SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 13
Монгол улсын санхүүгийн систем, төрийн санхүүгийн үүсэл хөгжил,ач
холбогдол

АТЭЗТ-ийн АТЭЗ 3а ангийн оюутан Ц.Алтангэрэл
Гарчиг

1. Оршил хэсэг
2. Санхүүгийн ангилал
3. Монгол улсын санхүүгийн
системийн үүсэл хөгжил
4. Санхүүгийн системийн
үндэс суурь бий болсон
буюу 1921-1930 он
5. Санхүүгийн системийн
хөгжлийн хоѐр дахь шат
1930-1940
6. Социализмын үеийн
санхүүгийн ситемийн
хөгжил 1940-1990
7. Зах зээлийн харилцаанд
шилжих үеийн
санхүүгийн систем
8. дүгнэлт
Оршил
Орчин үед санхүүгийн онол практикийн судалгааны ач холбогдол эрс өсч байна.
Учир нь санхүү төрийн зохицуулалтын гол хэрэгсэл болоод зогсохгүй зах
зээлийн зохицуулалтад онцгой ач холбогдолтой байна. төрийн санхүүгийн үүсэл
хөгжилийн талаар судалан мэдэхийг зорилоо.
Санхүүг:
1. Байгууллагын үйл ажиллагааны
чиглэлээс хамааруулан:
- Үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагын санхүү
-Худалдаа эрхэлдэг байгууллагын санхүү
-Үйлчилгээ эрхэлдэг байгууллагын санхүү
2.Өмчийн хэлбэрээс нь хамааруулан
- Төрийн өмчийн байгууллагын санхүү
-Төрийн өмчийн оролцоотой санхүү
-Хувийн өмчит байгууллагын санхүү
3. Санхүүгийн системийн бүрдүүлэгчийх
нь хувьд:
- Аж ахуйн нэгжийн /бизнесийн/ санхүү
- Банк болон банктай ижил төрлийн
үйлчилгээ эрхэлдэг байгууллагын санхүү
- Даатгалын байгууллагын санхүү
- Төрийн /улсын/ санхүү
4. Санхүүг ашиглагдаж байгаа талаас нь
хамаарч:
- Санхүүгийн үйлчилгээ
- Санхүүгийн удирдлага
Санхүүгийн үйлчилгээ гэдэгт санхүүгийн
бүтээгдэхүүн хэрэгсэлийг бий болгож
иргэд байгууллага , засгийн газарт хүргэх
үйл явцыг ойлгоно.
Санхүүгийн үйлчилгээ гэдэгт санхүүгийн
бүтээгдэхүүн хэрэгсэлийг бий болгож иргэд
байгууллага , засгийн газарт хүргэх үйл явцыг
ойлгоно. Үүнд:
• Банкны үйлчилгээ
• Даатгалын үйлчилгээ
• Үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ
• Үнэт цаастай холбоотой бүх төрлийн үйлчилгээ
• Лизингийн үйлчилгээ
• Факторингийн үйлчилгээ
• Санхүүгийн талар зөвлөгөө өгөх
гэх зэрэг үйлчилгээнүүд орно
Санхүүгийн удирдлага гэдэгт бүх төрлийн бикнесийн
болон бизнесийн бус байгуулллагуудын хөрөнгө мөн
түүний эх үүсвэрүүг удирдах удирдлагын иж бүрэн үйл
ажиллагаа, шийдвэр гаргах үйл явцыг ойлгоно.
Өөрөөр хэлбэл
Хөрөнгийн удирдах үйл ажиллагаа
Хөрөнгийн эх үүсвэрийн удирдах үйл ажиллагаа
Хөрөнгө болон түүний эх үүсвэрийн хоорондын
харьцааг зохистой байдлаар удирдах удирдлагын
цогцолбор үйл ажиллагаа байдаг.
Манай улсын санхүүгийн системийн үүсэл хөгжил
1921 онд Монгол оронд ялсан ардын хувьсгалын үр дүнд орчин үеийн санхүүгийн
системийн үр хөврөл үүсч хөгжих үндэс суурь нь бий болсон юм.Монгол улсад
санхүүгийн систем үүсч хөгжсөний 80 гаруй жилийн түүхийг цаг хугацааны болон
тухайн үеийн улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцтай уялдуулан 4 үе шатанд
хуваан авч үзэж болно.
Үүнд:
Санхүүгийн системийн үндэс суурь бий болсон буюу 1921-1930 он
Орчин үеийн аж үйлдвэрийн хөгжлийн эхэн үеийн санхүүгийн систем буюу 19301940 он
Социализмын үеийн санхүүгийн систем буюу 1930-1940 он
Зах зээлийн харилцаанд шилжих шилжилтийн үеийн санхүүгийн тогтолцоо 1990
оноос хойш
Санхүүгийн системийн үндэс суурь бий болсон буюу 1921-1930
он
Хувьсгал ялсны дараа ардын түр засгийн газраас авч хэрэгжүүлсэн
олон арга хэмжээний дотор тус улсад санхүүгийн системийг үүсгэж
хөгжүүлэхтэй холбоотой асуудлууд чухал байр эзэлж байжээ. Санхүү
төсвийн талаар энэ хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээний хамарсан
цар хүрээ , хүрсэн үр дүнд дүгнэлт хийж үзэхэд тус улсад санхүүгийн
системийн үндэс суурь бий болж хөгжсөн үйл явцыг дээрх байдлаар
