SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 45
ХУУЛЬ    ЗҮЙ,   ДОТООД            ХЭРГИЙН        ЯАМНЫ        2009      ОНЫ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН


      Эрх зүйн шинэтгэлийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж, төрийн
захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт-
шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, эрх зүйн мэдээлэл, сурталчилгааг
иргэдэд хүргэх, хууль зүйн туслалцаа үзүүлэх, эрхийг нь баталгаажуулах
үйлчилгээг нийт хүн амд үзүүлэх, гэмт хэрэг, хэв журмын зөрчилтэй тэмцэх,
урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хүний эрхийг хамгаалахтай холбоотой
асуудлыг зохицуулах зорилтын хүрээнд дор дурдсан ажлыг 2009 онд хийж
гүйцэтгээд байна.



НЭГ. ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛ, ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН

СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨЛТ,         БОДЛОГЫН      УДИРДАМЖААР       ХАНГАХ     ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД:



     1.1. Эрх зүйн шинэтгэлийн стратегийг төлөвлөх талаар:



      Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай, Хохирогчид нөхөх
олговор олгох тухай, Шүүхийн шинжилгээний тухай зэрэг 4 хуулийн төсөл, Монгол
улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл
батлах тухай, Монгол Улсад 2009-2012 онд оруулж болох цагаач иргэдийн тоо,
бүтэц, байршлын тухай Улсын Их хурлын 2 тогтоолын төслийг боловсруулж,
Улсын Их Хурлаар батлуулсан.



      Мөн Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай, Харилцаа холбооны тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Концессын тухай, Тагнуулын
байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай зэрэг 5 хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын
хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв.



        Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/, Авто
тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын заавал даатгалын тухай зэрэг 3
хуулийн төслийг сайд нар, холбогдох байгууллагаас санал авч нэгтгэн Засгийн
газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болгоод байна.



      Өмгөөллийн тухай /шинэчилсэн найруулга/, Эрүүгийн хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай, Төрийн бус байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/,
Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх
журмын тухай, Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 4
хуулийн төслийг эцэслэн боловсруулж, сайд нар, холбогдох байгууллагаас санал
авах гэж байна.




     1.2. Үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох талаар:



      Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Эдийн
засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийг хэрэгжүүлж
иргэний эрх зүйн салбарын нийт 83 хуулийн зөрчил, давхардал, хийдлийг арилгах,
тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах ажлыг хийж гүйцэтгэв. Энэ ажлын хүрээнд
“Хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдлийг арилгах, тэдгээрийн хоорондын
уялдаа холбоог сайжруулах ажлыг хийх аргачлал”-ыг ХБНГУ-ын зөвлөхтэй
хамтран боловсруулж, батлуулсан. Мөн тус ажлыг гүйцэтгүүлэхээр хуульчдаас
сонгон шалгаруулж, 26 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, батлагдсан
төлөвлөгөө, аргачлалын дагуу “цэвэрлэгээний” ажлыг эхлүүлсэн.



      Ажлын хэсэг 34 хуулийн давхардал, зөрчил хийдлийг тогтоон ирүүлснийг
Хууль зүйн бодлогын газрын албан хаагчид хуваарилан авч, боловсруулсан
судлаачидтай нь уулзаж тодорхой чиглэл өгч, нэмэлт судалгаа хийлгэн, цаашид
авах арга хэмжээний талаар санал боловсруулсан байна.



      Мөн захиргааны салбарын хууль тогтоомжийг судалж, давхардал, хийдлийг
тогтоох ажлыг Ханнс-Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр хийхээр хамтран
ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ХБНГУ-ын Бавари муж улсын Засгийн газрын
хэрэг эрхлэх газрын Хууль тогтоох болон эрх зүйн газрын дарга, Засгийн газрын
тэргүүн зөвлөх А.Хофмантай Монгол Улсын захиргааны салбарын хууль
тогтоомжийн цар хүрээ, хууль тогтоомжийн давхардал, хийдлийг тогтоох ажлыг
хэрхэн хийх, хуулиудад ямар зөрчил, хийдэл, давхардал байгааг судлах талаар
хамтарч ажилласан. Ханнс-Зайделийн сангаас ирүүлсэн саналыг үндэслэн
Засгийн газрын шийдвэрийн төслийг боловсруулж байна.



      Шүүх эрх мэдлийн хүрээний үндэсний хууль тогтоомж болон Монгол Улсын
олон улсын гэрээний уялдаа, зөрчлийн талаар судалгаа хийлгүүлэх гэрээг Хууль
зүйн үндэсний төвтэй байгуулан ажиллаж, урьдчилан өгсөн даалгаврын дагуу
судалгааны тайланг авч ажиллагаа хийж байна.



      Хуулийн төсөл боловсруулах явцад хуулийн үр дагаврыг /ялангуяа төсөв,
санхүү, эдийн засгийн/ урьдчилан тооцдог аргачлалыг практикт нэвтрүүлэх
зорилгоор хуулийн үр дагаврыг урьдчилан тооцох аргачлалыг боловсруулж байна.
Аргачлалыг боловсруулахтай холбогдуулан тус яам болон “Эдийн засгийн
тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах нь” төслөөс хамтран
“Хуулийн төсөл боловсруулах явцад хуулийн үр дагаврыг урьдчилан тооцоолох”
сургалт, “Захиргааны зардлын стандарт зардлын загвар (СЗЗ )-аар тооцоолох”,
Захиргааны зардлыг Аж ахуйн нэгж байгууллагын жишээн дээр EX-ante
аргачлалаар урьдчилан тооцоолох” сэдэвт сургалтыг зохион байгуулсан. Мөн
ХБНГУ, Австри улсад хуулийн төсөл боловсруулах, хуулийн төслийн үр дагаврыг
урьдчилан тооцох, эрх зүйн актын дүн шинжилгээний ажиллагааны талаар
туршлага судлан аргачлалын эхний хувилбарыг боловсруулж байна.



     1.3. Эрх зүйн шинэтгэлийн бодлогын удирдамжаар хангах талаар:



      “Хууль тогтоомжийн төслийг боловсруулах аргачлалыг” Германы техник
хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран шинэчлэн боловсруулж Хууль зүй,
дотоод хэргийн сайдын 2009 оны 131 дүгээр тушаалаар батлуулж, гарын авлага
болгон хэвлүүлж холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулах,
сурталчлах ажлыг зохион байгуулсан.



      УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан Улс төрийн хилс хэрэгт
хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт
оруулах тухай, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний
удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт
оруулах тухай, Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуульд
нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Эд хөрөнгийн
өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай
хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн дээд шагналын тухай, Төрийн бэлгэ
тэмдгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтээр тэмдэглэх
баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай Хувь
хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн
өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Барилгын тухай
хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг 50 хууль тогтоомжийн төсөлд Засгийн
газраас өгөх санал, дүгнэлтийг бэлтгэн Засгийн газрын хуралдаанаар
хэлэлцүүлэв.



      Бараа, түүхий эдийн биржийн тухай, Ан агнуурын тухай /шинэчилсэн
найруулга/, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол банкны тухай
хуульд нэмэлт оруулах тухай, Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай,
Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эдийн засаг, нийгэм, соѐлын эрхийн
тухай Олон улсын пактын нэмэлт протоколыг соѐрхон батлах тухай зэрэг нийт 91
хуулийн төслийн үзэл баримтлалыг хянан баталж, БНХАУ-ын мэргэжилтэй
ажилчдыг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх тухай, Монгол улс, Испанийн Вант
улсын хоорондын “Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах
тухай” хэлэлцээрийг соѐрхон батлах тухай зэрэг 2 хэлэлцээрийн төслийг хянан
баталсан.



      Төрөөс малчдын талаар баримтлах бодлого батлах тухай, Улсын төсвөөс
дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Хаягжилтын нэгдсэн
систем, Иргэний ухаалаг үнэмлэх төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх тухай, Халх
голын 1939 оны Байлдааны ялалтын 70 жилийн ойн дурсгалын медаль бий болгох
тухай, Ус үндэсний хөтөлбөр батлах тухай, Импортын барааны гаалийн албан
татварын хувь, хэмжээг батлах тухай, Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар
тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад
авах тухай зэрэг Улсын Их Хурлын 34 тогтоолын төслийн үзэл баримтлалыг хянан
баталж хүргүүлэх арга хэмжээ авсан.



      Мөн Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд
өөрчлөлт оруулах тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн
найруулга/, Аж а хуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /шинэчилсэн найруулга/,
Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай,
Монгол улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай, Соѐлын тухай, Авто
тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Инновацийн тухай,
Нийгмийн халамжийн тухай /шинэчилсэн найруулга/, Нэмэгдсэн өртгийн албан
татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд
өөрчлөлт оруулах тухай, Орон сууцны тухай, Иргэний нисэхийн тухай /шинэчилсэн
найруулга/ зэрэг 61 хууль; Төсвийн орлогын дутагдлыг нөхөх тухай, Хүнсний
баталгаат байдал үндэсний хөтөлбөр батлах тухай, Монгол Улсын хөрөнгийн зах
зээлийг 2009-2012 онд хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай, Импортын барааны
гаалийн албан татварын хувь, хэмжээнд өөрчлөлт оруулах тухай, Зарим газар
нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай зэрэг Улсын Их Хурлын 25
тогтоолын төсөлд тус тус санал өгчээ.



     Түүнчлэн Сэргээгдэх эрчим хүчний сангийн бүтэц, орон тоо батлах тухай,
Хөрөнгө гаргах тухай, Ил тод байдлыг илтгэх үзүүлэлт батлах тухай, Улсын төсөвт
үйлдвэрийн газар байгуулах, тэдгээрийн дүрмийг батлах тухай, Төрийн өмчит
үйлдвэрийн газар байгуулах тухай, Миний нутаг цогцолбор байгуулах болон
Цагдаа дотоодын цэргийн хамгаалалтад байх объектын жагсаалтад нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай зэрэг Засгийн газрын 421 шийдвэрийн төсөлд санал өгөв.



      Засгийн газрын хуралдаанаар 2009 онд хэлэлцүүлэх асуудлын төслийг
хянаж 2009 онд нийт 424 санал бэлтгэн удирдлагад танилцуулж, хууль
тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл 47-г тус тус
олгосон байна.



      “Оюу Толгой”, “Таван Толгой” ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний
төслийг боловсруулах ажлын хэсгийн дарга, гишүүдийг хууль зүйн мэргэшлийн
удирдлагаар ханган ажилласан. “Оюу Толгой” ордыг хамтарч ашиглах хөрөнгө
оруулалтын гэрээний төслийн талаар хөрөнгө оруулагчтай тохиролцох, гэрээний
төслийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх, гэрээний төслийг
боловсронгуй болгоход шаардлагатай бусад орны хууль тогтоомжийн дэлгэрэнгүй
судалгаа хийх, гэрээний төслийг монгол хэлний найруулга, хэл зүйд нийцүүлэх
зэрэг асуудлаар идэвхтэй ажиллав. Мөн түүнчлэн “Оюу Толгой” ордыг ашиглах
хөрөнгө оруулалтын гэрээний талаархи Улсын Их Хурлын тогтоол, холбогдох
хуулийн төслийг үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын хуралдаанаар
хэд хэдэн удаа хэлэлцүүлж, Улсын Их Хурлаар батлуулсан.



ХОЁР. ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛ, БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ,

ЭРХ ЗҮЙН АЛБАН БУС СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНЫ

АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ЗОХИЦУУЛАХ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД:



     2.1. Эрх зүйн шинэтгэлийн бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх
ажлыг зохион байгуулах, уялдуулан зохицуулах талаар:



      “Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний хөгжлийн
стратеги” хөтөлбөр /2009-2021 он/, стратегийн зорилтыг хэрэгжүүлэх үйл
ажиллагааны төлөвлөгөө, “Харъяа агентлаг, байгууллагын төрийн үйлчилгээний
стандарт, мэдээлэл, харилцааны стратеги” хөтөлбөрийг эцэслэн боловсруулж,
сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын
2009 оны 156 дугаар тушаалаар батлуулав.



      Дээрхи стратегийн баримт бичгийг 2009 оны 9 дүгээр сарын 14-нөөс 25-ны
өдрүүдэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх ажлыг зохион
байгуулж, сурталчилав.



       Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 2008 оны үр
дүн, 2010-2012 онуудад баримтлах дунд хугацааны стратегийн зорилтыг
боловсруулж, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд хүргүүлж 2010 оны төсвийн
хүрээний мэдэгдэл, 2011-2012 оны төсвийн төсөөлөлд тусгуулав.



      Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг,
байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох
ажлын хүрээнд Хууль тогтоомж, шүүх эрх мэдлийн эрдэм шинжилгээ, сургалт,
мэдээлэл, сурталчилгааны үндэсний төвийг өөрчлөн зохион байгуулах, “Шүүхийн
шинжилгээний алба байгуулах тухай” Засгийн газрын 2007 оны 270 дугаар
тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн
шийдвэрлүүлж, “Зарим цогцос оршуулах журам”, “Алтанбулаг худалдааны чөлөөт
бүсэд Монгол Улсын иргэн , гадаадын иргэн, харьяалалгүй хүн зорчих, оршин суух
журам”, “Дотоодын цэргийн зориулалтаар хугацаат цэргийн албанд татах иргэдийн
захиалгын тоог шийдвэрлүүлэх тухай”, “Дархан-Уул аймгийн усан хангамжийн эх
үүсвэрийг дотоодын цэргийн хамгаалалтад шилжүүлэх тухай” зэрэг асуудлаар
Засгийн газрын тогтоол гаргуулав. Мөн Дээд офицерын албан тушаалын ангилал,
цэргийн цолны зэрэглэлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын
Ерөнхийлөгчийн 2009 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 87 дугаар зарлиг, “Архив,
албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явуулах тухай” Ерөнхий сайдын 2009 оны 4
дүгээр сарын 22-ны өдрийн 37 дугаар захирамжийн төслийн боловсруулж,
батлуулав.



        Дээрхи ажлын хүрээнд “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн”,
“Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар”, “Архивын ерөнхий газар”,
“Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
ерөнхий газар” зэрэг Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний
зарим агентлаг, байгууллагын бүтэц, орон тоо болон Хууль зүйн үндэсний
хүрээлэнгийн дүрэм, “Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн
бүрэлдэхүүн, түүний ажиллах журам”, Хилийн цэргийн дээд сургуулийг Хил
хамгаалах ерөнхий газрын бүтцэд оруулах, “Эр хүн”сургалтын хөтөлбөр батлах,
Улсын байцаагчийн эрх олгох, хүчингүй болгох, Гарын хээний нэгдсэн сангийн
журам батлах, “Шинжээчийн алдар” хүндэт тэмдэг бий болгох зэрэг асуудлаар
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалын 36 төсөл боловсруулж, батлуулав.



      Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Гэр
бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалт зохион
байгуулах журам”, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх
албадан сургалтын хөтөлбөр”-ийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нийгмийн
хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 69, 55
дугаар хамтарсан тушаалаар батлуулав.



      Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгаалал,
хөдөлмөрийн сайдын хамтран батласан “Нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах
тухай” тушаалын төсөл, уг тушаалын хавсралт болох “Гэр бүлийн, бэлгийн
хүчирхийллийн хохирогчид үзүүлэх эмнэлэгт түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээний
нийтлэг журам”, “Гэр бүлийн, бэлгийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх эмнэлэгт
түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээний удирдамж”, “Гэр бүлийн, бэлгийн
хүчирхийллийн хохирогчид үзүүлэх эмнэлэгт түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээний
үйл ажиллагааг уялдуулах, мэргэжил, арга зүйн зөвөлгөө өгөх чиг үүрэг бүхий орон
тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг боловсруулж, газрын удирдлагад
танилцуулаад байна.



      Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний
хөтөлбөрийг 2010 онд санхүүжүүлэх, тус хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан “Эрх
зүйн туслалцааны төв”-ийн үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр Нээлттэй нийгэм
форум болон НҮБ-ын “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төсөлтэй
хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
2009 оны 10 дугаар сарын 22-ноос 23-ны өдрүүдэд дээрхи төслүүдтэй
хамтран аймаг, нийслэл, дүүргийн “Эрх зүйн туслалцааны төв”-ийн эрх зүйн
сургалт, сурталчилгааны ажилтан болон өмгөөлөгч нарт зориулан сургалт зохион
байгуулсан.



      Хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор
“Эрх зүйн туслалцааны төв”-ийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, төвийн
үйлчилгээний стандартыг боловсруулах, үйл ажиллагааны чанар, хүртээмжийг
дээшлүүлэх талаар санал боловсруулах ажлыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгээр
гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулах гэж байна.



