Weitere ähnliche Inhalte
Ähnlich wie цахим хичээл г э а (20)
цахим хичээл г э а
- 1. 2007 оны байдлаар улсын хэмжээнд 5121 гол бүртгэгдсэнээс 887 нь, 3332 нуур цөөрмийн 1166 нь, 9340 булаг шандын 2096 нь,422 рашааны 54 нь ширгэсэн байна.
- 2. Манай орон 3811 гол горхи ,3500 гаруй нуур,7000 орчим булаг шанд , 300 шахам рашаантай.Газрын доорх усны 139 гаруй орд газар байна.
- 3. Том гол Орхон урт нь 1124 км Том нуур Увс талбай нь 3350 км кв Гүн, цэнгэг нуур Хөвсгөл гүн нь 262 м Гүехэн нуур Буйр гүн нь дунджаар 6 м
- 4. Увс нуур Монгол орны баруун хойд хэсэгт байрладаг. Нууруудаас хамгийн том нь. Увс нуурын давсыг хүнсэндээ хэрэглэдэг.
- 5. Хөвсгөл нуур Хөвсгөл нуур нь манай орны хойд хэсэгт байрлана. Хамгийн гүн,цэнгэг устай нуурт багтдаг.Хөвсгөл нуурын орчимд Цаатанууд амьдардаг.
- 6. Буйр нуур Монгол орны зүүн хэсэгт оршино.Тэгш тал газраар урсана.Буйр нуураас олон гол эх авч урсдаг тул ус нь цэнгэг байдаг.
- 7. Монгол улсын иргэн бүр өдөрт 1 л ус хэмнэвэл хоногт 2 сая 700 л , сардаа 81 сая литр усыг хэмнэх боломжтой.
- 8. Рашаан сувилал Аливаа өвчин эмгэгийг анагаах чадалтай байгалийн усыг рашаан гэнэ.Рашаан ихэвчлэн газрын гүнээс ундарна.Манай улсад 200 гаруй халуун хүйтэн рашаан байдаг.
- 9. 12 жилийн 3-р анги Гол мөрөн нуур Нэгж хичээлийн хөтөлбөр - 7 цаг Хамрах хүрээ: Бага боловсрол 3-р ангиуд 7-9 насныхан Хэрэгцээ :Хувь хүний хэрэгцээ Гол мөрөн нуур булаг шандны усыг зөв зохистой хэрэглэж, ялгааг мэдэх Нийгмийн хэрэгцээ: Гол мөрөн нуурын усыг хамгаалах олон нийтийн ажилд оролцох. Зорилго: -Монгол орны газрын зураг дээр монгол орны томоохон гол мөрөн нууруудыг заалгаж,нэрлүүлж сургана. -Гол мөрний усыг ширгэхээс хамгаалах талаар санал санаачлага гаргуулж түүний дагуу ажиллуулж сургана. -Усны зөв зохистой хэрэглээ тэдгээрийн талаар ардын уламжлалт аргуудаас мэдүүлнэ. Зорилт:- Газрын зураг дээр томоохон гол мөрөн нууруудыг зааж чаддаг болох. -Гол мөрний усыг хамгаалах талаар ардын уламжлалт аргуудаас суралцах. -Амьдрал ахуйдаа усыг зөв зохистой хэрэглэж сурах.
- 10. Агуулга: Мэдлэг-Монгол орны гол мөрөн нуурууд Ус эрүүл мэндэд ямар хэрэгтэй. Чадвар:Усыг бохирдуулахгүй зөв ашиглах. Гол мөрний усыг хамгаалах талаар гаргасан санамжаа амьдралд хэрэгжүүлэх. Арга зүй: Арга -KWL -асуудал шийдвэрлэх - багаар -хосоор -харилцан ярилцах Хэлбэр -анги нийтээр Үнэлгээ: -аман үнэлгээ -дэмжсэн үнэлгээ -стандарт бус үнэлгээ Хүрэх үр дүн: -Гол мөрөн нуур цөөрмийн усыг зохистой хэрэглэж хамгаална. - Усны эрүүл ахуйг сайжруулах талаар хяналттай болно. -Усыг хамгаалах санамж бичиж амьдралдаа хэрэгжүүлнэ.
- 11. Хичээл - 2 цаг Сэдэв: Манай орны гол мөрөн нуур Зорилго: Монгол орны газар зүйн зураг дээр орон нутгийнхаа болон монгол орны томоохон гол мөрөн нууруудыг заалгаж нэрлүүлж сургана. Зорилт:Газар зүйн зураг дээр ажиллаж чаддаг болох. Усны ач холбогдлыг мэдэх. Агуулга: мэдлэг:Монгол орны томоохон гол мөрөн нууруудыг нэрлэх,газар зүйн зураг дээр тэмдэглэдгийг мэдэж авах. чадвар:Амьдрал ахуйдаа усыг зөв зохистой хэрэглэх.