ангилан авч үзэх үндэс байгаа юм. Ардын түр засгийн газрын
газар, Монгол ардын намын удирдлага 1921 оны 3-р сарын 24-нд
хамтран хуралдаж, хувьсгалын ялалтыг хангах, дотоод зах зээлээ
төвхнүүлэхтэй холбогдсон олон асуудал хэлэлцэж шийдвэрлэсний
дотор Цэргийн яам, Дотоод яам, сангийн яамыг байгуулахаар болсон
байна. Сангийн яаманд хоол хүнс худалдаа, гааль, бүртгэл, хяналтын
асуудлыг хариуцуулан холбогдох хэлтсүүдтэй байгуулж, улсын төсөв
зохиох, түүний гүцэтгэлийг хянах, улсын хэмжээнд санхүүгийн хяналт
шалгалтыг хэрэгжүүлэх, худалдаа бэлтгэл гаалийн үйл ажиллагааг
эрхлэх үүрэг хүлээлгэсэн байна.
Монгол улсад өөрийн үндэсний санхүүгийн системүүсч хөгжихөд тэр
үеийн ЗХУ-ын тусламж дэмжлэг яухал үүрэгтэй байжээ.. Анх сангийн
яамыг байгуулж 1921 оны сүүлчээр Зөвлөлт орос улсаас сургагч нар
урьж ирүүлэн Ардын засгийн газрын санхүүгийн бодлогыг
тодорхойлох, төсөв гааль албан татварын холбогдолтой хууль дүрмийн
төсөл боловсруулахаас эхлээд манай хүмүүсийг дагалдуулан зааж
сургах ажилд тэдний хүчийг ашиглаж байжээ. Ийнхүү шинээр бий
болсон санхүү банкны систем болон худалдааны салбарын шинэ
тогтолцоо нь хувьсгалын ололтыг бататгаж, улмаар төрөөс дотоод зах
зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих, үндэсний эдийн засгаа сэргээн
хөгжүүлэх чухал хөшүүрэг болсон байна.
Санхүүгийн системийн хөгжлийн хоѐр дахь шат 1930-1940
Санхүүгийн системийн хөгжлийн 2 дахь шат нь 1930-1940 оныг
хамарч байна. Монгол улс капиталист бус хөгжлийн замыг
сонгож, эдийн засгаас гадаадын капиталыг шахан гаргаж түүний
нөлөөллөөс ангижирч, гадаад худалдааны онц эрх тогтоож эдийн
засгийн
аюулгүй
байдлаа
хамгаалах,
хувийн
өмчийг
хязгаарлах, ЗХУ-ын тусламжид түшиглэн орчин үеийн аж
үйлдвэрийн үндсийг бий болгож, улсын өмчид тулгуурласан аж
ахуйн хэвшлийг дэмжих чиглэлийг баримталсан улс төр, эдийн
засгийн зөрчилтэй бодлогын хэрэгжилт нь тэр үеийн улсын
төсөв, татварын бодлогод тусгалаа олсон байдаг.
МАХН дахь зүүний жигүүрийнхэн Коментерний шууд нөлөөгөөр
хэт нэг талыг барьсан бодлого явуулж баян хоосны ялгааг арилгах
уриан дор сүм, хийдийн болон феодал, лам нарын мал хөрөнгийг
хураах, оросынхоос бусад гаднын пүүс, компанийн үйл ажиллагааг
зогсоох, хавтгайруулж хамтрал коммун байгуулах зэрэг арга
хэмжээ авсан нь улсын эдийн засгийн байдлыг нэн
доройтуулж, санхүүгийн хямралтай байдалд хүргэсэн байна. Сүм
хийд жасын хөрөнгийг хураах ,түшмэд тайж зэрэг хөрөнгө
чинээтэй нийгмийн тодорхой хэсгийг татварын бодлогоор хавчих
чиглэл баримталж байсан нь материаллаг баялгийн тодорхой
хэсгийг бүтээдэг аж ахуйг устгаж, улмаар санхүүгийн нэг чухал эх
үүсвэр үгүй болоход хүрсэн байна. Хамтрал Коммун
байгуулах,
“соѐлын
довтолгоон”
өрнүүлэх
зэрэг
цагаа
олоогүй, сайн бодож боловсруулаагүй бүхнийг хамарсан кампанит
ажлыг дан ганц төсвийн хөрөнгөөр санхүжүүлэх зорилго тавьсан
шнэ тутам бүрэлдэн тогтож байгаа санхүүгийн системийн ажлыг
цалгардуулж, төсвийн дарамтыг хямралт байдалд хүргэсэн байна.
Социализмын үеийн санхүүгийн ситемийн хөгжил 1940-1990
1940 онд хуралдсан МАХН-ын 10 дугаар Их хурлаас санхүүгийн талаар намын баримтлах
бодлогыг тодорхойлж, “Албан татварын хуулиудыг ардын аж ахуйн өсөлт, мал аж ахуйн
өсөлт, улсын бүх аж ахуйн өсөлтөд дөхмийг үзүүлж чадахаар зохиоход орших бөгөөд
цаашдаа улсын орлого зарлагын төсөв нь гагцхүү татвараас бус харин аж ахуйн бусад бусад
салаа
мөчрүүдийн
орлогоос
өсөх
болохыг
эрмэлзэнэ.
Мал аж ахуйн хөгжлийг урамшуулж, ардын аж ахуйн орлогыг дээшлүүлж чбдбх санхүүгийн
бодлого явуулах , зарлага ба ардын орлогыг нэмэгдүүлэх, аж ахуйн бусад салаа мөчрөөс өөр
орлого олох, санхүүгийн сахилга баттай болгох, улсын сан хөмрөгийг үрэгдүүлэгчид ба
