SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 71
3-р лекц
Монголчуудын гарал
үүсэл, Монгол нэрийн
тухай
 Монгол нутагт 800 000 жилийн тэртээгээс
хүн амьдарч байсан гэж үздэг
 Гэвч тэдгээр хүмүүс нь Монголчууд биш
бүр орчин үеийн хүн буюу Homo sapiens ч
биш
 Орчин үеийн хүн 40 000 жилийн тэртээ төв
Азид амьдарч байсан гэж үздэг
 Гэтэл 15 000 орчим жилийн тэртээгээс хэл
үүссэн гэж үздэг
 Хэрвээ хүн төрөлхтөн нэг гарвалтай юм
бол угсаатнуудын ялгаа хэл үүссэн цаг
үеэс л бий болсон
 Хүн төрөлхтний түүхэн хөгжлийн үр
дүнд угсаа гарвалын үйл явц нэгдэн
нийлэх замаар /интеграц/ аливаа
угсаатны тоо цөөрсөөр ирсэн болохоор
эдүгээгийн үндэстэн бүр нэн эрт цагт
хэд хэдэн овог байснаас гадна бусад
угсаатантай түүхэн турш хөрш
зэргэлдээ буюу холилдон амьдарсаар
ирсний хувьд харь угсаатны их бага
хольцтой байдаг билээ. Тиймээс ч
эдүгээгийн аливаа угсаатанд “цэвэр
угсаатан” гэж байхгүй хэмээн
судлаачид үздэг.
1. Монголчуудын гарал
үүсэл
 Шинэ чулуун зэвсгийн үед аж ахуй үүссэн
гэж үзвэл мал малладаг, нүүдэлчин хүмүүс
л бидний өвөг дээдэс болсон байх
магадлалтай
 Судлаачид хүрэл зэвсгийн үеийн
дөрвөлжин булшны соѐлтой ард түмэнг
Монголчуудын өвөг дээдэс гэж үзэж байна
 Дөрвөлжин булшны соѐлтой ард түмнээс
Хүннүчүүд үүтгэлтэй бөгөөд, тэднээс
өнөөгийн монголчууд угшилтай аж
Хиргисүүр
Буган хөшөө
Дөрвөлжин
булш
Шоргоолжин
булш
1-рт Монголчуудын угсаа
гарлыг Хүннү, Дунхугаас
улбаалж тайлбарладаг. Энэхүү
хандлагыг Монголын олонхи
судлаачид дэмждэг. Бид ч мөн
энэхүү хандлагыг дэмжиж
байна.
2-рт Зөвхөн Дунху-г
Монголчуудын өвөг хэмээгээд
Дунхугийн системд Сяньби,
Ухуань, Муюн, Тоба, Жоужань,
Тогоон, Кидан, Шивэй зэрэг
аймгуудыг хамааруулж үзэх
хандлага. Эдгээр судлаачид
Хүннүг түрэг хэлтэн хэмээн үздэг
бөгөөд гол төлөв Хятад
судлаачид байна.
3-рт Монголчуудыг Шивэйгээс
гаралтай хэмээн үзэхдээ өмнөх
үеийн бусад аймаг улсуудтай
холболгүйгээр тусгайд нь авч
үзэх хандлага. Дээрх судлаачид
XIII зууны Монголчууд Эргүнэ
болон Амур мөрний хавиас
нүүдэллэн ирж, Түрэг угсааны
аймгуудыг баруун тийш шахсан
хэмээн үздэг.
Хүннү
Сяньби
Жужан
Кидан
Хамаг
Монгол
Их
Монгол
Дунху
Сяньби
Жужан
Кидан
Хамаг
Монгол
Монголчуудын угсаа гарлыг тайлбарлаж буй
саналууд
Мэнгү Шивэй
•Түрэг хаант улсын дараа
бутарсан Монголчууд
Нууц товчооны
Монголчууд
•Бөртэ Чино Хоо Марал
Хамаг Монгол
•Хабул хааны үеийн
Монгол
 МЭӨ 2-р мянганы дунд үед өнөөгийн Монголын
нутаг дэвсгэрт оршиж байсан нүүдэлчдийн дунд
угсаа соѐлын үндсэн 2 бүсчлэл тогтсон байна.
 Баруун болон төв монголд Хиргисүүрийн соѐлт
овог аймгууд
 Төв болон зүүн Монголд дөрвөлжин булшны
соѐлт овог аймгууд зэрэгцэн оршиж, улмаар
миграцийн улмаас холилдон аж ахуй соѐл, хүн ам
зүйн хувьд уусан угсаатан бүрэлдэх үйл явцад
нөлөөлсөн байна.
 Хиргисүүр болон
буган чулуун хөшөөг
үлдээгчдийн соѐл
Дөрвөлжин
булшны соѐл
Шоргоолжин
булшны соѐл

