяасын менежментийн процесс: Чадварлаг ажилчдад зориулсан ахисан түвшний өрсөлдөөн Бэби бумеруудыг тэтгэвэрт гаргах Ажилтан ажилд авах босгыг доошлуулах Өндөр зардалтай халаа сэлгээг хүлээн зөвшөөрөх Амжилтын төлөвлөгөөг чухалчлах Яагаад авъяасын менежмент гэж? Ажлын хүчний зардал бол байгууллагын хамгийн том зардлуудын нэг байдаг. Байгууллагад ямар нэг ажилтны орон тоо гарахад удирдлага ямагт гаднаас хүн хайдаг. Яагаад гэвэл тэдэнд өөрсдийн ажилтнуудын мэдлэг, чадварын нэгдсэн мэдээллийн систем байдаггүй. Тухайн ажлыг гүйцэтгэх хүнийг гаднаас хайхаасаа илүү дотроосоо гаргах нь илүү үр дүнтэй. 8
  • 9. Хүний Нөөц vs. Авъяасын Менежмент Байгууллагыг хөдөлгөдөг хүмүүсийг та хэрхэн тодорхойлдог вэ? Та тэднийг “хүний нөөц” гэх үү эсвэл “авъяас” гэж дуудах уу? Олон компаниуд хүний “нөөц” гэсэн нэр томъѐонд гацчихаад байгаа. Мириам Вебстер 1961 онд “хүний нөөц” хэллэгийг гаргаж ирсэн боловч 1911 онд Фредерик Тэйлор шинжлэх ухааны менежментийн зарчмуудыг тодорхойлох ажил болон 1920иод оны Вестерн Электрик дэхь Элтон Маѐгийн бүтээмжийн судалгаанд “нөөц” болон “авъяас” гэсэн нэршилтийн хоорондын зөрчлүүд улам ихээр гарч ирж байсан юм. Энэхүү ялгааны ач холбогдлыг нэмэгдүүлэхгүй байхын аргагүй, ялангуяа нас бие гүйцсэн, хөгжиж буй эдийн засгуудын хоорон дахь мэдлэгийн ажилд ихэссээр байгаа юм. МакКинзигийн хэлсэнээр “... сүүлийн 30 жил мэдлэгтэй ажилчид Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн өсөлтийн 70 хувийг бүрдүүлсэн бөгөөд сүүлийн арван жилд шинээр бий болсон ажлын байрны 85 хувь нь мэдлэгийн цогц чадварыг шаардаж байгаа юм. (Economic Conditions Snapshot, 2010) 9
  • 10. Тоног төхөөрөмж vs. Хүн Одоог хүртэл зарим компаниуд өөрсдийн ажилчидаасаа илүү тоног төхөөрөмжийнхөө талаар сайн мэдлэгтэй байдаг. Ихэнхи компаниуд өөрсдийн тоног хэрэгслийн талаар юуг хэлж чадахыг бодоод үзээрэй: Худалдан авах үнэ Хадгалах үнэ Ашиглалтын шаардлага Ашиглалтын түүх Элэгдлийн жагсаалт Ажиллуулахад шаарлагатай лицензи Даатгал Дадлагажуулалтын шаардлага Байрлал мөн өмнөх байрлал Тооцоолж байгаа хөрөнгө оруулалтын өгөөж Ихэнхи компаниуд өөрсдийн ажилчдын талаар хангалттай сайн мэднэ гэж хэлж чадах болов уу? Та чадах уу? Дээрх тоног төхөөрөмжийн үзүүлэлт шиг энд хэдэн асуулт байна: Таны авъяас хэдэн төгрөгийн үнэ өртөгтэйг та мэдэх үү? Тэднийг тушаал ахиулахад дэмжих үнэ хэд вэ? Суралцах түүх? Ажлын түүх? Хөрөнгө оруулалтын өгөөж? Дадлагажуулалтын шаардлага? Сертификатууд? Бүх компаниуд эдгээр асуултанд хариулж чадна гэж бодохгүй байна. Эдгээр нь “Хүний нөөцийн 101” асуултуудын хамгийн энгийн нь. Өнөөдөр бидэнд хэрэгтэй байгаа зүйл бол хүмүүсийн талаар бид ярихдаа илүү чухал илүү гүнзгий үзүүлэлтүүдийг авч үзэх хэрэгтэй. Тоног төхөөрөмж зэрэг нь нөөц бол харин хүмүүс нь “авъяас” гэсэн ойлголттой илүү ойр юм. Энэ хоѐр ямар ялгаатай гэж? “Нөөц” -ийг чи хэрэглэж дуусгадаг бас хаядаг, “авъяас” нь хүмүүсийн мэдлэг, мэргэшсэн байдал мөн цэцэн ухааныг өөртөө багтаадаг