шамшигдуулагчидтай эрсээр тэмцэх, санхүүгийн ажилчдыг бэлтгэх тоо, чанарыг дээшлүүлэх
явдал мөн гэж заажээ. Мөн засгийн газраас Зөвлөлтйн улаан армид туслах хөдөлгөөн
өрнүүлж, Монголын ард түмний хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкын бригад, “Монгол ард”
нисэх эсдадрил байгуулж Зөвлөлтийн улаан армид тусалсан байдаг. Энэ бшхнээс үзэхэд
дэлхийн 2-р дайны үед улсын санхүү эдийн засгийн бодлого нь бүхэлдээ улсын батлан
хамгаалах хүч чадлыг зузаатгах, өөрийн боломжийн хэрээр зөвлөлтийн улаан армид
туслахад чиглэсэн байна.
Өнгөрсөн зууны сүүлийн 20 гаруй
жилд
Сангийн
яамнаас
санхүү, төсөв, татварын талаар
баримталсан бодлого хэрэгжүүлсэн
арга хэмжээ нь нэг талаас социалист
аж ахуйг төвлөрсөн төлөвлөгөөни
йүндсэн дээр удирдах гол арга
хэрэгсэл болж, түүнд захирагдсан
шинж чанартай байсан хэдий ч нөгөө
талас санхүүгийн систем өөрөө
ихээхэн хөгжиж, эдийн засгийн бие
даасан дэд бүтэц болж чадсан байна.
Ялангуяа бүртгэл, тооцооны ажилд
орчин үеийн шнэ техник хэрэглэх
болж, механикжуулалт, автоматжуула
лтын
төвшин
эрс
дээшилж,
санхүүгийн
систем
мэргэжлийн
боловсон
хүчнээр
үндсэндээ хангагдсан байна
Зах зээлийн харилцаанд шилжих үеийн
санхүүгийн систем
1990 оны эцсээр УБХ анх шинээр байгуулагдсан
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталжээ.
Мөрийн хөтөлбөрт төвлөрсөн төлөвлөгөөт эдийн
засгаас зах зээлийн харилцаанд шилжих эхний
шатны арга хэмжээнүүд, тухайлбал, төрийн
өмчийн
хувьчлалыг
эхлэх,
үнийг
чөлөөлөх,
татварын
нэгдсэн
бодлогод
шилжих, мөнгө үнэт цаасны зах зээлийг
хөгжүүлэх,
арилжааны
банкууд
байгуулж
ажиллуулах, даатгалын бие даасан тогтолцоо бий
болгох гэх мэт зорилтыг тусгаж байснаас үзэхэд
Засгийн газар зах зээлийн харилцаанд орох алхмыг
аль болох тэргэн эхлэхийг эрмэлзэж байсан нь
тодорхой. Гэвч эрх зүйн шинэчлэлийн ажил хоцорч
байсан болон удирдлага, зохион байгуулалтыг
бүрэн хангаж чадаагүй, нийгмийн сэтгэл зүйг
бэлтгээгүй зэргээс голчлон шалтгаалж, мөрийн
хөтөлбөрт тусгасан олон арга хэмжээг хэрэгжүүлэх
ажил нэлээд хойшилж байв. Монголын нийгмийн
тогтолцоо өөрчлөгдөж , зах зээлийн харилцаанд
шилжих талаар өнгөрсөн арав гаруй жилд
хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд улс
төр, эийн засаг, нийгмийн амьдралд чанарын
Төрийн санхүүгийн ач холбогдол
Төрийн санхүү нь улс орны эдийн засагт дараах үндсэн үүргүүдийг гүйцэтгэдэг.
1. Мөнгөн хөрөнгийн нөөцийг төрийн мэдэлд төвлөрүүлэх
2. Төрийн мэдэлд төвлөрсөн нөөц хөрөнгийг бүс нутгуудад болон эдийн засгийн
салбаруудад хуваарилах
3. Нөөц хөрөнгийн бүрдүүлэлт болон хуваарилалтанд хяналт тавих
Төрийн санхүүгийн бүрэлдэхүүнд тус тусдаа бие даасан өвөрмөц
үүргүүдийг гүйцэтгэдэг хэд хэдэн салбар орно. Үүнд:
·
Төсөв
·
Улсын зээллэг
·
Тусгай зориулалттай сангууд
·
Төрийн байгууллагуудын санхүү
- Төрийн санхүүгийн бүрэлдэхүүнд төсөв чухал үүрэг гүйцэтгэнэ. Төсвийн
тусламжтайгаар төрөөс хэрэгжүүлэх гол гол хөтөлбөрүүд, батлан хамгаалах болон
ард иргэдийн нийгэм соѐлын хэрэгцээг хангах олон асуудлыг шийдвэрлэдэг.
Дүгнэлт
Төрийн байгууллагуудын санхүү нь хувийн секторын санхүүгээс нилээд ялгаатай
байдаг. Учир нь тэдгээрийн нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг, зорилго нь өөр өөр
юм. Төрийн байгууллагууд нь улсын орлогыг удирдах, нийт ард түмний хэрэгцээг
хангах, тэдгээрийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой учраас ашгийн төлөө
бус байх бөгөөд мөн орлогын ихэнх хэсгийг төсвийн хөрөнгө бүрдүүлдэг.
Энэ бүгдээс дүгнэвэл:
Санхүү гэдэг нь мөнгө биш, харин төр өөрийн үүргийг гүйцэтгэх явцад
үүсч буй мөнгөн орлогын сан бүрдүүлэх түүнийг хэрэглэж ашиглах харилцаа юм.