Хиргисүүр
 1. Оршуулгаас гол төлөв Европойд хэв шинжийн
антропологийн материал илэрдэг.
 2. Нас барагчаа их төлөв баруун зүг хандуулан
тавьдаг.
 Нас барагчаа газрын хөрсөн дээр тавьж, чулуугаар
дардаг.
 Гадаад зохион байгуулалтын хувьд хожмын
оршуулгуудын зохион байгуулалтуудаас өөр хэв
шинжтэй. Эд өлгийн зүйл хомс.
 Оршуулгаас хожмийн монголчуудтай ижил
буюу Монголиод төрхийн хүн илэрдэг.
 Нас барагчаа зүүн зүг хандуулан оршуулдаг.
 Оршуулгын зохион байгуулалт, зан үйлын
хувьд хожмийн монголчуудын оршуулгын зан
үйлын шууд эхлэл байсан гэж хэлж болно.
 1. Тархсан хил хязгаарын хувьд Дөрвөлжин
булшны тархалттай төстэй.
 Монголойд хэв шинжийн хүн илэрдэг.
 2. Нас барагчаа хойд зүг хандуулан оршуулдаг.
 3. Дагалдуулсан эд өлгийн хувьд дөрвөлжин
булшны эд өлгийн зүйлтэй төстэй байдаг.
 Дээрхээс дүгнэвэл өнөөгийн Монголчууд нь Төв
Монголын хүрлийн үеийн дөрвөлжин булш,
Хүннү, дундад зууны түрүү үе, Монголын үеийн
хүн амтай угсаа гарвалын нягт холбоотой болох
ба өөрөөр хэлбэл дөрвөлжин булш шоргоолжин
булшыг үлдээгчид нь хожмийн Хүннү гүрний
бүрдэлд үлэмж нөлөө үзүүлжээ.
Хойд зүг
Зүүн зүгБаруун зүг
Хиргисүүр Дөрвөлжин булш
шоргоолж
 Их Монгол улс
Хүннү
Өнөөгийн Монголчууд
 Археологи болон
антропологийн сүүлийн
үеийн харьцуулсан
судалгаанаас үзвэл
орчин үеийн Монголчууд
нь Төв Монголын
хүрлийн үеийн
дөрвөлжин булш, Хүннү,
дундад зууны түрүү үе,
Монголын үеийн хүн
амтай угсаа гарвалын
нягт холбоотой болохыг
тогтоосон гэж үзэж
болохоор байна.
 Монгол
 Түрэг
 Фин, Славян
гаралтай гэх мэтээр
үзсээр ирсэн юм.
 Тэрчлэн зарим судлаачид Хятад
сурвалжийн мэдээг ишлэн, Хүннү нарыг
Хятад гаралтай гэх нь ч бий. Эртний
Хятадын түүхэн домог ѐсоор Ся улсын
сүүлчийн хаан нь цөллөгөнд байж нас
барсан, түүний хөвгүүн Шүньвэй гэгч
гэр бүл, үр хүүхэд, хамаатан садан,
харъяат иргэдийн хамтаар умар зүг
зайлан гарч Төв Ази, Монголын хээр
талд очиж нүүдэл амьдрал ахуйд
идээшин дасаад тэндээ үлдсэн, тийм
учир тэрээр Хүннү, Монгол хаадын дээд
өвөг болсон мэт дурьдсан зүйл ганц
нэгийн зэрэг бий.
 Ма Чаншоу. Умард ди ба Хүннү. Бээжин,
1962, 43-44-р тал (хятадаар)
 Эрт дээр үеийн Төв
Ази, Монгол оронд
амьдарч, түүхийн
сурвалжид нэр
тэмдэглэгдэн
үлдсэн аймаг
овгуудын дотроос
анхных нь Ди нар
байсан бололтой.
 Ди нарын нэрийг эртний
хятадаар тэмдэглэхдээ гал,
нохой гэсэн хоѐр дүрс үсэг
нийлүүлэн бичсэн байна.
 Төв Ази, Монгол оронд оршин
амьдарч байсан Ди зэрэг
монголжуу шар арьстай овог
аймгууд нь монгол, түрэг,
манж-тунгус угсааны аймаг
овгуудын өвөг дээдэс байсан
бөгөөд дунд чулуун зэвсгийн
үе буюу 12-7 мянган жилийн
өмнөөс эхлэн зэрлэг хонь
ямааг гаршуулж мал адуулан
амьдрах болсон чухам тэр үед
монгол, түрэг, манж-тунгус
хэлний ялгаа гарч, Монгол
оронд байсан хэсэг нь монгол
угсааны өвөг дээдэс болсон
байна.
 Шинэ чулуун зэвсэг, ялангуяа
хүрлийн үеийн Монгол орон буюу
хожмын Ар,Өвөр, Баруун Монгол,
Синьцзяны Монгол, Буриад
Монгол, Тувагийн нутагт бог
малаас гадна бод мал тухайлбал
үхэр, адуу, тэмээ адуулж нэгэнт
нүүдлийн мал аж ахуйтан болсон
урьдын Ди түүнчлэн Хяньюнь,
Хяньюй, Жүн, Гүй, Ху, Дүнхү,
Сихү, Хүннү, Жич Юэчжи, Динлин
нарын зэрэг гол төлөв өвөг
монгол угсааны аймаг овгууд
оршин амьдарч байжээ.
 Жүн нар нь дотроо нохой
жүн гэх зэрэг ялгаатай
байсан бөгөөд жүн гэдэг нь
дайчин цэрэг, зэвсэг гэсэн
утгатай үг байв. Хөх нуурт
нутаглаж байсан жүн нар
түвэд-тангад, баруун
хойгуур нутаглаж байсан
жүн нар нь иран, түрэг
угсааны, зүүн хойгуурхи нь
манж-тунгус угсааныхан
байжээ. Харин хятадын
хойт талаар нутаглаж
байсан жүн нар нь өвөг
монгол угсааны овог
аймгуудын өмнө захын хэсэг
байсан бололтой байдаг.
 Ди нар бүхэлдээ Монгол оронд оршин амьдарч
байсны дотроос өвөр монголд байсан хэсэг нь
Умард ди, Цагаан ди гэх зэргээр ялгарч, их элсэн
говиос хойш, Ар монгол дахь хэсгийг
Хятадаар``бэйди`` (Умард ди) гэдэг байжээ.
Хожмын үеийн Монголын түүхчид Умард ди
нарыг монголчуудын өвөг дээдэс хэмээн үзэж,
тэдний нэрийг Хятад сурвалжид
тэмдэглэгдсэнчлэн бэйди хэмээн уйгаржин
монгол бичгээр үлдээсэн нь уг бичгийн дуудлагын
өвөрмөц онцлогоос болж бидэ, бэдэ, бэтэ хэмээн
сунжирч янз бүрээр дуудагдах болсон боловч
үндсэндээ хэвээр хадгалагдан үлдсэн байна.
 Ма Чаншоу. Умард ди ба Хүннү. Бээжин, 1962, 1-
21-р тал (хятадаар)
 Саган Сэцэн. Эрдэнийн товч. УБ.,1961, 71-72-р
тал
МЭӨ XVI-наас МЭӨ 221оны хооронд
Хятадууд түүх судартаа өвөг
монгол, түрэг, манж-тунгус угсааны
нүүдэлчин аймаг овгуудын нэрийг Ху,
Хүн гэх зэргээр улам нарийсган
тодотгож тэмдэглэх болсон байна.
Ху нарыг дотор нь
 Сиху буюу Баруун Ху гэж гол төлөв
баруун өмнө зүгийн өвөг монгол, түрэг,
бас зарим тохиолдолд иран угсааны
аймаг овгуудыг нэрлэдэг байжээ.
 Дүнху хэмээх зүүн ху нарын
бүрэлдэхүүнд Дорнод монгол болон
зарим манж -тунгус угсааны аймгуудыг
оруулж ойлгодог байжээ. Ху, Хүн, Хүннү
гэдэг нэрээр өвөг монгол угсааны гол
аймгуудыг нэрлэдэг байжээ.
 Хүннү болон түүний удам угсаа МЭ VI
зуун хүртэл сүмбэ, моюун, тоба, нирун
гэх зэрэг янз бүрийн нэрээр түүх сударт
тэмдэглэгдэн явсан боловч VI-X зууны
үе хүртэл гэнэт сураг алдарч бараг нэр
нь дурсагдахгүй шахам болсон юм. Нэг
үгээр хэлбэл Түрэг угсааны улсууд
Монгол нутагт ноѐрхож эхэлсэн тэр
үеэс тэдний удам угсааны асуудал бараг
400 орчим жилээр тасардаг буюу Жужан
гүрний мөхлийн дараагаас Хамаг монгол
улс байгуулагдах хүртэл үеийн
Монголчууд хаагуур байв гэдэг асуудал
гарч ирдэг
 Түрэг угсааны хаант
улсуудын ноѐрхлын
үед Монгол аймгууд нь
Мэн-ү Шивэй аймгийн
нэрийн доор зүүн
монголоор төвлөн
байсан гэдэг саналыг
Монгол судлаачид
баримтлах болсон
байна.
 Энэ тухай Рашид-Аддины “Судрын
чуулганд” тэмдэглэснээр олон зуун
жилийн өмнө монгол овог аймгууд,
түрэгчүүдэд цохигдон хүн амын олонхи
нь алагдаж, зөвхөн хиян нукус хэмээх
хоѐрхон овог аймгийн цөөн хүмүүс
үлдэж нутаг орноосоо дүрвэн зайлан
Эргүнэ-кун хэмээх эргэн тойрон уул хад,
ой модоор хүрээлэгдсэн гаднаас зөвхөн
ганцхан давчуу зөрөг замаар нэвтрэн
орох бөглүү газар очиж тэндээ 400 гаад
жил амьдран суужээ.
 Рашид-Аддин. Судрын чуулган. I боть. I
дэвтэр
 Гэтэл тэдний удам угсаа өнөржин
олширсон учир газар нутгаа тэлж
өргөтгөх шаардлага бий болж, Эргүнэ-
кун хэмээх нутгаасаа VIII-X зууны үед
хиян Нукус овог, удам угсаа домогт
Бөртэ-чино, Гоо марал тэргүүтэй овог
аймгууд уван цуван нүүдэллэн гарч,
эртний уугуул нутаг Онон, Хэрлэн, Туул
гурван голын эхэн Бурхан Халдунд
цугларан бөөгнөрч, уг нутгийн монгол
аймгуудтай нийлэлдэн суурьших болсон
нь яваандаа монгол угсааны монгол
аймгуудын мөхлөг нь болжээ.
 “Монголын нууц товчоон”-д: “Чингис
хааны язгуур, дээд тэнгэрээс заяат
төрсөн Бөртэ-чино, гэргий Гоомаралын
хамт тэнгис далайг гатлаж ирээд
Бурхан Халдун ууланд нутаглаж”
амьдрах болжээ гэж тэмдэглэсэн
байдаг.
 Монголын нууц товчоо. УБ, 1990
 Бөртэ-чино болон түүний
залгамжлагчдын захирч байсан
Монголчуудын нутаг нь Онон мөрний
эх бурхан Халдун уулнаас Онон,
Хэрлэн, Туул гурван голын сав дагуу
өргөжиж, улмаар тэдний язгуур
угсаа нь үндсэндээ “язгуур
монголын” нутаг дэвсгэрийг дахин
тогтоож, монголчуудын гол овог
аймгууд болон төвлөрөн нутаглах
болжээ.
 Ийнхүү монголчуудын дунд “хан”
тэргүүтэй аймгуудын холбоо
байгуулагдаж, улмаар улсын шинж
бүхий төрийн нэгдэл бий болж,
эхэлсэн нь нэг ѐсондоо нийт
монголчуудын түүхэн хөгжлийн төв
нь энэ үеэс энд шилжиж байгааг
харуулж байна.
 Дарлигин нь түүхэн домогт
Эргүнэ-кун гэдэг газар амьдарч
байсан монголын эртний хуланц
дээдэс Хиян Никуз хэмээх овог
аймаг буюу домогт Бөртэ-чино-
оос Алангуа хүртэл үеийн монгол
аймгийн ерөнхий нэрийдэл.
 Добу мэргэн нас барснаар язгуур
Монголын хаан-захирагчийн байр
суурь Дарлигинаас Нирунд
шилжиж эхэлжээ.
 Нирун-Монгол гэдэг нь Добу мэргэний
бэлэвсэн хатан Алангуагийн ариун
нуруунаас гэрлээр төрсөн тэнгэрийн
хөвгүүд, тэдний удам угсаа гэсэн
утгатай юм.
 Нирунчууд нь “алтан
ургийнхан болоод
зогсоогүй тэднийг
дотор нь Алангуагаас
Хабул хаан хүртэлх
үеийг нийтэд нь Нирун,
Хабулын хөвгүүд, дүү
нар, үр ач нарын үеэс
Есүхэй баатар
хүртэлхийг Нирун-
Хияд, Есүхэй, Чингис
хаантан, түүний
хөвгүүдийн удам угсааг
Хияд-Боржигон гэж