бөгөөд эдгээр нь бусадтай харилцаснаар шинэчлэгдэж мөн сайжруулагдаж байдаг. “нөөц” нь компаний боловсон хүчинд хязгаарлагдмал ба төгсгөлөг тиймээс ч эдийн засгийн загварууд болон менежментийн зарчмуудад суурьлагдсан байдаг, “авъяас” нь үйлчлүүлэгч, түншүүд, бүр олон нийтийг өөртөө багтаах боломжтой бөгөөд тиймээс ч элбэг байдаг эдийн засгийн болон менежментийн загварын нэг хэсэг юм. “нөөц”-ийг зөвхөн компаний эрх мэдэлтэй идэвхжүүлэлтийн хүчээр хөдөлгөхөөс нааш удирдлагын идэвхгүй хүлээн авагч байдаг, “авъяас” нь биеэ даан идэвхижиж, удирдлагын эх үүсвэрийг өөрсдөдөө татдад бөгөөд хэн нэгний удирдлагын нэмэлт хэсгээс илүү зарчимт оролцогчид юм. 10
  • 11. “нөөц” нь удирдагддаг бас зохицуулагддаг харин “авъяас” нь урам зориг өгдөг, итгэлтэй мөн эрх мэдэлтэй. “нөөц” –д “шилдэг хэрэглээнүүд” болон дүрэм журам бодлогыг заадаг, “авъяас” нь шинэ хэрэглээ болон шийдлүүдийг байгуулахын тулд өдөр тутмын ажилдаа суралцаж бас хамтран ажиллаж байдаг. “нөөц” нь оноосон ажил болон ажлын даалгавар, “авъяас” нь компаний зорилгыг биелүүлэлтийг дэмжихийн тулд онцгой чадвар, боломжийн дагуу өөрсдийн ажлын даалгаваруудыг тодорхойлоход тусладаг. “нөөц” нь иерархиудын дотор амьдардаг , “авъяас” нь багууд болон сүлжээн дотор амьдардаг. “нөөц” нь бүтээмж, үр ашиг болон зардлаар үнэлэгддэг, “авъяас” нь санаачлага, үр дагавар, урам зориг болон шинэчлэлээр үнэлэгддэг. “нөөц” нь нэг талт хөрөнгө оруулалт ба үнэгүйдэл, “авъяас” нь хоѐр талт хөрөнгө оруулал ба үнийн өсөлтийн буцаалт юм. Авъяасыг удирдах vs. Хүний Нөөц “Авъяас”-ыг удирдахын тулд та авъяасыг асуултаар нь мэдэж байх шаардлагатай. Ажлын нэр эсвэл түүний тайлбарыг мэдэх нь тийм ч чухал биш. Хэрвээ бид одоогийн мэдлэгийн эдийн засаг дахь өөрсдийн багийн бүтээмжийг хамгийн их байлгах юм бол бидэнд өөрсдийн тоног төхөөрөмжөөс илүү өөрийн хүмүүсийн талаарх илүү их мэдээлэл хэрэгтэй. Бид тэдний онцгой ур чадварууд, тэдний хүсэл эрмэлзэл, хамт олонтойгоо ямар харилцаа холбоотой байдаг, бүр манайд ажилд орохоос өмнөх тэдний ажлын түүх, тэдний хувь хүний шинж чанар болон сэтгэн бодох хэв маяг зэргийг мэдэх хэрэгтэй. Мөн бид энэ бүгд хэрхэн хамтдаа багтдагийг мэдэх шаардлагатай. Хэн хэнийг удирдах? Хэн чадварлаг өв залгамжлагч ба хэнд? Хэн аюултай ажил үүрэгт байх вэ? Холбогдох нэг төвшнийхөөсөө хэн хамгийн шилдэг гүйцэтгэгч вэ? Хэнийг бид идэвхитэйгээр нэмж элсүүлж байх вэ? Мөн түүнчлэн тэдний чадварыг дэмжихэд бидний хөндлөнгийн оролцоо хэрхэн сайжирч байгааг мэдэх явдал юм. Удаан хугацааны амжилтанд хамгийн их нөлөөлдөг ямар сургалт эсвэл хөгжлийн програм байдаг вэ? Ямар төрлийн элсэлтийн эх үүсвэр эсвэл чиг хандлага хамгийн үр өгөөжтэй вэ? Ямар менежер бусад багууддаа хамгийн их авъяасыг хувь нэмэр оруулж байна вэ? Товчхондоо, “Хүний нөөцийн 101” ээс цааш “авъяасын менежментрүү” бид цааш явах хэрэгтэй. 11