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
Bachkana Enhbat
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16
Tj Crew
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС
Chuluun Zulaa
 

Was ist angesagt? (20)

Санхүү үндэс Лекц 11
Санхүү үндэс Лекц 11Санхүү үндэс Лекц 11
Санхүү үндэс Лекц 11
 
Financial management lecture 1
Financial management lecture 1Financial management lecture 1
Financial management lecture 1
 
Turiin sanhuu l4
Turiin sanhuu l4Turiin sanhuu l4
Turiin sanhuu l4
 
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл урт хугацаат өр төлбөрийн  бүртгэл
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл
 
Lecture 16
Lecture   16Lecture   16
Lecture 16
 
Татварын бүртгэлийн тухай ойлголт
Татварын бүртгэлийн тухай ойлголтТатварын бүртгэлийн тухай ойлголт
Татварын бүртгэлийн тухай ойлголт
 
Санхүү үндэс Лекц 1
Санхүү үндэс Лекц 1Санхүү үндэс Лекц 1
Санхүү үндэс Лекц 1
 
Бүлэг7
Бүлэг7Бүлэг7
Бүлэг7
 
Санхүү үндэс Лекц 5
Санхүү үндэс Лекц 5Санхүү үндэс Лекц 5
Санхүү үндэс Лекц 5
 
10.2 ax shalgah balans
10.2 ax shalgah balans10.2 ax shalgah balans
10.2 ax shalgah balans
 
Turiin sanhuu l7
Turiin sanhuu l7Turiin sanhuu l7
Turiin sanhuu l7
 
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС Нягтлан бодох бүртгэлийн үндэс  хичээл 11 ШИДС
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 11 ШИДС
 
Lecture 2
Lecture 2Lecture 2
Lecture 2
 
Нягтлан бодох бүртгэлийн тухай ойлголт
Нягтлан бодох бүртгэлийн тухай ойлголтНягтлан бодох бүртгэлийн тухай ойлголт
Нягтлан бодох бүртгэлийн тухай ойлголт
 
Бүлэг6
Бүлэг6Бүлэг6
Бүлэг6
 
Bank
BankBank
Bank
 
Sanhuugiin undes L1.2019 - 2020 on
Sanhuugiin undes L1.2019 - 2020 onSanhuugiin undes L1.2019 - 2020 on
Sanhuugiin undes L1.2019 - 2020 on
 
Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8Turiin sanhuu l8
Turiin sanhuu l8
 
