SlideShare a Scribd company logo
1 of 11
Ч.Лхамсүрэн. Хүрэн морь – найраглал
Оройн улаан нар
Онц туяа татуулаад
Сунаж хөвсөн үүлсийн
Сугаар нэвт шагайж
Урваж хөрвөж байгаа
Хурын бараан үүлийг
Улбар шар өнгөөр
Хувиргаж сайхан чимлээ
Сүрэг олон адуу
Суурь бэлчээрээ солоиход
Сүүлдэж явсан хүрэн
Сугарч хойно нь хоцроод
Сургаж өгсөн эзнийхээ
Өргөн замаа үнэрлэж
Өтгөн сүүлээ сөхөж
Үүлтэй тэнгэрийн доогуур
Харван нисэх адил
Үзүүртэй модны дээгүүр
Харайн дэгдэх адил
Хур дэлээ хийсгэж
Хурдан шөрмөсөө чангалж
Тоосоороо тоглон бусгаж
Торойтол ганцаараа тасарчээ
Ганц хүрэн морь
Гарсан оройгоос эхлэн
Зүйргүй санасан нутгийнхаа
Зүг чигийг алдалгүй
Зүсэрч орсон бороог
Зүсэж сөрөн явахдаа
Байцат өндөр хэцийг
Бардаж даваад гарахдаа
Бартаат талын арвиныг
Бахдаж давхин өнгөрөхдөө
Өдрийн халуун наранд
Өл залган амарсаар
Шөнийн бор хоногт
Сүүдрээ дагуулан гүйсээр
Бүтэн гурван өдөр амарч
Бүхэл гурван шөнө явжээ
Дөрөвдэх шөнөдөө тэр
Дөхөх гүйдэлдээ ороод
Дөт замаа дагасаар
Дөрвөлжин шар гүвээг
Дөнгөж даваад иртэл
Дөхмийн чоно тааралдав
Хонгор нутгаа үгүйлж
Хол өнцгөөс гүйсэн
Хүрэн морины урдуур
Хөндий цөлийн араатан
Зэвхий муухай чононууд
Зэллэн хошуурч ирэв
Хээрийн зэрлэг араатан
Хэдий тааралдсан боловч
Хэтийн их зоригоос
Хэрхэвч бойш ухарсангүй
“Өнгө бүрийн тотгороос
Өөрийн эрхгүй салсан сан
Өвч тураг бие минь
Өстөн хортонд бариулах нь уу
Өлөн чононд хөөгдсөн ч
Өлгий нутагтаа дөхье
Өлсгөлөн махчинд ээрэгдсэн ч
Өнөр ижилдээ ойртъѐ
Хурдан сайн удамтай билээ
Хурц дөрвөн туурайтай билээ
Хуй шиг хийсээд гаръя
Хулан шиг дайраад үзье”
Хүрэн морь ухасхийв
Хөөсөн “ноход” ч өртөөлөв
Халдаад ирсний нь
Хариргыг өшиглөж
Дайраад ирсний нь
Дагзыг цавчилсаар
Хүрэн морь ч
Сугарахаараа сугарав
Хөнөөлт саарлууд ч
Сунахаараа сунав
Эгцэлсэн санааны хүчээр
Эрсэлсэн хөлийн хурдаар
Хоол эрж гуринхалсан
Ховдог муухай араатны
Хомхой аманд оролгүй
Хорт соѐонд өртөлгүй
Байдаг чадлаа шавхаж
Баахан хэсэг явтал
Холын ус шуугиж
Хоточ нохой хуцлаа
Аргалын утаа үнэртэж
Айлын бараа харагдлаа
Нохойн чимээ аваад
Ноцсон гал үзээд
Хөндийн бузар араатан
Хөөхөө болиод хоцров
Харагдсан айлыг чиглэж
Хар эрчээрээ давхисаар
Тооноороо оч үсэргэсэн
Том гэрийн гадаа
Хөөгдөж туйлдсан хүрэн
Хүрч ирээд зогсов
Гэнэтийн энэ чимээгээр
Гэрийн эзэн гарвал
Уяатай морины нь дэргэд
Урт өргөн сүүлтэй
Уужим өргөн хондлойтой
Уран ганган толгойтой
Хүрэн зээрд зүстэй
Хүч тэвээрэг муутай
Хүлэг сайхан морь
Хөлс нь дуслаад зогсжээ
Атар хээр газар
Аюулт дайсан тулгараад
Бүрхэг шөнийн хэцүүд
Бүдрэн сандран давхисаар
Айлын гадаа ирээд
Амьсгаа дарж байхдаа
Гэрийн эзний бүтэлгүйг
Гэнэдсэн хүрэн мэдсэнгүй
Хүрэн морийг илбэсээр
Хөлд нь эвтэйхэн суугаад
Гурамсан хар чөдрөөр
Гурван хөлий нь баглав
Ургаа хадны дундаас
Ундрах булгийн эхнээс
Урсаж байгаа голыг
Уулын чулуугаар боох шиг
Уйтгарт бэрхийн дундаас
Урьхан нутгаа санасан
Унаган зүст хүрний
Урт замыг таслаад
Барьж унасан хүн
Бачилж эдлэх талаар
Бадарч ламын зовоохоос
Багагүй илүү болжээ
Эмээллэж унадаг морины
Ээлж солиог хийе
Энгүй хол газраас
Эх нутагтаа гүйсэн
Энэ морины хойноос
Эзэн нь ирж магадгүй
Эрэлдэн суралцан ирээд
Эрхэм морио авбал
Олзонд дуртай надад
Онц ашиг болохгүй
Хэд хоног боловч
Хэрэг ажлаа бүтээе гэж
Шинэхэн тэр эзэн
Хошуу нутаг дамжиж
Худалдаа наймаа хийхээр
Хол ойргүй хэсэж
Хонжоо олз олохоор
Хүрэн морийг унаад
Хөрш хошуунд явжээ
Мөнх Алтайн оройгоор
Мөнгөн цас цайравч
Мөрөн голын хөвөөгөөр
Мөчирт мод ургавч
Урт арвин хангайд минь
Уйлах дуу цуурайтуулж
Уудам монгол нутгий минь
Уулгалсан дайсан түйвээгээд
Дайн тэмцлийн утгаа манарсан
Дажин самууны хөл үймэрсэн
Хүнд бэрх үе байлаа
Гүжир хатуу цаг байлаа
Хүйс тэмтрэхийг зорьсон
Хүй олон дайсныг
Хүчирхэг монгол хүмүүс
Хүчээ гарган тэмцээд
Ган сэлмийн ирээр
Гал оч үсэрч
Гайхамшигт их нэгдлээр
Галзуу харгис цэрэг
Гарамгай зоригтой тулахад
Газар сайгүй бужигнаж
Замд тохиолдсон бүхнийг
Зандалчин ѐсоор сүйтгэж
Өмнөө уулзсан бүгдийг
Өөрийн дураар дарлаж байв
Хүсэл нь ханадаггүй панзчин
Хүрэн морийг унаж
Хүрээ хөдөөгүй тэнэж
Хүн ардыг шулаад
Аймаг хошуу сүлжиж
Ашиг хайж явсаар
Хорт санаат дайсны
Хоморгонд орж баригдаад
Харийн хэрцгий ноѐны
Хажууд нь очиж мөргөв
- Утсан улаан амий минь
Уучилж хайрла ноѐн минь
Унасан морио эмээлтэй нь
Урд чинь авчирч өгье
Авч яваа юмаа би
Айлтгаж танд баръя гэж
Дахин дахин гуйгаад
Далдирч мөргөн уйлаад
Хүүрийн төдий биеэ
Хүрэн мориор авруулав
Халх монгол нутагт
Хатуу тэмцэлтэй байхад
Гараас минь сүрддэг хүн
Ганц энэ л байж гэж
Авилгачин ноѐн бодоод
Аймхай мууд хэлсэн нь
- Ар монгол нутаг
Алган доор минь байна
Алтан дэлхийн шороо
Хөл доор минь байна
Адгийн муу чамайг
Алаад би яах вэ
Хэлсэн үгий минь дагаж
Хэрэг ажилд минь оролц
Зовлого арьс болсон ч
Золбоотой морь байна
Тарга хүч муутай ч
Тал туулах хүлэг байна гэв
Ихэмсэг ламд булаагдаж
Ижил ханиасаа хөндийрөөд
Жороо хүрэн морь
Зохистой заяа үзсэнгүй
Хэн нэгний гар дамжсан
Хиртэй халтар хадаг шиг
Хүрэн зээрд морь
Хүйтэн гарыг дамжсаар
Хүний амины золио болж
Хөнөөлт дайсны унаа болов
Хартан хортны гарт
Хамрагдан орсон боловч
Ган дөрвөн туурайгаар
Хөрст газрыг онгилж
Гааршгүй их хүчээрээ
Хөнөөлт дайсанд тусалж
Буруу элэгтний зоргоор
Буурал нутгаа бусниулж
Буман олноо сөнөөх
Бузар хэрэгт оролцсонгүй
Хүн хүний мэдэлд
Хүлээстэй зовлон эдэлсээр
Залуу хүрэн морины
Зан ааш нь хувирч
Хавьтаж талхисан хүн
Хамаагүй ширүүн оролдвол
Хайрч өшиглөдөг болж
Хажиглаж хаздаг болж
Морь эдэлж сураагүй
Онгироо сагсуу ноѐн
Мулгуу тэнэг хүчээр
Олмы нь гэнэт чангалтал
Танхай балмад түүний
Тарган махлаг мөрийг
Тавхийтэл үмхээд
Тасхийтэл шувтрав
Хүүршсэн хувцасны цаанаас
Хүрэн цус нь нэвтрээд
Яс махандаа хадтал
Янгинаж сүрхий өвдөхөд
Харааж орилсон гамин
Хаалга хутгаа сугалаад
Хүрэн морины гуя руу
Хүчтэй гэгч нь дүрэв
Хутга шаалгасан морь
Гуяа өвдөхийн эрхэнд
Зөрүүлж нэг хазаад
Зөрж нэг өшиглөөд
Шудран дайрч алдуураад
Шууд давхиад оджээ
Завсрын дайсанд эдлэгдээд
Завхарч явсан морь
Яагаад ийм болсныг
Ярьж өгөх үү би
Ардын хүүгийн зориг хурц
Адуун сүргийн туурай хурц
Эр хүний намтар элбэг
Эмээлт морины домог баялаг
Элбэг домгийн нэгнээс
Эвлүүлж та нартаа хэлье
Баялаг намтрын нэгнээс
Бахдуулж та нартаа хэлье
Ардын засаг мандах
Сайн цагийн түрүүн
Аюулт дайсан сөнөх
Самуун цагийн эцэст
Баруун нэгэн хошууны
Баян ноѐны зарц хүү
Ачит эхтэйгээ хамт
Амьдран суудаг байжээ
Нарны гэрэл нэвтэрсэн
Сарны туяа орсон
Салбагар уранхай үүдтэй
Ширүүн салхинд тэсдэггүй
Шидмэсэн муу бүслүүртэй
Ийм нэгэн гэрээс өөр
Илүү гарах хогшилгүй
Айлын хонь дагасан
Арван ямаанаас өөр
Ахиад тоолох малгүй
Хүний адуу бараадсан
Хүрэн мориноос өөр
Хүлэглэж унах унаагүй
Хөл нүцгэн ядуу байжээ
Гар хоосон зүдүү байжээ
Унадаг хүрэн морины нь
Уг байдлыг дурдвал
Ширээ сайхан нуруутай
Ширүүн цацган сүүлтэй
Шингэн мяндсан дэлтэй
Шигшмэл хүрэн зүстэй
Хурц дөрвөн туурайдаа
Хурдны удам хадгалсан
Соргог алхан толгойдоо
Эрдэнийн чанар бадруулж
Содон цагаан сарандаа
Эгэл тэмдэг тодруулжээ
Энгүй өргөн нуруунд нь
Эмээл тохоод мордоход
Уул шиг өндөр зоотой
Усан тэлмэн жороотой
Адуун сүргийн манлай болсон
Аавын хүүгийн нөхөр болсон
Алдартай сайн морь байжээ
Аагтай хурдан хүлэг байжээ
Зузаан үүлний хур
Зуур зуур ороод
Зулзаган нялх мод
Зуун тийшээ дэлгэрээд
Навч цэцэг дэлгэрдэг
Нарны илч халаадаг
Зугаа цэнгэл бадарсан
Зуны эхэн сард
Ардын ядуу хүүгийн
Амраг хайртай ээжийн
Ариун нандин биед
Аюулт өвчин хүрчээ
Харц бор хүү
Хайрт залуу эхийнхээ
Янтай өвчний уршгийг
Яавал арилгах вэ? гэж
Янз бүрээр бодовч
Ямарч тусыг олсонгүй
Дэмий гайхаш тасрахдаа
Дэргэдэх айлдаа ороод
Баян эзэндээ бараалхаж
Төрүүлсэн ганц эхийг минь
Түргэн эдгэрүүлж болох
Арга чарга байна уу гэж
Арай ядан хэлж гэнэ
Ноѐд, тайж баян гэхэд
Өнчнийг хэзээ тэтгэдэг билээ
Номтон лам буянтан гэхдээ
Өвчнийг хэзээ эмнэдэг байлаа
Харц зарцын үгийг
Харгис ноѐн сонсоод
Авралт бурхны зарлигаар