      2009 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-ны өдрүүдэд Булган, Орхон, Дархан,
Сэлэнгэ аймгийн “Эрх зүйн туслалцааны төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж,
Нийслэлийн Багануур, Налайх, Сүхбаатар, Баянгол дүүргийн “Эрх зүйн
туслалцааны төв”-үүдийн үйл ажиллагааг шалгаж, төвүүдийн үйл ажиллагаанд
тохиолдож байгаа бэрхшээлтэй асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын
Хууль зүйн хэлтсээр дамжуулж нийслэлийн Засаг даргад уламжлав.



     2.2. Эрх зүйн албан бус сургалт болон хууль тогтоомжийн мэдээлэл,
сурталчилгааг зохион байгуулах, зохицуулах талаар:



      Иргэдийн эрх зүйн мэдлэгт зориулан бэлтгэсэн “Иргэдийн эрх зүйн хөтөч”
номыг нэмж засварлан дахин хэвлүүлж, электрон хувилбарын хамт аймаг,
нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэст хүргүүлэв. Мөн эрх
зүйн албан бус сургалт, сурталчилгаа, мэдээллийн www.e-hutuch.gov.mn цахим
хуудсыг шинээр нээн ажиллуулж байна.



       Орон нутгийн удирдлагуудаас хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргах,
иргэдэд эрх зүйн мэдлэг олгох, мэдээллийг тогтмол хүргэх, гэмт хэрэг, зөрчлөөс
урьдчилан сэргийлэх ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулахад
шаардлагатай онол, практикийн чиглэлээр аймаг, сумдын Засаг дарга, Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт зориулсан бүсчилсэн сургалтыг Засгийн газрын
Хэрэг эрхлэх газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл,
Дэлхийн банкны “Захиргааны шийдвэрийг стандартчилах” төсөл, НҮБ-ын “Хууль
зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төслөөс хамтран 2009 оны 6 дугаар
сарын 3-наас 19-ны өдрүүдэд 21 аймгийн 330 сумын 686 албан тушаалтныг
хамруулан зохион байгууллаа.



      Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Эрх зүйн туслалцааны төв”-ийн өмгөөлөгч,
эрх зүйн сургалт, сурталчилгааны ажилтан, цагдаагийн “Дуудлага” студтэй
хамтран улс тунхагласан баярын өдөрт зориулж “Эрх зүйн хөтөч” теле нэвтрүүлэг
бэлтгэн, 2009 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Айст Монголия ТВ, Монголын
Үндэсний Олон Нийтийн телевизээр тодорхой давтамжтайгаар дамжуулах ажлыг
зохион байгуулав.



      2009 онд Монголын Үндэсний Олон Нийтийн радиогоор “Шинэ товчоо” хууль
зүйн нэвтрүүлгийг 11 удаа явуулж, 2009 оны 4 дүгээр сараас “Eagle” телевизээр
“Хуулийн цаг” нэвтрүүлгийн 96 ангийг нэвтрүүлж, нэвтрүүлгийн өмнө, хойно эрх
зүйн мэдээллийн нэгдсэн систем буюу www.legalinfo.mn цахим хуудас, “Эрх зүйн
туслалцааны төв”-ийн үйл ажиллагааг сурталчилсан богино хэмжээний
сурталчилгааг түгээх ажлыг зохион байгууллаа.



     2.3. Орон нутгийн хууль зүйн албадын харилцан ажиллагааг хангах
арга хэмжээ авах, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг,
байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах талаар:



      2009 оны 2 дугаар сарын 11-нээс 13-ны өдрүүдэд аймаг, нийслэлийн Засаг
даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга нарт сургалт-семинар зохион
байгуулж, хариуцаж буй үйл ажиллагааныхаа чиглэлээр орон нутагт анхаарах
асуудлын талаар яам болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын
хүрээний агентлаг, байгууллагаас тодорхой мэдээлэл, танилцуулга хийж,
харилцан ярилцлаа.



      Үүний зэрэгцээ татвар, нийгмийн халамж, даатгал, “Нийтээр дагаж мөрдөх
шийдвэрийн өнөөгийн зохицуулалт, сайжруулах арга зам” сэдэвт суурь
судалгааны үр дүн, орон нутагт анхаарах асуудал, нийтээр дагаж мөрдөх
шийдвэрийг хянах, бүртгэх, нийтлэх, нийтээр дагаж мөрдөх шийдвэрийн улмаас
зөрчигдсөн эрх, хууль ѐсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандаж
гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх ажиллагаа зэрэг сэдвээр хичээл заасан.
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсээс 2008
онд хийж гүйцэтгэсэн ажлыг дүгнэж, эрх зүйн ажлын үр дүнгээр 1, 2, 3 дугаар байр
эзэлсэн Сэлэнгэ, Хөвсгөл, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль
зүйн хэлтсийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар мөнгөн шагналаар
шагнав. Мөн эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд
хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулсан Орхон болон Дорнод аймгийн Засаг
даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга нарыг мөнгөн шагналаар
шагнав.



      Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийн 3 дугаар зүйл, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн
ерөнхий бүдүүвчийг батлах тухай” УИХ-ын 2008 оны 43 дугаар тогтоолын
холбогдох хэсгийг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 09 дүгээр
тушаалаар баталсан “Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн
хэлтсийн үйл ажиллагааны үндсэн чиглэл”, “Аймаг, нийслэлийн Засаг даргын
Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн ажлын тайлан бичих заавар”-т тус тус
өөрчлөлт оруулав.



      Монгол Улсын Ерөнхий сайдын “Улсын үзлэг явуулах тухай” 2009 оны 37
дугаар захирамжаар байгуулагдсан Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн
байгууллагуудын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг удирдан зохион
байгуулах “Төв комисс”-ын ажлыг уялдуулан зохицуулж, “Төв комиссын ажлын
төлөвлөгөө”, “Улсын үзлэгт хамрагдах байгууллагуудын жагсаалт”, “Үзлэг явуулах
хуваарь”, “Улсын үзлэгт бэлтгэх заавар, дүгнэх үзүүлэлт, аргачлал” зэргийг
комиссын даргаар батлуулан ажиллав.



       Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагуудын ажлын зохион
байгуулалтын улсын үзлэгт нийт 3052 байгууллага хамрагдсан бөгөөд шалгалтын
нэгдсэн дүн болон үзлэгт амжилттай оролцсон байгууллагуудыг урамшуулан,
улсын үзлэгийн нэгдсэн дүнгийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт
танилцуулга хүргүүлэв.



      “Хохирогчид нөхөх олговор олгох тухай” хуулийг үндэслэн 2008 оны 7 дугаар
сарын 1-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт болсон нийтийг
хамарсан эмх, замбараагүй байдал, үймээн самууны үеэр амь насаа алдсан 5
иргэний ар гэрт Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан
тушаалаар 50 сая төгрөгийн нөхөх олговорыг олгосон. Албан үүргээ гүйцэтгэж
байсан онцгой байдлын албаны 8, цагдаа, дотоодын цэргийн 393 албан хаагчид
нөхөх олговор олгохоор ажиллаж байна.



      Монгол Улсад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн,
түүнчлэн Монгол Улсад оршин суух зөвшөөрөл нь дуусгавар болсон боловч тус
улсаас гарч явахаас зайлсхийсэн 13 улсын 1432 иргэдийг Монгол Улсаас албан
гаргах асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 54 удаагийн тушаалаар
шийдвэрлүүллээ.



      “Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний хөгжлийн
стратеги”-д тусгасан зорилтын хүрээнд дор дурдсан ажлыг хийж гүйцэтгэв. Үүнд:



      Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг,
байгууллагуудын үйлчилгээний стандартыг Стандартчилал, хэмжил зүйн үндэсний
төвийн Стандартын техникийн хороогоор батлуулж, цагдаагийн байгууллагын
хүрээнд 2009 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс, бусад агентлаг, байгууллага 2009
оны 7 дугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн.



      АНУ-ын “Азийн сан”-тай хамтран нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан
дүүргийн 4 хороонд “Цагдаа олон нийтийн хамтын ажиллагаа” төслийг туршилтаар
хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд цагдаагийн байгууллагын эрх зүйн орчинг
боловсронгуй болгох, эрх зүйн баримт бичгийг системчлэх, ажил үйлчилгээний
стандартыг боловсруулах, алба хаагчдын сургалт, давтан сургалтыг зохион
байгуулах, холбогдох гарын авлага, материал бэлтгэх зэрэг ажлыг хийж байна.
Төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи хугацаанд дээрх 2 дүүрэгт гарах гэмт
хэргийн тоо буурсан үзүүлэлтэй гарч байгаа бөгөөд төслийн үйл ажиллагаанд
суурилсан зөвлөмжийг боловсруулж, нийслэлийн бусад хороод, орон нутагт
хүргүүлэхээр бэлтгэж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд
2010 оноос “Цагдаа олон нийтийн хамтын ажиллагаа” төслийг нийт нутаг
дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.



      Хорих ангийг “Нээлттэй хорих анги”-ийн тогтолцоонд шилжүүлэх судалгааг
хийж, Дархан-Уул аймгийн хорих ангийг туршилтын журмаар шилжүүлэх бэлтгэл
ажлыг хийж байна. Хорих ангийг “Нээлттэй, хаалттай хорих анги”-ийн тогтолцоонд
шилжүүлэхтэй холбогдуулж холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт
оруулахаар судалгаа хийж, хуулийн төсөл, “Хөтөлбөр батлах тухай” Засгийн
газрын тогтоолын төслийг боловсруулж байна.



      Хил хамгаалах ерөнхий газраас “Бүсчилсэн хил хамгаалалт” төслийг
боловсруулж, говь, цөлийн бүсийн хил хамгаалалтын төслийг 2010 оноос эхлүүлэх
бэлтгэл ажлыг хангаж байна.



      Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг,
байгууллагын мэдээлийн технологийн хөгжил, мэдээллийн сан, мэдээлэл
солилцоог боловсронгуй болгох, цагдаа, шүүх, прокурорын байгууллагын алба
хаагчийн ажлын дундаж ачааллыг тогтоох зэрэг асуудлаар судалгаа хийгээд
байна.



      Мөн “Шийдвэр гүйцэтгэгчийн тойрог, ажлын ачаалал”-ын судалгаа хийж,
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар улсын хэмжээнд шийдвэр
гүйцэтгэлийн 7 тойрог нэмэгдүүлсэн.



     Дорнод, Архангай, Сүхбаатар аймаг дахь хууль зүйн хэлтэс, байгууллагууд
болон Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс, Төмөр
замын Цагдаагийн хэлтэст төрийн үйлчилгээний стандартыг хэрэгжүүлж буй
ажилтай танилцав.



     2.4. Шүүх, прокурор, өмгөөлөх, нотариатын байгууллагаас Засгийн
газартай харилцах асуудлыг зохицуулахад дэмжлэг үзүүлэх талаар:



      Өмгөөлөгчийн мэргэшлийн шалгаруулалтыг 2009 оны 11 дүгээр сарын 14-
нээс 15-ны өдрүүдэд Мэргэшлийн хороотой хамтран зохион байгууллав.
Мэргэшлийн шалгаруулалтад нийт 360 хуульч оролцсоноос 218 хүн тэнцсэн ба
эдгээрээс Өмгөөллийн тухай хууль, холбогдох хууль тогтоомж, өмгөөлөгчийн
мэргэжлийн ѐс зүйн шаардлага хангасан хүмүүст өмгөөллийн үйл ажиллагаа
эрхлэх тусгай зөвшөөрөл олгуулах Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалын
төслийг боловсруулаад байна.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 15 удаагийн шийдвэрээр өмгөөллийн
үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 хүнд олгож, 7 хүний тусгай
зөвшөөрлийг сэргээж, 25 хүний тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, 14 хүний
өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болголоо.



      Өмгөөлөгчдийн ѐс зүйн асуудлаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны
Сахилгын хорооны мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөлийн 2009
оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, хуралдаанаас
гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.



       Нотариатчийн мэргэшлийн шалгаруулалтыг 2009 оны 11 дүгээр сарын 28,
29-ний өдрүүдэд Мэргэшлийн хороотой хамтран улсын хэмжээнд зохион
байгууллаа.



         Мэргэшлийн шалгаруулалтыг зохион байгуулахтай холбогдуулж,
Нотариатчийн мэргэшлийн шалгаруулалт явуулах, Мэргэшлийн хорооны
бүрэлдэхүүнийг батлах, Нотариатын тойрог, түүнд ажиллах нотариатчийн тоог
тогтоох, Нотариатчийн мэргэшлийн шалгаруулалт явуулах журмыг тус тус
шинэчлэн боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар батлуулав.



        Энэ удаагийн мэргэшлийн шалгаруулалтад нотариатын үйлчилгээг
аймгийн төв төдийгүй сумдад хүргэх, орон нутгийн хуульчдыг мэргэшлийн
шалгаруулалтад түлхүү оролцуулах бодлогыг баримтлав. Мэргэшлийн
шалгаруулалтад нийтдээ 493 хуульч оролцож, нийслэлийн тойрогт 22, орон
нутгийн тойрогт 50 нийт 72 хүн тэнцсэн ба тэдгээрт Хууль зүй, дотоод хэргийн
сайдын тушаалаар нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгуулах
гэж байна.



        ”Нотариатын байгууллагын үйлчилгээний стандарт”-ыг Монголын
Нотариатчдын танхимтай хамтран боловсруулж, Танхимын Удирдах зөвлөлөөр
хэлэлцүүлж, батлууллаа. Уг стандартыг 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс
мөрдөж эхлэх юм.

      Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 95
дугаар тушаалаар улсын хэмжээнд нотариатын үйл ажиллагаа эрхэлж байгаа 211
нотариатчдын нотариатийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн
хугацаагаар сунгав.



     Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 10 удаагийн шийдвэрээр 21 аймгийн
49 сумын Засаг даргын Тамгын газрын даргад нотариатчийн үүрэг гүйцэтгэх
зөвшөөрөл олгуулж, холбогдох гарын авлагаар хангалаа.



      “Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх
зөвшөөрөл олгох” сонгон шалгаруулалтыг 2009 оны 11 дүгээр сарын 27, 28-ны
өдрүүдэд зохион байгууллаа. Шалгаруулалтад орохоор 127 хүн бүртгүүлснээс 50
хүн тэнцэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 246 дугаар тушаалаар
орчуулгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл авав.



ГУРАВ. ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГА,

ЗОХИЦУУЛАЛТААР ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД:



      3.1. Төрийн захиргаа, хүний нөөцийн манлайллыг хангах, төрийн
албаны салбар зөвлөлийн хэвийн ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх
талаар:



           3.1.1. Төрийн захиргааны манлайллыг хангах чиглэлээр:



      Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх
арга хэмжээний төлөвлөгөөг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар батлуулж яамны
нэгж, харъяа агентлаг, байгууллагуудад хүргүүлж, биелэлтийг 2009 оны эхний
хагас жилийн байдлаар гаргаж хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлгэн Засгийн газрын
хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. Бүтэн жилийн мэдээг нэгтгэн хяналт-шинжилгээ
хийж байна.



      Эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт 2009
оны бүтэн жилийн байдлаар 95.0 хувьтай, дээд газрын тогтоол, шийдвэрээр тус
яаманд даалгасан асуудлаас Улсын Их Хурлын 4 тогтоол 90%, Ерөнхийлөгчийн 2
зарлиг 50%, Засгийн газрын 16 тогтоол 90.62%, Ерөнхий сайдын 3 захирамж
100.0%, ЗГ-ын хуралдааны 22 тэмдэглэл 92.69%-тай нийт дүнгээр 91.40%-тай
байна.



      Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын
эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, дээд газрын тогтоол,
шийдвэрийн биелэлтийн мэдээг сар, улирал тутам Дэд сайд, Удирдлагын зөвлөлд
танилцуулж ажилласан бөгөөд Дэд сайдаас яамны газар, нэгжийн болон харъяа
агентлаг, байгууллагын дарга нарт үүрэг өгч ажилласан болно.



      2009 онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөө
боловсруулж, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн бөгөөд хэлэлцүүлэх
асуудлын тодотгол болон яамны үйл ажиллагааны сарын мэдээг тогтоосон
хугацаанд бичгээр болон цахим хэлбэрээр хүргүүлж ажиллав.