нэрлэн гурав хуваадаг
байна.
 XII зууны эхэн үед язгуур монгол
аймгууд нь төр улсын шинжтэй
болж, “Хамаг монгол” улс гэж
түүхэнд тэмдэглэгдэж болжээ.
 Хамаг монголын анхны хаан нь Бөртэ-
чино Гоомаралаас соѐолж гарч ирсэн
Чингисийн элэнц эцэг Тумбинай цэцний
ахмад хүү Хабул /1105-1148/ байсан
бөгөөд газар нутаг нь Хангайн нуруу,
Орхон, Туулын билчирээс Буйр нуур,
Хөлөн нуурын орчмоор савласан агаад
гол төв нь Бурхан Халдун уулын хавьд
байжээ. Энэхүү хамаг Монгол нь хожмын
Их Монгол улсыг байгуулах үйлсэд гол
үүрэг гүйцэтгэсэн билээ.
 Монголчуудын голлох хэсэг нь VI зууны
үеэс өлгий нутаг усандаа амьдрах
бололцоогүй болон Түрэг угсааны
аймгуудад зүүн зүг шахагдаж овгийн
бутралын шинжтэйгээр 400 гаруй жил
амьдарч байгаад X зууны үеэс буцан
нүүдэллэн, гурван голын сав газраа ирж
язгуур Монгол улсаа байгуулсан хэмээн
үзэж болох юм.
 Монгол Алтай,
Хөх эрчис мөрөн,
Хангай нурууны
дунд
 Наркиш, Таян,
Инанч. Буюруг-
Таян Инанч ханы
хөвгүүд
 Зан заншил
Монголчуудтай
төстэй.
 Онон, Туул,
Хэрлэн мөрний
сав
 Зүрчидийн
алтан улстай
хиллэсэн
 X-XII зуунд
 Маркус
Буйруг ,
Хуржахус
буйруг, Тоорил
/Тогорил/ хан
 Орхон гол,
Сэлэнгэ
мөрөн
 Удуйд, Увас,
Хаад мэргэд
 Удуйд
мэргэдийн
Тогтоэ Бэхи
Буйр нуур, Оршуун гол, Их
хянганы уулс, Эргүнэ, Амар
мөрөн
Татардай 414-418
Боржигин овог
Орхон, Хэрлэн, Туулын бэлчрээс
Халхын гол Буйр нуур
Амбагай хаан, Охинбархаг Хабул хаан
Монгол хэлтэн Баяр ѐслол, бүжиг, наадам
 Аливаа угсаа удмын уг, овог аль
нэгнийхээ нэрийн дор нэгдэж, ямар
нэгэн хугацаанд тодорхой нэгэн
нутагт шинэ овог аймаг болж
бүрэлдэн тогтох хөгжлийн явцад
ихэвчлэн өөрсдөө өгсөн буюу хөрш
улс нь тэднийг нэрлэсэн нэртэй
болдог билээ. Тэрхүү нэр нь аман
болон бичмэл түүхнээ тэмдэглэж
хоцрох эсэх нь тэр нэрийтгэлийг
зүүгсэд тухайн цаг үедээ нийгмийн
түүхэн хэрэг явдалд аль хир үүрэг
гүйцэтгэж байсантай шууд
холбоотой байдаг.
 Дотоод, гадаадын олон судлаачид
“Монгол” хэмээх нэрийг
 Нутаг ус
 Угсаа гарвал
 Бэлгэдэл
 Шашин шүтлэг
 Нийгэм түүхийн үйл явцын өвөрмөц
үзэгдэл болохын үүднээс нь янз бүрээр
тайлбарлаж ирсэн байна.
 Монгол хэмээх нэр нь 3-р зуун, түүнээс арай
өмнөхөн үүсч, 3-р зууны үед анх хятад
сурвалжид тэмдэглэгдсэн бололтой. Тэр
цагаас хятад сурвалжид “Мын-у”, “Мын-ва”,
“Мэ-гэ”, “Мон-гу-лин”, “Ман-гу-зы”, “Ман-
ту”, “Мэн-гү” зэрэг олон янзын дүрс үсгийн
дуудлагаар тэмдэглэгдэж байжээ. Дээрх
үгсийг махчлан орчуулахад “хуучин
бүдүүлэгчүүд” буюу “хэдийнээс
мунгинагсад”гэсэн утгатай аж.
 Ж.Болдбаатар “Монгол улсын түүх” УБ.2006.
МУИС
Мөн эртний Хятадын түүхэн
зохиолуудад Хунну (зэрлэг
боолчууд), Гоужун (Нохой
эртэн), Дунху (Дорнодын
зэрлэгүүд), Жуань жуань (өт
хорхой) гэх мэт нэрс олон
тэмдэглэгдсэн байдаг.
 Зонхилох овгийн нэрнээс үүдэлтэй.
 Газар усны нэрнээс үүдэлтэй.
 Хүний нэрнээс үүдэлтэй.
 Түүнчлэн Өрнөдөд биднийг Монгол гэхээсээ
илүү Татарууд гэхэд ойлгомжтой байжээ. Учир нь
Монгол, Татар хэмээх энэ хоѐр нэр нь нэг
угсаатны нэрлэсэн хоѐр өөр салшгүй нэр юм.
Татар гэдэг нэр нь гарлыг Жужан улсын хүчирхэг
хаан Датанаас үүссэн ба Түрэг угсаатан
Монголчуудыг уг хааны нэрээр Огуз Датань,
Тонуз-Датань гэж нэрлэж байсныг Европууд шууд
авч хэрэглэжээ. Ийм тохиолдол ганц бидэнд ч
тохиолдоогүй Бирм, Солонгос, Хятадад ч
байжээ.
 Хятадын түүхийн эх сурвалжид Монгол гэдэгтэй
адил аялгуу ханз үсэг нь Тан улсын үед (618-907)
Мэн-У, Мэн-Ва, Мэн-Гу гэсэн янз бүрийн хэлбэрээр
бичигдэн үлджээ. Ялангуяа Хуучин Тан-шу сударт
“Их Шивэйн олон аймгуудын бүрэлдэхүүнд
багтдаг Хянганы уулсын зүүн талаар нутагтай
Мэн-У нь Шивэйн аймгуудын зонхилох овог” гэж
тэмдэглэгдсэн байна. Мөн Мон-гол гэдгийг тэр үед
“Мон” гэж нэртэй аймаг нь олон овог аймагтнуудыг
нэгтгэхэд их үүрэг гүйцэтгэсэн учир “Гол” аймаг-
улс гэснээс “Монгол” хэмээх нэр үүссэн гэж ихэнх
судлаачид одоогоор тайлбарлаж байна.
 Үүнийг батлах түүхэн эх сурвалжууд
байдгаас Рашпунцагийн “Болор эрхи”
зохиолд “.. Эх улсыг зовон зөхөж
зонхилон хураахад хүчээ үлэмж өгсөн
Молор эрдэнэ мэт бидний /Бида/ улсад
Моен үзтэл зовоход нь ерөнхий гол
болсноор хөдлөхийн дээд хөх
Монгол гэв” гэж дурьдсан байна. Хятадын
эрдэмтэд Монгол хэмээх нэр нь “Монголын
нууц товчоо”, “Судрын чуулган” зэрэг
сурвалжид олонтоо тэмдэглэгдсэн нэгэн
Ястан аймгийн нэр байж, тэр нь улирсаар
нийт монголчуудын нэр болсон гэх зэргээр
тайлбарласан байдаг.
 Ихэнх судлаачид Монголын олон овог
аймгуудын нэрийн гарлыг тэдний нутагладаг
гол ус, уул нурууны нэрнээс мөшгөн хайх
боломжтой хэмээн үздэг. Жишээлбэл: Акад
Ч.Далай 10-11 зууны үед Мон гол буюу Мон
голынхон гэдэг төв овог буюу Монгол хэмээх
“гол аймаг” гурван голын эхээр нутаглаж
байсан гэжээ. Тухайлбал, Улх голоос
Улхнууд, Салж голоос Салжууд, Сяньби
уулаас Сяньби үүссэн гэдэг. Үүнээс үндэслэн
“Мон” гэдэг язгууртай уул усыг судлаачид
эрж хайж чамгүй тийм нэр язгууртай уулс
усны нэрсийг цуглуулжээ.
 Үүнд Өвөрмонголд Мана болон Муна уул,
Хэнтийд Моен гол гэх мэтийг хэлж болно.
Өмнөд сүн улсын элч Пэн Дая “Хар татарын
тэмдэглэлдээ” говьд Монгол гэдэг уул бий.
Татар хэлээр мөнгө гэсэн утгатай. Зүрчид
өөрийн улсыг Ил Алтан улс гэж нэрлэсэн учир
татар улс өөрийгөө мөнгө гэж нэрлэжээ. Мөн
1300-1310 орчим жилийн өмнө Монгол нэрт
аймаг оршин байсан тухай аман домгийн
уламжлалыг дурьдаад тэрхүү Монгол
хэмээгдэх аймаг нь Эргүнэ күнгээс гарч
ирэхдээ Мон нэртэй гол аймаг нь их сульдаж
зүдрэн урт замыг туулж явсаар Ононгийн
эхэнд ирж, нэгэн жижиг салаа голын орчмоор
нутагласан тухай өгүүлжээ
 Монголийн нэрт түүхч Г.Сүхбаатар Монгол
гэдэг нэр нь Тоба улсын хаанд баригдсан
Мугулюй /Мухар/ хэмээх хүний нэрний
үндэс байж болох юм гэж үзсэн ч энэ
асуудлыг цааш нь нарийвчлан судалсан
судлаачид одоогоор алга байна. Энэхүү
саналыг энэ талаар дорвитой судалгаа
хийсэн түүхч П.Дэлгэржаргал дэмжсэн
байдаг ба овгийн толгойлогчийн нэрнээс
угсаатны нэр болжээ хэмээн үзсэн байна.
Иймэрхүү саналыг Н.Ишжамц, Сүрбадрах,
К.Ширатори, Т.Фүзида зэрэг эрдэмтэд
гаргасан байдаг
 Монголын нэрт эрдэмтэн Х.Пэрлээ “Монгол
нэрийг газрын нэрнээс үүссэн гэдэг
саналыг залруулан, нийгэм олны
амьдралын үзэгдлээс үүдэн гарсан гэж
үзэх нь үнэний хувьд их л дөт болно.” гэж
өмнөх олон судлаачаас өвөрмөц онцлог
дүгнэлтийг хийжээ.
 Х.Пэрлээ “Гурван голын монголчуудын
аман түүхийг мөшгөх нь” ТС.УБ.1969
 Түүхч Нагаанбуу: "Монгол гэдэг нэр нь
Мөнх гал гэсэн үгнээс үүдэлтэй. Галыг
ихэд эрхэмлэн дээдлэх хэрэгтэй гэсэн
нийтлэл хэвлүүлсэн байдаг.
 Түүхч Элдэнтэй, Ардаажав: "Монгол
гэдэг нэр нь Мөнка-тэнгри-гал гэсэн
үгсийн дунд үеүд нь он удаан жилийн
туршид гээгдэж улмаар үүссэн болой"
гэх агуулгатай таамаглалыг дэвшүүлсэн
байсан. Энэ үг нь мөнхрөх гэсэн
агуулгатай болно.
 Өвөрмонголын түүхч Гаваа Шинээр
орчуулсан дөт тайллагат монголын нууц
товчоондоо "Монгол гэдэг нь /мөнх
тэнгэрийн/ мөнх болон овогтон ба
аймагтны удамшилт бэлэг дэмбэрэл
болсон /гал тулгын/ гал хэмээх үг лугаа
нийлэн Мөнхгал болжээ. Иймээс Монгол
гэдэг нэр нь мөнхийн аймаг угсаа байг
гэсэн санаа болой." гэсэн дүгнэлтүүдийг
тус тус хийсэн байна.
 Нэгдүгээрт: МЭӨ VII-VI зууны үед Эргүнэ-
куны олон овог аймгийн ерөнхий нэрийг
Монгол гэх болж, тэр нэр нь сүүлдээ
Монгол-дарлигин нэр болсон байна.
 Хоѐрдугаарт: X-XI зууны үед Монгол нэр,
мэнгу-шивэй, монголжин, монглу гэх мэтээр
монголчуудын нэгэн хэсэг овог аймгийн нэр
болсон байна.
 Гуравдугаарт: XI-XII зууны эхэн үед монгол
хэмээх нэр нь аймгийн холбоо, улсын нэр
болсон юм.
 Дөрөвдүгээрт: Хабул, Амбагай хаадын үед
“Хамаг Монгол” хэмээн жинхэнэ ханлигийн
/улсын/ нэр болсон байна.
 Тавдугаарт: XIII зууны эхэн хагаст Хамаг
Монголын нэр нь Их монгол нэрээр
солигдож, хааны цол нь Далай эзэн болжээ.
Их Монгол нэр нь Их Юан нэрээр солигдох
хүртлээ байсан бололтой.
 Зургаадугаарт: Хубилайн үеэс Юаны
Монгол гүрэн болон хүчирхэгжиж, бие
даан оршин тогтносоор
 Хятадын Мин улсын үед ар Юаны Монгол
буюу бага хаадын монгол гэдэг
нэртэйгээр баахан тархай бутархай
шинжтэй болжээ.
 Манжийн ноѐрхолын үед монголчууд “Ар
монгол”, “Өвөр монгол”, “Ойрад
монгол” гурван хэсэгт хуваагдан тусгаар
тогтнолоо алдсан юм.
2могшолчуудын угсаа гарал