RMON304
RMON304RMON304
RMON304
 
Lekts 4
Lekts 4Lekts 4
Lekts 4
 

Ähnlich wie төрийн санхүү

2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо
2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо
2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо
lectureofblog
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
ariunubu
 
монголбанкны товч танилцуулга
монголбанкны товч танилцуулгамонголбанкны товч танилцуулга
монголбанкны товч танилцуулга
Luwsanjamts Bolorchimeg
 
Ж.Гантулга Г.Энхсайхан - Монгол улсын мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх ...
Ж.Гантулга Г.Энхсайхан - Монгол улсын мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх ...Ж.Гантулга Г.Энхсайхан - Монгол улсын мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх ...
Ж.Гантулга Г.Энхсайхан - Монгол улсын мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх ...
batnasanb
 
лекц сэз
лекц сэзлекц сэз
лекц сэз
anhmabn
 
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.pptГазарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Enkh Tseba
 

Ähnlich wie төрийн санхүү (20)

Turiin sanhuu l1
Turiin sanhuu l1Turiin sanhuu l1
Turiin sanhuu l1
 
Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020Turuun sanhuu L2.2019 - 2020
Turuun sanhuu L2.2019 - 2020
 
Toriin sanhuu hotolbor (1)
Toriin sanhuu hotolbor (1)Toriin sanhuu hotolbor (1)
Toriin sanhuu hotolbor (1)
 
Turiin sanhuu l2
Turiin sanhuu l2Turiin sanhuu l2
Turiin sanhuu l2
 
2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо
2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо
2. санхүүгийн-хяналт-шалгалтын-тогтолцоо
 
Msu l8 2018
Msu l8 2018Msu l8 2018
Msu l8 2018
 
Тѳсвийн Удирдлага
Тѳсвийн Удирдлага Тѳсвийн Удирдлага
Тѳсвийн Удирдлага
 
Sankhvvgiin tuhai oilgolt
Sankhvvgiin tuhai oilgoltSankhvvgiin tuhai oilgolt
Sankhvvgiin tuhai oilgolt
 
Санхүү үндэс Лекц 8
Санхүү үндэс Лекц 8Санхүү үндэс Лекц 8
Санхүү үндэс Лекц 8
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020Turuun sanhuu L8.2019-2020
Turuun sanhuu L8.2019-2020
 
монголбанкны товч танилцуулга
монголбанкны товч танилцуулгамонголбанкны товч танилцуулга
монголбанкны товч танилцуулга
 
бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнеси...
бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнеси...бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнеси...
бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, бичил бизнеси...
 
МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016
МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016
МБЗ-ийн Анхдугаар Чуулганаас Гарсан Санал-2016
 
Ж.Гантулга Г.Энхсайхан - Монгол улсын мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх ...
Ж.Гантулга Г.Энхсайхан - Монгол улсын мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх ...Ж.Гантулга Г.Энхсайхан - Монгол улсын мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх ...
Ж.Гантулга Г.Энхсайхан - Монгол улсын мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх ...
 
лекц сэз
лекц сэзлекц сэз
лекц сэз
 
Микро эдийн засаг-1
Микро эдийн засаг-1Микро эдийн засаг-1
Микро эдийн засаг-1
 
Local self governance project document 19 march 2013
Local self governance project document 19 march 2013Local self governance project document 19 march 2013
Local self governance project document 19 march 2013
 
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРНЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР
 
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.pptГазарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
 