      Тус яамнаас Засгийн газрын хуралдаанд 31 асуудал хэлэлцүүлэхээр
төлөвлөснөөс 16 асуудлыг зохих журмын дагуу хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн
байна. Мөн хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа асуудал 7, хойшлуулсан 5, Засгийн
газрын хуралдаанд хэлэлцүүлэлгүй холбогдох байгууллагатай хамтран
шийдвэрлэсэн асуудал 3 байна.



      Хууль зүй, дотоод хэргийн яамны бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл
ажиллагааны 2009 оны төлөвлөгөөг бодлогын баримт бичгүүдэд нийцүүлэн, газар,
хэлтэс албадын саналыг үндэслэн боловсруулж Төрийн нарийн бичгийн даргаар
батлуулан, хэрэгжилтийг 1, 2, 3 дугаар улирлын байдлаар тооцож Удирдлагын
зөвлөлийн хуралд танилцуулан ажиллав. 2009 оны жилийн эцсийн байдлаар
төлөвлөгөөнд тусгагдсан 103 арга хэмжээ 94.6 хувийн биелэлттэй байна.



      Сайдын болон удирдлагын зөвлөлийн хуралдааны бэлтгэл ажлыг хангаж
зохион байгуулан, хуралдаанаас гарсан шийдвэр болон Сайд, Төрийн нарийн
бичгийн даргын тушаалаар өгөгдсөн үүрэг, даалгаварын биелэлтийг хангахад
анхаарч ажиллаа. Сайд болон Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар
байгуулсан ажлын хэсэг, түүнд өгөгдсөн үүрэг, даалгавар 39 байгаа бөгөөд
биелэлт нь 2009 жилийн эцсийн байдлаар 95.7 хувьтай байна. Үүнийг нэгж тус
бүрээр үзүүлбэл:
№ Газрын нэр    Үүрэг       Хугацаа Биелсэн Хэрэгжих шатанд     ДҮН
                даалгавар   болоогүй 100 %
                                            90% 80% 70% 50% 30%
1 Хууль     зүйн 14         5        4      1   1   3           86.7
  бодлогын
  газар
2 Бодлогын       7                  7                           100.0
  хэрэгжилтийг
  зохицуулах
  газар
3 Төрийн         8           1      6       1                   98.6
  захиргааны
  удирдлагын
  газар
4 Мэдээлэл,      2                          1   1               80.0
  хяналт
  шинжилгээ,
  үнэлгээний
  газар
5 Санхүү         2                  2                           100.0
  хөрөнгө
  оруулалтын
  хэлтэс
6 Гадаад         4                  4                           100.0
  хамтын
  ажиллагааны
  хэлтэс
7 Хүний эрхийг 1                    1                           100.0
  үндэсний
  хөтөлбөрийн
  хорооны
  ажлын алба
8 Гэмт хэргээс 2                    2                           100.0
  урьдчилан
  сэргийлэх
  ажлыг
  зохицуулах
  зөвлөлийн
  Ажлын алба
ДҮН              40                 26      3   2   3   0   0   95.7
                 /давхардсан
                 тоогоор/
3.1.2. Хүний нөөцийн манлайллыг хангах, төрийн албаны салбар
           зөвлөлийн хэвийн ажиллагааг хангах чиглэлээр:



      Удирдлагын болон албан хаагчдын зэрэг дэвийг нэмэгдүүлэх асуудлыг
шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд санал хүргүүлэн
шийдвэрлүүлэв. Үүнд: Ерөнхийлөгийн 2009 оны 144 дүгээр зарлигаар 1, Ерөнхий
сайдын 2009 оны 53 дугаар захирамжаар 4 албан тушаалтны төрийн захиргааны
албан хаагчийн зэрэг дэвийг тус тус нэмсэн. Мөн Хууль зүй, дотоод хэргийн
сайдын тушаалаар 4 албан хаагчийн зэрэг дэвийг нэмж, 8 албан хаагчид төрийн
захиргааны албан хаагчийн зэрэг дэв шинээр олгосон байна.



     Мөн Төрийн албаны зөвлөлд 2009 оны 4 дүгээр сарын байдлаар салбарын
хэмжээнд шаардлагатай байгаа ажлын байрны захиалгыг хүргүүлж, төрийн
жинхэнэ албаны мэргэшлийн шалгаруулалтад тэнцсэн иргэдийг холбогдох албан
тушаалд томилсон. 2009 оны байдлаар тус яам нийт 19 албан хаагчийг томилж, 4
албан хаагчийг өөр ажилд шилжих болсон тул, 4 албан албан хаагчийг төрийн
албанаас түр, 1 албан хаагчийг бүтцийн өөрчлөлтөөр үүрэгт ажлаас нь тус тус
чөлөөлсөн.



      УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ
албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах
журам”-д заасны дагуу тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын
ажлын байрны сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлж
томилуулах ажлыг зохион байгуулсан. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны
дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс тус яамны Санхүү, хөрөнгө
оруулалтын хэлтсийн даргын сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгуулж,
шалгарсан иргэнийг уг албан тушаалд томилсон.



      УИХ-ын 2003 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллага
болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд
төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан
шийдвэрлэх” тухай журамд заасны дагуу Салбар зөвлөл 4 албан хаагчийн
өргөдлийг хүлээн авч ажлаас үндэслэлгүй халсан тухай асуудлыг хуралдаанаараа
хянан шийдвэрлэв.



           3.1.3. Шагнал урамшууллын талаар:
Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг,
байгууллагаас ирүүлсэн санал болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2006 оны
130 дугаар тушаалаар баталсан “Хууль зүй дотоод хэргийн салбарын шагналын
шинэчилсэн журам”-ыг үндэслэн салбарын болон яамны шагнал олгох асуудлыг
тухай бүр шийдвэрлүүлж ажиллав.

      Шагнал тус бүрээр нь ангилж үзвэл:


              Ø     “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр - 31
              Ø     “Цагдаагийн алдар” хүндэт тэмдгээр - 37
              Ø      “Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын тэргүүний
                ажилтан” тэмдгээр -5
            Ø       Яамны “Хүндэт жуух бичиг”-ээр 35 нийт 107 албан хаагчийг
шагнаж урамшуулсан байна.



       Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг,
байгууллагаас албан хаагчдыг төрийн одон медальд уламжлуулахаар ирүүлсэн
материалыг судлан үзэж шагнуулах саналаа холбогдох байгууллагад уламжилж,
Гавъяат хуульч - 1, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн - 1, Эрүүл мэндийн гавъяат
ажилтан - 1, Сүхбаатарын одон -1, Цэргийн гавъяаны улаан тугийн одон - 1, Алтан
гадас одон - 2, Цэргийн гавъяаны одон - 3, Цэргийн хүндэт медаль - 11,
Хөдөлмөрийн хүндэт медалиар 6 албан хаагч тус тус шагнагдав.



     Албан хаагчдын идэвхи, санаачлагыг дэмжих зорилгоор яамны “Сарын
шилдэг ажилтан”-аар 2009 оны эхний хагас жилд 2 албан хаагчийг шалгаруулав.



      Төрийн нарийн бичгийн даргын 2009 оны 67 дугаар тушаалаар “Улирлын
шилдаг ажилтан шалгаруулах журам”-ыг шинэчлэн баталсны дагуу 2009 оны 2, 3
дугаар улиралд 2 албан хаагч ”Улирлын шилдэг” ажилтнаар шалгарав.



            3.1.4.  Иргэдээс  ирүүлсэн   өргөдөл,  гомдлыг        шийдвэрлэх,
            хэрэгжилтийн байдалд хяналт тавих талаар:
Сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргатай давхардсан тоогоор 219
иргэний уулзалтыг зохион байгуулж, тэмдэглэлийг хөтлөн биелэлтэд нь хяналт
тавьж ажиллаа.



      Мөн тус яаманд хандаж гаргасан өргөдөл, гомдол, санал хүсэлтийг бүртгэн
авч удирдлагуудад танилцуулан, цохолт хийлгэн холбогдох албан тушаалтанд
хүргэж, шйидвэрлэлтийн байдалд хяналт тавин ажиллаж Засгийн газрын хэрэг
эрхлэх газарт улирал бүр тайлан мэдээг хүргүүлсэн.



      Тайлант хугацаанд тус яаманд нийт 946 өргөдөл, гомдол, санал хүсэлт
ирсэн байна. Үүнд: Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 28, Ерөнхийлөгчийн
тамгын газраас 9, УИХ-аас 18, Батлан хамгаалах яамнаас 4, Эрүүл мэндийн
яамнаас 1, Сангийн яамнаас 3, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас 3,
Боловсрол, соѐл, шинжлэх ухааны яамнаас 1, Гадаад харилцааны яамнаас 1,
иргэд, байгууллагаас 872, цахим хэлбэрээр 16 өргөдөл, гомдол, хүсэлт ирүүлсэн
байна. Үүнээс: 890 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэн хариу өгч,
хугацаа болоогүй 56 өргөдөл, гомдолд ажиллагаа хийж байна.



             3.1.5. Дотоод хяналтын чиглэлээр



      Ажлын цаг хожимдсон буюу зохих ѐсоор бүртгүүлээгүй албан хаагчдаас
тухай бүр тайлбар гаргуулан авах, ирсэн, явсан албан бичгийг бүртгэх, удирдах
ажилтанд танилцуулах, удирдлагаас өгсөн зааврын дагуу холбогдох ажилтанд
хүргэх, бүртгэл хяналтын карт хөтлөх, хугацаатай бичгийн шийдвэрлэлтийн
байдалд хяналт тавих зэргээр дотоод хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж, холбогдох
мэдээг Удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулсан.



      Тайлангийн хугацаанд нийт 8978 албан бичиг бусад байгууллагаас ирсэн
бөгөөд хариутай албан бичигт хяналт тавьж ажилласнаас хугацаа хэтрүүлэн
шийдвэрлэсэн 109 бичиг байна. Үүнийг нэгж тус бүрээр харуулбал:


№    Нэгжийн нэр   Нийт       Үүнээс:
                   ирсэн      Шууд Хугацаандаа Хугацаа      Хугацаа
                   бичгийн    бичиг шийдвэр-   хэтрүүлэн    болоогүй
                   тоо                лэсэн    шийдвэрлэсэн
1.     Төрийн          791    653     137          -               1
       захиргааны
       удирдлагын
       газар
2.     Хууль    зүйн   1677   839     811          21              6
       бодлогын
       газар
3.     Бодлогын        4183   3061    1070         46              6
       хэрэгжилтийг
       зохицуулах
       газар
4.     Мэдээлэл,       1321   1090    224          7               -
       хяналт-
       шинжилгээ,
       үнэлгээний
       газар
5.     Гадаад          586    341     214          29              2
       хамтын
       ажиллагааны
       хэлтэс
6.     Санхүү          253    193     54           5               1
       хөрөнгө,
       оруулалтын
       хэлтэс
7.     Хүний эрхийг    125    118     6            -               1
       хангах
       үндэсний
       хөтөлбөрийн
       хорооны
       ажлын алба
8.     Гэмт хэргээс    42     29      12           -               1
       урьдчилан
       сэргийлэх
       ажлыг
       зохицуулах
       зөвлөлийн
       ажлын алба
Нийт                   8978   6324    2528         109             18




      Мөн ажлын цагийг хангалтгүй ашиглаж цагийн хоцрогдол гаргасан 12,
хариутай бичгийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн 1 албан хаагчид Төрийн нарийн
бичгийн даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан.
Хууль зүй, дотоод хэргийн яам болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын
эрхлэх асуудлын хүрээний агентлаг албан хаагчдаас иргэдэд хүнд суртал
гаргалгүй түргэн шуурхай, ѐс зүйн ямар нэгэн алдаа дутагдал гаргалгүй үйлчлэх,
хэрвээ ямар нэгэн дутагдал гаргавал цаг тухайд нь холбогдох хариуцлага
хүлээлгэж байх зорилгоор ѐс зүйн санал гомдлын хайрцаг гарган ажиллав. 2009
онд Хууль зүй, дотоод хэргийн яам болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын
эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын албан тушаалтны талаар 10
иргэн хандсан бөгөөд тус яамны албан хаагчтай холбоотой талархал 3, санал 4,
яамны албан хаагчдын ѐс зүйтэй холбоотой гомдол 3 байна. Гомдлыг яамны
удирдлагад танилцуулан холбогдох албан тушаалтанд анхааруулга өгсөн.



      3.2. Эрх зүйн сургалтын үйл ажиллагааны зохицуулалтыг хангах
ажлын хүрээнд:



      Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 45 тоот тушаалаар батлагдсан
“Гадаадын их, дээд сургуульд цэрэг, цагдаагийн алба хаагчийг сонгон
шалгаруулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулан батлуулж, 2009-2010 оны
хичээлийн жилд Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий
газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ОХУ-ын Дотоод явдлын
яамны харъяа их, дээд сургуульд суралцах сонсогчийн сонгон шалгаруулалтыг
зохион байгуулж 53 суралцагч элсүүлсэн.



      Хууль зүй, дотоод хэргийн яамны албан хаагчдын сургалтын 2010-2021 он
хүртэлх хугацааны хөтөлбөр, төлөвлөгөөг Төрийн нарийн бичгийн даргын 2009
оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 136 дугаар тушаалаар батлав.



      Мөн тус яамны хүний нөөцийн тэргүүлэх чиглэлийг шинэчлэн Монол-
Авсрталийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн газарт хүргүүлж, хөтөлбөрт
хамрагдах сонирхолтой яамны болон Сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг,
байгууллагын албан хаагчдаас эхний шалгаруулалтыг хийсэн бөгөөд яамны 2
албан хаагч тэнцэн англи хэлний сургалтанд хамрагдаж байна.
Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2009
оны ажлын төлөвлөгөөг Орон тооны бус зөвлөлийн хурлаар батлуулж,
төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллав.



      2009 оны хуульч сонгон шалгаруулах шалгалтын бэлтгэл ажлыг ханган,
2009 оны 8 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд шалгалтыг амжилттай зохион
байгуулж, шалгалтад тэнцсэн 205 хүнд хуульчийн гэрчилгээ олгов.



ДӨРӨВ. ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН

ЯВЦАД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, ҮР ДҮНД ҮНЭЛГЭЭ ӨГӨХ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД:



      4.1. Салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө,
төслийн хэрэгжилтийн явц, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг,
байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ
өгөх талаар:



           4.1.1. Салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө,
           төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд
           үнэлгээ өгөх чиглэлээр:



      Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн Хууль
зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах заалтуудын
биелэлтэд хяналт шинжилгээ хийж, танилцуулга бэлтгэн удирдлагад тухай бүр
танилцуулж ажиллаа.



      Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн
хэрэгжилтийн байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж нэгдсэн тайланг гаргаж
байна.
ХБНГУ болон Европын орнуудад хэрэгжиж буй хуулийн хэрэгжилтэд үнэлгээ
хийх, үр дагаврыг судлах аргачлалын дагуу уг ажлыг хийж байгаа бөгөөд энэ
хүрээнд дараахь ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:



      - Салбарын сайд болон аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргаас
олгосон аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тоо баримт, эрх зүйн
актуудын талаарх мэдээллийг холбогдох яамдаас авч нэгтгэн, дүн шинжилгээ
хийх;

      - Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан
тусгай зөвшөөрлийн төрлүүдийг салбарын хууль, бусад эрх зүйн актуудтай
харьцуулж судалгаа хийх;



      -Тусгай зөвшөөрөл олгодог субъектүүд, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг
оролцуулсан зөвлөлдөх уулзалтыг 2 удаа зохион байгуулав.



      Холбооны Бүгд Найрамдах         Герман Улсын Техникийн Хамтын
Ажиллагааны Нийгэмлэгээс Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамтай
хамтран хэрэгжүүлж байгаа “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг
баталгаажуулах” төслийн хүрээнд “Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн
хэрэгжилтийн үр нөлөөнд үнэлгээ хийх аргачлал”-ыг боловсруулж эхний
хувилбарыг бэлэн болгосон.



      Захиргааны хариуцлагын тухай хуулийн “захиргааны зөрчил” гэсэн ойлголт,
баривчлах, торгох шийтгэлийн үр нөлөө, салбарын 90 гаруй хуулиар шүүгчийн
ногдуулж байгаа захиргааны шийтгэлийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ,
үнэлгээ хийж байна.



        Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолоор батлагдсан бөгөөд
Хууль зүй, дотоод хэргийн сайдын толгойлон гүйцэтгэх арга хэмжээний биелэлтийг
2008 оны байдлаар хяналт шинжилгээ үнэлгээ хийж, Засгийн газрын Хэрэг эрхлэх
газарт хүргүүлсэн.
Түүнчлэн УИХ-ын 2003 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан “Архидан
согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр”-ийн 2 дахь шатны
хэрэгжилт, Улсын Их Хурлын 2002 оны 41 дүгээр тогтоолоор баталсан
“Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн Хууль зүй, дотоод хэргийн яаманд
хамааралтай заалтуудын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж үр дүнг үнэлэн
удирдлагад танилцуулав.