Анх эхээс төрөвч
Ад чөтгөрийн хүчээр
Адаг сүүлдээ үхдэг нь
Орчлон ертөнцийн тавилан юм
Олон амьтны лай юм
Би одоо яах вэ
Битгий чи сандар
Нялх бага наснаас чинь
Нярайлж өсгөсөн эх чинь
Үсээ буурал болтол
Насаа гүйцэт эдлээд
Хорвоогийн уух ус
Хувь заяа дутуу байжээ
Гучин хоѐр шүднээс нь
Ховхорч ер унаагүй
Шинэхэн хар гэзэгнээс нь
Ширхэг ч үс цайгаагүй
Ийм залуу насандаа
Ингэж өвдөнө гэдэг чинь
Эргэл мөргөл хийдэггүй
Эрхэм дээдэст залбирдаггүйн
Хар нүгэл нь болж байна
Харин чи эхээ үхвэл
Бурхан тэнгэрийн оронд
Буцалтгүй төрөөсэй гэж
Буян номыг сайтар хийж
Буруу бүхнийг сайн тэвч гэж
Буурлын үнэт сургаалыг
Бузгай хэлж байвч
Өөхөөр хавагнасан нүүрт нь
Өрөвдөн тэтгэхийн шинжгүй байв
Өөдгүй улцан нүдэнд нь
Өглөгч бэлэгтний харцгүй байв
Хэрцгий ноѐны үгэнд
Гэмгүй зарц бухимдаж
Хэн юу хэлэх бол гэж
Гэр доторхи хүмүүсийг харав
Ханагар сайхан жороо хүрний нь
Хагацаахыг боддог ноѐны хүү
Хар нохойн минь хөл доголжээ
Харц чи зодсон уу гээд
Элдвээр дайрч доромжлоод
Эхийн тухай юу ч хэлсэнгүй
Халуун элэгт ээжий нь
Хараан загнаж зоддог
Хатан зантай эхнэр
Хавьгүй муухай загнаад
Шавартай сайран хөлдөө
Шавхай наалдуулж ирээд
Ширмэл том ширдгий минь
Шинэхэн өнгийг гутаав
Хэн чамайг дуудав гээд
Хэгжүүн дүртэй хялайв
Эзэн дээдээ царайчлаад
Элбэрэл хүсээд орсон хүү
Зовлон дээрээ зовлон нэмээд
Золбоот нүднээ нулимс дүүргээд
Хөндлөн босгын дээгүүр
Хөлөө өргөөд гарахдаа
Дэргэдэх ардын зовлонг
Дэвсгэрээсээ доор үздэг
Тэнэг ухаантны хатны
Дээрэнгүй үгэнд гомджээ
Номхон ардыг амийг
Нохойноос доор санадаг
Ноѐны хүүгийн хэлсэнд
Ноцтой хорсол хадгалжээ
Сүмбэр уулын оройд
Сүглэгэр үүл хураад
Сүрт цахилгаан цахилж
Сүрхий дуу нижигнээд
Азарган борооны түрүүч
Айхтар ширүүн оров
- Шүршин орох чимээг чагнавал
Шөнөжингөө шаагих бороо байна
- Шүтээний өмнөх зулаа сэргээж
Сүүжээ амрааж унт хүү минь гэж
Шүүрс алдаж эх нь хэлээд
Шүлэг маанийг шивнэн уншив
- Зүгээр, ээжээ нойр хүрээгүй
Зүсэрсэн бороонд малаа алдвал
Зүүрмэглэж хэвтсэнээс долоон дор
Зүдэг муухай хэрэг болно
Өвчтэй байгаа эхийхээ дэргэд
Өдөржин шөнөжин сахиж суусаар
Унтах нойроо мартаж орхисон
Ухаалаг хүү ээждээ хэлээд
Зулайнхаа хөлсийг нэг арчаад
Зуландаа тос нэмж сэргээв
Хур бороо ширүүсэж
Хурц цахилгаан цацраад
Бод мал үргэж
Ботго тугал уруудаж
Болохоо ер нь байлаа
Архи дарсанд цохигдон
Алмайрч согтон хэвтээд
Торгон хөнжил дотроо
Тохитой унтаж байгаа
Эзэн ноѐны байдлыг
Эргэцүүлж хүү бодохдоо
Өнөө шөнө хонь уруудвал
Өглөө босоод би зүдэрнэ
Маш сайн хичээж байгаад
Малы нь алдахгүй хоноѐ гээд
Хөдсөн дээлийн танагаар
Хөөрхий эхээ хучаад
Тохмын шар эсгий
Толгой дээрээ тавиад
Хурдан хөлийн гүйлтээр
Хуйв шилбүүрээ эргүүлээд
Уруудаж байсан малыг
Уул байранд нь тогтоов
Бусад зарц нар нь шуугилдаж
Бухимдаж малтай хөөцөлдсөөр
Цаглашгүй зүдэрсэн хүүг
Цахилгааны гэрэлд хараад
Ор ор ээжээ асар
Одоо бид малаа алдахгүй гэж
Ноѐны амнаас гараагүй
Нот сэтгэлийн үгийг
Норж нэвтэрсэн ядуучууд
Ноорхой хүүд хэлжээ
Нүх шиг шөнийн харанхуйд
Нүцгэн хөлөөр чулуу өшиглөж
Сайртсан сайрыг шалбалаад
Сандарсан хүү гэртээ оров.
Өргөсөн зулы нь эрвээхэй цохиод
Өөхөн дэнгий нь салхи цохиод
Харанхуйн дунд дусаал дуулдаад
Хайрт эх нь чимээ ч үгүй байв.
Ихэд сандарсаар хүү
Ээжээ гэж дуудаад
Өөхөн дэнгээ асаатал
Өөв гэж дуугарав.
Сандарч тэвдсэн хүүгийн
Санаа сэтгэл тавигдаж
Бурхны өмнөх зулаа
Бушуухан гэгч өргөөд
Халамжит эхийнхээ нүүрийг
Харан харан зогсоход
Хоѐр алаг нүд нь
Хонхойж баахан ядарсан
Хувирдаггүй хөрслөг царай нь
Хундан цагаан болсон
Хосгүй энэрэлт ээж нь
Гоц эгцэлж ширтээд
Хорвоо ертөнцийн жамыг
Хол ойргүй сэтгэж
Хоцорч үлдэх хүүгээ
Хонгор сэтгэлдээ бодохдоо
Дээрээс буусан дусаал
Дээл хучлагыг нэвтлэвч
Дороос тунасан чийг
Тохой нурууг хайравч
Биенд туссан өвчин
Бэрх хэцүү зовоовч
Уранхай хувцастай хүүдээ
Уул байдлаа хэлсэнгүй
Өвчний хүндээс болж
Өнгө царай алдсан
Өнөр залуу эхээ
Өрөвдөж хайрласан хүү
Чулуу өшиглөснөө хэлсэнгүй
Цус гарснаа үзүүлсэнгүй
Дээлийн хормойд хөлөө нуугаад
Дэнгийн цөгцөнд тос нэмлээ
Жижигхэн цагаан шүдтэй
Жигд тэгшхэн нуруутай
Хөгжүүн шударга зантай
Хөөрхий бор хүүгий минь
Инээж хөдөлж байгаа нь
Ээжийгээ дуурайсан гэж
Саахалт айлын чавганц
Сайшааж магтсаныг санаад
Энхрий танхил үрээ
Эвийлэн өхөөрдөн бодоод
Тооноо ширтсэн эх нь
Толгойгоо зовиуртай хөдөлгөөд
- Хүү минь ээждээ ир гэж
Хүнд гүнзгий амьсгаа татав.
Дэнгийн хажуугаас хүүгээ
Дэргэдээ хүрээд ирэхэд
Дэрэн дээр нь ус дусаад
Дээлэн дээр нь дусаал тогтож байв.
Шаагисан борооны усыг
Цоорхой гэр яаж тогтоох билээ
Шүүрсэн хурын дусаалыг
Цочирдсон хүү яаж тогтоох билээ.
Дэлий нь усыг шавхтал
- Сайхан хурын усыг
Саатуулж битгий асга гэж
Үрийнхээ сэтгэлийг тайтгаруулж
Үг сургамжаа захисан нь:
- Бүрээсний доор төрөөд
Булшны доор хэвтдэг нь
Бүхэл бүтэн хорвоогийн
Бодит нэг ѐс юм
Хананы дэргэд төрөөд
Хадны дэргэд хэвтдэг нь
Хамаг олон амьтны
Хазайж зайлдаггүй жам юм
Нас чинь бага боловч
Цус чинь шингэн боловч
Хөл чинь дөрөөнд хүрч
Гар чинь ганзаганд хүрчээ.
Хүн амьд явахдаа
Эгэл олонд зүтгээд
Хүлэг замд явахдаа
Эзэн хүндээ зүтгэдэг
Эр хүн эзгүй хээр
Эмээлт мориноосоо бүү сал
Эрэлхэг баатар эрхэм цагт
Эгэл олноос бүү хөндийр гэдэг
Ямбат хоѐдын хүүхдийг
Ямарч байсан битгий тшү!
Ядуу айлын хүүхдээс
Яльгүй ч гэсэн битгий ход!
Ядрах цагт ард чинь тусална
Яарах цагт морь чинь тусална гэлээ.
Арван сар тээж гаргаад
Ангир уургаа шимүүлж өсгөсөн
Асралт эхийнхээ үгийг сонсоод
Айх тэвдэг нь улам нэмэгдэж
- Ээж минь та юу хэлж байна?
Нарт өргөн дэлхий дээр
Энэ гэрээс битгий ходооч?
Надтай хамт байгаач? гээд
Бор хүү нулимсаа унагааж
Борооны дусалтай нийлүүлэв
Зогсолтгүй орсон бороо
Жалган дундуур үерлэхэд
Зовлонт хүүгийн шаналал
Зүрхэн дундуур үерлэв
Үүлээ цааш нь нуусан шиг
Өндөр тэнгэр цэлмээд
Үдшийн орсон бороо
Өглөө болоход арилжээ
Хурмаст тэнгэрийн нар
Хөдөө хээрийг гийгүүлж
Хурын тунгалаг ус
Хөрст дэлхийг ундлавч
Шар эсгий гэрт
Ядарсан бүсгүй ѐолсоор…
Шаналсан хүүгийн нүүрэнд
Ядуугийн нулимс бөмбөрсөөр …
Нойргүй хоносон хүүхэд
Норсон дэвсгэрээ аваад
Наранд ээж хатаахаар
Навтгар гэрээсээ гартал
Гурвалжин үүрэг үүрсэн
Гурван шоо өвөртөлсөн
Хавчиг үүрэг үүрсэн
Хар аяга өвөртөлсөн
Хорвоогийн уужим зайд
Хойш урагшаа хэрсэн
Хот айлын нохойг
Хоѐр модоор тоншсон
Бардам сагсуу зантай
Бадарчин айсуй харагдлаа
Тэвдсэн хүү хурдаараа гүйгээд
Тэр бадарчийн өмнө очоод
Халуун энэрлээр тээж өсгөсөн
Хангай дэлхий шиг түшиг болсон
Хайрт ганц эхийн минь биед
Ханиад хүрээд хэцүү байна
Бодь нутагт ламтан та
Болгоож хайрлаж өгнө үү гэж
Бор өвдгөө сөхөрч суугаад
Бодсон хүслээ айлтгаж гэнэ
Ховдог махчин шувуу
Хүүрийн үнэрт дуртай байдаг
Хорт санаат ламтан
Хүний зовлонд дуртай байдаг
Балмагдсан хүүгийн үгийг сонсож
Бадарч лам гэрт нь ирээд
Маань уншаад адис өгчээ
Өнөр түшиг эх чинь
Амь насыг сүйтгэх
Ад чөтгөр шүглэсэн байна
Аврал буян сайн хийвэл
Амьд гарахын заяа байна гэж
Эрдэнийн гурван шоод минь
Их тодорхйо буула гэв
Зандан шоо буруу таасныг
Жаал хүү яаж мэдэх вэ?
Зальт лам хууран мэхэлснийг
Залбирсан бүсгүй яаж мэдэх вэ?
* * *
Явган энэ үлгэрийг
Ярьж хэлж байхдаа
Даахийн чинь ширэлдээ гараагүй
Давхар нүдний чинь хараа үйцээгүй
Гурван настай нялх цагт
Гунигт өвчиний уршгаар
Ганцаар чи үлдсэн гэж
Өвгөн эцэг Чойжилжавын
Өрөвдөж хэлснийг санадаг би
Завханрч ярихаа зогсъѐ
Залгаж үлгэрээ хэлье
Галуу шувуу дугарсан
Хавтай дулаан улиралд
Галт нар ээсэн
Халуун гэгчийн өдөр
Зовлонт өвчин нь хүндэрсээр
Зовхит нүд нь буурсаар
Ачит хонгор эх нь
Амьсгаагаа гүйцэд хураагаад
Амин халуун судас нь
Ахиад цохихоо болив
Залуу эхээ үхүүлсэн
Зарц бор хүү
Заяа золондоо гомдож
Зангирсан нулимсаа урсгахад
Хүний үхэл олныг үзсэн
Хомхой тэр гэлэн
Хүрэн морины сургаар
Хорхойтох сэтгэл нь хөдлөв
Эргүүлэн тоолон байж
Элэгдсэн шар эрхээ
Элэнц хуланцын буян нүгэл
Энэ тэр сайн муу
Элдэв янзын цэцэн үгээр
Эрдэмт гэгдсэн тэр бадарч
Эхэр татан уйлж байгаа