төрийн санхүү

  • 1. Монгол улсын санхүүгийн систем, төрийн санхүүгийн үүсэл хөгжил,ач холбогдол АТЭЗТ-ийн АТЭЗ 3а ангийн оюутан Ц.Алтангэрэл
  • 2. Гарчиг 1. Оршил хэсэг 2. Санхүүгийн ангилал 3. Монгол улсын санхүүгийн системийн үүсэл хөгжил 4. Санхүүгийн системийн үндэс суурь бий болсон буюу 1921-1930 он 5. Санхүүгийн системийн хөгжлийн хоѐр дахь шат 1930-1940 6. Социализмын үеийн санхүүгийн ситемийн хөгжил 1940-1990 7. Зах зээлийн харилцаанд шилжих үеийн санхүүгийн систем 8. дүгнэлт
  • 3. Оршил Орчин үед санхүүгийн онол практикийн судалгааны ач холбогдол эрс өсч байна. Учир нь санхүү төрийн зохицуулалтын гол хэрэгсэл болоод зогсохгүй зах зээлийн зохицуулалтад онцгой ач холбогдолтой байна. төрийн санхүүгийн үүсэл хөгжилийн талаар судалан мэдэхийг зорилоо.
  • 4. Санхүүг: 1. Байгууллагын үйл ажиллагааны чиглэлээс хамааруулан: - Үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагын санхүү -Худалдаа эрхэлдэг байгууллагын санхүү -Үйлчилгээ эрхэлдэг байгууллагын санхүү 2.Өмчийн хэлбэрээс нь хамааруулан - Төрийн өмчийн байгууллагын санхүү -Төрийн өмчийн оролцоотой санхүү -Хувийн өмчит байгууллагын санхүү 3. Санхүүгийн системийн бүрдүүлэгчийх нь хувьд: - Аж ахуйн нэгжийн /бизнесийн/ санхүү - Банк болон банктай ижил төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагын санхүү - Даатгалын байгууллагын санхүү - Төрийн /улсын/ санхүү 4. Санхүүг ашиглагдаж байгаа талаас нь хамаарч: - Санхүүгийн үйлчилгээ - Санхүүгийн удирдлага Санхүүгийн үйлчилгээ гэдэгт санхүүгийн бүтээгдэхүүн хэрэгсэлийг бий болгож иргэд байгууллага , засгийн газарт хүргэх үйл явцыг ойлгоно.
  • 5. Санхүүгийн үйлчилгээ гэдэгт санхүүгийн бүтээгдэхүүн хэрэгсэлийг бий болгож иргэд байгууллага , засгийн газарт хүргэх үйл явцыг ойлгоно. Үүнд: • Банкны үйлчилгээ • Даатгалын үйлчилгээ • Үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ • Үнэт цаастай холбоотой бүх төрлийн үйлчилгээ • Лизингийн үйлчилгээ • Факторингийн үйлчилгээ • Санхүүгийн талар зөвлөгөө өгөх гэх зэрэг үйлчилгээнүүд орно Санхүүгийн удирдлага гэдэгт бүх төрлийн бикнесийн болон бизнесийн бус байгуулллагуудын хөрөнгө мөн түүний эх үүсвэрүүг удирдах удирдлагын иж бүрэн үйл ажиллагаа, шийдвэр гаргах үйл явцыг ойлгоно. Өөрөөр хэлбэл Хөрөнгийн удирдах үйл ажиллагаа Хөрөнгийн эх үүсвэрийн удирдах үйл ажиллагаа Хөрөнгө болон түүний эх үүсвэрийн хоорондын харьцааг зохистой байдлаар удирдах удирдлагын цогцолбор үйл ажиллагаа байдаг.
  • 6. Манай улсын санхүүгийн системийн үүсэл хөгжил 1921 онд Монгол оронд ялсан ардын хувьсгалын үр дүнд орчин үеийн санхүүгийн системийн үр хөврөл үүсч хөгжих үндэс суурь нь бий болсон юм.Монгол улсад санхүүгийн систем үүсч хөгжсөний 80 гаруй жилийн түүхийг цаг хугацааны болон тухайн үеийн улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцтай уялдуулан 4 үе шатанд хуваан авч үзэж болно. Үүнд: Санхүүгийн системийн үндэс суурь бий болсон буюу 1921-1930 он Орчин үеийн аж үйлдвэрийн хөгжлийн эхэн үеийн санхүүгийн систем буюу 19301940 он Социализмын үеийн санхүүгийн систем буюу 1930-1940 он Зах зээлийн харилцаанд шилжих шилжилтийн үеийн санхүүгийн тогтолцоо 1990 оноос хойш