      НҮБ-ын “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төсөл, Ханнс-
Зайделийн сан, USAID-ын “Шүүх эрх мэдлийн шинэтгэл” төсөл, Дэлхийн банкны
“Захиргааны шийдвэрийг стандартчилах” төсөл, Германы техник хамтын
ажиллагааны хөтөлбөрийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг
баталгаажуулах” төслүүдийн 2008 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж,
дүнг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүллээ.



      Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн
242 тоот тушаалаар баталсан “Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажиллаж буй
төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийн
хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийв.



            4.1.2. Сайдын эрхлэх ажлын хүрээний агентлаг, байгууллагын үйл
            ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх
            чиглэлээр:



       Хууль зүй, дотоод хэргийн яамны 2008 оны үйл ажиллагаа болон Хууль зүй,
дотоод хэргийн сайдаас аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээнд
хяналт шинжилгээ, үнэлгээ өгч дүнг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэв.



      Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг,
байгууллагын 2008 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, үр дүнд үнэлгээ
өгч, нэгдсэн тайланг Хууль зүй, дотоод хэргийн Сайдын зөвлөлийн хурлаар
хэлэлцүүлсэн.



     Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс Хууль зүй, дотоод
хэргийн яамтай хамтран хэрэгжүүлж байгаа “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн
эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн хүрээнд Гадаадын иргэн, харъяатын
асуудал эрхлэх газрын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, эрх зүйн акт,
тайлан, мэдээ зэрэг бармит бичгүүдэд дүн шинжилгээ хийж, системчилсэн
үнэлгээ хийлээ.



     4.2. Салбарын төвлөрсөн бус статистик мэдээллийг эрхлэх, хууль
тогтоомжийн сан бүрдүүлэх, эрх зүйн мэдээллийн цахим санг хөтлөх,
мэдээллийн бусад сан бүрдүүлэх, мэдээллээр үйлчлэх талаар:



           4.2.1. Салбарын төвлөрсөн бус статистик мэдээллийг эрхлэх
           чиглэлээр:



      Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 221 дүгээр тушаалаар
батлагдсан журамд заасан давтамж, хүснэгтийн дагуу Сайдын эрхлэх асуудлын
хүрээний агентлаг, байгууллагаас ирүүлсэн мэдээллээр салбарын статистик
мэдээллийн санг баяжуулж, Сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад сар
тутам статистик мэдээг танилцуулав.



      Салбарын статистик мэдээллийн цахим санд ашиглагдах програм хангамж,
сүлжээний тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг 2009 оны 12 дугаар сарын 20,
2010 оны 1 дүгээр сарын 20 гэсэн 2 үе шаттайгаар хийж гүйцэтгэхээр төлөвлөн
ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд салбарын статистик мэдээллийн цахим санд
ашиглагдах програм хангамжийг зохиож, сүлжээний тоног төхөөрөмж суурилуулах
гүйцэтгэгч компанийг сонгосон. Мөн санд шаардагдах тоног төхөөрөмжийг
худалдан авсан бөгөөд серверийн тохиргоог хийж, цахим хуудасны домайн нэр
/www.statistic.mojha.gov.mn/-ийг авсан.



           4.2.2. Хууль тогтоомжийн сан бүрдүүлэх, эрх зүйн мэдээллийн цахим
           санг хөтлөх, мэдээллийн бусад сан бүрдүүлэх, мэдээллээр үйлчлэх
           чиглэлээр:



      Хууль тогтоомжийн үндэсний санд 2009 онд шинээр бие даасан хууль - 10,
хуулиудад оруулсан нэмэлт, өөрчлөлт - 158, Улсын Их Хурлын тогтоол-77,
Ерөнхийлөгчийн зарлиг - 11, Засгийн газрын тогтоол - 350, Ерөнхий сайдын
захирамж - 34, Улсын дээд шүүхийн тогтоол - 19, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
- 10 нийт 659 эрх зүйн актыг хүлээн авч бүртэгэв.



       Хууль тогтоомж, эрх зүйн актад орсон өөрчлөлт, хөдөлгөөнийг холбогдох
хяналтын хувь болон эх сурвалжид тухай бүр тусгалаа. Үүнд: хуульд оруулсан
нэмэлт, өөрчлөлт - 107, УИХ-ын тогтоолд оруулсан нэмэлт, өөрчлөлт - 10, Үндсэн
хуулийн цэцийн тогтоолоор оруулсан нэмэлт, өөрчөлт - 1, Ерөнхийлөгчийн зарлигт
оруулсан нэмэлт, өөрчлөлт - 4, Засгийн газрын тогтоолд оруулсан нэмэлт
өөрчлөлт - 68, нийт 286 хяналтын хувь болон давхардсан тоогоор 572 эх сурвалж
/Төрийн мэдээлэл сэтгүүл болон холбогдох хуулиудын эмхтгэл/-д нэг бүрчлэн
хөдөлгөөнийг тусгав.



       Тайлангийн хугацаанд шинээр ирсэн актын талаар тус яамны дотоод
сүлжээгээр 18 удаа мэдээлэл гаргаж, аппаратын 232 ажилтанд давхардсан
тоогоор 646 эрх зүйн актаар лавлагаа өгөгдсөн байна.



      Яам, агентлагаас нийтээр дагаж мөрдөх шийдвэрийн хүчингүй болсон
тушаалын жагсаалтыг ирүүлснийг дагуу нэгдсэн бүртгэлийн сан, эрх зүйн
мэдээллийн нэгдсэн систем буюу www.legalinfo.mn цахим хуудас болон хяналтын
хувьд өөрчлөлт, хөдөлгөөнийг нэг бүрчлэн хийсэн болно.



      2009 онд хэвлэгдсэн нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан хүчинтэй
шийдвэрийн жагсаалтын дагуу эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд 132
тушаалыг хүчингүй хувилбарт шилжүүлэн, 92 тушаалыг шивж, сканнердаж нэмж
оруулсан. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд нийт 202 тушаалыг нэмж
оруулаад байна.



     Мөн эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн 42 хуулийн нэмэлт,
өөрчлөлтийг хяналтын хувьтай тулгаж хянасан байна.



           4.2.3. Яамны мэдээллийн гадаад, дотоод сүлжээ болон програм
           хангамжийн талаар:
Яамны газар, хэлтэс, албадууд баталсан хуваарийн дагуу яамны цахим
хуудсыг хариуцан ажиллуулж, 35 мэдээ, мэдээллийг тус цахим хуудсанд оруулсан
байна. Тус цахим хуудсаар дамжуулан иргэд, олон нийтээс 120 гаруй асуулт,
санал, хүсэлт ирүүлснээс 70 асуултад хариу өгсөн байна. Тайлангийн хугацаанд
тус яамны цахим хуудсаар давхардсан тоогоор 51200 гаруй хүн зочилсон байна.



    4.3. Нийтээр дагаж мөрдүүлэх эрх зүйн хэм хэмжээ тогтоосон
шийдвэрийг хянах, бүртгэх ажлын талаар:



     Монгол Улсын сайд, аймгийн Засаг дарга, агентлагийн даргын 270
шийдвэрийг Засгийн газрын 2003 оны 8 дугаар тогтоолоор баталсан “Монгол
Улсын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн даргын нийтээр дагаж
мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг хянаж, бүртгэх журам”-ын дагуу хянаснаас 96
шийдвэрийг буцааж, 120 шийдвэрийг бүртгэж, 54 шийдвэрт дүгнэлт хүргүүлсэн
байна.



      Нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрт эрх зүйн дүн шинжилгээ хийх ажлыг
Дэлхийн банкны “Захиргааны шийдвэрийг стандартчилах” төсөлтэй хамтран
зохион байгуулж, ЗТБХБЯ, ГЕГ, АЕГ, ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ГИХАЭГ, ШШҮХ,
ТТАХНЭ зэрэг яам, агентлаг, байгууллагуудыг сонгон авч ажиллалаа.



      Мөн “Нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэр ба иргэн” сэдвийн хүрээнд
“Нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулж МУИС-ийн Хууль зүйн сургууль,
Отгонтэнгэр их сургуулийн клиник сургалтын төвийн оюутнуудад “Нийтээр дагаж
мөрдүүлэх шийдвэр гаргах эрх зүйн зохицуулалт” сэдвээр хичээл, Орон нутгийн
хуулийн зөвлөхүүдэд зориулан нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийн талаар
анхаарах зарим асуудлын тухай ярилцлага, хэлэлцүүлэг явуулж, Монголын
Үндэсний Олон нийтийн телевиз, TM телевиз, Улаанбаатар радиод тус тус
ярилцлага өгсөн.



      Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт
зориулсан бүсчилсэн сургалтын хүрээнд Дорнод, Ховд, Дархан-Уул аймаг,
Улаанбаатар хотод “Аймаг, нийслэлийн Засаг даргын нийтээр дагаж мөрдүүлэх
шийдвэрийг хянаж, бүртгэхэд тулгамдаж буй асуудал”, “Засгийн газрын 2007 оны
324 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явц”, Сайд, агентлагийн даргын баталсан
“Нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийг цэгцлэх ажлын туршлага”, “Нийтээр дагаж
мөрдүүлэх шийдвэр гаргах зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал”
сэдвүүдээр мөн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуулийн
хэлтсийн дарга нарт зориулсан сургалтад “Засаг даргаас нийтээр дагаж
мөрдүүлэх шийдвэр гаргах явцад гарч байгаа нийтлэг зөрчил дутагдал, түүнийг
шийдвэрлэх арга зам”, “Аймаг, нийслэлийн Засаг даргад нийтээр дагаж мөрдүүлэх
шийдвэр гаргах эрх олгосон хуулийн заалтыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд
хянуулж, бүртгүүлсэн шийдвэртэй нь харьцуулан судлах” сэдвүүдээр тус тус
хичээл заав.



     Хууль зүй, дотоод хэргийн сайдын нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрт эрх
зүйн дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж, нийт 83 шийдвэрт дүн
шинжилгээ хийж, 14 шийдвэрийг хүчингүй болгосон.



      Монгол Улсын сайд нарын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй нийтээр дагаж
мөрдөх шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй шийдвэрийн жагсаалтыг
“Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлийн тусгай дугаарт хэвлэн нийтэлж, нийтэд
мэдээлсэн.




ТАВ. ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН ТӨСӨВ,

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТӨЛӨВЛӨХ,              САНХҮҮГИЙН     ЗОХИЦУУЛАЛТААР
ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД:



     5.1. Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, хөрөнгө
оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах,
тайлагнах үйл ажиллагааг эрхлэх талаар:



           5.1.1. Эрхлэх асуудлын хүрээнд нийлүүлэх бүтээгдэхүүн, түүний
           орлого, санхүүжилтийн хэрэгцээг тодорхойлох, тайлагнах ажлын
           хүрээнд:
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон 2009
оны төсвийн тухай хуулиар Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын
хүрээнд аймаг, нийслэлийн Засаг даргаас худалдан авах бүтээгдэхүүний тоо
хэмжээ, чанар, улсын төсвийн санхүүжилтийн хэмжээг тодорхойлох, бүтээгдэхүүн
нийлүүлэх талаар Сайд, Засаг даргын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг
тодорхой болгож, эцсийн үр дүнг үнэлж, дүгнэх замаар аймаг, нийслэлд үзүүлэх
гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийгмийн хэв журам хангах, түүнээс урьдчилан
сэргийлэх төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх
зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдаас аймаг, нийслэлийн Засаг дарга
нартай 2009 оны гэрээг байгуулан ажиллалаа.



       “Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах
тухай хууль”-иар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны урсгал болон
хөрөнгө оруулалтын төсвийг 118 657.6 сая төгрөгөөр баталсан бөгөөд өнөөдрийн
байдлаар төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл нь 95 хувьтай байна.



      Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн
цогц бодлогод тусгагдсан Хууль зүйн салбарт холбогдох зорилт болон агентлаг
байгууллагуудын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд тусгасан хөтөлбөр, арга
хэмжээ, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний
төлөвлөгөөг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын
төсвийн багцын 2010 оны төсвийн төсөл, 2011-2012 оны төсвийн төсөөллийг 8
хөтөлбөр бүхий 23 бүтээгдэхүүний ангид хувааж, хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэх
бүтээгдэхүүн, үйл ажиллагааг тодорхойлж, бүтээгдэхүүний өртгийг тооцоолох
замаар хөтөлбөрт суурилуулан бэлтгэж, 2010 оны төсвийн тухай хуулиар тус
салбарт нийт 149 571,8 сая төгрөгийн төсөв батлагдлаа.



           5.1.2. Салбарын эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх, зохистой
           хуваарилалтыг хангах ажлын хүрээнд:



      Улсын Их Хурлын 2009 оны “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний
тухай” 27 дугаар тогтоолын дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх
асуудлын хүрээний агентлаг, байгууллагаас зардлыг бууруулах, бүтэц, зохион
байгуулалт, орон тоо, ажил үүргийн давхардлыг арилгах ажлуудыг байгууллага тус
бүрээр зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд тухайн жилд батлагдсан төсвийн
хэмжээнд багтаан өглөг, авлагыг нэмэгдүүлэхгүй байх, үргүй зардлыг багасгах
зорилгоор зардлын зүйл анги тус бүрт дүн шинжилгээ хийж, тодорхой хязгаар
хууль зүй
хууль зүй
хууль зүй
хууль зүй
хууль зүй
хууль зүй
хууль зүй
хууль зүй
хууль зүй
хууль зүй
хууль зүй
хууль зүй
хууль зүй
хууль зүй
хууль зүй
хууль зүй

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...Umguullin Mongol Umguulugch
 
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...Umguullin Mongol Umguulugch
 
5нүхэн гарц худалдах
5нүхэн гарц худалдах5нүхэн гарц худалдах
5нүхэн гарц худалдахEvsel Nith
 
төрийн албаны тухай хууль
төрийн албаны тухай хуультөрийн албаны тухай хууль
төрийн албаны тухай хуульErdenetuya Galbadrah
 
нийгмийн даатгалын-тухай-хууль
нийгмийн даатгалын-тухай-хуульнийгмийн даатгалын-тухай-хууль
нийгмийн даатгалын-тухай-хуульMunkh Orgil
 
монгол улсын-2011-оны-төсвийн-тухай-хуулийн-төсөл
монгол улсын-2011-оны-төсвийн-тухай-хуулийн-төсөлмонгол улсын-2011-оны-төсвийн-тухай-хуулийн-төсөл
монгол улсын-2011-оны-төсвийн-тухай-хуулийн-төсөлMunkh Orgil
 
Хөвсгөл аймгийн буухиа шуудан 2013.09.07
Хөвсгөл аймгийн буухиа шуудан  2013.09.07Хөвсгөл аймгийн буухиа шуудан  2013.09.07
Хөвсгөл аймгийн буухиа шуудан 2013.09.07Ellsi Nick
 
Mongolia key changes in law 2017 and 2018
Mongolia key changes in law 2017 and 2018Mongolia key changes in law 2017 and 2018
Mongolia key changes in law 2017 and 2018Tsolmon Shar
 
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАМӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт-4 хууль -2015.03.11
Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт-4 хууль -2015.03.11Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт-4 хууль -2015.03.11
Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт-4 хууль -2015.03.11Sumiya Amina
 
засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57
засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57
засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57Баянтөр Дэлгэр
 
Umguulugchdiin holboonii durem holboonii butets zohion baiguulalt bolon gishu...
Umguulugchdiin holboonii durem holboonii butets zohion baiguulalt bolon gishu...Umguulugchdiin holboonii durem holboonii butets zohion baiguulalt bolon gishu...
Umguulugchdiin holboonii durem holboonii butets zohion baiguulalt bolon gishu...Umguullin Mongol Umguulugch
 
Hot baiguulalt zasvar oruulsan
Hot baiguulalt zasvar oruulsanHot baiguulalt zasvar oruulsan
Hot baiguulalt zasvar oruulsanEvsel Nith
 
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
2014 onii 04 r ulirliin iltgeh huudasUkhnaa Tungalag
 
baazuudad tavigdah huuli tgtoomjuud
baazuudad tavigdah huuli tgtoomjuudbaazuudad tavigdah huuli tgtoomjuud
baazuudad tavigdah huuli tgtoomjuudihzasag
 
Тогтоолын төсөл 2017.06.05
Тогтоолын төсөл 2017.06.05Тогтоолын төсөл 2017.06.05
Тогтоолын төсөл 2017.06.05Turbat Bat-Erdem
 

Was ist angesagt? (19)

ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ БОДЛОГ...
 