Эгэл хүүд ингэж хэлэв
- Заа хүү минь битгий уйл
Залуу хөгшин хэн нь ч
Зайлшгүй нас бардаг нь
Заяасан ертөнцийн зохиол юм
Нөхцсөний хойноос уйлбал
Нүгэл хилэнц арвижаад
Үүрдийн оронд тонилох
Үхсэн сүнсний нь замд
Үер болж саатуулдаг
Үнэн номын ѐс бий
Хорвоо өнгөрсөн эхийн чинь
Хойтохыг би хийнэ гээд
Хонх дамраа дуугаргаж
Хоѐр ерөөл уншжээ
Нарт амьдралаас салж
Нас барсан эхий нь
Хүйтэн болсон биеийг
Хүнд хөх чулуутай
Тэнцүүлэн хүлж байгаад
Тэмээнд тэгнэж ачаад
Билчээр нутгийн цаана
Бэл чулуу дэрлүүлж
Оршуулж орхиж ирээд
Огцом жижиг талбайд
Хүндэтгэл буян хийсэн гэж
Хүж зул асааж гэнэ
Хүүрийн яс барьсан гэж
Хүрэн морий нь авч гэнэ
Өрөвдөж хайрладаг эзнээсээ салж
Өөр хүний хөл болоод
Төрсөн нутгаас холдож
Түмний газар чиглэхдээ
Хань ижилдээ тэмүүлж
Хазаар даран булаалдавч
Харц эзэндээ хоргодож
Ханаран эргэж хөндөлдөвч
Хатан төмрийн хүчинд
Халуун амаа мэдүүлсээр
Хатуу модон ташуурт
Хаа гуяа нүдүүлсээр
Жороо хүрэн морь
Жолоо цулбууртаа захирагдав
Жолоо цулбуур хоѐр нь
Зодооч ламд хумигдав
Ааг сайтай хүлэг минь
Амар мэнд яваарай
Аз завшаан таарвал
Ахиад хоѐулаа уулзана гэж
Хүү дотроо бодоод
Хүрэн морио харсаар
Нулимс гоожсон нүдээ
Нухлан арчин үлдэв
Ядарч өнчирсөн хүү
Яахаа мэдэхгүй хаягдахад
Явган ирсэн бадарч
Явдалтай мориор буцжээ
* * *
Өөрийн эзнээс хагацаж
Өнөр ижлээсээ тасарч
Өргөн нутгаасаа алслаад
Өлөн бадарчид унуулсаар
Хүрэн жороо морь
Хүний газар ирэв
Амгай зуузай дуугаргасаар
Алс хол ирэв
Эх нутгаас гарахад
Ээлтэй зөөлөн зун байжээ
Энэ газар ирэхэд
Эрс хатуу өвөл болжээ
Хоосон сурталт ламтан
Холын тэртээгээс ирээд
Хүрэн морины ядарсныг
Хөөрхийлж огт бодолгүй
Хүйтэн жаварт өвлийн
Хөр хунгар цасанд
Хөлстэй тохимоор хайрч
Хөлдүү амгай зуулгаж
Өл тэжээл өгөлгүй
Сөл хазуулах төдийгөөр
Өдөр болгон унаж байв
Шөнө болгон чөдөрлөж байв
Өвлийн бэрх улирлын
Өдөр шөнө хоѐрыг
Аль муу зовлонгоор
Арай чарай өнгөрөөгөөд
Хаврын сар гарч
Хамаг амьтан тэнийхэд
Яндан хүрэн морь
Яс арьс болжээ
Хөтлийн цас хайлж
Хөх ногоо цухуйлаа
Хөхөө өвлийн хүйтэнд
Хөрч ядарсан мал
Тамир чадлаа олбол
Дахиад унахад тустай гэж
Тэнэмэл тэр бадарч
Тэнэг ухаандаа бодоод
Ногт чөдрөөс нь салгаж
Ногоо хэд хазуулъя
Хээрийн бэлчээрт гаргаж
Хэд хоног амраая гээд
Алжааж турсан хүрэнг
Айлын адуунд тавьжээ
Ижилдэж дасаагүй сүрэгтэй
Итгэж хамт явахад
Өнгө удам нэг боловч
Өшиглөж хазах нь олон байв
Энэрэлгүй муу эзний
Эмээл хазаараас салавч
Идээшилж дасаагүй нутаг
Их л уйтгартай байв
Тууш нуруу нь халцарч
Дөрвөн туурай нь эмтрээд
Туг сүүл нь ширэлдсэн
Турайнхай хүрэн морь
Шинэхэн ногооны шимийг
Чөдөргүй идэж
Шингэн булгийн усыг
Чөлөөтэй ууж
Шаналсан бие нь тэнийж
Шар үс нь унав
Санаа сэтгэл нь хөдөлж
Саруул нутгаа бодов
Навч цэцэг дэлгэрч
Нарны илч дулаараад
Уул тал ногоороод
Ус гол шуугиад
Хурын тунгалаг рашаан
Тэнгэрийн үүлнээс буугаад
Хун цагаан шувуу
Тэнд эндгүй ганганаад
Хөвчийн өндөр ууланд
Хөхөө гургалдай хоѐр
Ээлж дараагаар донгодож
Эгшигт дуугаа дамжуулахад
Нутгийн сайхан байгаль
Нүдний өмнө үзэгдээд
Хань ижлийн дуу
Халуун чихэнд сонсдов
Хөнгөн төмрийн үртэсийг
Хүдэр соронзон татдаг шиг
Хүрэн морины сэтгэлийг
Хүсэлт нутаг нь дуудав
Унаган бага наснаасаа
Усы нь ууж өссөн
Дааган бага цагаасаа
Даваа гүвээгий нь хэссэн
Өнө тавиун бэлчээрээ
Өөрийн эрхгүй санаж
Хэт нутагтаа гүйх гэж
Хэд хоногоос зөгнөөд
Задгай бэлчсэн адууны
Захад нь явдаг болжээ
Үлгэрийн эхэнд үзэгдсэн
Үгийн үзүүрт яригдсан
Идэр хүрэн морь
Ингээд гүйсэн байжээ
Яриан дунд орхигдсон
Ядуу өнчин хүү
Яаж амьдарч байгаагийн
Явдал төрхийг хэлэх үү?
Дотроос буцалсан уур хилэн
Гаднаас нөмөрсөн гашуун зовлон
Өргөн түмн монголыг
Үерт дайрч байхад
Өнчин ганц хүүг бас
Үүл мэт бүрхэж байв
Алтан их дэлхийн
Адал явдлыг бодоогүй ч
Ард монгол хүмүүсийн
Аймшигт зовлонг бодож
Алс хэтийн жаргалыг
Ариун зүрхэндээ хүсээд
Энхрийлж өсгөсөн эхийнхээ
Эрхэм шарилыг тавьсан
Өөгүй бяцхан талбай дээр
Өнчин хүүхэд ирэв
Намуухан зөөлөн салхи
Наалинхай янзаар илэхэд
Урсаж байсан хөлс нь
Урьхан салхинд эвэрнэ
Давхраат алаг нүдээр
Тал хөндийг ширтэхэд
Тэмээн сүргийн бараа
Тэртээ баруунаас сүүмэлзээд
Жирийн хоосон зэрэглээ
Жирэлзэн торолзож харагдав
Хүн малаас буйдхан
Хөдөө хээрийн бэлчээрт
Хүүрийн газар ирсэн
Хүүгийн сэтгэл үймрээд
Орчлон хорвоогийн амьдрал
Олон зүйлийн бодол
Оюун ухаан дотор нь
Орон гаран байлаа
Уран авьяас бүрдсэн
Төвшин сайхан хуруу нь
Уяруун сэтгэл тодорсон
Дөлгөөн харцат нүд нь
Хөдөө хөхөрч явахдаа
Хүйтэнд даарч байхдаа
Хөлдөж ер үзээгүй
Хөрслөг бор хацар нь
Үр минь, хүү минь гэж
Үг хэлэхийнхээ эхэнд
Үргэлж дандаа энхрийлдэг
Үнэн хайрын чанар нь
тэнгийн хүндийг өргөж
Тэмээнд ачиж байхдаа
Эр хүнээс дутуугүй
Эрдүү чийрэг тэнхээтэй нь
Ноднин жилийн зун
Ноѐны үнээ саагаад
Ууртай хатанд загнуулж
Уйлж байсан дүр нь
Өөрийн бор гэртээ
Өвдөж шаналж байхдаа
Үр ганц хүүдээ
Үгээ захиж хэвтсэн нь
Харах нүдэнд үзэгдэж
Халуун санаанд бодогдов
Эцэс болсон эхийн
Эмзэг цогцос арилаад
Ээрэм цагаан яс нь
Энд тэнд сарниад
Сайхан хар гэзэг нь
Салхинд хийсэн үрэгдээд
Дэрийн улаан чулуу нь
Тэр хэвээрээ үлджээ
Эхийн сүүж нь хүрсэн
Эрдэнийн шороон дундаас
Цэлмэг тэнгэрийн өнгөтэй
Цэцэг ургасан байлаа
Урин салхинд ургасан
Удвал цэцгийн өнгийг
Удтал ширтэн хараад
Уйлж суусан хүү
Алиа хонгор ээжээ
Аргагүй дуудмаар ч болов
Ардын гунигт дууг
Аялан дуулмаар ч болов
Хуучин цагийн үлгэрийг
Хуурдаж уншмаар ч санагдав
Хурдан хүрэн морио
Хурайлан далламаар ч бодогдов
Оргил хайрхан нь сүндэрлэж
Огторгуй нам гүм байтал
Үр ачаа дагуулсан
Үелэн нисэж яваа
Тогоруу шувуу шуугилдаад
Ачит залуу эх минь
Амар мэнд байсан бол
Алаг үрээ дагуулсан
Аянч шувууны адил
Асарч өсгөсөн намайгаа
Ариун гартаа хөтлөөд
Алхаж явах байсандаа гэж
Амьсгаа даран бодоод
Хошууран нисч байгаа
Хун цагаан тогорууг
Сайхан харцаараа ширтэж
Санаа алдан суутал
Чимэгт ариун талын
Чимээгүй байдлыг доргиож
Цохиот өндөр уулсын
Цууриаг цочоон хөгжөөгөөд
Унгалдан янцгаах дуу
Уянгалан гэнэт хангинав
Зүүд нойрын дүрс үү?
Зүй ѐсны тэмдэг үү?
Зөн бэлгийн ѐр уу?
Зүгээр жирийн чимээ юү гэж
Олон шувууны хойноос
Онцолж харахаа болиод
Өргөн тэнүүн талын
Өнцөг буланг ширтлээ
Торомгор хар нүдний
Тодхон соргог хараанд
Хурдан жороо морь нь
Хуй тоос босгоод
Хангинатал унгалдаж
Хатиан айсуй харагдав
Жингэнэтэл янцгааж
Жирийтэл хурдалж үзэгдэв
Баярын халуун амьсгал
Байж тогтон үймэх шиг
Бат цагаан цээжнээс
Багтаж ядан гараад
Уйлаад хавдсан нүдий нь
Угааж өгөх гэсэн шиг
Уярлын зөөлөн нулимс
Улам улам асгараад
Сайхан хүрэн зүстэй
Сайн морь минь ирлээ гэж
Энгүй баяртай хэлээд
Ээжийгээ дуудах шахлаа
Гуалиг хүрэн морио
Гурий гурий дуудаад
Гунын суран ногтоор
Гурав дөрөв даллав
Энэ нутгаа бараадж
Эзэн хүнээ харсан
Хүрэн жороо морь
Хүүгийн дууг таньж
Хатиран хатиран давхисаар
Хажууд нь хүрч ирээд
Алхан толгойгоо нааж
Ариухан хошуугаа шөргөөж
Үнэрлэн үнэрлэн тайвшрав
Үүрсэн үүрсэн талархав
Арван давхар аюулаас
Арай гэж зугтаж ирсэн
Алдарт сайн морь
Ажиглан тойрон харвал
Дааган согсоо нь ширэлдэж
Ташаа толгой нь ѐрдойгоод
Суман дэл нь хийсэж
Сунах хөл нь чичрээд
Урт иштэй хутга
Улаан гуянд нь шигдээд
Ухаа ягаан цус
Урсаж гарсан байлаа
Хөх төмөр хутгыг
Хөхсөн махнаас сугалж
Халуун бүлээн шархыг
Хангайн цэцгээр эмнэж
Хайрт хүлгийнхээ гуяыг
Харзын усаар угааж
Хатааж хийсэн хутгыг
Хайрган билүүгээр билүүдэв
Хутга хэдий моховч
Гуранзан билүүгээр хурцалдаг
Эмзэг шарх гаравч
Эмийн хүчээр эдгээдэг
Морины чадал ч сэргэлээ
Мохоо хутга ч ирлэгдлээ
Эгэл ардын хүү
Эрийн цээнд хүрээгүй ч
Эрхэм үйлсэд зүтгэхээр
Элэг нь харлаж хатсан ч
Эрх чөлөөгөө олохоор
Хэргийн эзэн бадарчаас
Хэрмэл муухай дайснаас
Өшөө хорслоо авах
Өв тэгш зорилго тавиад
Эрэлхэг хүрэн мориндоо
Эмээл тохож мордоод
Иртэй том хутгаа
Иший нь чанга атгаад
Ардын партизан цэргийн
Ариун жагсаалд нийлэхээр
Алтан шар замдаа
Аялан дуулсаар оров
Өндөр хүрэн морь
Өнчин хүү хоѐрын
Үнэн учир ийм байна
Үлгэр одоо төгслөө.