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайМонголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайtolya_08
 
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөрМонгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөрtolya_08
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралtungalag
 
3 эртний төрт улсууд
3 эртний төрт улсууд3 эртний төрт улсууд
3 эртний төрт улсуудAriuntulga Byambadorj
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1MoAltantuya
 
монголчуудын гарал үүсэл
монголчуудын гарал үүсэлмонголчуудын гарал үүсэл
монголчуудын гарал үүсэлSainbuyn Baagii
 
түүхийн тест
түүхийн тесттүүхийн тест
түүхийн тестerdenesuren06
 
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àтөрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àBayarmaa Nymtsooj
 
монголчуудын угсаа гарал
монголчуудын угсаа гаралмонголчуудын угсаа гарал
монголчуудын угсаа гаралtungalag
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацSainbuyn Baagii
 
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛП. Эрдэнэсайхан
 

Was ist angesagt? (20)

Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухайМонголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
Монголчуудын угсаа гарвал, нэрийтгэлийн тухай
 
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөрМонгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
 
Mongolchuudiin garal ugsaa
Mongolchuudiin garal ugsaaMongolchuudiin garal ugsaa
Mongolchuudiin garal ugsaa
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутрал
 
3 эртний төрт улсууд
3 эртний төрт улсууд3 эртний төрт улсууд
3 эртний төрт улсууд
 
төрт улсууд [Autosaved]
төрт улсууд [Autosaved]төрт улсууд [Autosaved]
төрт улсууд [Autosaved]
 
Mongol aimag khanliguud
Mongol aimag khanliguudMongol aimag khanliguud
Mongol aimag khanliguud
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
 
монголчуудын гарал үүсэл
монголчуудын гарал үүсэлмонголчуудын гарал үүсэл
монголчуудын гарал үүсэл
 
түүхийн тест
түүхийн тесттүүхийн тест
түүхийн тест
 
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3àтөрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
төрийн ёс ёслол. Òåõíîëîãè 3à
 
"Монголын түүх" Хичээл-6
"Монголын түүх" Хичээл-6"Монголын түүх" Хичээл-6
"Монголын түүх" Хичээл-6
 
Хүннү - БУЛШ БУНХАН
Хүннү - БУЛШ БУНХАНХүннү - БУЛШ БУНХАН
Хүннү - БУЛШ БУНХАН
 
монголын түүх
монголын түүхмонголын түүх
монголын түүх
 
Aj ahuin uusel
Aj ahuin uuselAj ahuin uusel
Aj ahuin uusel
 
монголчуудын угсаа гарал
монголчуудын угсаа гаралмонголчуудын угсаа гарал
монголчуудын угсаа гарал
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархац
 
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
 
1. Mонголын чулуун зэвсгийн үе
1. Mонголын чулуун зэвсгийн үе 1. Mонголын чулуун зэвсгийн үе
1. Mонголын чулуун зэвсгийн үе
 
2 Монголын анхны төрт улс Хүннү
2 Монголын анхны төрт улс Хүннү 2 Монголын анхны төрт улс Хүннү
2 Монголын анхны төрт улс Хүннү
 

Andere mochten auch

5 монгол угсааны хаант улсууд
5 монгол угсааны хаант улсууд5 монгол угсааны хаант улсууд
5 монгол угсааны хаант улсуудAriuntulga Byambadorj
 
Lekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задрал
Lekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задралLekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задрал
Lekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задралAriuntulga Byambadorj
 
Lekz 10 олноо өргөгдсөн монгол улс
Lekz 10 олноо өргөгдсөн монгол улсLekz 10 олноо өргөгдсөн монгол улс
Lekz 10 олноо өргөгдсөн монгол улсAriuntulga Byambadorj
 
Lekz 12 нэн шинэ үеийн түүх
Lekz 12 нэн шинэ үеийн түүхLekz 12 нэн шинэ үеийн түүх
Lekz 12 нэн шинэ үеийн түүхAriuntulga Byambadorj
 
Lekz 8 манж чин гүрний үеийн монгол
Lekz 8 манж чин гүрний үеийн монголLekz 8 манж чин гүрний үеийн монгол
Lekz 8 манж чин гүрний үеийн монголAriuntulga Byambadorj
 
4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан ньAriuntulga Byambadorj
 
Lekz 9 10 20 зууны монголчуудын соёл
Lekz 9 10 20 зууны монголчуудын соёлLekz 9 10 20 зууны монголчуудын соёл
Lekz 9 10 20 зууны монголчуудын соёлAriuntulga Byambadorj
 