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ ЭДИЙН ...
 
Tmp3697
Tmp3697Tmp3697
Tmp3697
 
5нүхэн гарц худалдах
5нүхэн гарц худалдах5нүхэн гарц худалдах
5нүхэн гарц худалдах
 
төрийн албаны тухай хууль
төрийн албаны тухай хуультөрийн албаны тухай хууль
төрийн албаны тухай хууль
 
нийгмийн даатгалын-тухай-хууль
нийгмийн даатгалын-тухай-хуульнийгмийн даатгалын-тухай-хууль
нийгмийн даатгалын-тухай-хууль
 
монгол улсын-2011-оны-төсвийн-тухай-хуулийн-төсөл
монгол улсын-2011-оны-төсвийн-тухай-хуулийн-төсөлмонгол улсын-2011-оны-төсвийн-тухай-хуулийн-төсөл
монгол улсын-2011-оны-төсвийн-тухай-хуулийн-төсөл
 
Songuuliin tuhai huuliin taniltsuulga
Songuuliin tuhai huuliin taniltsuulgaSonguuliin tuhai huuliin taniltsuulga
Songuuliin tuhai huuliin taniltsuulga
 
Хөвсгөл аймгийн буухиа шуудан 2013.09.07
Хөвсгөл аймгийн буухиа шуудан  2013.09.07Хөвсгөл аймгийн буухиа шуудан  2013.09.07
Хөвсгөл аймгийн буухиа шуудан 2013.09.07
 
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЧЛЭЛТ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЧЛЭЛТНИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЧЛЭЛТ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЧЛЭЛТ
 
Mongolia key changes in law 2017 and 2018
Mongolia key changes in law 2017 and 2018Mongolia key changes in law 2017 and 2018
Mongolia key changes in law 2017 and 2018
 
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГАМӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт-4 хууль -2015.03.11
Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт-4 хууль -2015.03.11Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт-4 хууль -2015.03.11
Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлт-4 хууль -2015.03.11
 
засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57
засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57
засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүн 57
 
Umguulugchdiin holboonii durem holboonii butets zohion baiguulalt bolon gishu...
Umguulugchdiin holboonii durem holboonii butets zohion baiguulalt bolon gishu...Umguulugchdiin holboonii durem holboonii butets zohion baiguulalt bolon gishu...
Umguulugchdiin holboonii durem holboonii butets zohion baiguulalt bolon gishu...
 
Hot baiguulalt zasvar oruulsan
Hot baiguulalt zasvar oruulsanHot baiguulalt zasvar oruulsan
Hot baiguulalt zasvar oruulsan
 
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
2014 onii 04 r ulirliin iltgeh huudas
 
baazuudad tavigdah huuli tgtoomjuud
baazuudad tavigdah huuli tgtoomjuudbaazuudad tavigdah huuli tgtoomjuud
baazuudad tavigdah huuli tgtoomjuud
 
Тогтоолын төсөл 2017.06.05
Тогтоолын төсөл 2017.06.05Тогтоолын төсөл 2017.06.05
Тогтоолын төсөл 2017.06.05
 

Andere mochten auch

Bie daalt eez 2
Bie daalt eez 2Bie daalt eez 2
Bie daalt eez 2dundhuruu
 
Төрийн захиргааны байгууллагад “үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээни...
Төрийн захиргааны байгууллагад “үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээни...Төрийн захиргааны байгууллагад “үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээни...
Төрийн захиргааны байгууллагад “үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээни...Ankhbileg Luvsan
 
бнхау н төр эрх зүй
бнхау н төр эрх зүйбнхау н төр эрх зүй
бнхау н төр эрх зүйZulaa Bold
 
иргэний эрх зүй Jinhene
иргэний эрх зүй Jinheneиргэний эрх зүй Jinhene
иргэний эрх зүй JinheneAnaro Nyamdorj
 
иргэний эрх зүй №2
иргэний эрх зүй №2иргэний эрх зүй №2
иргэний эрх зүй №2Battulga Bayrmagnai
 
Эрх зүйн онол 1996 Д.Баярсайхан
Эрх зүйн онол 1996 Д.БаярсайханЭрх зүйн онол 1996 Д.Баярсайхан
Эрх зүйн онол 1996 Д.БаярсайханГансүх Г.
 
California Says Uber Drivers Are Employees, Not Contractors
California Says Uber Drivers Are Employees, Not ContractorsCalifornia Says Uber Drivers Are Employees, Not Contractors
California Says Uber Drivers Are Employees, Not ContractorsTric Park
 
Программный комплекс для повышения эффективности ранних стадий проектирования...
Программный комплекс для повышения эффективности ранних стадий проектирования...Программный комплекс для повышения эффективности ранних стадий проектирования...
Программный комплекс для повышения эффективности ранних стадий проектирования...kulibin
 
Las armas En Las Relaciones Humanas
Las armas En Las Relaciones HumanasLas armas En Las Relaciones Humanas
Las armas En Las Relaciones HumanasGabriela Rivera
 
συναντηση υπουργειου εσωτερικων
συναντηση υπουργειου εσωτερικωνσυναντηση υπουργειου εσωτερικων
συναντηση υπουργειου εσωτερικωνATHANASIOS KAVVADAS
 
Разработка макета системы радиоволнового поиска живых людей за препятствиями
Разработка макета системы радиоволнового поиска живых людей за препятствиямиРазработка макета системы радиоволнового поиска живых людей за препятствиями
Разработка макета системы радиоволнового поиска живых людей за препятствиямиkulibin
 
PMO365 - The many faces of Project Management in Office 365
PMO365 - The many faces of Project Management in Office 365PMO365 - The many faces of Project Management in Office 365
PMO365 - The many faces of Project Management in Office 365Haniel Croitoru
 
案例:山寨手机的蓝海战略
案例:山寨手机的蓝海战略案例:山寨手机的蓝海战略
案例:山寨手机的蓝海战略yanyuelong
 

Andere mochten auch (20)

Bie daalt eez 2
Bie daalt eez 2Bie daalt eez 2
Bie daalt eez 2
 
Төрийн захиргааны байгууллагад “үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээни...
Төрийн захиргааны байгууллагад “үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээни...Төрийн захиргааны байгууллагад “үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээни...
Төрийн захиргааны байгууллагад “үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээни...
 
Erh zui turiin onol.nyamsuren 2004
Erh zui turiin onol.nyamsuren 2004Erh zui turiin onol.nyamsuren 2004
Erh zui turiin onol.nyamsuren 2004
 
бнхау н төр эрх зүй
бнхау н төр эрх зүйбнхау н төр эрх зүй
бнхау н төр эрх зүй
 
иргэний эрх зүй Jinhene
иргэний эрх зүй Jinheneиргэний эрх зүй Jinhene
иргэний эрх зүй Jinhene
 
иргэний эрх зүй №2
иргэний эрх зүй №2иргэний эрх зүй №2
иргэний эрх зүй №2
 
Эрх зүйн онол 1996 Д.Баярсайхан
Эрх зүйн онол 1996 Д.БаярсайханЭрх зүйн онол 1996 Д.Баярсайхан
Эрх зүйн онол 1996 Д.Баярсайхан
 
California Says Uber Drivers Are Employees, Not Contractors
California Says Uber Drivers Are Employees, Not ContractorsCalifornia Says Uber Drivers Are Employees, Not Contractors
California Says Uber Drivers Are Employees, Not Contractors
 
Journal Entries
Journal EntriesJournal Entries
Journal Entries
 
marketing plan
marketing planmarketing plan
marketing plan
 
Программный комплекс для повышения эффективности ранних стадий проектирования...
Программный комплекс для повышения эффективности ранних стадий проектирования...Программный комплекс для повышения эффективности ранних стадий проектирования...
Программный комплекс для повышения эффективности ранних стадий проектирования...
 
Las armas En Las Relaciones Humanas
Las armas En Las Relaciones HumanasLas armas En Las Relaciones Humanas
Las armas En Las Relaciones Humanas
 
συναντηση υπουργειου εσωτερικων
συναντηση υπουργειου εσωτερικωνσυναντηση υπουργειου εσωτερικων
συναντηση υπουργειου εσωτερικων
 
Connecting with Content
Connecting with ContentConnecting with Content
Connecting with Content
 
Boletim julho 2016 sm
Boletim julho 2016   smBoletim julho 2016   sm
Boletim julho 2016 sm
 
My school
My schoolMy school
My school
 
What Do We Know
What Do We KnowWhat Do We Know
What Do We Know
 
Разработка макета системы радиоволнового поиска живых людей за препятствиями
Разработка макета системы радиоволнового поиска живых людей за препятствиямиРазработка макета системы радиоволнового поиска живых людей за препятствиями
Разработка макета системы радиоволнового поиска живых людей за препятствиями
 
PMO365 - The many faces of Project Management in Office 365
PMO365 - The many faces of Project Management in Office 365PMO365 - The many faces of Project Management in Office 365
PMO365 - The many faces of Project Management in Office 365
 
案例:山寨手机的蓝海战略
案例:山寨手机的蓝海战略案例:山寨手机的蓝海战略
案例:山寨手机的蓝海战略
 

Ähnlich wie хууль зүй

ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг
2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг
2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.БатзоригThe Business Council of Mongolia
 
Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөлХууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөлUmguullin Mongol Umguulugch
 
Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол
 Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх  зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх  зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол
Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолAN Buleg
 
Ц.Нямдорж:Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй б...
Ц.Нямдорж:Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй б...Ц.Нямдорж:Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй б...
Ц.Нямдорж:Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй б...Unuruu Dear
 
12 philantrophy ed
12 philantrophy ed12 philantrophy ed
12 philantrophy edsuhee0322
 
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨНШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨНOrgil Bold
 
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махннийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махнBuka King
 
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...
1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...Ганцоож Цэрэннадмид
 
өыйөйыөйы10090001
өыйөйыөйы10090001өыйөйыөйы10090001
өыйөйыөйы10090001Gozko Gozko
 
Zgeb iin tuhai huuli
Zgeb iin tuhai huuliZgeb iin tuhai huuli
Zgeb iin tuhai huuliBobi Boshhuu
 
инновацийн тухай
инновацийн тухайинновацийн тухай
инновацийн тухайmecss
 
ОЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ
ОЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТОЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ
ОЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТSundui Batbold
 
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖUmguullin Mongol Umguulugch
 
“Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас хийж байгаа зарим ажлууд
“Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас хийж байгаа зарим ажлууд“Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас хийж байгаа зарим ажлууд
“Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас хийж байгаа зарим ажлуудГанцоож Цэрэннадмид
 
Taniltsuulga
TaniltsuulgaTaniltsuulga
Taniltsuulganaranhuu
 
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН...
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН...ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН...
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН...Umguullin Mongol Umguulugch
 
Terguulegchdiin hurliin buren temdeglel
Terguulegchdiin hurliin buren temdeglelTerguulegchdiin hurliin buren temdeglel
Terguulegchdiin hurliin buren temdeglelBuka King
 

Ähnlich wie хууль зүй (20)

ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг
2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг
2013.01.01 Авлигатай тэмцэх төрийн бодлого, эрх зохицуулалт, Б.Батзориг
 
Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөлХууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
 
Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол
 Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх  зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх  зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол
Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол
 
Ц.Нямдорж:Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй б...
Ц.Нямдорж:Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй б...Ц.Нямдорж:Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй б...
Ц.Нямдорж:Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй б...
 
12 philantrophy ed
12 philantrophy ed12 philantrophy ed
12 philantrophy ed
 
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨНШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
ШӨХТГ 2019 УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН
 
IAAC Presentation
IAAC PresentationIAAC Presentation
IAAC Presentation
 
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махннийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
 
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...
1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...1.сонгуулийн маргааныг хянан   шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг   боловс...
1.сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхзүйн орчинг боловс...
 
өыйөйыөйы10090001
өыйөйыөйы10090001өыйөйыөйы10090001
өыйөйыөйы10090001
 
Zgeb iin tuhai huuli
Zgeb iin tuhai huuliZgeb iin tuhai huuli
Zgeb iin tuhai huuli
 
инновацийн тухай
инновацийн тухайинновацийн тухай
инновацийн тухай
 
ОЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ
ОЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТОЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ
ОЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ
 
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
2017-01-01 ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДСӨН ХУУЛЬ ТОГТООМЖ
 
“Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас хийж байгаа зарим ажлууд
“Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас хийж байгаа зарим ажлууд“Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас хийж байгаа зарим ажлууд
“Тунгаамал төв” төрийн бус байгууллагаас хийж байгаа зарим ажлууд
 
Taniltsuulga
TaniltsuulgaTaniltsuulga
Taniltsuulga
 
33.10 12
33.10 1233.10 12
33.10 12
 
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН...
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН...ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН...
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН...
 
Terguulegchdiin hurliin buren temdeglel
Terguulegchdiin hurliin buren temdeglelTerguulegchdiin hurliin buren temdeglel
Terguulegchdiin hurliin buren temdeglel
 