  • 12. Авъяасын менежментийн програм зохиодог томоохон компаниудын нэрс ADP Organization Metrics Bond Talent PageUpPeople Cezanne Peopleclick Authoria Cornerstone OnDemand Pilat Halogen Plateau Healthcare Source Saba HRsmart SAP iCIMS SilkRoad technology Insala StepStone Solutions Job Partners SuccessFactors Kenexa SumTotal Systems Lawson Taleo Meta 4 Technomedia NorthgateArinso TEDS NuView TowersWatson Oracle / EBS Ultimate Software Oracle / PeopleSoft Workda Авъяасын менежмент vs. ERP ERP буюу байгууллагын нөөцийн төлөвлөлт програм нь виджетийг хийх болон бин буюу шошийг тоолоход ашиглах зүгээр болохоос хүмүүст биш юм. Хүмүүст дунджаар 70 хувийг зарцуулдаг компаниудын CEO –ийн 72 хувь нь хамгийн чадварлаг авъяастайг нь олж хөлслөх нь тэдний хамгийн гол анхаарлаа хандуулдаг зүйл гэдэгтэй санал нэг байна. Хүмүүст шинэ төрлийн хэрэгслийн цогц хэрэгтэй харин ERP системүүд нь бодит эд юмсыг удирдахад зохиогдсон болохоос авъяасыг биш юм. Авъяасын менежмент нь үндсэндээ өөр. Энэ нь компаний бизнесийг илүү үр ашигтай болгох, менежерүүдийг илүү үр бүтээлтэйгээр жагсаах мөн ажилчдыг илүү татаж идэвхижүүлэх эрх олгодог. Та дотоод системээсээ илүү Фэйсбүүк эсвэл Твитерээс өөрийн ажилчдын мэдээллийг олж авч байгаа бол энэ нь маш том асуудал. Авъяасын менежмент нь шинээр элсүүлэх, 12
  • 13. гүйцэтгэлийн менежмент, хөгжүүлэлт мөн нөхөн олговроор таны ажиллах хүчний нэгдсэн ойлголтыг илгээдэг шинэ шийдэл юм. Нэмж хэлэхэд энэ нь Веб 2.0 технологиор ажилладаг учраас маш хурдан, нийтийн, хөдөлгөөнт бас нөхөрсөг бөгөөд тиймээс ч хүмүүс үүнийг хэрэглэхийг хүсдэг. Авъяасын менежмент vs.ERP Виджетүүдэд хийгдсэн системийн хүмүүст итгэх хэрэггүй. Төлөвлөгөөнөөс гажих, төсвөөс хэтрэх зэрэг ERP-ийн хэрэгжилтийн 70аас их хувь үл гүйцэгддэг. Та статистикийг худалдан авч чадахгүй. Saas буюу үйлчилгээ-шиг- програм хангамжийн технологитой авъяасын менежментийн амжилтыг батлаарай. ERP Авъяасын менежмент Илүү богино цага хугацаа Хэрэгжүүлэхэд хэдэн жил Хэрэгжүүлэхэд хэдэн долоо хоног Техник ба програм хангамж Ямарч техник програм хангамж үгүй Хэрэгжүүлэлт бүтэлгүйтэх эсвэл 100% ийн хэрэгжүүлэлтийн амжилт хойшлогдох Үнэлэхэд удаан хугацаа Үнэлэхэд хурдан Гол програм хангамжийн тусгайлсан Энгийн дараалалтай тохиргоо өөрчлөлт Илүү бага Үнэ Захиалгын үнэ Техник хангамжийн үнэ Дэд бүтцийн үнэ Мэдээллийн технологийн дэмжлэгийн үнэ Лицензийн үнэ Засварын үнэ Сайжруулалтын үнэ Илүү бага эрсдэл Эсрэг үйлчлэл Авч хэрэгжүүлэх Хууль бус үнэ Шудрага үнэ 13
  • 14. Лангууны програм Шуурхай хөрөнгө оруулалтын өгөөж Илүү бага Мэдээллийн Технологи Техник хангамж, өгөгдлийн сан, сүлжээ. Веб броузер болон интернет Таны серверүүд болон домэйн Нэгдсэн бүтэц зохион байгуулалт Програм хөгжүүлэгчдийг ажилд авах Бүгдэнд нь зориулагдсан нэг мөр код Үнэтэй нэгтгэх төслүүд Бие даасан үйлчилгээний нэгдэл Таны үнэтэй туслах ширээ 24х7 дэмжлэгэ Нарийн төвөгтэй байдал бага Нарийн төвөгтэй системүүд Энгийн уян хатан тохиргоо Хамтын хэрэглээний домэйн Авъяасын менежментэд зориулагдсан хариуцлагатай арваас бага нөөцтэй хэдэн зуун домэйны мэргэжилтнүүд Бие даасан шинж бага Тогтвортой объектоп зориулагдан Хүмүүст зориулан загварчлагдсан бүтээгдсэн Хүний нөөц ба бизнест эрх мэдэл олгодог Виджет болон тоог мөрддөг Хүмүүсийг гол хөрөнгө болгодог Хүний капиталыг зардал гэж үздэг Тусгаарлагдсан байдал бага Веб технологи дахь цонхтой хаалттай Веб 2.0 нийтийн сүлжээтэй нээлттэй систем интернет систем 14