монголын түүх Ii
монголын түүх   Iiмонголын түүх   Ii
монголын түүх Iitungalag
 
Mongoliin tuuh ii
Mongoliin tuuh iiMongoliin tuuh ii
Mongoliin tuuh iitungalag
 
монголын түүх
монголын  түүхмонголын  түүх
монголын түүхbee Bear
 
монголын угсаатнууд 1
монголын угсаатнууд 1монголын угсаатнууд 1
монголын угсаатнууд 1Erdenezul Bazarragchaa
 

Andere mochten auch (15)

1хүний гарал үүсэл
1хүний гарал үүсэл1хүний гарал үүсэл
1хүний гарал үүсэл
 
5 монгол угсааны хаант улсууд
5 монгол угсааны хаант улсууд5 монгол угсааны хаант улсууд
5 монгол угсааны хаант улсууд
 
Lekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задрал
Lekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задралLekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задрал
Lekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задрал
 
Lekz 10 олноо өргөгдсөн монгол улс
Lekz 10 олноо өргөгдсөн монгол улсLekz 10 олноо өргөгдсөн монгол улс
Lekz 10 олноо өргөгдсөн монгол улс
 
Lekz 7 бутралын түүх
Lekz 7 бутралын түүхLekz 7 бутралын түүх
Lekz 7 бутралын түүх
 
Lekz 11 бнмау
Lekz 11 бнмауLekz 11 бнмау
Lekz 11 бнмау
 
Lekz 12 нэн шинэ үеийн түүх
Lekz 12 нэн шинэ үеийн түүхLekz 12 нэн шинэ үеийн түүх
Lekz 12 нэн шинэ үеийн түүх
 
Lekz 8 манж чин гүрний үеийн монгол
Lekz 8 манж чин гүрний үеийн монголLekz 8 манж чин гүрний үеийн монгол
Lekz 8 манж чин гүрний үеийн монгол
 
4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь
 
Lekz 9 10 20 зууны монголчуудын соёл
Lekz 9 10 20 зууны монголчуудын соёлLekz 9 10 20 зууны монголчуудын соёл
Lekz 9 10 20 зууны монголчуудын соёл
 
монголын түүх Ii
монголын түүх   Iiмонголын түүх   Ii
монголын түүх Ii
 
Mongoliin tuuh ii
Mongoliin tuuh iiMongoliin tuuh ii
Mongoliin tuuh ii
 
монголын түүх
монголын  түүхмонголын  түүх
монголын түүх
 
монголын угсаатнууд 1
монголын угсаатнууд 1монголын угсаатнууд 1
монголын угсаатнууд 1
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 

Ähnlich wie 2могшолчуудын угсаа гарал

эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1MoAltantuya
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1MoAltantuya
 
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.tolya_08
 
МУЗ - Хүннү.pptx
МУЗ - Хүннү.pptxМУЗ - Хүннү.pptx
МУЗ - Хүннү.pptxLhamaaLhamaa8
 
дэлхийн монголчууд
дэлхийн монголчууддэлхийн монголчууд
дэлхийн монголчуудturuunaa_od
 
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...tolya_08
 
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалжэртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалжOnon Battsengel
 
хөөмийн урлаг
хөөмийн урлагхөөмийн урлаг
хөөмийн урлагCEO ZOL
 
1.ураг төрөл халиун
1.ураг төрөл халиун1.ураг төрөл халиун
1.ураг төрөл халиунBaterdene Tserendash
 

Ähnlich wie 2могшолчуудын угсаа гарал (20)

амарын товч түүх ном
амарын товч түүх номамарын товч түүх ном
амарын товч түүх ном
 
77777
7777777777
77777
 
Mongoliin tvvhiin muzei
Mongoliin tvvhiin muzeiMongoliin tvvhiin muzei
Mongoliin tvvhiin muzei
 
Mongoliin tvvhiin muzei
Mongoliin tvvhiin muzeiMongoliin tvvhiin muzei
Mongoliin tvvhiin muzei
 
а.амар.монголын түүх
а.амар.монголын түүха.амар.монголын түүх
а.амар.монголын түүх
 
Nuudliin irgenshil
Nuudliin irgenshilNuudliin irgenshil
Nuudliin irgenshil
 
Nuudliin irgenshil
Nuudliin irgenshilNuudliin irgenshil
Nuudliin irgenshil
 
Lekts 14 ugsaatan 1
Lekts 14 ugsaatan 1Lekts 14 ugsaatan 1
Lekts 14 ugsaatan 1
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
 
Please read
Please readPlease read
Please read
 
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
эртний улсуудын нийгэм соёлын амьдрал 1
 
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
Монгол орон хүн төрөлхтөний уугуул өлгий нутаг болох нь.
 
МУЗ - Хүннү.pptx
МУЗ - Хүннү.pptxМУЗ - Хүннү.pptx
МУЗ - Хүннү.pptx
 
дэлхийн монголчууд
дэлхийн монголчууддэлхийн монголчууд
дэлхийн монголчууд
 
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
Монголын нийгмийн түүхэн нийтлэгүүдийн үүсэл, хувьсал, нийгмийн бүтэц давхраа...
 
юань улсын соёл
юань улсын соёлюань улсын соёл
юань улсын соёл
 
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалжэртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
эртний энэтхэг, хятадын түүхэнд холбогдох эх сурвалж
 