хууль зүй

  • 1. ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ 2009 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН Эрх зүйн шинэтгэлийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт- шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, эрх зүйн мэдээлэл, сурталчилгааг иргэдэд хүргэх, хууль зүйн туслалцаа үзүүлэх, эрхийг нь баталгаажуулах үйлчилгээг нийт хүн амд үзүүлэх, гэмт хэрэг, хэв журмын зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хүний эрхийг хамгаалахтай холбоотой асуудлыг зохицуулах зорилтын хүрээнд дор дурдсан ажлыг 2009 онд хийж гүйцэтгээд байна. НЭГ. ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛ, ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨЛТ, БОДЛОГЫН УДИРДАМЖААР ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД: 1.1. Эрх зүйн шинэтгэлийн стратегийг төлөвлөх талаар: Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай, Хохирогчид нөхөх олговор олгох тухай, Шүүхийн шинжилгээний тухай зэрэг 4 хуулийн төсөл, Монгол улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай, Монгол Улсад 2009-2012 онд оруулж болох цагаач иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай Улсын Их хурлын 2 тогтоолын төслийг боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулсан. Мөн Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Концессын тухай, Тагнуулын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 5 хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/, Авто
  • 2. тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын заавал даатгалын тухай зэрэг 3 хуулийн төслийг сайд нар, холбогдох байгууллагаас санал авч нэгтгэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болгоод байна. Өмгөөллийн тухай /шинэчилсэн найруулга/, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн бус байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай, Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 4 хуулийн төслийг эцэслэн боловсруулж, сайд нар, холбогдох байгууллагаас санал авах гэж байна. 1.2. Үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох талаар: Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийг хэрэгжүүлж иргэний эрх зүйн салбарын нийт 83 хуулийн зөрчил, давхардал, хийдлийг арилгах, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах ажлыг хийж гүйцэтгэв. Энэ ажлын хүрээнд “Хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдлийг арилгах, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах ажлыг хийх аргачлал”-ыг ХБНГУ-ын зөвлөхтэй хамтран боловсруулж, батлуулсан. Мөн тус ажлыг гүйцэтгүүлэхээр хуульчдаас сонгон шалгаруулж, 26 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, батлагдсан төлөвлөгөө, аргачлалын дагуу “цэвэрлэгээний” ажлыг эхлүүлсэн. Ажлын хэсэг 34 хуулийн давхардал, зөрчил хийдлийг тогтоон ирүүлснийг Хууль зүйн бодлогын газрын албан хаагчид хуваарилан авч, боловсруулсан судлаачидтай нь уулзаж тодорхой чиглэл өгч, нэмэлт судалгаа хийлгэн, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулсан байна. Мөн захиргааны салбарын хууль тогтоомжийг судалж, давхардал, хийдлийг тогтоох ажлыг Ханнс-Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр хийхээр хамтран ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ХБНГУ-ын Бавари муж улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хууль тогтоох болон эрх зүйн газрын дарга, Засгийн газрын тэргүүн зөвлөх А.Хофмантай Монгол Улсын захиргааны салбарын хууль тогтоомжийн цар хүрээ, хууль тогтоомжийн давхардал, хийдлийг тогтоох ажлыг хэрхэн хийх, хуулиудад ямар зөрчил, хийдэл, давхардал байгааг судлах талаар
  • 3. хамтарч ажилласан. Ханнс-Зайделийн сангаас ирүүлсэн саналыг үндэслэн Засгийн газрын шийдвэрийн төслийг боловсруулж байна. Шүүх эрх мэдлийн хүрээний үндэсний хууль тогтоомж болон Монгол Улсын олон улсын гэрээний уялдаа, зөрчлийн талаар судалгаа хийлгүүлэх гэрээг Хууль зүйн үндэсний төвтэй байгуулан ажиллаж, урьдчилан өгсөн даалгаврын дагуу судалгааны тайланг авч ажиллагаа хийж байна. Хуулийн төсөл боловсруулах явцад хуулийн үр дагаврыг /ялангуяа төсөв, санхүү, эдийн засгийн/ урьдчилан тооцдог аргачлалыг практикт нэвтрүүлэх зорилгоор хуулийн үр дагаврыг урьдчилан тооцох аргачлалыг боловсруулж байна. Аргачлалыг боловсруулахтай холбогдуулан тус яам болон “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах нь” төслөөс хамтран “Хуулийн төсөл боловсруулах явцад хуулийн үр дагаврыг урьдчилан тооцоолох” сургалт, “Захиргааны зардлын стандарт зардлын загвар (СЗЗ )-аар тооцоолох”, Захиргааны зардлыг Аж ахуйн нэгж байгууллагын жишээн дээр EX-ante аргачлалаар урьдчилан тооцоолох” сэдэвт сургалтыг зохион байгуулсан. Мөн ХБНГУ, Австри улсад хуулийн төсөл боловсруулах, хуулийн төслийн үр дагаврыг урьдчилан тооцох, эрх зүйн актын дүн шинжилгээний ажиллагааны талаар туршлага судлан аргачлалын эхний хувилбарыг боловсруулж байна. 1.3. Эрх зүйн шинэтгэлийн бодлогын удирдамжаар хангах талаар: “Хууль тогтоомжийн төслийг боловсруулах аргачлалыг” Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран шинэчлэн боловсруулж Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 131 дүгээр тушаалаар батлуулж, гарын авлага болгон хэвлүүлж холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулах, сурталчлах ажлыг зохион байгуулсан. УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай
  • 4. хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн дээд шагналын тухай, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг 50 хууль тогтоомжийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг бэлтгэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэв. Бараа, түүхий эдийн биржийн тухай, Ан агнуурын тухай /шинэчилсэн найруулга/, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эдийн засаг, нийгэм, соѐлын эрхийн тухай Олон улсын пактын нэмэлт протоколыг соѐрхон батлах тухай зэрэг нийт 91 хуулийн төслийн үзэл баримтлалыг хянан баталж, БНХАУ-ын мэргэжилтэй ажилчдыг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх тухай, Монгол улс, Испанийн Вант улсын хоорондын “Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хэлэлцээрийг соѐрхон батлах тухай зэрэг 2 хэлэлцээрийн төслийг хянан баталсан. Төрөөс малчдын талаар баримтлах бодлого батлах тухай, Улсын төсвөөс дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Хаягжилтын нэгдсэн систем, Иргэний ухаалаг үнэмлэх төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх тухай, Халх голын 1939 оны Байлдааны ялалтын 70 жилийн ойн дурсгалын медаль бий болгох тухай, Ус үндэсний хөтөлбөр батлах тухай, Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай, Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай зэрэг Улсын Их Хурлын 34 тогтоолын төслийн үзэл баримтлалыг хянан баталж хүргүүлэх арга хэмжээ авсан. Мөн Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/, Аж а хуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /шинэчилсэн найруулга/, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай, Монгол улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай, Соѐлын тухай, Авто тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Инновацийн тухай, Нийгмийн халамжийн тухай /шинэчилсэн найруулга/, Нэмэгдсэн өртгийн албан
  • 5. татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон сууцны тухай, Иргэний нисэхийн тухай /шинэчилсэн найруулга/ зэрэг 61 хууль; Төсвийн орлогын дутагдлыг нөхөх тухай, Хүнсний баталгаат байдал үндэсний хөтөлбөр батлах тухай, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг 2009-2012 онд хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай, Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээнд өөрчлөлт оруулах тухай, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай зэрэг Улсын Их Хурлын 25 тогтоолын төсөлд тус тус санал өгчээ. Түүнчлэн Сэргээгдэх эрчим хүчний сангийн бүтэц, орон тоо батлах тухай, Хөрөнгө гаргах тухай, Ил тод байдлыг илтгэх үзүүлэлт батлах тухай, Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах, тэдгээрийн дүрмийг батлах тухай, Төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай, Миний нутаг цогцолбор байгуулах болон Цагдаа дотоодын цэргийн хамгаалалтад байх объектын жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг Засгийн газрын 421 шийдвэрийн төсөлд санал өгөв. Засгийн газрын хуралдаанаар 2009 онд хэлэлцүүлэх асуудлын төслийг хянаж 2009 онд нийт 424 санал бэлтгэн удирдлагад танилцуулж, хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл 47-г тус тус олгосон байна. “Оюу Толгой”, “Таван Толгой” ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулах ажлын хэсгийн дарга, гишүүдийг хууль зүйн мэргэшлийн удирдлагаар ханган ажилласан. “Оюу Толгой” ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар хөрөнгө оруулагчтай тохиролцох, гэрээний төслийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх, гэрээний төслийг боловсронгуй болгоход шаардлагатай бусад орны хууль тогтоомжийн дэлгэрэнгүй судалгаа хийх, гэрээний төслийг монгол хэлний найруулга, хэл зүйд нийцүүлэх зэрэг асуудлаар идэвхтэй ажиллав. Мөн түүнчлэн “Оюу Толгой” ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний талаархи Улсын Их Хурлын тогтоол, холбогдох хуулийн төслийг үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн удаа хэлэлцүүлж, Улсын Их Хурлаар батлуулсан. ХОЁР. ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛ, БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ЭРХ ЗҮЙН АЛБАН БУС СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНЫ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ЗОХИЦУУЛАХ
  • 6. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД: 2.1. Эрх зүйн шинэтгэлийн бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, уялдуулан зохицуулах талаар: “Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний хөгжлийн стратеги” хөтөлбөр /2009-2021 он/, стратегийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, “Харъяа агентлаг, байгууллагын төрийн үйлчилгээний стандарт, мэдээлэл, харилцааны стратеги” хөтөлбөрийг эцэслэн боловсруулж, сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 156 дугаар тушаалаар батлуулав. Дээрхи стратегийн баримт бичгийг 2009 оны 9 дүгээр сарын 14-нөөс 25-ны өдрүүдэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулж, сурталчилав. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 2008 оны үр дүн, 2010-2012 онуудад баримтлах дунд хугацааны стратегийн зорилтыг боловсруулж, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд хүргүүлж 2010 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2011-2012 оны төсвийн төсөөлөлд тусгуулав. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох ажлын хүрээнд Хууль тогтоомж, шүүх эрх мэдлийн эрдэм шинжилгээ, сургалт, мэдээлэл, сурталчилгааны үндэсний төвийг өөрчлөн зохион байгуулах, “Шүүхийн шинжилгээний алба байгуулах тухай” Засгийн газрын 2007 оны 270 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, “Зарим цогцос оршуулах журам”, “Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд Монгол Улсын иргэн , гадаадын иргэн, харьяалалгүй хүн зорчих, оршин суух журам”, “Дотоодын цэргийн зориулалтаар хугацаат цэргийн албанд татах иргэдийн захиалгын тоог шийдвэрлүүлэх тухай”, “Дархан-Уул аймгийн усан хангамжийн эх үүсвэрийг дотоодын цэргийн хамгаалалтад шилжүүлэх тухай” зэрэг асуудлаар Засгийн газрын тогтоол гаргуулав. Мөн Дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 87 дугаар зарлиг, “Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явуулах тухай” Ерөнхий сайдын 2009 оны 4
  • 7. дүгээр сарын 22-ны өдрийн 37 дугаар захирамжийн төслийн боловсруулж, батлуулав. Дээрхи ажлын хүрээнд “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн”, “Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар”, “Архивын ерөнхий газар”, “Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар” зэрэг Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлаг, байгууллагын бүтэц, орон тоо болон Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дүрэм, “Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журам”, Хилийн цэргийн дээд сургуулийг Хил хамгаалах ерөнхий газрын бүтцэд оруулах, “Эр хүн”сургалтын хөтөлбөр батлах, Улсын байцаагчийн эрх олгох, хүчингүй болгох, Гарын хээний нэгдсэн сангийн журам батлах, “Шинжээчийн алдар” хүндэт тэмдэг бий болгох зэрэг асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалын 36 төсөл боловсруулж, батлуулав. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалт зохион байгуулах журам”, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хөтөлбөр”-ийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 69, 55 дугаар хамтарсан тушаалаар батлуулав. Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтран батласан “Нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах тухай” тушаалын төсөл, уг тушаалын хавсралт болох “Гэр бүлийн, бэлгийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх эмнэлэгт түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээний нийтлэг журам”, “Гэр бүлийн, бэлгийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх эмнэлэгт түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээний удирдамж”, “Гэр бүлийн, бэлгийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх эмнэлэгт түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагааг уялдуулах, мэргэжил, арга зүйн зөвөлгөө өгөх чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг боловсруулж, газрын удирдлагад танилцуулаад байна. Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөрийг 2010 онд санхүүжүүлэх, тус хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан “Эрх зүйн туслалцааны төв”-ийн үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр Нээлттэй нийгэм форум болон НҮБ-ын “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төсөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
  • 8. 2009 оны 10 дугаар сарын 22-ноос 23-ны өдрүүдэд дээрхи төслүүдтэй хамтран аймаг, нийслэл, дүүргийн “Эрх зүйн туслалцааны төв”-ийн эрх зүйн сургалт, сурталчилгааны ажилтан болон өмгөөлөгч нарт зориулан сургалт зохион байгуулсан. Хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор “Эрх зүйн туслалцааны төв”-ийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, төвийн үйлчилгээний стандартыг боловсруулах, үйл ажиллагааны чанар, хүртээмжийг дээшлүүлэх талаар санал боловсруулах ажлыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгээр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулах гэж байна. 2009 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-ны өдрүүдэд Булган, Орхон, Дархан, Сэлэнгэ аймгийн “Эрх зүйн туслалцааны төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, Нийслэлийн Багануур, Налайх, Сүхбаатар, Баянгол дүүргийн “Эрх зүйн туслалцааны төв”-үүдийн үйл ажиллагааг шалгаж, төвүүдийн үйл ажиллагаанд тохиолдож байгаа бэрхшээлтэй асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсээр дамжуулж нийслэлийн Засаг даргад уламжлав. 2.2. Эрх зүйн албан бус сургалт болон хууль тогтоомжийн мэдээлэл, сурталчилгааг зохион байгуулах, зохицуулах талаар: Иргэдийн эрх зүйн мэдлэгт зориулан бэлтгэсэн “Иргэдийн эрх зүйн хөтөч” номыг нэмж засварлан дахин хэвлүүлж, электрон хувилбарын хамт аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэст хүргүүлэв. Мөн эрх зүйн албан бус сургалт, сурталчилгаа, мэдээллийн www.e-hutuch.gov.mn цахим хуудсыг шинээр нээн ажиллуулж байна. Орон нутгийн удирдлагуудаас хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргах, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох, мэдээллийг тогтмол хүргэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулахад шаардлагатай онол, практикийн чиглэлээр аймаг, сумдын Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт зориулсан бүсчилсэн сургалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Дэлхийн банкны “Захиргааны шийдвэрийг стандартчилах” төсөл, НҮБ-ын “Хууль
  • 9. зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төслөөс хамтран 2009 оны 6 дугаар сарын 3-наас 19-ны өдрүүдэд 21 аймгийн 330 сумын 686 албан тушаалтныг хамруулан зохион байгууллаа. Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Эрх зүйн туслалцааны төв”-ийн өмгөөлөгч, эрх зүйн сургалт, сурталчилгааны ажилтан, цагдаагийн “Дуудлага” студтэй хамтран улс тунхагласан баярын өдөрт зориулж “Эрх зүйн хөтөч” теле нэвтрүүлэг бэлтгэн, 2009 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Айст Монголия ТВ, Монголын Үндэсний Олон Нийтийн телевизээр тодорхой давтамжтайгаар дамжуулах ажлыг зохион байгуулав. 2009 онд Монголын Үндэсний Олон Нийтийн радиогоор “Шинэ товчоо” хууль зүйн нэвтрүүлгийг 11 удаа явуулж, 2009 оны 4 дүгээр сараас “Eagle” телевизээр “Хуулийн цаг” нэвтрүүлгийн 96 ангийг нэвтрүүлж, нэвтрүүлгийн өмнө, хойно эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем буюу www.legalinfo.mn цахим хуудас, “Эрх зүйн туслалцааны төв”-ийн үйл ажиллагааг сурталчилсан богино хэмжээний сурталчилгааг түгээх ажлыг зохион байгууллаа. 2.3. Орон нутгийн хууль зүйн албадын харилцан ажиллагааг хангах арга хэмжээ авах, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах талаар: 2009 оны 2 дугаар сарын 11-нээс 13-ны өдрүүдэд аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга нарт сургалт-семинар зохион байгуулж, хариуцаж буй үйл ажиллагааныхаа чиглэлээр орон нутагт анхаарах асуудлын талаар яам болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагаас тодорхой мэдээлэл, танилцуулга хийж, харилцан ярилцлаа. Үүний зэрэгцээ татвар, нийгмийн халамж, даатгал, “Нийтээр дагаж мөрдөх шийдвэрийн өнөөгийн зохицуулалт, сайжруулах арга зам” сэдэвт суурь судалгааны үр дүн, орон нутагт анхаарах асуудал, нийтээр дагаж мөрдөх шийдвэрийг хянах, бүртгэх, нийтлэх, нийтээр дагаж мөрдөх шийдвэрийн улмаас зөрчигдсөн эрх, хууль ѐсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх ажиллагаа зэрэг сэдвээр хичээл заасан.