  • 7. Санхүүгийн системийн үндэс суурь бий болсон буюу 1921-1930 он Хувьсгал ялсны дараа ардын түр засгийн газраас авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээний дотор тус улсад санхүүгийн системийг үүсгэж хөгжүүлэхтэй холбоотой асуудлууд чухал байр эзэлж байжээ. Санхүү төсвийн талаар энэ хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээний хамарсан цар хүрээ , хүрсэн үр дүнд дүгнэлт хийж үзэхэд тус улсад санхүүгийн системийн үндэс суурь бий болж хөгжсөн үйл явцыг дээрх байдлаар ангилан авч үзэх үндэс байгаа юм. Ардын түр засгийн газрын газар, Монгол ардын намын удирдлага 1921 оны 3-р сарын 24-нд хамтран хуралдаж, хувьсгалын ялалтыг хангах, дотоод зах зээлээ төвхнүүлэхтэй холбогдсон олон асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор Цэргийн яам, Дотоод яам, сангийн яамыг байгуулахаар болсон байна. Сангийн яаманд хоол хүнс худалдаа, гааль, бүртгэл, хяналтын асуудлыг хариуцуулан холбогдох хэлтсүүдтэй байгуулж, улсын төсөв зохиох, түүний гүцэтгэлийг хянах, улсын хэмжээнд санхүүгийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, худалдаа бэлтгэл гаалийн үйл ажиллагааг эрхлэх үүрэг хүлээлгэсэн байна. Монгол улсад өөрийн үндэсний санхүүгийн системүүсч хөгжихөд тэр үеийн ЗХУ-ын тусламж дэмжлэг яухал үүрэгтэй байжээ.. Анх сангийн яамыг байгуулж 1921 оны сүүлчээр Зөвлөлт орос улсаас сургагч нар урьж ирүүлэн Ардын засгийн газрын санхүүгийн бодлогыг тодорхойлох, төсөв гааль албан татварын холбогдолтой хууль дүрмийн төсөл боловсруулахаас эхлээд манай хүмүүсийг дагалдуулан зааж сургах ажилд тэдний хүчийг ашиглаж байжээ. Ийнхүү шинээр бий болсон санхүү банкны систем болон худалдааны салбарын шинэ тогтолцоо нь хувьсгалын ололтыг бататгаж, улмаар төрөөс дотоод зах зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих, үндэсний эдийн засгаа сэргээн хөгжүүлэх чухал хөшүүрэг болсон байна.
  • 8. Санхүүгийн системийн хөгжлийн хоѐр дахь шат 1930-1940 Санхүүгийн системийн хөгжлийн 2 дахь шат нь 1930-1940 оныг хамарч байна. Монгол улс капиталист бус хөгжлийн замыг сонгож, эдийн засгаас гадаадын капиталыг шахан гаргаж түүний нөлөөллөөс ангижирч, гадаад худалдааны онц эрх тогтоож эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалах, хувийн өмчийг хязгаарлах, ЗХУ-ын тусламжид түшиглэн орчин үеийн аж үйлдвэрийн үндсийг бий болгож, улсын өмчид тулгуурласан аж ахуйн хэвшлийг дэмжих чиглэлийг баримталсан улс төр, эдийн засгийн зөрчилтэй бодлогын хэрэгжилт нь тэр үеийн улсын төсөв, татварын бодлогод тусгалаа олсон байдаг. МАХН дахь зүүний жигүүрийнхэн Коментерний шууд нөлөөгөөр хэт нэг талыг барьсан бодлого явуулж баян хоосны ялгааг арилгах уриан дор сүм, хийдийн болон феодал, лам нарын мал хөрөнгийг хураах, оросынхоос бусад гаднын пүүс, компанийн үйл ажиллагааг зогсоох, хавтгайруулж хамтрал коммун байгуулах зэрэг арга хэмжээ авсан нь улсын эдийн засгийн байдлыг нэн доройтуулж, санхүүгийн хямралтай байдалд хүргэсэн байна. Сүм хийд жасын хөрөнгийг хураах ,түшмэд тайж зэрэг хөрөнгө чинээтэй нийгмийн тодорхой хэсгийг татварын бодлогоор хавчих чиглэл баримталж байсан нь материаллаг баялгийн тодорхой хэсгийг бүтээдэг аж ахуйг устгаж, улмаар санхүүгийн нэг чухал эх үүсвэр үгүй болоход хүрсэн байна. Хамтрал Коммун байгуулах, “соѐлын довтолгоон” өрнүүлэх зэрэг цагаа олоогүй, сайн бодож боловсруулаагүй бүхнийг хамарсан кампанит ажлыг дан ганц төсвийн хөрөнгөөр санхүжүүлэх зорилго тавьсан шнэ тутам бүрэлдэн тогтож байгаа санхүүгийн системийн ажлыг цалгардуулж, төсвийн дарамтыг хямралт байдалд хүргэсэн байна.
  • 9. Социализмын үеийн санхүүгийн ситемийн хөгжил 1940-1990 1940 онд хуралдсан МАХН-ын 10 дугаар Их хурлаас санхүүгийн талаар намын баримтлах бодлогыг тодорхойлж, “Албан татварын хуулиудыг ардын аж ахуйн өсөлт, мал аж ахуйн өсөлт, улсын бүх аж ахуйн өсөлтөд дөхмийг үзүүлж чадахаар зохиоход орших бөгөөд цаашдаа улсын орлого зарлагын төсөв нь гагцхүү татвараас бус харин аж ахуйн бусад бусад салаа мөчрүүдийн орлогоос өсөх болохыг эрмэлзэнэ. Мал аж ахуйн хөгжлийг урамшуулж, ардын аж ахуйн орлогыг дээшлүүлж чбдбх санхүүгийн бодлого явуулах , зарлага ба ардын орлогыг нэмэгдүүлэх, аж ахуйн бусад салаа мөчрөөс өөр орлого олох, санхүүгийн сахилга баттай болгох, улсын сан хөмрөгийг