  • 15. ДҮГНЭЛТ Авъяасын менежмент гэдэг нь стратеги болохоос цаасан дээр буулгасан бодлогын баримт бичиг биш. Зарим байгууллагууд нэг цаасан дээр гарын үсэг зураад дараа нь тэрийгээ мартдаг. Гэтэл байгууллагын амжилтанд хүргэх гол баталгаа нь ажилчдын хүсэл эрмэлзлэл, тэмүүлэл байдаг. Байгууллага хамт олон юунд хүрэхээр хүсч тэмүүлж байна вэ гэдэг хамгийн чухал. Гэхдээ баримтлах хоѐр дүрэм бий. Нэгдүгээрт аливаад бэлтгэлтэй, тэсвэртэй байх чадвар. Эртний грекийн агуу гүн ухаантан Епиктетус нэгэн удаа хэлэхдээ: Танд юу тохиолдох нь чухал биш. Юу ч тохиолдож болно. Харин тухайн тохиолдолд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байна вэ гэдэг чухал. Энэ үг байгууллагын ажилтанд мөн адил хамаатай. Байгууллагад юу ч тохиолдож болно. Гагцхүү хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээс амжилт, уналтын алин болох шалтгаална. Байгууллага мэдээж угтан ирж байгаа асуудлыг шийдвэрлэж чадахгүй байж болно. Харин шилдэг ажилчдын шийдлээр тэсвэртэй байж тэсч үлдэх гэдэг бас нэг чухал чадвар. Мөн авъяаслаг ажилтанд тодорхой, шийдэмгий байдал маш чухал. Энэхүү тодорхой шийдмэг алхмыг ямар ажилтан хийж чаддаг вэ? Мэдээж мэдлэг, ур чадвар. Мэдлэг ур чадвартай байснаар тухайн ажилтан өөртөө итгэлтэй, байж тодорхой шийдмэг алхмуудыг цаг алдалгүй хийх чадвартай байна. Хоѐрдугаарт Авъяаслаг ажилтны бас нэг чухал чадвар бол хуучин хэв маягаа зоригтой өөрчилж чадах чадвар юм. Нэрт эдийн засагч Кейнс энэ чадварын талаар тодорхойлж хэлсэн байдаг. Тэрээр шинэ санаа, арга барилыг хэрэгжүүлэх нь хэцүү ажил биш, харин сэтгэлгээний хоцрогдлоо арилгах, дүгнэн бодох хуучин арга барилаасаа татгалзана гэдэг бол хамгийн хэцүү ажил байдаг гэсэн байдаг. Байгууллагын ажилтан бүр ямар нэг шинэ үзэл бодолтой болж болно гэхдээ хуучин үзэл бодлоосоо салж чадна гэдэг нь сорилт, хүндрэл юм. Бид зарим үед өнгөрсөн үедээ хэт их баригдаж, тэрнийхээ золиос нь болдог тал байдаг. Ерөнхийдөө аливааг шинээр сэтгэх, шинэ зүйлийг олж харах нь чухал гэдгийг хэлмээр байна. Мөн аливаад бэлтгэлтэй хариу үйлдэлтэй байх нь чухал. 15
  • 16. НОМЗҮЙ Авъяасын менежментийн 2010 оны суурь ойлголт: http://www.accenture.com/ Талео ур чадварын стратеги төлөвлөлт: http://www.taleo.com/ Азын хөгжилийн банк 2010 оны 2 сарын эмхэтгэл : http://www.adb.org Америкийн менежментийн холбоо: http://www.amanet.org Монголын статистикийн эмхэтгэл 2010 он Товчилсон үгс SaaS (Software-as-a-service) ERP (Enterprise Resource Planning) CEO (Chief Executive Officer) PDCA (Plan Do Control Action) HR – Human resource HRM – Human resource management 16