More Related Content

What's hot

илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015mngntsetseg_bsndorj2014
 
урлагын үзлэгт 7б
урлагын үзлэгт 7бурлагын үзлэгт 7б
урлагын үзлэгт 7бchemistry teacher
 
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх ньАрдын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх ньBMDI
 
Багшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцааБагшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцааmnuser
 
найруулгын төрөл
найруулгын төрөлнайруулгын төрөл
найруулгын төрөлsainaa88
 
заримдаг 9 гийгүүлэгч
заримдаг 9 гийгүүлэгчзаримдаг 9 гийгүүлэгч
заримдаг 9 гийгүүлэгчulzii_od
 
тийн ялгал
тийн ялгалтийн ялгал
тийн ялгалulziimanlai
 
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгЧингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгgbd01
 
үлэмжийн чанар.нх
үлэмжийн чанар.нхүлэмжийн чанар.нх
үлэмжийн чанар.нхsaruush undrah
 
Монголчуудын цээрлэх ёс
Монголчуудын цээрлэх ёсМонголчуудын цээрлэх ёс
Монголчуудын цээрлэх ёсzulalazu
 
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүнХүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүнSGS
 
баймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгабаймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгаmuuduu
 
Бага боловсролын цөм
Бага боловсролын цөмБага боловсролын цөм
Бага боловсролын цөмmecss
 
Хэлзүй, түүний үндсэн ойлголт
Хэлзүй, түүний үндсэн ойлголтХэлзүй, түүний үндсэн ойлголт
Хэлзүй, түүний үндсэн ойлголтGe Go
 
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiyaхүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил SumiyaBulgan Blg
 

What's hot (20)

илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
илтгэл "БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ" 2015
 
урлагын үзлэгт 7б
урлагын үзлэгт 7бурлагын үзлэгт 7б
урлагын үзлэгт 7б
 
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх ньАрдын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь
 
Багшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцааБагшийн ёс зүй харилцаа
Багшийн ёс зүй харилцаа
 
Тууль
Тууль Тууль
Тууль
 
найруулгын төрөл
найруулгын төрөлнайруулгын төрөл
найруулгын төрөл
 
заримдаг 9 гийгүүлэгч
заримдаг 9 гийгүүлэгчзаримдаг 9 гийгүүлэгч
заримдаг 9 гийгүүлэгч
 
тийн ялгал
тийн ялгалтийн ялгал
тийн ялгал
 
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгЧингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
 
Үгийн утга гэж юу вэ
Үгийн утга гэж юу вэҮгийн утга гэж юу вэ
Үгийн утга гэж юу вэ
 
м.х5
м.х5м.х5
м.х5
 
эхийн хувиргал.
эхийн хувиргал.эхийн хувиргал.
эхийн хувиргал.
 