History
HistoryHistory
History
 
хөөмийн урлаг
хөөмийн урлагхөөмийн урлаг
хөөмийн урлаг
 
1.ураг төрөл халиун
1.ураг төрөл халиун1.ураг төрөл халиун
1.ураг төрөл халиун
 

2могшолчуудын угсаа гарал

  • 2.  Монгол нутагт 800 000 жилийн тэртээгээс хүн амьдарч байсан гэж үздэг  Гэвч тэдгээр хүмүүс нь Монголчууд биш бүр орчин үеийн хүн буюу Homo sapiens ч биш  Орчин үеийн хүн 40 000 жилийн тэртээ төв Азид амьдарч байсан гэж үздэг  Гэтэл 15 000 орчим жилийн тэртээгээс хэл үүссэн гэж үздэг  Хэрвээ хүн төрөлхтөн нэг гарвалтай юм бол угсаатнуудын ялгаа хэл үүссэн цаг үеэс л бий болсон
  • 3.  Хүн төрөлхтний түүхэн хөгжлийн үр дүнд угсаа гарвалын үйл явц нэгдэн нийлэх замаар /интеграц/ аливаа угсаатны тоо цөөрсөөр ирсэн болохоор эдүгээгийн үндэстэн бүр нэн эрт цагт хэд хэдэн овог байснаас гадна бусад угсаатантай түүхэн турш хөрш зэргэлдээ буюу холилдон амьдарсаар ирсний хувьд харь угсаатны их бага хольцтой байдаг билээ. Тиймээс ч эдүгээгийн аливаа угсаатанд “цэвэр угсаатан” гэж байхгүй хэмээн судлаачид үздэг. 1. Монголчуудын гарал үүсэл
  • 4.  Шинэ чулуун зэвсгийн үед аж ахуй үүссэн гэж үзвэл мал малладаг, нүүдэлчин хүмүүс л бидний өвөг дээдэс болсон байх магадлалтай  Судлаачид хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшны соѐлтой ард түмэнг Монголчуудын өвөг дээдэс гэж үзэж байна  Дөрвөлжин булшны соѐлтой ард түмнээс Хүннүчүүд үүтгэлтэй бөгөөд, тэднээс өнөөгийн монголчууд угшилтай аж
  • 6. 1-рт Монголчуудын угсаа гарлыг Хүннү, Дунхугаас улбаалж тайлбарладаг. Энэхүү хандлагыг Монголын олонхи судлаачид дэмждэг. Бид ч мөн энэхүү хандлагыг дэмжиж байна.
  • 7. 2-рт Зөвхөн Дунху-г Монголчуудын өвөг хэмээгээд Дунхугийн системд Сяньби, Ухуань, Муюн, Тоба, Жоужань, Тогоон, Кидан, Шивэй зэрэг аймгуудыг хамааруулж үзэх хандлага. Эдгээр судлаачид Хүннүг түрэг хэлтэн хэмээн үздэг бөгөөд гол төлөв Хятад судлаачид байна.
  • 8. 3-рт Монголчуудыг Шивэйгээс гаралтай хэмээн үзэхдээ өмнөх үеийн бусад аймаг улсуудтай холболгүйгээр тусгайд нь авч үзэх хандлага. Дээрх судлаачид XIII зууны Монголчууд Эргүнэ болон Амур мөрний хавиас нүүдэллэн ирж, Түрэг угсааны аймгуудыг баруун тийш шахсан хэмээн үздэг.
  • 10. Мэнгү Шивэй •Түрэг хаант улсын дараа бутарсан Монголчууд Нууц товчооны Монголчууд •Бөртэ Чино Хоо Марал Хамаг Монгол •Хабул хааны үеийн Монгол
  • 11.  МЭӨ 2-р мянганы дунд үед өнөөгийн Монголын нутаг дэвсгэрт оршиж байсан нүүдэлчдийн дунд угсаа соѐлын үндсэн 2 бүсчлэл тогтсон байна.  Баруун болон төв монголд Хиргисүүрийн соѐлт овог аймгууд  Төв болон зүүн Монголд дөрвөлжин булшны соѐлт овог аймгууд зэрэгцэн оршиж, улмаар миграцийн улмаас холилдон аж ахуй соѐл, хүн ам зүйн хувьд уусан угсаатан бүрэлдэх үйл явцад нөлөөлсөн байна.
  • 12.  Хиргисүүр болон буган чулуун хөшөөг үлдээгчдийн соѐл Дөрвөлжин булшны соѐл Шоргоолжин булшны соѐл
  • 13.  Хиргисүүр  1. Оршуулгаас гол төлөв Европойд хэв шинжийн антропологийн материал илэрдэг.  2. Нас барагчаа их төлөв баруун зүг хандуулан тавьдаг.  Нас барагчаа газрын хөрсөн дээр тавьж, чулуугаар дардаг.  Гадаад зохион байгуулалтын хувьд хожмын оршуулгуудын зохион байгуулалтуудаас өөр хэв шинжтэй. Эд өлгийн зүйл хомс.
  • 14.  Оршуулгаас хожмийн монголчуудтай ижил буюу Монголиод төрхийн хүн илэрдэг.  Нас барагчаа зүүн зүг хандуулан оршуулдаг.  Оршуулгын зохион байгуулалт, зан үйлын хувьд хожмийн монголчуудын оршуулгын зан үйлын шууд эхлэл байсан гэж хэлж болно.
  • 15.  1. Тархсан хил хязгаарын хувьд Дөрвөлжин булшны тархалттай төстэй.  Монголойд хэв шинжийн хүн илэрдэг.  2. Нас барагчаа хойд зүг хандуулан оршуулдаг.  3. Дагалдуулсан эд өлгийн хувьд дөрвөлжин булшны эд өлгийн зүйлтэй төстэй байдаг.
  • 16.  Дээрхээс дүгнэвэл өнөөгийн Монголчууд нь Төв Монголын хүрлийн үеийн дөрвөлжин булш, Хүннү, дундад зууны түрүү үе, Монголын үеийн хүн амтай угсаа гарвалын нягт холбоотой болох ба өөрөөр хэлбэл дөрвөлжин булш шоргоолжин булшыг үлдээгчид нь хожмийн Хүннү гүрний бүрдэлд үлэмж нөлөө үзүүлжээ.
  • 17. Хойд зүг Зүүн зүгБаруун зүг Хиргисүүр Дөрвөлжин булш шоргоолж  Их Монгол улс Хүннү Өнөөгийн Монголчууд
  • 18.  Археологи болон антропологийн сүүлийн үеийн харьцуулсан судалгаанаас үзвэл орчин үеийн Монголчууд нь Төв Монголын хүрлийн үеийн дөрвөлжин булш, Хүннү, дундад зууны түрүү үе, Монголын үеийн хүн амтай угсаа гарвалын нягт холбоотой болохыг тогтоосон гэж үзэж болохоор байна.
  • 19.  Монгол  Түрэг  Фин, Славян гаралтай гэх мэтээр үзсээр ирсэн юм.
  • 20.  Тэрчлэн зарим судлаачид Хятад сурвалжийн мэдээг ишлэн, Хүннү нарыг Хятад гаралтай гэх нь ч бий. Эртний Хятадын түүхэн домог ѐсоор Ся улсын сүүлчийн хаан нь цөллөгөнд байж нас барсан, түүний хөвгүүн Шүньвэй гэгч гэр бүл, үр хүүхэд, хамаатан садан, харъяат иргэдийн хамтаар умар зүг зайлан гарч Төв Ази, Монголын хээр талд очиж нүүдэл амьдрал ахуйд идээшин дасаад тэндээ үлдсэн, тийм учир тэрээр Хүннү, Монгол хаадын дээд өвөг болсон мэт дурьдсан зүйл ганц нэгийн зэрэг бий.  Ма Чаншоу. Умард ди ба Хүннү. Бээжин, 1962, 43-44-р тал (хятадаар)
  • 21.  Эрт дээр үеийн Төв Ази, Монгол оронд амьдарч, түүхийн сурвалжид нэр тэмдэглэгдэн үлдсэн аймаг овгуудын дотроос анхных нь Ди нар байсан бололтой.
  • 22.  Ди нарын нэрийг эртний хятадаар тэмдэглэхдээ гал, нохой гэсэн хоѐр дүрс үсэг нийлүүлэн бичсэн байна.  Төв Ази, Монгол оронд оршин амьдарч байсан Ди зэрэг монголжуу шар арьстай овог аймгууд нь монгол, түрэг, манж-тунгус угсааны аймаг овгуудын өвөг дээдэс байсан бөгөөд дунд чулуун зэвсгийн үе буюу 12-7 мянган жилийн өмнөөс эхлэн зэрлэг хонь ямааг гаршуулж мал адуулан амьдрах болсон чухам тэр үед монгол, түрэг, манж-тунгус хэлний ялгаа гарч, Монгол оронд байсан хэсэг нь монгол угсааны өвөг дээдэс болсон байна.
  • 23.  Шинэ чулуун зэвсэг, ялангуяа хүрлийн үеийн Монгол орон буюу хожмын Ар,Өвөр, Баруун Монгол, Синьцзяны Монгол, Буриад Монгол, Тувагийн нутагт бог малаас гадна бод мал тухайлбал үхэр, адуу, тэмээ адуулж нэгэнт нүүдлийн мал аж ахуйтан болсон урьдын Ди түүнчлэн Хяньюнь, Хяньюй, Жүн, Гүй, Ху, Дүнхү, Сихү, Хүннү, Жич Юэчжи, Динлин нарын зэрэг гол төлөв өвөг монгол угсааны аймаг овгууд оршин амьдарч байжээ.
  • 24.  Жүн нар нь дотроо нохой жүн гэх зэрэг ялгаатай байсан бөгөөд жүн гэдэг нь дайчин цэрэг, зэвсэг гэсэн утгатай үг байв. Хөх нуурт нутаглаж байсан жүн нар түвэд-тангад, баруун хойгуур нутаглаж байсан жүн нар нь иран, түрэг угсааны, зүүн хойгуурхи нь манж-тунгус угсааныхан байжээ. Харин хятадын хойт талаар нутаглаж байсан жүн нар нь өвөг монгол угсааны овог аймгуудын өмнө захын хэсэг байсан бололтой байдаг.