үрэгдүүлэгчид ба шамшигдуулагчидтай эрсээр тэмцэх, санхүүгийн ажилчдыг бэлтгэх тоо, чанарыг дээшлүүлэх явдал мөн гэж заажээ. Мөн засгийн газраас Зөвлөлтйн улаан армид туслах хөдөлгөөн өрнүүлж, Монголын ард түмний хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкын бригад, “Монгол ард” нисэх эсдадрил байгуулж Зөвлөлтийн улаан армид тусалсан байдаг. Энэ бшхнээс үзэхэд дэлхийн 2-р дайны үед улсын санхүү эдийн засгийн бодлого нь бүхэлдээ улсын батлан хамгаалах хүч чадлыг зузаатгах, өөрийн боломжийн хэрээр зөвлөлтийн улаан армид туслахад чиглэсэн байна.
  • 10. Өнгөрсөн зууны сүүлийн 20 гаруй жилд Сангийн яамнаас санхүү, төсөв, татварын талаар баримталсан бодлого хэрэгжүүлсэн арга хэмжээ нь нэг талаас социалист аж ахуйг төвлөрсөн төлөвлөгөөни йүндсэн дээр удирдах гол арга хэрэгсэл болж, түүнд захирагдсан шинж чанартай байсан хэдий ч нөгөө талас санхүүгийн систем өөрөө ихээхэн хөгжиж, эдийн засгийн бие даасан дэд бүтэц болж чадсан байна. Ялангуяа бүртгэл, тооцооны ажилд орчин үеийн шнэ техник хэрэглэх болж, механикжуулалт, автоматжуула лтын төвшин эрс дээшилж, санхүүгийн систем мэргэжлийн боловсон хүчнээр үндсэндээ хангагдсан байна
  • 11. Зах зээлийн харилцаанд шилжих үеийн санхүүгийн систем 1990 оны эцсээр УБХ анх шинээр байгуулагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталжээ. Мөрийн хөтөлбөрт төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжих эхний шатны арга хэмжээнүүд, тухайлбал, төрийн өмчийн хувьчлалыг эхлэх, үнийг чөлөөлөх, татварын нэгдсэн бодлогод шилжих, мөнгө үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх, арилжааны банкууд байгуулж ажиллуулах, даатгалын бие даасан тогтолцоо бий болгох гэх мэт зорилтыг тусгаж байснаас үзэхэд Засгийн газар зах зээлийн харилцаанд орох алхмыг аль болох тэргэн эхлэхийг эрмэлзэж байсан нь тодорхой. Гэвч эрх зүйн шинэчлэлийн ажил хоцорч байсан болон удирдлага, зохион байгуулалтыг бүрэн хангаж чадаагүй, нийгмийн сэтгэл зүйг бэлтгээгүй зэргээс голчлон шалтгаалж, мөрийн хөтөлбөрт тусгасан олон арга хэмжээг хэрэгжүүлэх ажил нэлээд хойшилж байв. Монголын нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж , зах зээлийн харилцаанд шилжих талаар өнгөрсөн арав гаруй жилд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд улс төр, эийн засаг, нийгмийн амьдралд чанарын
  • 12. Төрийн санхүүгийн ач холбогдол Төрийн санхүү нь улс орны эдийн засагт дараах үндсэн үүргүүдийг гүйцэтгэдэг. 1. Мөнгөн хөрөнгийн нөөцийг төрийн мэдэлд төвлөрүүлэх 2. Төрийн мэдэлд төвлөрсөн нөөц хөрөнгийг бүс нутгуудад болон эдийн засгийн салбаруудад хуваарилах 3. Нөөц хөрөнгийн бүрдүүлэлт болон хуваарилалтанд хяналт тавих Төрийн санхүүгийн бүрэлдэхүүнд тус тусдаа бие даасан өвөрмөц үүргүүдийг гүйцэтгэдэг хэд хэдэн салбар орно. Үүнд: · Төсөв · Улсын зээллэг · Тусгай зориулалттай сангууд · Төрийн байгууллагуудын санхүү - Төрийн санхүүгийн бүрэлдэхүүнд төсөв чухал үүрэг гүйцэтгэнэ. Төсвийн тусламжтайгаар төрөөс хэрэгжүүлэх гол гол хөтөлбөрүүд, батлан хамгаалах болон ард иргэдийн нийгэм соѐлын хэрэгцээг хангах олон асуудлыг шийдвэрлэдэг.
  • 13. Дүгнэлт Төрийн байгууллагуудын санхүү нь хувийн секторын санхүүгээс нилээд ялгаатай байдаг. Учир нь тэдгээрийн нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг, зорилго нь өөр өөр юм. Төрийн байгууллагууд нь улсын орлогыг удирдах, нийт ард түмний хэрэгцээг хангах, тэдгээрийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой учраас ашгийн төлөө бус байх бөгөөд мөн орлогын ихэнх хэсгийг төсвийн хөрөнгө бүрдүүлдэг. Энэ бүгдээс дүгнэвэл: Санхүү гэдэг нь мөнгө биш, харин төр өөрийн үүргийг гүйцэтгэх явцад үүсч буй мөнгөн орлогын сан бүрдүүлэх түүнийг хэрэглэж ашиглах харилцаа юм.