  • 10. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсээс 2008 онд хийж гүйцэтгэсэн ажлыг дүгнэж, эрх зүйн ажлын үр дүнгээр 1, 2, 3 дугаар байр эзэлсэн Сэлэнгэ, Хөвсгөл, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар мөнгөн шагналаар шагнав. Мөн эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулсан Орхон болон Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга нарыг мөнгөн шагналаар шагнав. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйл, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” УИХ-ын 2008 оны 43 дугаар тогтоолын холбогдох хэсгийг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 09 дүгээр тушаалаар баталсан “Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн үйл ажиллагааны үндсэн чиглэл”, “Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн ажлын тайлан бичих заавар”-т тус тус өөрчлөлт оруулав. Монгол Улсын Ерөнхий сайдын “Улсын үзлэг явуулах тухай” 2009 оны 37 дугаар захирамжаар байгуулагдсан Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг удирдан зохион байгуулах “Төв комисс”-ын ажлыг уялдуулан зохицуулж, “Төв комиссын ажлын төлөвлөгөө”, “Улсын үзлэгт хамрагдах байгууллагуудын жагсаалт”, “Үзлэг явуулах хуваарь”, “Улсын үзлэгт бэлтгэх заавар, дүгнэх үзүүлэлт, аргачлал” зэргийг комиссын даргаар батлуулан ажиллав. Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт нийт 3052 байгууллага хамрагдсан бөгөөд шалгалтын нэгдсэн дүн болон үзлэгт амжилттай оролцсон байгууллагуудыг урамшуулан, улсын үзлэгийн нэгдсэн дүнгийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт танилцуулга хүргүүлэв. “Хохирогчид нөхөх олговор олгох тухай” хуулийг үндэслэн 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт болсон нийтийг хамарсан эмх, замбараагүй байдал, үймээн самууны үеэр амь насаа алдсан 5 иргэний ар гэрт Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан
  • 11. тушаалаар 50 сая төгрөгийн нөхөх олговорыг олгосон. Албан үүргээ гүйцэтгэж байсан онцгой байдлын албаны 8, цагдаа, дотоодын цэргийн 393 албан хаагчид нөхөх олговор олгохоор ажиллаж байна. Монгол Улсад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, түүнчлэн Монгол Улсад оршин суух зөвшөөрөл нь дуусгавар болсон боловч тус улсаас гарч явахаас зайлсхийсэн 13 улсын 1432 иргэдийг Монгол Улсаас албан гаргах асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 54 удаагийн тушаалаар шийдвэрлүүллээ. “Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний хөгжлийн стратеги”-д тусгасан зорилтын хүрээнд дор дурдсан ажлыг хийж гүйцэтгэв. Үүнд: Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын үйлчилгээний стандартыг Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн Стандартын техникийн хороогоор батлуулж, цагдаагийн байгууллагын хүрээнд 2009 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс, бусад агентлаг, байгууллага 2009 оны 7 дугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. АНУ-ын “Азийн сан”-тай хамтран нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 4 хороонд “Цагдаа олон нийтийн хамтын ажиллагаа” төслийг туршилтаар хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд цагдаагийн байгууллагын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эрх зүйн баримт бичгийг системчлэх, ажил үйлчилгээний стандартыг боловсруулах, алба хаагчдын сургалт, давтан сургалтыг зохион байгуулах, холбогдох гарын авлага, материал бэлтгэх зэрэг ажлыг хийж байна. Төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи хугацаанд дээрх 2 дүүрэгт гарах гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлтэй гарч байгаа бөгөөд төслийн үйл ажиллагаанд суурилсан зөвлөмжийг боловсруулж, нийслэлийн бусад хороод, орон нутагт хүргүүлэхээр бэлтгэж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2010 оноос “Цагдаа олон нийтийн хамтын ажиллагаа” төслийг нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Хорих ангийг “Нээлттэй хорих анги”-ийн тогтолцоонд шилжүүлэх судалгааг хийж, Дархан-Уул аймгийн хорих ангийг туршилтын журмаар шилжүүлэх бэлтгэл ажлыг хийж байна. Хорих ангийг “Нээлттэй, хаалттай хорих анги”-ийн тогтолцоонд шилжүүлэхтэй холбогдуулж холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт
  • 12. оруулахаар судалгаа хийж, хуулийн төсөл, “Хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж байна. Хил хамгаалах ерөнхий газраас “Бүсчилсэн хил хамгаалалт” төслийг боловсруулж, говь, цөлийн бүсийн хил хамгаалалтын төслийг 2010 оноос эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын мэдээлийн технологийн хөгжил, мэдээллийн сан, мэдээлэл солилцоог боловсронгуй болгох, цагдаа, шүүх, прокурорын байгууллагын алба хаагчийн ажлын дундаж ачааллыг тогтоох зэрэг асуудлаар судалгаа хийгээд байна. Мөн “Шийдвэр гүйцэтгэгчийн тойрог, ажлын ачаалал”-ын судалгаа хийж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар улсын хэмжээнд шийдвэр гүйцэтгэлийн 7 тойрог нэмэгдүүлсэн. Дорнод, Архангай, Сүхбаатар аймаг дахь хууль зүйн хэлтэс, байгууллагууд болон Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс, Төмөр замын Цагдаагийн хэлтэст төрийн үйлчилгээний стандартыг хэрэгжүүлж буй ажилтай танилцав. 2.4. Шүүх, прокурор, өмгөөлөх, нотариатын байгууллагаас Засгийн газартай харилцах асуудлыг зохицуулахад дэмжлэг үзүүлэх талаар: Өмгөөлөгчийн мэргэшлийн шалгаруулалтыг 2009 оны 11 дүгээр сарын 14- нээс 15-ны өдрүүдэд Мэргэшлийн хороотой хамтран зохион байгууллав. Мэргэшлийн шалгаруулалтад нийт 360 хуульч оролцсоноос 218 хүн тэнцсэн ба эдгээрээс Өмгөөллийн тухай хууль, холбогдох хууль тогтоомж, өмгөөлөгчийн мэргэжлийн ѐс зүйн шаардлага хангасан хүмүүст өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгуулах Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалын төслийг боловсруулаад байна.
  • 13. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 15 удаагийн шийдвэрээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 хүнд олгож, 7 хүний тусгай зөвшөөрлийг сэргээж, 25 хүний тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, 14 хүний өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болголоо. Өмгөөлөгчдийн ѐс зүйн асуудлаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны Сахилгын хорооны мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөлийн 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, хуралдаанаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Нотариатчийн мэргэшлийн шалгаруулалтыг 2009 оны 11 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Мэргэшлийн хороотой хамтран улсын хэмжээнд зохион байгууллаа. Мэргэшлийн шалгаруулалтыг зохион байгуулахтай холбогдуулж, Нотариатчийн мэргэшлийн шалгаруулалт явуулах, Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнийг батлах, Нотариатын тойрог, түүнд ажиллах нотариатчийн тоог тогтоох, Нотариатчийн мэргэшлийн шалгаруулалт явуулах журмыг тус тус шинэчлэн боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар батлуулав. Энэ удаагийн мэргэшлийн шалгаруулалтад нотариатын үйлчилгээг аймгийн төв төдийгүй сумдад хүргэх, орон нутгийн хуульчдыг мэргэшлийн шалгаруулалтад түлхүү оролцуулах бодлогыг баримтлав. Мэргэшлийн шалгаруулалтад нийтдээ 493 хуульч оролцож, нийслэлийн тойрогт 22, орон нутгийн тойрогт 50 нийт 72 хүн тэнцсэн ба тэдгээрт Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгуулах гэж байна. ”Нотариатын байгууллагын үйлчилгээний стандарт”-ыг Монголын Нотариатчдын танхимтай хамтран боловсруулж, Танхимын Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, батлууллаа. Уг стандартыг 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх юм. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 95 дугаар тушаалаар улсын хэмжээнд нотариатын үйл ажиллагаа эрхэлж байгаа 211
  • 14. нотариатчдын нотариатийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар сунгав. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 10 удаагийн шийдвэрээр 21 аймгийн 49 сумын Засаг даргын Тамгын газрын даргад нотариатчийн үүрэг гүйцэтгэх зөвшөөрөл олгуулж, холбогдох гарын авлагаар хангалаа. “Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх зөвшөөрөл олгох” сонгон шалгаруулалтыг 2009 оны 11 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгууллаа. Шалгаруулалтад орохоор 127 хүн бүртгүүлснээс 50 хүн тэнцэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 246 дугаар тушаалаар орчуулгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл авав. ГУРАВ. ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТААР ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД: 3.1. Төрийн захиргаа, хүний нөөцийн манлайллыг хангах, төрийн албаны салбар зөвлөлийн хэвийн ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх талаар: 3.1.1. Төрийн захиргааны манлайллыг хангах чиглэлээр: Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар батлуулж яамны нэгж, харъяа агентлаг, байгууллагуудад хүргүүлж, биелэлтийг 2009 оны эхний хагас жилийн байдлаар гаргаж хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлгэн Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. Бүтэн жилийн мэдээг нэгтгэн хяналт-шинжилгээ хийж байна. Эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт 2009 оны бүтэн жилийн байдлаар 95.0 хувьтай, дээд газрын тогтоол, шийдвэрээр тус
  • 15. яаманд даалгасан асуудлаас Улсын Их Хурлын 4 тогтоол 90%, Ерөнхийлөгчийн 2 зарлиг 50%, Засгийн газрын 16 тогтоол 90.62%, Ерөнхий сайдын 3 захирамж 100.0%, ЗГ-ын хуралдааны 22 тэмдэглэл 92.69%-тай нийт дүнгээр 91.40%-тай байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, дээд газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийн мэдээг сар, улирал тутам Дэд сайд, Удирдлагын зөвлөлд танилцуулж ажилласан бөгөөд Дэд сайдаас яамны газар, нэгжийн болон харъяа агентлаг, байгууллагын дарга нарт үүрэг өгч ажилласан болно. 2009 онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөө боловсруулж, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн бөгөөд хэлэлцүүлэх асуудлын тодотгол болон яамны үйл ажиллагааны сарын мэдээг тогтоосон хугацаанд бичгээр болон цахим хэлбэрээр хүргүүлж ажиллав. Тус яамнаас Засгийн газрын хуралдаанд 31 асуудал хэлэлцүүлэхээр төлөвлөснөөс 16 асуудлыг зохих журмын дагуу хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна. Мөн хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа асуудал 7, хойшлуулсан 5, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэлгүй холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэсэн асуудал 3 байна. Хууль зүй, дотоод хэргийн яамны бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны 2009 оны төлөвлөгөөг бодлогын баримт бичгүүдэд нийцүүлэн, газар, хэлтэс албадын саналыг үндэслэн боловсруулж Төрийн нарийн бичгийн даргаар батлуулан, хэрэгжилтийг 1, 2, 3 дугаар улирлын байдлаар тооцож Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулан ажиллав. 2009 оны жилийн эцсийн байдлаар төлөвлөгөөнд тусгагдсан 103 арга хэмжээ 94.6 хувийн биелэлттэй байна. Сайдын болон удирдлагын зөвлөлийн хуралдааны бэлтгэл ажлыг хангаж зохион байгуулан, хуралдаанаас гарсан шийдвэр болон Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар өгөгдсөн үүрэг, даалгаварын биелэлтийг хангахад анхаарч ажиллаа. Сайд болон Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг, түүнд өгөгдсөн үүрэг, даалгавар 39 байгаа бөгөөд биелэлт нь 2009 жилийн эцсийн байдлаар 95.7 хувьтай байна. Үүнийг нэгж тус бүрээр үзүүлбэл:
  • 16. № Газрын нэр Үүрэг Хугацаа Биелсэн Хэрэгжих шатанд ДҮН даалгавар болоогүй 100 % 90% 80% 70% 50% 30% 1 Хууль зүйн 14 5 4 1 1 3 86.7 бодлогын газар 2 Бодлогын 7 7 100.0 хэрэгжилтийг зохицуулах газар 3 Төрийн 8 1 6 1 98.6 захиргааны удирдлагын газар 4 Мэдээлэл, 2 1 1 80.0 хяналт шинжилгээ, үнэлгээний газар 5 Санхүү 2 2 100.0 хөрөнгө оруулалтын хэлтэс 6 Гадаад 4 4 100.0 хамтын ажиллагааны хэлтэс 7 Хүний эрхийг 1 1 100.0 үндэсний хөтөлбөрийн хорооны ажлын алба 8 Гэмт хэргээс 2 2 100.0 урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба ДҮН 40 26 3 2 3 0 0 95.7 /давхардсан тоогоор/
  • 17. 3.1.2. Хүний нөөцийн манлайллыг хангах, төрийн албаны салбар зөвлөлийн хэвийн ажиллагааг хангах чиглэлээр: Удирдлагын болон албан хаагчдын зэрэг дэвийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд санал хүргүүлэн шийдвэрлүүлэв. Үүнд: Ерөнхийлөгийн 2009 оны 144 дүгээр зарлигаар 1, Ерөнхий сайдын 2009 оны 53 дугаар захирамжаар 4 албан тушаалтны төрийн захиргааны албан хаагчийн зэрэг дэвийг тус тус нэмсэн. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар 4 албан хаагчийн зэрэг дэвийг нэмж, 8 албан хаагчид төрийн захиргааны албан хаагчийн зэрэг дэв шинээр олгосон байна. Мөн Төрийн албаны зөвлөлд 2009 оны 4 дүгээр сарын байдлаар салбарын хэмжээнд шаардлагатай байгаа ажлын байрны захиалгыг хүргүүлж, төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгаруулалтад тэнцсэн иргэдийг холбогдох албан тушаалд томилсон. 2009 оны байдлаар тус яам нийт 19 албан хаагчийг томилж, 4 албан хаагчийг өөр ажилд шилжих болсон тул, 4 албан албан хаагчийг төрийн албанаас түр, 1 албан хаагчийг бүтцийн өөрчлөлтөөр үүрэгт ажлаас нь тус тус чөлөөлсөн. УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын ажлын байрны сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлж томилуулах ажлыг зохион байгуулсан. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгуулж, шалгарсан иргэнийг уг албан тушаалд томилсон. УИХ-ын 2003 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх” тухай журамд заасны дагуу Салбар зөвлөл 4 албан хаагчийн өргөдлийг хүлээн авч ажлаас үндэслэлгүй халсан тухай асуудлыг хуралдаанаараа хянан шийдвэрлэв. 3.1.3. Шагнал урамшууллын талаар:
  • 18. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагаас ирүүлсэн санал болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2006 оны 130 дугаар тушаалаар баталсан “Хууль зүй дотоод хэргийн салбарын шагналын шинэчилсэн журам”-ыг үндэслэн салбарын болон яамны шагнал олгох асуудлыг тухай бүр шийдвэрлүүлж ажиллав. Шагнал тус бүрээр нь ангилж үзвэл: Ø “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр - 31 Ø “Цагдаагийн алдар” хүндэт тэмдгээр - 37 Ø “Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын тэргүүний ажилтан” тэмдгээр -5 Ø Яамны “Хүндэт жуух бичиг”-ээр 35 нийт 107 албан хаагчийг шагнаж урамшуулсан байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагаас албан хаагчдыг төрийн одон медальд уламжлуулахаар ирүүлсэн материалыг судлан үзэж шагнуулах саналаа холбогдох байгууллагад уламжилж, Гавъяат хуульч - 1, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн - 1, Эрүүл мэндийн гавъяат ажилтан - 1, Сүхбаатарын одон -1, Цэргийн гавъяаны улаан тугийн одон - 1, Алтан гадас одон - 2, Цэргийн гавъяаны одон - 3, Цэргийн хүндэт медаль - 11, Хөдөлмөрийн хүндэт медалиар 6 албан хаагч тус тус шагнагдав. Албан хаагчдын идэвхи, санаачлагыг дэмжих зорилгоор яамны “Сарын шилдэг ажилтан”-аар 2009 оны эхний хагас жилд 2 албан хаагчийг шалгаруулав. Төрийн нарийн бичгийн даргын 2009 оны 67 дугаар тушаалаар “Улирлын шилдаг ажилтан шалгаруулах журам”-ыг шинэчлэн баталсны дагуу 2009 оны 2, 3 дугаар улиралд 2 албан хаагч ”Улирлын шилдэг” ажилтнаар шалгарав. 3.1.4. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хэрэгжилтийн байдалд хяналт тавих талаар:
  • 19. Сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргатай давхардсан тоогоор 219 иргэний уулзалтыг зохион байгуулж, тэмдэглэлийг хөтлөн биелэлтэд нь хяналт тавьж ажиллаа. Мөн тус яаманд хандаж гаргасан өргөдөл, гомдол, санал хүсэлтийг бүртгэн авч удирдлагуудад танилцуулан, цохолт хийлгэн холбогдох албан тушаалтанд хүргэж, шйидвэрлэлтийн байдалд хяналт тавин ажиллаж Засгийн газрын хэрэг эрхлэх газарт улирал бүр тайлан мэдээг хүргүүлсэн. Тайлант хугацаанд тус яаманд нийт 946 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирсэн байна. Үүнд: Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 28, Ерөнхийлөгчийн тамгын газраас 9, УИХ-аас 18, Батлан хамгаалах яамнаас 4, Эрүүл мэндийн яамнаас 1, Сангийн яамнаас 3, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас 3, Боловсрол, соѐл, шинжлэх ухааны яамнаас 1, Гадаад харилцааны яамнаас 1, иргэд, байгууллагаас 872, цахим хэлбэрээр 16 өргөдөл, гомдол, хүсэлт ирүүлсэн байна. Үүнээс: 890 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэн хариу өгч, хугацаа болоогүй 56 өргөдөл, гомдолд ажиллагаа хийж байна. 3.1.5. Дотоод хяналтын чиглэлээр Ажлын цаг хожимдсон буюу зохих ѐсоор бүртгүүлээгүй албан хаагчдаас тухай бүр тайлбар гаргуулан авах, ирсэн, явсан албан бичгийг бүртгэх, удирдах ажилтанд танилцуулах, удирдлагаас өгсөн зааврын дагуу холбогдох ажилтанд хүргэх, бүртгэл хяналтын карт хөтлөх, хугацаатай бичгийн шийдвэрлэлтийн байдалд хяналт тавих зэргээр дотоод хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж, холбогдох мэдээг Удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулсан. Тайлангийн хугацаанд нийт 8978 албан бичиг бусад байгууллагаас ирсэн бөгөөд хариутай албан бичигт хяналт тавьж ажилласнаас хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн 109 бичиг байна. Үүнийг нэгж тус бүрээр харуулбал: № Нэгжийн нэр Нийт Үүнээс: ирсэн Шууд Хугацаандаа Хугацаа Хугацаа бичгийн бичиг шийдвэр- хэтрүүлэн болоогүй тоо лэсэн шийдвэрлэсэн