  • 25.  Ди нар бүхэлдээ Монгол оронд оршин амьдарч байсны дотроос өвөр монголд байсан хэсэг нь Умард ди, Цагаан ди гэх зэргээр ялгарч, их элсэн говиос хойш, Ар монгол дахь хэсгийг Хятадаар``бэйди`` (Умард ди) гэдэг байжээ. Хожмын үеийн Монголын түүхчид Умард ди нарыг монголчуудын өвөг дээдэс хэмээн үзэж, тэдний нэрийг Хятад сурвалжид тэмдэглэгдсэнчлэн бэйди хэмээн уйгаржин монгол бичгээр үлдээсэн нь уг бичгийн дуудлагын өвөрмөц онцлогоос болж бидэ, бэдэ, бэтэ хэмээн сунжирч янз бүрээр дуудагдах болсон боловч үндсэндээ хэвээр хадгалагдан үлдсэн байна.  Ма Чаншоу. Умард ди ба Хүннү. Бээжин, 1962, 1- 21-р тал (хятадаар)  Саган Сэцэн. Эрдэнийн товч. УБ.,1961, 71-72-р тал
  • 26. МЭӨ XVI-наас МЭӨ 221оны хооронд Хятадууд түүх судартаа өвөг монгол, түрэг, манж-тунгус угсааны нүүдэлчин аймаг овгуудын нэрийг Ху, Хүн гэх зэргээр улам нарийсган тодотгож тэмдэглэх болсон байна. Ху нарыг дотор нь
  • 27.  Сиху буюу Баруун Ху гэж гол төлөв баруун өмнө зүгийн өвөг монгол, түрэг, бас зарим тохиолдолд иран угсааны аймаг овгуудыг нэрлэдэг байжээ.  Дүнху хэмээх зүүн ху нарын бүрэлдэхүүнд Дорнод монгол болон зарим манж -тунгус угсааны аймгуудыг оруулж ойлгодог байжээ. Ху, Хүн, Хүннү гэдэг нэрээр өвөг монгол угсааны гол аймгуудыг нэрлэдэг байжээ.
  • 28.  Хүннү болон түүний удам угсаа МЭ VI зуун хүртэл сүмбэ, моюун, тоба, нирун гэх зэрэг янз бүрийн нэрээр түүх сударт тэмдэглэгдэн явсан боловч VI-X зууны үе хүртэл гэнэт сураг алдарч бараг нэр нь дурсагдахгүй шахам болсон юм. Нэг үгээр хэлбэл Түрэг угсааны улсууд Монгол нутагт ноѐрхож эхэлсэн тэр үеэс тэдний удам угсааны асуудал бараг 400 орчим жилээр тасардаг буюу Жужан гүрний мөхлийн дараагаас Хамаг монгол улс байгуулагдах хүртэл үеийн Монголчууд хаагуур байв гэдэг асуудал гарч ирдэг
  • 29.  Түрэг угсааны хаант улсуудын ноѐрхлын үед Монгол аймгууд нь Мэн-ү Шивэй аймгийн нэрийн доор зүүн монголоор төвлөн байсан гэдэг саналыг Монгол судлаачид баримтлах болсон байна.
  • 30.  Энэ тухай Рашид-Аддины “Судрын чуулганд” тэмдэглэснээр олон зуун жилийн өмнө монгол овог аймгууд, түрэгчүүдэд цохигдон хүн амын олонхи нь алагдаж, зөвхөн хиян нукус хэмээх хоѐрхон овог аймгийн цөөн хүмүүс үлдэж нутаг орноосоо дүрвэн зайлан Эргүнэ-кун хэмээх эргэн тойрон уул хад, ой модоор хүрээлэгдсэн гаднаас зөвхөн ганцхан давчуу зөрөг замаар нэвтрэн орох бөглүү газар очиж тэндээ 400 гаад жил амьдран суужээ.  Рашид-Аддин. Судрын чуулган. I боть. I дэвтэр
  • 31.  Гэтэл тэдний удам угсаа өнөржин олширсон учир газар нутгаа тэлж өргөтгөх шаардлага бий болж, Эргүнэ- кун хэмээх нутгаасаа VIII-X зууны үед хиян Нукус овог, удам угсаа домогт Бөртэ-чино, Гоо марал тэргүүтэй овог аймгууд уван цуван нүүдэллэн гарч, эртний уугуул нутаг Онон, Хэрлэн, Туул гурван голын эхэн Бурхан Халдунд цугларан бөөгнөрч, уг нутгийн монгол аймгуудтай нийлэлдэн суурьших болсон нь яваандаа монгол угсааны монгол аймгуудын мөхлөг нь болжээ.
  • 32.  “Монголын нууц товчоон”-д: “Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ-чино, гэргий Гоомаралын хамт тэнгис далайг гатлаж ирээд Бурхан Халдун ууланд нутаглаж” амьдрах болжээ гэж тэмдэглэсэн байдаг.  Монголын нууц товчоо. УБ, 1990
  • 33.  Бөртэ-чино болон түүний залгамжлагчдын захирч байсан Монголчуудын нутаг нь Онон мөрний эх бурхан Халдун уулнаас Онон, Хэрлэн, Туул гурван голын сав дагуу өргөжиж, улмаар тэдний язгуур угсаа нь үндсэндээ “язгуур монголын” нутаг дэвсгэрийг дахин тогтоож, монголчуудын гол овог аймгууд болон төвлөрөн нутаглах болжээ.  Ийнхүү монголчуудын дунд “хан” тэргүүтэй аймгуудын холбоо байгуулагдаж, улмаар улсын шинж бүхий төрийн нэгдэл бий болж, эхэлсэн нь нэг ѐсондоо нийт монголчуудын түүхэн хөгжлийн төв нь энэ үеэс энд шилжиж байгааг харуулж байна.
  • 34.  Дарлигин нь түүхэн домогт Эргүнэ-кун гэдэг газар амьдарч байсан монголын эртний хуланц дээдэс Хиян Никуз хэмээх овог аймаг буюу домогт Бөртэ-чино- оос Алангуа хүртэл үеийн монгол аймгийн ерөнхий нэрийдэл.  Добу мэргэн нас барснаар язгуур Монголын хаан-захирагчийн байр суурь Дарлигинаас Нирунд шилжиж эхэлжээ.
  • 35.  Нирун-Монгол гэдэг нь Добу мэргэний бэлэвсэн хатан Алангуагийн ариун нуруунаас гэрлээр төрсөн тэнгэрийн хөвгүүд, тэдний удам угсаа гэсэн утгатай юм.
  • 36.  Нирунчууд нь “алтан ургийнхан болоод зогсоогүй тэднийг дотор нь Алангуагаас Хабул хаан хүртэлх үеийг нийтэд нь Нирун, Хабулын хөвгүүд, дүү нар, үр ач нарын үеэс Есүхэй баатар хүртэлхийг Нирун- Хияд, Есүхэй, Чингис хаантан, түүний хөвгүүдийн удам угсааг Хияд-Боржигон гэж нэрлэн гурав хуваадаг байна.
  • 37.  XII зууны эхэн үед язгуур монгол аймгууд нь төр улсын шинжтэй болж, “Хамаг монгол” улс гэж түүхэнд тэмдэглэгдэж болжээ.
  • 38.  Хамаг монголын анхны хаан нь Бөртэ- чино Гоомаралаас соѐолж гарч ирсэн Чингисийн элэнц эцэг Тумбинай цэцний ахмад хүү Хабул /1105-1148/ байсан бөгөөд газар нутаг нь Хангайн нуруу, Орхон, Туулын билчирээс Буйр нуур, Хөлөн нуурын орчмоор савласан агаад гол төв нь Бурхан Халдун уулын хавьд байжээ. Энэхүү хамаг Монгол нь хожмын Их Монгол улсыг байгуулах үйлсэд гол үүрэг гүйцэтгэсэн билээ.
  • 39.  Монголчуудын голлох хэсэг нь VI зууны үеэс өлгий нутаг усандаа амьдрах бололцоогүй болон Түрэг угсааны аймгуудад зүүн зүг шахагдаж овгийн бутралын шинжтэйгээр 400 гаруй жил амьдарч байгаад X зууны үеэс буцан нүүдэллэн, гурван голын сав газраа ирж язгуур Монгол улсаа байгуулсан хэмээн үзэж болох юм.
  • 40.
  • 41.  Монгол Алтай, Хөх эрчис мөрөн, Хангай нурууны дунд  Наркиш, Таян, Инанч. Буюруг- Таян Инанч ханы хөвгүүд  Зан заншил Монголчуудтай төстэй.
  • 42.
  • 43.  Онон, Туул, Хэрлэн мөрний сав  Зүрчидийн алтан улстай хиллэсэн  X-XII зуунд  Маркус Буйруг , Хуржахус буйруг, Тоорил /Тогорил/ хан
  • 44.  Орхон гол, Сэлэнгэ мөрөн  Удуйд, Увас, Хаад мэргэд  Удуйд мэргэдийн Тогтоэ Бэхи
  • 45. Буйр нуур, Оршуун гол, Их хянганы уулс, Эргүнэ, Амар мөрөн Татардай 414-418
  • 46. Боржигин овог Орхон, Хэрлэн, Туулын бэлчрээс Халхын гол Буйр нуур
  • 48. Монгол хэлтэн Баяр ѐслол, бүжиг, наадам
  • 49.
  • 50.
  • 51.
  • 52.
  • 53.
  • 54.
  • 55.  Аливаа угсаа удмын уг, овог аль нэгнийхээ нэрийн дор нэгдэж, ямар нэгэн хугацаанд тодорхой нэгэн нутагт шинэ овог аймаг болж бүрэлдэн тогтох хөгжлийн явцад ихэвчлэн өөрсдөө өгсөн буюу хөрш улс нь тэднийг нэрлэсэн нэртэй болдог билээ. Тэрхүү нэр нь аман болон бичмэл түүхнээ тэмдэглэж хоцрох эсэх нь тэр нэрийтгэлийг зүүгсэд тухайн цаг үедээ нийгмийн түүхэн хэрэг явдалд аль хир үүрэг гүйцэтгэж байсантай шууд холбоотой байдаг.