үлэмжийн чанар.нх
үлэмжийн чанар.нхүлэмжийн чанар.нх
үлэмжийн чанар.нх
 
Монголчуудын цээрлэх ёс
Монголчуудын цээрлэх ёсМонголчуудын цээрлэх ёс
Монголчуудын цээрлэх ёс
 
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүнХүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
Хүүхдийн хүмүүжил, хөгжил төлөвшил багшийн үйл ажиллагааны үр дүн
 
баймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгабаймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утга
 
Бага боловсролын цөм
Бага боловсролын цөмБага боловсролын цөм
Бага боловсролын цөм
 
лекц 4
лекц 4лекц 4
лекц 4
 
Хэлзүй, түүний үндсэн ойлголт
Хэлзүй, түүний үндсэн ойлголтХэлзүй, түүний үндсэн ойлголт
Хэлзүй, түүний үндсэн ойлголт
 
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiyaхүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
хүүхдийн темпераментийг хэв шинжийг тодорхойлох хялбаршуулсан сорил Sumiya
 

Viewers also liked

Б.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатанБ.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатанZaya Battulga
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэгmunhmaa
 
магтаал
магтаалмагтаал
магтаалnara0314
 
б.лхагвасүрэнгийн боржгины бор тал
б.лхагвасүрэнгийн боржгины бор талб.лхагвасүрэнгийн боржгины бор тал
б.лхагвасүрэнгийн боржгины бор талshand1_Bondok
 
эрийн гурван наадмын магтаал
эрийн гурван наадмын магтаалэрийн гурван наадмын магтаал
эрийн гурван наадмын магтаалBolopchimeg Bolopoo
 
дөрвөн улирал шүлэг
дөрвөн улирал шүлэгдөрвөн улирал шүлэг
дөрвөн улирал шүлэгDBatbulgan81
 
цээжлэх шүлэг
цээжлэх шүлэгцээжлэх шүлэг
цээжлэх шүлэгhoianseku
 
жишиг сорил
жишиг сорил жишиг сорил
жишиг сорил nansaaa
 
төгсөө 48
төгсөө 48төгсөө 48
төгсөө 48tugsuu48
 
French cuffed tube study
French cuffed tube studyFrench cuffed tube study
French cuffed tube studyMurtaza Diwan
 
5 н хэрэглэгдэхүүн
5 н хэрэглэгдэхүүн5 н хэрэглэгдэхүүн
5 н хэрэглэгдэхүүнAzuuuka
 
10 р ангийн хичээл
10  р ангийн хичээл10  р ангийн хичээл
10 р ангийн хичээлAltantuya33
 
модун%20шаньюй.odp 0
модун%20шаньюй.odp 0модун%20шаньюй.odp 0
модун%20шаньюй.odp 0handmaa
 
монгол гэрийн
монгол гэрийнмонгол гэрийн
монгол гэрийнnara0314
 

Viewers also liked (20)

хоки
хокихоки
хоки
 
Сүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сүмтэй будрын чулуу шүлгийн номСүмтэй будрын чулуу шүлгийн ном
Сүмтэй будрын чулуу шүлгийн ном
 
Б.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатанБ.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатан
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэг
 
Hurdan mori
Hurdan moriHurdan mori
Hurdan mori
 
магтаал
магтаалмагтаал
магтаал
 
Haiku
HaikuHaiku
Haiku
 
б.лхагвасүрэнгийн боржгины бор тал
б.лхагвасүрэнгийн боржгины бор талб.лхагвасүрэнгийн боржгины бор тал
б.лхагвасүрэнгийн боржгины бор тал
 
эрийн гурван наадмын магтаал
эрийн гурван наадмын магтаалэрийн гурван наадмын магтаал
эрийн гурван наадмын магтаал
 
дөрвөн улирал шүлэг
дөрвөн улирал шүлэгдөрвөн улирал шүлэг
дөрвөн улирал шүлэг
 
Shuleg
ShulegShuleg
Shuleg
 
цээжлэх шүлэг
цээжлэх шүлэгцээжлэх шүлэг
цээжлэх шүлэг
 
жишиг сорил
жишиг сорил жишиг сорил
жишиг сорил
 
төгсөө 48
төгсөө 48төгсөө 48
төгсөө 48
 
French cuffed tube study
French cuffed tube studyFrench cuffed tube study
French cuffed tube study
 
Kurs
KursKurs
Kurs
 
5 н хэрэглэгдэхүүн
5 н хэрэглэгдэхүүн5 н хэрэглэгдэхүүн
5 н хэрэглэгдэхүүн
 
10 р ангийн хичээл
10  р ангийн хичээл10  р ангийн хичээл
10 р ангийн хичээл
 
модун%20шаньюй.odp 0
модун%20шаньюй.odp 0модун%20шаньюй.odp 0
модун%20шаньюй.odp 0
 
монгол гэрийн
монгол гэрийнмонгол гэрийн
монгол гэрийн
 

Similar to хүрэн морь

7a mongol hel
7a mongol hel7a mongol hel
7a mongol helbayar7998
 
жороо үг
жороо үгжороо үг
жороо үгurangua85
 
жороо үг
жороо үгжороо үг
жороо үгSubd85
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэлDoodoiigo
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэлDoodoiigo
 
90 баатар
90 баатар90 баатар
90 баатарeri1221
 
их эзэн чингис хааны зарлиг A5
их эзэн чингис хааны зарлиг A5их эзэн чингис хааны зарлиг A5
их эзэн чингис хааны зарлиг A5Otgonsuren Davaajav
 
оюун.хэрэглэгдэхүүн
оюун.хэрэглэгдэхүүноюун.хэрэглэгдэхүүн
оюун.хэрэглэгдэхүүнOyunaa_B
 
цахим ном
цахим номцахим ном
цахим номOyuka Oyuk
 
цахим ном
цахим номцахим ном
цахим номGegeen_73
 
цахим ном
цахим номцахим ном
цахим номGegeen_73
 
104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудай104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудайKocmoc Umbrella
 

Similar to хүрэн морь (20)

Ehuud
EhuudEhuud
Ehuud
 
Zadlal hiih argachilal
Zadlal hiih argachilalZadlal hiih argachilal
Zadlal hiih argachilal
 
7a mongol hel
7a mongol hel7a mongol hel
7a mongol hel
 
Hereglegdehvvn
HereglegdehvvnHereglegdehvvn
Hereglegdehvvn
 
жороо үг
жороо үгжороо үг
жороо үг
 
жороо үг
жороо үгжороо үг
жороо үг
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэл
 
ш 9 монгол хэл
ш 9  монгол хэлш 9  монгол хэл
ш 9 монгол хэл
 
90 баатар
90 баатар90 баатар
90 баатар
 
их эзэн чингис хааны зарлиг A5
их эзэн чингис хааны зарлиг A5их эзэн чингис хааны зарлиг A5
их эзэн чингис хааны зарлиг A5
 
оюун.хэрэглэгдэхүүн
оюун.хэрэглэгдэхүүноюун.хэрэглэгдэхүүн
оюун.хэрэглэгдэхүүн
 
90 баатар
90 баатар90 баатар
90 баатар
 
цахим ном
цахим номцахим ном
цахим ном
 
цахим ном
цахим номцахим ном
цахим ном
 
цахим ном
цахим номцахим ном
цахим ном
 
цахим ном
цахим номцахим ном
цахим ном
 
цахим ном
цахим номцахим ном
цахим ном
 
цахим ном
цахим номцахим ном
цахим ном
 
Aman zohiol
Aman zohiolAman zohiol
Aman zohiol
 
104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудай104063576 б-ренчин-заан-залуудай
104063576 б-ренчин-заан-залуудай
 