  • 20. 1. Төрийн 791 653 137 - 1 захиргааны удирдлагын газар 2. Хууль зүйн 1677 839 811 21 6 бодлогын газар 3. Бодлогын 4183 3061 1070 46 6 хэрэгжилтийг зохицуулах газар 4. Мэдээлэл, 1321 1090 224 7 - хяналт- шинжилгээ, үнэлгээний газар 5. Гадаад 586 341 214 29 2 хамтын ажиллагааны хэлтэс 6. Санхүү 253 193 54 5 1 хөрөнгө, оруулалтын хэлтэс 7. Хүний эрхийг 125 118 6 - 1 хангах үндэсний хөтөлбөрийн хорооны ажлын алба 8. Гэмт хэргээс 42 29 12 - 1 урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба Нийт 8978 6324 2528 109 18 Мөн ажлын цагийг хангалтгүй ашиглаж цагийн хоцрогдол гаргасан 12, хариутай бичгийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн 1 албан хаагчид Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан.
  • 21. Хууль зүй, дотоод хэргийн яам болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг албан хаагчдаас иргэдэд хүнд суртал гаргалгүй түргэн шуурхай, ѐс зүйн ямар нэгэн алдаа дутагдал гаргалгүй үйлчлэх, хэрвээ ямар нэгэн дутагдал гаргавал цаг тухайд нь холбогдох хариуцлага хүлээлгэж байх зорилгоор ѐс зүйн санал гомдлын хайрцаг гарган ажиллав. 2009 онд Хууль зүй, дотоод хэргийн яам болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын албан тушаалтны талаар 10 иргэн хандсан бөгөөд тус яамны албан хаагчтай холбоотой талархал 3, санал 4, яамны албан хаагчдын ѐс зүйтэй холбоотой гомдол 3 байна. Гомдлыг яамны удирдлагад танилцуулан холбогдох албан тушаалтанд анхааруулга өгсөн. 3.2. Эрх зүйн сургалтын үйл ажиллагааны зохицуулалтыг хангах ажлын хүрээнд: Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 45 тоот тушаалаар батлагдсан “Гадаадын их, дээд сургуульд цэрэг, цагдаагийн алба хаагчийг сонгон шалгаруулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулан батлуулж, 2009-2010 оны хичээлийн жилд Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ОХУ-ын Дотоод явдлын яамны харъяа их, дээд сургуульд суралцах сонсогчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж 53 суралцагч элсүүлсэн. Хууль зүй, дотоод хэргийн яамны албан хаагчдын сургалтын 2010-2021 он хүртэлх хугацааны хөтөлбөр, төлөвлөгөөг Төрийн нарийн бичгийн даргын 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 136 дугаар тушаалаар батлав. Мөн тус яамны хүний нөөцийн тэргүүлэх чиглэлийг шинэчлэн Монол- Авсрталийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн газарт хүргүүлж, хөтөлбөрт хамрагдах сонирхолтой яамны болон Сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын албан хаагчдаас эхний шалгаруулалтыг хийсэн бөгөөд яамны 2 албан хаагч тэнцэн англи хэлний сургалтанд хамрагдаж байна.
  • 22. Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 2009 оны ажлын төлөвлөгөөг Орон тооны бус зөвлөлийн хурлаар батлуулж, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллав. 2009 оны хуульч сонгон шалгаруулах шалгалтын бэлтгэл ажлыг ханган, 2009 оны 8 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд шалгалтыг амжилттай зохион байгуулж, шалгалтад тэнцсэн 205 хүнд хуульчийн гэрчилгээ олгов. ДӨРӨВ. ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦАД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, ҮР ДҮНД ҮНЭЛГЭЭ ӨГӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД: 4.1. Салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн явц, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх талаар: 4.1.1. Салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх чиглэлээр: Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах заалтуудын биелэлтэд хяналт шинжилгээ хийж, танилцуулга бэлтгэн удирдлагад тухай бүр танилцуулж ажиллаа. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж нэгдсэн тайланг гаргаж байна.
  • 23. ХБНГУ болон Европын орнуудад хэрэгжиж буй хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийх, үр дагаврыг судлах аргачлалын дагуу уг ажлыг хийж байгаа бөгөөд энэ хүрээнд дараахь ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд: - Салбарын сайд болон аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргаас олгосон аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тоо баримт, эрх зүйн актуудын талаарх мэдээллийг холбогдох яамдаас авч нэгтгэн, дүн шинжилгээ хийх; - Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийн төрлүүдийг салбарын хууль, бусад эрх зүйн актуудтай харьцуулж судалгаа хийх; -Тусгай зөвшөөрөл олгодог субъектүүд, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг оролцуулсан зөвлөлдөх уулзалтыг 2 удаа зохион байгуулав. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран хэрэгжүүлж байгаа “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн хүрээнд “Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хэрэгжилтийн үр нөлөөнд үнэлгээ хийх аргачлал”-ыг боловсруулж эхний хувилбарыг бэлэн болгосон. Захиргааны хариуцлагын тухай хуулийн “захиргааны зөрчил” гэсэн ойлголт, баривчлах, торгох шийтгэлийн үр нөлөө, салбарын 90 гаруй хуулиар шүүгчийн ногдуулж байгаа захиргааны шийтгэлийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ, үнэлгээ хийж байна. Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолоор батлагдсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын толгойлон гүйцэтгэх арга хэмжээний биелэлтийг 2008 оны байдлаар хяналт шинжилгээ үнэлгээ хийж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн.
  • 24. Түүнчлэн УИХ-ын 2003 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан “Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр”-ийн 2 дахь шатны хэрэгжилт, Улсын Их Хурлын 2002 оны 41 дүгээр тогтоолоор баталсан “Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн Хууль зүй, дотоод хэргийн яаманд хамааралтай заалтуудын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж үр дүнг үнэлэн удирдлагад танилцуулав. НҮБ-ын “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төсөл, Ханнс- Зайделийн сан, USAID-ын “Шүүх эрх мэдлийн шинэтгэл” төсөл, Дэлхийн банкны “Захиргааны шийдвэрийг стандартчилах” төсөл, Германы техник хамтын ажиллагааны хөтөлбөрийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслүүдийн 2008 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, дүнг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүллээ. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 242 тоот тушаалаар баталсан “Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажиллаж буй төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийв. 4.1.2. Сайдын эрхлэх ажлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх чиглэлээр: Хууль зүй, дотоод хэргийн яамны 2008 оны үйл ажиллагаа болон Хууль зүй, дотоод хэргийн сайдаас аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээнд хяналт шинжилгээ, үнэлгээ өгч дүнг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэв. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын 2008 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, үр дүнд үнэлгээ өгч, нэгдсэн тайланг Хууль зүй, дотоод хэргийн Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран хэрэгжүүлж байгаа “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн
  • 25. эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн хүрээнд Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, эрх зүйн акт, тайлан, мэдээ зэрэг бармит бичгүүдэд дүн шинжилгээ хийж, системчилсэн үнэлгээ хийлээ. 4.2. Салбарын төвлөрсөн бус статистик мэдээллийг эрхлэх, хууль тогтоомжийн сан бүрдүүлэх, эрх зүйн мэдээллийн цахим санг хөтлөх, мэдээллийн бусад сан бүрдүүлэх, мэдээллээр үйлчлэх талаар: 4.2.1. Салбарын төвлөрсөн бус статистик мэдээллийг эрхлэх чиглэлээр: Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 221 дүгээр тушаалаар батлагдсан журамд заасан давтамж, хүснэгтийн дагуу Сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагаас ирүүлсэн мэдээллээр салбарын статистик мэдээллийн санг баяжуулж, Сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад сар тутам статистик мэдээг танилцуулав. Салбарын статистик мэдээллийн цахим санд ашиглагдах програм хангамж, сүлжээний тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг 2009 оны 12 дугаар сарын 20, 2010 оны 1 дүгээр сарын 20 гэсэн 2 үе шаттайгаар хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд салбарын статистик мэдээллийн цахим санд ашиглагдах програм хангамжийг зохиож, сүлжээний тоног төхөөрөмж суурилуулах гүйцэтгэгч компанийг сонгосон. Мөн санд шаардагдах тоног төхөөрөмжийг худалдан авсан бөгөөд серверийн тохиргоог хийж, цахим хуудасны домайн нэр /www.statistic.mojha.gov.mn/-ийг авсан. 4.2.2. Хууль тогтоомжийн сан бүрдүүлэх, эрх зүйн мэдээллийн цахим санг хөтлөх, мэдээллийн бусад сан бүрдүүлэх, мэдээллээр үйлчлэх чиглэлээр: Хууль тогтоомжийн үндэсний санд 2009 онд шинээр бие даасан хууль - 10, хуулиудад оруулсан нэмэлт, өөрчлөлт - 158, Улсын Их Хурлын тогтоол-77, Ерөнхийлөгчийн зарлиг - 11, Засгийн газрын тогтоол - 350, Ерөнхий сайдын
  • 26. захирамж - 34, Улсын дээд шүүхийн тогтоол - 19, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр - 10 нийт 659 эрх зүйн актыг хүлээн авч бүртэгэв. Хууль тогтоомж, эрх зүйн актад орсон өөрчлөлт, хөдөлгөөнийг холбогдох хяналтын хувь болон эх сурвалжид тухай бүр тусгалаа. Үүнд: хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт - 107, УИХ-ын тогтоолд оруулсан нэмэлт, өөрчлөлт - 10, Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор оруулсан нэмэлт, өөрчөлт - 1, Ерөнхийлөгчийн зарлигт оруулсан нэмэлт, өөрчлөлт - 4, Засгийн газрын тогтоолд оруулсан нэмэлт өөрчлөлт - 68, нийт 286 хяналтын хувь болон давхардсан тоогоор 572 эх сурвалж /Төрийн мэдээлэл сэтгүүл болон холбогдох хуулиудын эмхтгэл/-д нэг бүрчлэн хөдөлгөөнийг тусгав. Тайлангийн хугацаанд шинээр ирсэн актын талаар тус яамны дотоод сүлжээгээр 18 удаа мэдээлэл гаргаж, аппаратын 232 ажилтанд давхардсан тоогоор 646 эрх зүйн актаар лавлагаа өгөгдсөн байна. Яам, агентлагаас нийтээр дагаж мөрдөх шийдвэрийн хүчингүй болсон тушаалын жагсаалтыг ирүүлснийг дагуу нэгдсэн бүртгэлийн сан, эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем буюу www.legalinfo.mn цахим хуудас болон хяналтын хувьд өөрчлөлт, хөдөлгөөнийг нэг бүрчлэн хийсэн болно. 2009 онд хэвлэгдсэн нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан хүчинтэй шийдвэрийн жагсаалтын дагуу эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд 132 тушаалыг хүчингүй хувилбарт шилжүүлэн, 92 тушаалыг шивж, сканнердаж нэмж оруулсан. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд нийт 202 тушаалыг нэмж оруулаад байна. Мөн эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн 42 хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хяналтын хувьтай тулгаж хянасан байна. 4.2.3. Яамны мэдээллийн гадаад, дотоод сүлжээ болон програм хангамжийн талаар:
  • 27. Яамны газар, хэлтэс, албадууд баталсан хуваарийн дагуу яамны цахим хуудсыг хариуцан ажиллуулж, 35 мэдээ, мэдээллийг тус цахим хуудсанд оруулсан байна. Тус цахим хуудсаар дамжуулан иргэд, олон нийтээс 120 гаруй асуулт, санал, хүсэлт ирүүлснээс 70 асуултад хариу өгсөн байна. Тайлангийн хугацаанд тус яамны цахим хуудсаар давхардсан тоогоор 51200 гаруй хүн зочилсон байна. 4.3. Нийтээр дагаж мөрдүүлэх эрх зүйн хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хянах, бүртгэх ажлын талаар: Монгол Улсын сайд, аймгийн Засаг дарга, агентлагийн даргын 270 шийдвэрийг Засгийн газрын 2003 оны 8 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн даргын нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг хянаж, бүртгэх журам”-ын дагуу хянаснаас 96 шийдвэрийг буцааж, 120 шийдвэрийг бүртгэж, 54 шийдвэрт дүгнэлт хүргүүлсэн байна. Нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрт эрх зүйн дүн шинжилгээ хийх ажлыг Дэлхийн банкны “Захиргааны шийдвэрийг стандартчилах” төсөлтэй хамтран зохион байгуулж, ЗТБХБЯ, ГЕГ, АЕГ, ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ГИХАЭГ, ШШҮХ, ТТАХНЭ зэрэг яам, агентлаг, байгууллагуудыг сонгон авч ажиллалаа. Мөн “Нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэр ба иргэн” сэдвийн хүрээнд “Нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулж МУИС-ийн Хууль зүйн сургууль, Отгонтэнгэр их сургуулийн клиник сургалтын төвийн оюутнуудад “Нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэр гаргах эрх зүйн зохицуулалт” сэдвээр хичээл, Орон нутгийн хуулийн зөвлөхүүдэд зориулан нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийн талаар анхаарах зарим асуудлын тухай ярилцлага, хэлэлцүүлэг явуулж, Монголын Үндэсний Олон нийтийн телевиз, TM телевиз, Улаанбаатар радиод тус тус ярилцлага өгсөн. Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт зориулсан бүсчилсэн сургалтын хүрээнд Дорнод, Ховд, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод “Аймаг, нийслэлийн Засаг даргын нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийг хянаж, бүртгэхэд тулгамдаж буй асуудал”, “Засгийн газрын 2007 оны 324 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явц”, Сайд, агентлагийн даргын баталсан “Нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийг цэгцлэх ажлын туршлага”, “Нийтээр дагаж
  • 28. мөрдүүлэх шийдвэр гаргах зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал” сэдвүүдээр мөн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтсийн дарга нарт зориулсан сургалтад “Засаг даргаас нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэр гаргах явцад гарч байгаа нийтлэг зөрчил дутагдал, түүнийг шийдвэрлэх арга зам”, “Аймаг, нийслэлийн Засаг даргад нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэр гаргах эрх олгосон хуулийн заалтыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж, бүртгүүлсэн шийдвэртэй нь харьцуулан судлах” сэдвүүдээр тус тус хичээл заав. Хууль зүй, дотоод хэргийн сайдын нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрт эрх зүйн дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж, нийт 83 шийдвэрт дүн шинжилгээ хийж, 14 шийдвэрийг хүчингүй болгосон. Монгол Улсын сайд нарын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй нийтээр дагаж мөрдөх шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй шийдвэрийн жагсаалтыг “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлийн тусгай дугаарт хэвлэн нийтэлж, нийтэд мэдээлсэн. ТАВ. ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН ТӨСӨВ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТӨЛӨВЛӨХ, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАЛТААР ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД: 5.1. Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах үйл ажиллагааг эрхлэх талаар: 5.1.1. Эрхлэх асуудлын хүрээнд нийлүүлэх бүтээгдэхүүн, түүний орлого, санхүүжилтийн хэрэгцээг тодорхойлох, тайлагнах ажлын хүрээнд:
  • 29. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон 2009 оны төсвийн тухай хуулиар Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд аймаг, нийслэлийн Засаг даргаас худалдан авах бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанар, улсын төсвийн санхүүжилтийн хэмжээг тодорхойлох, бүтээгдэхүүн нийлүүлэх талаар Сайд, Засаг даргын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, эцсийн үр дүнг үнэлж, дүгнэх замаар аймаг, нийслэлд үзүүлэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийгмийн хэв журам хангах, түүнээс урьдчилан сэргийлэх төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдаас аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2009 оны гэрээг байгуулан ажиллалаа. “Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-иар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны урсгал болон хөрөнгө оруулалтын төсвийг 118 657.6 сая төгрөгөөр баталсан бөгөөд өнөөдрийн байдлаар төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл нь 95 хувьтай байна. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгагдсан Хууль зүйн салбарт холбогдох зорилт болон агентлаг байгууллагуудын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд тусгасан хөтөлбөр, арга хэмжээ, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн багцын 2010 оны төсвийн төсөл, 2011-2012 оны төсвийн төсөөллийг 8 хөтөлбөр бүхий 23 бүтээгдэхүүний ангид хувааж, хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэх бүтээгдэхүүн, үйл ажиллагааг тодорхойлж, бүтээгдэхүүний өртгийг тооцоолох замаар хөтөлбөрт суурилуулан бэлтгэж, 2010 оны төсвийн тухай хуулиар тус салбарт нийт 149 571,8 сая төгрөгийн төсөв батлагдлаа. 5.1.2. Салбарын эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх, зохистой хуваарилалтыг хангах ажлын хүрээнд: Улсын Их Хурлын 2009 оны “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 27 дугаар тогтоолын дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагаас зардлыг бууруулах, бүтэц, зохион байгуулалт, орон тоо, ажил үүргийн давхардлыг арилгах ажлуудыг байгууллага тус бүрээр зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд тухайн жилд батлагдсан төсвийн хэмжээнд багтаан өглөг, авлагыг нэмэгдүүлэхгүй байх, үргүй зардлыг багасгах зорилгоор зардлын зүйл анги тус бүрт дүн шинжилгээ хийж, тодорхой хязгаар