  • 56.  Дотоод, гадаадын олон судлаачид “Монгол” хэмээх нэрийг  Нутаг ус  Угсаа гарвал  Бэлгэдэл  Шашин шүтлэг  Нийгэм түүхийн үйл явцын өвөрмөц үзэгдэл болохын үүднээс нь янз бүрээр тайлбарлаж ирсэн байна.
  • 57.  Монгол хэмээх нэр нь 3-р зуун, түүнээс арай өмнөхөн үүсч, 3-р зууны үед анх хятад сурвалжид тэмдэглэгдсэн бололтой. Тэр цагаас хятад сурвалжид “Мын-у”, “Мын-ва”, “Мэ-гэ”, “Мон-гу-лин”, “Ман-гу-зы”, “Ман- ту”, “Мэн-гү” зэрэг олон янзын дүрс үсгийн дуудлагаар тэмдэглэгдэж байжээ. Дээрх үгсийг махчлан орчуулахад “хуучин бүдүүлэгчүүд” буюу “хэдийнээс мунгинагсад”гэсэн утгатай аж.  Ж.Болдбаатар “Монгол улсын түүх” УБ.2006. МУИС
  • 58. Мөн эртний Хятадын түүхэн зохиолуудад Хунну (зэрлэг боолчууд), Гоужун (Нохой эртэн), Дунху (Дорнодын зэрлэгүүд), Жуань жуань (өт хорхой) гэх мэт нэрс олон тэмдэглэгдсэн байдаг.
  • 59.  Зонхилох овгийн нэрнээс үүдэлтэй.  Газар усны нэрнээс үүдэлтэй.  Хүний нэрнээс үүдэлтэй.  Түүнчлэн Өрнөдөд биднийг Монгол гэхээсээ илүү Татарууд гэхэд ойлгомжтой байжээ. Учир нь Монгол, Татар хэмээх энэ хоѐр нэр нь нэг угсаатны нэрлэсэн хоѐр өөр салшгүй нэр юм. Татар гэдэг нэр нь гарлыг Жужан улсын хүчирхэг хаан Датанаас үүссэн ба Түрэг угсаатан Монголчуудыг уг хааны нэрээр Огуз Датань, Тонуз-Датань гэж нэрлэж байсныг Европууд шууд авч хэрэглэжээ. Ийм тохиолдол ганц бидэнд ч тохиолдоогүй Бирм, Солонгос, Хятадад ч байжээ.
  • 60.  Хятадын түүхийн эх сурвалжид Монгол гэдэгтэй адил аялгуу ханз үсэг нь Тан улсын үед (618-907) Мэн-У, Мэн-Ва, Мэн-Гу гэсэн янз бүрийн хэлбэрээр бичигдэн үлджээ. Ялангуяа Хуучин Тан-шу сударт “Их Шивэйн олон аймгуудын бүрэлдэхүүнд багтдаг Хянганы уулсын зүүн талаар нутагтай Мэн-У нь Шивэйн аймгуудын зонхилох овог” гэж тэмдэглэгдсэн байна. Мөн Мон-гол гэдгийг тэр үед “Мон” гэж нэртэй аймаг нь олон овог аймагтнуудыг нэгтгэхэд их үүрэг гүйцэтгэсэн учир “Гол” аймаг- улс гэснээс “Монгол” хэмээх нэр үүссэн гэж ихэнх судлаачид одоогоор тайлбарлаж байна.
  • 61.  Үүнийг батлах түүхэн эх сурвалжууд байдгаас Рашпунцагийн “Болор эрхи” зохиолд “.. Эх улсыг зовон зөхөж зонхилон хураахад хүчээ үлэмж өгсөн Молор эрдэнэ мэт бидний /Бида/ улсад Моен үзтэл зовоход нь ерөнхий гол болсноор хөдлөхийн дээд хөх Монгол гэв” гэж дурьдсан байна. Хятадын эрдэмтэд Монгол хэмээх нэр нь “Монголын нууц товчоо”, “Судрын чуулган” зэрэг сурвалжид олонтоо тэмдэглэгдсэн нэгэн Ястан аймгийн нэр байж, тэр нь улирсаар нийт монголчуудын нэр болсон гэх зэргээр тайлбарласан байдаг.
  • 62.  Ихэнх судлаачид Монголын олон овог аймгуудын нэрийн гарлыг тэдний нутагладаг гол ус, уул нурууны нэрнээс мөшгөн хайх боломжтой хэмээн үздэг. Жишээлбэл: Акад Ч.Далай 10-11 зууны үед Мон гол буюу Мон голынхон гэдэг төв овог буюу Монгол хэмээх “гол аймаг” гурван голын эхээр нутаглаж байсан гэжээ. Тухайлбал, Улх голоос Улхнууд, Салж голоос Салжууд, Сяньби уулаас Сяньби үүссэн гэдэг. Үүнээс үндэслэн “Мон” гэдэг язгууртай уул усыг судлаачид эрж хайж чамгүй тийм нэр язгууртай уулс усны нэрсийг цуглуулжээ.
  • 63.  Үүнд Өвөрмонголд Мана болон Муна уул, Хэнтийд Моен гол гэх мэтийг хэлж болно. Өмнөд сүн улсын элч Пэн Дая “Хар татарын тэмдэглэлдээ” говьд Монгол гэдэг уул бий. Татар хэлээр мөнгө гэсэн утгатай. Зүрчид өөрийн улсыг Ил Алтан улс гэж нэрлэсэн учир татар улс өөрийгөө мөнгө гэж нэрлэжээ. Мөн 1300-1310 орчим жилийн өмнө Монгол нэрт аймаг оршин байсан тухай аман домгийн уламжлалыг дурьдаад тэрхүү Монгол хэмээгдэх аймаг нь Эргүнэ күнгээс гарч ирэхдээ Мон нэртэй гол аймаг нь их сульдаж зүдрэн урт замыг туулж явсаар Ононгийн эхэнд ирж, нэгэн жижиг салаа голын орчмоор нутагласан тухай өгүүлжээ
  • 64.  Монголийн нэрт түүхч Г.Сүхбаатар Монгол гэдэг нэр нь Тоба улсын хаанд баригдсан Мугулюй /Мухар/ хэмээх хүний нэрний үндэс байж болох юм гэж үзсэн ч энэ асуудлыг цааш нь нарийвчлан судалсан судлаачид одоогоор алга байна. Энэхүү саналыг энэ талаар дорвитой судалгаа хийсэн түүхч П.Дэлгэржаргал дэмжсэн байдаг ба овгийн толгойлогчийн нэрнээс угсаатны нэр болжээ хэмээн үзсэн байна. Иймэрхүү саналыг Н.Ишжамц, Сүрбадрах, К.Ширатори, Т.Фүзида зэрэг эрдэмтэд гаргасан байдаг
  • 65.  Монголын нэрт эрдэмтэн Х.Пэрлээ “Монгол нэрийг газрын нэрнээс үүссэн гэдэг саналыг залруулан, нийгэм олны амьдралын үзэгдлээс үүдэн гарсан гэж үзэх нь үнэний хувьд их л дөт болно.” гэж өмнөх олон судлаачаас өвөрмөц онцлог дүгнэлтийг хийжээ.  Х.Пэрлээ “Гурван голын монголчуудын аман түүхийг мөшгөх нь” ТС.УБ.1969
  • 66.  Түүхч Нагаанбуу: "Монгол гэдэг нэр нь Мөнх гал гэсэн үгнээс үүдэлтэй. Галыг ихэд эрхэмлэн дээдлэх хэрэгтэй гэсэн нийтлэл хэвлүүлсэн байдаг.  Түүхч Элдэнтэй, Ардаажав: "Монгол гэдэг нэр нь Мөнка-тэнгри-гал гэсэн үгсийн дунд үеүд нь он удаан жилийн туршид гээгдэж улмаар үүссэн болой" гэх агуулгатай таамаглалыг дэвшүүлсэн байсан. Энэ үг нь мөнхрөх гэсэн агуулгатай болно.
  • 67.  Өвөрмонголын түүхч Гаваа Шинээр орчуулсан дөт тайллагат монголын нууц товчоондоо "Монгол гэдэг нь /мөнх тэнгэрийн/ мөнх болон овогтон ба аймагтны удамшилт бэлэг дэмбэрэл болсон /гал тулгын/ гал хэмээх үг лугаа нийлэн Мөнхгал болжээ. Иймээс Монгол гэдэг нэр нь мөнхийн аймаг угсаа байг гэсэн санаа болой." гэсэн дүгнэлтүүдийг тус тус хийсэн байна.
  • 68.  Нэгдүгээрт: МЭӨ VII-VI зууны үед Эргүнэ- куны олон овог аймгийн ерөнхий нэрийг Монгол гэх болж, тэр нэр нь сүүлдээ Монгол-дарлигин нэр болсон байна.  Хоѐрдугаарт: X-XI зууны үед Монгол нэр, мэнгу-шивэй, монголжин, монглу гэх мэтээр монголчуудын нэгэн хэсэг овог аймгийн нэр болсон байна.  Гуравдугаарт: XI-XII зууны эхэн үед монгол хэмээх нэр нь аймгийн холбоо, улсын нэр болсон юм.
  • 69.  Дөрөвдүгээрт: Хабул, Амбагай хаадын үед “Хамаг Монгол” хэмээн жинхэнэ ханлигийн /улсын/ нэр болсон байна.  Тавдугаарт: XIII зууны эхэн хагаст Хамаг Монголын нэр нь Их монгол нэрээр солигдож, хааны цол нь Далай эзэн болжээ. Их Монгол нэр нь Их Юан нэрээр солигдох хүртлээ байсан бололтой.
  • 70.  Зургаадугаарт: Хубилайн үеэс Юаны Монгол гүрэн болон хүчирхэгжиж, бие даан оршин тогтносоор  Хятадын Мин улсын үед ар Юаны Монгол буюу бага хаадын монгол гэдэг нэртэйгээр баахан тархай бутархай шинжтэй болжээ.  Манжийн ноѐрхолын үед монголчууд “Ар монгол”, “Өвөр монгол”, “Ойрад монгол” гурван хэсэгт хуваагдан тусгаар тогтнолоо алдсан юм.