хүрэн морь

  • 1. Ч.Лхамсүрэн. Хүрэн морь – найраглал Оройн улаан нар Онц туяа татуулаад Сунаж хөвсөн үүлсийн Сугаар нэвт шагайж Урваж хөрвөж байгаа Хурын бараан үүлийг Улбар шар өнгөөр Хувиргаж сайхан чимлээ Сүрэг олон адуу Суурь бэлчээрээ солоиход Сүүлдэж явсан хүрэн Сугарч хойно нь хоцроод Сургаж өгсөн эзнийхээ Өргөн замаа үнэрлэж Өтгөн сүүлээ сөхөж Үүлтэй тэнгэрийн доогуур Харван нисэх адил Үзүүртэй модны дээгүүр Харайн дэгдэх адил Хур дэлээ хийсгэж Хурдан шөрмөсөө чангалж Тоосоороо тоглон бусгаж Торойтол ганцаараа тасарчээ Ганц хүрэн морь Гарсан оройгоос эхлэн Зүйргүй санасан нутгийнхаа Зүг чигийг алдалгүй Зүсэрч орсон бороог Зүсэж сөрөн явахдаа Байцат өндөр хэцийг Бардаж даваад гарахдаа Бартаат талын арвиныг Бахдаж давхин өнгөрөхдөө Өдрийн халуун наранд Өл залган амарсаар Шөнийн бор хоногт Сүүдрээ дагуулан гүйсээр Бүтэн гурван өдөр амарч Бүхэл гурван шөнө явжээ Дөрөвдэх шөнөдөө тэр Дөхөх гүйдэлдээ ороод Дөт замаа дагасаар Дөрвөлжин шар гүвээг Дөнгөж даваад иртэл Дөхмийн чоно тааралдав Хонгор нутгаа үгүйлж Хол өнцгөөс гүйсэн Хүрэн морины урдуур Хөндий цөлийн араатан Зэвхий муухай чононууд Зэллэн хошуурч ирэв Хээрийн зэрлэг араатан Хэдий тааралдсан боловч Хэтийн их зоригоос Хэрхэвч бойш ухарсангүй “Өнгө бүрийн тотгороос Өөрийн эрхгүй салсан сан Өвч тураг бие минь Өстөн хортонд бариулах нь уу Өлөн чононд хөөгдсөн ч Өлгий нутагтаа дөхье Өлсгөлөн махчинд ээрэгдсэн ч
  • 2. Өнөр ижилдээ ойртъѐ Хурдан сайн удамтай билээ Хурц дөрвөн туурайтай билээ Хуй шиг хийсээд гаръя Хулан шиг дайраад үзье” Хүрэн морь ухасхийв Хөөсөн “ноход” ч өртөөлөв Халдаад ирсний нь Хариргыг өшиглөж Дайраад ирсний нь Дагзыг цавчилсаар Хүрэн морь ч Сугарахаараа сугарав Хөнөөлт саарлууд ч Сунахаараа сунав Эгцэлсэн санааны хүчээр Эрсэлсэн хөлийн хурдаар Хоол эрж гуринхалсан Ховдог муухай араатны Хомхой аманд оролгүй Хорт соѐонд өртөлгүй Байдаг чадлаа шавхаж Баахан хэсэг явтал Холын ус шуугиж Хоточ нохой хуцлаа Аргалын утаа үнэртэж Айлын бараа харагдлаа Нохойн чимээ аваад Ноцсон гал үзээд Хөндийн бузар араатан Хөөхөө болиод хоцров Харагдсан айлыг чиглэж Хар эрчээрээ давхисаар Тооноороо оч үсэргэсэн Том гэрийн гадаа Хөөгдөж туйлдсан хүрэн Хүрч ирээд зогсов Гэнэтийн энэ чимээгээр Гэрийн эзэн гарвал Уяатай морины нь дэргэд Урт өргөн сүүлтэй Уужим өргөн хондлойтой Уран ганган толгойтой Хүрэн зээрд зүстэй Хүч тэвээрэг муутай Хүлэг сайхан морь Хөлс нь дуслаад зогсжээ Атар хээр газар Аюулт дайсан тулгараад Бүрхэг шөнийн хэцүүд Бүдрэн сандран давхисаар Айлын гадаа ирээд Амьсгаа дарж байхдаа Гэрийн эзний бүтэлгүйг Гэнэдсэн хүрэн мэдсэнгүй Хүрэн морийг илбэсээр Хөлд нь эвтэйхэн суугаад Гурамсан хар чөдрөөр Гурван хөлий нь баглав Ургаа хадны дундаас Ундрах булгийн эхнээс Урсаж байгаа голыг Уулын чулуугаар боох шиг Уйтгарт бэрхийн дундаас Урьхан нутгаа санасан Унаган зүст хүрний Урт замыг таслаад Барьж унасан хүн Бачилж эдлэх талаар Бадарч ламын зовоохоос Багагүй илүү болжээ Эмээллэж унадаг морины Ээлж солиог хийе Энгүй хол газраас Эх нутагтаа гүйсэн Энэ морины хойноос Эзэн нь ирж магадгүй Эрэлдэн суралцан ирээд Эрхэм морио авбал Олзонд дуртай надад Онц ашиг болохгүй Хэд хоног боловч Хэрэг ажлаа бүтээе гэж Шинэхэн тэр эзэн Хошуу нутаг дамжиж Худалдаа наймаа хийхээр Хол ойргүй хэсэж Хонжоо олз олохоор Хүрэн морийг унаад Хөрш хошуунд явжээ Мөнх Алтайн оройгоор Мөнгөн цас цайравч Мөрөн голын хөвөөгөөр Мөчирт мод ургавч Урт арвин хангайд минь Уйлах дуу цуурайтуулж Уудам монгол нутгий минь Уулгалсан дайсан түйвээгээд
  • 3. Дайн тэмцлийн утгаа манарсан Дажин самууны хөл үймэрсэн Хүнд бэрх үе байлаа Гүжир хатуу цаг байлаа Хүйс тэмтрэхийг зорьсон Хүй олон дайсныг Хүчирхэг монгол хүмүүс Хүчээ гарган тэмцээд Ган сэлмийн ирээр Гал оч үсэрч Гайхамшигт их нэгдлээр Галзуу харгис цэрэг Гарамгай зоригтой тулахад Газар сайгүй бужигнаж Замд тохиолдсон бүхнийг Зандалчин ѐсоор сүйтгэж Өмнөө уулзсан бүгдийг Өөрийн дураар дарлаж байв Хүсэл нь ханадаггүй панзчин Хүрэн морийг унаж Хүрээ хөдөөгүй тэнэж Хүн ардыг шулаад Аймаг хошуу сүлжиж Ашиг хайж явсаар Хорт санаат дайсны Хоморгонд орж баригдаад Харийн хэрцгий ноѐны Хажууд нь очиж мөргөв - Утсан улаан амий минь Уучилж хайрла ноѐн минь Унасан морио эмээлтэй нь Урд чинь авчирч өгье Авч яваа юмаа би Айлтгаж танд баръя гэж Дахин дахин гуйгаад Далдирч мөргөн уйлаад Хүүрийн төдий биеэ Хүрэн мориор авруулав Халх монгол нутагт Хатуу тэмцэлтэй байхад Гараас минь сүрддэг хүн Ганц энэ л байж гэж Авилгачин ноѐн бодоод Аймхай мууд хэлсэн нь - Ар монгол нутаг Алган доор минь байна Алтан дэлхийн шороо Хөл доор минь байна Адгийн муу чамайг Алаад би яах вэ Хэлсэн үгий минь дагаж Хэрэг ажилд минь оролц Зовлого арьс болсон ч Золбоотой морь байна Тарга хүч муутай ч Тал туулах хүлэг байна гэв Ихэмсэг ламд булаагдаж Ижил ханиасаа хөндийрөөд Жороо хүрэн морь Зохистой заяа үзсэнгүй Хэн нэгний гар дамжсан Хиртэй халтар хадаг шиг Хүрэн зээрд морь Хүйтэн гарыг дамжсаар Хүний амины золио болж Хөнөөлт дайсны унаа болов Хартан хортны гарт Хамрагдан орсон боловч Ган дөрвөн туурайгаар Хөрст газрыг онгилж Гааршгүй их хүчээрээ Хөнөөлт дайсанд тусалж Буруу элэгтний зоргоор Буурал нутгаа бусниулж Буман олноо сөнөөх Бузар хэрэгт оролцсонгүй Хүн хүний мэдэлд Хүлээстэй зовлон эдэлсээр Залуу хүрэн морины Зан ааш нь хувирч Хавьтаж талхисан хүн Хамаагүй ширүүн оролдвол Хайрч өшиглөдөг болж Хажиглаж хаздаг болж Морь эдэлж сураагүй Онгироо сагсуу ноѐн Мулгуу тэнэг хүчээр Олмы нь гэнэт чангалтал Танхай балмад түүний Тарган махлаг мөрийг Тавхийтэл үмхээд Тасхийтэл шувтрав Хүүршсэн хувцасны цаанаас Хүрэн цус нь нэвтрээд Яс махандаа хадтал Янгинаж сүрхий өвдөхөд Харааж орилсон гамин Хаалга хутгаа сугалаад
  • 4. Хүрэн морины гуя руу Хүчтэй гэгч нь дүрэв Хутга шаалгасан морь Гуяа өвдөхийн эрхэнд Зөрүүлж нэг хазаад Зөрж нэг өшиглөөд Шудран дайрч алдуураад Шууд давхиад оджээ Завсрын дайсанд эдлэгдээд Завхарч явсан морь Яагаад ийм болсныг Ярьж өгөх үү би Ардын хүүгийн зориг хурц Адуун сүргийн туурай хурц Эр хүний намтар элбэг Эмээлт морины домог баялаг Элбэг домгийн нэгнээс Эвлүүлж та нартаа хэлье Баялаг намтрын нэгнээс Бахдуулж та нартаа хэлье Ардын засаг мандах Сайн цагийн түрүүн Аюулт дайсан сөнөх Самуун цагийн эцэст Баруун нэгэн хошууны Баян ноѐны зарц хүү Ачит эхтэйгээ хамт Амьдран суудаг байжээ Нарны гэрэл нэвтэрсэн Сарны туяа орсон Салбагар уранхай үүдтэй Ширүүн салхинд тэсдэггүй Шидмэсэн муу бүслүүртэй Ийм нэгэн гэрээс өөр Илүү гарах хогшилгүй Айлын хонь дагасан Арван ямаанаас өөр Ахиад тоолох малгүй Хүний адуу бараадсан Хүрэн мориноос өөр Хүлэглэж унах унаагүй Хөл нүцгэн ядуу байжээ Гар хоосон зүдүү байжээ Унадаг хүрэн морины нь Уг байдлыг дурдвал Ширээ сайхан нуруутай Ширүүн цацган сүүлтэй Шингэн мяндсан дэлтэй Шигшмэл хүрэн зүстэй Хурц дөрвөн туурайдаа Хурдны удам хадгалсан Соргог алхан толгойдоо Эрдэнийн чанар бадруулж Содон цагаан сарандаа Эгэл тэмдэг тодруулжээ Энгүй өргөн нуруунд нь Эмээл тохоод мордоход Уул шиг өндөр зоотой Усан тэлмэн жороотой Адуун сүргийн манлай болсон Аавын хүүгийн нөхөр болсон Алдартай сайн морь байжээ Аагтай хурдан хүлэг байжээ Зузаан үүлний хур Зуур зуур ороод Зулзаган нялх мод Зуун тийшээ дэлгэрээд Навч цэцэг дэлгэрдэг Нарны илч халаадаг Зугаа цэнгэл бадарсан Зуны эхэн сард Ардын ядуу хүүгийн Амраг хайртай ээжийн Ариун нандин биед Аюулт өвчин хүрчээ Харц бор хүү Хайрт залуу эхийнхээ Янтай өвчний уршгийг Яавал арилгах вэ? гэж Янз бүрээр бодовч Ямарч тусыг олсонгүй Дэмий гайхаш тасрахдаа Дэргэдэх айлдаа ороод Баян эзэндээ бараалхаж Төрүүлсэн ганц эхийг минь Түргэн эдгэрүүлж болох Арга чарга байна уу гэж Арай ядан хэлж гэнэ Ноѐд, тайж баян гэхэд Өнчнийг хэзээ тэтгэдэг билээ Номтон лам буянтан гэхдээ Өвчнийг хэзээ эмнэдэг байлаа Харц зарцын үгийг Харгис ноѐн сонсоод Авралт бурхны зарлигаар Анх эхээс төрөвч Ад чөтгөрийн хүчээр Адаг сүүлдээ үхдэг нь
  • 5. Орчлон ертөнцийн тавилан юм Олон амьтны лай юм Би одоо яах вэ Битгий чи сандар Нялх бага наснаас чинь Нярайлж өсгөсөн эх чинь Үсээ буурал болтол Насаа гүйцэт эдлээд Хорвоогийн уух ус Хувь заяа дутуу байжээ Гучин хоѐр шүднээс нь Ховхорч ер унаагүй Шинэхэн хар гэзэгнээс нь Ширхэг ч үс цайгаагүй Ийм залуу насандаа Ингэж өвдөнө гэдэг чинь Эргэл мөргөл хийдэггүй Эрхэм дээдэст залбирдаггүйн Хар нүгэл нь болж байна Харин чи эхээ үхвэл Бурхан тэнгэрийн оронд Буцалтгүй төрөөсэй гэж Буян номыг сайтар хийж Буруу бүхнийг сайн тэвч гэж Буурлын үнэт сургаалыг Бузгай хэлж байвч Өөхөөр хавагнасан нүүрт нь Өрөвдөн тэтгэхийн шинжгүй байв Өөдгүй улцан нүдэнд нь Өглөгч бэлэгтний харцгүй байв Хэрцгий ноѐны үгэнд Гэмгүй зарц бухимдаж Хэн юу хэлэх бол гэж Гэр доторхи хүмүүсийг харав Ханагар сайхан жороо хүрний нь Хагацаахыг боддог ноѐны хүү Хар нохойн минь хөл доголжээ Харц чи зодсон уу гээд Элдвээр дайрч доромжлоод Эхийн тухай юу ч хэлсэнгүй Халуун элэгт ээжий нь Хараан загнаж зоддог Хатан зантай эхнэр Хавьгүй муухай загнаад Шавартай сайран хөлдөө Шавхай наалдуулж ирээд Ширмэл том ширдгий минь Шинэхэн өнгийг гутаав Хэн чамайг дуудав гээд Хэгжүүн дүртэй хялайв Эзэн дээдээ царайчлаад Элбэрэл хүсээд орсон хүү Зовлон дээрээ зовлон нэмээд Золбоот нүднээ нулимс дүүргээд Хөндлөн босгын дээгүүр Хөлөө өргөөд гарахдаа Дэргэдэх ардын зовлонг Дэвсгэрээсээ доор үздэг Тэнэг ухаантны хатны Дээрэнгүй үгэнд гомджээ Номхон ардыг амийг Нохойноос доор санадаг Ноѐны хүүгийн хэлсэнд Ноцтой хорсол хадгалжээ Сүмбэр уулын оройд Сүглэгэр үүл хураад Сүрт цахилгаан цахилж Сүрхий дуу нижигнээд Азарган борооны түрүүч Айхтар ширүүн оров - Шүршин орох чимээг чагнавал Шөнөжингөө шаагих бороо байна - Шүтээний өмнөх зулаа сэргээж Сүүжээ амрааж унт хүү минь гэж Шүүрс алдаж эх нь хэлээд Шүлэг маанийг шивнэн уншив - Зүгээр, ээжээ нойр хүрээгүй Зүсэрсэн бороонд малаа алдвал Зүүрмэглэж хэвтсэнээс долоон дор Зүдэг муухай хэрэг болно Өвчтэй байгаа эхийхээ дэргэд Өдөржин шөнөжин сахиж суусаар Унтах нойроо мартаж орхисон Ухаалаг хүү ээждээ хэлээд Зулайнхаа хөлсийг нэг арчаад Зуландаа тос нэмж сэргээв Хур бороо ширүүсэж Хурц цахилгаан цацраад Бод мал үргэж Ботго тугал уруудаж Болохоо ер нь байлаа Архи дарсанд цохигдон Алмайрч согтон хэвтээд Торгон хөнжил дотроо Тохитой унтаж байгаа Эзэн ноѐны байдлыг Эргэцүүлж хүү бодохдоо Өнөө шөнө хонь уруудвал
  • 6. Өглөө босоод би зүдэрнэ Маш сайн хичээж байгаад Малы нь алдахгүй хоноѐ гээд Хөдсөн дээлийн танагаар Хөөрхий эхээ хучаад Тохмын шар эсгий Толгой дээрээ тавиад Хурдан хөлийн гүйлтээр Хуйв шилбүүрээ эргүүлээд Уруудаж байсан малыг Уул байранд нь тогтоов Бусад зарц нар нь шуугилдаж Бухимдаж малтай хөөцөлдсөөр Цаглашгүй зүдэрсэн хүүг Цахилгааны гэрэлд хараад Ор ор ээжээ асар Одоо бид малаа алдахгүй гэж Ноѐны амнаас гараагүй Нот сэтгэлийн үгийг Норж нэвтэрсэн ядуучууд Ноорхой хүүд хэлжээ Нүх шиг шөнийн харанхуйд Нүцгэн хөлөөр чулуу өшиглөж Сайртсан сайрыг шалбалаад Сандарсан хүү гэртээ оров. Өргөсөн зулы нь эрвээхэй цохиод Өөхөн дэнгий нь салхи цохиод Харанхуйн дунд дусаал дуулдаад Хайрт эх нь чимээ ч үгүй байв. Ихэд сандарсаар хүү Ээжээ гэж дуудаад Өөхөн дэнгээ асаатал Өөв гэж дуугарав. Сандарч тэвдсэн хүүгийн Санаа сэтгэл тавигдаж Бурхны өмнөх зулаа Бушуухан гэгч өргөөд Халамжит эхийнхээ нүүрийг Харан харан зогсоход Хоѐр алаг нүд нь Хонхойж баахан ядарсан Хувирдаггүй хөрслөг царай нь Хундан цагаан болсон Хосгүй энэрэлт ээж нь Гоц эгцэлж ширтээд Хорвоо ертөнцийн жамыг Хол ойргүй сэтгэж Хоцорч үлдэх хүүгээ Хонгор сэтгэлдээ бодохдоо Дээрээс буусан дусаал Дээл хучлагыг нэвтлэвч Дороос тунасан чийг Тохой нурууг хайравч Биенд туссан өвчин Бэрх хэцүү зовоовч Уранхай хувцастай хүүдээ Уул байдлаа хэлсэнгүй Өвчний хүндээс болж Өнгө царай алдсан Өнөр залуу эхээ Өрөвдөж хайрласан хүү Чулуу өшиглөснөө хэлсэнгүй Цус гарснаа үзүүлсэнгүй Дээлийн хормойд хөлөө нуугаад Дэнгийн цөгцөнд тос нэмлээ Жижигхэн цагаан шүдтэй Жигд тэгшхэн нуруутай Хөгжүүн шударга зантай Хөөрхий бор хүүгий минь Инээж хөдөлж байгаа нь Ээжийгээ дуурайсан гэж Саахалт айлын чавганц Сайшааж магтсаныг санаад Энхрий танхил үрээ Эвийлэн өхөөрдөн бодоод Тооноо ширтсэн эх нь Толгойгоо зовиуртай хөдөлгөөд - Хүү минь ээждээ ир гэж Хүнд гүнзгий амьсгаа татав. Дэнгийн хажуугаас хүүгээ Дэргэдээ хүрээд ирэхэд Дэрэн дээр нь ус дусаад Дээлэн дээр нь дусаал тогтож байв. Шаагисан борооны усыг Цоорхой гэр яаж тогтоох билээ Шүүрсэн хурын дусаалыг Цочирдсон хүү яаж тогтоох билээ. Дэлий нь усыг шавхтал - Сайхан хурын усыг Саатуулж битгий асга гэж Үрийнхээ сэтгэлийг тайтгаруулж Үг сургамжаа захисан нь: - Бүрээсний доор төрөөд Булшны доор хэвтдэг нь Бүхэл бүтэн хорвоогийн Бодит нэг ѐс юм Хананы дэргэд төрөөд Хадны дэргэд хэвтдэг нь
  • 7. Хамаг олон амьтны Хазайж зайлдаггүй жам юм Нас чинь бага боловч Цус чинь шингэн боловч Хөл чинь дөрөөнд хүрч Гар чинь ганзаганд хүрчээ. Хүн амьд явахдаа Эгэл олонд зүтгээд Хүлэг замд явахдаа Эзэн хүндээ зүтгэдэг Эр хүн эзгүй хээр Эмээлт мориноосоо бүү сал Эрэлхэг баатар эрхэм цагт Эгэл олноос бүү хөндийр гэдэг Ямбат хоѐдын хүүхдийг Ямарч байсан битгий тшү! Ядуу айлын хүүхдээс Яльгүй ч гэсэн битгий ход! Ядрах цагт ард чинь тусална Яарах цагт морь чинь тусална гэлээ. Арван сар тээж гаргаад Ангир уургаа шимүүлж өсгөсөн Асралт эхийнхээ үгийг сонсоод Айх тэвдэг нь улам нэмэгдэж - Ээж минь та юу хэлж байна? Нарт өргөн дэлхий дээр Энэ гэрээс битгий ходооч? Надтай хамт байгаач? гээд Бор хүү нулимсаа унагааж Борооны дусалтай нийлүүлэв Зогсолтгүй орсон бороо Жалган дундуур үерлэхэд Зовлонт хүүгийн шаналал Зүрхэн дундуур үерлэв Үүлээ цааш нь нуусан шиг Өндөр тэнгэр цэлмээд Үдшийн орсон бороо Өглөө болоход арилжээ Хурмаст тэнгэрийн нар Хөдөө хээрийг гийгүүлж Хурын тунгалаг ус Хөрст дэлхийг ундлавч Шар эсгий гэрт Ядарсан бүсгүй ѐолсоор… Шаналсан хүүгийн нүүрэнд Ядуугийн нулимс бөмбөрсөөр … Нойргүй хоносон хүүхэд Норсон дэвсгэрээ аваад Наранд ээж хатаахаар Навтгар гэрээсээ гартал Гурвалжин үүрэг үүрсэн Гурван шоо өвөртөлсөн Хавчиг үүрэг үүрсэн Хар аяга өвөртөлсөн Хорвоогийн уужим зайд Хойш урагшаа хэрсэн Хот айлын нохойг Хоѐр модоор тоншсон Бардам сагсуу зантай Бадарчин айсуй харагдлаа Тэвдсэн хүү хурдаараа гүйгээд Тэр бадарчийн өмнө очоод Халуун энэрлээр тээж өсгөсөн Хангай дэлхий шиг түшиг болсон Хайрт ганц эхийн минь биед Ханиад хүрээд хэцүү байна Бодь нутагт ламтан та Болгоож хайрлаж өгнө үү гэж Бор өвдгөө сөхөрч суугаад Бодсон хүслээ айлтгаж гэнэ Ховдог махчин шувуу Хүүрийн үнэрт дуртай байдаг Хорт санаат ламтан Хүний зовлонд дуртай байдаг Балмагдсан хүүгийн үгийг сонсож Бадарч лам гэрт нь ирээд Маань уншаад адис өгчээ Өнөр түшиг эх чинь Амь насыг сүйтгэх Ад чөтгөр шүглэсэн байна Аврал буян сайн хийвэл Амьд гарахын заяа байна гэж Эрдэнийн гурван шоод минь Их тодорхйо буула гэв Зандан шоо буруу таасныг Жаал хүү яаж мэдэх вэ? Зальт лам хууран мэхэлснийг Залбирсан бүсгүй яаж мэдэх вэ? * * * Явган энэ үлгэрийг Ярьж хэлж байхдаа Даахийн чинь ширэлдээ гараагүй Давхар нүдний чинь хараа үйцээгүй Гурван настай нялх цагт Гунигт өвчиний уршгаар Ганцаар чи үлдсэн гэж Өвгөн эцэг Чойжилжавын
  • 8. Өрөвдөж хэлснийг санадаг би Завханрч ярихаа зогсъѐ Залгаж үлгэрээ хэлье Галуу шувуу дугарсан Хавтай дулаан улиралд Галт нар ээсэн Халуун гэгчийн өдөр Зовлонт өвчин нь хүндэрсээр Зовхит нүд нь буурсаар Ачит хонгор эх нь Амьсгаагаа гүйцэд хураагаад Амин халуун судас нь Ахиад цохихоо болив Залуу эхээ үхүүлсэн Зарц бор хүү Заяа золондоо гомдож Зангирсан нулимсаа урсгахад Хүний үхэл олныг үзсэн Хомхой тэр гэлэн Хүрэн морины сургаар Хорхойтох сэтгэл нь хөдлөв Эргүүлэн тоолон байж Элэгдсэн шар эрхээ Элэнц хуланцын буян нүгэл Энэ тэр сайн муу Элдэв янзын цэцэн үгээр Эрдэмт гэгдсэн тэр бадарч Эхэр татан уйлж байгаа Эгэл хүүд ингэж хэлэв - Заа хүү минь битгий уйл Залуу хөгшин хэн нь ч Зайлшгүй нас бардаг нь Заяасан ертөнцийн зохиол юм Нөхцсөний хойноос уйлбал Нүгэл хилэнц арвижаад Үүрдийн оронд тонилох Үхсэн сүнсний нь замд Үер болж саатуулдаг Үнэн номын ѐс бий Хорвоо өнгөрсөн эхийн чинь Хойтохыг би хийнэ гээд Хонх дамраа дуугаргаж Хоѐр ерөөл уншжээ Нарт амьдралаас салж Нас барсан эхий нь Хүйтэн болсон биеийг Хүнд хөх чулуутай Тэнцүүлэн хүлж байгаад Тэмээнд тэгнэж ачаад Билчээр нутгийн цаана Бэл чулуу дэрлүүлж Оршуулж орхиж ирээд Огцом жижиг талбайд Хүндэтгэл буян хийсэн гэж Хүж зул асааж гэнэ Хүүрийн яс барьсан гэж Хүрэн морий нь авч гэнэ Өрөвдөж хайрладаг эзнээсээ салж Өөр хүний хөл болоод Төрсөн нутгаас холдож Түмний газар чиглэхдээ Хань ижилдээ тэмүүлж Хазаар даран булаалдавч Харц эзэндээ хоргодож Ханаран эргэж хөндөлдөвч Хатан төмрийн хүчинд Халуун амаа мэдүүлсээр Хатуу модон ташуурт Хаа гуяа нүдүүлсээр Жороо хүрэн морь Жолоо цулбууртаа захирагдав Жолоо цулбуур хоѐр нь Зодооч ламд хумигдав Ааг сайтай хүлэг минь Амар мэнд яваарай Аз завшаан таарвал Ахиад хоѐулаа уулзана гэж Хүү дотроо бодоод Хүрэн морио харсаар Нулимс гоожсон нүдээ Нухлан арчин үлдэв Ядарч өнчирсөн хүү Яахаа мэдэхгүй хаягдахад Явган ирсэн бадарч Явдалтай мориор буцжээ * * * Өөрийн эзнээс хагацаж Өнөр ижлээсээ тасарч Өргөн нутгаасаа алслаад Өлөн бадарчид унуулсаар Хүрэн жороо морь Хүний газар ирэв Амгай зуузай дуугаргасаар Алс хол ирэв Эх нутгаас гарахад Ээлтэй зөөлөн зун байжээ
  • 9. Энэ газар ирэхэд Эрс хатуу өвөл болжээ Хоосон сурталт ламтан Холын тэртээгээс ирээд Хүрэн морины ядарсныг Хөөрхийлж огт бодолгүй Хүйтэн жаварт өвлийн Хөр хунгар цасанд Хөлстэй тохимоор хайрч Хөлдүү амгай зуулгаж Өл тэжээл өгөлгүй Сөл хазуулах төдийгөөр Өдөр болгон унаж байв Шөнө болгон чөдөрлөж байв Өвлийн бэрх улирлын Өдөр шөнө хоѐрыг Аль муу зовлонгоор Арай чарай өнгөрөөгөөд Хаврын сар гарч Хамаг амьтан тэнийхэд Яндан хүрэн морь Яс арьс болжээ Хөтлийн цас хайлж Хөх ногоо цухуйлаа Хөхөө өвлийн хүйтэнд Хөрч ядарсан мал Тамир чадлаа олбол Дахиад унахад тустай гэж Тэнэмэл тэр бадарч Тэнэг ухаандаа бодоод Ногт чөдрөөс нь салгаж Ногоо хэд хазуулъя Хээрийн бэлчээрт гаргаж Хэд хоног амраая гээд Алжааж турсан хүрэнг Айлын адуунд тавьжээ Ижилдэж дасаагүй сүрэгтэй Итгэж хамт явахад Өнгө удам нэг боловч Өшиглөж хазах нь олон байв Энэрэлгүй муу эзний Эмээл хазаараас салавч Идээшилж дасаагүй нутаг Их л уйтгартай байв Тууш нуруу нь халцарч Дөрвөн туурай нь эмтрээд Туг сүүл нь ширэлдсэн Турайнхай хүрэн морь Шинэхэн ногооны шимийг Чөдөргүй идэж Шингэн булгийн усыг Чөлөөтэй ууж Шаналсан бие нь тэнийж Шар үс нь унав Санаа сэтгэл нь хөдөлж Саруул нутгаа бодов Навч цэцэг дэлгэрч Нарны илч дулаараад Уул тал ногоороод Ус гол шуугиад Хурын тунгалаг рашаан Тэнгэрийн үүлнээс буугаад Хун цагаан шувуу Тэнд эндгүй ганганаад Хөвчийн өндөр ууланд Хөхөө гургалдай хоѐр Ээлж дараагаар донгодож Эгшигт дуугаа дамжуулахад Нутгийн сайхан байгаль Нүдний өмнө үзэгдээд Хань ижлийн дуу Халуун чихэнд сонсдов Хөнгөн төмрийн үртэсийг Хүдэр соронзон татдаг шиг Хүрэн морины сэтгэлийг Хүсэлт нутаг нь дуудав Унаган бага наснаасаа Усы нь ууж өссөн Дааган бага цагаасаа Даваа гүвээгий нь хэссэн Өнө тавиун бэлчээрээ Өөрийн эрхгүй санаж Хэт нутагтаа гүйх гэж Хэд хоногоос зөгнөөд Задгай бэлчсэн адууны Захад нь явдаг болжээ Үлгэрийн эхэнд үзэгдсэн Үгийн үзүүрт яригдсан Идэр хүрэн морь Ингээд гүйсэн байжээ Яриан дунд орхигдсон Ядуу өнчин хүү Яаж амьдарч байгаагийн Явдал төрхийг хэлэх үү? Дотроос буцалсан уур хилэн Гаднаас нөмөрсөн гашуун зовлон Өргөн түмн монголыг Үерт дайрч байхад
  • 10. Өнчин ганц хүүг бас Үүл мэт бүрхэж байв Алтан их дэлхийн Адал явдлыг бодоогүй ч Ард монгол хүмүүсийн Аймшигт зовлонг бодож Алс хэтийн жаргалыг Ариун зүрхэндээ хүсээд Энхрийлж өсгөсөн эхийнхээ Эрхэм шарилыг тавьсан Өөгүй бяцхан талбай дээр Өнчин хүүхэд ирэв Намуухан зөөлөн салхи Наалинхай янзаар илэхэд Урсаж байсан хөлс нь Урьхан салхинд эвэрнэ Давхраат алаг нүдээр Тал хөндийг ширтэхэд Тэмээн сүргийн бараа Тэртээ баруунаас сүүмэлзээд Жирийн хоосон зэрэглээ Жирэлзэн торолзож харагдав Хүн малаас буйдхан Хөдөө хээрийн бэлчээрт Хүүрийн газар ирсэн Хүүгийн сэтгэл үймрээд Орчлон хорвоогийн амьдрал Олон зүйлийн бодол Оюун ухаан дотор нь Орон гаран байлаа Уран авьяас бүрдсэн Төвшин сайхан хуруу нь Уяруун сэтгэл тодорсон Дөлгөөн харцат нүд нь Хөдөө хөхөрч явахдаа Хүйтэнд даарч байхдаа Хөлдөж ер үзээгүй Хөрслөг бор хацар нь Үр минь, хүү минь гэж Үг хэлэхийнхээ эхэнд Үргэлж дандаа энхрийлдэг Үнэн хайрын чанар нь тэнгийн хүндийг өргөж Тэмээнд ачиж байхдаа Эр хүнээс дутуугүй Эрдүү чийрэг тэнхээтэй нь Ноднин жилийн зун Ноѐны үнээ саагаад Ууртай хатанд загнуулж Уйлж байсан дүр нь Өөрийн бор гэртээ Өвдөж шаналж байхдаа Үр ганц хүүдээ Үгээ захиж хэвтсэн нь Харах нүдэнд үзэгдэж Халуун санаанд бодогдов Эцэс болсон эхийн Эмзэг цогцос арилаад Ээрэм цагаан яс нь Энд тэнд сарниад Сайхан хар гэзэг нь Салхинд хийсэн үрэгдээд Дэрийн улаан чулуу нь Тэр хэвээрээ үлджээ Эхийн сүүж нь хүрсэн Эрдэнийн шороон дундаас Цэлмэг тэнгэрийн өнгөтэй Цэцэг ургасан байлаа Урин салхинд ургасан Удвал цэцгийн өнгийг Удтал ширтэн хараад Уйлж суусан хүү Алиа хонгор ээжээ Аргагүй дуудмаар ч болов Ардын гунигт дууг Аялан дуулмаар ч болов Хуучин цагийн үлгэрийг Хуурдаж уншмаар ч санагдав Хурдан хүрэн морио Хурайлан далламаар ч бодогдов Оргил хайрхан нь сүндэрлэж Огторгуй нам гүм байтал Үр ачаа дагуулсан Үелэн нисэж яваа Тогоруу шувуу шуугилдаад Ачит залуу эх минь Амар мэнд байсан бол Алаг үрээ дагуулсан Аянч шувууны адил Асарч өсгөсөн намайгаа Ариун гартаа хөтлөөд Алхаж явах байсандаа гэж Амьсгаа даран бодоод Хошууран нисч байгаа Хун цагаан тогорууг Сайхан харцаараа ширтэж Санаа алдан суутал Чимэгт ариун талын
  • 11. Чимээгүй байдлыг доргиож Цохиот өндөр уулсын Цууриаг цочоон хөгжөөгөөд Унгалдан янцгаах дуу Уянгалан гэнэт хангинав Зүүд нойрын дүрс үү? Зүй ѐсны тэмдэг үү? Зөн бэлгийн ѐр уу? Зүгээр жирийн чимээ юү гэж Олон шувууны хойноос Онцолж харахаа болиод Өргөн тэнүүн талын Өнцөг буланг ширтлээ Торомгор хар нүдний Тодхон соргог хараанд Хурдан жороо морь нь Хуй тоос босгоод Хангинатал унгалдаж Хатиан айсуй харагдав Жингэнэтэл янцгааж Жирийтэл хурдалж үзэгдэв Баярын халуун амьсгал Байж тогтон үймэх шиг Бат цагаан цээжнээс Багтаж ядан гараад Уйлаад хавдсан нүдий нь Угааж өгөх гэсэн шиг Уярлын зөөлөн нулимс Улам улам асгараад Сайхан хүрэн зүстэй Сайн морь минь ирлээ гэж Энгүй баяртай хэлээд Ээжийгээ дуудах шахлаа Гуалиг хүрэн морио Гурий гурий дуудаад Гунын суран ногтоор Гурав дөрөв даллав Энэ нутгаа бараадж Эзэн хүнээ харсан Хүрэн жороо морь Хүүгийн дууг таньж Хатиран хатиран давхисаар Хажууд нь хүрч ирээд Алхан толгойгоо нааж Ариухан хошуугаа шөргөөж Үнэрлэн үнэрлэн тайвшрав Үүрсэн үүрсэн талархав Арван давхар аюулаас Арай гэж зугтаж ирсэн Алдарт сайн морь Ажиглан тойрон харвал Дааган согсоо нь ширэлдэж Ташаа толгой нь ѐрдойгоод Суман дэл нь хийсэж Сунах хөл нь чичрээд Урт иштэй хутга Улаан гуянд нь шигдээд Ухаа ягаан цус Урсаж гарсан байлаа Хөх төмөр хутгыг Хөхсөн махнаас сугалж Халуун бүлээн шархыг Хангайн цэцгээр эмнэж Хайрт хүлгийнхээ гуяыг Харзын усаар угааж Хатааж хийсэн хутгыг Хайрган билүүгээр билүүдэв Хутга хэдий моховч Гуранзан билүүгээр хурцалдаг Эмзэг шарх гаравч Эмийн хүчээр эдгээдэг Морины чадал ч сэргэлээ Мохоо хутга ч ирлэгдлээ Эгэл ардын хүү Эрийн цээнд хүрээгүй ч Эрхэм үйлсэд зүтгэхээр Элэг нь харлаж хатсан ч Эрх чөлөөгөө олохоор Хэргийн эзэн бадарчаас Хэрмэл муухай дайснаас Өшөө хорслоо авах Өв тэгш зорилго тавиад Эрэлхэг хүрэн мориндоо Эмээл тохож мордоод Иртэй том хутгаа Иший нь чанга атгаад Ардын партизан цэргийн Ариун жагсаалд нийлэхээр Алтан шар замдаа Аялан дуулсаар оров Өндөр хүрэн морь Өнчин хүү хоѐрын Үнэн учир ийм байна Үлгэр одоо төгслөө.